Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2016/ШЦТ/0203

 

              
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0224/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *** ,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн ***  тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
    
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
 Монгол Улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
 -урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 204 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
-мөн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж ШШБЕГ-ийн харъяа хорих 407 дугаар ангид 02 сар 11 хоногийн баривчлах ялыг биечлэн эдлэсэн, 03 сар 19 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** /Регистрын дугаар: ***/,

Шүүгдэгч *** нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэн шүүхийн шатанд байх хугацаандаа 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг, 15 дугаар байрны *** тоотод оршин суух *** гэрт бие засья гэж ороод мөнгөн аяга 2 ширхэг, монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, Версаке шошготой эмэгтэй хүний үнэртэй ус 1 ширхэгийг хулгайлж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж  685,000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Eruu-2016\Шийтгэх цагаатгах тогтоол\Ч.Тунгалаг 145.2.docx
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр биш  байсан би одоо санаж байна. Тэр өдөр миний гэдэс өвдөөд бие засахгүй бол болохгүй байсан тул би ***  эгчээс гуйж, гэрт орж бие засахаар болж, бид хоёр гэрт нь хамт орсон. *** эгч намайг гал тогооныхоо өрөөнд оруулсан, би гал тогоонд нь сууж байтал гаднаас эдний хүү нь орж ирээд том өрөө рүүгээ орсон. Би гал тогоонд цай уугаад сууж байсан, *** эгч том өрөөндөө орсон хойгуур нь би гал тогоонд нь байсан том зэс аягыг авсан. Энэ үйлдэл нь 2016 оны 6-7 дугаар сард болсон. Би 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хулгай хийгээгүй. Тэр өдөр би ***  гэдэг найзындаа очсон” гэх мэдүүлэг,

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би бие муутай болохоор хэцүү байна. 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би гэрэл, байрныхаа мөнгийг тушаах санаатай шинэ хорооллын 17 дугаар байрны дэргэд явж байтал энэ хүн ирээд танай гэрт ороод бие засъя гэсэн, би чадахгүй гэж хэлсэн чинь тэгэлдээ гээд гуйгаад байсан. Гэдэс нь өвдөөд байна гээд хачин болоод байсан. Надаас түрүүлээд яваад байсан. Намайг түшээд явъя гэж хэлж байсан, тухайн үед би гараа хугалсан байсан болохоор түшиж болохгүй гэж хэлэхэд энэ хүн таны гар хугархай юм байна. Хугарсан ясанд тарваганы яс сайн байдаг юм, танд би олоод өгье гэж хэлээд, нэг хүнтэй утсаар яриад байсан. Манай дүү тарваганы яс аваад ирнэ, та нүүрс болтол шатааж байгаад идэхээр хугарсан яс хурдан эдгэрдэг юм гэж нэдэд хэлсэн. Яг орцонд ортол би танаас түрүүлээд орж байя та гэрийн түлхүүрээ өгчих гэсэн би гэнэн түлхүүрээ өгсөн. Надаас түрүүлээд орсон, би удаан явдаг учраас аажуухан гэртээ ороход энэ хүн жорлонгоос гарч ирэх ёстой хүн том өрөөнөөс гараад ирсэн. Чи гутлаа тайлчих гэж намайг хэлсэн чинь том өрөөнөөё хурдан гараад ирсэн, том өрөөнд орж гараад байсан. Бие заслаа гээд л байсан хүн дахин дахин том өрөөнд ороод байхаар нь би хүүгийнхээ Ай Подыг авсан байх вий гэж бодоод том өрөөнд ортол, энэ хүн зөрөөд гал тогоонд орсон, би том өрөөндөө ороод хүүгийнхээ Ай Подыг байгааг хараад санаа амарсан. Би эргээд гал тогоонд орохоор явтал энэ хүн яараад байсан цай уу гэсэн чинь хурдхан гараад эргээд ороод ирье гэж хэлээд гараад явсан. Би энэ хүний дүүг нь ирж нөгөө яс өгөх байх юм байхдаа гэж бодоод хүлээгээд байтал ирээгүй.  Би уг нь эн хүний дугаарыг авсан юм. Надад 80-тай дугаар өгсөн, би тэр дугаар луу нь залгахад ашиглалтад байхгүй дугаар байсан. *** танихгүй мөртлөө манай гэрт орсон, гэдэс өвдлөө гэхэд нь итгээд түлхүүрээ өгсөн. Би энэ хүнийг ирнэ гэж бодоод 16 цаг хүртэл хүлээсэн. Би 13 цаг өнгөрч байхад байрны мөнгөө тушаахаар гараад явсан юм. Би тухайн үед хулгай хийснийг нь би мэдээгүй. Хүү бид хоёр орой унтаад өгсөн. Гэтэл маргааш өглөө нь манай хамаатны хүү ***  ирээд танай мөнгөн аягыг ломбарданд тавиад, мөнгө аваад эргүүлээд аваад өгье гэж хэлэхэд нь би мөнгөн аягаа шүүгээндээ үзэхэд алга байсан. Тэгээд л би хулгай гарсан талаар мэдсэн, мөнгөн аяган дотор ээмэг, бөгж байсан, мөн Америк үнэртэй ус байсан алга болсон байсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би бие муутай хүнийг хуурч эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би байр гэрлийнхээ мөнгийг тушаах гээд хүүгийнхээ араас удаагүй гарсан. Тэгээд би байрны хажуу талын 17 дугаар байрны буланд явж байхад 50 гаруй насны туранхай хүнхэр нүдтэй улаан хүрэн царайтай эмэгтэй хүн над дээр хүрч ирээд эгчээ миний гэдэс эвгүй оргиод байна. Танай гэрт ороод бие замаар байна гэсэн...”
“...би гэрийнхээ түлхүүрийг өгөөд 2 давхарт 20 тоот гэж хэлсэн. Би бие муутай болохоор 2 давхарт гараад гэр рүү ороход том өрөөнөөс гараад рсэн. Би ***гутлаа тайлаагүй болохоор нь гутлаа тайл нолын өрөө тэнд байгаа гэж зааж өгсөн. *** г гутлаа тайлаад нолын өрөө рүү орох шиг болсон. Удаагүй нолын өрөөнөөс гарч ирээд шууд том өрөө рүү дахиад орсон. Би тэр үед гал тогооны өрөөнд сууж байсан юм. Би том өрөө рүү орох гээд босоход миний өөдөөс ***  гараад ирсэн. Тэгээд *** дахиад гэдэс эвгүй байна гээд нолын өрөө рүү орсон. Дараа нь нолын өрөөнөөс гарч ирээд гал тоогооны өрөө рүү орсон. Би Т*** араас гал тогооны өрөө рүү ороод сандал дээр суухад ***  надтай зөрөөд хурдан гараад яваад өгсөн. Би хөөе хаашаа явах гэж байгаа юм гэхэд одоохон гэж хэлээд гэрээс гараад явсан. Би болкон дээрээс харахад *** болон дүү нарын хэнч байхгүй байсан. Манай гэрээс мөнгөн аяга 2 ширхэг, монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний үнэртэй ус 1 ширхэг алга болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...цайгаа угаад сууж байхад та мөнгөн аягаа аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд *** эгч том өрөө рүү орсон. Удаагүй ***  эгч мөнгө аяга алга байна гэж хэлсэн. Би гайхаад яасан гэж асуусан чинь өчигдөр манай гэрт нэг хүүхэн орж ирсэн. Тэр аваа явчихлаа гэсэн... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ээж өчигдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16 давхар байранд гэрэл байрны мөнгө тушаах гээд манай байрны хажуугийн 17 дугаар байрны буланд явж байхад 50 орчим насны туранхай танихгүй эмэгтэй хүн таараад таны гар хугарсан юм уу би таньд тарваганы яс дүүгээсээ аваад өгье гээд утсаар яриад байхаар нь зөв бодолтой сэтгэл сайтай хүн байна гээд гэртээ дагуулаад ирсэн гэсэн. Тэр эмэгтэй гэрт орж ирээд миний гэдэс эвгүй болоод байна гээд нолын өрөө болон том өрөөнд ороод яваад байсан. Намайг гал тогооны өрөөнд байхад гэнэт гараад явсан. Манай гэрт тэр хүнээс өөр хүн орж ирээгүй, тэр эмэгтэй миний эд зүйлийг хулгайлсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

-    Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,
-    Зураг таньж олуулах ажиллагаа /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
-    Ашид билгүүн ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/
-       Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,  зэрэг бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч *** нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг, 15 дугаар *** тоотод оршин суух *** гэрт бие засья гэж ороод мөнгөн аяга 2 ширхэг, монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, Версаке шошготой эмэгтэй хүний үнэртэй ус 1 ширхэгийг тус тус  хулгайлж, нийт 685 000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ***  “...Би байр гэрлийнхээ мөнгийг тушаах гээд хүүгийнхээ араас удаагүй гарсан. Тэгээд би байрны хажуу талын 17 дугаар байрны буланд явж байхад 50 гаруй насны туранхай хүнхэр нүдтэй улаан хүрэн царайтай эмэгтэй хүн над дээр хүрч ирээд эгчээ миний гэдэс эвгүй оргиод байна. Танай гэрт ороод бие засмаар байна гэсэн...”
“...Манай гэрээс мөнгөн аяга 2 ширхэг, монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний үнэртэй ус 1 ширхэг алга болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/, гэрч ***  “...***  эгч том өрөө рүү орсон. Удаагүй *** о эгч мөнгө аяга алга байна гэж хэлсэн. Би гайхаад яасан гэж асуусан чинь өчигдөр манай гэрт нэг хүүхэн орж ирсэн. Тэр аваа явчихлаа гэсэн... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, гэрч ***  “...ээж өчигдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16 давхар байранд гэрэл байрны мөнгө тушаах гээд манай байрны хажуугийн 17 дугаар байрны буланд явж байхад 50 орчим насны туранхай танихгүй эмэгтэй хүн таараад таны гар хугарсан юм уу би таньд тарваганы яс дүүгээсээ аваад өгье гээд утсаар яриад байхаар нь зөв бодолтой сэтгэл сайтай хүн байна гээд гэртээ дагуулаад ирсэн гэсэн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, зураг таньж олуулах ажиллагаа /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/ Ашид билгүүн ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байран нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *** нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө  хулгайн гэмт хэрэг үйлдсэн  нь шийтгэх тогтоол гарсаны дараа илэрсэн байх бөгөөд энэ нь  өмнөх зүйлчлэлийг өөрчлөхөөргүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  57 дугаар зүйлийн 57.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх ажиллагааны явцад шүүгдэгч *** нь хохирогч *** худлаа ярилаа гэж түүнтэй маргаж, зохисгүй харьсан учир шүүгдэгчийг тусгаарлан хохирогчийн мэдүүлэгийг сонссон бөгөөд шүүгдэгч ***  “...2016 оны 8 сарын 16-ны өдөр хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, *** гэрээс  мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, үнэртэй ус хулгайлаагүй...” гэх мэдүүлэг нь хохирогч ***  “...мөнгөн аяган дотор байсан ээмэг, бөгж, 2 мөнгөн аяга, Америк үнэртэй ус тус тус алга болсон байсан...” гэх, гэрч ***  “...***  эгч том өрөө рүү ороод мөнгө аяга алга байна гэж хэлсэн...” гэх, гэрч ***  “...манай гэрт тэр хүнээс өөр хүн орж ирээгүй, тэр эмэгтэй миний эд зүйлийг хулгайлсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэгүүд болон “эд зүйл хулгайлагдсан өдөр буюу 2016 оны 08 сарын 16-ны өдөр хохирогч ***  байрныхаа дулааны төлбөр төлсөн” гэх баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус  няцаагдаж байна.
 
 Шүүгдэгч *** нь хохирогч *** өндөр настай, цус харвалт өгч өөрөөл татуу болсон байдлыг нь далимдуулан эд зүйлийг хулгайлж авсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарч байна.

Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол 685 000 /зургаан зуун наян таван мянган\ төгрөгийг шүүгдэгч *** гаргуулж, хохирогч *** олгохоор шийдвэрлэж энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 37 долоо хоногийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж,

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч  үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт *** эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.5-д заасныг журамлан энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаар өмнөх шийтгэх тогтоолоор  оногдуулсан 6 сар баривчлах ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 19 хоног баривчлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж биеэр эдлэх ялыг  2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 19 /арван ес/ хоногоор тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *** оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
 
 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан ялтан  *** урьдчилан цагдан хоригдсон 37 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь  оруулан тооцсугай.
 
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *** 685 000 \зургаан зуун наян таван мянган\ төгрөг гаргуулж Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг 6 дугаар хороолол 15 байр *** тоотод оршин суух ***
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, түүний  эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Т.ЭНХЖАРГАЛ