Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2016/ШЦТ/0204

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0230/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга    Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймаг, Даланжаргалан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, баяжуулагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сум 5 дугаар баг, Олон-Овоо, харуул гудамж *** тоотод оршин суух, Мак ХХК-д баяжуулагч мастер ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх ***/,

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч *** нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр Олон улс худалдааны төвийн урд зам дээр *** эзэмшлийн *** улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон яваад зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
 
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд :
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2016 оны 11 дүгээр сарын 1-ний орой найз Шинэжилийгээ эргэж очсон. Тухайн үед дөрвүүлээ нэг шил архи хувааж уусан. Орой хүүхдээ хичээлээс нь авах цаг болсон учраас найзынхаа машинаар хүүхдээ авах гэж явж байгаад Олон улс худалдааны төвийн тэнд машин мөргөчхөөд зугтаасан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр найз Шинэжилийн гэрт очоод хоол идээд ганц шил архи задлаад юм ярьж байгаад уусан. Тэгээд тэрийгээ ууж дуусаад хүүхдийн маань хичээл нь тарчихлаа гэхээр нь найз  ***  машиныг аваад хүүхдээ авах гэж явж байгаад Олон улсын худалдааны төв рүү дөхөөд үйлчилгээ талаасаа өгсөж явсан тэгсэн хаанаас ч юм нэг машин гарч ирээд би үргэх шиг болсон. Тэгээд би эргэж ч хараагүй чигээрээ айгаад найзынхаа гэр рүү явчихсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр замын цагдаагаас гээд нэг хүн залгаад таны эзэмшил дээр байдаг *** улсын дугаартай авта машин осол гаргаад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа барьж яваагүй. Манай нөхрийн найз болох *** миний машиныг хүүхдээ авна гээд аваад явсан. Би гэртээ байна гэж хэлсэн....” “...Миний зүгээс ***  нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй. Нялх хүүхэдтэй болохоор шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү...” гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхөр машинтайгаа явж байгаад осолд орсон талаараа надад орой 19 цагийн үед над руу утсаар ярьж хэлсэн. Тэгээд би болсон асуудлын талаар мэдсэн...” “...***  нь үнэлгээний газрын тогтоосны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул дахин гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ба шүүх хуралд нь оролцох шаардлага байхгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай кликс маркийн авто машинтай нэг хүнтэй 19 цагийн үед ОУХТ-ийн уулзвараас үйлчилгээний төв чиглэлтэй явж байтал ОУХТ-ийн уулзвараас саарал өнгийн кровин маркийн автомашин гарч ирж байсан бөгөөд тэр машиныг үйлчилгээ талаас ирж байсан улаан өнгийн верна аксент маркийн авто машин мөргөөд кровин маркийн автомшин мөргүүлсний улмаас эрчиндээ ирээд миний машины зүүн талыг мөргөсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандахаар болсон...” “...Би хохирол болох 743,000 төгрөг авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг байлцуулахгүйгээр шүүх хуралыг хийж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *** манай гэрт эхнэр хүүхдийнхээ хамт ирсэн. Хадмууд нь энд байдаг гээд ирсэн юм шиг байна лээ. Тэгээд эхнэр бид хоёр хоол унд хийж өгөөд бөөнөөрөө нэг шил 0.75 лиртийн архи задлаад уугаад сууж байсан. Тэгээд ***  хүүхдээ аваад ирье гээд гарсан ба би түлхүүр өгсөн эсэхсээ бас сайн санахгүй байгаа. Би хурдан согтчихдог юм. тэгээд гэртээ байж байсан чинь нээх удаагүй ***  эхнэр рүүгээ залгаад машин шүргэчихлээ гээд яриад тэгээд ***  ирсэн. Миний машины түлхүүрийг өгөөд цагдаа руу явна гээд гарсан..”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би ОУХТ-өөс *** улсын дугаартай кровин маркийн машинтай төв зам руу орох гээд явж байтал ертөнцийн зүгээр урд талаас улаан өнгийн верна аксент маркийн авто машин ирээд миний машины зүүн талын урд хэсэг рүү хүчтэй мөргөсөн. Тэгээд миний машин эрчиндээ эсрэг талын урсгалп байх саарал өнгийн машиныг очиж урд тал руу нь мөргөсөн тэгсэн нөгөө улаан машин чигэээрээ зугтаагаад яваад өгсөн.тэгсэн тэр машины арын дугаар нь үлдчихсэн байсныг олж аваад цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
 
2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл: “...Жолооч *** нь МУ-ын ЗХД-ийн 2 дугаар бүлэг 2.7а /Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодхыг хориглоно/ гэсэн заалтыг мөн дүрмийн 2 дугаар бүлэг 2.5а /жолооч тээврийн хэрэгслээ нэнэ даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийн энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх/  2.5в /зам тээврийн ослын тухай цагдаагийн байгааллага /ажилтанд/ мэдэгдэж, иүүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх/ гэсэн заалтуудыг зөрчиж ослын газрыг орхин явсан гэж үзэн ослын дүгнэлт гаргаж байна./хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/
-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/
-Бан Хас ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 29-30, 37-39, 46-47 дугаар хуудсууд/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \хавтаст хэргийн 62 дугаар хуудас\ зэрэг   болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч *** нь МУ-ын ЗХД-ийн 2 дугаар бүлэг 2.7а /Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодхыг хориглоно/ гэсэн заалтыг мөн дүрмийн 2 дугаар бүлэг 2.5а /жолооч тээврийн хэрэгслээ нэнэ даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийн энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх/  2.5в /зам тээврийн ослын тухай цагдаагийн байгааллага /ажилтанд/ мэдэгдэж, иүүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх/ гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг  үйлдсэн нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *** согтуугаар  2016 оны 11 дүгээр сарын 01-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр Олон улс худалдааны төвийн урд зам дээр *** эзэмшлийн *** улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, иргэний нэхэмжлэгч *** нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэсэн тайлбар шүүхэд ирүүлсэн, мөн шүүгдэгч *** нь үйлдсэн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хэргээр шударгаар мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 829 000 төгрөг  төлсөн, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,  эд мөрийн баримтаар хураагдан *** *** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1. Шүүгдэгч *** зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар *** 1 / нэг/ жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэсүгэй.
 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 /нэг/ жил  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

     5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн *** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *** буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар *** оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд  хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар *** урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *** авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 
 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ЭНХЖАРГАЛ