Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2016/ШЦТ/0199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:171/2016/0205/Э
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч***,
Шүүгдэгч Б.Б***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Б***д холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат,  1971 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй,  ам бүл 2,  хамтран амьдрагч Д.А***ы  хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, **-р хэсэг, **  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2002 оны 02 дугар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан гэх Б.Б*** /Регистрийн дугаар ****/

Шүүгдэгч Б.Б***нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн үед Дархан сумын ** дугаар баг, ** дугаар хэсэг ** тоотод Б.Н***тай архидан согтуурч хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Б.Б***нь Б.Н***ыг зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Б***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б.Н*** ах Аюурсайхан бид 3 пиво уусан юм.  Манай гэрт бид нар архи ууж байгаад зодоон болсон. Би Б.Н*** ахыг хардалтын улмаас цохисон. Айлын өвсөнд явж байсан зам дээр Б.Н*** аха пиво уусан байдалтай тосоод зогсож байсан. Би түүний хараад эхнэртэйгээ хардаад ийм үйл явдал болсон...” гэх мэдүүлэг,


D:\Eruu-2016\Шийтгэх цагаатгах тогтоол\Б.Б***-99.1.docx

Шүүгдэгч Б.Б***ы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “...Би А*** болон Б.Н*** нартай Мангиртад хашаандаа 4 том 2,5 литрийн пиво хувааж уусан. Тухайн үед би Б.А***тай Б.Н*** ахыг хардаж муудалцсан ба улмаар бие биенээ түлхэлцэж боолцож нэг хоёр цохилцож байгаад Б.Н*** ахыг түлхэж гаргах гээд түлхэтэл нүүрээрээ газар унасан. Би санаатай Б.Н*** ахыг зодоогүй маргалдаж байгаад тийм үйлдэл гаргасан. Б.Н*** ахыг Б.А***тай хардаж муудалцсан тэр хоёр өмнө нь намайг байхгүйд нэг газар хамт байсан болхоор юу болсон юм бэ гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Миний буруутай үйлдэл. Намайг цохисон зүйл байхгүй. Би Б.Н*** ахтай боолцож хаалгаар гаргах гээд түлхэхэд нүүрээрээ хаалга мөргөж газарт унасан. Б.Н*** ахын толгойны орой хэсэг нь язарсан.зүүн шанаа чих оряим нь улаан хүрэн болсон байсан. Унтаж байхад нь оролдож зодож цохисон зүйл байхгүй. Б.Н***аас уучлалт гуйсан ба эв зүйгээ ололцон хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү Би Б.Н*** ахад хохирол гэж нэхэмжилсэн 300,000 /гурван зуун/ мянган төгрөгний хохирлыг барагдуулж гомдол саналгүй болсон. Надад урд нь сэжигтэнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй....” гэх мэдүүлэг \хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас\,

Хохирогч Б.Н***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016оны 09-р сарын 09-ний өдөр машинаар дотор тойрч байгаад Олон улсын худалдаанытөвийн гадна Б.Б***, Б.А*** нартай тааралдсан ба Мангирт 10-р хэсэгт айлын хашаанд очиж 4 том 2,5 литринй пиво хувааж уусан. Ууж байгаад би нилээн согтоод ухаан мэдрэл орж гараад байсан нэг сэрхэд Б.Б***миний хоолойноос боож байсан ба хөгшин талхи чамайг би дийлнэ чадалтай хүн гээд толгойруу цохиж цамцаар хоолой боосон.Тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй унтаад сэрсэн ба өглөө нь босход миний толгой бие өвчтөй хөндүүр байхаар нь Б.Б***аас “Чи намайг яагаад зодож байгаа юм бэ гэхэд би мэдэхгүй байна гэж хэлсэнээ цаашаа хараад хэвтээд байсан. Миний толгой шалбарсан заамдалцаж байхад нь хоолой орчимоор нь мөр гарсан байсан ондоо гэмтэл байгаагүй. Б.А***аас асуухад надтай хардаж таныг унтаж байхад чинь зодсон байх гэсэн Б.Б***бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгын асуудал байхгүй. Миний толгойруу цохисон байгаа юм цус гарч гэмтсэн хоолой боосон ул мөр байгаа нүүрний орчим хөндүүртэй байна. Одоо миний бие гайгүй болсон зүрх өвдөж хөл гар чичэрдэг болсон. Хувийн эмнэлгүүдээр явж эм ууж байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлээд хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэлт гарсан. Би эмнэлгээр явсан баримтаа аваагүй тархи толгойгоо бариулсан ондоо ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй гэрээр тариа хийлгэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нэмж нэхэх хохирлын мөнгө төгрөг байхгүй Би хохирол болох 300,000 / гурван зуун/ мянган төгрөг авсан.Миний хохирол бүрэн барагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
“...Би Б.Б***д эвлэрсэн гээд бичиг хийж өгсөн. Надад гомдол санал байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй...”

Гэрч Б.А***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016.оны 09-р сарын 09-ний өдөр хамтран амьдрагч Б.Б***болон Б.Н*** ах нарын хамт Мангиртад пиво уусан.Ууж байхад Б.Б***Б.Н*** ах хоёр нэг хартал хоорондоо муудалцаад заамдалцсан байсан.Б.Н***ыг Баярсайхан нь 1-2 удаа нүүрэнд нь цохьсоноо гэрээс гаргах гээд түлхэж байхад Б.Н*** хаалга мөргөөд газарт унагахаар нь би боль гэж хэлээд тэр хоёрыг салгаж унтуулж амраасан.Маргааш нь Б.Н*** ах “Намайг та хоёр яагаад зодож байгаа юм бэ ? гээд байхаар нь юу босон талаар ярисан Маргаан юунаас болсон талаар мэдэхгүй Б.Б***намайг “Чи энэ хөгшинтөйгөө унтахгүй юу гээд байсан миний бодлоор намайг Б.Н*** ахтай хардаж дээрх хоёр муудалцсан болов уу. Б.Н***ыг унтаж байхад Б.Б***зодож цохисон асуудал байхгүй мөн бэлэг эрхтэнээр нь оролдоогүй надад тийм зүйл харагдаагүй. Б.Б***ы биед гэмтэл учраагүй Б.Н*** ахын толгой хэсэг нь шалбарсан хагарсан байсан заамдалцаж байхад ньт хоолой орчим улааж мөр гаргасан байсан ондоо гэмтэл харагдаагүй... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
“...1.Б.Н***ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн далны орчимын цус хуралт, зүүн чихний дэлбэн, хүзүү хоолойны өмнө,зүүн далны гадна хэсгийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Б.Н***ын биед учирсан дээрх гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 993 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/, Ял шийтгэлийг шалгах хуудас \ хавтаст хэргийн 23 дугаар хуудас\ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох  баримтууд болно.
Шүүгдэгч Б.Б***нь согтуугаар 2016 оны 09 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн үед Дархан сумын ** дугаар баг, ** дугаар хэсэг ** тоотод Б.Н***ыг бусадтай хардаж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь гэрч, хохирогч  нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч дүгнэлт зэрэг  шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Б*** урьд нь 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн байх боловч түүний ялтай байх хугацаа Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар дуусгавар болсон байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй хэдий ч хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Н***тэй эвлэрсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд 300,000 төгрөг нөхөн төлж гэмт хорыг арилгасан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.    

Шүүгдэгч Б.Б***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
                                                                                                                                                                                                                                  
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар  Б.Б***д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн  71.1-д зааснаар Б.Б***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар  шүүгдэгч Б.Б***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б***д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
    
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б***д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 


ШҮҮГЧ           Т.ЭНХЖАРГАЛ