Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 111/ШШ2020/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, миний эрхийг сэргээж өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болохыг тогтоож, маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******ын өмгөөлөгч , хариуцагч Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.******* би Ж.*******ээс 2013 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, хотхоны дугаар байрны 3 тоотод байрлах м.кв орон сууц, 2017 онд ******* м.кв уг орон сууцны залгаа газар болон граж, гражны газрыг тус тус гэрээний дагуу худалдан авсан. Ж.******* нь байр болон гражны газрыг анх 2013 онд худалдахдаа та нарын барилга доорх газар болон барилгын эргэн тойрны газар нийт 8 м.кв газрыг зээлийн барьцаанд тавьсан байгаа, чөлөөлөгдөхөөр нь та нарт хуваагаад өгчихнө гэж амаар тухайн үедээ ярьж тохирсон байсан.

Иргэн Ж.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед манай гэрийн хаалганы урдуур блокон хашаа бариад эхлэхээр нь миний бие Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Гэтэл аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* тоот захирамжаар иргэн Ж.*******ийн бид нарт хувааж өгөхөөр тохиролцсон байсан Баянхонгор сумын Номгон 1-р багийн хотхоны тоотод байршилтай нэгж талбарын дугаар бүхий 8 м.кв газрын 163 м.кв газрыг дуусгавар болгон орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, үлдсэн ******* м.кв газрын иргэн Ж.*******ийн өмчлөлд үлдээсэн шийдвэр гарсан байсан. Энэ шийдвэрийг миний бие 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас өргөдлийн хариу гарах үед мэдсэн. 

Аймгийн Засаг дарга энэхүү хууль бус захирамжийг гаргахдаа бусдын өмчлөлд байх орон сууцны газрын ******* м.кв газрыг иргэн Ж.*******ийн өмчлөлд үлдээсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.2-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ., мөн хуулийн 4.4-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ." гэсэн хуулийн заалтыг зөрчихөөс гадна, Иргэний хуулийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж шийдвэр гаргасан нь миний эрхийг зөрчиж, манай гэр бүлийн үл хөдлөх эд хөрөнгө рүүгээ орж, гарах болон авто машин тавих зогсоол, ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт хийх ямар ч талбай буюу газаргүй болгож бидний амгалан тайван байдлыг алдагдуулж амьдрах нөхцөлийг бүдүүлгээр зөрчиж байна гэж иргэн миний хувьд үзэж байгаа.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* дүгээр захирамжаар 140-141иргэн Ж.*******ийн өмчлөлд үлдээсэн ******* м.кв газрыг хүчингүй болгож, бидний өмчлөлд шилжүүлж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн М.******* би тус шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* тоот захирамжаар иргэн Ж.*******ийн өмчлөлд үлдээсэн ******* м.кв газрыг хүчингүй болгуулж, М.******* болон хөрш *******, ******* нарын эзэмшилд шилжүүлж, мөн үл хөдлөх хөрөнгө рүүгээ орох гарах гарцыг нээж Ж.*******ийн блокоор татсан хашааг чөлөөлөхийг аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: М.******* миний бие тус шүүхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* тоот захирамжаар иргэн Ж.*******ийн өмчлөлд үлдээсэн ******* м.кв газрыг хүчингүй болгуулж, М.******* болон хөрш *******, ******* нарын эзэмшилд шилжүүлж мөн үл хөдлөх хөрөнгө рүүгээ орох гарах гарцыг нээж Ж.*******ийн блокоор татсан хашааг чөлөөлөхийг аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү. гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна.

Ж.******* нь байр болон гражны газрыг анх 2013 онд надад худалдахдаа барилга доорх газар болон барилгын эргэн тойрны газар нийт 8 м.кв газрыг зээлийн барьцаанд тавьсан байгаа, газраа чөлөөлөгдөхөөр нь газрыг надад болон манай хөрш айлуудад хуваагаад өгнө гэж амаар тухайн үедээ ярьж тохирсон байсан. Миний бие өөрийн барилгын залгаа буюу орчны газраа Ж.*******ийн хэлсний дагуу авна гэсэн бодолтой явж байсан. Барилгын залгаа ******* м.кв газар нь миний үл хөдлөх эд хөрөнгө буюу өөрийн өмчлөлийн байшин руугаа орж, гарах болон автомашинаа тавих зогсоол болж байсан газар юм. Миний бие зөвхөн энэ газраар л дамжиж болон дайрч амьдарч байгаа байшин руугаа орох, гарах боломжтой юм.

Гэтэл аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* тоот захирамжаар иргэн Ж.*******ийн өмчлөлд ******* м.кв газрыг үлдээгээд зөвхөн барилга доорх газрыг л ******* надад болон хөрш *******д эзэмшүүлсэн байсан. Үүнээс хойш Ж.******* нь өөрийн өмчлөлийн гэх ******* м.кв газар дээрээ блокон хашаа барьж, барьсан хашаагаа миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө рүү хүртэл нааж барьсан.

М.******* миний бие Захиргааны байгууллага буюу Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт дээрх асуудлаар удаа дараа өргөдөл гаргаж, шаардлага тавьж байсан боловч миний асуудлыг шийдвэрлэх боломжгүй шүүхэд ханд гэж хариу өгдөг байсан. ******* м.кв газрыг хариуцагч Ж.*******ийн өмчлөлд үлдээсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.2-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ ", мөн хуулийн 4.4-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ." гэсэн хуулийн заалтыг зөрчихөөс гадна, Иргэний хуулийн 85.2-д Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж мөн миний үл хөдлөх эд хөрөнгө рүүгээ орж, гарах гарцгүй болгож цаашлаад автомашин тавих зогсоол, ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт хийх ямар ч талбай буюу газаргүй болгож миний амгалан тайван байдлыг алдагдуулж амьдрах нөхцөлийг бүдүүлгээр зөрчөөд байна.

Иймд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар нь миний эрхийг сэргээж өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* тоот захирамжаар иргэн Ж.*******ийн өмчлөлд үлдээсэн ******* м.кв газрыг хүчингүй болгуулж, М.******* болон хөрш *******, ******* нарын эзэмшилд шилжүүлж мөн үл хөдлөх хөрөнгө рүүгээ орох гарах гарцыг нээж Ж.*******ийн блокоор татсан хашааг чөлөөлөхийг аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү. гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Ж.******* нь байр болон гражны газрыг анх 2013 онд М.*******д худалдахдаа барилга доорх газар болон барилгын эргэн тойрны газар нийт 8 м.кв газрыг зээлийн барьцаанд тавьсан байгаа, газраа чөлөөлөгдөхөөр нь газрыг М.******* болон түүний хөрш айлуудад хуваагаад өгнө гэж амаар тухай үедээ ярьж тохирсон байсан. М.******* өөрийн барилгын залгаа буюу орчны газраа Ж.*******ийн хэлсний дагуу авна гэсэн бодолтой явж байсан. Барилгын залгаа ******* м.кв газар нь түүний үл хөдлөх эд хөрөнгө буюу өөрийн өмчлөлийн байшин руугаа орж, гарах болон автомашинаа тавих зогсоол болж байсан газар юм. М.******* нь зөвхөн тухайн газраар л дамжиж болон дайрч амьдарч байгаа байшин руугаа орох, гарах боломжтой юм. Гэтэл аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* тоот захирамжаар иргэн Ж.*******ийн өмчлөлд ******* м.кв газрыг үлдээгээд зөвхөн барилга доорх газрыг Л.******* надад болон хөрш *******д эзэмшүүлсэн байсан. Үүнээс хойш Ж.******* нь өөрийн өмчлөлийн гэх ******* м.кв газар дээрээ блокон хашаа барьж, барьсан хашаагаа М.*******ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө рүү хүртэл нааж барьсан. М.******* нь Захиргааны байгууллага буюу Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт дээрх асуудлаар удаа дараа өргөдөл гаргаж, шаардлага тавьж байсан боловч түүний асуудлыг шийдвэрлэх боломжгүй шүүхэд ханд гэсэн хариу өгдөг байсан. ******* м.кв газрыг хариуцагч Ж.*******ийн өмчлөлд үлдээсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.2-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ.", мөн хуулийн 4.4-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ." гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 85.2.Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, мөн миний үл хөдлөх эд хөрөнгө рүүгээ орж, гарах гарцгүй болгож цаашлаад автомашин тавих зогсоол, ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт хийх ямар ч талбай буюу газаргүй болгож миний амгалан тайван байдлыг алдагдуулж амьдрах нөхцөлийг бүдүүлгээр зөрчөөд байна. Иймд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар нь миний эрхийг сэргээж өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ж.******* нь хотхоны тоот байршилтай 8 м.кв газрыг эдлэн газартай хувийн орон сууцны зориулалтаар 2007 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн *******5 дугаар захирамжаар иргэн ******* 1152.0 мянган төгрөгөөр худалдаж өмчилсөн. Улмаар 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээгээр ******* овогтой *******т худалдсан байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, сум дүүргийн Засаг даргын бүрэн эрх 14.1.4-т өмчийнхөө газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан иргэний хүсэлтийг хүлээн авч бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох гэсэн заалтын дагуу Ж.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 27-нд 146.2 м.кв газрыг 3 айлын орон сууцны зориулалтаар эзэмшилд шилжүүлэх хүсэлт ирүүлж, 2019 оны 01 дүгээр сарын *******-ний А/******* дүгээр захирамжаар 163 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлж үлдсэн ******* м.кв газрыг өмчлөлд үлдээсэн байна.

Ж.******* өөрийн эзэмшлийн 163 м.кв газрын 106 м.кв газрыг Л.*******т, 57 м.кв газрыг М.*******д аймгийн Засаг даргын 2020 оны 02 сарын 14-ний өдрийн А/99 захирамжаар эрх шилжүүлсэн байна.

Иргэний тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д Эзэмшигч эзэмшлээсээ бүр мөсөн татгалзсан, эсхүл өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч өөр хэлбэрээр эд хөрөнгийг мэдэлдээ байлгах эрхээ бусдад алдсан бол эзэмшил дуусгавар болно гэсэн заалтын дагуу иргэн Ж.******* нь өөрийн өмчлөлд байгаа газраасаа өөрийн хүсэлтээр татгалзсан тохиолдолд өмчлөлийн газрыг бусдад шилжүүлэх боломжтой. гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2007 оны 07 сарын 30-ны өдрийн Засаг даргын *******5 тоот захирамжаар Далхсүрэн овогтой Мягмарсүрэн нь хувийн орон сууцны зориулалтаар 8 м.кв газрыг 0420/000 нэгж талбарын дугаартай 1.152.000 төгрөгөөр худалдан авч өмчилсөн бөгөөд 2012 оны 10 сарын 22-ны өдөр Ж.*******т газар худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т өмчийнхөө газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан иргэний хүсэлтийг хүлээн авч бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох гэх заалтын дагуу 2018 оны 11 сарын 27-нд 146.2 м.кв газрыг 3 айлын орон сууцны зориулалтаар эзэмшилд шилжүүлэх хүсэлт ирүүлж 2019.01.*******-ний А/******* дүгээр захирамжаар 163 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлж үлдсэн ******* м.кв газрыг өмчлөлд үлдээсэн байна.

2019 оны 01 сарын *******-ний өдрийн Засаг даргын А/******* дүгээр захирамжаар тоот байршилтай нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөх эрхийг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 / иргэнд газрыг дараах зориулалтаар өмчлүүлнэ. 4.1.1 гэр бүлийн хэрэгцээний 4.1.2 аж ахуйн зориулалтаар/ дахь заалтын дагуу өмчлөх зориулалтыг заасан, нийтийн орон сууцны зориулалтаар өмчлүүлэхээр хуульд заагаагүй байгаа нь уг захирамж нь хүчин дөр бус байна.

Иргэн Ж.******* нь орц, гарцын үүд хааж, блокон хашаа барьж байгаа үйлдэл нь Иргэний тухай хууль-ийн 140 дүгээр зүйлийн 140.1/ хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй/ дахь заалтыг зөрчиж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. 163 м.кв газрын өмчлөлөөсөө татгалзаад эзэмшүүлсэн, ******* м.кв өөрийн эзэмшилд үлдээсэн, өөрийн эзэмшилд үлдээсэн газраасаа татгалзсаны үндсэн дээр манай байгууллага дараагийн үйл ажиллагаа хийх, иргэний өмчийн газар учраас хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2012 онд хотхонд ******* тоот газрыг худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлж гурван айлын орон сууц барьсан. Гурван айлын орон сууц нь зураг төслийн дагуу хэмжээ нь 10х11 харьцаатай орох, гарах гарцтай байрны хаалга нь баруун тийш харсан 3 хаалгатай ашиглалтад оруулж худалдсан. Мөн 8 м.кв өмчлөлийн газраа хэсэгчлэн хувааж 163 м.кв газраа гурван айлын нэр дээр нь шилжүүлж эзэмшүүлэн ******* м.кв газраа өөрийн өмчлөлдөө авч үлдсэн. М.*******д өөрийн өмчийн газраас 26 м.кв газар зарсан. М.*******д зарсан 26 м.кв газраа хуулийн дагуу шилжүүлж өөрийн нэр дээр нь болгож өгсөн. М.******* нь худалдаж авсан газар дээрээ өргөтгөл хийж барихдаа зүүн тийш хаалга гаргаж хэрүүл маргаан хийж түрэмгийлж олон айлын өмчийн газраар машин тэрэг болон орох гарах гарцаа хийж амгалан тайван байдал алдагдуулж байсан. 2020 оны 5 сард хашаа татаж өмчлөлийн газраа хамгаалсан боловч М.******* нь одоо Ж.******* миний өмчлөлд байгаа газрыг мөн олон айлын эрхийг хөндөж байна. М.*******ын орох, гарах гарц нь баруун талдаа байсаар байтал олон айлын өмчлөлийн газрыг гарц болгон ашиглах нь түрэмгийлэл хүний эрхэнд халдаж байна. Тиймээс Баянхонгор аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь тус шүүхэд хандан анх Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* дүгээр захирамжаар иргэн Ж.*******ийн өмчлөлд үлдээсэн ******* м.кв газрыг хүчингүй болгож, бидний өмчлөлд шилжүүлж өгөх-ийг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* дүгээр захирамжаар иргэн Ж.*******ийн өмчлөлд үлдээсэн ******* м.кв газрыг хүчингүй болгуулж, М.******* болон хөрш н.*******, н.******* нарын эзэмшилд шилжүүлж, мөн үл хөдлөх хөрөнгө рүүгээ орох гарах гарцыг нээж Ж.*******ийн блокоор татсан хашааг чөлөөлөхийг аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү гэж нэмэгдүүлж, улмаарБаянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь миний эрхийг сэргээж өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү гэж өөрчилсөн.

Шүүх хуралдаанд Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгож,аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь миний эрхийг сэргээж өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах гэж тодруулсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *******5 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн нэгж талбарын дугаар бүхий 8 м.кв талбайг *******д хувийн орон сууцны зориулалтаар өмчлүүлж, гэрээ байгуулжээ.

Улмаар ******* нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ж.*******тэй Худалдах худалдан авах гэрээ байгуулж, 8 м.кв талбай бүхий өмчлөлийн газраа худалдаж, Баянхонгор сумын 1-р баг хотхон тоот 8 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр Ж.*******ийг бүртгэж, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

2013 оны 06 дугаар сарын -ны өдөр Ж.******* М.******* нар худалдах, худалдан авах гэрээ байгуулан хотхоны дугаар байрны 3 тоот .2 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан нь М.*******д 2013 онд олгосон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр, мөн 2017 онд гэрээ байгуулан ******* м.кв газрыг гражны хамт худалдан авсан нь уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдохын зэрэгцээ, мөн М.*******, нарыг 27 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр, мөн 84.99 м.кв талбайтай Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тус тус бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтлах, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд газар өмчлөгч иргэний эрх, үүргийг тусгасан бөгөөд 27.1.1-д бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, 27.1.3-т өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй гэж, 31 дүгээр зүйлийн 31.1.2-т газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар газар өмчлөх эрх дуусгавар болохоор тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь дээрх хуулиудад заасан газар өмчлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, ...146,2 м.кв талбайг миний өөрийн өмчлөлийн 8 м.кв талбайгаас хасаж эзэмшилд шилжүүлж өгнө үү... гэсэн хүсэлт гаргаснаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т зааснаар 146,2 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхээсээ татгалзаж, өмчлөх эрх дуусгавар болгосон байна.

Үүний дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* дүгээр Газар өмчлөх эрхийг хэсэгчлэн дуусгавар болгон газрыг эзэмшүүлэх тухай захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн Иргэн Ж.*******ийн хүсэлтийг харгалзан Баянхонгор сумын Номгон 1-р багийн тоот байршилтай нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөх эрхийг хэсэгчлэн буюу 163 м.кв газрыг дуусгавар болгон орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, үлдсэн ******* м.кв газрыг өмчлөлд хэвээр үлдээсүгэй гэсний дагуу Ж.*******т ******* м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхийн гэрчилгээ, мөн түүнд 163 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгож, гэрээ байгуулжээ.

Түүнчлэн Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/99 дүгээр захирамжаар Ж.*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Л.*******, М.******* нарт тус тус шилжүүлж, М.*******д 57 м.кв газрыг эзэмших эрхийн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон бөгөөд энэхүү захирамжид ямар нэгэн гомдол гараагүй, хүчин дөр үйлчлэлтэй байгаа болно.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны А/******* дүгээр захирамж нь өмчлөлийн газраасаа хэсэгчлэн татгалзаж, эзэмшилдээ шилжүүлэх тухай газрын өмчлөгчийн гаргасан хүсэлтийг хуулийн дагуу баталгаажуулсан захиргааны акт байх тул энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэгч М.*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал Аймгийн Засаг даргын 2019 оны А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлээ ...Ж.*******, М.******* нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ, мөн Ж.******* газраа банкны барьцаанаас гаргаад эргэн тойрны газраа М.*******д шилжүүлнэ гэж амаар тохирсон байсан зэргийг анхаарч үзээгүй, судалгаа хийлгүйгээр газрыг түүний өмчлөлд үлдээсэн нь буруу... гэж тайлбарлаж байгаа, харин Ж.******* ...худалдах, худалдан авах гэрээнд дээрх байдлыг тусгаагүй, тэгж амаар тохирсон зүйл байхгүй... гэж маргаж байгаа бөгөөд эдгээр зүйл нь иргэд хоорондын гэрээ, хэлцэлтэй холбоотой асуудал байх тул Захиргааны хэргийн шүүх үүнд дүгнэлт өгөх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь миний эрхийг сэргээж өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу Ж.******* нь газраа өмчлөхдөө төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлж, дагаж мөрдөх үүрэгтэй болохыг энэхүү заалтаар хуульчилсан байна.

Нэхэмжлэгч М.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, ...Ж.******* нь орж, гардаг хаалгыг таглаж хашаа барьж гарцгүй болгож байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү... гэсэн хүсэлт гаргасан байх бөгөөд үүний дагуу Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 273 дугаар албан бичгээр Ж.*******, хөрш нартай ярилцлага хийж, орц, гарцыг хаасан өмчлөлийн газрыг орон сууц өмчилж буй иргэдэд нь шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэвч одоогийн байдлаар Ж.*******ээс өмчлөлийн газраа шилжүүлэх хүсэлт ирүүлээгүй байна... гэсэн хариуг М.*******д өгчээ.

Ж.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...манайх өмчлөлийн газраа хашихаар М.*******, н.*******, н.******* нарын байрны урдуур бүр хөндөн блокон хашаа татаж байсан. Гэтэл М.******* газрын албанд гомдол гаргасан болохоор болиод манайх өөрийн байрны харалдаа урд газраа хашаа татсан... гэх зэргээс харахад Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь зохих ажиллагаа хийжээ гэж үзэхээр байна.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багт байрлах хотхоны анхны төлөвлөгөөний байршил кадастрыг зургаас харахад барилгын хаалга нь ертөнцийн зүгээр хойд талдаа байхаар, байруудын хаалга өөд өөдөөсөө харж, дундуур нь машин зам явахаар, харин байшингийн урд буюу нөгөө талын барилга хооронд зам төлөвлөгдөөгүй байжээ.

Маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгээр М.*******ын худалдан авч амьдарч байгаа барилгын орох, гарах хаалга, мөн автомашины граж нь ертөнцийн зүгээр хойд талдаа байгаа нь 1-р үзлэгийн 1, 2, 3, 9 дүгээр зургаар, урд талдаа шинээр хаалга гаргасан нь 1-р үзлэгийн 6, 7, 8 дугаар зургаар, Ж.******* блокон хашаа татсан нь 1-р үзлэгийн 4, 7, 8, 10 зургаар, 2-р үзлэгийн 1, 5, 8 зургаар, Ж.*******ийнх болон бусад зургаан айлууд хойд, урд талаасаа хашаагаа нийлүүлэн татсан болох нь 2-р үзлэгийн 4, 5, 8 зургаар, М.*******ын байрны урд тал буюу шинээр хаалга гаргасан хэсгийн зүүн талын айл /н.Аранжмаа/ хашаа татаж, шал цутгаж, сүүдрэвч барьсан, түүний хажуугаар орж, гарах зайтай эсэх нь 2-р үзлэгийн 2, 3, 6, 7, 9, 10 дугаар зургуудаар тус тус тодорхой харагдаж, нотлогдож байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч М.*******ын гэр рүүгээ орох, гарах гарцыг зөвхөн Ж.*******ийн барьсан блокон хашаа хаасан нөхцөл байдал тогтоогдохгүй, харин хөрш залгаа барилга бүхий 5-6 айлын өмчлөл, эзэмшлийн газраа хашсан хашаагаар давхар хаагдсан нь үзлэгийн зургаар тогтоогдож байна.

Иймд зөвхөн Ж.*******ийн татсан блокон хашааг буулгаснаар, буулгах арга хэмжээ авахыг захиргааны байгууллагад даалгаснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэхгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Монгол улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3,31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ын гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн А/******* дүгээр захирамжийг хүчингүй болгож, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь миний эрхийг сэргээж өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА