| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0147/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/147 |
| Огноо | 2023-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,
Улсын яллагч Ц.*******,
Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2323000000183 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ы *******, регистрийн дугаар .
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Прокуророос шүүгдэгч Ж.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ж.******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Завхан аймгийн ******* сумын багийн нутаг Сайханы богино гэх нэртэй газар иргэн Д.*******тай малын бэлчээрээс болж маргалдах явцдаа түүний толгойн хэсэгт нь чулуугаар цохиж биед нь тархи доргилт, зүүн чамархайн дээд хэсэгт хуйханд шарх, духны зүүн дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь :
- Шүүгдэгч Ж.*******н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Прокурорын надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Би Д.*******т эмчилгээний зардалд гарсан төлбөрийг бүрэн барагдуулсан. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Д.*******ын “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг 00 минутын орчимд ******* сумын багийн нутаг Сайханы богино гэх нэртэй газарт хонио хариулаад явж байсан чинь урд өмнө нь зүс огт харж байгаагүй танихгүй нэг залуу хонь туугаад урдаас хүрээд ирэхээр нь миний дүү энэ газар руу хонио битгий хариулаарай ах нь дараа хавар энэ газарт чинь ирж малаа төллүүлдэг юм гэж хэлсэн чинь тэр танихгүй залуу урдаас чиний үстэй толгойноос чинь зулгаагаад идчихсэн юм уу пизда минь гэхээр нь чи бид хоёрын мал ялгаа юу байхав дээ хавар гэхэд жаахан өвс нь дуусчихна гэж хэлсэн чинь пизда минь агь нь үлддэг юм байгаа биз дээ гээд хэл амаар доромжлоод хэрэлдээд байхаар нь би газраас нэг чулуу аваад шидсэн чинь бүсэлхий хэсэг рүү нь оночихсон чинь яасан их хүн рүү чулуу шиддэг пизда вэ гэж хэлээд над дээр хүрч ирээд намайг тонгорч унагаад дээр гарч суугаад газраас том хөх чулуу аваад чамайг би энд заавал ална гэж хэлээд миний толгой хэсэг рүү тав зургаан удаа цохисон. Тэгээд миний толгой хагараад толгойноос цус гараад өөрийн эрхгүй гараараа хаасан чинь нөгөө чулуугаараа гар луу нүдээд байхаар нь миний амь тэмцээд үхэх гээд байна чи дээрээс босооч гэж хэлсэн чинь чиний хөл гарыг чинь хугална гэж хэлээд зүүн талын гуя хэсэг рүү нөгөө чулуугаараа цохиод байсан. Тэгж байгаад салаад босоод ирсэн чинь толгой хагараад аймар их цус алдаад толгой эргээд байхаар нь бүсэнд хавчуулсан байсан хадгаараа толгойгоо боогоод хонин дээрээ оччихоод эхнэртээ эмч дуудаарай гэж хэлчхээд сумын төв рүү орж эмнэлэгт үзүүлсэн чинь миний толгой гурван газар хагарчихсан нэг хагарсан газар нь нэлээд гүн байсан болохоор 3 оёо тавиулсан. Тухайн үед тэнд бид хоёроос өөр хүн байгаагүй. Би тэр залууг урд өмнө нь огт харж байгаагүй танихгүй залуу байсан. Тэр залуу 20 орчим насны өндөр, бор царайтай хөх дээлтэй залуу байсан. Би нүдний хараа жаахан муутай өндөр настай болохоор тухайн залууг одоо харвал сайн таних эсэхээ сайн мэдэхгүй байна. Яг тулаад ойроос харвал танина гэж бодож байна. Намайг тухайн залууд зодуулсныг манай эхнэр , тэгээд манай хуурай дүү гэдэг нэртэй багш, нэгдсэн эмнэлгийн эмч , эмнэлгийн жолооч зэрэг хүмүүс мэднэ. Би яг зодуулчхаад сумын төв рүү явж байхдаа багштай таарсан чинь миний нүүр рүү цус гоожчихсон зургийг утсан дээрээ дарж авсан. Цохиулсан цагаас хойш тонгойхоор эсхүл ширүүн хөдөлгөөн хийхээр толгой маш их өвдөж байна. Толгойны дунд хэсэг гурван хэсэг газарт 1-2 см газарт хагарсан, нэг хагарсан хэсэгт нь 3 оёо тавьсан. Гар хөл бол эхний хоёр өдөр жаахан өвдөөд байсан. Тэгэхдээ одоо бол ямар нэг өвчин зовуурь байхгүй байна. Надад уг асуудалтай холбоотойгоор одоогийн байдлаар 100.000 төгрөгийн бодит хохирол учирсан. Манай сумын эмч толгойн хэсэгт чинь цөмөрхий байх шиг байна та заавал аймаг орж нарийн мэргэжлийн шинжээч эмчид үзүүлээрэй гэж хэлсэн болохоор нарийн мэргэжлийн шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулмаар байна. Нарийн мэргэжлийн шинжээч эмчид биеэ үзүүлээд зүгээр байвал надад ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,
- Гэрч Б.ийн “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* сумын багт гэртээ байж байсан чинь манай хамар хашааны ******* ах намайг дуудаад байхаар нь гараад очсон чинь толгой нь хагарчихсан бололтой толгойгоо цэнхэр өнгийн хадгаар боочихсон үс, нүүр, хувцас нь дүүрэн цус болчихсон ах нь хүнд зодуулчихлаа явж чадахгүй, толгой эргээд байна эмнэлэг хүргээд өгөөч гэж гуйхаар нь би эмч дуудсан чинь удалгүй эмнэлгийн машин ирээд ******* ахыг аваад явсан. Би эмнэлгийн машин ирэх хооронд ******* ахын цус гоожчихсон зургийг нь утсан дээрээ дарж авсан. Тэгээд тэрнээс хойш ямар үйл явдал болсныг бол би сайн мэдэхгүй байна. Хөдөө малын бэлчээрээс болж хүнтэй маргалдаад зодуулчихлаа гэж надад хэлсэн. ******* ахын толгой эргээд явж чадахгүй байна гэж надад хэлж байсан. Толгойноос нь цус гоожоод урсаад нүүр үс хувцас дээр нь тогтчихсон байсан. Толгойгоо хадгаар ороосон байсан болохоор биеийнхээ аль хэсэгт ямар ямар бэртэл гэмтэл авсныг бол сайн олж хараагүй. ******* архи уугаагүй байсан. ******* манайд ирэхдээ ганцаараа байсан бид хоёрын ойр орчимд бид хоёроос өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
- Гэрч Ц.ийн “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эмнэлэг дээр жижүүрт гараад байж байсан чинь өдрийн 15 цагт хүнд зодуулчихлаа гээд толгой хэсгээс нь цус гоожчихсон 50 орчим настай хүн орж ирэхээр нь би эмч дуудаад эмч орж ирээд тухайн хүний биед үзлэг хийж биеийн ерөнхий байдлыг үзэж байх хооронд би тэр хүний толгой орчимд хатсан байсан цусыг арилгахад толгойны зүүн хэсэгт нь 2 газар хагарчихсан байсан болохоор эмч гүн зүсэгдсэн байсан шарх дээр нь хоёр гурван оёдол тавсан. Нөгөө шарх өнгөцхөн байсан болохоор оёдол тавилгүй толгойг нь боож өгөөд эмчилгээ бичиж өгөөд явуулсан. Тэр хүнийг ******* гэдэг манай сумын иргэн байсан. Хөдөө хонинд явж байгаад нэг залууд зодуулчихлаа гэж ярьж байсан. ******* согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. *******ын биеийн ерөнхий байдал хэвийн ухаан санаа эрүүл, асуусан асуултад бүрэн дүүрэн хариулж байсан. Анх орж ирэхдээ нүүрийг нь дагаад цус гоожоод хатчихсан байсан болохоор цусыг нь цэвэрлэж өгсөн. Толгойн хэсэгтээ хоёр газар хагарсан шархтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
- Гэрч Д.гийн “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* сумын багийн нутаг дэвсгэрт Сайханы амны урд талын голын зах дээр аргал түүгээд явж байгаад хонь бэлчиж байсан газар руу дурандсан чинь 2 хүн хоорондоо зодолдоод байгаа юм шиг харагдахаар нь сайн лавшруулаад харсан чинь цэнхэр дээлтэй хүн нь дээр нь гарчихсан саарал дээлтэй хүн нь доороо орчихсон хоорондоо ноцолдоод байхаар нь би хол байсан болохоор яаж ч чадалгүй гэртээ харьсан. Тэгээд гэртээ ирээд байж байсан чинь нэг их удалгүй манай нөхөр ******* малын бэлчээр дээр хүнд зодуулчихлаа гээд гэртээ хүрээд ирэхээр нь сумын төв рүү утсаар залгаад эмч дуудсан чинь манай нөхөр толгой эргээд байна би өөрөө очиж эмнэлэгт үзүүлнэ гээд сумын төв мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд оройхон манай нөхөр толгой хагарсан байна оёдол тавиулчихлаа гээд хүрээд ирсэн. ******* хэнтэй зодолдсон талаараа надад ямар нэг зүйл хэлээгүй. Бэлчээрийн маргаанаас болж нэг залууд зодуулчихлаа гэж надад хэлсэн. ******* гэртээ ирэхэд биеийн байдал нь бол хэвийн байсан. ******* хэлэхдээ толгой хоёр гурван газар хагарчихлаа гээд цус гоожоод хатчихсан толгойгоо хадгаар боож хүрч ирсэн. Орой нь эмнэлэгт үзүүлчхээд ирэхэд нь толгойг нь үзсэн чинь хоёр газраа хагараад нэг хагарсан газарт нь оёо тавиулсан байсан. ******* надад хэлэхдээ газраас чулуу аваад толгой руу хэд хэдэн удаа цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-*******-р хуудас/,
- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч П.гийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 388 дугаартай
“...1. Д.*******ын биед тархи доргилт, зүүн чамархайн дээд хэсэгт хуйханд шарх, духны зүүн дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 10 дугаар сарын 19-ны
өдөр үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Д.*******ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт. /х.х-ийн 31-32-р хуудас/
- Д.*******ын толгойн томографын шинжилгээ /хх-ийн 36-р хуудас/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт “17 см урт, 9 см өргөнтэй, хар саарал өнгийн, барзгар гадаргуутай байгалийн чулуу 1 ширхэг.” /хх-ийн 42-43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Ж.*******н холбогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Ж.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатанд “...одоо миний биед өвдөж шаналсан зүйл байхгүй. Гомдол саналгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 98-р хуудас/
Мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.*******г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 17 сантиметр урт, 9 сантиметр өргөнтэй, хар саарал өнгийн, барзгар гадаргуутай 1 ширхэг байгалийн чулууг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ