Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Б.Бямбадагва,

Хохирогч Н.Бямбадарь,

Шүүгдэгч М.Шинэ-Од, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ҮД-2260/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Сартуул овогт Мөнхбатын Шинэ-Одод холбогдох эрүүгийн 201626023030 тоот, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 30 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр 3 хүүхэд, дүүгийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 49 дүгээр байр, 23 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1093 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон, ТИ86010805 регистрийн дугаартай, Сартуул овогт Мөнхбатын Шинэ-Од.

 

Шүүгдэгч М.Шинэ-Од нь иргэн Н.Бямбадарийг Япон улс руу гаргаж өгнө гэж 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл 6,910,000 төгрөг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж аван бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Шинэ-Од мэдүүлэхдээ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчоос авсан мөнгийг Япон явуулна гэж хэлээд авсан. Нийт 6,910,000 төгрөг авсан. Үүнээс 850,000 төгрөгийг хохирогчид төлсөн. Бид хоёр нэг нэгнийгээ сайн мэдэхгүй байсан болохоор мөнгө өгсөн авснаа нотлох зорилгоор гэрээ хийсэн юм. Япон явуулах гээд хүнтэй ярьсан боловч бүтээгүй. Тэгээд дэлгүүр ажиллуулах гээд бараа татсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ойрын хугацаанд хохирлоо төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Бямбадарь мэдүүлэхдээ:

Хамаатныхаа охинтой уулзахад Япон явуулдаг хүн байна гэсэн. Би нөхөртэйгээ хамт Орос улсаас бараа татаж худалдаа хийдэг юм. Тэгээд амьдралаа дээшлүүлэх зорилгоор Япон улс руу явахаар шийдсэн. Ингээд Шинэ-Одтой уулзахад Япон явуулж өгч болно гэсэн. Тэгээд бид Япон улс руу явна гэж маш их хүлээсэн. Байраа зарж Шинэ-Одод 7 сая төгрөг өгсөн. 3 сар байр түрээсэлсэн. Бид Орос улсаас бараа татдаг болохоор улсын хилээр гарах шаардлагатай болдог. Бичиг баримтыг маань Шинэ-Од авсан болохоор 4-5 сар ажилгүй байсан. Шинэ-Одыг сайн танихгүй болхоор мөнгө өгсөн талаараа баримт үйлдэх зорилгоор зээлийн гэрээ хийсэн юм. Хохирлын дүн дээр маргах зүйлгүй.  Одоо 6,060,000 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирлоо барагдуулж авахыг хүсч байна гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

     

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Шинэ-Од мэдүүлэхдээ:

“... Би Бямбадариас 7,000,000 төгрөгийг Япон явуулж өгнө гэж аваад хүнсний мухлагтаа зарцуулсан нь үнэн. Бямбадариас авсан мөнгөө буцааж төлж эхэлж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 750,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 80,000 төгрөг, 12 дугаар сарын 14-ний өдөр 20,000 төгрөг, нийт 850,000 төгрөгийг хохирогчид төлсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 25 дугаар хуудас

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Бямбадарийн өгсөн:

“... Би М.Шинэ-Одод Япон улс руу гаргуулах зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Япон улс руу явуулахад бүртгэлийн хураамж гэж 400,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бүртгэлийн хураамжийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Япон улс руу 2 хосын өмнүүр гаргаж өгнө гэж 2,300,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сард гадаад паспортын мөнгө 80,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард Япон улс руу гаргаад Монгол улсад байр лизингээр авч өгнө гэж 1,800,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард байранд оруулахад хүний ам хаах 400,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард хувиараа зээлж байгаа юм гээд 310,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Япон улс руу явуулахад зарцуулах 7 сая төгрөгийн үлдэгдэл 280,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Япон улс руу явуулахад зарцуулах 7 сая төгрөгийн үлдэгдэл 240,000 төгрөг нийт 6,910,000 төгрөгийг өгсөн. Тэгээд М.Шинэ-Од намайг нөхөртэй минь хамт Япон улс руу гаргаж өгөх нь худлаа санагдаад буцаагаад мөнгөө нэхэхэд мөнгө буцааж өгөөгүй.

... 2016 оны 11 дүгээр сард 750,000 төгрөг, 80,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 20,000 төгрөг нийт 850,000 төгрөгийг надад буцааж төлсөн. Одоо надад 6,060,000 төгрөг төлөх дутуу байгаа. ... Япон явуулж өгнө гэж авсан мөнгөө зээлийн гэрээ болгож хийсэн. М.Шинэ-Одод мөнгө өгчихөөд итгэхгүй болохоороо баримттай гэж бодоод зээлийн гэрээ хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Цэрэнсамбуугийн өгсөн:

“... Би “Рояал Плаза” ХХК-ийн ашиглалтын алба буюу байгууллагын дулаан цахилгаан  хариуцдаг ажил хийдэг бөгөөд гадаад руу хүн гаргахтай холбоотой ажил хийдэггүй. ... би өөрөө хүүхдээ Япон руу явуулах хэлний бэлтгэлд суулгаж байсан. Түүнийг л хүмүүст манай эгч Япон руу хүн гаргадаг гэж худлаа хэлсэн байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Цолмонгийн өгсөн:

“... манай эхнэр Шинэ-Од гэртээ уйдаад байх юм, дэлгүүр ажиллуулж орлоготой болъё гээд мөнгө хайж байсан юм. Тэгээд Бямбадарьд дэлгүүр ажиллуулах гэсэн юм, мөнгө байвал туслаач гээд 1,500,000 төгрөг зээлж авсан. Тэгээд дэлгүүр ажиллуулна гээд явж байх үед Япон руу явуулах визний талаар Бямбадарь Шинэ-Од бид хоёроос асуугаад байсан юм. Тэгэхээр нь би мэдэхгүй гэж хэлэхэд Бямбадарь нөхөртэйгээ хамт нийлээд Шинэ-Одоос гуйгаад та хоёрт зээлсэн мөнгөө авахгүй, дээрээс нь мөнгө өгье, та хоёр хөөцөлдөөд өгөөч гээд гуйгаад байхаар нь манай эхнэр Шинэ-Од Бямбадарьд Япон явуулах асуудлаар туслахаар шийдсэн. Би жилийн өмнө нэг найзыгаа Япон руу байгууллагынхаа шугамаар бичиг баримтыг нь хөөцөлдөж өгөөд гаргасан болохоор Бямбадарийг нөхөртэй нь мөн адил гаргах гэж бичиг баримтыг нь бүрдүүлэх зорилгоор шаардлагатай мөнгө төгрөгийг нь Бямбадариас тухайн үед авч байсан. Гэтэл сонгууль, наадам болоод урт хугацааны амралт таараад бичиг баримтуудыг хөөцөлдөж чадахгүй байж байтал манай эхнэр Шинэ-Одын ажиллуулж байсан жижиг хүнсний мухлагт хулгай ороод Бямбадариас авсан мөнгөө хүнсний мухлагтаа зарцуулсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Оргилсайханы өгсөн:

“... 2016 оны 5 дугаар сард манай эхнэр Бямбадарийн хамаатны нэг хүн манай нэг найзын эгч нь Япон руу 3 жилийн хугацаатай ажлын гэрээгээр явах гэр бүлийн хүмүүсийг явуулж байгаа гэж Бямбадарьд хэлээд Бямбадарь надад хэлэхээр нь надад ч бас гоё санагдаад амьдрал ахуйгаа сайжруулах ч юм билүү гээд Бямбадарийн хамаатных нь хүний гэрт очоод, уулзаад та Япон руу явуулдаг гээд байсан хүн рүүгээ бид хоёрыг холбоод өгөөч гэтэл Бямбадарийн хамаатны хүн Шинэ-Од гэх эмэгтэй рүү холбоод, Бямбадарь бид хоёр Шинэ-Одын гэрт нь очиж уулзахад Шинэ-Од их итгэлтэй удахгүй Япон руу явуулж өгч болно. Бүртгэлийн хураамж гэж 500,000 төгрөг авсан, дараа нь гадаад паспорт, цээж зураг гээд авч байгаад 1,500,000 төгрөг нэхсэн. Юунд хэрэглэх мөнгө вэ гэхэд Шинэ-Од хэлэхдээ хүмүүсийн урдуур оруулж та хоёрыг хурдан явуулах санаатай байна гэж байсан. Тэгээд Бямбадарь бид хоёрыг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Япон руу явуулна гэж хэлж байсан. Тэгж байтал 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ч болсон. Шинэ-Од бид хоёрыг гаргаж өгөөгүй. Тэгээд эргэлзээтэй санагдаад эхэлсэн. Шинэ-Од бид хоёрт итгэл төрүүлж та хоёрыг хүмүүсийн урдуур байранд оруулах гээд байна. 2,500,000 төгрөг өг гэхээр нь бид хоёр бас л итгээд өгсөн. Тэгсээр байгаад байранд ч орсон юмгүй, Япон ч явсан юмгүй Бямбадарь бид хоёроос Шинэ-Од 7 сая төгрөг авсан. ... Шинэ-Од хэлэхдээ Аса группт насаараа ажилласан манай нөрхийн эгч нь ажилладаг. Манай эгчийг Цээгий гэдэг. Цээгий эгч ажлынхаа шугамаар ажилчид болон ойр дотны хүмүүстэйгээ гэр бүлээр нь Япон руу гаргадаг юм.  ... манай нөхөр бид 2 Цээгий эгчээр дамжуулуулж гарах гэсэн боловч 3 жаахан хүүхэдтэй болохоор гарч чадахгүй нь, Бямбадарь та хоёрыг өөрсдийхөө оронд Япон улс руу гаргаад өгье, надад ерөөсөө л 10,000,000 төгрөг өгчих гээд байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

 

            - Хохирлын тооцоо /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 42, 46, 51, 56-57, 61 дүгээр хуудас/ зэрэг баримууд болон

 

шүүгдэгч М.Шинэ-Одын хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/

- Иргэний үнэмлэхний зурагтай лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/

- Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх- 34 дүгээр хуудас/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх- 35-37 дугаар хуудас/,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1093 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 68-75 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч М.Шинэ-Од нь иргэн Н.Бямбадарийг Япон улс руу гаргаж өгнө гэж хуурч мэхлэх аргаар 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл 6,910,000 төгрөгийг залилан мэхэлж аван бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:    

           шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч М.Шинэ-Одын  “...Хохирогчоос авсан мөнгийг Япон явуулна гэж хэлээд авсан. Нийт 6,910,000 төгрөг авсан. Үүнээс 850,000 төгрөгийг хохирогчид төлсөн. Бид хоёр нэг нэгнийгээ сайн мэдэхгүй байсан болохоор мөнгө өгсөн авснаа нотлох зорилгоор гэрээ хийсэн юм. Япон явуулах гээд хүнтэй ярьсан боловч бүтээгүй. Тэгээд дэлгүүр ажиллуулах гээд бараа татсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх,

хохирогч Н.Бямбадарийн мэдүүлсэн “... Би М.Шинэ-Одод Япон улс руу гаргуулах зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Япон улс руу явуулахад бүртгэлийн хураамж гэж 400,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бүртгэлийн хураамжийн үлдэгдэл 1,100,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Япон улс руу 2 хосын өмнүүр гаргаж өгнө гэж 2,300,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сард гадаад паспортын мөнгө 80,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард Япон улс руу гаргаад Монгол улсад байр лизингээр авч өгнө гэж 1,800,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард байранд оруулахад хүний ам хаах 400,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард хувиараа зээлж байгаа юм гээд 310,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Япон улс руу явуулахад зарцуулах 7 сая төгрөгийн үлдэгдэл 280,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Япон улс руу явуулахад зарцуулах 7 сая төгрөгийн үлдэгдэл 240,000 төгрөг нийт 6,910,000 төгрөгийг өгсөн. ... 2016 оны 11 дүгээр сард 750,000 төгрөг, 80,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 20,000 төгрөг нийт 850,000 төгрөгийг надад буцааж төлсөн. Одоо надад 6,060,000 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэх, мэдүүлгүүд,

мөрдөн байцаалтанд гэрч Г.Цэрэнсамбуугийн өгсөн “... Би Рояал Плаза ХХК-ийн ашиглалтын алба буюу байгууллагын дулаан цахилгаан  хариуцдаг ажил хийдэг бөгөөд гадаад руу хүн гаргахтай холбоотой ажил хийдэггүй. ... би өөрөө хүүхдээ Япон руу явуулах хэлний бэлтгэлд суулгаж байсан. Түүнийг л хүмүүст манай эгч Япон руу хүн гаргадаг гэж худлаа хэлсэн байх...” гэх,

гэрч  Г.Оргилсайханы “... Бямбадарь бид хоёр Шинэ-Одын гэрт нь очиж уулзахад Шинэ-Од их итгэлтэй удахгүй Япон руу явуулж өгч болно. Бүртгэлийн хураамж гэж 500,000 төгрөг авсан, дараа нь гадаад паспорт, цээж зураг гээд авч байгаад 1,500,000 төгрөг нэхсэн. Юунд хэрэглэх мөнгө вэ гэхэд Шинэ-Од хэлэхдээ хүмүүсийн урдуур оруулж та хоёрыг хурдан явуулах санаатай байна гэж байсан. Тэгээд Бямбадарь бид хоёрыг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Япон руу явуулна гэж хэлж байсан. Тэгж байтал 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ч болсон. Шинэ-Од бид хоёрыг гаргаж өгөөгүй. Тэгээд эргэлзээтэй санагдаад эхэлсэн. Шинэ-Од бид хоёрт итгэл төрүүлж та хоёрыг хүмүүсийн урдуур байранд оруулах гээд байна. 2,500,000 төгрөг өг гэхээр нь бид хоёр бас л итгээд өгсөн. Тэгсээр байгаад байранд ч орсон юмгүй, Япон ч явсан юмгүй Бямбадарь бид хоёроос Шинэ-Од 7 сая төгрөг авсан. ... Шинэ-Од хэлэхдээ Аса группт насаараа ажилласан манай нөрхийн эгч нь ажилладаг. Манай эгчийг Цээгий гэдэг. Цээгий эгч ажлынхаа шугамаар ажилчид болон ойр дотны хүмүүстэйгээ гэр бүлээр нь Япон руу гаргадаг юм.  ... манай нөхөр бид 2 Цээгий эгчээр дамжуулуулж гарах гэсэн боловч 3 жаахан хүүхэдтэй болохоор гарч чадахгүй нь, Бямбадарь та хоёрыг өөрсдийхөө оронд Япон улс руу гаргаад өгье, надад ерөөсөө л 10,000,000 төгрөг өгчих гээд байсан ...” гэх,

гэрч Т.Цолмонгийн “... манай эхнэр Шинэ-Од Бямбадарьд Япон явуулах асуудлаар туслахаар шийдсэн. Би жилийн өмнө нэг найзыгаа Япон руу байгууллагынхаа шугамаар бичиг баримтыг нь хөөцөлдөж өгөөд гаргасан болохоор Бямбадарийг нөхөртэй нь мөн адил гаргах гэж бичиг баримтыг нь бүрдүүлэх зорилгоор шаардлагатай мөнгө төгрөгийг нь Бямбадариас тухайн үед авч байсан. Гэтэл сонгууль, наадам болоод урт хугацааны амралт таараад бичиг баримтуудыг хөөцөлдөж чадахгүй байж байтал манай эхнэр Шинэ-Одын ажиллуулж байсан жижиг хүнсний мухлагт хулгай ороод Бямбадариас авсан мөнгөө хүнсний мухлагтаа зарцуулсан юм ...” гэх мэдүүлгүүд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Шинэ-Одын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй ба шүүгдэгч М.Шинэ-Одыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй боловч түүний үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй. 

 

Хохирогч Н.Бямбадарь нь шүүгдэгч М.Шинэ-Одоос 6,060,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн, энэхүү хохирол нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч М.Шинэ-Одоос 6,060,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 , 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Мөнхбатын Шинэ-Одыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шинэ-Одод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3. М.Шинэ-Од нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Шинэ-Одоос 6.060.000 төгрөг гаргуулан, хохирогч Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 9-352 тоотод оршин суух /УУ89052721/ Саарал адуу овогт Нэргүйн Бямбадарьд олгосугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Шинэ-Одод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл М.Шинэ-Одод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ