Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 123/ШШ2019/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжпэгч: “М” ТӨҮГ,

Хариуцагч: Төв аймгийн З сумын З Дад холбогдох,

Нэхэмжпэлийн шаардлага: “М” ТӨҮГ-н эзэмшлийн Х\/-020521, Х\/-020523, Х\/-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Байгаль орчныг хамгаалах 2019 оны оны төлөвлөгөө”-г Төв аймгийн З сумын З Да нь хүлээн авч батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөөнүүдийг батлахыг даалгуулах тухай”

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгч “М” ТӨҮГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлантөр, Б.Алтансүх, хариуцагч Төв аймгийн З сумын З Дын итгэмжпэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нарыг оролцуулан хийв.

 

Нэхэмжпэгч “М” ТӨҮГ шүүхэд ирүүлсэн нэхэмжпэлдээ: "М" ТӨҮГ-нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Ашигт малтмалын газраас олгосон Төв аймгийн З сумын нутагт орших Галтын талбай" нэртэй ХХ/-020521, "Урт сайр" нэртэй Х\/-020523, "Хашаат Овоот Даваат" нэртэй Х\/-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг. Манай байгууллагын зүгээс Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу эдгээр талбайнуудын "Байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөө"-г батлуулахаар биечлэн болон албан бичгээр удаа дараа Төв аймгийн З сумын З Дад хандсан боловч баталж өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Тухайлбал: "М" ТӨҮГ-ын харьяа "Зэрэгцээ" алтны үйлдвэрийн 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1/20 тоот албан бичгээр Х\/-020521, Х\/-020523, Х\/-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын "Байгаль орчныг хамгаалах 2019 оны төлевлөгөө"-г зөвшилцөн, батлуулахаар хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. "Зэрэгцээ" алтны үйлдвэрийн захирал Г.Батсайхан Байгаль орчны мэргэжилтэн Ш.Энхтуяатай удаа дараа биеэр очиж уулзахад баталж өгөх боломжтой мэт хариу өгдөг байсан ч Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт "Сум, дүүргийн З Да энэ хуулийн 38.1.3., 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ" гэсэн үүргээ биелүүлээгүй. Очиж уулзахаар тусгай зөвшөөрөлд хамрагдах газар нь малчид оршин суудаг учраас эсэргүүцэл гомдол ихээр ирдэг мөн сумын ИТХ-н 2015 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 01 тоот тогтоолоор сумын тусгай хэрэгцээний газарт авсан, БИНХ-ийн 2016 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 01 дугаар бүхий тогтоол, ИТХ-ийн 2016 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 01 дугаар бүхий уул уурхайн тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай тогтоол гарсан тул танай байгууллагын ирүүлсэн Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх төлөвлөгөөг сумын ИТХ-аар хэлэлцүүлж батлах боломжтой байна..." гэсэн утга бүхий тайлбарыг өгдөг. Үүнийг эс зөвшөөрч бид 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1/632 тоот албан бичгээр Төв аймгийн З Дад гомдол гаргасан. Гомдлын дагуу аймгийн З Даас 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 02/780 тоот албан бичгээр З сумын З Да Б.Самбууд хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн ажиллах, татгалзсан хариу өгч байгаа тохиолдолд хууль эрх зүйн үндэслэлтэйгээр "М" ТӨҮГ-т мэдэгдэх чиглэлийг өгсөн боловч З сумын З Да Б.Самбуу нь дээрх үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэхгүй байгаа болно.

Ийнхүү Төв аймгийн З сумын З Да Б.Самбуу нь "Байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөө"-г батлахгүй байгаа эс үйлдэл нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болох манай байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг хааж, сумын З Дын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж байна гэж үзэж байна. Иймд Төв аймгийн З сумын З Да Б.Самбуугийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг топгоож, хуульд заасан үүргээ биелүүлж Х\/-020521, XV- 020523, ХХ/-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудын "Байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөө"-г батлахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ТӨҮГ нь Монгол улсын засгийн газрын 2015 оны 359 тоот тогтоолын дагуу Ашигт малтмалын газраас олгосон Төв аймгийн З сумын нутагт орших ХҮ 020521, ХҮ 020523, ХҮ020580 тоот хайгуулын зөвшөөрлүүдийг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор нөхөн олговортойгоор эзэмшиж эхэлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.13, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтуудад заасны дагуу Засгийн газраас дээрх зөвшөөрлүүдийг “М” ТӨҮГ-т нөхөн олговортойгоор олгосон. Нөхөн олговорт олгосон гэдэг шалтгаан нь юу гэхээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт ХҮ 003595, 004211 тоот дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй ашиглаж байсан. Үүнийг голын урсац болон бүрэлдэх эх, усны эх газрын хамгаалалтын бүсэд орсон гэж тогтоож төрийн мэдэлд аваад Төв аймгийн З сумын нутаг дэвсгэр дээр тухайн тусгай зөвшөөрлүүдийг нөхөн олговортойгоор эзэмшүүлсэн. Нөхөн олговортойгоор эзэмшүүлээд байж байх хугацаанд төрийн захиргааны байгууллага буюу Төв аймгийн З сумын З Датай холбогдож харилцсаар ирсэн. Тухайн З Даар ажиллаж байгаа Самбууд байгаль орны төлөвлөгөөг батлуулахаар хуульд заасан хугацааны дотор албан бичиг, хүсэлт, байгаль орчин хамгаалах төлөвлөгөөнүүдийн хүргүүлсэн. Тухайн З Да ямар нөхцөл байдлаар ханддаг вэ гэхээр “нааштай батална, сонгуулийн ажил эхэлчихсэн байна, тухайн тусгай зөвшөөрөл дээх харилцан тохиролцож санал явуулна” гэдэг үндэслэлүүдээр саналыг өгч байсан. Төв аймгийн З сумын З Дад “М” ТӨҮГ-ын охин компани болох “Зэрэгцээ алтны үйлдвэр”, мөн толгой компани буюу “М” компаниудаас удаа дараа албан бичиг хүргүүлсэн. Дээр нь Төв аймгийн З Да буюу шат шатны захиргааны байгууллагад хандсан. Тэгэхээр ямар тайлбар хариу өгдөг вэ гэхээр хуульд заасан үндэслэлээр ерөнхийдөө өөрөөсөө зайлуулсан, хамгаалалтын бүсэд орсон дээр нь нутгийн иргэдийн

 

төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлээд зөвшөөрсөн тохиолдолд болно гэдэг агуулгаар харьцаж байсан. Төрийн захиргааны байгууллагууд руу хандаж Төв аймгийн З Дад хүртэл албан бичиг явуулсан. Ашигт малтмалын тухай хуульд “хайгуулын тусгай зөвшөөрөл 3 жил” байна гэж заасан. Энэ 3 жилийн хугацаанд харилцан тохиролцож байгаль орчны төлөвлөгөөгөө батлуулна. Үүний дараа байгаль орчны менежментийн төлөвлөгөө гаргадаг. Тэр менежментийн төлөвлөгөөг аймгийн байгаль орчныг хамгаалах газарт хүргүүлээд тэр төлөвлөгөөний хариуг авсны дараа сунгах асуудлаа Ашигт малтмалын газар өгөх ёстой. Бүрдүүлэх материалын жагсаалтад “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах, бүртгэх” гэж байгаа. Тэгэхээр энэ ажлуудыг төрийн захиргаа нь үүргээ биелүүлж, хэрэгжүүлж хийж чадахгүй байна. Яагаад гэхээр З сумын З Датай энэ эс үйлдэхүйгээс нь болоод төрийн захиргааны байгууллага буюу хайгуулын тусгай зөвшөөрөл болоод цаашид ямар үйл ажиллагаа явуулах энэ эрх ашгийг хөндөж байгаа. Ашигг малтмалын тухай хуульд хариуцагчийн зүгээс нэг тайлбар байгаа “30 хоногийн дотор зөвшилцөх ёстой, зөвшилцөөгүй юм” гэдэг. Хэрэв зөвшилцөөгүй юм бол дараа нь яах вэ гэхээр 2016, 2017 онуудад зөвшилцөөгүй. 2019 онд бид дахиад хүсэлтээ тавиад хуульд заасан хугацааныхаа дагуу хандсан. Тэгэхээр өмнөх оныхоо төлөвлөгөөг батлаагүй учир дараа оны төлөвлөгөөг батлахгүй гэсэн хариу тайлбар өгдөг. З сумын З Дын энэ үйлдэл нь ямар эрх хэмжээ буюу ямар сонирхлоор ингэж хандаад байгаа нь ойлгомжгүй. 4 тусгай зөвшөөрөл байсны 1 нь аль хэдийн ашиглалт болоод хэрэгжээд явж байгаа. Яг нэхэмжлэл гаргаад байгаа 3 хайгуулын тусгай зөвшөөрөлд ямар нэгэн байдлаар саад хийгээд цаашаагаа ТӨҮГ-ын хэрэгжүүлэх стратеги, төлөвлөгөөнд саад учруулаад хуулиар хүлээсэн үүргээ хэтрүүлээд байгаа нь Захиргааны ерөнхий хууль болоод Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан төрийн захиргааны байгууллагад хандсан хүсэлтийг үүргийнхээ дагуу биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаад байна. Тиймээс үйлдэл, эс үйлдэхүйг тогтоогоод дээр нь байгаль орчныг хамгаалах 2019 оны 3 тусгай зөвшөөрлийн төлөвлөгөөнүүдийг баталж өгөхийг даалгуулж өгөөч ээ гэсэн шаардлага гаргаж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон асуулт хариултын явцад тодорхой боллоо гэж үзэж байна. З сумын З Да хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байгаа тул З сумын З Дын “М” ТӨҮГ-н 2019 оны байгаль орчны төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Жавхлантөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал 4 тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгогдсон гэдэг тайлбаруудыг гаргаад байдаг. Хууль бусаар олгогдсон, давхцалтай байна, иргэд малчдын эсэргүүцэл гомдолтой байна гэх зэрэг үндэслэлүүдийг ярьдаг. Гэтэл энэ маань юугаар нотлогдож байна гэхээр Ашигт малтмалын газраас тухайн тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байна гэдэг тодруулга материалуудыг шүүхэд ирүүлсэн. Энэ бол хүчин “төгөлдөр юм аа” гэдэг нь нотлогддог. Мөн Засгийн газрын тогтоолыг давхцалтайгаар олгосон үүнийг эсэргүүцдэг гэх боловч хариуцагчийн зүгээс шүүхэд хандаж энэ тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон нутгынхаа болон өөрсдийн өөрсдийн зөрчигдсөн гэх эрхээ хамгаалахаар шүүхэд хандаж арга хэмжээг аваагүй, идэвхигүй байдал гаргаж байгаа нь уг Засгийн газрын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа нь харагдаж байна. Гэтэл хариу өгөх бүртээ хуульд заасан үндэслэлгүй байдаг. Иргэд малчдын гомдол байна гэдэг. Үүнийг бид 5 дугаар сард хийсэн багийн иргэдийн нийтийн хурлаар үнэн зөв бодит байдлаа гаргаад шийдвэрлэх үүднээс уг хуралд санал оруулаад үйл ажиллагаагаа тайлагнаад саналыг нь авсан. Цаашид “Зэрэгцээ алтны үйлдвэр” ажиллах боломжит, нөөцөд байгаа тусгай зөвшөөрөлд байгаль орчны

 

төлөвлөгөөг нь батлуулаад тухайн орон нутгийн иргэдийг ажлын байртай, амьдралтай орон нутгийг нь хөгжил дэвшилтэй байлгах тал дээр яаж ажиллаж болох вэ, орон нутгийн иргэд нь саналаа өгөөч ээ бид та бүхний саналыг хүндэтгэж үзээд энэ төлөвлөгөөгөө батлуулах эсэх дээрээ хамтарч ажиллая гэсэн. Нийт хуралд оролцогч иргэдийн ихэнхи буюу дийлэнх тоогоор дэмжсэн. Ингээд орон нутаг нь, ард иргэд нь дэмжээд байдаг. Хууль тогтоомжийн дагуу Засгийн газар нь эрх мэдлийнхээ хүрээнд олгоод буюу төрийн эрх бүхий байгууллага нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл хууль ёсоор олгогдчихжээ гэдэг энэ бүх нотлох баримт, шаардлагуудыг нь хангаад байхад зөвхөн З сумын З Да ямар ашиг сонирхлоор энэ тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа юм бэ. Мөн Засгийн газрын тогтоолоор нэг цаг хугацаанд олгогдсон яг адилхан эрх зүйн байдалтай энэ тусгай зөвшөөрлөөр харилцан адилгүй байдлаар хандаж байгаа нь одоогоор “Цэцэг мандал” нэртэй ордын хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрөл болж бүх шаардлагыг нь хангаад байгаль орчны төлөвлөгөөг нь батлуулаад, байгаль орчны нөлөөллийн бичгийг нь хийж өгөөд ашиглаад явж байна. Гэтэл үлдсэн лицензтэй талбайнууд дээр яагаад ийм ялгамжтай хандаж байгаа юм бэ. Үүнд хариуцагч тал хариу тайлбар гаргадаг. Малчдын түшиц газар болж байна гэсэн хариуг өгдөг. Ийм нөхцөл байдал магадгүй байж болох боловч хууль эрх зүйн хүрээнд ижил нөхцөл байдалтайгаар олгогдсон, ижил эрх зүйн байдалтай баримт үйл явцад адил биш байдлаар хандаж байгаа нь хувийн ашиг сонирхол, магадгүй өөр хүчин зүйл нөлөөлж байж магадгүй гэсэн хардлага, дотоод итгэл үнэмшил төрөхүйц байна. Мөн “М” гэдэг компанийг тухайн орон нутаг, З Дын тамгын газрын итгэмжпэгдсэн төлөөлөгч, эрх бүхий хүмүүс ямар өнцгөөс хүлээж авах ёстой вэ, яагаад гэвэл Засгийн газрын 103 дугаар тогтоолоор энэ компани маань хуучин Монгол, Оросын хамтарсан нэгдэл хэлбэрээр Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд одоо 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Төрийн өмчит үйлвэрийн газар болгосон зорилго нь Засгийн газраас улс эх орны эдийн засагт томоохон нөлөө үзүүлэхүйц уул уурхайн компаниудыг дэмжиж эрдэс баялгын санг арвижуулах, эдийн засгийг өсгөх, дотоодын түүхий эд болох эрдэс баялгыг үр дүнтэйгээр ашиглаж эх орны хөгжилд хувь нэмэр оруулах талаас нь “Эрдэнэт үйлдвэр" болон “М” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгож өөрчлөн байгуулсан. Энэ зорилгын хүрээнд манай үйлдвэрийн газрын зүгээс орон нутаг болон улсын төсөвт хуримтлуулж байгаа татвар, аж ахуйн орон нутагт үзүүлж буй нөлөө, иргэдийн ажлын байраар хангаж байгаа байдлуудыг харгалзан үзэх хэрэгтэй. Яагаад сум орон нутаг нь төрийн эрхийг хэрэгжүүлэгч мөртлөө Засгийн газрынхаа бодлого шийдвэртэй зөрчилдөж ажиллаж байгаа юм бэ. Засгийн газраас нь энэ байгууллагыг орон нутагт, эх ороныхоо хөгжилд нь хувь нэмэр болох үүрэг даалгаврыг өгөөд өөрчлөн байгуулалтын хүрээнд бүр зүйлийг байгуулаад байхад цаашид энэ байгуулагуудынх нь ажиллах боломжит нөхцөл болох тусгай зөвшөөрлийг сунгаж ашиглуулах, ашиглах боломжийг хаасан эс үйлдэхүй хийгээд байгаа нь тун учир дутагдалтай үйл явдал болж байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн З сумын З Да шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хашаат овоот даваат гэх нэртэй ХХ/-020580 хайгуулсын тусгай зөвшөөрлийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар бүхий шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал Х\/-020580, XV- 020521, Х\/-020523 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг 2016 оны 05 сарын 02-

 

ны өдөр авсан байдаг ба Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйл 38.1.1 дэх заалт /тусгай зөвшөөрөл авсанаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын албан болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн З Датай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах/-д заасан үүргээ огт биелүүлээгүй буюу одоог хүртэл тус тусгай зөвшөөрлийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын З Датай харилцан тохиролцож боловсруулсан зүйл байхгүй бөгөөд “Ашигт малтмалын тухай” хуулийн 38 дугаар зүйл 38 дугаар зүйл 38.1.3, 38.1.6 зэрэг заалтуудад тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 багтаж байгаа нь сумын З Да зөвхөн нэхэмжпэгч талыгтусгай зөвшөөрөл авсанаас хойш 30 хоногийн дотор харилцан тохиролцож боловсруулсан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах бөгөөд үүнээс хойш нэхэмжпэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6 дахь заалт нь тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтын дагуу Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 30 хоногийн дотор харилцан зөвшилцөж батлуулсаны дагуу хайгуулын ажил явуулах явцдаа үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулсын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн З Даар батлуулах гэсэн нь жил бүр хайгуулын ажлын тайланд тусгасан Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтийг сумын З Да батлах ёстой ба жил бүр шинээр байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжпэлдээ дурьдсан Төв аймгийн З Дын 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 02/780 дугаар бүхий албан бичгийг дурьдсан байх бөгөөд дээрх албан бичиг нь бидэнд ирээгүй бөгөөд Төв аймгийн З Дын 2019 оны 04 сарын 18-ний өдрийн 02/783 тоот Ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэнд заалт зөрчиж олгосон тусгай зөвшөөрөл тул сумын З Да Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлах үндслэлгүй тухай бичгийг ирүүлсэн байна.

Х\/-020580, Х\/-020521, Х\/-020523 тоот тусгай зөвшөөрлүүдийн талбайд хамаарагдах бүс нутаг нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 сарын 28-ны өдрийн хуралдааны 01 тоот тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан газар бөгөөд тус тусгай зөвшөөрөл гарсантай холбогдуулан 2016 оны 08 сарын 19-ний өдрийн сумын Хайлааст 3-р багийн Иргэдийн Нийтийн Хурлаас 02 тоот тогтоол, 2016.08.22-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдаанаас 01 тоот тогтоол, тус өдрийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 Дугаар хуралдаанаас 02 тоот тогтоолоор тусгай зөвшөөрөл цуцлуулах асуудал шийдвэрлүүлэх ажлын хэсэг байгуулж дээд шатны Тэргүүлэгчдийн 11 дүгээр хуралдаанаас тоот тусгай зөвшөөрөл цуцлуулахаар шүүхэд хандахыг дэмжсэн шийдвэр гарсан бөгөөд дээрх тогтоол, шийдвэрүүдийн гол үндэслэл нь Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хамгаалах үүднээс гаргасан ба тухайн бүс нутагт тус сумын Хайлааст багийн малчин иргэдийн жилийн дөрвөн улирлын турш мал маллан амьдардаг зэрэг бөгөөд Монгол улсын Үндсэн хууль, нутгийн өөрөө удирдах байгууллагын гаргасан шийдвэр, иргэдийн эрх, ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэр гаргах үндэслэл байхгүй. 2018 оны 07 дугаар сараас тухайн бус нутагт аиьдардаг малчин иргэдээс удаа дараа өргөдөл, гомдол ирсэн, зэрийг харгалзан үзэж Х\/-020580, ХУ-020521, ХУ-020523 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөөг батлах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан^ тайлбартаа: Дээрх маргаж буй 3 тусгай зөвшөөрлийн байгаль орчны төлөвлөгөөг хэд хэдэн үндэслэлээр батлах боломжгүй гэж үзэж байгаа. Нэгд. 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар олгогдсон ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас бусад бүх сумын нутаг дэвсгэрийг сумынхаа тусгай хэрэгцээнд 15 жилээр авсан. Тэгтэл дээрх маргаж буй 3 тусгай зөвшөөрлүүд 2016 онд олгогдсон. Засгийн газар бүрэн эхийнхээ хүрээнд дээрх тусгай зөвшөөрлүүдийг олгосон гэж тайлбарлаж байна. Засгийн газарт хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгоно гэсэн бүрэн эрх байхгүй байх гэж бодож байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авна” гэж заасан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл учраас бид байгаль хамгаалах төлөвлөгөөг нь батлах боломжгүй гэж үзээд байгаа. Хоёрт. тухайн тусгай зөвшөөрлийн байгаль хамгаалах төлөвлөгөөг 5 сард авснаас хойш 30 хоногийн дотор сумын З Датай харилцан зөвшилцөх саналаа ирүүлэх ёстой байтал ирүүлээгүй, харилцан зөвшилцөөгүй. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль хамгаалах төлөвлөгөө харилцан зөвшилцөнө” гээд тодорхой заасан байгаа. Тэгээд уг хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “харилцан зөвшилцөж боловсруулсан төлөвлөгөөг сумын З Да 10 хоногийн дотор батална" гэсэн заалт байгаа. Мөн хуулийн 38.2 дахь заалтад “зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор боловсруулсан төлөвлөгөө түүнд орсон өөрчлөлтийг холбогдох З Да хүлээн авснаас 10 хоногийн дотор батална” гэж заасан. Харилцан зөвшилцөөгүй төлөвлөгөөг бид яаж батлах вэ. Бид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж байна. Энэ нь өөрөө нэг талдаа процессийн алдаатай байгаа. Батлуулна гээд шүүхэд нэхэмжлэл гаргаад байдаг, харилцан зөвшилцөөгүй байхад бид шууд батлах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Төв аймгийн З Дын албан бичиг манайх дээр ирээгүй. Түүнээс эсрэгээр 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 02/783 тоот “ашигт малтмалын тухай хуулийн хэд хэдэн заалт зөрчсөн тусгай зөвшөөрөл учраас сумын З Да байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий бичиг ирсэн. Дээрээс нь 2019 оны 05 дугаар сард багийн иргэдийн нийтийн хурлаар дэмжүүлсэн гэж ярьлаа. Миний хувьд уг хуралд оролцсон. Энэ дээр танай “Цэцэг мандал”-ын ашиглалтын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг л хэлэлцүүлсэн шүү дээ. Бусад хайгуулынх нь тусгай зөвшөөрлийг багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. “Цэцэг мандал”-ын төлөвлөгөөг хэлэлцүүлээд тэр нь олохнын саналаар дэмжигдээд явсан. Тэгтэл нөгөө 3 тусгай зөвшөөрөлтэйгөө цуг дэмжигдсэн мэтээр ярьж байгаа нь буруу гэж үзэж байна. Хайлааст багын иргэдийн нийгмийн баталгааг хангадаг гэж тайлбарлаж байна. Үүнд тодорхой тайлбар гаргахад: өмнө нь “Алт 1” хөтөлбөрөөр танай байгууллага 2000 орчим гектар талбайд ашиглалт явуулсан байдаг. Үүнд нэг метр газар ч геологийн бүү хэл технидийн нөхөн сэргээлт хийгээгүй ээ. Уурын зуухаар халаадаг гэжтайлбарлалаа. Уурын зуух бол хувьдаа “Арвай сервис” гэх компани халаадаг. Танай байрнууд бүгд түрээс авдаг. Үнэгүй оруулчихсан зүйл нэг ч байхгүй. “Апт 1” хөтөлбөрийн хүрээнд 2000 орчим гектар талбайг ухаад нэг ч нөхөн сэргээлт хийгээгүй зэрэг иймэрхүү үндэслэлүүд байгаа учраас бид хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль хамгалах төлөвлөгөөг нь батлах үндэслэлгүй, боломжгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч тал нь хайгуулын тусгай зөвшөөрөл авснаасаа хойш хугацаандаа буюу 30 хоногийн дотор хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй 4 дэх шүүх хурал дээрээ явж байна. Энэ нь бид 300, 400 км-ын цаанаас ирдэг болохоор хүндрэлтэй байна. Үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөч ээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 38.1 дэх заалтад эхлээд зөвшилцөөд дараагаар нь баталдаг зохицуулалт байхад, өнөөдөр батлуулна гээд шууд

 

төрийн өмчит үйлдвэрийн газар нь түрэмгийлээд байгаа нь үнэхээр хүндрэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч "М" ТӨҮГ-с шүүхэд хандан гаргасан “Төв аймгийн З сумын нутагт орших Галтын талбай" нэртэй Х\/-020521, "Урт сайр" нэртэй XV- 020523, "Хашаат Овоот Даваат" нэртэй ХХ/-020580 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Байгаль орчныг хамгаалах 2019 оны оны төлөвлөгөө”-г З сумын З Да хүлээн авч батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөөнүүдийг тус тус батлахыг даалгуулах тухай” нэхэмжпэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг авч үзвэл:

Нэхэмжпэгч нь нэхэмжпэлийн үндэслэлээ: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 359 тоот тогтоолоор манайд Төв аймгийн З сумын нутагт орших Галтын талбай" нэртэй XV-020521, "Урт сайр" нэртэй Х^-020523, "Хашаат Овоот Даваат" нэртэй XV- 020580 тоот талбайнуудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, дээрхи талбайнуудын "Байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөө"-г батлуулахаар Төв аймгийн З сумын З Дад хуулийн хугацаанд хүргүүлж, биечлэн болон албан бичгээр удаа дараа хандсан боловч баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар сумын З Да төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.” гэж заасныг зөрчиж байна, хариуцагч нь манай талбайг сумын тусгай хэрэгцээнд авсан гэх боловч Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэсэнд бид буруугүй, иргэдээс олон гомдол ирдэг гэх боловч үүнийгээ нотлодоггүй харин ч багийн Иргэдийн Нийтийн Хурлаар иргэд дэмжсэн гэж,

Хариуцагч З сумын З Да нь: Хашаат овоот даваат гэх нэртэй XV- 020580 хайгуулын тусгай зөвшөөрлийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахыг даалгах тухай нэхэмжпэлийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар бүхий шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шаардлагагүй, энэ газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан, мөн иргэд маш их гомдол гаргадаг, нэхэмжлэгч талд 2016 онд Х^-020580, Х^-020521, Х^-020523 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Засгийн газраас хууль зөрчиж олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйл 38.1.1 дэх заалт /тусгай зөвшөөрөл авсанаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын албан болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн З Датай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах/-д заасан үүргээ огт биелүүлээгүй буюу одоог хүртэл тус тусгай зөвшөөрлийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын З Датай зөвшилцсөн зүйл байхгүй гэжтустус маргаж байна.

Шүүх хариуцагчийн "М" ТӨҮГ-н Хашаат овоот даваат гэх нэртэй Х^-020580 хайгуулын тусгай зөвшөөрлийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахыг даалгах тухай нэхэмжпэлийг урьд нь шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шаардлагагүй” гэсэн тайлбарыг авч үзвэл: "М" ТӨҮГ-с урьд нь тус шүүхэд гаргасан “өөрийн эзэмшлийн Х^-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг З сумын З Да Б.Самбуу хүлээн авч батлахгүй байгаа нь хууль зөрчсөн болохыг тогтоолгож, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгуулах” шаардлага

 

бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 123/ШШ2019/0006 дугаар бүхий шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Үүнийг нэхэмжлэгчийн одоо гаргаж буй “ХХ/-020580, Х\/-020521, Х\/-020523 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа З сумын З Дын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож батлахыг даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай адил гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл дээрхи шүүхийн шийдвэрээр зөвхөн Х\/-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2018 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгуулах тухай хэлэлцэж шийдвэрлэсэн байх тул “. *    . . дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шаардлагагүй” гэсэн хариуцагчийн

тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн хэргийн үйл баримтаас үзэхэд: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 359 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах, зөвшөөрөл олгох тухай” тогтоолд: Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.13, 56.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Түйн голын алтны шороон ордын ХҮ-003595, ХҮ- 004211 тоот дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийн туяад даалгасугай. 2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан нөхөн олговорт зориулж Төв аймгийн З сумын нутагт хавсралтад заасан солбицолын дагуу ашигт малтмалын ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийн туяад зөвшөөрсүгэй.

  1. "М" ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл цуцпах, компанид шинээр тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Жигжидэд даалгасугай. гэж, тогтоолын хавсралтад Төв аймгийн З сумын нутагт 1.Цагаан галт болон Цэцэг мандал нэртэй 8 цэг бүхий 554.61 га, Галтын талбай" нэртэй 4 цэг бүхий 1885.25 га, "Урт сайр" нэртэй 6 цэг бүхий 144.84 га, "Хашаат Овоот Даваат" /цагаан булагийн дээд хэсэг/ нэртэй 8 цэг бүхий 2686.67 га, нийт 5271.37 га талбайг "М" ХХК-д нөхөн олговорт олгохоор тус тус шийдвэрлэжээ./х.х 223/

Энэхүү Засгийн газрын 359 дүгээр тогтоолыг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн а/03 дугаар “Тогтоол хэрэгжүүлэх тухай” тушаалаар нэг: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт орших Түйн голын алтны шороон ордын "М" ТӨҮГ-н эзэмшиж байсан ХҮ-003595, ХҮ-

  • 004211 тоот дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах, хоёр: Засгийн газрын

2015 оны 359 дүгээр тогтоолын хавсралтад заасан солбицолын дагуу Төв аймгийн З сумын нутагт "М" ТӨҮГ-н хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож, шийдвэр гаргахыг Кадастрын хэлтсийн даргад тус тус даалгажээ.

Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр "М" ТӨҮГ-н Төв аймгийн е З сумын нутаг Хашаат овоот даваат нэртэй газарт орших 2585.65 га талбайд XV- 020580, 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр Цагаан галт нэртэй 554.61 га талбайд ХҮ-020520, Галтын талбай нэртэй газарт орших 1885.17 га талбайд ХУ-020521, Урт сайр нэртэй газарт орших 144.84 га талбайд ХУ-020523 дугаар тусгай зөвшөөрлүүдийг тус тус олгожээ.

 

Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “ улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж, 9.1.13-т “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг . . . төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажпын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий . . . талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно.” гэж заасан Засгийн газрын бүрэн эрхийг заажээ, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг . . . эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож, нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн" бол Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлана гэж, мөн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” гэж тус тус заасантай нийцэж байна.

Мөн эдгээр тусгай зөвшөөрлүүдийг хууль бус олгогдсон гэж үзэж цуцлуулахаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоол гаргаж байсан хэдий ч энэ талаар хариуцагч гомдол гаргаж, түүнийг хүчингүй болгосон захиргааны байгууллага болон шүүхийн шийдвэр гарч байгаагүй байх тул дээрх тусгай зөвшөөрлүүд хуулийн хүчин төгөлдөр болох нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр "М" ТӨҮГ-нэзэмшил бүхий хуулийн хүчин төгөлдөр Х\/-020580, ХУ-020523, Х\/-020521 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан талбайг хууль бусаар эзэмшсэн” гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрыг хэдийгээр сумын тусгай хэрэгцээнд авсан байх боловч Монгол Улсын Засгийн газар дээрхи хуульд заасан “тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд "М" ТӨҮГ-н эзэмшил бүхий Баянхонгор аймагт байрлах тусгай зөвшөөрөлтэй талбайг төрийн мэдэлд авч, нөхөн олговорт З суман дахь 5271.37 га талбайд тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгчид хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон гэх буюу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч "М" ТӨҮГ-н Х\/-020580, Х\/-020523, XV- 020521 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2019 оны “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г З сумын З Датай зөвшилцөж батлуулахаар 2019 оны 02 дугаар сарын 01 -ны өдрийн 1/20 тоот /х.х 57/, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/631 тоот “Зөвшилцөх санал хүргүүлэх тухай”/х.х 148/ гэсэн албан бичгүүдийг /төлөвлөгөөний хамт/ тус тус хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан дээрхи албан бичгүүд, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн “. . . З сумын З Да нь дээрхи тусгай зөвшөөрлүүдийн 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаж өгөхгүй байгаа болон . . . хуулийн дагуу батлахыг даалгах үүрэг чиглэлийг З сумын З Дад өгөхийг дурьдсан 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/632 тоот “Гомдол гаргах тухай” /х.х 58/ албан бичгийг Төв аймгийн З Дад хүргүүлсэн байх бөгөөд аймгийн З Да 2019

 

оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/780 тоот “хууль тогтоомжид заасан эрх үүргээ хэрэгжүүлж ажиллах тухай” /х.х 147/ гээд . . Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “сум, дүүргийн З Да энэ хуулийн 38.1.3, 38.1.6- д заасан төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллах, татгалзсан хариу өгч байгаа тохиолдолд хууль эрх зүйн үндэслэлтэйгээр "М" ТӨҮГ-н мэдэгдэж, хуулбар хувийг БОАЖГазарт ирүүлэхийг үүгээр мэдэгдье” гэсэн албан бичгийг З сумын З Да Б.Самбууд хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна.

Мөн "М" ТӨҮГ-н гаргасан “дээрхи 3 тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах асуудлыг иргэдийн Нийтийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудалд оруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг З сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал хэлэлцээд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10/02 тоот “Хүсэлт уламжлах тухай” албан бичгээр уг төлөвлөгөөг батлах асуудлаар 134 хүний санал буюу 64 хувиар дэмжигдсэн болохыг З сумын З Дад уламжилсаны дагуу "М" ТӨҮГ-н 2019 оны 05 дугаар сарын 28- ны өдрийн 01/136 тоот “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах тухай” гэсэн албан бичгийг сумын З Дад хүргүүлж “. . . Хайлааст багийн иргэдийн Нийтийн Хурлаас иргэдийн 64 хувийн саналаар манай төлөвлөгөөг батлахыг дэмжсэн тул 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаж өгнө үү” гэж хүсжээ.. /х.х 153/

Хариуцагч нь уг талбайн бүс нутагт иргэд мал маллаж амьдардаг, малчин иргэдийн гомдол маш ихээр ирдэг гэж тайлбарлах боловч иргэдээс гаргасан гомдол, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай нотлогдохгүй байх бөгөөд харин багийн Иргэдийн Нийтийн Хурлаараа олонхи иргэд дэмжиж байна.

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газар, Ашигг малтмалын газар, бусад төрийн байгууллагын шийдвэрийн дагуу дээрхи тусгай зөвшөөрлүүдийг эзэмшсэн, энэ тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2019 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг зөвшилцөн батлуулахаар удаа дараа хариуцагчид хандсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин хариуцагч З сумын З Дын “М” ТӨҮГ-н эзэмшлийн Х\/-020521, Х\/-020523, Х\/-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Байгаль орчныг хамгаалах 2019 оны оны төлөвлөгөө”-г хүлээн аваад зохих журмын дагуу зөвшилцөн, батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож байх бөгөөд түүний энэхүү хууль бус эс үйлдэхүй болон дээрхи төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрийг биелүүлэхгүйн улмаас нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, цаашилбал улсын үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагаа, улмаар улсын эдийн засаг, төсвийг бүрдүүлэх зэргээр нийтийн эрх ашиг ч хөндөгдөхөд хүрч байна гэж үзэхээр байна. Иймд дээрхи үндэслэлүүдээр хариуцагч З сумын З Дыг Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т “Сум дүүргийн З Да энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргуүлнэ.” гэж заасныг зөрчсөн гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  • 1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.13, 56 дугаар

зүйлийн 56.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М” ТӨҮГ-н эзэмшлийн Төв аймгийн З сумын нутагт орших XV- 020521, ХУ-020523, ХУ-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөө”-г Төв аймгийн З сумын З Да нь хүлээн авч батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, "Байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөө”-г батлахыг Төв аймгийн З сумын З Дад даалгасугай.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлж “М” ТӨҮГ-н эзэмшлийн ХУ-020521, Х\/-020523, Х\/-020580 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Байгаль орчныг хамгаалах 2019 оны төлөвлөгөө”-г батлах хугацааг 2019 оны 12 дугаар 01-ний өдрөөр тогтоосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

Б.ХАЖИДМАА

 

4