Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0004

 

     

                                           

                                           
                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс: 171/2014/0258/Э/

    Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тогтох,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000693 дугаартай хэргийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймаг, ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***, 

    Холбогдсон хэргийн талаар: 
Шүүдэгч *** нь 2014 оны 09 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын, 14 дүгээр багийн нутагт байрлах Цагаан буудал гэх газар танхайрч иргэн ***ыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     
            /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
                                                      
ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, Цагаан буудал гэх газар найзыгаа хүлээж байгаад *** болон түүний найзуудтай таарсан, тэгээд ***тай маргалдаж нүүрэн тус газар нь цохисон. *** гэрийнхэн рүүгээ утсаар миний хамрыг хугалчихлаа гэж ярихаар нь тухайн газраас гэрлүүгээ явсан” гэв.
    
    Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр найз болох ***, ***, *** нарын хамт парк дээр 2 шил 0,75 грамм архи хувааж уучихаад 19 цаг өнгөрч байхад паркаас гараад шинэ хороолол руу явж байсан. Цагаан буудлын орчим *** гудамжинд шээсэн, түүнийг хүлээж байхад зүс таних *** гэх хүүхэд миний хойноос 3 найзтайгаа ирж явсан. Бид нар тэр дөрөвтэй гар барьж мэндэлсэн, би ***тай 2-3 алхамын зайтай зогсоод юм ярьж байхад түүний куртикэнд хүрэхэд тэр куртик урчихав гээд байсан, түүний гар утсаар ярих гээд авчихаад болиод эргүүлж өгөөд ***ын мөр рүү түлхэхэд *** миний хамар руу гараараа 2 удаа цохисон. Миний хамарнаас цус гараад би цуг явж байсан найз нартаа болон ***ын найз нарт хэлээд зөрүүлж ***ын нүүр рүү цохисон. Тэр цохиулчихаад тонгойгоод миний хамар хугалчихлаа гээд аав, ээжтэйгээ утсаар яриад байхаар нь би тэндээс зугтчихсан” гэх мэдүүлэг /хэргийн 40, 45 дугаар хуудас/,    
             
             Насанд хүрээгүй хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би найз ***, ***, *** нарын хамт миний монгол цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбай дээр хөлбөмбөг тоглож байгаад 20 цагийн орчим харих гээд явж байтал театрийн урд талд байх цагаан буудал зүс таних Уугий гэх залуу, нэрийг нь мэдэхгүй зүс таних 2 залуу, огт танихгүй 1 залуутай 4 лээ явж байхыг хараад бид нар зүс танидаг болохоор тэр 4 залуу дээр очиж мэндэлсэн. Тэгэхэд Уугий надруу дөхөж ирээд намайг заамдаад чи хөл бөмбөг тоглодог гээд том болчихсон уу, атаман болчихсон уу гэхэд би үгүй гэж хэлсэн. Тэгэхэд Уугий намайг хавсарсан, би унаагүй, би Уугийд куртик урлаа шүү дээ тавиач гэж хэлэхэд урахаар яадаг юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд зүс таних өндөр шар залуу *** Уугий байж бай, би наадахтай чинь яръя гээд намайг хүзүүдээд 2-уулаа ийшээ явж юм яръя, би чамайг зодохгүй гээд тэднээс 10 орчим алхам зайтай газар дагуулж яваад чамд мөнгө байна уу, үнэнээ хэлээрэй гэсэн. Би мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Тэр надаас ямар утас барьдаг юм бэ гэхэд нокиа-S3 гэдэг утас барьдаг гэхэд утсыг чинь авбал эрүү үүсгэх үү гэхэд нь мэдэхгүй гэсэн. Тэр надаас утсыг чинь авна гэхээр нь би өгөхгүй гэж хэлээд доошоо хараад шүлсээ хаяхад тэр намайг заамдахад нь тэр залуу руу хартал гараараа миний хамар руу нэг удаа цохисон. Би зөрүүлээд тэр залууг цохисон. Миний хамар өвдөөд хамраа бариад доошоо хараад суусан. Энэ үед надтай цуг явж байсан ***, ***, *** нар ирсэн. Би хамраа барьж үзэхэд хугарсан нь мэдэгдсэн. Би ээж Мөнхсайхан руу утсаар ярьж харьж явж байгаад хүүхдүүдэд зодуулаад хамраа хугалуулчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд намайг цохисон өндөр залуу Уугийтай цуг түрүүлээд явчихсан. Тэр 2-той хамт явж байсан 2 залуу нь тэдний араас тэдний араас явчихсан. Бид нар тэр 4 залуугийн араас дагаж явсан, намайг цохисон залуу болон Уугий нар алга болчихсон” гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/,

             Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эхнэр Мөнхсайханы хамт гэртээ байж байхад 20 цаг орчимын үед миний бага хүү *** ээж рүүгээ залгаад талбай дээр хөлбөмбөг тоглож байгаад харьж яваад хүүхдүүдэд зодуулчихлаа гэж хэлсэн байсан. Тэгээд бид хоёр хүү ***тай утсаар ярьж байгаад шинэ хорооллын голын 9 давхарын орчим очиж уулзахад хамар нь цөмөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,

              Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр найз ***, ***, *** нарын хамт парк дээр 0,75 литрийн 2 шил хараа архи, литрийн савалгаатай хуванцар савтай пиво 3 ширхэгийг хувааж уучихаад 20 цаг орчимын үед паркаас гараад шинэ хороолол чиглээд явж байсан, театрийн урд талын  цагаан буудалын урд бид 4 тэр 5 залуутай тааралдсан юм. ***, *** 2 тэр 5 залуутай юм яриад үлдсэн. *** бид 2 түрүүлээд цааш алхаж яваад 5 орчим алхам зайтай газар хүлээж байсан. Тэр 5 залуугийн 1 залуутай нь *** юм яриад байсан, харин *** нөгөө 4 залуутай нь юм яриад байх шиг байсан. ***той юм яриад зогсож байсан залууг *** дагуулаад цааш явсан. Нэг хартал ***ийн хамраас цус гарчихсан, нөгөө залуу нь хамар хугалчихлаа гээд орилоод байсан. Тэр залуу утсаа гаргаж ирээд аав, ээжрүүгээ яриад байх шиг байсан. Тэгэхээр нь *** бид 2 ***, *** нарыг явъя гэхэд тэр 2 бид 2-оос түрүүлээд алхчихсан” гэх мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/,

              Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр найз ***, ***, *** нарын хамт парк дээр 0,75 литрийн 2 шил архи хувааж уучихаад шинэ хороолол орох гээд явж байтал цагаан буудлын орчим танил ***, *** нар зүс таних 2 залуутай явж байсан. Би ***, *** нартай тэднээс тусдаа уулзаад мөнгө гуйж авсан. Энэ үед ***, *** нартай хамт явж байсан залуу хамар хугарчихлаа гэж орилсон, хажууд нь *** зогсож байсан. ***ийн хамарнаас цус гарчихсан байсан. Хамар хугалчихлаа гэх залуу нь хэн нэгэнтэй утсаар яриад байсан. Тэгэхэд *** зугтаарай гээд гүйгээд явсан” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,

              Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би найз ***, ***, *** нарын хамт паркийн хөлбөмбөгийн талбай дээр бэлтгэл хийж байгаад 19-20 цагийн орчим хорих гээд цагаан буудлын орчим явж байтал танил ***, ***, *** нартай тааралдсан. Тэр 3 миний танихгүй нүдний шилтэй, өндөр залуутай хамт явж байсан бөгөөд 4-лээ архи уусан согтуу байсан. Бид нар хоорондоо мэндэлцгээсэн. Тэгэхэд ***, ***ыг чи хөлбөмбөг тоглодог болохоороо том болчихсон уу гээд байсан. Тэгэхэд *** тэр 2-ын дундуур орж ***ыг дагуулж биднээс 10 орчим алхам зайтай газарт холдсон. Энэ үед ***, *** бид 2 руу дөхөж ирээд та 2 ямар том болчихсон юм бэ гээд байсан. *** ***ыг хориглож биднээс холдуулсан энэ үед *** Мэндээ гэж дуудсан түүн рүү хартал тэр доошоо тонгойгоод суучихсан байсан. Бид нарыг гүйгээд очтол *** хамар хугарчихлаа гээд хамраа барьчихсан байсан мөн ***ийн хамарнаас цус гарсан байсан. *** босож ирээд гар утсаараа аав, ээж рүүгээ залгаж хүнд хамраа цохиулж хугалуулчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

              Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр найз ***, ***, *** нарын хамт паркт хөлбөмбөг тоглож байгаад 20 цагийн орчим харих гээд явж байхад цагаан буудлын орчим зүс таних *** танихгүй 3 залуугийн хамт явж байсан. Тэд нар бүгд архи уучихсан байсан. Манай найз нар тэднийг таньж байсан. Бид нар хоорондоо мэндэлцгээж гар барьцгаасан. Намхан залуу *** ***ыг чи хөлбөмбөг тоглодог болохоор том болчихсон уу, чи одоо надад томрох болоогүй шүү гэх зэргээр хэлж байсан. *** бид 2 дөхөж ирээд та хэд хөлбөмбөг тоглодог болохоор томорчихдог юм уу, та нар томрох болоогүй шүү гэсэн утагтай юм хэлээд зогсож байхад *** *** бид 2-ыг дагуулж тэднээс зайдуу зогсоод мөнгө гуйсан. Тэгэхэд би өөрт байсан 1200 төгрөгийг өгсөн. *** мөнгөгүй байсан. Биднээс мөнгө авсаныг ***, *** нар анзаарч хараагүй байх энэ үед *** ямар нэгэн үг хэлж орилсон, түүн рүү хартал доошоо хараад суучихсан байсан, яваад очтол хамар цохиод хугалчихлаа шүү гээд орилоод байсан. Хамар нь муруйсан харагдаж байсан. Түүний хажууд өндөр нуруутай залуу *** зогсож байсан. Хамарнаас нь бага хэмжээний цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,

              Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн орчим найз ***, *** нарын хамт парк дээр хөлбөмбөгийн бэлтгэл хийж байгаад бэлтгэлээ тараад харих гээд театрийн зүүн талд байх цагаан буудал гэх газарт явж байтал бидний урд 4 залуу явж байсан. Тэд нарт дөхөөд очиход танил ***, ***, *** нар байсан. Тэр 3-тай танихгүй өндөр, нүдний шилтэй залуу цуг байсан. Согтуу байсан. ***, *** *** 2-т томроод тэр 2-ыг та 2 ямар том болчихсон юм бэ гэсэн утагтай зүйл хэлээд байсан. Мөн *** ***ыг чи ямар том болчихсон юм бэ гээд тэр хэл амаар дайраад байсан, тэгэхэд *** ***ыг болиулаад ***ыг хамт ийшлэж ярилцъя гээд биднээс 3-4 метрийн зайтай газар холдсон. 2-3 минутын дараа *** Мэндээ гэж дуудсан. Түүнийг хартал миний хамар хугарчихлаа гээд хамраа бариад сууж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,

              2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: ***ын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэрэг болно.

            Шүүгдэгч *** нь 2014 оны 09 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сумын, 14 дүгээр багийн нутагт байрлах Цагаан буудал гэх газар  согтуугаар  танхайрч иргэн ***ыг  шалтгаангүйгээр зодож биед нь хөнгөн зэргийг гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч ***ын мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/, гэрч С.***ийн мэдүүлэг /хэргийн 13 дугаар хуудас/, гэрч А.***гийн мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/, гэрч ***ын мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/, гэрч ***ын мэдүүлэг /хэргийн 18 дуаар хуудас/, гэрч З.***ын мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.


Иймд шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч *** нь хохирогчид хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул хохирол арилгасан гэж үзэх үндэстэй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

           Шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасныг баримтлан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
 
           Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлж гэм хорыг арилгасан зэргийг харгалзан хорих ялыг биелэн эдлүүлэх шаардлаггүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  ***ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч ***т 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Олзвойн ***т оногдуулсан 3 жил 10 хоногийн  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн / нэг жил / хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т  урьд  авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.


              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ж.МӨНХТУЯА