Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0008

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0267/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн нарын оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000822 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 12 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1***-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***, 

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Холбооны салбарын гадаа иргэн ***ыг хүч хэрэглэн зодож танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр найз нартайгаа нийлээд айлд архи уусан. Тэгээд жаахан халсан үедээ хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд явж байгаад найз нартайгаа таараад архи уусан. Тэгээд 9 дүгээр байрны ард талд хоорондоо маргалдаад ***ын нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Энэ хэргийг хийсэн нь үнэн” гэх мэдүүлэг,
 
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би тухайн үед согтуу байсан болохоор ***ыг яаж байгаад зодсон талаараа огт санахгүй байгаа юм. Эрүүлжүүлэхээс намайг гарсан өдрийн маргааш нь цагдаа дээр ирээд ***тай уулзахад “Чи 10 дугаар сарын 24-ний өдөр надтай таарахдаа ***ийг асуугаад би мэдэхгүй гэсэн гэж хэлсэн чинь надруу агсраад намайг зодсон” гэж хэлсэн. Тэгээд би яагаад ***ыг зодсон, цохисон гэдгээ ***аас л сонсож мэдсэн” гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 24-ний орой 17 цагийн үед байх би сайн мэдэхгүй байна, архи уучихсан гэртээ харих гээд Холбооны урд явж байхад гудамжинд 2 залуу зөрчсөн юм. Тэгэхэд *** гэх энэ залуу согтуу таараад ямар ч үгний зөрүү байхгүй хайчих гэж байгаа юм бэ гэхээр нь би гэр рүү харих гэж байна гэж хэлсэн чинь *** манай найз ***ийг надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь *** гэх залуу чи ямар том юм бэ гээд толгой руу гараараа цохиод авахаар нь би куртикээ толгой дээгүүрээ битүү ороогоод газар тонгойгоод суучихсан юм. Тэгсэн *** гэх залуу миний нүүр рүү нэг удаа хальт өшиглөөд, миний дээрээс гараараа толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд намайг цохихоо болихоор нь би эхнэр Энхжаргал руу утсаар яриад намайг хүн цохичихлоо, холбооны урд хүрээд ир гэж хэлээд эхнэр ирээд нөгөө залууг дагуулаад шууд цагдаа орсон” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд ***тэй 2-уулаа 1 шил Улаанбаатар гэдэг 0,5 граммтай архи хувааж уучихаад харих гээд 16 цагийн орчим байх, нэг байр болохоор ***тэй хамт алхаад гэр рүүгээ явж байхад Холбооны орчим *** халамцуу таарсан. Тэгсэн ***аас *** “*** хаана байгаа юм бэ” гэж асуусан чинь *** “би яаж мэддэг юм бэ” гэж хэлсэн. Тэрнээс болж *** ***ыг “ чи одоо юу вэ” гэж хэлээд маргаан үүсгэж ***ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод авахаар нь би очоод ***ийг салгаад ***ыг яв гэж хэлээд явуулсан, тэгээд ***ийг аваад явах гэтэл *** гэртээ харихгүй гээд байсан газраа үлдээд би гэр рүүгээ явсан. Надаас хойш юу болсон талаар сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2014 оны 10 дугаар сарын 24-ний орой гэртээ байж байх үед 17 цагийн орчим нөхөр *** өөрийнхөө утсаар залгаад намайг ирээд ав би хүнд зодуулчихлаа, Хайрхан багийн 9 дүгээр байрны хойно байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очиход манай хүн нүүрээ дараад газар суусан байдалтай байсан. Цаахан талд нь нэг танихгүй хүн зогсож байсан. Тэгсэн манай нөхөр тэр залуу намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө залуу дээр очоод “яасан, юу болсон” талаар асуухад “эгчээ би зодоогүй” гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр наад залуу чинь намайг зодсон гээд нөгөө залуу нь зодоогүй гээд энэ 2 хоорондоо маргалдаад байхаар нь цагдаа дээр очиж учраа ол гэж хэлээд хоёуланг нь дагуулаад Шарын голын цагдаагийн хэсэг дээр ирсэн. Манай нөхөрийн зүүн нүд нь хавдсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,

Хохирогч ***ын биед үзлэг хийсэн шинжээчийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1255 тоот дүгнэлт /хэргийн 10 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Холбооны салбарын гадаа иргэн ***ыг хүч хэрэглэн зодож танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч ***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/, гэрч *** өгсөн мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/, гэрч ***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/, шүүгдэгч ***ийн өгсөн мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1255 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч *** нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.

            Шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т заасныг баримтлан анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
 
            Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан хорих ялыг биелэн эдлүүлэх шаардлаггүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч ***ийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар шүүгдэгч *** 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар ***т оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т мэдэгдсүгэй.

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

      8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ж.МӨНХТУЯА