| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2014/0252/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0009 |
| Огноо | 2015-01-06 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0252/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч ***ы өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Хохирогч ***,
Гэрч ***, П.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000592 дугаартай хэргийг 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1*** ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***
2.Монгол Улсын иргэн, **** ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2014 оны 07 дугаар сарын 16-ны орой Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг *** тоотод иргэн ***ийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр *** надруу залгаад элдэв үгээр доромжилсон. Тэгэхээр нь юу болоод ямар учиртай мессеж бичээд байгаа юм бэ гэхэд *** би Зүүнхараагийн нэг хүүхэнтэй танилцах гэсэн чинь танай нөхөр тэр хүүхэнтэй унтаж хэвтээд яваад байна гэж хэлсэн.Тэгээд *** надруу янз бүрийн мессеж бичиж эхэлсэн. Тэрнээс хойш л бүх зүйл эхэлсэн, тэгээд би 2014 оны 07 сарын 15-ны өдөр 15 цагийн орчим гадаа явж байгаад ***ын дүү ***тэй таараад дүүд нь ийм зүйл болоод байна гээд бүх зүйлийг ярьсан, тэгээд би энэ ирсэн бүх мессежүүдийг болохгүй бол Цагдаагийн газар өгөөд ***ын ажилладаг байгууллагад нь бас өргөдөл гаргаж өгнө тэгэхгүй бол сүүлдээ хүний амь насанд заналхийлсэн мессеж бичиж намайг ингээд байна гэж хэлсэн. Дүү *** нь ямар ч байсан битгий цагдаа, шүүхээр яваарай би ахыгаа дагуулж ирээд таньтай уулзуулья та хоёр учир зүйгээ олоорой гэж хэлээд явсан. Маргааш нь 07 дугаар сарын 16-ны орой ***ыг дагуулаад дүү *** нь манайд ирсэн, гараад уулзаж надад ирсэн 10 гаруй мессежүүдийг нь уншуулсан чинь үгүй би наад мессежүүдийг чинь бичээгүй, энэ хүүхэн л миний утаснаас бичсэн байх гэсэн тэгэхээр нь би чи энэ мессежнийхээ учрыг ямар ч байсан олоорой,би танай ажлынхан, цагдаагийн байгууллагад ч гэсэн хандах болно гэж хэлэхэд *** би одоо гэрт очоод тэр хүүхнийг хөөгөөд явуулья бид хоёр угаасаа хэд хоног архидсан, зодоон хийгээд таарч тохирохгүй юм гэж хэлэхээр нь чи угаасаа очиж учир зүйгээ ол гэж хэлсэн. Тухайн үед *** жаахан халамцуу байсан, тэгээд би гэрлүүгээ ороод удаагүй байхад *** надруу залгаад *** энэ хүүхэн чинь ерөөсөө явахгүй байна гэхээр нь би ***ын гэрт нь оройн 22 цагийн үед очоод хаалгыг нь нүдэхэд хаалгаа тайлахгүй хоорондоо зодолдоод байсан. Тэгээд би гэрийнх гадаа цаг гаран хүлээгээд байж байтал миний хажууд хоёр хүн сууж байсан, намайг дуудаад чи хэнтэй уулзах гэж байгаа юм бэ гэхээр нь би энд нэг хүнтэй уулзах гэж байгаа юм гэж хэлсэн. Гэтэл тэр хоёр хүн энэ 4 давхрын айлын хүмүүс хоорондоо зодолдоод байна, чи энэ Шарын голын унаган хүүхэд үү гэж асуусан тэгэхээр нь би тийм гэсэн чинь чи тэгвэл Цагдаа дуудаач гэж хэлсэн тэгэхээр нь би та өөрөө дуудаач гэж хэлэхэд нэг эндхийнх биш болохоор болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би тэнд цаг гаран хүлээж байгаад оройны 24 цагийн үед хаалгыг нь тогшссон онгойлгохгүй байсан, тухайн үед орцоор орж гараад явж байхад хоёр охин орцонд байсан тэгэхээр нь би тэр хоёрт миний хоёр дүү энэ хаалгыг онгойхоор эгчдээ хэлээрэй гэж хэлсэн тэгээд би гадаа сууж байсан чинь нэг охин нь гүйж ирээд *** эгчээ хаалга нь онгойчлоо гэж хэлсэн. Тэгээд би хаалгыг нь нүдэхэд *** надад онгойлгож өгсөн. Оруулахгүй байхаар нь би *** гэдэг хүнтэй чинь уулзаж учир зүйгээ олмоор байна надруу янз бүрээр мессеж бичээд байх юм гэж хэлээд гэрт нь орсон. Гэрт нь ороход архи уусан байдалтай, тэгээд би ***т, цагтаа манай аав ээж энэ хүний аавтай сайхан найзалж нөхөрлөж явсан тиймээс хоёулаа айл хүндрүүлээд яахав гадаа гарч учраа олье гэж хэлэхэд уулзахгүй гэж хэлээд намайг элдэв үгээр доромжилж эхэлсэн. Тэгээд чи яахаараа намайг ингэж доромжилж байдаг юм. Манай нөхөр чамтай унтаж хэвтээгүй байхад чи юу яриад яваад байдаг юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын хооронд маргаан үүсэж харилцан зодолдсон. Би ***ынд орохоосоо өмнө найз ***гийн утасруу залгаж ярихад нөхөр нь утсыг нь авч яриад би найзтайгаа ярьж чадаагүй. Тэгээд *** бид хоёр зодолдоод байж байхад *** орж ирээд бид хоёрыг салгаад аавынх нь бие нь муудаад байхаар нь *** массаж хийж өгсөн, *** зодоонд оролцоогүй, бид 2-ыг салгасан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 07 дугаар сарын 15-ны орой *** манай нөхөрлүү залгасан байсан, би тухайн үед утасгүй байсан, тэгээд манай нөхөр нилээн орой орж ирээд танай найз чинь над руу залгасан гэж хэлсэн, тэгэхээр нь би утас аваад *** руу залгахад намайг 2-р байранд хурдан хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед би юу ч мэдээгүй очсон. ***ын гэрт нь ороход ***, *** нар дээр доороо орсон байдалтай зодолдож байсан. Тэгээд би ороод байдлыг намжааж, найзыгаа аваад гарсан, ***ын аавын бие нь муудахаар нь массаж хийж өгсөн, *** над руу шил аваад хүртэл дайрсан, гэхдээ би тухайн үед энэ хүнийг биеэ хамгаалж байна л гэж ойлгосон. Би ***ийг зодоогүй, харин энэ 2-ыг ноцолдож, зодолдож байхад нь салгахаар 2 тийш нь түлхэсэн нь үнэн” гэх мэдүүлэг,
Хохирогч ***ийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*** бид хоёрын энэ асуудал 10 жилийн өмнөөс эхэлсэн. Би ***ы нөхөртэй анх танилцаад 2002 оноос эмнэлгийн байранд 2-3 жил цуг амьдарсан, *** энд Шарын голд ажилд ороод ***той танилцсан байсан. Салсны дараа *** над руу хааяа залгадаг байсан, тэгээд ярихаар уучлаарай би жаахан архи дарс уусан байна гэж хэлдэг байсан. Тэгээд *** над руу мессеж бичсэнээр энэ асуудал эхэлсэн. Би Зүүн-Хараагаас Шарын голд хааяа нэг ирдэг байсан, ирэхдээ сайн уу гэсэн мэндийн зөрүүтэй байдаг байсан, нэг өдөр ***ыг хүүхэдтэй болсон гэж сонсоод ер нь тэр үеэс холбоогоо тасалсан. ***тай намайг *** танилцуулсан. Тэгээд бид хоёр харилцан мессеж бичих нь бичдэг байсан гэхдээ *** эрэгтэй хүн болж мессеж бичиж эхэлсэн. ***ынд байхад дөрвүүлээ орж ирсэн, тэр гэрч Халиунаа гээд байгаа нь цуг орж ирсэн. Бид хоёр харилцан зодолдсон зүйл бол байхгүй, намайг ***, *** нар цуг зодож, *** намайг наадахаа наашаа гаргаад ир гэж хэлэхээр нь би ***ын хөлнөөс нь зуураад намайг энэ хүүхэнтэй битгий гаргаарай гэж хэлсэн. Би архи дарс уугаагүй, анх удаагаа ***ынд орж ирсэн, аавд нь нэг архитай орох нь орсон, би ***ын гэрт нь дөнгөж орж ирээд сууж байсан чинь *** *** дуудаад байна уулзаад ирье гэж хэлээд гараад явсан. Тэр зодоон болж байхад ***той цуг орж ирсэн охиных нь нэг нь утас авчраад миний зургийг авч фасебүүкт тавина гэж хэлсэн, гудманд таарахдаа хүртэл намайг элдвээр хэлдэг байсан. ***д гомдолгүй, *** үнэн сэтгэлээсээ уучлалт гуйж чадахгүй байгаа учир гомдолтой байна” гэх мэдүүлэг,
Гэрч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*** нь манай ахтай найз, ***ы ах нь надтай цуг ажилладаг, нэг байранд хөрш айлууд байсан. ***тэй танилцаад сар гаруй болж байсан, тэгээд энэ хэрэг болсон. Одоо энэ хүнтэй хамт амьдрах бодолтой байгаа. Тэр үед *** эрүүл байсан. Би жаахан согтуу байсан тэгээд аавын даралт ихэссэн. Анх би мессеж бичсэн, *** миний утаснаас мессеж бичсэн. Манай гэрт 4-лээ орж ирээд 3 нь зодсон. Тухайн үед тэр зодооныг зохицуулж дийлэхгүй байсан. *** ***той харилцан зодоон хийгээгүй. *** ***ийг бас зодож байсан” гэх мэдүүлэг,
Гэрч П.***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ***ийг танина, манай дунд хүү ***тай гэр бүл болох гэж байгаа хүн юм. Тухайн үед би ***ийг *** зодож байгааг нь хараагүй, босч ирээд харсан чинь энэ хоёр наана нь зогсож байсан, харин ***той *** үстэлцсэн байсан. Тэгээд би та нар болиоч гэж хэлсэн, миний даралт ихэссэн байсан миний анх өгсөн мэдүүлэг үнэн. *** тухайн үед эрүүл байсан, *** надад массаж хийж өгсөн. Гэрт ирэхдээ *** надад 1 шил архи авч ирсэн, тэгээд би бага зэрэг уусан юм. ***, *** нарын хооронд ямар харилцаа байдаг талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх 2006 онд миний нөхрийн урьд уулздаг байсан эмэгтэй *** миний гар утасруу залгаж хэл амаар доромжилсон юм. Ингээд ер нь 2006 оноос хойш одоог хүртэл манай гэр бүлийн харилцаанд хөндлөнгөөс оролцож намайг хэл амаар доромжилдог байсан юм. Ингээд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 9976-3034 дугаарын утсаар залгаж Идэрээгийн ээлжит янхан гэж хэлсэн. Тэгээд араас нь миний гар утасруу доромжилсон мессеж их ирсэн. Ингээд би 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгаас Шарын гол суманд ирсэн. Би Шарын гол суманд ирээд амарч байхад 2014 оны 07 дугаар сарын 15-ны орой 19 цагийн орчимд 99686710 гэсэн дугаараас манай нөхрийн дугаар руу залгаад ***-Баагий чамайг үхсэн гэж бодсон амьд юм байна, гараад ир гээд согтуу залгасан тэгсэн манай нөхөр *** согтуу юмтай юу ярьдаг юм, гарахгүй гээд гараагүй юм.
....*** сууж байсан, ингээд би ***ээ 2-уулаа учраа олноо, чи намайг олон жил доромжилсон, гараад уулзъя гэхэд *** би гарахгүй гээд ***аас бариад хайраа намайг битгий гаргаарай гэсэн тэгэхээр нь ***ийг босгох гээд гарнаас нь татсан, тэгсэн чинь *** босохгүй янхан минь гэсэн, тэгээд би уурлаад ***ийн үснээс зулгаагаад *** ч мөн адил үснээс зулгаасан би ***ийн нүүр рүү нь самардсан мөн доогуураа өшиглөсөн. *** ч мөн адил намайг цохиж зодсон бөгөөд миний дээр гарсан байсан. *** надаас биеэр том учир дийлэхгүй байсан. Тэгэхэд хажуугаар *** орж ирээд салгасан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 37-39 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 00 цаг 05 минутын орчим манай нөхөр Одбаясах гаднаас орж ирээд *** утсаар яръя гээд байна гээд байна гэж надад хэлээд утсаа өгсөн юм. Ингээд би нөхрийнхөө дугаараас *** руу залгаад юу болсон гэж асуухад *** 2 дугаар байрны сүүлийн орцонд хүрээд ир гэсэн тэгэхээр нь би гэрээсээ гараад 2 дугаар байрны сүүлийн орцонд яваад очиход хүмүүс маргалдсан чимээ гараад байсан. Тэгэхээр нь би дээшээ гараад 4 давхарт булангийн хаалга онгорхой байсан бөгөөд уг хаалгаар яваад ороход том өрөөний үүдэн дээр ***, *** 2 хагас суугаад үснээсээ зууралдсан байдалтай байсан, тэгэхээр нь би салгах гээд ***ыг татсан бөгөөд *** болиоч муу гичий минь гээд ***ийг хүзүү рүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би ***ы үсийг нь янзалж өгөөд зогсож байхад *** надад энэ муу хүүхэн чинь миний амьдралд лай болоод мессеж бичээд байсан хүүхэн гэж надад хэлсэн. Тэгтэл *** тагтан дээрээс гартаа шил бариад ойртох юм бол ална шүү гэж байсан. Тэгэхэд *** гарнаас нь шилийг нь авч байсан. Тэгэхэд ***ын аав ***ы биед нь массаж хийж өгсөн. Тэр хооронд ***, *** хоёр дахиад барилцаж аваад том өрөөний үүдэнд гарсан байсан. Тэгэхээр нь би ***ад утсаар цагдаа, эмнэлэг дуудах хэрэгтэй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/,
Хохирогч ***ийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2000 онд анх *** гэх залуутай танилцан Мандал суманд 3 жил амьдарсан. Гэтэл манай нөхөр *** 2003 оны сүүлээр Шарын гол суманд ажилд орохоор ирсэн юм. Тэгээд Шарын голын *** /***/ гэх эмэгтэйтэй танилцаад *** жирэмсэн болсон гэсэн. Би 2004 онд Шарын гол суманд ирээд энэ асуудлыг мэдээд *** бид 2-ын дунд хэрүүл, маргаан болоод энэ асуудлаас болж ***аас салсан юм. Тэр цагаас хойш *** надруу гар утсаар мессеж бичээд, надруу муу янхан минь би чамайг ална, хаана байгаа газар чинь ална гэж заналхийлж намайг ***тай хардаад байдаг болсон. Бид 2 бараг 10 жил хэрүүл хийж байна. Би ***тай ямар нэгэн хамааралгүй, найз нар шиг байдаг хүмүүс. Тэгсэн *** бид хоёрыг хардаж хэрүүл маргаан хийгээд байдаг. Би тэгээд 2013 оны 06 дугаар сард *** гэдэг Шарын голын сумын залуутай танилцсан учир Шарын голд намайг ирэх тоолонд *** гар утсаар мессеж бичээд заналхийлээд байсан. Тэгээд 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Шарын гол суманд ирсэн чинь намайг *** доромжлоод байсан. 2014 оны 07 дугаар сарын 16-ны өглөө бас надруу доромжилсон мессеж бичсэн...
......тэгээд тэр өдөр 2014 оны 07 дугаар сарын 16-ны орой 22 цаг өнгөрч байхад байх үед би Хайрхан багийн 2-26 тоот ***ын гэрт байж байхад *** хаалга нүдээд, өшиглөөд, балбаад ***аа наад янханаа гэрээсээ гаргаж ир гээд орилж чарлаад байсан. Би хаалга тайлж өгөх гэхэд *** хэрэггүй байх гээд намайг хорьсон. Тэгсэн *** бүр чанга чанга хаалга өшиглөөд орцонд орилоод байсан. Энэ асуудал 10 гаран минут болсон. Тэгээд хэсэг чимээгүй болсон, тэгсэнээ ***ын гар утасруу *** залгаад чи наад янханаа гэрээсээ гараач гэж хэлсэн чинь одоо гэрээс явуулах гэж байна, угаасаа гэрээс явчихсан, манай аав уурлаад гэрээс хөөсөн байна гэж хэлж худлаа ярьсан байсан. Би тэгэхээр нь чи яах гэж ***гоос айгаад байгаа худлаа юм яриад байгаа юм бэ гэж хэлээд гар утсыг нь аваад ярьсан чинь *** намайг чи янхан минь гараад ир, би чамайг ална гээд байсан, тэгээд чимээгүй болсон. Би тэгээд явсан байх гэж бодоод 30 гаран минутын дараа эмийн сан орох гээд гэрээс гарсан чинь орцонд гэрийн үүдэнд нэг охин зогсож байсан чинь би тэр охиноос цочоод орилоод гэрт орсон чинь нөгөө охин *** эгчээ нөгөө үүд нь онгойчихлоо гээд дуудсан, тэгээд орцны доороос баахан хүн гараад ирэх шиг болоод хаалга дахин балбаад байхаар нь та нар хаалга үүд эвдлээ гээд хаалга онгойлгох үед ***, *** нар охины хамт дайрч орж ирсэн. Тэгээд *** муу янхан, би чамайг ална гэж хэлээд миний үснээс зулгааж байгаад миний нүүр толгой руу өшиглөсөн. Энэ үед би газар унасан. *** бас миний дээрээс өшиглөөд нийлж миний тал талаас өшиглөсөн. *** тэр хоёрыг надаас салгаж авалгүй дийлэхгүй байсан. Нэгийг нь надаас салгахаар нөгөөх нь ирээд намайг зодоод байсан. Би шалан дээрээс босоод ***ын гэрийн тагтан дээр ***, *** 2-оос зугтаад архины шил барьж аваад ойртох юм бол та нарыг ална шүү гэж хэлэн өөрийн биеийг хамгаалсан. Тэгсэн чинь *** ***ад чи наад янханаа гараач гэхэд *** аавын бие муудаад байна, та нар хэл амаараа учраа олчих чи одоо ороод ир гээд миний гарнаас татаж тагтан дээрээс оруулж иртэл *** миний үснээс зулгааж намайг галын өрөөний хана мөргүүлсэн. Тэгээд би шалан дээр дахин унах үед миний дээрээ ***, *** нар болон цуг байсан охидууд нь нийлээд зодсон. Би өөрийн нүүрийг хамгаалан шалан дээр эвхэрээд хэвтэж байхад миний чих рүү нэг нь дэвсэх шиг болсон. Тэгээд би ухаан алдсан. Хүмүүсийн орилох чимээ холдоод явчих шиг болсон. Тэгээд би босоод ирэх үед бүгд явчихсан байсан. Намайг ухаан алдсан байх үед миний гэрэл зургийг *** авсан гэж *** надад хэлсэн. Би *** болон *** нарт гар хүрч чадаагүй зодуулсан” гэх мэдүүлэг /хэргийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2014 оны 07 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед өөрийн найз охин *** болон аав *** нартай Хайрхан багийн 2-26 тоотод гэртээ байж байтал манай дүү *** намайг гэрээс гараад ир гэж миний гар утасруу залгаж хэлсэн. Тэгээд би байрны гадаа ***тэй уулзсан. Тэгсэн *** надад хэлэхдээ *** гэх эмэгтэй надруу залгаад таныг асуугаад байна, та очиж уулзаач гэж хэлсэн. Би ***г урьд өмнө нь танидаг байсан болохоор 11 дүгээр байрны гадаа очтол байрныхаа гадаа сууж байсан. Тэгээд би ***той уулзахад чи надруу яах гэж доромжилсон мессеж бичээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи өөрөө яах гэж миний найз охин *** рүү доромжилсон мессеж бичээд байгаа юм бэ, манай найз охин чиний утасруу хариу бичсэн юм гэж хэлсэн. *** надад наад янханаасаа салаач, гэрээсээ хөөж гаргаач гэж хэлэхээр нь би чамд хамаагүй гээд гэрлүүгээ явсан. Би гэртээ байж байхад 23 цагийн үед *** манай гэрийн хаалгыг нүдээд, өшиглөөд ***аа наад янханаа гэрээсээ гаргаач, танай гэрт байж байна шүү дээ гээд хаалга балбаад байсан. Энэ үед манай найз охин *** хаалга тайлж өгөх гээд байсан, тэгэхээр нь би хэрэггүй, шөнө орой болсон байхад хэрүүл хийгээд яах юм бэ гэж хэлсэн, тэгээд байж байхад миний гар утасруу *** залгаад миний гар утсыг *** аваад тэр 2 утсаар маргалдаж байгаад *** гэрийн хаалга онгойлгож өгсөн. Энэ үед ***, *** 2 танихгүй 2 охинтой орж ирээд шууд ***ийг муу янхан, гичий гэж хэлээд үснээс нь зулгааж, нүүр рүү нь өшиглөсөн. Энэ үед *** бас ***ийг хажуу талаас өшиглөж, үснээс нь зулгааж, толгой нүүр рүү нь зодсон. Би тэр эмэгтэйчүүдээс ***ийг салгаж авах гээд ***г салгахаар *** ***ийг зодоод, ***г салгахаар *** ***ийг зодоод байсан. Тэгээд би салгаж дийлэхгүй байсан чинь ***, *** 2 ***ийг голдоо хийж байгаад 2 талаас нь үсдээд газар чирсэн. Энэ үед *** ухаан алдан газар унасан. Тэгсэн бас нэг танихгүй охин ***ийг хэвтэж байхад нь цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Би тэгээд ***, *** 2-т хандан аавын даралт ихсээд байна гэж ***ийг салгаж авсан. Тэрнээс биш ***ийг зодоод байсан. Тэгээд ***ийг газарт хэвтэж байхад нь *** энэ янханы зургийг нь авъя гэж хэлээд нөгөө ***ийг газар хэвтэж байхад нь цээж рүү нь өшиглөөд байсан охиныг манай нөхөр дээр очоод гар утсыг нь аваад ир гэж хэлээд тэр охин явж гар утсыг нь авч ирээд ***ийг газар хэвтэж байхад нь 2-3 удаа зургийг нь дарсан” гэх мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч ***ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 07 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Энхтуулын хамт Шарын голын Хайрхан багийн 2 дугаар байрны гадаа сууж байхад *** эгч ганцаараа ирээд орц руу ороод нэг айлын хаалгыг нүдэж байгаад буцаж гарч ирээд энэ 4 давхарын айлын хаалга онгойхоор эгчдээ хэлээрэй гэж хэлчихээд 2 дугаар байр тойроод явсан. Тэгээд дүү бид 2 орц руу ороод 4 давхарт зогсож байхад *** эгчийн хэлсэн айлд хүмүүс орилолдоод байхаар нь орцноос гарч ирэхэд *** эгч орцны үүдэнд сууж байхаар нь хэлэхэд *** эгч орц руу орсон. Тэр үед дүүгээ гэр рүү орж бай гэж хэлчихээд *** эгчийн хойноос юу болж байгаа юм бол гэж бодоод ороход *** эгч 4 давхарын айлын үүдэнд нэг эгчтэй маргалдаад зогсож байсан. Тэр 2 барьцалдаж авахад 1 залуу дундуур нь ороод салгаад байсан. *** эгч тэр эгчтэй гадаа гараад уулзъя, наад гэрт чинь хөгшин настай хүн байна гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй гэрээс гарахгүй гэсэн. Тэр үед нөгөө эгчийг тэр ах гэрээс чирч гаргах гээд байсан. Тэгээд *** эгч *** эгч рүү утсаар дуудахад *** эгч удалгүй ирсэн. *** эгч нөгөө эгчтэй үсдэлцэж зодолдоод *** эгч дундуур нь орж салгасан. Тухайн үед *** эгчтэй хэрэлдэж, маргалдаж байсан эгч *** эгч рүү тагтан дээрээс архины шил барьж барьчихсан гарч ирээд *** эгч рүү дайрч байсан. Тэр үед *** эгч булааж авахад нөгөө эгчийн нөхөр нь гэх залуу үснээс нь зулгаагаад өшиглөж чирээд гэр рүү оруулсан. Тэгээд *** эгч бид 2 цагдаа дуудъя гээд зогсож байтал *** эгчийн гар утас цэнэггүй байсан болохоор намайг гэр рүү яваад гар утас аваад ир гэхээр нь *** эгчийнхээс гар утсыг нь авчирч өгсөн. Тэр үед нөгөө хэд хоорондоо зодолдохоо болиод хэрэлдэж, маргалдаж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,
2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №820 /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ***, *** нарыг 2014 оны 07 дугаар сарын 16-ны орой Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг Хайрхан багийн 2-26 тоотод иргэн ***ийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч *** ***той бүлэглэж хохирогч ***ийг зодсон гэх үйлдэл нь тогтоогдоогүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, ***, гэрч *** нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ы өгсөн мэдүүлгээр дээрхи гэмт хэргийг үйлдэхэд *** оролцсон болох нь нотлогдохгүй байна гэж шүүх үзэв.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.***, *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч ***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ***д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилөн зүйлчилж, шүүгдэгч ***ыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *** анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 565.000 төгрөгийг сайн дураар нөхөн төлсөн, хохирогчийн зүй зохисгүй зан байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.5, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 284, 286, 294, 295 ,296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 208.2-т зааснаар шүүгдэгч У.***д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Аймгийн прокурорын газраас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
3. Шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ***д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192.000төгрөг/ 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***, *** нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА