| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2019/02848/и |
| Дугаар | 101/ШШ2020/2929 |
| Огноо | 2020-09-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2020/2929
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******зүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б*******зүрх дүүрэг, 0 дугаар хороо, Б хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тайлбартаа:
Б*******зүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11,12-ны өдрийн 3123 дугаар шийдвэрээр Б.Э надаас 63.701.420 төгрөг гаргуулан “Ө, С, Х, З” ХХН-д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Б*******зүрх дүүрэг, 0 дугаар хороо, Б хороолол, 0 тоотын 68.43 м.кв талбай бүхий орон сууцанд төлбөр авагчтай үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу “Б******* м*******” ХХК-ийг шинжээчээр томилон үнэлүүлсэн байна.
Хөрөнгийн үнэлгээний “Б******* м*******” ХХК нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 113.549.600 төгрөгөөр үнэлсэн талаарх мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр надад танилцууллаа.
Миний өмчлөлийн уг байр худалдаж аваад удаагүй, хотын төвд байрлалтай, засвар хийсэн байр бөгөөд би уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн “Б******* м*******” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Б.Эын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Б*******зүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/03123 дугаар шийдвэрээр Б.Эаас 53,227,334 төгрөгийг гаргуулж “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” ХХН-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20260295 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Б.Эт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул барьцааны хөрөнгө болох Б.Эын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Б*******зүрх дүүргийн 0 дугаар хороо Б*******монгол хороолол 0 байр 0 тоотод байрлах 58.43 мкв талбайтай орон сууцыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 202600295/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20260295/5 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А болон төлбөр төлөгч Б.Э нар шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/290 дүгээр “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Б******* м*******” ХХК-ийг томилоход 113,549,600 төгрөгөөр үнэлэгдсэн.
Үнэлгээг талуудад 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 4/19451 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг биечлэн мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй талаараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Б*******зүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/03123 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Эаас 63,227,334 төгрөгийг “Ө, С, Х, З” ХХН-д олгохоор, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэхүү шийдвэрийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 172 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас” бичигджээ.
Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, нь 2020 оны 014 дүгээр сарын 16-ны өдөр “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”-ыг үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах ажиллагааг явуулжээ. /хх-44 тал/
Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа төлбөр төлөгчид хүргүүлсэн байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэхэд өмчлөгч Б.Э, төлбөр авагч “Ө, С, Х, З” ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үнэлгээ хийлгэх хүсэлт гаргажээ. /хх-50-51 тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/290 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “Б******* М*******” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид эрх үүргийг тайлбарласан баримт хэрэгт авагджээ. /хх-53-54 тал/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө талууд харилцан тохиролцож тогтоох боломжтой ба ийнхүү талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг ийнхүү тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлсэн нь хуульд нийцэж байна гэж дүгнэв.
“Б******* М*******” ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ОС20/07 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 4/19451 тоот мэдэгдэл, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-65-66 тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч Б.Э нь тус шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр буюу хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан байна. /хх-1 тал/
Мөн нэхэмжлэгч нь гомдлын шаардлагын үндэслэлээ орон сууцны үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэсэн боловч үүнийгээ нотлоогүй, шинжээч нь дүгнэлт гаргахдаа орлогын болон зах зээлийн хандлагаар хийж гүйцэтгэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн байдал тогтоогдохгүй байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шинжээч томилох тогтоолдоо шинжилгээ хийх байгууллагыг зааж, шинжээчийн эрхлэх ажил, тухайн дүгнэлт гаргахад эзэмшсэн мэдлэг, шинжээчээр хэд дэх жилдээ ажиллаж байгаа байдал, татгалзан гарах шалтгаан байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэх зэргийг шинжээчээр ажиллах этгээдээс тодруулж, эрх, үүрэг тайлбарласан баримт үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна. Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” гэсэнтэй нийцэж байна.
Дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үзэхэд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмын дагуу явуулсан байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Эын гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Эын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 06 дүугээаар сарын 1211-ний өдрийн 101/ШЗ2020/06847 011626 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ