| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2023/0118/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/118 |
| Огноо | 2023-08-22 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/118
2023 08 22 2023/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,
Шүүгдэгч: Ч.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-ээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ийн М холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, Цогтцэций сумын 1 дүгээр сургуульд дуу хөгжмийн багш ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р баг, Уурхайчины 3-37 тоотод оршин суудаг, /Үндсэн захиргаа: Ө аймгийн М сумын 4 дүгээр баг/, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ч-ийн М /РД:**********/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.М нь Соёлын дээд сургуулийн D200718581 дугаартай 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/07 тушаалаар хөгжмийн багшаар томилогдон ажилд орж, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ: “Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1978 онд төрсөн. 1986 онд нэгдүгээр ангид ороод 1986 онд аравдугаар анги төгссөн. 10 дугаар ангийг төгсөхдөө тухайн үед конкурс Кино драмын Каскетр урлагийн коллеж гэх сургуульд 63 хүүхэд өгснөөс эхний 3 дугаарт орж элсэн орсон. Нэг жил гаруй суралцаж байхдаа өвлийн амралтаар 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу буцаж явахдаа аваарт орсон. Тухайн үед биеийн байдлаасаа болоод сургуульдаа явж чадаагүй нэг жилийн чөлөө авсан. Жилийн чөлөө аваад жилийн дараа сургууль дээрээ очиход сургууль маань татан буугдсан байсан. Ямар учиртай татан буугдсан бэ гэхэд зөвшөөрөлгүй сургууль байсан гэсэн. 1997 онд ийм хариу хүлээж аваад сургуульгүй болсон. 10 дугаар ангид байхдаа урлаг соёлын бүх арга хэмжээнд оролцдог байсан. Сургуульгүй болсон учраас хөгжим жүжгийн театр орон тоо гарах юм бол дагалдан бүжигчнээр авъя гэж байсан.Тухайн үед би дагалдан бүжигчнээр 1 жил ажиллаж байсан. 2003 онд Улаанбаатар хотод өрсөн ээж дээрээ ирээд байдаг болсон. 2004 оны 08 дугаар сарын 21-нд Өмнөговь аймгийн Манлай суманд нөхөртэйгөө айл гэр бүл болсон. Тухайн үед хөдөө мал малладаг байсан. Хүний сурч байсан зүйл гэдэг цаанаасаа хиймээр санагдаад байдаг байсан. 2007 онд би хотод явж байгаад зарын сонин уншсан. Мэргэжлийн үнэмлэх болон диплом гаргана гэсэн зар байсан. Зарын дагуу утсаар ярьж учир шалтгаанаа хэлсэн. 10 дугаар ангийнхаа адистатыг аваад ир гэж хэлсэн. Тэгээд би 10 дугаар ангийн адистатаа өгсөн. Адистатын дагуу диплом гарна гэж тэр хүн хэлсэн. Хэсэг хугацааны дараа би диплом авахад 10 дугаар ангийн адистатын тоо миний диплом дээр байгаагүй. Энэ ямар учиртай вэ гэж асуухад буруу шивэгдсэн байна ямар нэг асуудалгүй гэж хэлсэн. Энэ процессоор би дипломыг анх авсан. 2019 онд анх ажилд орохдоо түр ажилтнаар орж байсан. 2019 онь 02 дугаар сард ажилд ороод 3 сарын хугацаанд ажиглана гэж хэлсэн. Хэрвээ сайн хийж чадах юм бол цаашид үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн. Тухайн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуулийн 90 жилийн ой болж байсан. 90 жилийн ойн бүх найруулгыг би өөрөө хийсэн. Тухайн үед захиралд таалагдаж, үргэлжлүүлэн ажиллах саналыг надад тавьсан. Энэ дипломыг ийм байдалд хүргэнэ гэж бодоогүй. 2022 оны 03 дугаар сард диплом шалгах үйл ажиллагаа явагдсан. Үүнд би дипломоо өгсөн. 2022 оны 10 дугаар сард Цогтцэций сумын цагдаагийн газраас намайг дуудсан. Дипломын хуулбарын талаар хэлсэн. Тэгээд би энэ үйл байдлыг захиралдаа ирээд ажиллаж болохгүй талаар хэлсэн. Захирал маань та ажлаасаа гараад яах юм бэ хүн хүч дутагдалтай байна, та ажлаа өгчих юм бол нөхөр чинь яах билээ та ганцаараа ажил хийж байгаа, ажлаа хийхгүй бол болохгүй талаар хэлсэн. Нээрээ тийм ч юм болов уу гэж бодоод үргэлжлүүлэн ажилласан. 2023 оны 05 дугаар сард ажлаасаа гарах өргөдлийг биечлэн өгсөн. Одоогийн байдлаар надад тушаал ирсэн зүйл байхгүй. 9 дүгээр сард ажлаа өгнө гэсэн бодолтой байгаа. Үнэхээр аргагүй юм гэдэг аргагүй л байдаг юм байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Миний үйлчлүүлэгч 2007 онд боловсролын диплом хуурамчаар үйлдүүлж, худалдан аваад 2019 оны 02 дугаар сарын 21-ний Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Борын нэрэмжит ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн багшаар ажилд орохдоо хуурамч диплом ашигласан үйлдэл тогтоогдож байна. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хэрэг үүсгэсэн хэргийн зүйчлэл, гэм буруу тал дээр маргах зүйлгүй. Хуурамч диплом ашигласан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд улсын яллагч танилцууллаа. Үүнээс гадна шүүгдэгчийн арга нөхцөл байдал ажилд тохирсон талаар хэлсэн. Нөхөр нь хорт хавдар туссан, нөхрийнхөө эмчилгээг хийлгэх, эм тарианы мөнгө олох зорилгоор тухайн ажилд орсон гэдгээ хэлсэн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд тухайн сургуулийн багш нарын орон тоо хүний нөөц дутмаг, бичиг баримтаа шалгадаггүй, холбогдох баримтаа системдээ бүртгэдэггүй байдлаас болж энэ гэмт хэрэг гарсан гэж харж байна. Анх хэрэг үүсгэхдээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр хүртэл ашигласан гэсэн байдаг. Энэ хэрэг үүсгэсэн тогтоолыг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Энэ тогтоолд сүүлд өөрчлөлт оруулаад гэмт хэрэг төгссөн цаг хугацааг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр болгож өөрчилснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн бичиг баримтын шалгалтын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр удирдамж гаргасан. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлээд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд явагдсан байдаг. Энэ хугацаанд миний үйлчлүүлэгчийг хуурамч диплом ашигласан гэж хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Цагдаагийн байгууллага өргөдөл гомдлыг хүлээж аваад 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Маналжаваас гэрчээр мэдүүлэг авсан. Энэ үед Маналжав ажлаас гарах талаар сургуулийн захиргаанд мэдэгдсэн байдаг. Гэтэл сургуулийн захиргаанаас хүний нөөц байхгүй, танай нөхөр өвчтэй, та өөрөө ажлаа хийхгүй бол эм тарианы мөнгийг яаж олох юм гэсэн утгатай зүйлийг хэлсэн байна. Энэ байдлаас шалтгаалаад ажлаасаа гараагүй гэдгээ ярьсан. 2022 оны 05 дугаар сард энэ хэрэг үүсэж яллагдагчаар татсан байдаг. Тэр үед ажлаасаа гаръя гэхэд мөн ажлаас нь гаргаагүй байдаг. Хамгийн сүүлд ажлаас гарах өргөдлөө бичгээр өгсөн байна. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш Маналжав нь тухайн дипломыг ашиглаад хууль бус орлого олсон гэж үзэх үндэслэлгүй байна. Яагаад гэвэл сургуулийн захиргаа хуурамч диплом ашигласан гэдгийг мэдсэн. Энэ үйлдлийг таслан зогсоох эрх нь сургуулийн захиргаанд байгаа. Гэтэл эрхээ хэрэгжүүлээгүй, ажиллаж бай гээд байгаа нь хууль бус орлого олсон байна гэх үндэслэлгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан цалин хөлсийг хууль бус орлого биш хууль ёсоор ажлаа хийж авсан цалин учраас түүнийг гаргуулж шийдвэрлэхийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд олсон орлогыг хууль ёсны гэж үзэж байна. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх авсан цалин 31,891,757 төгрөг болж байгаа. Үүнийг хууль бус орлого гэж үзэн гаргуулахад татгалзах зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн ноогдох эд хөрөнгөөс албадан гаргуулна гэж заасан байдаг. Хэргийн хувьд хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй, хохирол төлбөр учруулсан зүйл байхгүй. Хууль ёсоор олсон орлого бол байгаа гэж үзэж байна. Тэгэхээр хуулийн дагуу учруулсан хохирлыг арилгуулахаар олсон орлогыг гаргуулна гэж үзэх юм бол учирсан хохирол байхгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй гэдэг. Тийм учраас гаргуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой байна гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд оруулж байна.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Ган-Эрдэнэ гаргасан дүгнэлт болон тайлбартаа: ‘’Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ч.Маналжавт холбогдох 2329000001059 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Боржигон овогт Чойдоржийн Маналжав нь Соёлын дээд сургуулийн D200718581 дугаартай 2007 оны 05 дугаар 08-ны өдрийн боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг Б/07 дугаартай тушаалаар тус сургуульд хөгжмийн багшаар томилогдон ажилд орж 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ашигласан гэмт хэрэг үйлдсэн. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг буюу төрийн албанд томилогдож болохгүй талаар ойлголтгүйгээс болж үйлдэгдсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/4489 дугаартай албан бичиг түүний хавсралтууд, хохирогч Г.Оломбаярын мэдүүлэг, гэрч Номинцэцэг, Батхангай, Оюунбилэг, Анхзаяа, Доржхуяг, Энх-Амгалан, Танан-Эрдэнэ нарын мэдүүлэг болон Монгол улсын баатар Борын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/7 дугаартай захирлын тушаалын хуулбар, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүгдэгч Ч.Маналжавын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын дипломын баримт бичигт хянал шалгалт хийсэн. Тухайн хяналт шалгалтын арга хэлбэрийн талаар хэргийн гэрч, хохирогч нар мэдүүлсэн. Архивын лавлагаа, сургуулийн лавлагаа зэргээр хяналт шалгалт хийхэд хуурамч диплом ашигласан зөрчлүүд илэрсэн.Шүүгдэгч Ч.Маналжавын хувьд 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Соёлын дээд сургуулийн D200718581 дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг 2007 онд зарын дагуу үл таних этгээдтэй холбогдон 300,000 төгрөгийн төлж автобусны буудал дээр авсан талаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Маналжав нь дээд сургуульд суралцаж төгсөөгүй, тухайн дипломын гаргуулан авсан үйл баримт тогтоогдож байна. Тухайн хуурамч дипломыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Борын нэрэмжит ерөнхий боловсролын сургуульд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар ажилд томилогдон 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ашигласан нь тогтоогдож байна. Зөвхөн дээд боловсрол эзэмшсэн хүн хийх ажлыг хуурамч диплом ашиглан ажилд орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ашигласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна гэж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл тодорхой үйлдэл хийж эхэлснээр эхлээд тухайн гэмт үйлдлээс татгалзсан буюу эрх бүхий байгууллагаас таслан зогсоосноор гэмт хэрэг дуусна. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд Түүнд цалин хөлс олгож байсан нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Борын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулиас цалин хөлс олгож байсан нөхцөл байдал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг харахаар тухайн үйлдэл буюу хуурамч диплом ашиглаж байгаа үйлдэл таслан зогсоогдоогүй. Хамгийн сүүлийн үйлдэл 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төгссөн байна. Иймд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ч.Маналжавын хувьд хуурамч баримт бичиг үйлдэх замаар төрийн албанд томилогдон эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж үүнийхээ төлөө цалин авсан байдаг. Энэ цалин нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж авсан цалин хөлс нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, албадан гаргуулна гэж үүрэг болгосон хэм хэмжээг хуульчилж өгсөн. Шүүгдэгч Ч.Маналжав нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд гартал олгогдсон цалингийн хэмжээ 43,875,520 төгрөгийн цалин авсан болох нь тогтоогдож байна. Дээрх 43,875,520 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгуулах санал гаргаж байна.’’ гэв.
Боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10/4489 тоот албан бичгээр ирүүлсэн өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн ажлын хэсгийн танилцуулга, холбогдох мэдээллийн хуулбар /хавтаст хэргийн 5-60 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Олонбаярын өгсөн:“... манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа... Боловсролын яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрт зохих шатны ажиллагаа явуулж хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Я.Номинцэцэгийн өгсөн: “... энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан... шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэд мэдэгдэхүйц засварласан, тамга тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан, мөн тухайн төгсөгчдийн дэбээ мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-104 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Батхангайн өгсөн: “... боловсролын сайдын А/87 дугаартай тушаалаар өмчийн хэлбэрийг үл харгалзан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш нарын боловсролын баримт бичгийг шалгасан... тус шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эхлүүлж 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан санаж байна... ДБ мэдээ гэдэг нь дээд боловсролын төгсөлтийн нэрсийн жагсаалтыг хэлж байгаа юм. Магадгүй ЕSIS, НМЕS системд бүртгэлгүй тохиолдолд ДБ-д бүртгэлтэй байгаа нэрсийн жагсаалттай тулгаж үзэж болно гэсэн үг юм... системээс олдоогүй гэх зөрчлийг архивын ерөнхий газрын ДБ мэдээнээс тодруулж шалгалтын ажиллагааг явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-109 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Оюунбилэгийн өгсөн: “... боловсролын сайдын тушаалаар ажлын хэсэгт орж ажилласан... тус ажил нь орон нутгаас багш нарын дипломыг РDF файлаар авах ажил удааширсан.... тус шалгалтыг 2022 оны 03 дугаар сард хийж гүйцэтгэн ажлын хэсгийн нарийн бичигт хүлээлгэн өгсөн. Миний бие Өмнөговь аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 1000 гаруй дипломыг нэг бүрчлэн шалгасан... нарийвчилсан шалгалт хийж 20 зөрчлийг авсан байдаг. Өмнөговь аймагт дипломын дугаар давхардсан, улсын бүртгэлд байхгүй дипломын дугаартай диплом, тамга тэмдгийн зөрчилтэй, мөн багш биш мэргэжилтэй мөртлөө боловсролын байгууллагад ажиллаж байгаа зөрчил бүртгэгдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-114 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Анхзаяагийн өгсөн: “... боловсролын салбарт Еsis буюу боловсролын салбарын мэдээллийн систем болон Неmis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем гэсэн хоёр мэдээллийн системийг ашигладаг... Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлэх үндсэн зорилго нь дээд боловсролын хөдөлгөөн үйл ажиллагааг цахимжуулах, ялангуяа салбарын статистикийн мэдээг цахимжуулах нь уг системийн гол зорилго байсан... Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй, шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-120 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Доржхуягийн өсгөн: “... тухайн үед БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан юм... ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй, заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа... манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн... ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123-125 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Танан-Эрдэнийн өгсөн: “... тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх.... өөрийн ажил үүргийнхээ дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн... ESIS систем бол багш нарын боловсролын баримт бичгийн бүртгэл мэдээллийн систем, Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөө Монгол Улсад их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем. Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом болгосон тайлан буюу жил бүр их, дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн рdf өргөтгөлтэй файл юм... ESIS бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж зөрчлүүдийг илрүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131-133 дахь тал/,
Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Монгол Улсын баатар Т.Борын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 02 сарын 21-ний өдрийн Б/07 дугаартай “Ч.Маналжавтай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар /хавтаст хэргийн 139 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.Маналжавын өгсөн: “... 2007 онд хөгжмийн багшийн дипломыг Улаанбаатар хотод байхдаа хүнээс авч байсан. би тэр хүнийг бол танихгүй... тэр хүн бичиг баримт гаргадаг гэхээр би хөгжмийн багшийн дипломыг гаргаж болох уу гэхэд тэр хүн “болно ямар ч асуудалгүй байдаг юм” гэхээр би “тийм ямар ч асуудалгүй бол би хөгжмийн багшийн диплом гаргаж чадах уу” гэхэд тэр хүн болно ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Би тэгээд 2007 оны хавар Улаанбаатар хот Монгол Улсын их сургуулийн урд талын автобусны буудал дээрээс дипломоо авсан юм... би тухайн үед 300.000 төгрөг бэлнээр өгсөн... би 2007 онд хөгжмийн багшийн дээд сургуулийг төгсөөгүй... би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 1 дүгээр сургуулийн 10 жилийн сургуульд хөгжмийн багшаар одоог хүртэл ажиллаж байна. би ажлаас гарах өргөдлөө өгчихсөн байгаа. Би 4 жил 3 сар гарантай дуу хөгжмийн багшаар ажилласан... би өөрөөр Цогтцэций сумын 1 дүгээр сургуулийн захирал Баярбаясгаланд ажилд орох хүсэлт гаргасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 154 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Мөнхзулын: “... маналжав багш 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 1 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багшаар ажилд орсон. Энэ хүн 2019 оны 02 дугаар сарын 21-ээс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилласан байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 216 дахь тал/,
Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2309000001059 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 158 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 159 дэх тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 184-185 дахь тал/,
Цалингийн карт /хавтаст хэргийн 209-213 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Маналжавыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ч.Маналжав нь Соёлын дээд сургуулийг дуу хөгжим заах арга зүй мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж, 2007 онд төгссөн гэх D200718581 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар дуу хөгжмийн багшаар ажилд орохдоо ашиглаж, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Маналжав мэдүүлэхдээ: “... би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1978 онд төрсөн. 1986 онд нэгдүгээр ангид ороод 1986 онд аравдугаар анги төгссөн. 10 дугаар ангийг төгсөхдөө тухайн үед конкурс Кино драмын Каскетр урлагийн коллеж гэх сургуульд 63 хүүхэд өгснөөс эхний 3 дугаарт орж элсэн орсон. Нэг жил гаруй суралцаж байхдаа өвлийн амралтаар 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу буцаж явахдаа аваарт орсон. Тухайн үед биеийн байдлаасаа болоод сургуульдаа явж чадаагүй нэг жилийн чөлөө авсан. Жилийн чөлөө аваад жилийн дараа сургууль дээрээ очиход сургууль маань татан буугдсан байсан. Ямар учиртай татан буугдсан бэ гэхэд зөвшөөрөлгүй сургууль байсан гэсэн. 1997 онд ийм хариу хүлээж аваад сургуульгүй болсон. 2007 онд би хотод явж байгаад зарын сонин уншсан. Мэргэжлийн үнэмлэх болон диплом гаргана гэсэн зар байсан. Зарын дагуу утсаар ярьж учир шалтгаанаа хэлсэн. 10 дугаар ангийнхаа адистатыг аваад ир гэж хэлсэн. Тэгээд би 10 дугаар ангийн адистатаа өгсөн. Адистатын дагуу диплом гарна гэж тэр хүн хэлсэн. Хэсэг хугацааны дараа би диплом авахад 10 дугаар ангийн адистатын тоо миний диплом дээр байгаагүй. Энэ ямар учиртай вэ гэж асуухад буруу шивэгдсэн байна ямар нэг асуудалгүй гэж хэлсэн. Энэ процессоор би дипломыг анх авсан. 2019 онд анх ажилд орохдоо түр ажилтнаар орж байсан. 2019 онь 02 дугаар сард ажилд ороод 3 сарын хугацаанд ажиглана гэж хэлсэн. Хэрвээ сайн хийж чадах юм бол цаашид үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн. Үнэхээр аргагүй юм гэдэг аргагүй л байдаг юм байна.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Олонбаярын өгсөн:“... манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа... Боловсролын яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрт зохих шатны ажиллагаа явуулж хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Я.Номинцэцэгийн өгсөн: “... энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан... шалгалтын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны ирүүлсэн дипломыг харахад бүртгэлийн дугаарыг засварласан нь илтэд мэдэгдэхүйц засварласан, тамга тэмдэг, гарын үсэг дутуу, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, бүртгэлийн дугаар давхардсан, хавсралтын бүрдэл дутуу, дипломын загвар буруу зэрэг зөрчлүүд 458 байсан. Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагад олгогдсон дипломын дугаараас ондоо өөр дугаар тавигдсан, мөн тухайн төгсөгчдийн дэбээ мэдээ бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-104 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Батхангайн өгсөн: “... боловсролын сайдын А/87 дугаартай тушаалаар өмчийн хэлбэрийг үл харгалзан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш нарын боловсролын баримт бичгийг шалгасан... тус шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эхлүүлж 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан санаж байна... ДБ мэдээ гэдэг нь дээд боловсролын төгсөлтийн нэрсийн жагсаалтыг хэлж байгаа юм. Магадгүй ЕSIS, НМЕS системд бүртгэлгүй тохиолдолд ДБ-д бүртгэлтэй байгаа нэрсийн жагсаалттай тулгаж үзэж болно гэсэн үг юм... системээс олдоогүй гэх зөрчлийг архивын ерөнхий газрын ДБ мэдээнээс тодруулж шалгалтын ажиллагааг явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-109 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Оюунбилэгийн өгсөн: “... боловсролын сайдын тушаалаар ажлын хэсэгт орж ажилласан... тус ажил нь орон нутгаас багш нарын дипломыг РDF файлаар авах ажил удааширсан.... тус шалгалтыг 2022 оны 03 дугаар сард хийж гүйцэтгэн ажлын хэсгийн нарийн бичигт хүлээлгэн өгсөн. Миний бие Өмнөговь аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 1000 гаруй дипломыг нэг бүрчлэн шалгасан... нарийвчилсан шалгалт хийж 20 зөрчлийг авсан байдаг. Өмнөговь аймагт дипломын дугаар давхардсан, улсын бүртгэлд байхгүй дипломын дугаартай диплом, тамга тэмдгийн зөрчилтэй, мөн багш биш мэргэжилтэй мөртлөө боловсролын байгууллагад ажиллаж байгаа зөрчил бүртгэгдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-114 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Анхзаяагийн өгсөн: “... боловсролын салбарт Еsis буюу боловсролын салбарын мэдээллийн систем болон Неmis буюу дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем гэсэн хоёр мэдээллийн системийг ашигладаг... Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлэх үндсэн зорилго нь дээд боловсролын хөдөлгөөн үйл ажиллагааг цахимжуулах, ялангуяа салбарын статистикийн мэдээг цахимжуулах нь уг системийн гол зорилго байсан... Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй, шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-120 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Доржхуягийн өсгөн: “... тухайн үед БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан юм... ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй, заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа... манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн... ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123-125 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Энх-Амгалангийн өгсөн: “... БШУЯамны сайд Л.Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлыг хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан... манай байгууллагад Еsis, Неmis гэсэн үндсэн 2 программ ашигладаг юм. Тухайн Неmis программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин Еsis программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм... ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Нэг, хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдэж байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-өөр 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр, Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, Их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүртгэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128-130 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Танан-Эрдэнийн өгсөн: “... тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх.... өөрийн ажил үүргийнхээ дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн... ESIS систем бол багш нарын боловсролын баримт бичгийн бүртгэл мэдээллийн систем, Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөө Монгол Улсад их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем. Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом болгосон тайлан буюу жил бүр их, дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн рdf өргөтгөлтэй файл юм... ESIS бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж зөрчлүүдийг илрүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131-133 дахь тал/,
Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Монгол Улсын баатар Т.Борын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 02 сарын 21-ний өдрийн Б/07 дугаартай “Ч.Маналжавтай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар /хавтаст хэргийн 139 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.Маналжавын өгсөн: “... 2007 онд хөгжмийн багшийн дипломыг Улаанбаатар хотод байхдаа хүнээс авч байсан. би тэр хүнийг бол танихгүй... тэр хүн бичиг баримт гаргадаг гэхээр би хөгжмийн багшийн дипломыг гаргаж болох уу гэхэд тэр хүн “болно ямар ч асуудалгүй байдаг юм” гэхээр би “тийм ямар ч асуудалгүй бол би хөгжмийн багшийн диплом гаргаж чадах уу” гэхэд тэр хүн болно ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Би тэгээд 2007 оны хавар Улаанбаатар хот Монгол Улсын их сургуулийн урд талын автобусны буудал дээрээс дипломоо авсан юм... би тухайн үед 300.000 төгрөг бэлнээр өгсөн... би 2007 онд хөгжмийн багшийн дээд сургуулийг төгсөөгүй... би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 1 дүгээр сургуулийн 10 жилийн сургуульд хөгжмийн багшаар одоог хүртэл ажиллаж байна. би ажлаас гарах өргөдлөө өгчихсөн байгаа. Би 4 жил 3 сар гарантай дуу хөгжмийн багшаар ажилласан... би өөрөөр Цогтцэций сумын 1 дүгээр сургуулийн захирал Баярбаясгаланд ажилд орох хүсэлт гаргасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 154 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Мөнхзулын: “... Маналжав багш 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сумын 1 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багшаар ажилд орсон. Энэ хүн 2019 оны 02 дугаар сарын 21-ээс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилласан байгаа...” гэх /хавтаст хэргийн 216 дахь тал/ мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан” гэх гэмт хэргийн шинжийг тодорхойлсон байна.
Шүүгдэгч Ч.Маналжав нь Соёлын дээд сургуулийг дуу хөгжим заах арга зүй мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж, 2007 онд төгссөн гэх D200718581 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар дуу хөгжмийн багшаар ажилд орохдоо ашиглаж, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан идэвхтэй гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ч.Маналжав нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Ашигласан үйлдлийн тухайд уг баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж тодорхой хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрч, ашиг шимийг хүртсэн байгааг үргэлжилсэн үйлдэл гэж үзэж, тухайн баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Маналжав нь Соёлын дээд сургуульд дуу хөгжим заах арга зүй мэргэжлээр суралцаж төгсөөгүй, уг дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, хор уршигт зориуд хүргэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ч.М нь ***** дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр ашигласныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.М эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 214 дэх тал/
Шүүгдэгч Ч.М нь чин санаасаа гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй, нөхөр нь нас барсан, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд бага насны хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Улсын яллагчийн зүгээс “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал дүгнэлт гаргав.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.М-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт авагдаж шинжлэн судалсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн картаар 2019 оны 02 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд авсан нийт цалин болох 43,947,018 /дөчин гурван сая есөн зуун дөчин долоон мянга арван найм/-н төгрөгийн цалин хөлс авсан болох нь тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Ч.Маналжав нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Монгол Улсын баатар Т.Борын нэрэмжит ерөнхий боловсролын сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэ хугацаанд авсан нийт цалин болох 43,947,018 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 43,947,018 төгрөгийг шүүгдэгч Ч.М-аас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ************* дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцсон болно.
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Чо-ийн М-выг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ********** дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 43,947,018 /дөчин гурван сая есөн зуун дөчин долоон мянга арван найм/-н төгрөгийг шүүгдэгч Ч.М-аас гаргуулж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.