Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 34

 

 

                  

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Ө.Мөнхнавч    

                                 Хохирогч Х.О 

                                 Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Х.М-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.М нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр .. тоотод төрсөн дүү Х.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид хоёр гэрийн гадаа тамхины иш хаясан байна гэснээс болж хувийн маргааны улмаас энэ хэрэг болсон. Би дүүгээ нэг цохиж авсан хоорондоо үсдэлцэж барилцаж авсан гэв. Сүх авах гээд аавын гэр рүү орох гэсэн гадуур тамхины ишнүүд хаячихсан байсан тэгэхээр нь дүүгийнхээ гэр рүү ороод гадуур тамхины иш байна түүгээд авчих гэж хэлээд гараад модоо хагалчихаад орж ирсэн. Тамхины ишээ түүсэн үү гээд хоорондоо маралдсан түүчихсэн байсан байна лээ гэв.

 

Хохирогч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай ах тамхины иш түүчих гэхээр нь хүүхэдтэйгээ цуг түүчихээд гэрт орж ирсэн юм. Тэрийг анзаараагүй юм шиг байна лээ. Би нүүрэндээ гэмтэл авсан одоо эдгэсэн байгаа. Ахдаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Х.Мын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны орой 17 цагийн үед … модны сүх авах гээд дүү Оын гэрт гэрийнх нь гадаа очтол гадуур нь тамхины иш их байхаар нь гэрт нь ороод От гэрийнхээ гадуур байгаа тамхины ишээ түүж аваарай гэж хэлчихээд модны сүхээ аваад гэрээс гарсан. Модоо хагалчихаад Оын гэрт модны сүхээ тавих гээд орж очоод тамхины ишээ түүсэн үү гэж хэлээд гэрээс нь гарах гэтэл Очи муу надаар тамхины иш түүлгэдэг хэн бэ гэж хэлсэн. Би чиний татсан тамхины иш юм байгаа биз дээ чамаас өөр хэн тамхи татдаг юм гэж хэлээд гэрээс нь гарах гэтэл Оараас зуураад миний нүүрэн тус газар нэг удаа маажсан, хувцаснаас зуураад тавихгүй байхаар нь би тавь гээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа алгадсан … гэсэн мэдүүлэг /хх 32/,

 

Хохирогч Х.Оын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны орой 17 цагийн үед гэрээ гадаа байсан тамхины ишийг түүсэнгүй гэснээс болоод манай ах М миний толгойтой үснээс зулгаагаад зүүн нүдний орчим мөргөж, тогооны тагаар бөөрөн тус газар цохисон … гэсэн мэдүүлэг /хх 6-8/,

 

  Гэрч Н.Оын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны орой 17 цагийн үед … нөхөртэйгээ хамт Оын гэрт орж очиход баруун орон дээр ОМыг доороо хийчихсэн, ОМын толгойтой үснээс зуурсан байдалтай зууралдаад байж байсныг салгасан … гэсэн мэдүүлэг /хх 10/,

 

  Гэрч Х.Мийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны орой 17 цагийн үед … эхнэр бид хоёр Оын гэрт орж очиход баруун орон дээр ОМыг доороо хийчихсэн зууралдааж байж байсныг салгасан … гэсэн мэдүүлэг /хх 11/,

 

  Гэрч Л.Хын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны өдөр 17 цагийн үед намайг Оын гэрт байхад манай хүү М гаднаас орж ирээд дүү Оыгаа гэрийнхээ гаднах хогийг цэвэрлэсэнгүй гээд хоорондоо хэрэлдэж маргалдсан ОМыг заамдаад авах шиг болсон. М тавь гээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохих шиг болсон би больцгоо гэсэн тэр хоёр муудалцаж байгаад больсон гэсэн мэдүүлэг /хх 12/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны орой 17 цагийн үед М ах манай гэрт орж ирээд ээж Оыг гадуур байгаа тамхины ишээ түү гэж хэлсэн. Би гарч тахины ишийг түүгээд гэрт орж ирэхэд М ах, ээж хоёр хоёр биенээ заамдалцаад бие биенээ гараараа цохилцож байсан. Би дүүгээ аваад ах Мийд ороод ээж, М ах хоёр хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 13/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .. дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Х.Оын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэр‎э‎гт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 19/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.М нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр .. тоотод төрсөн дүү Х.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: … Би дүүгээ нэг цохиж авсан тэгээд хоорондоо үсдэлцэж барилцаж авсан … гэв, хохирогч Х.Ошүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: … Би нүүрэндээ гэмтэл авсан одоо эдгэсэн байгаа. Ахдаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв, шүүгдэгч Х.Мын хэрэг бүртгэлтэнд өгсөн: … Оын гэрт очоод тамхины ишээ түүсэн үү гэж хэлээд гэрээс нь гарах гэтэл Очи муу надаар тамхины иш түүлгэдэг хэн бэ гэж хэлсэн. Би чиний татсан тамхины иш юм байгаа биз дээ чамаас өөр хэн тамхи татдаг юм гэж хэлээд гэрээс нь гарах гэтэл Оараас зуураад миний нүүрэн тус газар нэг удаа маажсан, хувцаснаас зуураад тавихгүй байхаар нь би тавь гээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа алгадсан … гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Оын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны орой 17 цагийн үед гэрээ гадаа байсан тамхины ишийг түүсэнгүй гэснээс болоод манай ах М миний толгойтой үснээс зулгаагаад зүүн нүдний орчим мөргөж, тогооны тагаар бөөрөн тус газар цохисон … гэсэн мэдүүлэг, гэрч Н.Оын хэрэг бүртгэлтэнд өгсөн: … Оын гэрт орж очиход баруун орон дээр ОМыг доороо хийчихсэн, ОМын толгойтой үснээс зуурсан байдалтай зууралдаад байж байсныг салгасан … гэсэн мэдүүлэг, гэрч Х.Мийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: … Оын гэрт орж очиход баруун орон дээр ОМыг доороо хийчихсэн зууралдааж байж байсныг салгасан … гэсэн мэдүүлэг, гэрч Л.Хын хэрэг бүртгэлтэнд өгсөн: … манай хүү М гаднаас орж ирээд дүү Оыгаа гэрийнхээ гаднах хогийг цэвэрлэсэнгүй гээд хоорондоо хэрэлдэж маргалдсан ОМыг заамдаад авах шиг болсон. М тавь гээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохих шиг …. гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: … М ах, ээж хоёр хоёр биенээ заамдалцаад бие биенээ гараараа цохилцож байсан. Би дүүгээ аваад ах Мийд ороод ээж, М ах хоёр хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .. дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: … Х.Оын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Мыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Х.Оын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ‎бид хоорондоо эвлэрсэн гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Х.Мыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Шүүгдэгч Х.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  

       ДАРГАЛАГЧ                                      Х.ГАНБОЛД