Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Ө.Мөнхнавч    

                                 Хохирогч Х.Отгонбаяр  

                                 Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000034 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1977 оны 04 дүгээр сарын 01-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ‎эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар баг Найрамдлын 4-2 тоотод оршин суух, урьд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999.12.15-ны өдрийн 407 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001.10.15-ны өдрийн 66 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж байгаад Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003.10.31-ний өдрийн 139 дугаар шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005.12.21-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Боржигон овогт Хоролжавын Мөнхбат /РД: ЕВ77040115/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.Мөнхбат нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Найрамдалын 4-2 тоотод төрсөн дүү Х.Отгонбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид хоёр гэрийн гадаа тамхины иш хаясан байна гэснээс болж хувийн маргааны улмаас энэ хэрэг болсон. Би дүүгээ нэг цохиж авсан хоорондоо үсдэлцэж барилцаж авсан гэв. Сүх авах гээд аавын гэр рүү орох гэсэн гадуур тамхины ишнүүд хаячихсан байсан тэгэхээр нь дүүгийнхээ гэр рүү ороод гадуур тамхины иш байна түүгээд авчих гэж хэлээд гараад модоо хагалчихаад орж ирсэн. Тамхины ишээ түүсэн үү гээд хоорондоо маралдсан түүчихсэн байсан байна лээ гэв.

 

Хохирогч Х.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Манай ах тамхины иш түүчих гэхээр нь хүүхэдтэйгээ цуг түүчихээд гэрт орж ирсэн юм. Тэрийг анзаараагүй юм шиг байна лээ. Би нүүрэндээ гэмтэл авсан одоо эдгэсэн байгаа. Ахдаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Х.Мөнхбатын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны орой 17 цагийн үед … модны сүх авах гээд дүү Отгонбаярын гэрт гэрийнх нь гадаа очтол гадуур нь тамхины иш их байхаар нь гэрт нь ороод Отгонбаярт гэрийнхээ гадуур байгаа тамхины ишээ түүж аваарай гэж хэлчихээд модны сүхээ аваад гэрээс гарсан. Модоо хагалчихаад Отгонбаярын гэрт модны сүхээ тавих гээд орж очоод тамхины ишээ түүсэн үү гэж хэлээд гэрээс нь гарах гэтэл Отгонбаяр чи муу надаар тамхины иш түүлгэдэг хэн бэ гэж хэлсэн. Би чиний татсан тамхины иш юм байгаа биз дээ чамаас өөр хэн тамхи татдаг юм гэж хэлээд гэрээс нь гарах гэтэл Отгонбаяр араас зуураад миний нүүрэн тус газар нэг удаа маажсан, хувцаснаас зуураад тавихгүй байхаар нь би тавь гээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа алгадсан … гэсэн мэдүүлэг /хх 32/,

 

Хохирогч Х.Отгонбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны орой 17 цагийн үед гэрээ гадаа байсан тамхины ишийг түүсэнгүй гэснээс болоод манай ах Мөнхбат миний толгойтой үснээс зулгаагаад зүүн нүдний орчим мөргөж, тогооны тагаар бөөрөн тус газар цохисон … гэсэн мэдүүлэг /хх 6-8/,

 

  Гэрч Н.Оюунжаргалын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны орой 17 цагийн үед … нөхөртэйгээ хамт Отгонбаярын гэрт орж очиход баруун орон дээр Отгонбаяр Мөнхбатыг доороо хийчихсэн, Отгонбаяр Мөнхбатын толгойтой үснээс зуурсан байдалтай зууралдаад байж байсныг салгасан … гэсэн мэдүүлэг /хх 10/,

 

  Гэрч Х.Мөнх-Эрдэнийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны орой 17 цагийн үед … эхнэр бид хоёр Отгонбаярын гэрт орж очиход баруун орон дээр Отгонбаяр Мөнхбатыг доороо хийчихсэн зууралдааж байж байсныг салгасан … гэсэн мэдүүлэг /хх 11/,

 

  Гэрч Л.Хоролжавын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны өдөр 17 цагийн үед намайг Отгонбаярын гэрт байхад манай хүү Мөнхбат гаднаас орж ирээд дүү Отгонбаярыгаа гэрийнхээ гаднах хогийг цэвэрлэсэнгүй гээд хоорондоо хэрэлдэж маргалдсан Отгонбаяр Мөнхбатыг заамдаад авах шиг болсон. Мөнхбат тавь гээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохих шиг болсон би больцгоо гэсэн тэр хоёр муудалцаж байгаад больсон гэсэн мэдүүлэг /хх 12/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Анхбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны орой 17 цагийн үед Мөнхбат ах манай гэрт орж ирээд ээж Отгонбаярыг гадуур байгаа тамхины ишээ түү гэж хэлсэн. Би гарч тахины ишийг түүгээд гэрт орж ирэхэд Мөнхбат ах, ээж хоёр хоёр биенээ заамдалцаад бие биенээ гараараа цохилцож байсан. Би дүүгээ аваад ах Мөнх-Эрдэнийд ороод ээж, Мөнхбат ах хоёр хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 13/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.01.20-ны өдрийн 60 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Х.Отгонбаярын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэр‎э‎гт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 19/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Мөнхбат нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Найрамдалын 4-2 тоотод төрсөн дүү Х.Отгонбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Х.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: … Би дүүгээ нэг цохиж авсан тэгээд хоорондоо үсдэлцэж барилцаж авсан … гэв, хохирогч Х.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: … Би нүүрэндээ гэмтэл авсан одоо эдгэсэн байгаа. Ахдаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв, шүүгдэгч Х.Мөнхбатын хэрэг бүртгэлтэнд өгсөн: … Отгонбаярын гэрт очоод тамхины ишээ түүсэн үү гэж хэлээд гэрээс нь гарах гэтэл Отгонбаяр чи муу надаар тамхины иш түүлгэдэг хэн бэ гэж хэлсэн. Би чиний татсан тамхины иш юм байгаа биз дээ чамаас өөр хэн тамхи татдаг юм гэж хэлээд гэрээс нь гарах гэтэл Отгонбаяр араас зуураад миний нүүрэн тус газар нэг удаа маажсан, хувцаснаас зуураад тавихгүй байхаар нь би тавь гээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа алгадсан … гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Отгонбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 сарын 17-ны орой 17 цагийн үед гэрээ гадаа байсан тамхины ишийг түүсэнгүй гэснээс болоод манай ах Мөнхбат миний толгойтой үснээс зулгаагаад зүүн нүдний орчим мөргөж, тогооны тагаар бөөрөн тус газар цохисон … гэсэн мэдүүлэг, гэрч Н.Оюунжаргалын хэрэг бүртгэлтэнд өгсөн: … Отгонбаярын гэрт орж очиход баруун орон дээр Отгонбаяр Мөнхбатыг доороо хийчихсэн, Отгонбаяр Мөнхбатын толгойтой үснээс зуурсан байдалтай зууралдаад байж байсныг салгасан … гэсэн мэдүүлэг, гэрч Х.Мөнх-Эрдэнийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: … Отгонбаярын гэрт орж очиход баруун орон дээр Отгонбаяр Мөнхбатыг доороо хийчихсэн зууралдааж байж байсныг салгасан … гэсэн мэдүүлэг, гэрч Л.Хоролжавын хэрэг бүртгэлтэнд өгсөн: … манай хүү Мөнхбат гаднаас орж ирээд дүү Отгонбаярыгаа гэрийнхээ гаднах хогийг цэвэрлэсэнгүй гээд хоорондоо хэрэлдэж маргалдсан Отгонбаяр Мөнхбатыг заамдаад авах шиг болсон. Мөнхбат тавь гээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохих шиг …. гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Анхбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: … Мөнхбат ах, ээж хоёр хоёр биенээ заамдалцаад бие биенээ гараараа цохилцож байсан. Би дүүгээ аваад ах Мөнх-Эрдэнийд ороод ээж, Мөнхбат ах хоёр хоорондоо зодолдоод байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.01.20-ны өдрийн 60 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: … Х.Отгонбаярын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Х.Мөнхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Х.Отгонбаярын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, ‎бид хоорондоо эвлэрсэн гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн ба хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Боржигон овогт Хоролжавын Мөнхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнхбатыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Шүүгдэгч Х.Мөнхбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                  

       ДАРГАЛАГЧ                                      Х.ГАНБОЛД