Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­116

 

 

 

 

     2023            08                 18                                 2023/ШЦТ/­­­­116                                               

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г /томилолт/,

Шүүгдэгч: У.,

Шүүгдэгч: М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт У-ийн У, Ч овогт М-ийн Д нарт холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, 28 настай, яс үндэс халх, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, М ХХК-ийн цэвэр усны үйлдвэрт үйлдвэрийн туслах ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Д аймгийн С сум 2 дугаар баг ялалтын гудамж 26 дугаар байрны 5 тоотод бүртгэлтэй хаягтай, Ө аймгийн Ц сум, Ц **** тоотод оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Д овогт У-ийн У /РД:******/

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 20-ны өдөр С аймгийн Бт суманд төрсөн, 34 настай, яс үндэс халх, эрэгтэй бүрэнд дунд боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, Х ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Ур хот, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, Х 3 дугаар хэсэг гудамж ***** тоотод бүртгэлтэй хаягтай, /У хот Б дүүрэг * дугаар хороо Ш *** дугаар байрны *** тоотод оршин суудаг/, урьд ял шийтгэлгүй, Ч овогт М-ийн Д /РД:**********/.

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч У., М.Д нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч У.У, М.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-23 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баасанбатын өгсөн “... би “Хайрхан авто сервис” ХХК-д менежер ажилтай. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хашаагаар хүрээлэгдсэн, харуул хамгаалалттай объект байгаа юм. Тус компани нь засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж. Тус компани нь шалган нэвтрүүлэх цэгтэй, үүдэн дээрээ харуул хамгаалалттай учраас тус аж ахуйн нэгжээс эд зүйл гарахдаа заавал удирдах албан тушаалтны шийдвэрээр гаргаж, оруулах шийдвэртэй. Гэвч 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус компанийн агуулахаас 2 ширхэг шинэ дугуйг аваад нүүрс тээврийн машины тэвшин дээр байрлуулсан байсныг тухайн байгууллагын ажилтан мэдсэн. Яаж мэдсэн бэ гэхээр дугуй дутсан учраас хайж яваад тухайн дугуйг олсон. Олсон дугуй нь нүүрс тээврийн хэрэгслийн машины тэвшин дээр байсан ба тухайн машины жолоочоос асуухад энэ 2 дугуйг энэ компанийн ажилчид тавьсан гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Тухайн газар байсан ажилчин, энэ үйл явдлыг харсан хүмүүс энэ талаар ярих байх. Би Хайрхан авто сервис ХХК-ийн захирлын итгэмжлэлийн хүрээнд тус гомдол хэрэг маргаанд хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Хэрэг маргаан болох үед би тухайн газар байгаагүй ба сонссон мэдээллийн хүрээнд мэдүүлэг тайлбар өгч байна.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: “... агуулахаас алдсан дугуйг “Хайрхан авто сервис” ХХК-ийн засварын газрын дарга Ганбат, нярав Гантогтох нар хүлээн авсан байгаа. Тухайн эд зүйлтэй холбоотой гомдол санал байхгүй. ... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. “Хайрхан авто сервис” ХХК-ийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Дугуйг бүрэн бүтэн хүлээн авсан. “Хайрхан авто сервис” ХХК-аас ямар нэгэн гомдол санал гомдол байхгүй. Би энэ байгууллагын хууль ёсны төлөөлөгч учраас надад 100 хувь эрхийг өгсөн. Надад гомдол санал байхгүй. Шүүхийн ажиллагаанд оролцохгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Ганхуягийн өгсөн “... би 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Хайрхан авто сервис” ХХК-ийн засварын газар ачааны 68-57 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус засварын газар засуулахаар очсон. Энэ үед тус засварын газрын ажилчин гэх 2 залуу надаас гуйгаад ахаа 2 ширхэг дугуй ачуулаад хашаанаас гаргаад хүн ирээд авчина гэхээр нь би тухайн байгууллагын ажилчид учраас юм бодоогүй машиныхаа чиргүүл дээр ачуулсан. Тухайн 2 ширхэг дугуйг ачуулсан нэг залуу нь “Хайрхан авто сервис” ХХК-ийн нярав гэж өөрийгөө тэгж байсан. Би тухайн хоёр залууг харуул танина. Тэр хоёр залуугийн нэг залууг нь Ганбат, бас нярав Гантогтох нар авч ирээд надад харуулсан ба тэр залуу мөн байсан. Дорждэрэм гэж нэрийг нь хэлээд байсан байх. Миний хувьд оролцсон зүйл байхгүй. Надаас гуйхаар нь тус компанийн ажилчид учраас юм бодолгүй ачаал тусалъя гэж бодсон. Өөр муу санаа байгаагүй. Би энэ хоёр залууг байгууллагаасаа хулгай хийнэ гэж бодоогүй. Миний тээврийн хэрэгсэл дээр ачсан байхад нь засварын дарга Ганбат нь хайж байгаад олсон юм билээ. Тэгээд надаас асуухаар нь би үнэн байдлыг хэлсэн. Танай ажлын 2 хүн ачсан гэж. Ууганбаяр, Дорждэрэм нар гэж хэлсэн. Би царайг нь мэдэж байснаас биш анх нэрийг мэдэхгүй байсан. Хажууд байсан хүмүүс яриад байхаар нь Дорждэрэм, Ууганбаяр гэдэг юм байна гэж ойлгосон. ... би тэр залуугийн авч ирсэн 2 ширхэг дугуйг 68-57 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачуулсан. Би хулгайн дугуй гэж мэдээгүй. Хашаанаас гарахаар ярина гэж хэлсэн. ... надад ямар нэгэн амлалт өгөөгүй. Намайг зүгээр хашаанаас гаргаад өг гэсэн. Тэрнээс өөр мөнгө төгрөг амласан зүйл байхгүй. Дорждэрэм гэдэг залуу нь засварчин гэж байсан. Тэгээд машиндаа засвар хийлгэж байхдаа танилцсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Ганбатын өгсөн: “... би “Хайрхан авто сервис” ХХК-д засварын дарга ажилтай. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нярав Гантогтох агуулгын эд зүйлийг бүртгэсэн чинь 2 ширхэг 1200-20 харьцаатай, ачааны машины дугуй, обудгүй дугуй 2 ширхэг дутсан. Би хашаан дотор байрлуулсан машинуудыг шалгахад 68-57 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээшин дээр 2 ширхэг агуулахаас дутсан дугуй байсан учир жолоочийг дуудаад асуухад энэ хоёр дугуй нярав Ууганбаяр, Дорждэрэм нар авч ирээд гуйж байгаад миний машины тэвшин дээр байрлуулж тавьсан ба хашаанаас гаргаад авна гэж хэлээд тавьсан. Надад дугуйны зураг байгаа, чиргүүл дээр байхад нь дарсан. 68-57 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүл дээр 2 ширхэг дугуй байхаар жолоочоос асуугаад зургийг дарж авсан. Энэ хоёр дугуй манай агуулахад байсан 2 ширхэг дугуй мөн. Би тухайн үед дарж авсан зургаа хэрэгт хавсаргаж өгөх болно. Мөн тээврийн хэрэгслээс буцаан авч нярав Гантогтоход хүлээлгэн өгсөн. Гантогтох утас: 86505017. Жолооч нь хаана байгааг мэдэхгүй. Хөгшин дүү нэг ах байсан. Тухайн жолооч шууд надад Дорждэрэмийг зааж хэлж байсан. Тухайн үед Дорждэрэм надтай хамт очсон учраас Дорждэрэм гэх залууг шууд заагаад энэ залуу надад дугуй тавьсан хашаанаас гаргаад авна гэж хэлсэн. ... би агуулахаас алдсан дугуйг нярав Гантогтохтой хамт хайсан. Би машин дээрх дугуйг олчхоод байж байхад Гантогтох, 68-57 ӨМҮ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, Дорждэрэм 3 ирсэн ба жолооч Дорждэрэмийг ачаад хашаанаас гаргаад өг гэж хэлсэн гэж надад хэлсэн. Дорждэрэм өөрөө ачиж гарах машиныг олж өгсөн ба Ууганбаяр 2 дугуйг ачиж өгсөн гэж хэлсэн. Би энэ хоёртой дараа нь уулзахад Ууганбаяр нь мөнгө хэрэгтэй байна гэж Дорждэрэмд хэлээд Дорждэрэмийг машин олчихби 2 ширхэг дугуйг агуулахаас гаргасан гэж ярьж байсан. ... “Хайрхан авто сервис” ХХК-д засварчин ажилтай. Дорждэрэмийн дугаар 80021077. Манай байгууллагад 3 сар болж байгаа. Ууганбаяр нь ажилд ороод 7 хоног болж байгаа. “Хайрхан авто сервис” ХХК-д нярав ажилтай.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Гантогтохын өгсөн “... би “Хайрхан авто сервис” ХХК-д нярав ажилтай. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Цогтцэций суманд байрлах “Хайрхан авто сервис”-ийн оффис дээр шивэлтийн ажилтай байсан тул би тус байгууллагын нярав ажилтай Од ахын хамт ажилласан. Энэ хугацаанд Хайрхан авто сервис-ийн агуулахаас шинээр ажилд орсон нярав Ууганбаяр 2 ширхэг дугуй гаргаж машин дээр ачуулж байгаад баригдсан. Би өөрийн нүдээр очиж үзсэн. Ганбат ах намайг дуудаад би очиж үзсэн. Агуулахаас гаргасан 2 ширхэг дугуй яг мөн байсан. Би шууд хараад дугуйгаа таньсан. Манай аж ахуй нэгжийн агуулахад нийт 106 ширхэг дугуй байсан. Тэрнээс 2 ширхэг дугуй авсан байсан. Намайг тоолоход 106 ширхэг дугуй байсан. Намайг тоолоход 106 ширхэг дугуйнаас 4 ширхэг дугуй дутсан байсан ба 2 ширхэг дугуйг тээврийн хэрэгсэлд хийсэн нөгөө 2 дугуй алга болсон байсан. Ажлын хуудас байхгүй. Яасан нь мэдэгдэхгүй байхгүй болсон байхаар нь Ганбат болон Од ахад мэдэгдсэн. Ганбат ах засварыг хариуцсан дарга юм. Од ах манай компанийн нярав. 1 ширхэг дугуй 1,200,000 төгрөгөөр авч байгаа санагдаж байна. ... би дугуй хулгай хийж байхыг хараагүй. Гэвч дугуй ачсан жолооч ах Ууганбаяр, Дорждэрэм нар 2 ширхэг дугуй ачаад хашаанаас гаргаад өг. Тэгэх юм бол хүн ирээд авчина гэж хэлээд машинд нь ачсан байдаг юм. Нүүрс тээврийн жолоочийн машинд ачуулсан байсан. Ганбат ах хайж байгаад олсон гэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Мөнхбаярын өгсөн: “... “Хайрхан авто сервис” ХХК-ийн ажилчин нар манай компанийн жолооч Ганхуягийг машин дээр дугуй ачсан байна гэж надад хэлж байсан. Хайрхан авто сервис ХХК-ийн ажилтан нар манай жолоочийн чиргүүл дээр дугуй авч гарах гэж байгаад баригдсан байсан. Манай жолооч Ганхуяг “Хайрхан авто сервис” ХХК-ийн ажилтан нарыг дугуй чиргүүл дээр чинь ачаад хашаанаас гараад авна гэж хэлэхээр нь ажлынхаа газраас авч гарч байгаа болохоор нээх юм бодолгүй ачуулсан гэж байсан. Манай жолооч надад ингэж хэлсэн. Жолооч Ганхуяг Хайрхан авто сервис ХХК-ийн ажилтан нар ажлынхаа байрнаас дугуй авч гарах гэж байна гэж бодоод, дугуйг нь чиргүүл дээрээ ачсан гэсэн. Агуулахын нярав нь тус дугуйг ачуулсан гэсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна. Ганхуяг жолоочийг гуйгаад дугуй ажлын шугамаар авч гарах гэсэн юм хашаанаас гараад хүн авна гэсэн юм байна лээ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Сүлд үнэлгээ ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-126/0081 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2,200,000 төгрөг/ /хавтаст хэргийн 68-70 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч У.Ууганбаярын өгсөн: “... 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багт байрлах Хайрхан авто сервис ХХК-д агуулахын нярваар ажилд орсон ба ажилд ороод 10 хоног ажилласан. Би ажилд ороод ажиллаж байхдаа тус байгууллагаас 2 ширхэг дугуй агуулахаас авч хүний машинд ачуулсан. ... би 2023 оны 05 дугаар сарын 23-ны өглөө засварын газар нэг машин орж ирсэн ба дугуй засуулахаар ирсэн ба тухайн машины жолооч нь дугуйгаа бичүүлж гарын үсэг зуруулж цохиулахаар механик руугаа явсан. Би залуурын 2 дугуйг агуулахаас гаргаад бэлдээд тавьчихсан байсан. Би дугуйгаа бэлдчихээд буцаад өрөөндөө орж ирээд сууж байхад гаднаас Дорждэрэм ах манай өрөөнд орж ирсэн ба би Дорждэрэм ахаас зээлэх мөнгө асуухад Дорждэрэм ах надад мөнгөний боломж байхгүй, ах нь бас гэр рүүгээ мөнгө явуулах шаардлага их байна гэж надад хариулсан. Дорждэрэм ах энэ хоёр дугуйг хүнээс асуугаад яриад өгөх үү гэсэн, би за гэсэн тэгээд өрөөнөөс Дорждэрэм ах гараад явсан. Гарч яваад болчихлоо гэж цайны цагаар таараад надад хэлсэн. Дорждэрэм ах надад хэлэхдээ 2 дугуйгаа агуулахаас гаргаад дугуй засвар дээр аваачаад өгчих, нэг жолоочтой ярьсан байгаа гэсэн ба би дугуй засвар дээр аваачиж өгөөд буцаад ажлынхаа байр руу явсан. Би тухайн 2 дугуйг засварын газар дээр үлдээгээд явсан ба дугуй засвар гадаа ил явагддаг ... би орой нь Дорждэрэм ахаас асуухад болчихлоо гэж надад хэлж байсан. Надад хэлэхдээ дугуйгаа ачуулаад болчихлоо гэж надад хэлсэн. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед агуулахаас дугуйгаа засварын гадаа аваачиж өгсөн. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өглөө тус компанийн нярав Од ахтай программ дээр шивэлт хийж байсан. Манай байгууллагын нярав Од ахлах, Гантогтох нар 2 ширхэг дугуй дутсаныг мэдээд жолооч нар луу залгахад дугуй ачсан жолооч дугуй чинь чиргүүл дээр байгаа гэж Од ахлахад хэлсэн. Од ахлах бид хоёр амрах байранд байсан учраас ажил дээр байсан Гантогтох, Ганбат нарыг явуулж үзүүлэхэд дугуй байсан ба дугуйгаа авсан. Би тухайн дугуйг ямар машин дээр ачуулсан эсэхийг мэдэхгүй. Жолоочийг нь харж байгаагүй. Дорждэрэм ах ачуулсан. Би бол агуулахаас гаргасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.Дорждэрэмийн өгсөн: “... би 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багт байрлах Хайрхан авто сервис ХХК-д 2023 оны 02 сарын 25-ны өдрөөс гагнуурчнаар ажилладаг. Би 2023 оны 05 дугаар сарын 23-ны өглөө амрах байрнаас засварын газар луу нярав Ууганбаяр гэдэг залуутай хамтдаа ажилдаа явж байсан тэгээд Ууганбаяр надад мөнгөний хэрэг байна надад нэг сая төгрөг зээлээч гэхээр нь надад мөнгө алга хүнээс хүүтэй мөнгө асууж өгье гэхэд Ууганбаяр танд мөнгө байхгүй бол яахын бэ гэсэн тэгээд ажлын талбай дээр очоод тус тусынхаа ажлыг хийсэн. 15 цагийн үед Ууганбаяр надаас ахаа унаа олдох уу дүү нь 2 ширхэг том машины дугуй гаргах гэсэн юм гэхэд ахад нь унаа байхгүй засвар хийж байгаа жолооч нараас асууж өгье гэсэн тухайн үед надаар машинаа янзлуулж байсан жолоочоос таны машин дээр хоёр ширхэг дугуй тавиад хашааны гадаа авъя гэхэд тэгээ тэг гэсэн тэгээд би Ууганбаяр дээр очоод энэ машины жолооч зөвшөөрсөн энэ машин дээр ачаад гаргая гээд Ууганбаяр 20 минутын дараа өөрөө өргөгч поо техник дээр 2 ширхэг дугуй ачуулаад ирсэн тэгээд тухайн машин дээр ачсан. Тухайн өдөр дугуй ачсан машин засвараас гараагүй байсан ба маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 09 цагт амрах байрнаас ажил дээрээ очоод тус тусынхаа ажлыг хийж байхад Хайрхан авто сервис ХХК-д Гантогтох агуулахад байгаа дугуйнуудыг тоолоход 2 ширхэг дугуй дутсан талаар дарга нарт мэдэгдсэн тэгээд өмнө өдөр засварт орсон бүх машиныг шалгаад 2 ширхэг дугуйгаа олсон. Тэгээд Хайрхан авто сервис ХХК-д дарга Ганбат, Гантогтох нар жолоочоос энэ дугуй хэн ачсан гэхэд тэр хүн гээд над руу заасан. Тэгээд Ууганбаяр мөнгөний хэрэг гараад надаас мөнгө зээлээч гэсэн тухайн үед надад мөнгө байхгүй гэсэн Ууганбаяр өдөр 15 цагийн үед 2 дугуй гаргах гэсэн юм машин олоод өгөөч гэхээр нь энэ машиныг олж өгсөн бусдаар бол би 2 дугуй гаргаад Ууганбаяраас мөнгө авна гэж тохиролцсон зүйл байхгүй гэсэн. Өөрөө өргөгч поогийн жолоочийг би танихгүй тухайн үед тэнд ажлаар явж байсан хүнийг түр гуйсан харин жолоочийг нь харж байгаагүй тэр өдөр надаар машин засуулсан. Ууганбаяр бол агуулахаас гаргасан. Би ачуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

             Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

  Гэмт хэрэг үйлдэх талаар хэрэг хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон байдлыг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.

  Шүүгдэгч У.Ууганбаяр, М.Дорждэрэм нарын бүлэглэн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” үйлдэл байх бөгөөд үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

  Шүүгдэгч У.Ууганбаяр, М.Дорждэрэм нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  Шүүгдэгч У.Ууганбаяр, М.Дорждэрэм нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баасанбат мөрдөн шалгах ажиллагааны явцад “... дугуйг бүрэн бүтэн хүлээн авсан ...” гэж мэдүүлжээ. /хавтаст хэргийн 33 дахь тал/,

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баасанбат нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

             Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч У.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Д.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Д.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 150 дахь тал/  

   Иймд, шүүгдэгч У.У, М.До нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д овогт У-ийн У, Ч овогт М-гийн Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У, М.Д нарт 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У, М.Д нарт оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй. 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У, М.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАТМӨНХ