| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0058/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0047 |
| Огноо | 2015-02-04 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 171/2015/0058/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Н.Баттунсаг,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Г.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000797 дугаартай хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ***, 1 -ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Ус хангамж, ус цэвэрлэгээний 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт /Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 5-7 тоотод оршин суух хаягтай/ Дархан-Уул аймгийн *** тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
2.Монгол Улсын иргэн, ***, 19 -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд: 2004 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч *** нь 2014 оны 10 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Эзэнт гүрэн рестораны ард байрлах “Мелоди” караоке баарны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчин иргэн ***, *** нарыг зодож улмаар иргэн ***ын биед хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,
Шүүгдэгч *** нь 2014 оны 10 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Эзэнт гүрэн” рестораны урд талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журам ноцтой зөрчин иргэн ***ыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр найз ***ийг гаргаж өгөх гэж ”Мелоди” караокед дуулж байгаад тооцооны мөнгө дутсан тул нэг найзаа дуудсан юм. Бид тооцоогоо дуусгачихаад караокений гадаа найз охинтойгоо яриад зогсож байхад нэг ах намайг “ямар том дуутай бацаан бэ” гэж заандахад нь би цохисон” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэг өгсөн: “Тухайн өдөр манай ангийн 10 жилийн уулзалт болж би найз нараа хүргэж өгсөн юм. 2 найзын хамт тамхи татах гээд гарахад гадаа *** зодуулж байна гээд гараад очиход гадаа зодоон болж байсан. Намайг *** цохиход нь би айсандаа цохьчихоод явсан. Маргааш нь цагдаа ирж уулзсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр өдөр найзууд болох ***, *** нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, эзэнт гүрэний ард байх караокед ***ыг Улаанбаатар хот руу явах гэж байсан учир гаргаж өгөх нэрээр бөөнөөрөө орцгоосон. Тооцоо хийх болоод найз охин ***г дуудаж тооцоо хийлгүүлчихээд ***г баарнаас гаргаж өгөх гээд *** бид 2 гарсан юм. Ингээд тухайн баарны үүдэнд ***тэй юм яриад зогсож байсан. Ингээд тухайн баарны үүдэнд ***тэй юм яриад зогсож байсан юм. *** намайг архи уучихсан юм чинь ийшээ, тийшээ явж болохгүй шүү, зодоон хийж болохгүй шүү гэж хэлэхээр нь би хэнтэйгээ зодоон хийх вэ дээ гэж хэлсэн чинь хажууд тамхи татаад зогсож байсан 2 ахын нэг нь намайг ямар том дуутай бацаанууд вэ гэж хэлээд заамдаад гараа далайхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод түрүүлээд нүүр орчим руу нь гараараа 2-3 удаа цохьчихсон юм. Тэр үед *** бид 2-ыг салгах гээд дундуур орж ирсэн. Тэгтэл тэр ах ***тэй маргалдсан. Тэгээд баарны үүдэнд ***тэй зогсож байсан чинь араас ***, *** нар гарч ирэхэд миний цохьсон залуугийн хажууд байсан залуу шууд зугтаасан чинь ***, *** нар араас нь хөөсөн юм...баарнаас гарсан чинь эзэнт гүрэний урд байсан хүмүүс бужигнаад байсан. Тийшээ *** бид 2 очиж найзуудыгаа аваад гэртээ харья гэж бодоод очсон чинь *** зүгээр зогсож байхаар нь чи наанаа байж бай би нөгөө хэдийгээ олоод ирье гэж хэлээд цаашаа явж байсан чинь *** явган хүний зам дээр газар уначихсан байсан. Чамайг хэн цохисон юм бэ гэж асуусан чинь *** надад ямар нэгэн юм хариулаагүй. Тэр үед ***ын хажууд надтай эхэлж маргалдаад байсан *** ах зогсож байхаар нь ***ыг аваад явах гэсэн чинь*** гэдэг ах ***ыг цохих гэж байгаад явчихсан юм. Тэр үед эргээд харсан чинь ***ын амнаас цус гарчихсан байхаар нь очоод харсан чинь миний шүдийг хугалчихлаа гээд амаа харуулсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 90-91 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай 10 жилийн ангийнхан уулзахад *** нар ирцгээсэн юм. Бөөнөөрөө эзэнт гүрэний ард байх караоке бааранд орцгоосон. Тэндээ 1 шил архи, хэдэн пиво авч уусан. Архи, пивоноос би огт хэрэглээгүй. Учир нь машин барьж явж байсан болохоор огт хэрэглээгүй юм. Ингээд байж байхад ***, *** нар тамхи татах гээд караоке баарнаас гараад явсаны дараа удалгүй *** буцаж орж ирээд гадаа ***ийг хүмүүс зодоод байна гэж хэлэхээр нь бөөнөөрөө гарцгаасан юм. Би хамгийн сүүлд араас нь гарахад *** нар зодуулж байх шиг байсан. Би тэр үед эзэнт гүрний урд байх шатан дээр холоос хараад зогсож байгаад хажууд зогсож байсан нэг эмэгтэй хүнийг та цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн юм. Тэр эгчийг цагдаа дуудаж өгсөн үү, үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан удалгүй цагдаа нар хүрээд ирэхээр нь би нөгөө хэдийнхээ хажуугаар ороод зогсоол дээр байсан машиндаа суугаад хөдлөөд явсан юм. Тэгээд шууд гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хэргийн 92-93 дугаар хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, шинэ хороололд байх Макс нэртэй караокед найз *** нарын хамт орцгоосон. Караоке бааранд орж нийт 0.75 литрийн 2 шил архи уучихаад дуулж байхад ***ын найз охин *** бид нар дээр ирж тооцоо хийсэн....баарнаас гарсан чинь гадаа хэсэг хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Хажууд нь *** нэг залууг барьж авах гээд Эзэнт гүрэн рестораны урд хөөгөөд байж байхаар нь би *** дээр очоод нөгөө хөөж байсан залууг газар уначихсан байхаар барьж авсан юм. Тэр залуу зугтаж байгаад өөрөө газар харуулдаж унаад нүүрээ халзалчихсан юм. Ингээд намайг яваад очиход зодчих байх гэж бодоод байгаа юм шиг гараараа нүүрээ хаагаад хэвтэж байсан. Тэгсэн чинь араас *** нар *** бид 2 дээр ирэхээр нь бид нар хэвтэж байгаа залууг чи босоод ирээч юу болоод байгаа юм бэ гэх зэргээр яриад байж байсан чинь эзэнт гүрэний талаас хэсэг залуучууд бид нарыг газар хэвтэж байгаа тэр залууг зодож байна гэж бодоод гүйгээд гараад ирсэн юм. Тэдгээр хүмүүсийг харахад ямар ч байсан 3 эмэгтэй хүн байсан ба нэг нь жирэмсэн эмэгтэй байсан. Харин залуучууд нь 3-4 орчим залуучууд байх шиг байсан. Тэд нар бид нар дээр ирээд *** нартай муудалцаад зогсож байсан газраас хойш 10 орчим алхам хойшлосон. *** бид 2 тэр газраа зогсож байсан чинь Эзэнт гүрэн талаас жижиг намхан бор залуу гүйж ирэхээр нь би өөдөөс нь явж очоод та нар яагаад байгаа юм бэ гэсэн чинь тэр залуу арагшаа 2-3 алхаад надаас холдсон...нөгөө бор жижиг биетэй залуу миний араас хүрч ирээд миний зүүн эрүүн тус газар цохиод газар унагаасан юм. Би газар унахдаа ухаан алдаад газар унасан байна лээ. 1 минут орчим ухаан алдаад манараад босоод ирэхэд надтай цуг явж байсан хэд нөгөө хэдтэй муудалцаад зогсож байсан ба удалгүй 2 цагдаа ирэх үед надтай хамт явж байсан болон маргалдаад байсан залуучууд бүгд зугтаагаад алга болчихсон” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,
Хохирогч Д.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...10 жилд сурч байсан найзууд болох *** нарын хамтаар уулзаад Мелоди нэртэй караоке бааранд орцгоосон*** бид 2 дотроос гарч ирэхдээ 2 ширхэг тамхи авч гарч ирсэн тэрийгээ асаах гээд зогсож байсан чинь хажууд зогсож байсан 2 залуугийн нэг нь буюу арай өндөр нь надаас тамхи байна уу гэж асуухаар нь байхгүй байна гэж хэлсэн чинь маргаан үүссэн юм. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор нэг мэдсэн чинь тэр залуу ***ийг цохиод газар унагаахаар нь би түүний урдуур ороод салгах гэсэн чинь тэр залуу намайг цохиод газар унагаачихаар нь би өндийгөөд ***ийг татаж босгоод арагшаа ухарсан. Тэгтэл *** арагшаа зугтаачихаар нь би зөрөөд караоке баар руу орсон чинь нэг нь миний араас хөөж ирээд караокены хаалга нь дээр ирээд буцсан юм. Би цуг явж байсан хэд дээрээ очоод ***ийг гадаа хүмүүс зодох гээд байна гаръя гэж хэлээд бөөнөөрөө гарцгаасан юм...тэр үед *** ганцаараа эзэнт гүрний шат нь дээр зогсож байсан” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тэр үед нилээн согтуу байсан болохоор нэг мэдсэн чинь нэг залуу нь хүрч ирээд миний хацар руу гараараа цохьсон чинь би газар уначихсан юм. Тэгээд эргээд харсан чинь ***ыг нэг нь мөн цохисон чинь *** баар руу орчихсон. Баарны үүдэнд зогсож байсан 2 залуугийн арай өндөр нуруутай залуу нь надад гарч хүрч цохисон гэж санаж байна...би газар унахдаа өвдөгөө шалбалчихсан байсан” гэх мэдүүлэг /хэргийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тэгээд тэд нар дээр яваад очсон чинь нэг ах гартаа мод барьчихсан явж байсан. Би эргээд харсан чинь *** амаа барьчихсан, амнаас нь юм гараад байх шиг байсан. Хажууд нь *** зогсож байхаар нь очсон чинь *** миний шүд хугарчихсан байна гэж хэлэхээр нь эзэнт гүрэний цементэн сандал дээр ***ыг суулгаад “чи наанаа сууж бай, би нөгөө хэдийг олоод ирье” гээд буцаад нөгөө хэд дээр очиход *** газар уначихсан байхаар нь миний найзыг хэн цохичихсон юм бэ гэж асуучихаад эргээд харсан чинь *** 2-ыг 2-3 эгч тойроод зогсчихсон загнаад орилж зогсож байхаар нь би нөгөө хэдийг ***ын хажууд дагуулж очоод бүгдээрээ гэртээ харьцгаая гэж хэлээд *** нарын хамт гэртээ харихаар явсан” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** миний урд явж байсан залууг бариад ав гэсэн чинь нэг удаа цохиулсан гэж хэлж байсан. Би тэгээд ***ыг арагш нь татаж урдуур нь орох гэж байгаад нэг удаа шанаа орчим руугаа зөөлөн цохиулсан. Тэр үед нөгөө залуутай явж байсан 2,3 залуучууд хүрээд ирэхээр нь би ***ыг 2-уул больё, наад хэд чинь олуулаа болчихлоо гээд буцаад найзууд дээрээ ирсэн юм. Ингээд байж байсан чинь нэг залуу мод барьчихсан хүмүүсийг айлгаад байж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** тэр залуугийн нүүр рүү нэг удаа цохисон. Нөгөө залуу ***ыг зөрүүлээд цохисон. Тэр үед *** тэр 2-ыг салгасан. *** нөгөө жижигхэн цайвардуу хувцастай залууг дуудсан чинь тэр залуу зугтаад байсан. Тэр үед нөгөө хар хувцастай залуу гүйгээд баар руу орсон.....***ыг үзэх үү гээд зугтаадчихдаг залуу ардаас гүйж ирээд ***ын нүүр орчим руу гараараа цохьчихсон юм. Энэ үед би ***ын урд явж байсан болохоор эргээд харсан чинь тэр залуу ***ын нүүр орчим руу гараараа цохиход *** доошоо уначихсан чинь дээр нь гараад 2, 3 удаа цохиж байсан. Би тэрийг харангуутаа яваад очиход тэр залуу ***ын дээрээс босоод зугтаасан юм. Би тэр үед зүгээр үү гэхэд *** найзынх нь шүд хугарчихсан байна гээд босож ирэхэд амнаас нь маш их цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас/,
Гэрч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэгтэл удалгүй гадаа ***ийг хүн зодоод байна гэж хэлэхээр нь би түрүүлээд баарнаас гарсан чинь *** эзэнт гүрэний үүдэнд 2 залуутай байж байсан ба нэг нь ***ийг газар унагаачихсан өшиглөж байсан ба нэг нь нөгөө залуугаа татаад холдуулж байсан. Би тэр үед *** дээр гүйж очоод гарнаас нь татаад босгох гэтэл нэг өндөр залуу миний нүд рүү өшиглөөд би арагшаа унасан. Тэр үед ухаан балартаад хэсэг хугацаа өнгөрсөн нэг мэдэхэд Отгонжаргал гэдэг эмэгтэй над дээр ирээд намайг татаж босгосон” гэх мэдүүлэг /хэргийн 34 дүгээр хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***, *** нар зогсож байсан ба хажууд нь нэг залуу газар хэвтэж байсан “юу болоод байгаа юм бэ” гэж асуусан чинь нөгөө 2 тэр залууг юу болоод байгаа юм бэ босоод ирээч гэж хэлж байсан. Тэгтэл цаанаас газар хэвтэж байгаа залуугийн найз бололтой баахан хүмүүс гараад ирсэн” гэх мэдүүлэг /хэргийн 38 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгтэл тэр залуучуудаас ***ийг цохиод унагаасан чинь *** ухаан алдаад газар уначихсан. Нэг нь ***ыг төв замын тийшээ ална гээд хөөгөөд явсан. Тэгтэл тэр залуу ***ын цамцыг нь урчихсан чинь *** хаашаа ч юм бэ зугтаагаад алга болчихсон” гэх мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/,
2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15111 дугаартай шинжээчийн дүгнэлт: ***ын биед эрүүний баруун салааны далд хугарал, хугарлыг зассан мэс ажилбар, баруун эрүү, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хэргийн 43 дугаар хуудас/,
2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1187 дугаар шинжээчийн дүгнэлт: Д.***ын биед зүүн доод зовхи, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хэргийн 47 дугаар хуудас/,
2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1186 тоот шинжээчийн дүгнэлт: ***ийн биед дух баруун хацарт зулгаралт, 2 өвдөгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ***, *** нар тусдаа үйлдлээр нь 2014 оны 10 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Эзэнт гүрэн рестораны ард байрлах “Мелоди” караоке баарны үүдэнд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журам ноцтой зөрчин шүүгдэгч *** нь хохирогч ***, *** нарыг зодож улмаар хохирогч ***ын биед хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч *** нь хохирогч ***ыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *** /хэргийн 90-91 дүгээр хуудас/, шүүгдэгч *** /хэргийн 92-93 дугаар хуудас/, хохирогч *** /хэргийн 15 дугаар хуудас/, хохирогч Д.*** /хэргийн 24 дүгээр хуудас/, хохирогч *** /хэргийн 25-26 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 28 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 29 дүгээр хуудас/, гэрч *** /хэргийн 31 дүгээр хуудас/, гэрч *** /хэргийн 34 дүгээр хуудас/, гэрч *** /хэргийн 38 дугаар хуудас/, ***чимэг /хэргийн 40 дүгээр хуудас/ нарын өгсөн мэдүүлгээр, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15111, 1187, 1186 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 43, 47, 51 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ***, *** нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журам ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч *** нь 2004 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 199 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялгүй болсон байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***, *** нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасныг баримтлан анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, учруулсан хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *** нь хохирогч ***т хохирол төлбөрт сайн дураараа 1.420.000 / нэг сая дөрвөн зуун хорин мянга / төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.
Шүүгдэгч ***, *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлж гэм хорыг арилгасан зэргийг харгалзан хорих ялыг биелэн эдлүүлэх шаардлаггүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***, *** нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч ***од 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ял, ***од 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ял, шүүгдэгч ***од оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч
***од оногдуулсан 3 жил 10 хоног хорих ял, шүүгдэгч ***од оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг жил/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
5. Шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч *** нь хохирогч ***т хохирол төлбөрт 1.420.000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг төлсөн болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар
тэнсэгдсэн ялтан ***, *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргыг дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг ***, *** нарт мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн
304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА