Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­101

 

 

        2023 оны    06     сарын 30 өдөр                       2023/ШЦТ/101                                              

 

                                                                                  

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: Т.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г  овогт Т-ийн О холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ө аймгийн Ц суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ө аймгийн Ц сумын Б * дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Г овогт Т-ийн О /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Т.О нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө аймгийн Ц сумын Б * дугаар баг, *-** тоот гэртээ байхдаа хамтран амьдрагч Ц.Э-ийг “... гутлаа тайлаач гэр орон цэвэрлэсэн байхад ...” гэж хэлснээс болж бие, эрх чөлөөнд нь үснээс нь татах, нүүр лүү нь гараараа цохих, бие рүү нь өшиглөх, дээрээс нь дэвсэх зэрэг байдлаар халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, хэл, дээд уруулын салстын язрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дух, баруун, зүүн суганы ар хэсэг, бугалга, баруун ташаа, өгзөгний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Отгонжаргал нь мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Д.Ган-Эрдэнэ нь дүгнэлт болон тайлбартаа: ‘’Т.Отгонжаргалд холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс хэдийгээр хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч шүүгдэгчийн хувьд хохирогчид хохирол төлбөр төлсөн тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүй учраас хохирол төлбөр төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувьд ажил хөдөлмөр эрхлээгүй, хувийн байдалтай байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал мөн хохирогчийн зүгээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Тухайн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай холбоотой хохирогчийн биеийн эрх чөлөөнд цохих, өшиглөх, дэвсэх байдлаар халдсан гэмт хэргийн шинж зэргийг харгалзан шүүгдэгч Т.Отгонжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналыг гаргаж байна. Учир нь эрүүгийн хариуцлагын зорилго маань гэмт этгээдийг нийгэмшүүлэхэд оршино. Шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээнд хэрэглэдэг. Хэрэглэх болгондоо хамтран амьдрагчийн биеийн эрх чөлөөнд нь халдах хэрүүл маргаан үүсгэдэг талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг мэдүүлсэн байдаг. Иймд түүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь мөн түүний ажил хөдөлмөр эрхэлдэггүй нөхцөл байдал зэргийг харгалзан уг ял нь тохирно гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна.’’ гэв.

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, хохирогч Ц.Эрдэнэчимэгийн өгсөн: “... 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Цогтцэций сумын төвийн гэрт ...гаднаас хүн ирээд архи уух гэхээр нь “битгий архи уугаач, багачууд ирнэ наад хүнээ явуулаарай” гэсэн чинь гэрээсээ гарч хамт яваад орой ирэхдээ согтуу ирсэн. Орой гэртээ ирэхдээ гутал нь шавхайтай байсан учраас “наад гутлаа тайлаач гэр орон цэвэрлэсэн байхад” гэж хэлсэн чинь над руу гутлаа тайлаад шууд шидсэн. Би зугтаад үүднийхээ пин рүү орсон чинь араас хөөж ирээд үс гэзэгнээс татаад нүүр ам руу гараараа цохиж, цээж рүү өшиглөсөн. Үүдний пин дотор намайг газар унагаж байгаад дээрээс өшиглөж, нүүр ам руу гараараа олон удаа цохисон. Би айгаад ингээд алчих юм байх гэж бодоод л хэвтэж байсан. Өмссөн хувцас урсан, гэрээсээ гараад зугтах гэхээр гэрээс гаргахгүй байсан. Зодуулснаас болоод нүүр, үснээс татаж байгаад шилэн хүзүүн дээр дэвссэн одоо их хөндүүртэй байгаа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

                 Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай “1.Ц.Эрдэнэчимэгийн биед тархины доргилт, хэл, дээд уруулын салстын язрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дух, баруун, зүүн суганы ар хэсэг, бугалга, баруун ташаа, өгзөгний цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Хүний бие нэг бүхэл тул гэмтлийг нийтэд гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулан дүгнэсэн болно. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 68-69 дэх тал/

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Отгонжаргалын өгсөн: “... би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр архи уучхаад гэртээ очиж хамтран амьдрагч Ц.Эрдэнэчимэгийн бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан. Би тэр үед нэлээн их согтуу байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Отгонжаргалд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

           Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Т.Отгонжаргал нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх 2 дугаар баг, 7-14 тоот гэртээ байхдаа хамтран амьдрагч Ц.Эрдэнэчимэгийг “... гутлаа тайлаач гэр орон цэвэрлэсэн байхад ...” гэж хэлснээс болж бие, эрх чөлөөнд нь үснээс нь татах, нүүр лүү нь гараараа цохих, бие рүү нь өшиглөх, дээрээс нь дэвсэх зэрэг байдлаар халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, хэл, дээд уруулын салстын язрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дух, баруун, зүүн суганы ар хэсэг, бугалга, баруун ташаа, өгзөгний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Т.О-ын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Эрдэнэчимэгийн “... гутлаа тайлаач гэр орон цэвэрлэсэн байхад...” гэж хэлснээс болж бие, эрх чөлөөнд нь үснээс нь татах, нүүр лүү нь гараараа цохих, бие рүү нь өшиглөх, дээрээс нь дэвсэх зэрэг байдлаар халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, хэл, дээд уруулын салстын язрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дух, баруун, зүүн суганы ар хэсэг, бугалга, баруун ташаа, өгзөгний цус хуралт гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Т.О-ын хохирогч Ц.Э-ийн “... гутлаа тайлаач гэр орон цэвэрлэсэн байхад ...” гэж хэлснээс болж бие, эрх чөлөөнд нь үснээс нь татах, нүүр лүү нь гараараа цохих, бие рүү нь өшиглөх, дээрээс нь дэвсэх зэрэг байдлаар халдаж, эрүүл мэндэд нь тархины доргилт, хэл, дээд уруулын салстын язрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дух, баруун, зүүн суганы ар хэсэг, бугалга, баруун ташаа, өгзөгний цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай “1.Ц.Э-ийн биед тархины доргилт, хэл, дээд уруулын салстын язрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дээд уруул, дух, баруун, зүүн суганы ар хэсэг, бугалга, баруун ташаа, өгзөгний цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Хүний бие нэг бүхэл тул гэмтлийг нийтэд гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулан дүгнэсэн болно. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 68-69 дэх тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Э-ийн “... гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Ц.Э гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Т.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 90 дэх тал/

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Отгонжаргалын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Т-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Э гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ