| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0065/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0069 |
| Огноо | 2015-03-04 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0065/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Энхжаргал, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнцэцэг,
Иргэдийн төлөөлөгч Р.Тэрбиш,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгч ***, *** нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч *** өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Л.Цуурай,
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Хохирогч ***, ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт ***, ***, ***, нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000079 дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1 ний өдөр Дархан-Уул аймгийн
Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***
2. Монгол Улсын иргэн, 1 ны өдөр Дархан-Уул аймгийн
Хонгор суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн *** оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***,
3. Монгол Улсын иргэн, -ны өдөр Дархан-Уул аймгийн
Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***, /
4. Монгол Улсын иргэн, -ний Дархан-Уул аймгийн
Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***, /
5. Монгол Улсын иргэн, -ны өдөр Дархан-Уул аймгийн
Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ах, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 15 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 10 хоногийн, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тус тус оногдуулж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 06 сар 10 хоног хорих ялаар тогтоож, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***, /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч ***, *** нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 24 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2 дугаар байрны гадаа иргэн ***, ***, *** нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж тус бүр хөнгөн зэргийг гэмтэл учруулан ***ын LG-E 160 маркийн 280.000 төгрөгийн үнэтэй гар утас, бэлэн мөнгө 30.000 төгрөг, хохирогч ***гийн нокиа маркийн 35.000 төгрөгийн гар утас, 10.000 төгрөгийн үнэтэй түрийвч, бэлэн мөнгө 37.000 төгрөг, хохирогч ***ын самсунг галакси –S маркийн 380.000 төгрөгийн үнэ бүхий гар утас зэргийг нь дээрэмдэн авч, ***од 310.000 төгрөг, ***д 82.000 төгрөг, ***т 380.000 төгрөгийн хохирол, нийт 772.000 төгрөгийн хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих орой 22 цагийн үед Ёотонгийн 4-р байранд найз ***гийнд очиход ****гээд манай 10-аад найз байсан. Удалгүй *** хот явах гэж байна гээд ирсэн. Бөөнөөр сааданд гарч 1 шил архи уусан. Цагдаа ирж иргэдийн амгалан тайван байдал алдагдууллаа байрандаа орцгоо гэсэн. Бүгдээрээ ***гийн гэр рүү орсон. *** ганц хоёр хүүхэдтэй гадаа үлдсэн. Ороод удаагүй байхад *** надруу утасдаад гадаа гоё юм болоод байна гараад ир гэсэн. Бид бөөнөөрөө гарсан. Хоёр гурван хүүхэд байранд үлдсэн санагдаж байна. *** юун олуулаа гарч ирсэн юм бэ? зарим нь ор гэсэн. ***, ***, *** бид 4 гадаа үлдээд бусад нь эргэж орсон. ***аа бид хоёрыг орцонд тамхилж байх хооронд ***, *** хоёр хаашаа ч юм явчихсан байсан. Бид 2 тамхилж дуусчихаад нөгөө хоёрыгоо авч оръё гээд 3 дугаар байрны араар явахад хоёр хүнтэй барилцаад зогсож байхаар нь бид хоёр салгах гэж очиход *** нэгнийх нь доор орсон байхаар нь би тэр хүнийг хойш нь татаж унагасан. Хойшоо унахдаа миний эрүү рүү хальт цохихоор нь би зөрүүлээд хэд цохиод заамдалцаад зогсож байхад цаанаас нэг хүн орж ирээд ***ыг цохиж унагасан. ***хүрч ирээд юу болоод байгаа юм бэ? цагдаа ирж байна гээд намайг авч явсан. Зууралдаад зогсож байх үед газар нэг утас уначихсан байсан. ***ыг цагдаа ирж байна гэхээр нь айж балмагдсандаа утсыг аваад зугтаасан. Утсыг *** авсан. ***бид хоёр гэрлүүгээ харих замдаа цагдаад баригдсан. Маргааш нь цагдаад байцаагдсан. Хэрэг болж байх үед надад дээрэм хийх зорилго байгаагүй. Зодооныг салгах гэж очсон” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө *** надруу залгаад хүрээд ир 1 шил архи ууя гэсэн. Явж очиход *** 10 дугаар байрны тэнд намайг тоссон. ***ийн урд талынх нь цэцэрлэгт архи уугаад сууж байхад хоёр гурван цагдаа ирж, хөөж явуулсан. 4 дүгээр байрны тэнд *** хоёрын амьдардаг байсан байрны гадаа ирэхэд тал нь дотогшоо гэр рүү орсон, тал нь орцны үүдэнд үлдсэн. Би тухайн үед найз охин болох ***тай утсаар ярьж байсан. Байрны үүдэнд нэлээн олуулаа сууж байсан, хэн нь хэлснийг мэдэхгүй байна. Вокзал руу явж Баавгай цохъё гэсэн. Энэ нь дээрэмдэх гэсэн утгатай үг. Яасан ч яахав гээд 4 дүгээр байрны урдуур явж байхад нэлээн согтуу 2 хүн явж байсан. Вокзал яваад яахав гэж бодоод би *** рүү залгаж, энд 2 согтуу хүн байна утсыг нь булаая гэж утсаар дуудсан. Бүгдээрээ гарч ирэхээр нь бүгдээрээ дэмий гээд хоёр, гурав нь үлдээд бусад нь бүгдээрээ эргэж орсон. *** бид 2 үлдэж тэр хоёр хүний араас явсан. *** түрүүлж очоод урд байсан хүнтэй ноцолдоод уулын уруу уруудаад явсан. Хойно хохирогч болох нэлээн настай ах ахын дүү болъё гэчихсэн сууж байсан. Би гарт нь байсан утсыг нь булааж аваад уулын уруу зугтаасан. Хохирогчийн хүүхэдтэй би ерөөсөө таараагүй ирэхээс нь өмнө явсан байсан. Би *** нартай уулын хажуугаар зугтааж, байрны ардуур явсан. Би маргааш нь ирээд булааж авсан утсаа өгөөд ажилдаа явсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө найз ***гийнд очсон. ***гийнд хөзөр тоглож байтал орой болсон. Бөөнөөрөө пиво босгож уучихаад удаагүй байтал *** ирсэн. Бид гадаа гарч архи хувааж ууцгаачихаад ёотон руу бөөнөөр орсон. Гадаа *** үлдсэн байсан. Удалгүй *** гарч явсан. Буцаж орж ирээд *** манайхан гадаа гоё юм болж байна гээд гарцгаасан. Гадаа гараад байж байтал охидууд нь орж бай гэсэн. Би дагаад орсон. Ардаас *** явж байсан. *** бид 2 орцонд тамхи татаад байж байтал *** гадаа зодоон болоод байна гээд түрүүлээд гарсан. Би тамхиа татаж дуусчихаад араас нь гарсан чинь 3 дугаар ёотонгийн тэнд орилолдоон болж байсан. Очиход *** 1 хүнтэй зууралдсан байсан. ***ийг салгах гэтэл миний шүдрүү нэг нь цохисон, тэр үед миний шүд унасан. Доошоо хараад манаралын байдалтай байсан. Тэгэхэд миний авч явсан LG маркын утас алга болчихсон байсан. Сүүлд нь би Л.Батмөнхөөс утсаа авсан. Тухайн үед би найзыгаа зодооноос салгахаар л очсон. Надад ямар ч дээрэм хийх зорилго байгаагүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын өгсөн: “2014 оны 1 дүгээр сарын 22-ны 19-20 цагийн орчим *** гэх найзын хамт ***гийн байранд очсон. Тэгэхэд гэрт нь ***, Ууганболд, Тэмүүжин, Саранзул нар байсан. Бид дундаасаа мөнгө нийлүүлж байгаад 1 шил архи авч уусан. Манай найз нар ар араасаа нэг нэгээрээ ирсэн. ***, *** хоёр надруу утасдаад намайг ганцаараа гараад ир гэж дуудсан. Гарахад ***, ***, Асэлбек, ***, *** нар байсан. *** 1 шил архи авчирч байгаа бөөнөөр ууя гээд уусан. Хоёр цагдаа ирж иргэдийн амгалан тайван байдал алдагдууллаа харьцгаа гэхээр нь бид бөөнөөрөө орцгоосон, хэн хэн үлдсэнийг би сайн мэдэхгүй байна. ***гийн гэрт найзуудтайгаа тоглож, наргиад байж байтал *** ***тай утсаар яриад гадаа гоё юм болж байна гэнээ гээд бөөнөөрөө гарсан. Гарахад *** юун олуулаа юм бэ гээд, охидууд нь орсон. Би Эрдэнэболд гэх найзтайгаа 3 дугаар ёотонгийн 3 давхарт нуусан 1 тамхиа татах гээд орсон. Бид 2 тамхиа татчихаад гарч ирэхэд 2 дугаар ёотонгийн үүдэнд 1 эгч цагдаа гэж орилж байсан. Юу болсон юм бол гээд харахад *** нэг хүнтэй зууралдсан байсан. Зодоон болж байна гэж бодоод ***ийг салгахаар аваад хуримын ордон руу зугатаасан. Тэгж зугтааж яваад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн өгсөн: “Хэрэг гардаг шөнө *** бид хоёрын амьдардаг байранд манай найзууд ирсэн байсан. Бид пиво ууцгаасан. Сааданд бас *** авчирсан нэг шил архийг уусан. Хоёр цагдаа ирж биднийг орцгоо гээд бид орцгоосон. Тэгэхэд гадаа *** үлдсэн байна лээ. Удаагүй байтал *** *** рүү залгаж гадаа гоё юм болж байна гараад ир гэхэд охин, бандигүй бүгд гарсан. Охидууд нь буцаж орцгоосон. *** хоёулаа ийшлэчихээд ирье гээд дагуулаад явсан. Тэгэхэд 2 дугаар ёотонгийн ард өгсөө зам руу 2 согтуу хүн явж байсан. *** нэгийг нь дарж унагасан. Хойно явж байсан хүн нь намайг хамж унагаагаад, миний дээр дарж хэвтсэн. *** ирж намайг татаж авсан. Хохирогчийн хүү *** ирж миний хажууд зогсож байсан ***ыг цохисон. ***ын шүд юм уу? амнаас нь цус гарсан. 2 дугаар ёотонгийн араас эмэгтэй хүний хоолой гарч, цагдаа гэж ярьж байсан. Тэгээд бид босоод тал тал тийш зугтаасан. Босох үед газарт бор түрийвч байхаар нь түрийвчийг би ***т өгсөн. Түрийвчний доторхийг онгойлгож үзээгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ын өгсөн: “...2014 оны 1 дүгээр сарын 22-ны орой 22 цагт ажлаасаа буугаад шинэ Дарханд зургуулаа 2 шил архи уусан. *** бид хоёр 23 цаг 30 минутын орчим таксинд сууж, *** намайг дөхүүлж өгөхөөр 2-р ёотонгийн араар гарч явсан чинь 4-5 залуу гарч ирээд, эхлээд ***йг цохиод эргээд харсан чинь намайг нүүр рүү цохиж унагаад энд тэндээс нүдэж, энгэрийн хармайнд байсан LG маркын мэдрэгчтэй утас, зүүн талын хармайнд байсан 30.000 төгрөг, куртка хармай хармайнд байсан мөнгө төгрөгийг авсан. Тухайн үед нүүр рүү цохисон болохоор хөмсөгнөөс цус гараад доошоо суусан. Байцаагчаар дамжуулж алдсан утсаа эргүүлж утсаар нь авсан, алдсан мөнгийг эргүүлж өгсөн. Одоо санал, гомдолгүй. Харанхуй байсан болохоор хэн нь яаж цохисныг хараагүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ын өгсөн: “...Маргааш нь би сагсны бэлтгэлтэй байсан 2014 оны 1 дүгээр сарын 22-ны 00 цаг өнгөрч байхад би хувцасаа угаагаад ус гаргаж асгачихаад орж ирэхэд ээж аав чинь таксинаас буучихлаа гэнээ, миний хүү яваад тосоод ир гэсэн. Би ээжийн цагаан ултай гутлыг өмсөөд жалга уруудаад явж байтал хүмүүс зодолдож байгаа сонсогдсон. Гүйгээд очсон чинь аав уначихсан байсан. Аавын толгой дээр нэг хүн, хажууд нь нэг хүн байсан, хөл дээр нь нэг хүн байх шиг харагдсан. Аав гээд гүйгээд очиход хажууд байсан хүн нь миний үснээс татаад учир зүггүй нүдэж эхэлсэн. Намайг газар унахад нэг нь утас байна уу? мөнгө байна уу? гаргаад ир гэхээр нь би мөнгө байхгүй, миний хармайнд утас байгаа гэсэн чинь утсаа гаргаад ир гэсэн. Гэтэл нэг нь хармайруу гараа хийгээд миний утсыг авсан. Би нүүрээ бариад зогсож байсан чинь аав дээрээс миний хүү зүгээр үү? хүүхэд аллаа шүү дээ та нар гэсэн. *** Ардакелди ахын түрийвчийг авч шидсэн. Аав бид 2 гэртээ очоод цагдаа дуудсан. Тухайн үед аавын монгол гутал руу гараа шургуулж байсан нь одоо бодоход *** юм шиг байна. Гурван хүн байсан сүүлд дахиад хүн нэмэгдэж ирсэн юм шиг санагдаж байна” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***гийн өгсөн: “...Манай гэр 4 дүгээр ёотонд байдаг. *** бид хоёрын гэр нэг зүгт байдаг. 2014 оны 1 дүгээр сарын 22-ны орой бид 2 хамт ажлаасаа буугаад, ажлынхантайгаа 2 шил архи уусан. *** бид хоёр гэрлүүгээ явсан. Манай эхнэр ярьхаар нь ажлын газрын хүний төрсөн өдөр болоод ажлынхантайгаа жаахан сууж байна гэж хэлсэн. Гэрийнхээ гадаа 23 цаг 30 минутын үед ирээд ***ыг хүрээд ир 4 дүгээр ёотонгийн гадаа байна гэж дуудчихаад *** бид хоёр нэг хоёрдугаар ёотонгийн завсрааар дээшээ өгсөж байтал араас 4-5 хүүхэд пэр пар гээд хүрээд ирсэн. Хар куртка өмссөн байсан. Куртканы малгайг доош нь дарчихаад байсан болохоор юу ч харагдахгүй байсан. Би жаахан зууралдаад яаж ч чадахгүй унасан. Хүн аллаа шүү дээ та нар болиоч гэж хэлсэн. Та нарт юу хэрэгтэй юм бэ? миний хармайнд түрийвч байна, мөнгө байна, өөр юм надад байхгүй шүү гэсэн. Гэтэл эд нар миний бүх хармайг нэгжсэн. Миний хармайнууд бүгд цахилгаантай. Миний хармайнд байсан тамхи, түрийвч, мөнгө, асаагуур, утас бүгдийг нь авчихаад намайг орхисон. Би эргээд харсан чинь Тоогий руу явж байсан. Би босоод гэрлүүгээ гүйж 4 дүгээр ёотонгийн тэнд очоод гэрийнхээ цонхруу чулуу шидэж эхнэртээ хүн зодуулчихлаа гялс гараад ир гэж хэлсэн. Эхнэртэйгээ нөгөө зодуулсан газраа очтол ямар ч хүн байгаагүй. Зодоон болсон газар манай байр хоёрын хооронд 100 метрийн л зайтай байсан. Энэ үйл явдал маш хурдан хугацаанд болсон. Энэ хүүхүүдийн дунд эмэгтэй хүүхэд бас байсан. Миний хармайг нэгжиж байхад эмэгтэй хүүхэд дугарч байсан. Ингээд цагдаа дуудаж, нэг хүүхдийг нь барьж ирсэн. Бусдыг нь барьж чадаагүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ийн өгсөн: “...***, *** 2 сүүлдээд гадна үлдсэн юм. Бусад нь ороод удаагүй байтал миний утас дуугарахаар нь авахад *** над руу залгаад наад хэдийгээ дагуулаад гараад ир би нөгөө хэдийг дагуулаад гадагшаа гартал ***, *** хоёр 3 дугаар ёотон байрны үүдэнд зогсож байсан. *** юун олуулаа гарч ирдэг юм бэ, орцгоо гээд зарим нь эргэж ороод гадаа ***, ***, *** бид 4 үлдээд ***, *** 2 салаад явж *** бид хоёр 3 дугаар ёотон байрны үүдэнд тамхи татаад зогсож байтал бид хэдийн зогсож байсан байрны ард талд зодоон болоод байх шиг болохоор нь *** бид 2 очсон юм. Очиход *** нэг хүнтэй заамдалцчихсан, ***г нэг хүн доороо унагаад дээрээс нь цохиж байхаар нь би ***г цохиж байсан хүнийг салгаж автал намайг цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа цохиод 2 тийшээ салтал цаанаас ахиж нэг хүн гарч ирээд ***ыг цохиод үүдэн ломбодуулсан байсан шүд нь хугарчихлаа гээд суучихсан байсан. Тэгээд тэр хүн ***г ахиад давхар хамж унагаад намайг хүрч ирээд цохихоор нь би зөрүүлж цохиод тэр залуу хальтраад газар унасан. Унасных нь дараа нэг нь бас тэр залууг цохиод намайг боль гэхэд *** тэр залууг гар утсаа гаргаад ир гэхэд нөгөөх нь утсаа гаргаж ирээд газар унагаачихаар нь газраас утсыг нь аваад зогсож байтал *** хүрч ирээд больцгоо гээд тарж явсан” гэх мэдүүлэг /хэргийн 101-102 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***гийн өгсөн: “...Монхоо бид 2 тэр хүмүүс дээр эхэлж очоод нэг нэгээр нь зууралдаад тэгтэл нөгөө ах намайг дараад унасан чинь манай хэд араас ирээд цохиж зодсон. *** гадаа ганцаараа байж байснаа ямар олуулаа гарч ирдэг юм бэ гээд намайг 2-уулаа ийшээ явчихаад ирье гэхээр нь дагаад 3 дугаар ёотон байрны арын өсгүүр замаар дээшээ өгсөж явтал 2 согтуу хүн явж байхаар нь *** шууд нэгийг нь хавсараад унагаасан. Гэтэл нэг нь намайг барьж аваад хөл рүү дайрч хамаад газар унагаад дээрээс нь дарж хэвтээд байж байтал доороос буюу араас *** гүйж ирээд *** намайг унагааж хэвтсэн байсан хүнийг татаж унагаад 1-2 удаа цохисон. Тэр хооронд ёотон байрны зүгээс нэг эгч гарч ирээд хүн аллаа цагдаа гээд орилохоор нь бид нар салгаад зугтаасан” гэх мэдүүлэг /хэргийн 103-104 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Дархан сумын 8 дугаар багийн ёотонд найзуудаараа нийлж пиво ууцгаагаад байж байтал 22 цагийн үед байх *** гаднаас *** рүү залгаад бүгдийг нь гараад ир гэж хэлэхээр нь бүгдээрээ гарцгаасан боловч гадаа 3 дугаар ёотонгийн урд талд ганцаараа зогсож байснаа юун олуулаа гарч ирдэг юм бэ орцгоо гэхээр нь бүгдээрээ байрлуугаа эргээд орцгоосон. Тэгэхэд би ***ын хамт тамхи татах гээд 3 дугаар ёотонгийн орц руу орж зогсож байгаад тамхи татчихаад гараад иртэл байрны ард хүмүүс орилолдоод байхаар нь очтол *** нэг хүнтэй зууралдчихсан цаана нь нэг хүн хэвтэж байхаар нь би ***ийг салгаад нэг эгч цагдаа гээд орилоод байхаар нь зугтаасан. Миний хувьд тухайн үед хүн цохиж зодсон, эд зүйл авсан зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 105-106 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *** өгсөн: “...нөгөө хүн нь нилээн согтуу газар суучихсан байхаар нь би гартаа барьсан утсыг нь булааж аваад дээшээ гэр хороолол руу зугтаасан” гэх мэдүүлэг /хэргийн 96-99 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын өгсөн: “...2014 оны 1 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна би найз ***гийн гэрт очсон. Тэдний гэрт ***, ***, ***, ***, ***, ***, *** /Монхоо гэж дууддаг/, ***, Нандиа, Ойдоо /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ болон танихгүй хэдэн охин хамт байцгааж байсан. Тэгээд бөөнөөрөө тойрч суугаад том савтай пиво задалж хувааж ууж байтал *** ганцаараа гараад явсан. Удалгүй араас нь *** гарч яваад эргэж орж ирэхдээ манайхан бөөнөөрөө гарцгаая гадаа гоё юм болж байна гэхээр нь сонирхоод гарсан. Гараад *** гадаа байсан бөгөөд охидуудаа оруулаач гэхээр нь би охидуудаа оруулаад буцаад орц руу цуг орж эргээд гартал цаана хүмүүс орилолдоод байхаар нь харсан чинь *** нэг хүнийг цохиж байсан. Тэгэхээр нь би болиоч та нар хүн аллаа ш дээ гээд ***ийг тэвэрч автал нэг нь намайг цохисон. *** тэгэхэд зөрөөд өнгөрсөн бөгөөд би цохиулсандаа толгой тархи дүүрээд тэндээсээ шууд явж харьсан” гэх мэдүүлэг /хэргийн 89-91 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***гийн өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 22-ны орой би ажлаа тараад ажлынхаа 4 хүнтэй цуг бааранд ороод 2 шил архи хувааж уучихаад 23 цаг өнгөрөөд харих гээд салж явсан. Ингээд *** бид 2 гэр нэг зүг болохоор хамт явж байгаад Дархан сумын 8 дугаар баг 2 дугаар ёотон байрны хажуугаар дээшээ өгсөөд явж байтал араас нэг хүн хүрч ирээд шилэн дундуур цохиод би түүнийг бариад автал 4-5 орчим залуу ирчихсэн намайг дарж унагаад толгой тархи руу энд тэндээс цохиж миний куртикны малгайг толгой дээгүүр давуулж доош нь дарж байгаад куртикны бүх халаас руу гараа хийж нэгжээд нэг энгэрийн халаасанд байсан гар утас, түрийвч 2-ыг, мөн дотор нь халаасанд байсан хайрцагтай кент тамхи, асаагуур зэргийг аваад намайг орхичихоор нь би зугтаагаад гэрийнхээ гадаа очиж эхнэрээ дуудаад цагдаа дууд гэж хэлээд эхнэр гараад ирэхээр нь хамт *** дээр очиход хэн ч байхгүй болчихсон байсан. Намайг босоод зугтаахад ***ыг унаагчихсан зодож байгаа бололтой байсан. Надад байсан нокиа маркийн хуучин гар утас 35.000 төгрөгөөр авч байсан, түрийвчинд байсан 37.000 төгрөг, нийт 62.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хэргийн 15-16, 329 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ын өгсөн: “...00 цагийн үед гэртээ харих гээд Дархан сумын 8 дугаар баг 2 дугаар ёотон байрыг өгсөөд хамт ажилладаг ***гийн хамт явж байтал ардаас баахан залуучууд ирээд эхлээд цохиод ***г цохиж унагаад намайг эргэтэл нүүр рүү цохиж газар унахад дээрээс толгой бие тал руу тал талаас өшиглөөд нэг нь халаас руу гараа хийж миний ЛЖ маркийн мэдрэгчтэй гар утас, 30.000 төгрөг зэргийг авсан юм. Тухайн үед Хишигбаяр намайг тосох гээд өөдөөс ирж явж таараад тэд нарт бас зодуулсан, түүний гар утсыг нь бас авчихсан байсан. ***гийн гар утас, түрийвч нь алга болчихсон, түрийвчийг зодуулсныхаа дараа цасан дундаас олоход мөнгө алга болчихсон байна гэж байсан. Тэдгээр залуус 4-5 лаа байсан *** бид 2 тэр залуустай маргалдсан муудалцсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 18-19, 325-326 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ын өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 22-ны 00 цагийн үед гэртээ байж байгаад ээж аав ***той утсаар яриад таксинаас бууж байна гэхээр нь ирэхгүй удаад байхаар нь ахиж залгаад аав чинь утсаа авчихаад ярихгүй, цаана нь хүмүүс зодолдоод байх шиг байна аавыгаа тос, өөдөөс нь яв гэхээр нь би гэрээсээ ганцаараа гарч Микрийн 1-2 дугаар ёотон байрны дээшээ өгсдөг зам дээр хэдэн залуучууд аавыг унагаачихсан халаас гутлын түрий рүү нь гараа хийгээд нэгжээд байгаа бололтой байхаар нь би гүйж очоод аав гэтэл нэг нь намайг үснээс зулгааж доош нь дараад нүүр ам руу цохиж зодоод нэг нь намайг гар утас, мөнгөө гарга гэхээр нь би утас л байна гэхэд нэг нь миний халаас руу гараа хийж гар утсыг аваад ахиж намайг зодож байгаад цаанаас нэг нь одоо болно явцгаая гээд цаашаа явцгааж, аав дээрээс босож хүрч ирээд намайг аваад бид 2 гэртээ харьж ээж утсаар цагдаад мэдэгдсэн. Би хэдэн хүн байсан гэдгийг нь мэдэхгүй, 3-5 орчим хүн байсан, аавыг зодсон бололтой газар унагаачихсан, халаасыг нь ухаж байсан, намайг үсдэж тонгойлгож байгаад тал талаас цохиж зодсон, чухам хэн яаж цохисон гэдгийг нь мэдэхгүй. Намайг аавтай хамт гэр рүүгээ явж байхад нэг нь гүйж ирээд түрийвч шидээд зугтаасан. Түрийвчийг авч үзэхэд *** гэж аавын ажлын газрын хүний түрийвч байсныг өөрт нь өгсөн. Тэр түрийвч шидсэн залууг харах юм бол би танина, хар куртиктэй, дотуураа хар цагаан судалтай цамцтай миний үеийн залуу байсан. Бас аавын халаасыг ухаж байсан залууг харах юм бол танина, цагаан куртиктэй намхан залуу байсан, аавын өмдний халаас, гутлын түрийг ухаад байсан. 2 залуу куртикийг ухаад байсан. Намайг эхэлж үсдэж цохиж, зодсон залууг харвал танина, нилээн өндөр нуруутай хар куртиктэй залуу байсан. Намайг очих үед *** байхгүй байсан. Би тонгойсон байсан болохоор миний гар утсыг хэн авсан гэдгийг анзаараагүй. Миний хамар хугарсан, нүд, нүүр хөхөрч хавдсан, цус хурсан, баруун хөл, зүүн гар, биеийн зөөлөн эд гэмтсэн. Гар утас Галакси 2 маркийн хар өнгийн утас 400.000 төгрөг, эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 240.000 төгрөг, тархины зураг авхуулсан 100.000 төгрөг, хамар засуулсаны 45.000 төгрөг, эм тариа авсаны 75.000 төгрөг, нийт 860.000 төгрөг нэхэмжилнэ...сүүлд толгой өвдөөд 160.000 төгрөг, нийт 1.020.000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардалд 500.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн: “...Миний нөхөр *** 2014 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө ажлаасаа тараад гэррүүгээ явж байна гэж надруу ярьсан. Тэгээд ирэхгүй болохоор нь шөнө 24 цагийн үед залгахад утас нь авчихаад ярихгүй цаана нь хүмүүс дуугараад зодолдоод байгаа бололтой байхаар нь том хүү Хишигбаярыг тосоод ир гээд явуулсан. Удалгүй тэр хоёр хоёулаа зодуулаад эд зүйлээ дээрэмдүүлсэн гэж цус нөжтэйгөө хутгалдсан ирсэн. 2-уулаа нүүр ам нь хавдсан, ***ын зүүн хөмсөг язарсан. Хишигбаярын хамар мурийж хугарсан байсан. *** ирэхдээ бага зэрэг халамцуу байсан” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***гийн өгсөн: “...энэ өдөр шөнө 00 цаг 55 минутын орчим цонх хагарсан юм. Ингээд би цонх хагарсан том өрөөгөөр гадагш харахад гадаа манай нөхөр зогсож байсан юм. Яасан гэхэд цагдаа дууд гэж хэлсэн. Ингээд би хувцасаа өмсөөд гадагш гарсан юм. Нөхөр *** үүдэнд зогсож байсан. Тэгээд *** бид 2 зодуулчихлаа гэж хэлээд 2 дугаар ёотонгийн ар руу гүйсэн юм. Би араас нь хамт гүйсэн. Ингээд очиход хүн байхгүй байсан. Тэгээд нөхөр бид 2 эргээд 4 дүгээр ёотонгийн үүдэнд ирээд зогсож байтал манай байрнаас нэг банди гүйгээд ирсэн юм. Гарч ирэхээр нь би бариад авсан чинь яасан эгчээ би оролцоогүй шүү дээ гэж хэлсэн. Ингээд барьж зогсож байтал эргүүлийн 2 цагдаа нар ирсэн юм. Ингээд тэр хүүхдийг цагдаа нар аваад явсан. Тэр өдөр 22 цагаас хойш манай орц их чимээ шуугиантай байсан. Хүүхдүүд гүйж гарч байгаа чимээ сонсогдоод байсан юм. 3-4 давхараас дээш, доош гарч гүйлдээд байсан. Охидууд хүртэл дуугараад байсан. Тухайн үед тэр хүүхдийн нэрийг нь мэдээгүй. Зүс царайг нь хараад өнгөрсөн. Нөхөр бид 2-ыг казакаар ярихад тухайн үед би казах хүн гэж тэр хүүхэд орцны үүдэнд нөхөр бид 2-т өөрийгөө хэлж байсан юм. Нэрээ бол хэлээгүй, өөрийгөө Кадирын хүүхэд гэж хэлж байсан. Сүүлд харахад тэр орцны үүдэнд барьж авсан хүүхэд нь *** гэдэг хүүхэд мөн байсан” гэх мэдүүлэг /хэргийн 394 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.***ийн өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 22-ны орой би найз ***ийн хамт ***г хотоос ирсэн гэхээр нь тэднийд очиход тэдний 4 дүгээр ёотон байранд ***, ***, ***, ***, ***, ***, *** бас Сарка гэх охин хамтдаа байсан ба нэмж ***, *** 2 ирээд бүгдээрээ байж байгаад *** /Монхоо/ гурил авна гээд гараад явсан. Тэгснээ *** утас руу нь залгаад бид нарыг гараад ир гэж байсан гэж хэлээд бүгдээрээ шөнө 22 цагийн үед цуваад гүйлдээд гартал эмэгтэйчүүд яах гэж байгаа юм бэ буцаад ор гэхээр нь буцаж орцгоож гадаа ***, ***, ***, ***, ***, *** нар үлдсэн. Бид нарыг ороод сууж байхад гадаа хүмүүс орилолдох чимээ гараад *** гараад явахаар нь би араас нь ***, Сарка нартай гарахад гадаа хэн ч байгаагүй. ***тэй би нийлээд нөгөө хэдийг хайгаад явж байтал цагдаагийн машин тааралдаж суу гэхээр нь суугаад ***г хайгаад олоогүй. Замд ***, *** 2-ыг цагдаа нар суулгаад цагдаа дээр очиход ***, *** 2 бас цагдаад баригдчихсан байж байсан. Дараа нь ***г гэртээ оччихсон байж байхад цагдаа очиж авч ирсэн. ***, ***, ***, ***, ***, *** нар согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. *** л нөгөө хэдийгээ дуудаад аваад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 25, 383-385 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч *** өгсөн: “...2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 9 цагийн орчим төрсөн дүү ***гийн хамт 8 дугаар баг, микро хорооллын 4 дүгээр байрны 23 тоотод *** гэх найзындаа очсон. Очиход ***, ***, ***, ***, ***, Нандиа, ***, Сарка, ***, *** нар том савтай пиво ууцгааж байсан. Тэгээд байж байтал гаднаас *** /Сонхоо/ хэрчсэн гурил өгчихөөд гараад явсан. Удалгүй *** нэг хүнтэй утсаар ярьчихаад гадаа гоё юм болж байна гэнээ гарцгаая гээд ***, ***, ***, ***, ***, ***, ***, Нандиа, Сарка бид нар гарцгаасан. Бүгдээрээ орцноос гартал *** ганцаараа 3 дугаар байрны үүдэнд зогсож байсан. Тэгсэнээ *** бүгдээрээ яах гэж гарч ирж байгаа юм бэ, та нар орцгоо гэхээр нь би уурлаад Сарка, Нандиа, *** 3-ыг дагуулаад ***гийнх рүү орсон. Гэрт ороод байж байтал араас нэг нь орж ирээд гадаа зодоон болоод байна гэж бидэнд хэлсэн. Хэн орж ирсэн гэдгийг санахгүй байна. Тэгээд Нандиа, ***, Сарка 3 гараад гүйсэн. Тэд нарын араас 20-30 минутын дараа *** гарсан. Тэгээд ***, *** бид 3 хоол хийгээд байж байтал шөнийн 1 цагийн үед гаднаас *** орж ирээд сая зодоон болоод цагдаа ирээд манайхан бүгдээрээ зугтаачихлаа гэж хэлсэн. ***г орж ирэхийн өмнө Сарка, *** 2 орж ирсэн юм. Сая зодоон болоод цагдаа нараас зугтааж байгаад Саркатай тааралдаад хүрээд ирлээ гэж хэлсэн. *** ***ийн утас руу залгаад энд 2 хүн байна, сэгсэрье гэсэн утгатай юм хэлээд дуудсаныг нь *** ойлгоогүй бид нарыг дагуулаад гарчихсан юм байна лээ. *** охидууд нь орцгоо яах гэж гарч ирсэн юм гэж хэлээд байсны учир нь хүн дээрэмдэх гээд байсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хэргийн 26, 386-387 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ын өгсөн: “...Тэгээд байж байтал *** найз охинтойгоо утсаар ярих гээд гарсан. Түүнээс хойш 20-30 минутын дараа *** орцонд нэг хүнтэй утсаар ярьчихаад манайхан гадаа гоё юм болж байна тэнд байсан ихэнх хүүхдүүд гараад явсан. Тэгээд удалгүй гарсан хүүхдүүд бүгдээрээ орж ирчихээд хүн зодчихлоо, одоо яанаа гэж ярьж байснаа байрны хүмүүс цагдаа дуудчихсан байна гээд буцаад гараад явсан...*** зодоон болох гэж байна гэж ойлгоод ихэнхийг нь дагуулаад гарсан юм шиг байна лээ, тэд нар Шинээгийн гэрт байхдаа дээрэм хийх үү гэж тоглож ярьж байсныг нь *** итгэчихсэн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***гийн өгсөн: “...тэгтэл *** бид нарт Монхоо утсаар ярьж байна, гадаа гоё юм болж байна гэнээ гарцгаая гээд бүгдээрээ гадагшаа гарч гэрт *** бид 2 үлдсэн. Түүнээс хойш 5-10 минутын дараа эмэгтэйчүүд нь эргэж орж ирээд гадаа зодоон болоод байна, бүгдээрээ ийш, тийш тараад гүйчихлээ гэж байсан. Араас нь ***, *** хоёр 20 орчим минутын дараа орж ирээд эгч бид 2 хоол хийж идчихээд гэрлүүгээ явсан” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.***ын өгсөн: “...тэгээд архи пивоо ууж байтал *** ганцаараа гараад явсан. Түүнээс хойш *** нэг хүнтэй утсаар ярьчихаад гадаа гоё юм болж байна гэнээ бүгдээрээ гарцгаая гэсэн. Гэрт *** ***, танихгүй 2 охин бид 5 үлдээд бусад нь бүгд гарсан. Тэгээд тэд гарчихаад буцаж орж ирээгүй. Тэгээд намайг унтсан хойгуур *** орж ирсэн байсан. Шөнө 1-2 цагийн орчимд хаалга тогшоод байхаар нь онгойлготол ***, Нандиа 2 цагдаатай орж ирээд ***г аваад гарсан. *** *** рүү яриад энд согтуу хүн байна, дээрэмдье гэж дуудсан. Энэ тухай *** надад хэрэг болсны маргааш нь орой ***гийн хамт байж байхдаа хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.***ийн өгсөн: “...***тэй хамт 4 дүгээр ёотонгийн 3 давхарт гэрт очиход тэнд ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, бас Сарка гэх охин хамтдаа хөзөр тоглож байсан. Гаднаас тухайн үед Монхоо хэрчсэн гурил авч орж ирээд буцаж гараад гаднаас дуудаад байна гэхээр нь бүгдээрээ гараад цэцэрлэгийн сааданд нэг архи, пиво авч ирж бүгдээрээ ууцгааж, бүгдээрээ ***гийнд орсон. Тэгэхэд *** гадаа үлдээд, нэг нь гадаа дуудаж байна гээд бөөнөөрөө гартал ***, *** 2 та нар яах гэж гарч ирсэн юм бэ ороод байж гэхээр нь буцаад эмэгтэйчүүд нь ***, ***, *** нартай цуг дотогшоо эргэж орсон. Эргэж ороод байж байтал гадаа зодоон боллоо гэхээр нь гараад хартал хэн ч байгаагүй. Сарка, ***, *** 3-тай нийлээд нөгөө хэдийг хайя гээд 2 тийшээ салж би ***тэй хамт явж *** рүү ярьтал Буян захын тэнд байна гэхээр нь тосох гээд өөдөөс нь алтны уулзвар дээр явж байтал цагдаагийн машин ирээд бид 2-ыг авч явж, ***г хайгаад замдаа ***, *** нарыг баригдсан гээд машинд суулгаж авч цагдаагийн газар дээр очсон” гэх мэдүүлэг /хэргийн 30, 391-393 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***гийн өгсөн: “...Энхтулгыг цаад талд хэн хэнтэй зодолдож байсныг хараагүй. Ямар нэгэн хүн орилж хашгирч байгаагүй. Өөдөөс ганцаараа зугтаад гараад ирсэн юм. Тэгээд би Батбаяртай хамт Энхтулгыг дагаад зугтаасан юм. Тухайн үед би зодолдоод л зугтааж байна гэж бодсон. Сүүлд цагдаа ирээд дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болох талаар нь мэдсэн. Би сүүлд нь асуухад би зодоон хийчихсэн л гэж хэлсэн, дээрэм хийсэн гэж яриагүй” гэх мэдүүлэг /хэргийн 388-390 дүгээр хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ын өгсөн: “...би ***тэй утсаар ярихад тэнд байна гэхээр нь очсон. Намайг хүмүүс Сарка гэж дууддаг. Бүгдээрээ 3 сав пиво уусан. Тэндээс гараагүй байж байтал эрэгтэй хүүхдүүд нэг нэгээрээ гүйлдээд байсан. Тэгээд охидуудын хамт 1-2 эрэгтэй хүүхэд үлдсэн. Тэгээд хоол хийж байгаад Надиа, *** бид 3 гарахад хүмүүс гадаа орилолдож байсан. Ингээд яваад очтол тэд нар тал тал тийшээ тараад гүйсэн. Тэгээд бид явж байгаад ***ын байрных нь урд таарсан. Гадаа болсон зодоон дээр ***, ***, ***, ***, *** нар байсан. Би тэр үед ***тэй үерхдэг байсан болохоор түүнийг байгаа юм болов уу гээд харахад байхгүй байсан. 2 эрэгтэй хүн дээр доороо оролцсон байсан. Тэгээд очиж явтал бутраад явсан. 10 метр зайтай очиход л тараад явчихсан. Би Надиа, *** 2-той хамт явсан. Тэр 2 надаас 10 орчим метрийн зайтай явж байсан. Тэд харсан. Тэр шөнө би ахиж ***гийн гэрт очоогүй. Тэгээд тэд нарыг хайгаад Боожий бид 2 зах руу явсан. Зах дээр нөгөө хэд харагдахгүй байхаар нь цаашаа нилээн явж байтал *** *** нар зогсож байсан. Би тэгээд ***тэй захын урдуур явж байгаад таксинд сууж харьсан” гэх мэдүүлэг /хэргийн 399-400 дугаар хуудас/,
Дүгнэлт:
Шүүх эмнэлгийн үзлэгийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “***ын биед хамрын ясны хугарал, тархи доргилт, нүүр хөлийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо... хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн 155 тоот дүгнэлт /хэргийн 32 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэгийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “***ын биед 1 шүдний хөдөлгөөн орсон байдал, нүүрний эдийн шарх, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо... хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн 154 тоот дүгнэлт /хэргийн 34-35 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэгийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “***гийн биед 1 шүдний эмтрэл, уруулын салстын язралт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо...хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хэргийн 37 дугаар хуудас/,
2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 11-12 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ***гийн гэрт ***, ***, ***, *** нар нь найз нарынхаа хамт архи согтууруулах ундааны зүйл ууцгаасан ба *** гадаа 2 согтуу хүн явж байхыг харж ***ын гар утасруу залгаж “гадаа гоё юм болж байна, гараад ир” гэж дуудсаны дагуу дотор байсан хүмүүс гарцгааж зарим нь буцаж орсон ба энэ цаг үед буюу 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 24 цагийн орчимд шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэж Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр 2 дугаар байрны гадаа согтуу явж байсан хохирогч ***, *** нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлон зодож байхад нь ***ын хүү *** аавдаа туслахаар ирсэнийг мөн адил цохиж зодон биед нь хөнгөн зэргийг гэмтэл учруулан хохирогч ***ын LG-E 160 маркийн 280.000 төгрөгийн үнэтэй гар утас, бэлэн мөнгө 30.000 төгрөг, хохирогч ***гийн нокиа маркийн 35.000 төгрөгийн гар утас, 10.000 төгрөгийн үнэтэй түрийвч, бэлэн мөнгө 37.000 төгрөг, хохирогч ***ын самсунг Галакси –S маркийн 380.000 төгрөгийн үнэ бүхий гар утас зэргийг нь дээрэмдэн авч, ***од 310.000 төгрөг, ***д 82.000 төгрөг, ***т 380.000 төгрөгийн хохирол, нийт 772.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ийн /хэргийн 101-102 дугаар хуудас/, шүүгдэгч *** /хэргийн 96-99 дүгээр хуудас/, шүүгдэгч ***гийн /хэргийн 103-104 дүгээр хуудас/, хохирогч ***гийн /хэргийн 15-16, 329 дүгээр хуудас/, хохирогч ***ын /хэргийн 18-19, 325-326 дугаар хуудас/, хохирогч ***ын /хэргийн 28 дугаар хуудас/, гэрч ***ийн /хэргийн 24 дүгээр хуудас/, гэрч ***гийн /хэргийн 394 дүгээр хуудас/, гэрч Э.***ийн /хэргийн 25, 383-385 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 26, 386-387 дугаар хуудас/, гэрч Б.***гийн /хэргийн 29 дүгээр хуудас/, гэрч У.***ын /хэргийн 27 дугаар хуудас/, гэрч Д.***ийн /хэргийн 30, 391-393 дугаар хуудас/, гэрч С.***гийн /хэргийн 388-390 дүгээр хуудас/, гэрч Б.*** /хэргийн 399-400 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтүүд /хэргийн 32, 35, 37 дугаар хуудас/, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 11-12 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***, *** нарыг шүүгдэгч ***, ***, *** нартай бүлэглэн дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн ***, ***т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч ***, *** нар нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судалсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч нарын мэдүүлэг, ***ыг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдохгүй байх тул шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ***, ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ***, ***, *** нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь хорих ял оногдуулах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч нарт хохирол төлбөрөө төлсөн, гэм хор арилсан, хувийн байдлыг нь харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Л.Цуурай, Л.Оюунсувд нар шүүгдэгч ***, ***, *** нарыг бүлэглэж дээрмийн гэмт хэргийг үйлдээгүй, шүүгдэгч нарт холбогдуулан Аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх дараах саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргав.
Үүнд:
-өмгөөлөгч Л.Цуурай шүүгдэгч ***ийн хийсэн хэргийн үйлдлийг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болгон өөрчлүүлэх, эсвэл хэргийг мөрдөн байцаалтанд буцаах,
-шүүгдэгч ***, *** нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нь шүүгдэгч нарыг дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, дээрэм хийх санаа сэдэл ***, *** нарт байгаагүй, харин “бусдын эрх чөлөөнд халдсан” гэмт хэрэг үйлдсэн, иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-аар хэргийг өөрчлөн зүйлчлүүлэх,
-өмгөөлөгч Л.Оюунсувд шүүгдэгч *** дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, харин хохирогчийн гар утсыг булаасан учраас “булаах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйл болгон өөрчлүүлэх санал тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь шүүгдэгч ***, ***, *** нарын дээрхи гэмт үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хохирогч ***, ***, *** нарын эд хөрөнгийг авахдаа эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэн довтолж /зодож/, хохирогч нарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан эд хөрөнгийг нь авсан болох нь тогтоогдсон тул дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан учир хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйл “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, 146 дугаар зүйл “Бусдын эд хөрөнгийг булаах”, 181 дүгээр зүйл “Танхайрах” гэмт хэрэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч *** 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 103 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 хоног, нийт 154 хоног, ***ийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 76 хоног, ***гийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 51 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцов.
Энэ хэрэгт хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
2. Шүүгдэгч ***, ***, *** нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ***д 3 жил 4 сар 10 хоног хорих ял, шүүгдэгч ***өд 3 жил 4 сар 10 хоног хорих ял, шүүгдэгч ***д 3 жил 4 сар 10 хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч ***, ***, *** нарт тус бүр оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан *** 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 103 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 хоног, нийт 154 хоног, ***ийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 76 хоног, ***гийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 51 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, *** 51 хоног, *** нь 183 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***, ***, *** нарт урьд авсан цагдан хорих авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-т зааснаар ***, *** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, сулласугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, цагаатгагдсан этгээд, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, ***, *** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Т.ЭНХЖАРГАЛ
Я.ТУУЛ