Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2020/02425

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ШЖ  регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Б******* овогт П*******ийн Цийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн УХ  регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Бэсүд овогт З*******ын Тэд холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ц, хариуцагч З.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон           

  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б******* овогт П*******ийн Ц, Бэсүд овогт  З*******ын Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Т.Цг эх П.Цийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Цийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Тээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Цид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Мандахтуяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                            Л.ЭНХЖАРГАЛ