Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0077

 

    

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хэргийн индекс 171/2015/0086/Э/

    Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг, Н.***
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт ***, ***, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000770 дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.    Монгол Улсын иргэн, ***, / 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  
           Урьд: 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан.  

2.    Монгол Улсын иргэн, ***, 
  өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машины операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

           Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

           Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2014 оны 09 дүгээр сарын 27-ны оройн 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг                                                                                                                                                дэвсгэрт байрлах “***” баарны гадаа иргэн ***ийг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журам ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, мөн *** нь дангаараа 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс прокурорын хяналтаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
 
             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн өгсөн: “Би ***, *** нарыг хоорондоо учраа олох байх гэж харж байсан. ***, *** хоёр ***ийг салгаад арк руу аваад явсан. Би ***г босгоод араас нь явсан юм. “Сатурн” баарны урд эвлэрээд *** машинд суугаад явсан” гэх мэдүүлэг,

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн өгсөн: “2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “***” руу ажиллахаар явах гээд найз нартайгаа “ДД” баар руу 23 цагийн үед орсон. 23 цаг 20 минутад “ДД” баарны урд ***тэй маргалдсан. Би ***өд “өмнө найз нартайгаа дарамталж байсан таниж байна уу” гэж хэлээд маргалдаж байгаад ***ийг нэг цохиод барьцалдаж байгаад *** замын цаашаа гүйсэн. *** замын цаана гарчаад намайг “наашаа хүрээд ир хоёулаа зодолдьё” гэж дуудахад нь би “Манхан” дэлгүүрийн урд очиж ***тэй зодолдож байгаад нэг мэдэхэд би доор нь ороод цохиулж байсан. ***өд эмчилгээний зардал 1.000.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

             Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ийн өгсөн: “2014 оны 9 дүгээр сарын 27-ны орой хуучин ажлын газрын хүмүүс дуудаад байхаар нь би гэрээсээ гараад баар руу явсан. Манай ажлын газрын хүмүүс надад нэг пиво авч өгсөн. Би удалгүй ажлын газрын хүмүүсдээ завгүй явж байна гэж хэлээд баарнаас гарах үед ***тай тааралдаад зогсож байхад ***, *** нар ирсэн. *** “намайг таньж байна уу” гэхэд нь би “танихгүй байна” гэж хэлсэн. *** намайг “чи таних ёстой, надад том дуугарч байсан хүүхэд мөн байна” гэж хэлэхэд нь “би санахгүй байна” гэж хэлсэн. Би ***д “юу ч болсон байсан үнэхээр маргалдсан бол намайг уучлаарай” гэж хэлэхэд “би гомдолтой байна, чамайг нэг цохино” гэсэн. Манай найзын найз байсан учраас эвлэрье гэж бодоод цохиулсан. *** намайг эхлээд нэг цохиход нь би бултсан юм. Дараа нь цохьсоныхоо дараа намайг татаж мөргөөд үргэлжлүүлээд цохисон. Би ***д “найзыгаа авахгүй юм уу, би цохилоо шүү” гэж хэлсэн. *** намайг цохиж байхад хажуунаас саарал цамцтай залуу ирээд цохисон. Би куртикээ тайлаад замын цаашаа зугтаахад хамар хавдаад, шүд амьсгалхаар сийгээд байсан болохоор гомдолтой санагдаад ***ыг дуудсан. Үйлчилгээний төвийн цэцгийн мандалын ойролцоо зодолдож байхад би ***г хэд хэдэн удаа цохисон. “Сатурн” баарны урд байхад *** намайг цохисон. Удалгүй манай ажлын ах ирэхэд нь куртикаа аваад салцгаасан юм. Тухайн үед надтай цуг явж байсан 2 найз маань хөөгдөөд явцгаасан юм шиг байсан. Төгсөө гэдэг ахын машинд миний куртик байсан. Би ***гийн ээжтэй нь цуг эмнэлэг явж үзүүлээд эмчилгээний зардалыг өөрт нь хэлсэн. Шинээр шүд хийлгэсэн ч хиймэл шүд хэдэн жилийн настай байдаг. Шүд янзлуулахад 1.200.000, хамар эмчилэхэд 450.000 болно гэж байсан. Би ***гөөс эмчилгээний зардал 1.000.000 төгрөг авсан. Одоо өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй байна” гэх мэдүүлэг, 

             Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ийн өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 27-ны орой би найз ***, ***, *** бид 4 “ДД” бааранд ороод нэг шил 0.75 граммын болор архи авч уугаад 23 цаг 30 минутын орчим баарнаас гарсан. Баарнаас гарахад *** дотор үлдсэн бөгөөд Өсөх баарны гадаа явж байхад *** нэг танихгүй залуутай уулзаад зогсож байсан. Тэгэхэд *** баарнаас гарч ирээд ***тай уулзаж байсан залуугийн хажууд очоод юм яриад зогсож байснаа нөгөө залууг цохиод авахаар нь би гүйж очоод салгасан, тэгэхэд тэр танихгүй залуу зугтаагаад замын эсрэг талд гараад “хөөё зодолдъё” гээд орилоод байсан. Тэгэхэд *** гүйж очоод үйлчилгээний төвийн цэцгийн мандалын хажууд ***тэй зодолдоод *** доор нь ороход ***, *** хоёр ***ийг салгаж аваад үйлчилгээний төвийн аркаар гараад явсан. Би ***г татаж босгоод аркаар гараад харахад ***, ***, *** 3 зогсож байсан. Тэгээд бид хоёр яваад очиход *** *** гэх залууг дахиж нэг удаа нүүр рүү нь цохиод авсан, тэгээд бид хэд салгаад явсан” гэх мэдүүлэг /хэргийн 42-45 дугаар хуудас/,

             Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***гийн өгсөн: “...Ингээд би баарны үүдэнд гарч ирэхэд *** “Өсөх” баарны урд танихгүй залуутай уулзаад зогсож байсан. Наана нь ***, *** 2 зогсож байсан. Тэгэхээр нь би очоод ***ы уулзаад зогсож байсан залууг харахад 8 дугаар сарын сүүлээр намайг “Лэвэл” буудлын гадаа хэдэн залуучуудтай нийлээд намайг зодох гээд байсан залуу мөн байхаар нь би тэр залуугаас “чи намайг хэдэн залуучуудтай нийлээд зодох гээд байсан залуу мөн үү” гэж асуухад тэр залуу “чи юу яриад байгаа юм бэ” гээд намайг танихгүй байхаар нь би шууд нэг удаа шанаа руу нь цохиод авсан. Тэгэхэд тэр залуу намайг заамдаад бариад авсан. Тэгэхэд манай найзуудын нэг нь салгасан. Тэгээд *** замын цаана гарчихаад “наашаа хүрээд ир, хоёулаа зодолдьё” гээд байхаар нь би очоод ***тэй үйлчилгээний төвийн цэцгийн мандалын хажууд зодолдоод бид 2 бие биенээ нэг хоёр цохиж байхад *** намайг газар унагаасан юм. Тэгээд *** миний дээр гараад толгой руу өшиглөсөн. Тэгээд би манараад цаашаа юу болсонг нь мэдэхгүй байна нэг сэрэхэд миний хажууд *** зогсож байсан. *** бид 2 үйлчилгээний төвийн аркаар гараад ирэхэд Сатурн баарны хажууд *** ***тэй юм яриад зогсож байхад нь би ***ыг давуулаад нэг удаа нүүр рүү нь цохисон” гэх мэдүүлэг /хэргийн 38-41 дүгээр хуудас/,

             Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ийн өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 27-ны орой манай найз *** залгаад үйлчилгээний төв дээр хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гараад үйлчилгээний төв дээр ирэхэд ***, ***, *** 3 байсан. Ингээд бид 4 “ДД” бааранд ороод нэг нэг шил пиво аваад бүжиглэж байгаад 23 цаг 40 минутын орчим гараад *** эгчийнх рүүгээ яваад ***, *** 2 Сэлэнгэ аймаг руу ажилд явна гээд байсан. Тэгээд би ганцаараа гэрлүүгээ харих гээд “Өсөх” баарны урдуур явж байхад манай найз Мөнхөө намайг дуудахаар нь очоод юм яриад зогсож байсан чинь Мөнхөөтэй цуг явж байсан юүдэнтэй малгайтай залуу нь “чи намайг танихгүй байна уу, чи бид 2 урьд нь уулзаж байсан биз дээ” гэх мэтээр яриа өдөөд байсан. Тэгэхэд мөн хажууд зогсож байсан залуу нь намайг “чи урьд нь намайг Рич буудлын гадаа хэдэн залуучуудтай нийлж байгаад зодсон, санаж байна уу” гэсэн. Би тэгэхээр нь “Рич” гэж буудал хаана байдаг гэдгийг ч мэдэхгүй байна, би зүгээр байгаа хүн зодох хүн биш” гэж хэлсэн чинь тэр залуу “би чамд зодуулсандаа шар хүрээд байна, чи надад нэг цохиул” гэсэн. Тэгэхээр нь би “ за за тэгвэл цохь цохь” гэж хэлсэн чинь тэр залуу намайг нэг цохиод тэгээд үргэлжлүүлээд хэд хэдэн удаа миний нүүр рүү цохисон, тэгээд бүүр намайг доош нь дарж байгаад нүүр рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би цааш нь түлхээд зугтаах гэтэл хажууд зогсож байсан юүдэнтэй цамцтай залуу нь миний цамцны хоолойноос татаад намайг нэг цохихоор нь би түлхээд зам хөндлөн гараад үйлчилгээний төвийн Манхан дэлгүүрийн гадаа ирээд куртикээ авах гээд эргээд харахад тэнд байсан намайг цохисон 2 залуу араас хөөгөөд ирсэн. Тэгэхээр нь би зугтаагаад үйлчилгээний төвийн цэцгийн мандалын хажууд баригдсан. Тэгэхэд намайг эхлээд цохисон залуу нь шууд цохиод авахаар нь би “нэг нэгээрээ зодолдьё” гэсэн тэгээд ***тэй нь зодолдоод би доороо хийгээд цээж рүү нь хоёр удаа цохисон чинь хар юүдэнтэй цамцтай залуу нь миний зүүн гар руу өшиглөсөн. Тэгээд би боссон чинь тэнд байсан залуучуудын нэг нь “энүүгээр цагдаа яваад байна хойшоо гарч байгаад зодолдьё” гэсэн тэгээд бид нар Сатурн баарны гадаа очоод зодолдох гэхээр нь би “болъё, та нар хэлсэндээ байж чадахгүй байна” гэсэн чинь *** чи түрүүн зодолдоод байсан биз дээ гээд намайг цохиод байсан...гомдолтой байна” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/,

             Мөрдөн байцаалтын шатанд гэрч *** өгсөн: “...2014 оны 09 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим *** рүү залгаад “юу хийж байна” гэж асуухад “ДД” бааранд ***, *** бид 3 байна, хүрээд ир гэсэн. Тэгээд би “ДД” баарны урд хүн тааралдаад юм яриад зогсож байхад “Өсөх” баарны урд *** нэг танихгүй залуутай барилцаад авсан. Нэг нэгийгээ цохиж байсан юм. Тэгэхээр нь би гүйж очоод салгасан чинь *** тэр залуутай уулзъя гээд үйлчилгээний төв рүү дагуулаад гараад явсан, араас нь ***, *** хоёр дагаад явсан. Би зам дээр такси барих гээд үлдсэн. Тэгээд нэг харсан чинь *** нөгөө залуутайгаа үйлчилгээний төвийн цэцгийн мандлын хажууд зодолдож байсан. Тэгэхээр нь би очоод ***, *** хоёрт болиулаач гэхэд ***, *** хоёр “наад хоёр чинь өөрсдөө хүсээд зодолдож байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би болиул гэж хэлээд бид 3 салгасан” гэх мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/,

             Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.***ы өгсөн: “...Өсөх баарны гадаа *** бид хоёр юм яриад зогсож байсан чинь *** ирээд “чи намайг таньж байна уу, Рич буудлын гадаа явж байхад хэдэн залуучуудтай нийлээд зодох гээд байсан, санаж байна уу” гэж асуусан. Тэгэхэд *** дуугарахгүй зогсож байснаа “би чамайг санахгүй байна” гэсэн. Тэгсэн чинь *** ***ийн шанаа руу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд ***, *** хоёр барилцаад авахаар нь би салгасан. Тэгэхэд *** зам хөндлөн гарч гүйгээд замын цаана гараад *** рүү “хөөе хүрээд ир, хоёулаа учраа ольё” гээд орилоод байсан. Тэгэхэд *** зам хөндлөн гарч гүйгээд ***ийн араас очоод цэцгийн мандлын хажууд барилцаж аваад хоорондоо юм яриад зогсож байснаа зодолдоод байхаар нь бид гурав очиж салгасан” гэх мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/,

             Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 9-12 дугаар хуудас/,
             Шүүх эмнэлгийн шинжээчийн: “***ийн биед хамар ясны хугарал, хамрын цус хуралт, баруун үүдэн 1 дүгээр шүдний хазах гадаргуун эмтрэл, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 24 дүгээр хуудас/,

             Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 8 дугаар хуудас/,
             Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 84 дүгээр хуудас/,
             ***өд ял нэмж сонсгосон: “2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *** бид 2 Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу самранд явсан. *** бид хоёр 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр явахдаа 3-4 хоногийн хугацаатай явна гэж Дархан-Уул аймгаас гарсан юм....Ууландаа очоод самар түүх гэсэн боловч самар байгаагүй юм. Ингээд бид хоёр 4 хоноод буцах гэсэн боловч буцах унаа, машин олдоогүй, хүлээгээд 2 хоносон боловч машин ирэхгүй болохоор нь нэгэнт ууланд ирсэн юм чинь цаашаа уул руу яваад нийт 13 хоног болоод машин олоод Дархан-Уул аймагт 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 08 цагт ирээд би өөрөө шууд Цагдаагийн газарт ирж мөрдөн байцаагчтай уулзсан” гэх байцаалт /хэргийн 88 дугаар хуудас/,

             Мөрдөн байцаалтын шатанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хэргийн 89 дүгээр хуудас/, 
             Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ы өгсөн: “...2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би ***ийн гэрт нь очоод *** бид 2 юм яриад сууж байгаад Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самар их гарсан байна. Хүмүүс Хүдэр яваад мөнгө их олж байна гэнээ гэж хэлэхэд *** хоёулаа 3 хоногийн хугацаатай яваад ирье надад мөнгө их хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд *** бид хоёр 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө 11 цагийн орчим Буян захын урдаас Хүдэр сум руу явдаг тендерийн машинд суугаад Хүдэр суманд очоод Зил-131 машинд суугаад ууланд хүргүүлсэн. *** бид хоёр ууланд бууж үлдээд самар муу гарсан ууланд бууснаа мэдээд цаашаа өөр уул руу 4-5 цаг орчим алхаж яваад өөр ууланд очсон юм. Ингээд самар түүгээд 2 хоноод буцах гэхэд ямар ч унаа, машин ирэхгүй байсан. Ингээд машин ч үгүй, утсаар ярина гэхээр гар утасны сүлжээ ч үгүй газар байж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 08 цагт Дарханд ирсэн юм” гэх мэдүүлэг /хэргийн 90 дүгээр хуудас/,

             Прокурорт шилжиж ирсэн сэжигтэн, яллагдагчийн бүртгэл /хэргийн 98-100 дугаар хуудас/,
             Мөрдөн байцаагчийн даалгавар, хэсгийн байцаагчийн илтгэх хуудас /хэргийн 103-106 дугаар хуудас/,
             Яллагдагчийг эрэн сурвалжлах тухай /хэргийн 107 дугаар хуудас/ зэрэг болно. 

             Шүүгдэгч *** 2014 оны 09 дүгээр сарын 27-ны оройн 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өсөх” баарны гадаа иргэн ***ийг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан нийгмийн хэв журам ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг, шүүгдэгч *** нь ***тэй бүлэглэн танхайрсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 38-41, 42-45 дугаар хуудас/, хохирогчийн өгсөн мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын  шатанд  ***ийн өгсөн мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/, гэрч ***ы өгсөн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 9-12 дугаар хуудас/, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 24 дүгээр хуудас/, хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 8 дугаар хуудас/  мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 84 дүгээр хуудас/, ***өд ял нэмж сонсгосон байцаалт /хэргийн 88 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ын өгсөн мэдүүлэг /хэргийн 89 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ы өгсөн мэдүүлэг /хэргийн 90 дүгээр хуудас/,  прокурорт  шилжиж ирсэн сэжигтэн яллагдагчийн  бүртгүүлсэн тэмдэглэл /хэргийн 98-100 дугаар хуудас/, мөрдөн байцаагчийн даалгавар, хэсгийн байцаагчийн илтгэх хуудас /хэргийн 103-106 дугаар хуудас/, яллагдагчийг эрэн сурвалжлах тухай тэмдэглэл /хэргийн 107 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***ийг шүүгдэгч ***тэй бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн ***өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч *** нь “бүлэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан” гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судалсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдохгүй байх тул Прокурорын газраас шүүгдэгч ***өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж  шүүх дүгнэв.

            Шүүгдэгч ***д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч ***өд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно. 
 
            Шүүгдэгч ***г бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ***ийг прокурорын хяналтаас зориуд зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.          
         
            Шүүгдэгч *** нь 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж,  хорих ял оногдуулсан тогтоолыг  1 жилийн хугацаагаар  хойшлуулж байсан болох нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.2.1-т заасны дагуу ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч ***, *** нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.2, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч ***г согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
           
           Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг биелэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж, хянан харгалах нь зүйтэй байна.         

           Энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.        

           Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2-т заасныг 
Баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг, шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Шүүгдэгч ***г бусдыг илтэд үл хүндэтгэн, 
нийгмийн хэв журам ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг, шүүгдэгч ***ийг прокурорын хяналтааас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч 
***г 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар шүүгдэгч ***ийг 01 жил /нэг жил/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч 
***д оногдуулсан 3 жил 10 хоног хорих ялыг, шүүгдэгч ***өд оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
 
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч 
***д оногдуулсан 3 жил 10 хоног хорих ял, шүүгдэгч ***өд оногдуулсан 1 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, ***д 2 жилийн хугацаагаар, Б.Жавхлантөсгийг 1 жилийн хугацаагаар тус бүр хянан харгалзсугай. 

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар 
тэнсэгдсэн ялтан ***, *** нар хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг ***, *** нарт мэдэгдсүгэй.

7.    Шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон 
хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

8.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 
304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
 
            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, Б.Жавлантөгс нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

                           


                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.МӨНХТУЯА