Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0091

 

         


                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                       Хэргийн индекс:171/2015/0109/Э 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн, 
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000032 дугаартай хэргийг 2015 оны 03 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, 1 -ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.

Шүүгдэгч *** нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод архидан согтуурч байхдаа иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн өгсөн: “2015 оны 01 дүгээр сарын 01-ний  орой намайг нөхрийн хамт гэртээ байхад ***гийн нөхөр *** манай нөхөр *** руу утсаар ярьсан. ***, нөхөртэйгөө манайд ирсэн. Тухайн үед манайд  байсан манай нөхрийн найз Галбадрах 3000 төгрөгөөр архи авсан. Дараа нь нэмж архи ууцгаасан. *** нилээд согтчихоод манай найз ***ийг орж ирээд сууж байхад надтай харьцсангүй гэж элдэв үгээр орилж хашгираад, хамаг юм авч шидээд байсан. Би хоол хийж байсан, хоол аягалагчихаад 00 оръё гэж байтал тэрхооронд өөдөөс хамаг юм авч шидээд байхаар нь би хоол аягалж байсан хоолны халбагаар ***гийн толгойруу нь цохисон. ***гийн толгой хагарч хөнгөн гэмтэл учирсан. *** хохирол төлбөрт 1.200.000 төгрөг, нэмж 300.000 төгрөг нэхэмжилсэн. Боолт хийлгэсэний 6000 төгрөг нь баримттай байсан учраас төлсөн.” гэх мэдүүлэг, 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***гийн өгсөн: “2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хадамынх руугаа очих гэж явж байхад *** надруу залгаад замаараа манайхаар ороод ирээч гэсэн. Биржийн тэнд явж байсан чинь хүрээд ир гээд байн байн утасдаад байсан. Нөхөр бид 2 ***ийнд очсон. Тэр үед 3 охин, 4 залуу долуулаа байсан. ***ийнд ороод сууж байхад архи задалсан. Адилхан тойруулаад уугаад суусан. *** гэж охин орж ирээд *** бид хоёр Дархан Өргөө сургуульд хамт сурч байсан юм гэхээр нь би Дархан Өргөө сургуулийг чинь амбаар гэдэг байсан биз дээ гээд хэлчихсэн чинь л хэрэлдсэн. Намайг яг үүдээр гараад явах гэсэн чинь *** араас ирж зулайны орой дээрээс цохиж, ар нурууруу ирж өшиглөөд, түмбүчкруугаа тийрч унагаасан. Би маш их цус алдсан. Ямар ч хөдлөх шинжгүй болохоор нь би гараад өөрөө цагдаа дуудсан. Цагдаа нар ирэхэд ***, би наад хүүхнийг чинь цохьчихсон гээд орилж, чарлаад байсан. Би эмнэлэг дээр очиж 3 см оёо оёулсан. 3-4 сарын хугацаа өнгөрч байхад надаас ердөө ирж уучлалт гуйгаагүй. Би одоо ***ээс эмчилгээ хийлгэхэд гарсан зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 300.000 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэхэд шаардлагатай 1200000 төгрөг, нийтдээ 1500000 төгрөгийг нэхэмжилж байна. Зодуулсандаа гомдолтой байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ***ийн өгсөн: “Би 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 19 цагийн үед ***ийн гэрт нөхөртэйгөө очсон. Тэднийд очиход *** нөхөртэйгөө, танихгүй 2 залуу, ***ийн нөхөр гээд тавуулаа байсан. Би гэрт нь ороод гал тогоонд нь ***тэй юм ярьж сууж байхад *** ширээний хажууд сандал дээр өөдөөс хараад сууж байсан. ***ийнд байсан хүмүүс бүгд уучихсан, жаахан согтуу байсан. *** бид 2 юм ярьж байхад *** надтай харьцахгүй байна гээд *** *** бид хоёрыг Дархан-Өргөө сургууль төгссөн гэсэн чинь амбаарын найзууд юм байна гэж тэр хэлсэн. *** чи юу гээд байгаа юм гээд ууралсан чинь *** уурлаад маргалдаад байсан. *** нөхрийг нь эхнэрээ аваад гар наадах чинь ингэж байгаад агсам тавьдаг юм гэж хэлхэд ***гийн нөхөр нь эхнэрээ авч гарах гээд босоод ирхэд хаалганы хажууд *** ирчихээд хаалганы хажууд байсан шүүгээ унгаагаад байсан. Би хажууд нь сууж байсан тэгээд *** хоол хийж байгаад ***гийн хажууд ирээд гараа далайх шиг болсон чинь цохичохсон байсан. ***гийн толгойноос цус гараад байсан. Тэгээд л цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч ***ийн өгсөн: “ 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай нөхрийн найзууд болох *** нөхөр ***тэйгээ нийлээд өчигдөр уучихсан чинь iартаж үхлээ мөнгө байна уу? Бид хоёрт 3000 төгрөг байна архи ууя гээд залгаад байхаар нь хүрээд ир гээд тэгээд тэр хоёр манайд ирсэн. Манай нөхөр мөнгө байхгүй 1000 төгрөг л байна гэж хэлж байсан би тэгж ярьхад нь нөхөртэйгөө хамт байсан юм. Тэр хоёр манайд ирээд цай ууж байхад манай нөхрийн найз Галаа эхнэртэйгээ хамт орж ирсэн. Галаа эхнэрээ толгойт руу хүргэж өгнө гээд цай уугаад гарсан. Галаагаас манай нөхөр 3000 төгрөг аваад ***г нэг шил архи аваад ир гээд явуулсан. Тэр архийг авч ирээд бид дөрвүүлээ хувааж  уусан. Галаа эхнэрээ хүргэж өгөөд эргэж ирээд нэг шил архи нэг том пиво аваад ууж байсан чинь манай найз Отгончимэг нөхөр Пүүжээтэй /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ орж ирсэн. Тэгээд намайг хоол хийж байсан чинь *** манай найз Отгончимэгийг хэл амаар доромжилоод амбаар төгссөн гээд намайг хэрүүл зодоон хийгээд яахав гэсэнн чинь *** хоёулаа угаалгын өрөө ороё гээд байхлаар нь би хоолны халбагаар толгой руу нь цохисон” гэх мэдүүлэг /хэргийн 22-23 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч ***гийн өгсөн: “2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би шинэ жил тэмдэглэх гээд нөхөр ***гийн хамт түүний найз Сайханаа/бүтэн нэрийг нь мэдэхгүй/-гийнд очиход тэднийд бас найз нь гэх *** гэх залуу бас танихгүй эхнэр нөхөр гэх 2 хүнтэй тавуулаа байсан бөгөөд нөхөр бид 2 нийлээд долуулаа архи ууцгаасан. Ингээд юм ярьж сууж байгаад гаднаас бас нэг хүүхэн орж ирээд түүнийг  Дархан Өргөө сургуульд сурдаг гэхлээр нь би хуучин Дархан Өргөөг амбаар гэдэг байсан биз дээ гээд хэлчихсэн чинь Сайхнаагийн эхнэр *** намайг чи амбаар гэлээ гээд босоход толгойруу хоолны халбагаар цохиод түлхээд намайг унгахад нуруулуу өшиглөөд би унасан. Тэгээд нөхөр салгаж аваад гарч цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч ***гийн өгсөн: “Эхнэр *** бид 2 Толгойт руу хадам ээжийн гэрт очих гээд явж байтал ***  утсаар миний утасруу залгаж архи уухуу гэж асуухлаар нь надад 3000 төгрөг байна гэж хэлээд гэрт нь явж очсон. Тэгэхэд *** гэртээ эхнэр хүүхэдтэйгээ бас нэг залуутай байсан. Бид хэд мөнгөө нийлүүлэд нэг шил архи авч ***, *** эхнэр бид хоёр тэр залуутай хамт 5-уулаа хувааж уусан. Дараа нь нөгөө залуу ***д мөнгө өгч нэг шил архи, нэг пиво авч ирсэн. Авч ирсэн архийг ууж байсан чинь гаднаас нэг хүүхэн залуу хоёр орж ирсэн. Орж ирсэн хүүхэнтэй нь манай эхнэр Дархан-Өргөө сургуулийг амбаар гэж хэлээд маргалдаад байсан. Тэгэхлээр нь эхнэрээ авч гарах гээд байж байтал *** хоол хийж басан халбагаараа эхнэрийн толгойруу нь цохисон. Тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч ***ын өгсөн: “Тэр өдөр би ***гийнд баяр тэмдэглэх гээд очиход нэг хүүхэн залуу 2 байсан, эхнэрийг нь танихгүй нөхрийг нь зүс таньдаг , *** эхнэртэйгээ тэр дөрөвт “Түмний хишиг” нэртэй нэг шил архи, нэг том пиво өгөөд бид нар ууж байсан чинь гаднаас ***ийн найз хүүхэн нөхөртэйгээ хамт орж ирсэн бид танилцаад сууж байтал удалгүй *** гэдэг  хүүхэн ***ийн найз хүүхэнтэй маргалдаад амбаар төгссөн гээд хэрэлдэж байхад нь *** хоол хийж байгаад дундуур нь орж ирээд хэрэлдээд байсан тэгээд хоол хийж байсан 1 дүгээр хоолны төмөр халбагаар ***г толгойруу нь цохисо. Тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч ***ийн өгсөн: “тэр өдөр цагийг сайн санахгүй байна. Орой Сайхнаагийн гэрт нөхөр бид 2 орсон чинь Сайханаа гэртээ эхнэр Оюукагын хамт танихгүй гурван залуу нэг хүүхэн архи уугаад сууцгааж байсан. Мэндлээд бид хоёр ороод сууж байсан. Би найз Оюукатай юм яриад сууж байхад нөгөө танихгүй хүүхэн яриан дундуур орж надаас юм асуусан. Би тэрийг анзаараагүй тэр хүүхэн согтуу байсан болохоор би хариулаагүй юм. Тэгтэл надтай харьцахгүй байна гээд нөгөө хүүхэн Оюука бид хоёрыг Дархан-Өргөө гэдэг сургууль төгссөн гэсэн чинь амбаарын найзууд юм байна гэж тэр хүүхэн хэлсэн. Оюука чи юу гээд байгаа юм гээд ууралсан чинь нөгөө хүүхэн уурлаад маргалдаад байсан. Оюука нөхрийг нь эхнэрээ аваад гар наадах чинь ингэж байгаад агсам тавьдаг юм гэж хэлэхэд Тэр хүүхний нөхөр нь эхнэрээ авч гарах гээд босоод ирэхэд хаалганы хажууд нөгөө хүүхэн ирчихээд хаалганы хажууд байсан шүүгээ унгаагаад байсан би хажууд нь сууж байсан тэгээд Оюука хоол хийж байгаад нөгөө хүүхний хажууд ирээд гараа далайх шиг болсон чинь цохьчихсон байсан. Нөгөө хүүхний толгойноос цус гараад байсан. Тэгээд л цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,

Шүүх эмнэлгийн 124 тоот дүгнэлт: ...иргэн ***гийн биед зулайд шарх, нуруунд цус хуралт, зулгаралт, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна... /хэргийн 15 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч *** нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт түр оршин сууж байсан брак байрны 65-6 тоотод шинэ жилийн баяр тэмдэглэн бусадтай архи ууцгааж байхдаа иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар  толгойн тус газар нь  хоолны халбагаар цохиж түүний  биед  зулайд шарх, нуруунд цус хуралт зулгаралт шанаанд зулгаралт  бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч болон гэрч ***ийн өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчийн /хэргийн 22-23 дугаар хуудас/, хохирогчийн /хэргийн 9 дүгээр хуудас/ гэрч ***ын /хэргийн 11 дүгээр хуудас/, гэрч ***ийн /хэргийн 12 дугаар хуудас/, гэрч ***гийн /хэргийн 10 дугаар хуудас/ өгсөн мэдүүлэгүүд, шүүх эмнэлгийн 124 тоот дүгнэлт /хэргийн 15 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  байна.  

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хохирогч *** шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх боломжтой эрүүгийн хэргийг шүүгдэгч үйлдсэн боловч шүүх хуралдаанаас өмнө эвлэрээгүй, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч шүүгдэгчтэй эвлэрэхгүй, гомдолтой гэсэн тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан торгуулийн ял /3 нас хүрээгүй хүүхэдтэй тул баривчлах ял оногдуулах боломжгүй/ оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  
  
Хохирогч *** эчилгээ хийлгэхэд гарсан зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт  300.000 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэхэд шаардлагатай 1.200.000 төгрөг бүгд 1.500.000 төгрөг нэхэмжилснээс баримтаар тогтоогдсон боолт хийлгэхэд гарсан зардал 6000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлсөн тул нотлох баримтгүй нэхэмжилж байгаа 1.494.000 төгрөгийн нэхэжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
  
            Шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.5, 55.1.9 дэхь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

           Шүүгдэгч ***т холбогдох хэрэгт битүүмжилсэн болон хураасан эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоолны халбага 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй  гэж шүүх үзэв.

           Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн 
гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
             2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ***т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 960.000 төгрөгөөр /есөн зуун жаран мянга/ торгох ял шийтгэсүгэй.
           
                 3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.*** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч *** нь эмчилгээний зардал болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хоолны халбагыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ***т мэдэгдсүгэй. 

                 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
  
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***т урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.МӨНХТУЯА