Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Ц.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Лхагважав, Д.Дамдинсүрэн, Б.Батгэрэл,

Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сансарбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаарзүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Ц-ийн П, Б овогт Д-гийн Б, Б овогт Р-гийн Х, Б овогт Б-ийн У нарт холбогдох эрүүгийн 1924000930030 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................................. Увс аймгийн .................. суманд төрсөн,  35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Увс аймгийн ...........................оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ц.Пт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 50.000 төгрөг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ц овогт Ц-ийн П, регистрийн дугаар: ................................;

Монгол Улсын иргэн, ....................... өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Увс аймгийн ........... сумын 4 дүгээр багийн ........................ гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д-гийн Б, регистрийн дугаар: .................................;

Монгол Улсын иргэн, ............................ Увс аймгийн ........... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эцгийн хамт Увс аймгийн ........... сумын 11-р багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоосон. Мөн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сарын хорих ялаас эдлээгүй үйлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Р-гийн Х, ...........................;

Монгол Улсын иргэн, ................................ өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ................................. ээлжийн галч хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ........... сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б-ийн У, регистрийн дугаар: ...........................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн ........... сумын Дооно багийн нутаг “Цагаан усны ам” гэх газраас хохирогч У.Б-, Б.Э- нарын 32 тооны адуу буюу олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч У.Б-д 35.900.000 төгрөг, хохирогч Т.Э-ад 19.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Мөн шүүгдэгч Ц.П нь Увс аймгийн .............. сумын 1 дүгээр багийн нутаг “Урт булаг” гэх газраас 2020 оны 8 дугаар сарын 26-ны үед тус сумын иргэн Н.Б-ын 7 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн ........... сумын Дооно багийн нутаг “Цагаан усны ам” гэх газраас хохирогч У.Б-, Б.Э- нарын 32 тооны адуу буюу олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч У.Б-д 35.900.000 төгрөг, хохирогч Т.Э-ад 19.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

мөн шүүгдэгч Ц.П нь Увс аймгийн .............. сумын 1 дүгээр багийн нутаг “Урт булаг” гэх газраас 2020 оны 8 дугаар сарын 26-ны үед тус сумын иргэн Н.Б-ын 7 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаарзүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хувьд хохирогч У.Б-гийн 14 тооны адуу хулгайлагдсан бөгөөд 12 тооны адууг буцаан авсан одоо 2 шүдлэн үрээний үнэ болох 1.000.000 төгрөгийг, хохирогч Т.Э-ын хувьд 18 тооны адуунаас 8 тооны адууг буцаан авсан бөгөөд 10 тооны адуунаас 9 тооны адууг өгч одоо 1 тооны адууны хохиролд 1.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай байна. Хохирогч Н.Б-ын 7 тооны адуу хулгайлагдсан бөгөөд дээрх 7 тооны адуунаас 1 тооны адууг буцааж өгсөн одоо 6 тооны адуу төлөгдөөгүй байгаа бөгөөд 4.400.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ц.Паас гаргуулах саналтай байна. Хохирогч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу адуугаа эрж хайсан зардлыг нэхэмжилсэн байдаг. Хохирогч У.Б-гийн хувьд шатахууны үнэд 4.295.797 төгрөг, Т.Э-ын хувьд эрж хайсны зардалд 6.095.122 төгрөг, Н.Б-ын хувьд 4.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн учир дээрх үнийн дүнгээр нь шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгох нь саналыг байна. Өвс тэжээлийн зардлыг гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг;

2. Шүүгдэгч Р.Х, Б.У нарын өмгөөлөгч Б.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Р.Х, Б.У нар нь үйлдсэн гэмт хэрэг, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Б.У нь хохиролд өөрийнх нь мэдүүлгээр “1 тооны нас гүйцсэн морь, 3 тооны 4 настай морь, 1 байдас” өгсөн. Ингээд 3.600.000 төгрөгийн хохирлыг дангаараа төлөөд барагдуулчихсан юм. Б.Уын хувьд учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж байна. Р.Хгийн хувьд 700.000 төгрөгийн үнэ бүхий 4 настай морийг хохирогчид хүлээлгэн өгсөн. Хохирогчийн зүгээс 500.000 төгрөгийн асуудлыг ярьдаг боловч шүүгдэгч Р.Х 4 настай хязаалан үрээ хүлээлгэж өгсөн. Адууг хүлээлгэж өгөх явцад мөрдөгч ямар настай ямар тамгатай морийг хохиролд тооцож хүлээж авч байгаа талаар тэмдэглэлийг үйлдэж бэхжүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Нэгэнт энэ ажиллагаа хийгдээгүй учир хохирогч шүүгдэгч нар зөрөөтэй байдлаар мэдүүлэг өгсөн байгаа. Хэдийгээр хохирогчид хууль сануулж мэдүүлэг авдаг боловч хохирогчийн мэдүүлэгт авсан зүйлээ авсан гэж хэлээгүй нөхцөл байдлууд байна. Тэгэхээр энэ эргэлзээтэй байдлыг шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт байгаа учраас Р.Хгийн 700.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзаж үзээд нийт хохирлоос оногдох хэсгийг нь төлүүлэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б.Уын хувьд учруулсан хохирлоос өөрт оногдох хэсгээ бүрэн төлж барагдуулсан буюу 3.600.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж байна... хохирогч Т.Э-ад 1.000.000 төгрөг, У.Б-д хойд 2 хөл цагаан хар үрээ хязаалан, сартай хүрэн, шүдлэн  үрээний үнийг нэхэмжилж байгаа юм. Тэгэхээр хязаалан шүдлэн 2-ын хооронд зөрүү байхгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс 1.000.000 төгрөг гаргуулах санал гаргасан боловч хязааланг шинжээчийн дүгнэлтээр 700.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Харин шүдлэнг 500.000 төгрөгөөр үнэлсэн байгаа учир энэ дээр шүүх дүгнэлтээ хийж, хохирлыг гаргуулахад татгалзах зүйл байхгүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Д.Бийн хувьд үнэн зөвөөр мэдүүлэг тайлбар гаргаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хувьд улсын яллагчийн зүгээс хохирогч У.Б-, Т.Э- нарт шүүгдэгч нараас 1.000.000 төгрөг гаргаж өгье, харин өвс тэжээлийн зардлыг гаргах боломжгүй байна гэх саналыг дэмжиж байна. Улсын яллагчийн зүгээс эрж хайсны зардалд хохирогч У.Б-д 4.000.000 төгрөг, Т.Э-ад 6.000.000 гаруй төгрөгийн зардлыг нэхэмжилсэн дүнгээр нь гаргуулъя гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл 2 дугаар хавтаст хэргийн 60-80 хуудаст байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шатахууны баримтууд байсан тул эргэлзээ бүхий байдал үүсэж байгаа юм.  Увс аймгийн хувьд 12 сар гараад л даагыг шууд шүдлэн гэж үзээд нас нэмэгдүүлээд тоолоод явчихдаг. Урагшаа аймгийн хувьд хавар ногоо гарахаар л нас нэмж тоолдог юм. 2 аймгийн ахуй зан заншлын ойлголтын зөрүүгээс шалтгаалж,  шүдлэн, хязаалан адууны насны хувьд эргэлзээ үүсэж байна. Шүүгдэгч нарын хохирогчид өгсөн адууг дандаа нэг нас доошоо үнэлээд байгаа нь ажиглагдаж байна. Миний үйлчлүүлэгч Д.Б хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа учир шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа. Гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Б.Лхагважав шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Ц.П нь 2019 оноос эхлэн энэ хэрэгт цагдан хоригдсон байгаа. Энэ хугацаандаа мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулж байсан. Хохирлын талаар хэд хэдэн зүйлийг хэлье. Улсын яллагчийн зүгээс хохирогч Т.Э-, У.Б- нарт хохирол болох 1.000.000 төгрөг тус бүр гаргуулж олгохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Эрлийн зардал болон шатахууны зардал, өвс тэжээлийн зардлын баримтууд 2 дугаар хавтаст хэргийн 289 хуудас хүртэл авагдсан байсан. Тухайн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хэн юунд зориулж авсан нь тодорхойгүй баримтууд авагдсан байсан. Өвс тэжээлийн зардлыг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Эрлийн зардал болон шатахууны зардлын хувьд хохирогч У.Б-гийн зүгээс бензин шатахууны зардалд 4.295.790 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд зарлагын падаан буюу НӨАТ-ын баримтууд байдаг. Энэ баримтуудаар алдагдсан адуугаа хайх зорилгоор шатахуун авсан гэдэг нь тогтоогддоггүй. Яагаад гэвэл цаг хугацааны хувьд таардаггүй, тамга тэмдэггүй буюу нөхөж хийсэн баримтууд байгаа. Хохирогч Т.Э-ын хувьд ч гэсэн шатахууны зардал нь ч гэсэн ийм байдлаар харагдаж байгаа. Хохирогч Н.Б- шатахууны үнэд 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч ямар нэгэн машин техник ашиглаж эрлийн ажиллагаа явуулж, малаа хайсан гэдэг нотлох баримтууд хэрэгт хавсаргаагүй байдаг учир тогтоогдоогүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

5. Шүүгдэгч Ц.П шүүхийн хэлэлцүүлэгт: “Өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүн болгонд зардал чирэгдэл учруулж байгаадаа гэмшиж байна. Д.Б, Р.Х, Б.У нарын аав, ээж, ах, дүү нараас уучлалт гуйж байна” гэв.

6. Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

7. Шүүгдэгч Р.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

8. Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Эрүүгийн 1924000930030 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

А. Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн ........... сумын Дооно багийн нутаг “Цагаан усны ам” гэх газраас хохирогч У.Б-, Б.Э- нарын 32 тооны адуу буюу олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч У.Б-д 7.100.000 төгрөг, хохирогч Т.Э-ад 12.900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх үйлдэлд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 51-62, 147-159 дэх тал);

2. Хохирогч У.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн ........... сумын Дооно багийн нутаг дэвсгэр “Цагаан усны ам” гэх газраас адуу хулгайд алдсан. Түүнээс хойш Завхан аймгийн ..........., Баян........... сумын нутаг хайсан...Сартай бор хээр, хар үрээ, цагаан өсгийтэй хар үрээ гээд 2 охин дааганаас бусад нь бүгд уяж сойж байсан адуунууд уралдсан баяр наадамдаа эхний 10-д тогтмол давхидаг, хонгор даага овооны баярт нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн, энд тэндээс удам угшил сайтай адуунууд гэж цуглуулж авсан юм...Миний өөрийн эзэмшлийн 14 тооны адуу хулгайд алдагдсан бөгөөд 1. Сэнсэн тамгатай хул үрээ /хязаалан/, 2. Хас тамгатай хар үрээ /хязаалан/, 3.Хойд хоёр хөл цагаан хар үрээ /хязаалан/, 4. Хээр үрээ /шүдлэн/, 5. Сартай бор хээр үрээ /шүдлэн/, 6. Сартай хүрэн үрээ /шүдлэн/, 7. Жижиг сартай зээрд үрээ /шүдлэн/, 8. Хээр байдас /шүдлэн/, 9. Хонгор даага эр, 10. Сартай хүрэн даага охин, 11. Хул даага эр, 12. Хар даага эр, 13. Шар хээр даага эр, 14. Бор хээр үрээ /шүдлэн/ алдагдсан юм. Би 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ 1 тооны адуугаа дутуу мэдүүлсэн байсан...Би 12 тооны адууг зүсээр нь буцааж авсан бөгөөд одоо хойд хөл цагаан хар үрээ, сартай хүрэн үрээ зэрэг 2 тооны адуу нь дутуу байгаа. Би одоо дутуу байгаа 2 тооны адууны үнэ болох 7.500.000 төгрөг болон тухайн үед алдсан адуугаа эрж хайхад зарцуулсан бензин шатахууны үнэ 4.295.797 төгрөг, мөн хулгайд алдагдсан адуунуудыг тэжээхэд зарцуулсан өвс тэжээлийн үнэ 3.200.000 төгрөг нийт 14.995.797 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 18-21 дэх тал);

3. Хохирогч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 23-25-ны хооронд Завхан аймгийн ........... сумын Дооно багийн нутаг дэвсгэр Цагаан усны амны Элсний хаяа гэх газраас 18 тооны адуугаа хулгайд алдсан. Хамгийн сүүлд 8 дугаар сарын 23-нд үзэхэд байсан гэж хүмүүс хэлсэн. 8 дугаар сарын 25-нд үзэхэд адуу байхгүй байсан. Би 8 дугаар сарын 26-наас эхлэн ........... сумын нутаг дэвсгэр Цагаан усны ам, Нисэгийн шугуй зэрэг газраар хайгаад олдоогүй. Тэгээд Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруун, Завхан аймгийн Сантмаргад, Сонгино сумын захуудаар хайсан...1. Хүрэн морь 7 настай нас гүйцсэн /зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 2. Сартай хүрэн морь /зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 3. Хүрэн морь 11 настай нас гүйцсэн /зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 4. Хул морь 13 настай нас гүйцсэн жороо /зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 5. Хонгор соёолон үрээ /зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 6. Хул соёолон үрээ 5 настай /зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 7. Хээр соёолон үрээ 5 настай, шар халтар дуу хошуутай /зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 8. Хээр үрээ хязаалан 4 настай, духан дээрээ жижиг сартай /зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 9. Хул үрээ, шүдлэн, 3 настай, 4 тооны бүгд зүс ижил, /бүгд зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 10. Бор хээр хязаалан үрээ 4 настай /зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 11. Хонгор даага 2 настай /зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 12. Хүрэн шүдлэн үрээ 3 настай /зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 13. Хонгор морь 14 настай /зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 14. Хүрэн шүдлэн үрээ 3 настай /зөв талын хаа гуян дээрээ хүрээтэй дором тамгатай/, 15. Хонгор үрээ хязаалан 4 настай /зөв талын гуян дээрээ буудай тамгатай/, нийт 18 тооны адуу алдсан...Манай аав аймгийн алдарт уяач Тангад гэж хүн байсан, хурдан морь уяж сойдог хүн байсан. Манай адууны удам угшил сайтай сумынхан мэднэ. Би бас залгамжилж морь уядаг сумын алдарт уяач хүн байгаа юм...Сартай хүрэн морь сумын баяр наадамд айргийн 3-т болон 5-д тус тус хурдалж байсан, хул зүсмийн шүдлэн үрээг би уяж сойж байсан, 7, 8-р байранд хурдалж байсан...Би алдсан 18 тооны адуунаас зүсээр нь 8 тооны адуу буцааж авсан бөгөөд 10 тооны адуу нь буцаж ирээгүй. Ц.П миний хохирлыг барагдуулж байна гээд 2 тооны даага, 1 тооны морь, Б.У 1 тооны морь, 3 тооны байдас, 1 даага, Р.Х нь 1 тооны байдас өгсөн ...Ц.П, Б.У, Д.Б нараас надад өгсөн нийт 9 тооны адууг би өөрийн алдсан 6 тооны адууны үнэ өртгөнд бодож авсан...адуугаа эрж хайхад зарцуулсан төгрөг 6.095.122 төгрөг, хулгайд алдагдаж турсан адуунуудаа тэжээхэд зарцуулсан өвс тэжээлийн зардал 3.630.000 төгрөг...4 тооны адууны 5.000.000 төгрөг, нийтдээ 14.725.122 төгрөгийг нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 163-165 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 24-27 дахь тал);

4. Иргэний нэхэмжлэгч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна. ........... сумын төвд манай сумын харьяат Батмөнхийн П гэх айлд Увс аймгийн .............. сумын харьяат Ц.П гэх хүн ирсэн байсан. .............. сумын П буюу Ц.П даага зарна гэхээр нь би хонгор зүсмийн даага 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Зөв талын гуян дээрээ хас тамгатай, зөв талын ташаан дээрээ монгол бичгэн тамгатай байсан...Уг дааганы эзэн гэх хүн 2019 оны 11 дүгээр сарын эхээр ирээд аваад явсан. ..Ц.П гэх залуугаас 500.000 төгрөгөө буцааж авмаар байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 47 дахь тал);

5. Иргэний нэхэмжлэгч Ч.Ц-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2019 оны 8 дугаар сарын сүүлээр байх, манайх Нарийны голын Хөх модон гэх газар байхад .............. сумын харьяат П /Ц.П/ гэх залуу манайд нэг хонгор зүсмийн даага хөтөлж ирээд хүүхэд .................д сургуульд сууж байгаа, мөнгөний хэрэг байна гээд гуйгаад байхаар нь би бэлэн 500.000 төгрөг өгч худалдаж авсан...3өв талын гуян дээрээ бөөрөнхий дүрсэн дотор гурвалжин дүрстэй тамгатай, би нэрийг нь мэдэхгүй байна, би  тухайн даагыг худалдаж аваад дараа нь өөрийн адуунд дардаг аагт олом тамгыг шинээр дарсан...Би П /Ц.П/ гэх залуугаас даага худалдан авахаар өгсөн 500.000 төгрөгөө буцааж авмаар байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 168 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 43-44 дэх тал);

6. Иргэний нэхэмжлэгч Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Би .............. сумын П буюу Ц.Пд бугын ясан эвэртэй, битүү ястай бүрэн тоногтой эмээл 2019 оны 5 сарын үед зарсан юм. Надад тухайн үед тухайн бог мал өгнө гээд миний эмээлийг авч явсан. Тэгээд 2019 оны 8 сарын сүүлээр сургуулийн хүүхдүүдийн хичээл ороогүй байх үед сумын төвд гэртээ байж байхад П буюу Ц.П манайд ирсэн ирэхдээ 2 морь эмээлийн өртөг гээд өгөөд явсан...Хул зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь, хүрээтэй дормон тамгатай, жороо морь байсан. Хүрэн зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь хас тамгатай бөөн /үүрэн/ сүүлтэй морь байсан, хул морины хүрээтэй дормон тамган дээр нь би сая 9 дүгээр сарын 14-ний үед мухар олом тамга давхарлаж дарсан. Хүрэн зүсмийн морийг би Ц- гэх хүнд өгч оронд нь 4 машин өвс 600.000 төгрөгөөр бодож авсан. Ц- гэх хүн уг морийг нядлаад махыг нь зарсан байсан...Хул зүсмийн морь нь надад байгаа. Надад энэ морийг хураалгахад татгалзах зүйлгүй...Ц.Пд зарсан эмээлийн өртөг 3.000.000 төгрөгийн оронд уг хоёр адууг авсан миний хувьд хохирч хоцорч байгаа тул миний хохирлыг барагдуулж өгнө үү...Би Ц.П гэх залуугаас 2.000.000 төгрөг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 171 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 56 дахь тал);

7. Иргэний нэхэмжлэгч Ц.З-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 8 сарын 24, 25-ны үед .............. сумын Уртбулагийн рашааны ойролцоо байсан Ц.Пынд очиж 2 адуу авсан. Ц.П надаас урьд нь гэрийн мод аваад өрөндөө өгсөн юм...Хүрэн зүсмийн нас гүйцсэн морь бөөрөнхий дотор гурвалжин дүрстэй тамгатай байсан...Ц.П нь надаас Монгол гэрийн 2 толгой, 12 хананы мөнгө болох 1.200.000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй учир нэхэмжилж байна...2019 оны 9 дүгээр сард миний Ц.Паас худалдан авсан хээр зүсмийн үрээг Завхан аймгийн ........... сумын хэсгийн төлөөлөгч Д.А- гэх хүн ирж авсан. Түүний өмнө мөн хүрэн зүсмийн нас гүйцсэн морийг дээрх хүн ирж авсан. Тухайн үед адууны эзэн гэх хүнтэй хамт ирж байсан ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 176 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 35-37 дахь тал);

8. Гэрч Т.Ц-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын сүүлээр манай сумын харьяат Н.Б- гэх хүн хашаандаа хоёр адуу авч ирсэн байсан, нэгийг нь та аваадхаач гэсэн, тэгэхээр нь би хүрэн зүсмийн морийг нь авч оронд нь Н.Б-д 4 машин өвс 600.000 төгрөгөнд бодож өгөөд морийг нь авч нядалж зарсан. Сүүлд нь би Н.Б-гаас хүрэн морь нь ямар тамгатай байсан юм гэхэд хас тамгатай байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 174 дэх тал);

9. Гэрч Ц.Т-ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна. Увс аймгийн ........... сумын 4 дүгээр багт байх гэрээсээ би өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн хүрэн өнгийн мотоцикльтой .............. сум орохоор гараад Д.Бийг аваад явсан. Бид хоёр 2-3 хоногийн өмнө хамт явах талаар ярилцсан байсан. Би .............. сумын Ц.Пд 2019 оны хавар нэг тооны азарга зарсан байсан. Түүнийхээ өртгийг авахаар бид хоёр хамт явсан...Бид хоёр Ц.Пынд ирж 3 хоносон...Тэгээд өөрийнхөө адууг аваад ирье гээд Д.Бээг аваад явсан...Маргааш өглөө нь Ц.П, Д.Б, Р.Х, Б.У дөрвүүлээ гэрийнхээ хойд талд 30 гаран тооны адуу авч ирсэн байсан. Б.У, Р.Х гэх хоёр залуу 6 адуу барьж авсан. Тэгж байгаад орой болсон хойно Ц.П чамд өгөх 3 тооны адууг Бөөрөг гэх газар руу оруулж, хашаанд хашиж байгаад бариад өгье, үлдсэнийг нь Увсын ........... сум оруулж зарж бог мал болгох гэж байгаа юм гэсэн...Тэгээд надад 2.500.000 төгрөгийн өрөнд 4-5 настай хул морь, шар хээр үрээ, 4 настай цагаан бүстэй /цагаан оломтой/ хүрэн морь зэрэг 3 морь надад өгсөн. Тууж ирсэн адуунууд бага настай голдуу адуунууд байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал);

10. Гэрч Ц.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 26, 27-ны хавьд би Увс аймгийн ........... сумын нутаг Бөөрөг гэх газар руу мотоцикльтой адуунд явж байсан. Гэтэл Тарвагатай гэх газрын хажууд өглөө 07 цаг 30 минутын орчимд 10 тооны даага голдуу хас тамгатай адуу байсан, би утсаараа зургийг нь дарж авчихаад адуундаа явсан. Тэгээд намайг орой буцаж явахад Нарийны гол дээр эдгээр адуунууд усанд ороод байж байсан. Оройхон тухайн адуунуудын Ж- мотоцикльтой туугаад явж байхад нь би таарч уулзахад .............. сумын П/Ц.П/  гэх хүн хас тамгатай ийм адуу алдсан наагуур чинь үзэгдэв үү, би тууж яваад алдсан гэж утсаар ярьсан гэсэн. Би тэгээд гэр рүүгээ явсан. Д.Ж- тууж явсан адуунуудаа хаячхаад гэр рүүгээ бас явсан. Маргааш нь Д.Ж- над руу утсаар залгаад П /Ц.П/ ирж адуугаа авна гэнээ, хамт очъё гэсэн, бид хоёр морьтой адуун дээр нь очиход П /Ц.П/ 17 цагийн орчим ........... сумын харьяат бас адилхан нэртэй сумын уяачдын холбооны дарга хийдэг П гэх хүний хамт цэнхэр өнгийн Портертой ........... сумын төвөөс ирсэн. Тэгээд Д.Ж-ид 3 адуу, Ё.С-д 1 адуу, надад 3 адуу нийт 7 адуу үлдээгээд үлдсэнийг нь Зүүнговийн П нэгийг нь унаад 3 адуу хөтлөөд явсан. Д.Ж-ид нэг хул даага хас тамгатай, хээр шүдлэн үрээ хас тамгатай, хул дэлтэй хязаалан насны морь аагт олом тамгатай байсан нийт 3 адуу өгсөн. Надад өгсөн цавьдар хязаалан үрээ хас тамгатай, сартай хээр үрээ хас тамгатай, хар зүсмийн даага ширээтэй хас тамгатай нийт 3 тооны өгсөн. Ё.С-д шар хээр зүсмийн даага хас тамгатай 1 тооны адуу өгсөн. П /Ц.П/ өөрөө авч явсан нь хар хязаалан хас тамгатай, өсгий цагаан хар хязаалан хас тамгатай, хүрэн даага хас тамгатай, шарга даага, хас тамгатай 4 тооны адуу авч явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87-88 дахь тал);

11. Гэрч Д.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2019 оны 8 дугаар сарын 25, 26-ны орчим манайх ........... сумын 8 дугаар багийн нутаг Олон нуур гэх газар нутаглаж байхад .............. сумын харьяат Ц.П гэх хүн над руу утсаар залгаад би урдаас адуу тууж яваад цөөхөн хэдэн даага голдуу адуу алдчихлаа олж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би за гээд маргааш нь ........... сумын Нарийны гол гэх газраар мотоциклтой хайгаад явж байхад 11 тооны адуу усанд орж байсан. Би Ц.Пын захисан адуу мөн байна гэж бодоод адуунуудыг гэр рүүгээ туугаад явж байхад Ц.Н- гэх залуу тааралдаад хэний адуу юм бэ гэхээр нь би минийх биш эзэн нь над руу яриад олоод өгөөч гэж захисан юм гэж хэлсэн. Тэгээд яваад өгөхөөр нь би гэртээ очоод Ц.П руу утсаар ярьж алдсан адуунууд чинь энд байна гэж хэлэхэд за би танай нутагт байна гээд орой ирсэн...Ц.Н-т хар даага 1, хээр даага 1, хүрэн шүдлэн үрээ 1 нийт гурван адуу өгсөн. Бүгд хас тамгатай байсан байхаа, Ё.С-д хээр зүсмийн даага нэгийг өгсөн, хас тамгатай. Надад хул даага 1 жижиг ширээтэй хас тамгатай, хээр үрээ 1, том хас тамгатай, Ц.П өөрөө авч явсан нь хар зүсмийн морь хас тамгатай, дэлтэй хул морь 1 сэнсэн тамгатай, хүрэн даага 1 тамгыг нь анзаарч хараагүй, дэлийг нь мухарлаж авсан шарга зүсмийн адуу 1 зэргийг авч явсан. Үүнээс хойш 10 гаруй хоногийн дараа миний төрсөн ах Дэлчээ буюу Баттулга Пын авч явсан хул морийг дэлийг нь зассан, тамган дээр нь мухар олом нэртэй тамга давхарлаж дарсан хул зүсмийн морийг адуундаа авч ирж нийлүүлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 90 дахь тал);

12. Гэрч Ё.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 25, 26-ны орчим байх өдрийг нь мэдэхгүй, би Бөөрөг гэдэг газар руу адуугаа гаргачхаад морьтой Олон нуур гэдэг газар явж байхад Д.Ж- гэдэг залуу 11 тооны адуу туусан явж байсан. Бид хоёрыг уулзаад зогсож байхад Ц.Н- гэдэг залуу ирсэн. Бид гурав эдгээр адуунуудыг Нарийны голоор тууж гаргаж өгсөн. Цэнхэр өнгийн Портер машинтай хоёр хүн ирсэн байсан. Нэг нь манай ........... сумын харьяат П буюу П, нөгөө хамт ирсэн хүнийг нь танихгүй хүн байсан. Тэгээд надад Д.Ж- нэг даага барьж өгсөн, Ц.Н-т 3 адуу барьж өгсөн, Д.Ж- өөрөө хоёрыг авсан. Үлдсэн 5 адууг ........... сумын харьяат П, хамт ирсэн танихгүй хүнтэйгээ хамт ........... сумын төв рүү туугаад явсан...Тамгыг нь урьд харж байгаагүй тамга байсан, манай эндэхийн тамга биш байсан ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал);

13. Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна. Сумын төвд байж байхад .............. сумын П буюу П /Ц.П/ над дээр ирж уулзаад ийм бага насны азарган үрээ байна зармаар байна гэсэн. Би 100.000 төгрөг бэлэн өгөөд үлдэгдлийг нь дараа өгье гээд уг адууг аваад Увс аймгийн ........... сумын харьяат Дэлчээ буюу Баттулга гэх хүнд өгч адуунд нь тавиулсан. Хул зүсмийн хязаалан насны дэлтэй, тамгыг нь нэрийг нь сайн мэдэхгүй сэнс шиг л тамга байсан...Намайг тухайн адууг Ц.Паас авсны дараагаар Завхан аймгийн ........... сумын хэсгийн төлөөлөгч гэх цагдаа залуу ирээд Дэлчээгээс аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 50 дахь тал);

14. Гэрч Б.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Увс аймгийн ........... сумын төвд гэртээ байж байхад манай хүү ирээд Гансүх гэх айлын хашаанд зарах адуу юм шиг байна, 3-4 адуу байна гэж ирж хэлэхээр нь би очиход хээр зүсмийн шүдлэн, хул зүсмийн шүдлэн, хул зүсмийн морь, хонгор зүсмийн морь нийт 4 адуу байсан. Намайг очиход хариуцах эзэн алга байсан тул гараад явж байтал .............. сумын Ц.П гэх залуу мотоцикльтой ирсэн...Би хээр шүдлэн үрээ зарах уу гэхэд зарна гэсэн. Би Ц.Пд 1 ширхэг суран бугуйл 500.000 төгрөгөнд бодож өгөөд хээр зүсмийн шүдлэн үрээг худалдаж авсан...чи дахин мал сонирхох уу гэхэд нь би тэгье гээд Нарийны голын хөдөө Ц.Пын хамт миний эзэмшлийн Портер маркийн машинтай хамт явсан. Бид хоёрыг очиход Ц.Н-, Д.Ж-, Ё.С- зэрэг хүмүүс байсан, 11 тооны адуу байсан. Бид хоёрыг очиход уг залуус адуу авч ирсэн байсан. Ц.Н- 3 адуу, Д.Ж- 1 адуу, Ё.С- 1 тооны адуу авсан. Би очоод охин хүрэн халзан даагыг 1 суран бугуйлаар авахаар тохиролцсон................. сумын Ц.П түрүүлээд 5 тооны адуу аваад ........... сумын төв рүү очсон. Манай хашаанд хул үрээ, хүрэн халзан даага, хар үрээ зэрэг 3 адууг авч ирсэн. Маргааш нь шарга зүсмийн даага Ц.П авч ирсэн. Хул үрээг Д.Б- гэх хүнд Ц.П өгсөн, шарга ч гэмээр хонгор ч гэмээр зүсмийн даагыг Б.Д гэх хүнд зарсан. Хар зүсмийн үрээг намайг хадгалж бай гэж үлдээсэн, хонгор халзан даагыг би 1 суран бугуйлаар худалдаж авсан юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 53 дахь тал);

15. Гэрч Н.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын сүүлээр байх, яг өдрийг нь сайн санахгүй байна, манайх Нарийны гол гэх газар байхад .............. сумын харьяат Ц.П гэх хүн манайд ирээд 1 тооны хүрэн зээрд морь авч ирээд авах уу гэхэд нь би авъя гээд 5 ширхэг Монгол гутал өгч уг адууг авсан. Уг адууг 8 сарын сүүлээр хүүхэд өшиглөөд байхаар нь сумын төв рүү авч орж Я.Даалхай гэх айлын хашаанд нядалж, арьсыг нь шулаад махыг нь зарсан. Хүрэн зээрд зүсмийн дугуй дотор гурвалжин дүрстэй тамгатай 5 настай бага шиг морь байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 85 дахь тал);

16. Гэрч Я.Даалхайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 8 сарын сүүлээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Увс аймгийн ........... сумын 4 дүгээр багийн харьяат Шараа буюу Н.Ц гэх хүн ........... сумын төвд манай хашаанд 1 тооны хүрэн зүсмийн ч юм шиг зээрд зүсмийн ч  юм шиг адуу авч ирээд, нядлаад махыг нь хиллэж зараад дуусгасан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 178 дахь тал);

17. Гэрч Н.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Манай нагац ах У.Б- нь 2019 оны 8 дугаар сард өөрийн эзэмшлийн 14 тооны адуугаа ........... сумын Дооно багийн нутаг “Цагаан усны ам” гэх газраас хулгайд алдсан юм. Мөн тухайн үеэр тус багийн иргэн Т.Э-ын эзэмшлийн 18 тооны адуу хулгайд алдагдсан байсан...адуугаа алдсанаасаа хойш ойр орчмын сумдаар яваад хайгаад байсан боловч олдохгүй байна гэж байсан. Тэгээд удаа ч үгүй алдсан адууных нь сураг гарсан гээд У.Б- ах Увс аймгийн ..........., .............. сумдын чиглэлд явчихсан байснаа над руу залгаад миний адуу олдож байна, чи ирээд аваадхаач гэхээр нь би У.Б- ахын 3 тооны адууг ачиж Завхан аймгийн ........... суманд ирсэн, мөн тухайн үед Т.Э- ахын эзэмшлийн 3 тооны адууг хамт ачиж ирсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 58 дахь тал);

18. Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын сүүлээр манай сумын 9 дүгээр багийн иргэн Д.Б- надад чи энэ адууг хадгалж байгаач, манай адуу гол руу орчихсон олдохгүй байна гэж өгсөн. Түүнээс хойш 10 дугаар сарын эхээр Завхан аймгийн ........... сумын У А, У.Б- гэх хүмүүс ирээд тухайн адууг миний алдсан адуу байна гээд аваад явсан...Тухайн адуу нь хул зүсмийн, хязаалан настай, сэнс шиг хэлбэртэй тамган дээр аагт олом нэртэй тамга давхарлаж дарсан байсан.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 77 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

Б. Шүүгдэгч Ц.П нь Увс аймгийн .............. сумын 1 дүгээр багийн нутаг “Урт булаг” гэх газраас 2020 оны 8 дугаар сарын 26-ны үед тус сумын иргэн Н.Б-ын 7 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр .............. сумын Урт булаг нэртэй газар 2 азаргатай адуун дотроос 7 тооны адуугаа хулгайд алдсан юм...1. Халиун зүстэй нас гүйцсэн морь, зөв талын гуянд жинстэй олом тамгатай, зөв чихэнд цуулбар имтэй, 2. Улаан хээр зүсний нас гүйцсэн морь, зөв талын гуян дээрээ жинст олом тамгатай, зөв чих цуулбар имтэй, 3. Буурал хязаалан насны морь мухар олом тамгатай, 4. Дэлтэй улаан хээр хязаалан, зөв талын гуянд жинстэй олом тамгатай, зөв чихэнд цуулбар имтэй, 5. Дэлгүй бор хээр хязаалан, зөв талын гуянд жинстэй олом тамгатай, зөв чихэнд цуулбар имтэй, 6. Хүрэн хязаалан морь, зөв талын гуянд жинстэй олом тамгатай, зөв чихэнд цуулбар имтэй, 7. Халиун зүсний даага, зөв талын гуянд жинстэй олом тамгатай, зөв чихэнд цуулбар имтэй...Би 1 тооны адуугаа олж авсан. Манай дүү Балжинням, Тулга нар Ховд аймгийн Буянт сумын нутагт 2020 оны 9 дүгээр сарын 20-ны үед казак хүнээс Буурал зүсмийн хязаалан настай, азарга үрээг очиж авсан. Бусад 6 тооны адуу олдоогүй...Би одоо 6 адууныхаа үнэ болох 4.400.000 төгрөг, мөн алдсан адуугаа эрж хайхад зарцуулсан шатахууны төлбөр болох 3.000.0000 төгрөг, нийт 7.400.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 189-190 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 30 дахь тал);

2. Иргэний нэхэмжлэгч А.Д-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...П /Ц.П/ гэдэг залуу надад хэлэхдээ 3 адуу авчирлаа, нэгийг нь хүнд зарчихлаа, хоёрыг нь танд зарна, та авах юм уу гэж асуухаар нь би тухайн үед авна, авахгүй гэж хэлээгүй. Тэгэхэд нөгөө залуу миний хоёр адуу огт явахгүй байна, та ирээд машинтайгаа ачиж Ховд аймгийн төв оруулж өгөөч гэхээр нь би 1 км-ийг 1000 төгрөгөөр бодож явна, ирж очих нь 200 км байдаг, чи надад 200.000 төгрөг өгвөл ачиж оруулж өгье гэж хэлсэн. Тэгэхэд би 200.000 төгрөг өгнө, та хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сум руу дүү Д-гийн эзэмшлийн Портер маркийн автомашинаар очсон. Намайг очиход П /Ц.П/ Ховд аймгийн Дөргөн сумын төв дээр байсан ба хүрэн, буурал, халиун зүсний 3 тооны адуу айлын хашаанд байсан. Тамга нь дөрвөлжин дотор босоо зураас тамгатай байсан. Би тамганы нэрийг мэдэхгүй байна. Тэгээд би тэр гурван адууны хүрэн, буурал зүсний 2 тооны адууг ачиж, халиун зүсний адууг Дөргөн сумын залуу худалдаж аваад хоцорсон... Тухайн үед Ц.П намайг “та миний 2 морийг худалдаж аваачээ, бараг азаргыг нь танд авчирсан, хавар таныг азарга хайж байсан болохоор таньд зарах гэж авчирсан” гэж хэлсэн. Тэгж байснаа хоёуланг нь нийлээд 1.900.000 төгрөгөөр авахгүй юу гэхээр нь би ахад нь тийм их мөнгө байхгүй, авч чадахгүй юм байна гэсэн...Тэгээд ямар нэгэн асуудал байхгүй бол хоёуланг нь 1.200.000 төгрөгөөр өгчих гэхэд П /Ц.П/ авбал авахгүй юу гэхээр нь би 1.200.000 төгрөгөөр үнэлж аваад мөнгийг нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн төвд байхдаа Пд  /Ц.П/ өгсөн...Би тухайн 2 тооны адууны хүрэн зүсний адууг өөрийнхөө хамаатны дүү Молшыбайд 800.000 төгрөгөөр худалдсан, харин буурал зүсний хязаалан үрээг би азарга тавих гэж өөртөө байлгаж байсан юм...Би 400.000 төгрөг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 216-217 дахь тал);

3. Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Би Ц.Пын зургийг үзлээ. Би энэ хүнтэй 2020 оны 8 дугаар сарын 30,31-ний өдөр байх, манай гэр ............................ сумын Хулж багийн нутаг “Улаан эрэг” нэртэй газарт байхад Мийгаа гэдэг ахын гэрт ирсэн ба тэр үед Ц.П гэдэг хүн 5 тооны адуу мал тууж ирээд манай гэрийн ойролцоо чөдөрлөсөн. Тэгэхээр нь би сонирхоод очтол бүгдийг нь зарах гэж авчирсан, заримыг нь шууд махлуулна гэж хэлсэн ба би тэр хүний нэрийг нь асуухад ахыг нь Аархал гэдэг гэж хэлсэн, П гэдэг нэрийг нь Сүүлд М-оос сонссон...Тухайн үед П гэдэг хүн өөрөө улаан хээр зүсний 60 тамгатай адуу унаж явсан, энэ миний унаган адуу үүнийг зарахгүй гэж хэлсэн. Бусад 5 тооны адууг зарна, зарим нь хурдан удамтай гэхээр нь би буурал шүдлэн үрээг сонирхоод хэдэн төгрөгт зарах юм бэ гэж асуухад 800.000 төгрөгт өгнө гэж хэлснээ надад зараагүй юм. Мөн хүрэн, халиун, 2 бор хээр зүсний адуунууд байсан ба бүгд ижил жинстэй олом тамгатай байсан....” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 191 дэх тал);

4. Гэрч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манайх ............................ сумын “Дунд хамар” нэртэй газар намаржиж байхад Ц.П 4 тооны адуу хөтлөөд өөрөө хээр морь уначихсан Ч гэдэг айлд ирж буусан. Тухайн өдөр манай ойролцоо байх айлуудад орж морь худалдаж авах хүн байна уу гэж сураглаад явсан. Тухайн адуунууд халиун морь нас гүйцсэн жинстэй олом тамгатай /зөв талын гуянд/ буурал шүдлэн үрээ зөв талын гуянд жинстэй олом тамгатай, нас гүйцсэн хээр морь зөв талын гуянд жинстэй олом тамгатай, нас гүйцсэн хээр морь зөв талын гуянд 60 тоотой тамгатай, хүрэн морь /хязаалан үрээ/ зөв талын гуянд жинстэй олом тамгатай байсан. Имийг нь сайн анзаараагүй. Заримыг нь хурдан морь гэж хэлж байсан. Тухайн адуунуудаас 2-ыг алдчихлаа гэж хайгаад тэр чигтээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 192-193 дахь тал);

5. Гэрч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 31-ний өглөө хүүхдүүдээ хичээлд нь хүргэх гэж сумын төв оруулж өгсөн. Тухайн үед би мотоцикльтой явсан бөгөөд сумын төвийн салхитын дэнжийн доод талд явж байхад нэг морьтой хүн миний араас давхиж ирээд дуудахаар нь би зогссон. Тэгтэл нөгөө хүн ирээд надтай өөрийгөө Аархал П гэж танилцуулсан. Ах нь .............. сумаас яваа, өөрийнхөө хэдэн адууг зарах гэж авч ирсэн, авах хүн байна уу гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн...П гэх залуутай хамт яваад очиход тэрний авч ирсэн гэх адуунууд Улаан эргийн талын хажууд байсан. Тэнд 6 тооны адуу байсан. Буурал, хүрэн, халиун, 2 хээр зүсний адуу байсан. Бүгд ижилхэн жинстэй олом тамгатай байсан. Өөрийнх нь унаж явсан адуу хээр зүсмийн адуу байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 196-197 дахь тал);

6. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн орчим манай гэрт цэнхэр өнгийн Даюун маркийн мотоцикль унасан өөрийгөө Аархал П гэж танилцуулсан бор царайтай, цэнхэр өнгийн дээлтэй залуу ирээд 2 тооны морь хайж явна, алдаад 7-8 хонож байна, ............................ сумын Хулж багийн нутаг Хяр гэдэг газар байх Чимэддорж гэдэг айлын гаднаас алдчихлаа гэж хэлсэн. Мотоциклийн ар талд нь ногоон шуудайнд хийж ганзагалсан юм байхаар нь юм зараад явж байгаа юм болов уу гэж сонирхоод асуухад миний эмээл юм гэж хэлсэн. Нэг нь мухар олом тамгатай, олж өгсөн хүнд мотоциклио өгнө гэхээр нь сураг тавьж байя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 198-199 дэх тал);

7. Гэрч Ч.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 30,31-ний үед байх Б ах над дээр ирээд танай П гэдэг найз чинь ирсэн байна гэнэ, чиний утас холбогдохгүй байгаа учраас чамайг дуудаад өгчих гэж байна гэхээр нь би тухайн үед очиж уулзаагүй ба 1-2 хоногийн дараа сумын төв орж ирэхэд П О.Ч-ийн гэрийн гадна ирээд надтай уулзсан. Тухайн үед надад хэлэхдээ .............. сумаас 6 тооны адуу авчирлаа. Ховд аймгийн Дөргөн сум руу ачуулмаар байна, найз чи ачааны машин олоод өгөөч гэхээр нь би Д ахыг гуйж өгсөн чинь Д ах малынхаа гарал үүслийн бичиг аваад ирвэл явна гэсэн ба надад чи гарал үүслийн бичиг аваад өгөөч танай ээж малын эмч юм байна лээ ш дээ,чи өөрийнхөө нэр дээр бичүүлээд аваад өгчих гэхээр нь би ээжийн утас холбогдохгүй байгаа, хөдөө мал дээр байгаа гэж хэлээд яваад өгсөн...тухайн адууныхаа 2-ыг алдсан гэж байсан. Яг ямар зүсний адуугаа алдсаныг мэдэхгүй байна. Нэг бор хээр морийг миний хүргэн дүү Э.М- худалдаж аваад хиллээд зарсан гэж сонссон...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 200 дахь тал);

8. Гэрч Б.Ж-сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 16 цагийн орчим өөрийнхөө адууг харах гэж явж байхад ............................ сумын Хулж багийн нутаг “Дунд хамар” нэртэй газар миний адуунууд байсан ба наана нь Б гэдэг айлын гадна 6 тооны адуу байхаар нь очиж сонирхоход жинстэй олом тамгатай улаан буурал зүсний үрээ, 2 хээр морь, халиун морь, хүрэн үрээ зэрэг адуунууд чөдөртэй байсан. Тэр үед тухайн адуунуудын эзэн гэх өөрийгөө П /Ц.П/ гэж танилцуулсан залуу гарч ирэхээр нь би тэр залуугаас шинэ мотоцикль байна, хоёр адуугаар тулах уу гэж асуухад үгүй би шинэ мотоциклтой, энэ адуунуудыг Ховд аймгийн Дөргөн сум оруулж зарна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 201 дэх тал);

9. Гэрч О.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын эхээр манай гэр ............................ сумын Хулж багийн нутаг “Дунд хамар” нэртэй газар байхад Ц.П гэдэг залуу ирж манайд 2 хоносон ба ирэхдээ 5 адуутай ирж манай гэрийн гадна 2 хоног байлгасан. Тухайн адуунуудыг энд зарахгүй, Ховд аймаг оруулж зармаар байна, ачуулах машин хэрэгтэй байна гэж хайгаад байсан. Тэгээд тухайн 5 тооны адууныхаа 2 хээр зүсний адууг алдсан ба тэрийг хайгаад явлаа гэж явснаас хойш ирээгүй. Тухайн авчирсан адуунууд нь хүрэн, халиун, буурал, 2 хээр зүсний адуунууд байсан ба 4 нь буюу хүрэн, халиун, буурал, улаан хээр зүсний адуунууд адилхан жинстэй олом тамгатай байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 202 дахь тал);

10. Гэрч О.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр халиун зүсний нас гүйцсэн бүдүүн морь нядалсан ба зөв талын гуян дээрээ жинстэй олом тамгатай адуу байсан. Би тухайн адууг 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр өөрийгөө гэрийн нэр нь О, жинхэнэ нэрээ П гэж танилцуулсан хүнээс 800.000 төгрөгөөр худалдаж авсан юм...Би гэрээсээ гараад тэр хүний унаж, хөтөлж ирсэн адууны тамгыг харахад 3-уулаа жинстэй олом тамгатай байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 206-207 дахь тал);

11. Гэрч Ө.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...15 цагийн орчим нуурын хоолойны хажууд байх бирваз дээр ирэхэд нэг залуу гүйж ирээд би бас бирвазаар гармаар байна гэхээр нь бид нартай хамт гараад ав гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу 3 тооны адуу хөтөлж ирсэн. Тухайн адуунууд нь жинстэй олом тамгатай байсан ба хүрэн, буурал, халиун зүсний адуунууд байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 208 дахь тал);

12. Гэрч Э.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.П нь манайд 2020 он 8 дугаар сарын сүүлчээр ирсэн ба тухайн үед миний  бие өвдөөд гэртээ хэвтэж байсан. ... 98182606 гэсэн дугаараас Зүүнговийн П /Ц.П/ байна өөрийнхөө хэдэн адууг зарах гэж авчирсан чинь нэг адуу хөлөө гэмтээчхээд явахгүй байна. Надад мөнгө төгрөгний хэрэг байна, чи аваад тус болооч 500.000-600.000 төгрөгт өгчихмөөр байна гээд гуйгаад байхаар нь за аваад ирэхгүй гэж хэлээд утсаа салгасан...Тухайн адуу бор хээр зүстэй гэдгийг нь мэднэ. Зүүн урд хөл нь гэмтэж хавдаж, шүүс гоожиж байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 219 дэх тал);

13. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 267 дугаартай “..2020 оны 8 дугаар сарын байдлаар Увс аймгийн .............. суманд зах зээлийн үнэ цэнийн баримжаа даага 300.000 төгрөг, шүдлэн насны морь 500.000 төгрөг, хязаалан насны морь 700.000 төгрөг, соёолон насны морь 800.000 төгрөг, нас гүйцсэн морь 1.000.000 төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 228 дахь тал);

14. Малд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 239-240 дахь тал);

15. “.........үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай “...2019 оны 8 сарын байдлаар хохирогч Т.Э-ын эзэмшлийн нас гүйцсэн морь 5 тооны, соёолон үрээ 3 тооны, хязаалан үрээ 3 тооны, шүдлэн үрээ 6 тооны, даага 1 тооны нийт 18 тооны адууны үнэлгээг 12.900.000 (арван хоёр сая есөн зуун мянга) төгрөгөөр, хохирогч У.Б-гийн эзэмшлийн хязаалан үрээ 3 тооны, шүдлэн үрээ 6 тооны, даага 5 тооны нийт 14 тооны адууны үнэлгээг 7.100.000 (долоон сая нэг зуун мянга) төгрөгөөр тус тус тогтоолоо” гэх дүгнэлт (6 дахь хавтаст хэргийн 85-88 дахь тал);

16. “.........үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай “...2019 оны 8 сарын байдлаар Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 2.800.000 (хоёр сая найман зуун мянга) төгрөг гэж тогтоолоо” гэх дүгнэлт (6 дахь хавтаст хэргийн 91-93 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Р.Х, Б.У нарын өмгөөлөгч Б.Батгэрэл хэргээс:

1. Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...хохирогч Т.Э-ад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нийт 5 тооны морь хүлээн авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 157-159 дэх тал);

2. Хохирогч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.У 3 тооны адуу авсан гэсэн ба адуу эрэхэд гарсан шатахууны зардалд, тэжээлийн зардалд нийт 5 адуу өгсөн, Р.Х 1 тооны адуу өгсөн...Б.У надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан”, “...өөрийн эзэмшлийн 18 тооны адуугаа алдсан...Би зүсээр нь 8 адууг буцааж авсан бөгөөд 10 тооны адуу нь буцаж ирээгүй... Ц.П миний хохирлыг барагдуулж байна гээд 2 тооны даага, 1 тооны морь, Б.У нь 1 тооны морь, 3 тооны байдас, 1 даага, Р.Х нь 1 тооны байдас өгсөн...Ц.П, Б.У, Д.Б нараас надад нийт 9 тооны адуу өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 163-165 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 24-27 дахь тал);

3. Хохирогч У.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний өөрийн эзэмшлийн 14 тооны адуу хулгайд алдагдсан...Би 12 тооны адууг зүсээр нь буцааж авсан бөгөөд одоо хойд хөл цагаан хар үрээ, сартай хүрэн үрээ зэрэг 2 тооны адуу нь дутуу байгаа...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 18 дахь тал);

4. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4/21 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” иргэн Ц.Т-ын хүрэн өнийн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоцикль битүүмжилсэн тогтоол, (1 дэх хавтаст хэргийн 199-201 дэх тал);

5. Хохирлын талаар хэрэгт авагдсан баримтууд (2 дахь хавтаст хэргийн 62-91, 95 дахь тал);

6. Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Р.Х нь төлөв даруу зантай, ажилсаг хөдөлмөрч, тусархуу хүүхэд байгаа юм. Манай төрсөн ахынд хүн болж өссөн багаасаа аав, ах нартайгаа ажил хөдөлмөр хийж сурсан, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй,. Б.Уын тухайд хүнд тусархуу, хүний үгэнд оромтгой, ааш зан сайтай, хөдөлмөрч хүүхэд. Р.Х одоо аавтайгаа хамт амьдарч байгаа. Р.Х эхээсээ гурвуулаа хоёр эгч нь тусдаа гарсан, Увс аймгийн ............................, ..... суманд амьдардаг, ээж нь 2 жилийн өмнө нас барсан, Х.Х аавтайгаа мал маллаж амьдардаг. Б.Уын хувьд мал ахуй муутай, аав нь сумын багийн төвийн болон эмнэлгийн галчаар ажиллаж байсан, ээж нь тэтгэвэрт байдаг. Б.У нь аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг. Р.Х, Б.У хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байхыг хараагүй, сонсож байгаагүй, их л төлөв томоотой залуучууд байгаа юм...” гэх мэдүүлэг  (3 дахь хавтаст хэргийн 68-69 дэх тал);

7. Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Р.Х нь төлөв даруу зантай, ажилсаг хүүхэд байгаа юм. Р.Х нь аавтайгаа хамт ........... сумын 11 дүгээр багт мал маллаж амьдардаг..” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 71 дэх тал);

8. “.........үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт, (хэргийн оролцогч нарт танилцуулаагүй) (6 дахь хавтаст хэргийн 91-93 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн хэргээс:

1. Гэрч Ц.Т-ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Зүүнговийн Ц.Пд 2019 оны хавар нэг тооны азарга зарсан байсан, түүнийхээ өртгийг авахаар бид хоёр хамт явсан...Бид хоёр Ц.Пынд ирж 3 хоносон...Хажууд нь Хаянхярваа гэх айлд Б.У, Р.Х гэх хоёр залуу байсан. Тэгээд өөрийнхөө адууг аваад ирье гээд Д.Бээг аваад явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал);

2. Д.Бийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “................. сумын нутаг Бурааны эх гэдэг газраас адуу авч ирнэ гээд би явахгүй гэсэн чинь намайг хамт явъя гэсээр байгаад дагуулаад явсан. Ц.П мотоцикль унаад би араар нь суугаад хөдөлсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74 дэх тал);

3. Ц.Пын гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад Б.У, Р.Х нар хэдэн төгрөгийн хэрэг байна, ганц хоёр малын хэрэгцээ байна гэж өвс ачиж байхад хэлсэн. Бид гурав маргааш нь явахаар болоод манай гэрт байж байсан. Би сумын төв рүү айл нүүлгэж өгчихөөд ирэхэд манайд унагатай гүү авахаар Т/ Ц.Т-/, Д.Б-ээ гэх хоёр хүн ирсэн байсан. Тэр хоёрт унагатай гүүг нь авч өгөхөөр Д.Бээг нь авч элсний захад гарч ирээд Д.Б-ээд ганц хоёр мал тууж авах гэж байгаа юм гэж хэлсэн. Д.Бээ тухайн үед дургүйцэж байгаад хамт явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79 дэх тал);

4. Хохирогч Т.Э-аас мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр авсан мэдүүлэг, хохирол төлөгдсөн эсэх талаар тодруулаагүй, (1 дэх хавтаст хэргийн 165 дахь тал);

5. Өмгөөлөгч Б.Батгэрэлээс шинжлэн судалсан гэмт хэргийн хохирлын талаарх баримтууд (2 дахь хавтаст хэргийн 62-91, 95 дахь тал);

6. Д.Бийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 243 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 187 дахь тал);

7. “.........үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт, “.........үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, шинжээч томилсон тогтоол танилцуулсан тэмдэглэл (6 дахь хавтаст хэргийн 85-88 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Б.Лхагважав хэргээс:

1. Гэрч Ч.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.П бид хоёр хүүхэд байхын нэг нутаг усанд амьдардаг байсан бөгөөд түүнийг сайн мэднэ. Ц.П нь зан авирын тухайд гайгүй, гэрийн ажил төрлөө сайн хийдэг залуу байгаа юм. Бид хоёр 2006-2007 онд Завхан аймгийн ........... сум дахь Хилийн цэргийн ........ дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Ц.П өөрийн гэсэн мал ахуй бараг байхгүй, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, одоо эхнэр хүүхдүүд нь Увс аймгийн ................. суманд амьдарч байгаа. Ц.Пын аав ,ээж нь хүүхэд ахуй цагт нь нас барчихсан юм. Урьд нь нэг удаа мал хулгайлсан хэргээр шоронд орж надтай хамт ял эдэлж байсан...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 66 дахь тал);

3. Гэрч М.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.П нь Увс аймгийн ................. сумын 5 дугаар багт айлын хашаанд эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Амьдралын нөхцөл байдлын хувьд дундаж амьдралтай, дулааны улиралд хөдөө малаа маллаад, харин хүйтэрч хүүхдийн хичээл орохоор аймгийн төвд нүүж ирж өвөлждөг. Зан харилцаа, төлөвшил, хүмүүжил сайн, элдэв гаж зуршил байдаггүй, хүнтэй нэг их дуугараад байдаггүй дуу цөөнтэй, даруухан талдаа хүн юм. ..Ц.Пын аав, ээж хоёулаа сайн хүмүүс бөгөөд үр хүүхдээ сайн өсгөж хүмүүжилсэн хүмүүс байсан. Ц.П нь элдэв хорт муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, бие эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчингүй, эрүүл саруул биетэй, бага байхаасаа мал маллаж өссөн хөдөө байсан бөгөөд боловсрол, мэргэжил гэх зүйл байхгүй. Ц.П нь эд хөрөнгийн хувьд цөөн тооны малтай, 6 ханатай эсгий гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, жирийн дундаж айл юм...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 69 дэх тал);

4. Ц.Пын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 229 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд ноцтой зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт:

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарт холбогдсон хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.

1. Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн ........... сумын Дооно багийн нутаг “Цагаан усны ам” гэх газраас хохирогч У.Б-гийн 14 тооны адуу, хохирогч Т.Э-ын 18 тооны адуу буюу олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч У.Б-д 7.100.000 төгрөг, хохирогч Т.Э-ад 12.900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

-Шүүгдэгч Ц.П нь ганцаараа Увс аймгийн .............. сумын 1 дүгээр багийн нутаг “Урт булаг” гэх газраас 2020 оны 8 дугаар сарын 26-ны үед тус сумын иргэн Н.Б-ын 7 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал: Шүүгдэгч Ц.Пын гэр Увс аймгийн .............. сумын Баяннуур багийн нутаг, Шар хулс гэх газарт, иргэн С.Хаянхярваагийнхтай айл, саахалт намаржиж байх үед 2019 оны  08 дугаар сарын сүүлээр гэрч Ц.Т- нь Ц.Паас 1 тооны азарганы өртөг авахаар шүүгдэгч Б.Бийн хамт Увс аймгийн ........... сумын 4 дүгээр багт байх гэрээсээ өөрийн эзэмшлийн, хүрэн өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклиор явж, .............. сумын Баяннуур багт байх Ц.Пын гэрт очсон байна.

Гэрч Ц.Т-, шүүгдэгч Д.Б нарыг шүүгдэгч Ц.Пынд очих үед шүүгдэгч Б.У, Р.Х нар нь Ц.П-ынхтай айл саахалт байх С.Х гэх айлын хадланг хадах ажилд туслалцан тэднийд байсан нь тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Ц.П нь гэрч Ц.Т-д 1 тооны азарганы өртөг өгөх зорилгоор мал хулгайлах сэдэл төрж, Д.Б, Б.У, Р.Х нартай үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн, улмаар Ц.Т-д “Би өөрийн адууг аваад ирье” гэж хэлэн, 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн үед Ц.П, Д.Б нар нь Ц.Т-ын эзэмшлийн Мустанг-5 маркийн хүрэн өнгийн, улсын дугааргүй мотоциклиор, шүүгдэгч Р.Х, Б.У нар нь Р.Хгийн эзэмшлийн, Мустанг-5 маркийн шар өнгийн мотоциклиор тус тус явж, 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 17.00 цагийн үед Завхан аймгийн ........... сумын нутагт очиж, уулан дээр гарч дурандахад айлын эзэнгүй өвөлжөөний хашааны хажуугаар олон тооны адуу ус руу явж байсан. Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь  уг адуунуудыг өвөлжөөний хашаанд оруулж хашиж, харанхуй болохыг хүлээж байгаад орой 22 цагийн үед Ц.П, Б.У нар тухайн адуунаас хул, зээрд зүсмийн 2 тооны адуу барьж унаад адуунуудыг Увс аймгийн .............. сумын чиглэлд туусан, энэ үед Ц.П нь Д.Б, Р.Х нарыг мотоциклиор түрүүлж яваад замдаа амраад хүлээж бай гэсний дагуу Р.Х, Д.Б нар мотоциклиор түрүүлж явсан, харин Ц.П, Б.У нар нь дахин замд тааралдсан 10 гаруй тооны адууг нийлүүлэн тууж яваад Д.Б, Р.Х нартай уулзан, улмаар унаагаа сольж, Д.Б, Р.Х нар тухайн адуунуудыг цааш үргэлжлүүлэн мориор, шүүгдэгч Ц.П, Б.У нар мотоциклиор тууж, шөнөжин яваад 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 13.00 цагийн үед шүүгдэгч Ц.Пын гэрийн ойролцоо буюу Увс аймгийн .............. сумын нутаг Урт булагийн гол дээр аваачиж, адуугаа тоолоход нийт 32 тооны адуу байсан гэх үйл баримт улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын Завхан аймгийн ........... сумаас бүлэглэн хулгайлсан 32 тооны адуунаас шүүгдэгч Б.У хүрэн зүсмийн нас гүйцсэн морь, сартай хүрэн шүдлэн үрээ, хээр зүсмийн хязаалан үрээ буюу нийт 3 тооны адуу,

Шүүгдэгч Р.Х нь хонгор зүсмийн 1 тооны соёолон үрээ, хул зүсмийн 1 тооны шүдлэн үрээ,  хонгор зүсмийн 1 тооны хязаалан үрээ 1 буюу нийт 3 тооны адуу, шүүгдэгч Д.Б 3 тооны адууг тус тус өөрийн эзэмшилдээ авч, үлдэх 20 гаруй тооны адууг шүүгдэгч Ц.П дараах байдлаар захиран зарцуулсан нь тогтоогдож байна. Үүнд:

-Иргэний нэхэмжлэгч Б.Дт хонгор зүсмийн 1 тооны даагыг 500.000 төгрөгөөр худалдсан,

-Иргэний нэхэмжлэгч Ч.Ц-д хонгор зүсмийн 1 тооны даагыг 500.000 төгрөгөөр худалдсан,

-Иргэний нэхэмжлэгч Н.Б-гаас урьд авсан “бугын ясан эврээр хийсэн,  битүү ястай, бүрэн тоноглолтой эмээлийн өртөг 3.000.000 төгрөгт хул зүсмийн дором тамгатай нас гүйцсэн бүдүүн морь, хүрээтэй дормон тамгатай хүрэн /жороо/ морь зэрэг 2 тооны адуу өгсөн.

-Иргэний нэхэмжлэгч Ц.З-гаас урьд авсан Монгол гэрийн мод (хана)-ны үнэ 1.200.000 төгрөгт хүрэн зүсмийн хас тамгатай нас гүйцсэн морь, хас тамгатай хээр үрээ зэрэг 2 тооны адуу өгсөн,

-Гэрч Ц.Т-аас урьд авсан нэг тооны азарганы өртөг 2.500.000 төгрөгт 4-5 настай хул морь, шар хээр үрээ, 4 настай цагаан бүстэй хүрэн морь зэрэг 3 тооны адуу өгсөн,

-Гэрч Д.Ж-ид хас тамгатай хээр зүсмийн 1 тооны шүдлэн үрээ, хул зүсмийн 1 тооны хязаалан үрээ, ширээтэй хас тамгатай хул зүсмийн 1 тооны даага, нийт 3 тооны адуу өгсөн,

-Гэрч Ё.С-д хээр зүсмийн 1 тооны даага өгсөн,

-Гэрч Ц.Н-т хас тамгатай, цавьдар 1 тооны шүдлэн үрээ, сартай хээр 1 тооны шүдлэн үрээ, ширээтэй хас тамгатай, хар зүсмийн 1 тооны даага зэрэг нийт 3 тооны адуу өгсөн.

-Иргэний нэхэмжлэгч Б.Пд хээр зүсмийн 1 тооны шүдлэн үрээ, хонгор халзан зүсмийн 1 тооны даага, 1 тооны хар зүсмийн үрээ зэрэг 3 тооны адуу худалдсан,

-Иргэний нэхэмжлэгч Н.Б-д 650.000 төгрөгт хул зүсмийн, хязаалан настай сэнс шиг хэлбэртэй тамгатай, 1 тооны үрээ худалдсан,

-Иргэний нэхэмжлэгч Н.Цд 1 тооны хүрэн зээрд адууг 5 ширхэг Монгол гутлаар худалдсан зэргээр захиран зарцуулсан нь тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч У.Б- хулгайд алдсан 14 тооны адуунаас 12 тооны адуу,

Хохирогч Т.Э- нь хулгайд алдсан 18 тооны адуунаас 8 тооны адууг тус тус зүсээр нь буцааж авсан нь хэрэгт авагдсан эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  мал хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд хохирогч У.Б-, Т.Э- нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Б-, Ц.З-, Ч.Ц-, Б.Д, Д.Б-, Б.П, Н.Ц нарын мэдүүлэг,гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус тогтоогджээ.

Хэрэгт авагдсан хохирогч У.Б-, Т.Э- нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Д, Ч.Ц-, Н.Б-, Ц.З-, Д.Б-, Б.П, Н.Ц нарын мэдүүлэг, гэрч Ц.Т-, Ц.Н-, Т.Ц-, Д.Ж-, Ё.С-, Д.Б-, Б.П, Д.Б-а, Н.Ц, Я.Даалхай, Н.Н- нарын мэдүүлгүүд шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд  хоорондоо ноцтой зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, харилцан хамаарал бүхий байхаас гадна хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой,

Хохирогч У.Б-, Т.Э- нар нь хулгайд алдсан нийт 32 тооны адуугаа удам угшил сайтай, хурдан удмын адуунууд байсан гэж маргасан боловч тухайн 32 тооны адуу хурдан удмын адуунууд болох нь мөрдөн байцаалтын шатанд хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдоогүй тул нэмэлт ажиллагаагаар хэрэгт цугларсан нотлох баримт болох “.........ҮНЭЛГЭЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэр хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацааны үеийн жирийн адууны үнэ ханшаар тооцож, У.Б-гийн 14 тооны адууг 7.100.000 төгрөгөөр, Т.Э-ын 18 тооны адууг  12.900.000 төгрөгөөр тус тус тогтоож, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 2. Шүүгдэгч Ц.П нь ганцаараа 2020 оны 8 дугаар сарын 26-ны үед Увс аймгийн .............. сумын 1 дүгээр багийн нутаг “Урт булаг” гэх газраас тус сумын иргэн Н.Б-ын 7 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлан авч, 2020 оны 09 дүгээр сарын 06-07-ны үед Увс аймгийн ............................ сумын иргэн Э.М-ид бор хээр зүсмийн 1 тооны адууг 500.000 төгрөгөөр, Ховд аймгийн Дөргөн сумын иргэн О.Ганбаатарт зөв талын гуян дээрээ жинст олом тамгатай, халиун зүсмийн, 1 тооны нас гүйцсэн адууг 800.000 төгрөгөөр, иргэний нэхэмжлэгч А.Д-д жинст олом тамгатай, хүрэн зүсмийн адуу, буурал зүсмийн шүдлэн үрээ зэрэг 2 тооны адууг 1.200.000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж, захиран зарцуулсан,

-Хулгайлж авсан адуунуудаа худалдан борлуулах зорилгоор ............................ сумын иргэн О.Ч-ын гэрт очиж, хонохдоо хээр зүсмийн жинст олом тамгатай морь болон хохирогч Н.Б-ын 7 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгож ашигласан, өөрийн эзэмшлийн,  хээр зүсмийн 60 тоо тамгатай, нас гүйцсэн морь  зэрэг 2 тооны морийг алдсан,

Хохирогч Н.Б- нь иргэний нэхэмжлэгч А.Д-аас өөрийн 1 тооны адууг зүсээр нь буцааж авсан, 6 тооны адуугаа зүсээр нь олж авч чадаагүй гэх үйл баримтууд хэрэгт авагдаж, яллах дүгнэлтэд тусгагдсан хохирогч Н.Б-ын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Д-ы мэдүүлэг, гэрч Д.А-, С.Г, С.О-, Б.Б-, Ч.М-, Б.Ж, О.Ч, О.Г, Ө.Л, Э.М- нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ц.Пын гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, Н.Б-ын 7 тооны адуу хулгайлах гэмт хэрэгт хамаарах хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг нь агуулгын хувьд хоорондоо зөрөөгүй, хэрэгт ач холбогдол бүхий мэдээллийг агуулсан, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож  байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Хууль зүйн дүгнэлт:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос,

Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн ........... сумын Дооно багийн нутаг “Цагаан усны ам” гэх газраас хохирогч У.Б-, Б.Э- нарын 32 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлж, хохирогч У.Б-д 7.100.000 төгрөгийн, хохирогч Т.Э-ад 12.900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргээр,

-Мөн шүүгдэгч Ц.П нь Увс аймгийн .............. сумын 1 дүгээр багийн нутаг “Урт булаг” гэх газраас 2020 оны 8 дугаар сарын 26-ны үед тус сумын иргэн Н.Б-ын 7 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж, түүнд 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “бусдын олон тооны малыг машин механизм ашиглан, хулгайлах” гэмт хэргээр тус тус зүйлчлэн, ял сонсгож, яллагдагчаар татан, улмаар прокурорын  2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мал хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон байх бөгөөд бусдын олон тооны мал хулгайлсан бол уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр зүйлчлэхээр тогтоожээ.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халддаг, нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг юм.

Тиймээс хууль тогтоогчоос уг гэмт хэргийг нийгмийн хор аюулын хэр хэмжээг нь харгалзан хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, гэмт этгээд бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч болон эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулснаар гэмт хэрэг төгсдөг байна.

Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь хохирогч У.Б-, Б.Э- нарын 32 тооны адууг Завхан аймгийн ........... сумын Дооно багийн “Цагаан усны ам” гэх газраас тууж, Увс аймгийн .............. сумын Баяннуур багийн нутагт хүргэж ирснээр буюу тухайн 32 тооны адууг өөрсдийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс мал хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 1 удаагийн үйлдлээр хохирогч У.Б-, Б.Э- нарын 32 тооны адууг машин механизм буюу мотоцикль ашиглан хулгайлж, захиран зарцуулсан,

Шүүгдэгч Ц.П нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны үед ганцаараа хохирогч Н.Б-ын 7 тооны адууг хулгайлж, 6 тооны адууг захиран зарцуулсан нь тус тус тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх үндсэн шинжийг, мөн “олон тооны мал хулгайлах” хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлийн мал гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна. Энэ зүйлд заасан олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь хохирогч У.Б-, Б.Э- нарын 32 тооны бод малыг, шүүгдэгч Ц.П нь ганцаараа хохирогч Н.Б-ын 7 тооны бод малыг тус тус хулгайлсан нь хуульчилсан тайлбарт заасан “хоёр бод түүнээс дээш мал” гэх шинжид хамаарч байх тул прокуророос тэдгээрийг “олон тооны мал хулгайлж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь бүлэглэн хохирогч У.Б-, Б.Э- нарын 32 тооны буюу олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм буюу гэрч Ц.Т-ын эзэмшлийн хүрэн өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг, шүүгдэгч Р.Хгийн шар өнгийн улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг тус тус  үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хэргийн газарт даруй очих, мал туух зэрэг зорилгоор ашигласан нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нар нь бусдын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогч нарын олон тооны малыг амар хялбар аргаар ашиг олох зорилгоор, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар эзэмшилдээ авч, өөрсдийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулсан нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив болон обьектив шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тэдгээр нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж, хулгайлах гэмт хэргийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн сэдэлт, зорилго хангалттай нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нарын хууль бус шинжтэй, гэм буруутай үйлдэл хохирогч У.Б-, Т.Э- нарт учирсан хохирол, шүүгдэгч Ц.Пын гэм буруутай үйлдэл хохирогч Н.Б-т учирсан хохирол хоорондоо бүгд шалтгаант холбоотой байх тул яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

-Прокуророос шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нарын үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан байна.

Монгол Улсын Их Хурлаас “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан бөгөөд уг хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №7-д нийтлэгдэж, 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт  “олон тооны мал хулгайлж” гэх хүндрүүлэх шинж дээр “бүлэглэж”, “улсын хилээр нэвтрүүлж”, “машин механизм ашиглаж”, “ноцтой хохирол, хор уршиг учруулж”, “гойд ашиг шимт малыг хулгайлж”  гэх шинжүүдийг нэмж хуульчилсан байна.

Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нар нь бүлэглэн, машин механизм буюу 2 тооны мотоцикль ашиглан, 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн ........... сумын Дооно багийн нутаг, Цагаан усны ам гэх газраас хохирогч У.Б-гийн 14 тооны адуу, хохирогч Т.Э-ын 18 тооны адуу, нийт 32 тооны адуу хулгайлсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн байх тул Д.Б, Б.У, Р.Х нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.П, Б.У, Р.Х, Д.Б нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч тухайн үед буюу 2019 оны 8 дугаар сард дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “машин механизм ашиглаж” мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх шинж болгон хуульчлаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан нь гэмт хэргийг хоёр түүнээс дээш хүн урьдчилан үгсэн тохиролцсон болон урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгохоор байна.

Шүүгдэгч Ц.П нь гэмт хэрэг үйлдэхээр санаачилж, Д.Б, Б.У, Р.Х нар нь уг гэмт хэрэгт санаатай, идэвхтэй үйлдлээр  хамтран оролцсон нь тогтоогдож байх тул Д.Б, Б.У, Р.Х нарын гэм буруутай үйлдлийн зүйлчлэлийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлах үндэслэлтэй гэж үзэв.

Иймд прокуророос шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль хэрэглээний хувьд зөв байна гэж шүүх үзлээ.

2. Прокуророос шүүгдэгч Ц.Пын шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нартай бүлэглэн Завхан аймгийн ........... сумын Дооно багийн нутаг, Цагаан усны ам газраас хохирогч У.Б-гийн 14 тооны адуу, хохирогч Т.Э-ын 18 тооны адуу, нийт 32 тооны адуу хулгайлсан,

-Шүүгдэгч Ц.П нь ганцаараа 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн .............. сумын нутаг дэвсгэрээс хохирогч Н.Б-ын 7 тооны адууг хулгайлсан гэх үйлдлүүдийг нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.П нь 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө  шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нартай бүлэглэж, хохирогч У.Б-, Т.Э- нарын 32 тооны адуу хулгайлсан гэх үйлдэл нь цаг хугацааны хувьд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн байх ба шүүгдэгч Ц.П нь дангаараа  2020 оны 8 дугаар сарын 26-ны шөнө Увс аймгийн .............. сумаас Н.Б-ын 7 тооны адуу хулгайлсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойшхи цаг хугацаанд үйлдэгдсэн байна.

Тодруулбал: Шүүгдэгч Ц.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг 2 удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр үйлдэж, гэмт хэргүүд нь тус тусдаа төгссөн шинжтэй байх боловч үйлдэл тус бүрт нь гэм буруутайд тооцож, ял шийтгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иймд шүүгдэгч Ц.Пын 2 удаагийн мал хулгайлах гэмт хэргийн сүүлийн гэмт хэрэг нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буюу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойшхи цаг хугацаанд үйлдэгдсэн байх тул хэргийн зүйлчлэлийг уг гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэгтгэн зүйлчилж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх үндэслэлтэй  байна.

Харин прокуророос шүүгдэгч Ц.Пын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн .............. сумын нутаг дэвсгэрээс хохирогч Н.Б-ын 7 тооны адуу хулгайлсан гэх үйлдлийг “машин механизм ашиглаж” гэх хүндрүүлэх шинжээр зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Учир нь: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.П нь хохирогч Н.Б-ын 7 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн эзэмшлийн, 60 тоо тамгатай, нас гүйцсэн адууг уналга болгон ашигласан нь тогтоогдсон байна.

Харин тэрээр Н.Б-ын 7 тооны адууг 2020 оны 08 дугаар сарын 26-ны үед хулгайлж, 2020 оны 09 дүгээр сарын 06-07-ны үеэр буюу гэмт хэрэг төгссөний дараа уг 7 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан, Ховд аймгийн Дөргөн сум хүртэл тээвэрлэж хүргэснийг “машин механизм ашигласан” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Ц.П нь 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө  шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нартай бүлэглэж, 2 тооны мотоцикль ашиглаж, 32 тооны адуу хулгайлсан нь тогтоогдсон хэдий ч тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “машин механизм ашиглаж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлаагүй байсан болно.

Иймд Ц.П нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Н.Б-ын 7 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан нь тогтоогдоогүй,

Шүүгдэгч Ц.Пын Д.Б, Б.У, Р.Х нартай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө машин механизм буюу 2 тооны мотоцикль ашиглаж, 32 тооны адуу хулгайлсан гэх үйлдлийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “машин механизм ашиглаж” гэх хүндрүүлэх шинжийг шинээр гэмт хэрэгт тооцсон үеэс буюу Ц.Пын эрх зүйн байдлыг дордуулсан хуулиар тодорхойлох үндэслэлгүй болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тодорхой заасан байна.

Түүнчлэн прокуророос шүүгдэгч Ц.Пыг 2 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, ирүүлснийг үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Тодруулбал: Гэмт этгээд нэг гэмт санаа зорилгоор нэг обьектод хоёр буюу түүнээс дээш удаа халдсан бол үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэхээр байх бөгөөд шүүгдэгч Ц.Пын хувьд өөр өөр цаг хугацаанд тусдаа үүссэн сэдлээр 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хохирогч У.Б-, Т.Э- нарын 32 тооны адуу, 2020 оны 08 дугаар сарын 26-ны шөнө хохирогч Н.Б-ын 7 тооны адууг хулгайлж, 2 удаагийн үйлдлээр төгссөн гэмт хэрэг үйлдсэнийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр прокуророос шүүгдэгч Ц.Пын 2 удаагийн мал хулгайлах гэмт хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх нотлох баримтаар нотлогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос шүүгдэгч Ц.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон зөвтгөж, хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэж, шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүйг тэдгээрийн өмгөөлөгч нар дэмжиж шүүх хуралдаанд оролцсон болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нарын шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

Хохирогч У.Б-д учирсан хохирлын тухайд

1. Шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хохирогч У.Б-гийн 3 тооны хязаалан үрээ, 6 тооны шүдлэн үрээ, 5 тооны даага, нийт 14 тооны адууг хулгайлан авч, түүнд 7.100.000 төгрөгийн хохирол учруулсан нь эрх бүхий шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

а.Хохирогч У.Б- нь хулгайд алдсан адуугаа англи, будион, барга үүлдрийн хурдан удмын адуу байсан гэж маргаж, 14 тооны адуугаа нийт 54.500.000 төгрөгөөр үнэлж, хохирол нэхэмжилсэн байна.

Гэвч мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч У.Б-гийн 14 тооны адуу нь  англи, будион, барга үүлдрийн цустай, хурдан удмын адуунууд байсан нь баримтаар нотлогдоогүй тул хохирлын хэмжээг “.........ҮНЭЛГЭЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин, шинжээч Х.Сольхүүгийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтэд үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн жирийн адууны үнэ ханшаар буюу 4 настай, 3 тооны  хязаалан үрээг 700.000х3=2.100.000 төгрөгөөр, 3 настай, 6 тооны шүдлэн үрээг 500.000х6=3.000.000 төгрөгөөр, 2 настай, 5 тооны даагыг 400.000х5=2.000.000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 14 тооны адууны хохирлын үнэлгээг 7.100.000 төгрөгөөр тогтоож, хэргийг  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч У.Б- нь хулгайд алдсан 14 тооны адуунаас 12 тооны адуугаа зүсээр нь буцааж авсан нь түүний мэдүүлэг болон хэрэгт авагдсан мал хүлээн авсан тэмдэглэл гэх баримтуудаар нотлогдож байна.

Харин тэрээр үлдэх 2 тооны адуу болох хойд хоёр хөл нь цагаан, 4 настай, хязаалан үрээг 5.000.000 төгрөгөөр, сартай хүрэн зүсмийн 3 настай шүдлэн үрээг 2.500.000 төгрөгөөр үнэлж, шүүгдэгч нараас 2 тооны адууны үнэ 7.500.000 төгрөг, мөн 14 тооны адуугаа эрж, хайсан шатахууны болон бусад зардалд 4.295.000 төгрөг, 12 тооны адууг олж авсны дараа холоос туугдаж, муудсан байсан тул өвс тэжээлийн зардалд 3.200.000 төгрөг, нийт 14.995.797 төгрөгийг шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нараас гаргуулахаар нэхэмжилжээ.

Хохирогч У.Б-гийн хулгайд алдсан 14 тооны адуунаас зүсээр нь буцаан авч чадаагүй 2 тооны адуу болох хойд хоёр хөл нь цагаан, 4 настай, хязаалан үрээ, сартай хүрэн зүсмийн 3 настай шүдлэн үрээ зэрэг нь хурдан удмын угшилтай адуунууд байсан нь баримтаар нотлогдоогүй тул дээрх 2 тооны адууны хохирлыг хэрэгт авагдсан “.........ҮНЭЛГЭЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин, шинжээч Х.Сольхүүгийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтэд үндэслэн жирийн адууны үнэлгээгээр 4 настай, хязаалан үрээг 700.000 төгрөгөөр, хүрэн зүсмийн 3 настай шүдлэн үрээг 500.000 төгрөгөөр тус тус тооцон үнэлж, нийт 1.200.000 төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг зэргийг харгалзан, ялгамжтай тогтоож, шүүгдэгч Ц.Паас 500.000 төгрөг, шүүгдэгч Д.Бээс 233.350 төгрөг, шүүгдэгч Б.Уаас 233.350 төгрөг, шүүгдэгч Р.Хгээс 233.350 төгрөг тус тус гаргуулж, хохирогч У.Б-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

б.Шүүхээс хохирогч У.Б-гийн гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 14.995.797 төгрөгөөс өвс тэжээлийн зардал 3.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал: Хохирогч У.Б- нь 14 тооны адуугаа хулгайд алдаж, 12 тооны адууг зүсээр нь буцааж авах үед тухайн 12 тооны адуу нь холоос туугдаж, эцэж турсан байсан тул тэдгээр адууг тэжээх зорилгоор 3.200.000 төгрөгөөр өвс, овьёос, улаан буудай худалдан авч, зарцуулсан гэх мэдүүлгийг гаргаж, уг зардлыг гэмт хэргийн хор уршигт тооцож нэхэмжилсэн байх боловч, тухайн 12 тооны адууг заавал тусгайлан тэжээж тэнхрүүлэх шаардлагатай байсан эсэх, 2 дахь хавтаст хэргийн 98 дахь талд авагдсан зарлагын баримтад тусгагдсан 300 боодол өвс, 2 тонн овьёос, 2 тонн улаан буудай зэргийг зөвхөн 12 тооны адуугаа тэжээхэд зарцуулсан эсэх нь нотлогдохгүй байна.

Иймд У.Б-гаас малын өвс, тэжээлийн зардалд нэхэмжилсэн 3.200.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

в.Хохирогч У.Б- нь 14 тооны адуугаа эрж хайсан шатахууны зардалд 4.295.000 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн нь 2 дахь хавтаст хэргийн 57-58,62-99 дэх талд тус тус авагджээ.

Хохирогч У.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 24-25-ны шөнө хулгайд алдсан 14 тооны адуугаа Завхан аймгийн ..........., Баян..........., Баянхайрхан сумдын нутаг болон Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруун, .............., ........... сумдын нутаг дэвсгэрээр машин, мотоцикль зэрэг унаагаар 21 хоногийн турш эрж, хайж, улмаар цагдаагийн байгууллагын тусламжтайгаар өөрийн эзэмшлийн адуунуудыг бусдын эзэмшилд байгааг олж тогтоон 12 тооны адуугаа зүсээр нь олж авсан нь тогтоогдож байх тул хохирогч У.Б-гийн өөрийнх нь тооцоо, хүсэлт, мэдүүлэг болон хэрэгт авагдсан НӨАТ-ын баримт, зарлагын падаан зэргийг нотлох баримтаар үнэлж, хохирогч У.Б-гийн малаа эрж хайсан шатахууны зардалд нийтдээ 3.429.357 төгрөгийг шүүгдэгч нараас  гаргуулж, хохирогч У.Б-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Тодруулбал: 2 дахь хавтаст хэргийн 57, 94 дэх талд авагдсан 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 60030 төгрөгийн, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 60000 төгрөгийн, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 50000 төгрөгийн, 21000 төгрөгийн, 21000 төгрөгийн, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 40000 төгрөгийн, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 70000 төгрөгийн, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 20000 төгрөгийн, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 81037 төгрөгийн, 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 62900 төгрөгийн, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 92000 төгрөгийн, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 200000 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 20000 төгрөгийн, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 40800 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20000 төгрөгийн, 10000 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 20000 төгрөгийн, 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 50000 төгрөгийн, 100000 төгрөгийн, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 37200 төгрөгийн НӨАТ-ын баримтыг нотлох баримтаар үнэлж, нийт 1.075.967 төгрөг,

2 дахь хавтаст хэргийн 62 дахь талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа дизель түлш 60х2500=150.000 төгрөг, 64 дэх талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа бензиний үнэ 65х2140=139.100 төгрөг, 66 дахь талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа дизель түлшний үнэ 70х2510=175.700 төгрөг, 68 дахь талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа дизель түлш 52х2610=135.720 төгрөг, тос масло 21000 төгрөг, нийт 156.720 төгрөг, 70 дахь талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа бензиний үнэ 48х2080=99840, тос масло 18500 төгрөг, нийт 118.340 төгрөг, 72 дахь талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа бензиний үнэ 57.69х2080=120.000 төгрөг, 74 дэх талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа дизель түлшний үнэ 91х2610=237.510 төгрөг, тос масло 14500 төгрөг, нийт 252.010 төгрөг, 76 дахь талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа дизель түлшний үнэ 48х2680=125.280 төгрөг, бензиний үнэ 20х2040=40.800 төгрөг, нийт 166.080 төгрөг, 78 дахь талд авагдсан зарлагын баримтаар бензиний үнэ 70х2080=145.600 төгрөг, тос масло 14500 төгрөг, нийт 160.100 төгрөг, 82 дахь талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа дизель түлшний үнэ 50х2510=125.500 төгрөг, 84 дэх талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа дизель түлшний үнэ 49х2610=127.890 төгрөг, тос масло 2х10500=21000 төгрөг, нийт 148.890 төгрөг, 86 дахь талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа дизель түлшний үнэ 85х2610=221.850 төгрөг, тос масло 7500 төгрөг, нийт 229.350 төгрөг, 88 дахь талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа бензиний үнэ 50х2080=104.000 төгрөг, 90 дэх талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа бензиний үнэ 60х2080=124.800 төгрөг, 91 дэх талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа бензиний үнэ 70х2040=142.800 төгрөг, АС (antifreeze)-4литрийн үнэ 20000 төгрөг, тосол 20000 төгрөг, нийт 182.800 төгрөг, нийт 2.353.390 төгрөг буюу малаа эрж хайхад зарцуулсан шатахууны зардалд бүгд 1.075.967+2.353.390=3.429.357 төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, бүлэглэн хулгайлж авсан малыг захиран зарцуулсан байдал зэргийг харгалзан, ялгамжтай тогтоож, шүүгдэгч Ц.Паас 1.429.357 төгрөг, шүүгдэгч Д.Бээс 666.700 төгрөг, шүүгдэгч Б.Уаас 666.700 төгрөг, шүүгдэгч Р.Хгээс 666.700 төгрөг тус тус гаргуулан, хохирогч У.Б-д олгож шийдвэрлэв.

Ийнхүү хохирогч У.Б-гаас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 14.995.797 төгрөгөөс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд 4.629.357 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, үлдэх 10.366.440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2 дахь хавтаст хэргийн 63-85 дахь талд авагдсан нэхэмжлэхийн хуулбар баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

г.Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ц.Паас гэмт хэргийн хор уршигт 500.000 (олдоогүй 2 тооны адууны хохирлын оногдох хэсэг)+1.429.357 (У.Б-д олгохоор шийдвэрлэсэн эрлийн зардлын оногдох хэсэг)=1.929.357 төгрөгийг гаргуулж хохирогч У.Б-д олгохоор,

Шүүгдэгч Д.Бээс гэмт хэргийн хор уршигт 233350(олдоогүй 2 тооны адууны хохирлын оногдох хэсэг)+666.700(У.Б-д олгохоор шийдвэрлэсэн эрлийн зардлын оногдох хэсэг)=900.050 төгрөг гаргуулж хохирогч У.Б-д олгохоор,

Шүүгдэгч Б.Уаас гэмт хэргийн хор уршигт 233.350(У.Б-д олгохоор шийдвэрлэсэн эрлийн зардлын оногдох хэсэг)+666.700(У.Б-д олгохоор шийдвэрлэсэн эрлийн зардлын оногдох хэсэг)=900.050 төгрөг гаргуулж хохирогч У.Б-д олгохоор,

Шүүгдэгч Р.Хгээс гэмт хэргийн хор уршигт 233.350(У.Б-д олгохоор шийдвэрлэсэн эрлийн зардлын оногдох хэсэг)+666.700(У.Б-д олгохоор шийдвэрлэсэн эрлийн зардлын оногдох хэсэг)=900.050 төгрөг гаргуулж, хохирогч У.Б-д олгохоор тус тус шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нар нь хохирол төлөх зорилгоор эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулж, шүүгдэгч Д.Б нь хохирогч У.Б-д 901.000 төгрөг, шүүгдэгч Б.У нь хохирогч У.Б-д 901.000 төгрөг, шүүгдэгч Р.Х хохирогч У.Б-д 318.000 төгрөг тус тус төлж барагдуулсан нь тэдгээрийн мэдүүлэг болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үеэр шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд болох Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, ХААН банкны орлогын мэдүүлэг гэх баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б, Б.У нараас хохирогч У.Б-д гаргуулж олгох хохирол төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Ц.Паас гэмт хэргийн хор уршигт 1.929.357 төгрөг, шүүгдэгч Р.Хгээс гэмт хэргийн хор уршигт 582.050 төгрөг тус тус гаргуулж, хохирогч У.Б-д олгохоор шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

Хохирогч Т.Э-ад учирсан хохирлын тухайд:

1. Шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн ........... сумын Дооно багийн нутаг дэвсгэр Цагаан усны ам гэх газраас хохирогч Т.Э-ын 5 тооны нас гүйцсэн морь, 3 тооны /5 настай/ соёолон үрээ, 3 тооны /4 настай/ хязаалан үрээ, 6 тооны /3 настай/ шүдлэн үрээ, 1 тооны /2 настай/ даага, нийт 18 тооны адуу хулгайлан авч, хохирогч Т.Э-ад 12.900.000 (арван хоёр сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь эрх бүхий шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Хохирогч Т.Э- нь  хулгайд алдсан 18 тооны адуугаа удам угшил сайтай, хурдан удмын адуунууд байсан гэх мэдүүлгийг гаргаж, адууныхаа үнэлгээг  дараах байдлаар тооцжээ.

Тодруулбал: 1.Сартай хүрэн морийг /7 настай/-2.000.000 төгрөгөөр, /уяж сойж байсан, овооны баярт айрагдаж, сумын наадамд 7-д орж байсан гэх/

2.Хүрэн морийг /7 настай буюу нас гүйцсэн/ 1.000.000 төгрөгөөр,

3.Хүрэн морийг /11 настай/ 1.000.000 төгрөгөөр,

4.Хул морийг /13 настай/, 2.000.000 төгрөгөөр,

5.Хонгор соёолон үрээг /5 настай, англи азарганы төл, 50 хувийн цустай эрлийз үрээ гэх/-3.000.000 төгрөг,

6.Хул соёолон үрээг /5 настай/ -2.000.000 төгрөгөөр,

7.Хээр соёолон үрээг- /5 настай/ -1.000.000 төгрөгөөр,

8.Хязаалан хээр үрээг /4 настай/, -800.000 төгрөгөөр,

9.Дөрвөн тооны хул шүдлэн үрээ, 1 тооны шүдлэн үрээ сумын овооны баярт айрагдаж байсан, удам угшил сайтай -2500.000 төгрөгөөр,

Гурван тооны хул үрээ тус бүрийг 1.500.000 төгрөгөөр, нийт 4.500.000 төгрөгөөр,

10.Бор хээр хязаалан үрээг /4 настай/- 1.000.000 төгрөгөөр,

11.Хонгор зүсмийн даагыг /2 настай, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын угшилтай, жилийн өмнө 2.500.000 төгрөгөөр худалдан авч, 120.000 төгрөгөөр ачуулж ирсэн гэх/ 2.620.000 төгрөгөөр,

12.Хүрэн шүдлэн үрээг /3 настай, удам угшил сайтай/ 1.500.000 төгрөгөөр,

13.Хонгор зүсмийн морийг /14 настай/- 1.200.000 төгрөгөөр,

14.Хүрэн зүсмийн шүдлэн үрээг /3 настай, удам угшил сайтай/ -1.500.000 төгрөгөөр,

15. Хонгор зүсмийн хязаалан үрээг 1.500.000 төгрөгөөр, нийт 18 тооны адуугаа 29.120.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Гэвч мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Т.Э-ын 18 тооны адуу нь  англи цустай, хурдан удмын адуунууд байсан нь баримтаар нотлогдоогүй тул хохирлын хэмжээг хэрэгт авагдсан “.........ҮНЭЛГЭЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин, шинжээч Х.Сольхүүгийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтэд үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн жирийн адууны үнэ ханшаар буюу нас гүйцсэн морийг 5 х 1.000.000=5.000.000 төгрөг, 5 настай соёолон үрээг 3 х 800.000=2.400.000 төгрөг, 4 настай хязаалан үрээг 4х700.000=2.100.000 төгрөг, 3 настай шүдлэн үрээг 6х500.000 =3.000.000 төгрөг,  1 тооны 2 настай даагыг 400.000 төгрөгөөр, нийт 18 тооны адууны хохирлын хэмжээг 12.900.000 төгрөгөөр тогтоож, хэргийг  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

а. Хохирогч Т.Э- нь хулгайд алдсан 18 тооны адуунаас 8 тооны адуугаа зүсээр нь буцааж авсан бөгөөд 10 тооны адуугаа биет байдлаар нь олж авч чадаагүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Хохирогч Т.Э- нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн хор уршигт биет байдлаар нь олж аваагүй 10 тооны адууны үнэ 10.800.000 төгрөг, алдсан адуугаа эрж хайхад зарцуулсан шатахууны зардал 6.095.122 төгрөг, биет байдлаар нь хүлээж авсан адуунуудаа тэжээхэд гарсан өвс тэжээлийн зардалд 3.630.000 төгрөг, нийт 20.525.122 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд уг хохирлоос шүүгдэгч Ц.П, Б.У, Р.Х нарын хохиролд тооцож өгсөн 9 тооны адууг өөрийн алдсан, хурдан удмын гэх 6 тооны адууны өртөгт тооцон хасаж, шүүгдэгч нараас гэмт хэргийн хор уршигт 4 тооны адууны үнэ 5.000.000 төгрөг, эрлийн зардалд 6.095.122 төгрөг, өвс тэжээлийн зардалд 3.630.000 төгрөг, нийт 14.725.122 төгрөг нэхэмжилжээ.

Шүүгдэгч Ц.П, Б.У, Р.Х нар нь хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ 2019 оны 12 дугаар сарын үед хохирогч Т.Э-ад 9 тооны адууг хохиролд тооцож өгсөн нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ц.П 3 тооны адуу, Б.У 5 тооны адуу, Р.Х 1 тооны адууг хохирогч Т.Э-ад хүлээлгэн өгч, нийт 9 тооны адууны хохирлыг барагдуулсан нь тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч Т.Э- мөрдөн байцаалтын шатанд “Би хул зүсмийн жороо морь, хонгор зүсмийн соёолон үрээ, хонгор зүсмийн даага, хул зүсмийн шүдлэн үрээ-3 тооны, бор хээр зүсмийн хязаалан үрээ, хүрэн зүсмийн нас гүйцсэн морь, нийт 8 тооны адуугаа зүсээр нь буцааж авсан. Эдгээрээс 5 тооны адууг Ц.П, Б.У нар манайд 2019 оны 12 дугаар сарын үед тууж авчирч өгсөн. Харин 3 тооны адууг би Увс аймгийн ........... сумаас би өөрөө очиж ачиж ирсэн. Эхлээд хул зүсмийн морь, хонгор зүсмийн даага хоёрыг, дараа нь хул зүсмийн үрээг очиж ачиж ирсэн. Зүсээр нь олж авч чадаагүй 10 тооны адууны хохиролд надад Ц.П, Б.У, Р.Х нар 9 тооны адуу авчирч өгсөн. Би тэдгээрийн өгсөн 9 тооны адууг 6 өөрийн олж аваагүй 10 тооны адууны өртөгт тооцож авсан. Учир нь миний алдсан 10 тооны адуунууд нь удам угшил сайтай, хурдан удмын адуунууд байсан” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Гэвч хохирогч Т.Э-ын зүсээр нь олж авч чадаагүй гэх 10 тооны адуу нь хурдан удмын адуу болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.П нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Т.Э-ад 3 тооны адуу, шүүгдэгч Б.У нь 5 тооны адуу, шүүгдэгч Р.Х нь 1 тооны адуу, нийт 9 тооны адууг хүлээлгэн өгсөн нь нотлогдож байх тул тэдгээрийг хохирогч Т.Э-ад 9 тооны адууны хохирол төлсөн гэж үзнэ.

Харин хохирогчийн үлдэх 1 тооны адууны үнэлгээг хэрэгт авагдсан “.........ҮНЭЛГЭЭ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин, шинжээч Х.Со-ийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтэд үндэслэн нас гүйцсэн адууны үнэлгээгээр тооцож, шүүгдэгч нараас 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Э-ад олгож, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.У нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Э-ад дангаараа 5 тооны адуу төлснөөр хохирогч Т.Э- түүнээс нэхэмжлэх хохиролгүй гэдгээ илэрхийлсэн, шүүгдэгч Р.Х нь 1 тооны адуу төлсөн, шүүгдэгч Д.Б нь хохирогч Т.Э-ад 1 тооны адууны хохиролд 1.000.000 төгрөг төлсөн гэх мэдүүлгийг гаргасан боловч түүний мэдүүлэг баримтаар нотлогдоогүй зэргийг харгалзан, хохирогч Т.Э-ад олгохоор шийдвэрлэсэн нас гүйцсэн 1 тооны адууны үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.П, Д.Б нараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 500.000 төгрөг гаргуулан, хохирогч Т.Э-ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.П нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Э-ад 3 тооны адууг гэмт хэргийн хор уршигт тооцож өгсөн нь нотлогдож байх боловч түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо, хулгайн малыг захиран зарцуулсан байдал зэргийг харгалзан Т.Э-ад төлөх 1.000.000 төгрөгөөс тохирох хэсгийг түүнд хариуцуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч Т.Э-ын 1 тооны адууны хохирлыг  1.000.000 төгрөгөөр тогтоон, шүүгдэгч Ц.П, Д.Б нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс нь 500.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Э-ад олгохоор шийдвэрлэсний дараа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нь Төрийн банкны орлогын мэдүүлэг гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны орлогын мэдүүлэг гэх баримтыг судлан үзэхэд  шүүгдэгч Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн банкны “Увс ...........” тооцооны төвөөс хохирогч Т.Э-ын Төрийн банк дахь дансанд гэмт хэргийн хор уршиг буюу 1 тооны адууны хохиролд 1.000.000 төгрөг  шилжүүлсэн нь нотлогдож байна.

Иймд гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ц.П, Д.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Т.Э-ад төлүүлэхээр тогтоосон 1 тооны адууны үнэ  1.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Т.Э-ад төлсөн нь тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.П, Д.Б нарын тус бүрээс 500.000 төгрөг гаргуулж, хохирогч Т.Э-ад олгох шаардлагагүй, хохирогч Т.Э-ад учирсан хохирол болох 10 тооны адууны хохирлыг шүүгдэгч Ц.П, Б.У, Д.Б, Р.Х нар бүрэн төлж барагдуулсан байна гэж шүүх үзлээ.

б.Хохирогч Т.Э- нь хулгайд алдсан 18 тооны адуунаас 8 тооны адууг бусдын эзэмшлээс олж авах үед тухайн 8 тооны адуу нь холоос туугдаж, эцэж турсан байсан тул тэдгээр адууг тэжээх зорилгоор 3.630.000 төгрөгөөр өвс, овьёос, улаан буудай худалдан авч, зарцуулсан гэх мэдүүлгийг гарган, уг зардлыг гэмт хэргийн хор уршигт тооцож нэхэмжилсэн байх боловч, 2 дахь хавтаст хэргийн 96 дахь талд авагдсан зарлагын баримтад тусгагдсан 300 боодол өвс, 1800 кг овьёос, 2000 кг улаан буудай зэргийг зөвхөн  8 тооны адуугаа тэжээхэд зарцуулсан эсэх нь нотлогдохгүй байна.

Иймд хохирогч Т.Э-аас  өвс, тэжээлийн зардалд нэхэмжилсэн 3.630.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

в.Хохирогч Т.Э- нь 18 тооны адуугаа эрж хайсан шатахууны зардалд 6.095.122 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн нь 2 дахь хавтаст хэргийн 87-89, 92-93, 95-97 дахь талд тус тус авагджээ.

Хохирогч Т.Э- нь 2019 оны 08 дугаар сарын 24-25-ны шөнө хулгайд алдсан 18 тооны адуугаа 2019 оны 08  дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн ........... сумын нутаг дэвсгэр, Цагаан усны ам, Нисэгийн шугуй, Завхан аймгийн Сантмаргац, Сонгино сум, Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруун сумдын  нутаг дэвсгэрээр машин, мотоцикль зэрэг унаагаар хэдэн сарын турш эрж, хайсны эцэст 2019 оны 12 дугаар сард 5 тооны адууг Ц.П, Б.У нараас зүсээр нь хүлээж авсан, Увс аймгийн ........... сумаас 2 удаа тээврийн хэрэгслээр очиж, 3 тооны адуугаа ачиж, авсан болох нь хохирогч Т.Э-ын мэдүүлгээр нотлогдож байх тул хохирогчийн мэдүүлэг, хүсэлт болон хэрэгт авагдсан НӨАТ-ын баримт, зарлагын падаан, нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар үнэлж, хохирогч Т.Э-ын малаа эрж хайсан шатахууны зардалд нийтдээ 1.195.584 төгрөгийг шүүгдэгч нараас  гаргуулж, хохирогч Т.Э-ад олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Тодруулбал: 2 дахь хавтаст хэргийн 92 дахь талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа дизель түлшний үнэ 100х2560=256.000 төгрөг, 93 дахь талд авагдсан зарлагын баримтаар нотлогдож байгаа дизель түлшний үнэ 50х2560=128.000 төгрөг, 95 дахь талд авагдсан зарлагын падаанаар нотлогдож байгаа дизель түлшний үнэ 50х2610=130.500 төгрөг, 50х2510=125.500 төгрөг, 80х2600=208.000 төгрөг, 30000, 50000, 132580, 60004, 75000 төгрөгийн НӨАТ-ын баримтуудаар тус тус нотлогдож байгаа нийт 1.195.584 төгрөгийг хохирогч Т.Э-аас 18 тооны адуугаа эрж, хайсан эрлийн зардалд тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг зэргийг харгалзан ялгамжтай тогтоож, шүүгдэгч Ц.Паас 500.000 төгрөг, шүүгдэгч Д.Бээс 231.862 төгрөг, шүүгдэгч Б.Уаас 231.862 төгрөг, шүүгдэгч Р.Хгээс 231.862 төгрөг тус тус гаргуулан, хохирогч Т.Э-ад олгож шийдвэрлэв.

Ийнхүү хохирогч Т.Э-аас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 14.725.122 төгрөгөөс хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эрлийн зардал 1.195.584 төгрөг, 1 тооны адууны хохирол 1.000.000 төгрөг, нийт 2.195.584 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж хохирогч Т.Э-ад олгохоор шийдвэрлэж, үлдэх 12.529.538 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирогч Т.Э-ад олгохоор шийдвэрлэсэн 1 тооны адууны үнэ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлснийг дурдаж, эрлийн зардал 1.195.584 төгрөгөөс шүүгдэгч Р.Х 231.862 төгрөг, шүүгдэгч Б.У 232.000 төгрөг, шүүгдэгч Д.Б 232.000 төгрөгийг тус тус эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан болох нь Төрийн банкны орлогын мэдүүлэг гэх баримтуудаар нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нараас гаргуулж, хохирогч Т.Э-ад олгох хохирол, төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Ц.Паас гэмт хэргийн хор уршиг буюу эрлийн зардалд 499.722 төгрөг гаргуулж, хохирогч Т.Э-ад олгож шийдвэрлэв.

 Хохирогч Н.Б-т учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Шүүгдэгч Ц.П нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны үед Увс аймгийн .............. сумын 1 дүгээр багийн нутаг, Урт булаг гэх газраас хохирогч Н.Б-ын халиун зүсмийн нас гүйцсэн адуу, улаан хээр зүсмийн нас гүйцсэн адуу, буурал зүсмийн хязаалан үрээ, дэлтэй улаан хээр зүсмийн хязаалан адуу, дэлгүй бор хээр зүсмийн хязаалан адуу, хүрэн зүсмийн  хязаалан адуу, халиун зүсмийн даага зэрэг нийт 7 тооны адууг хулгайлан авч, түүнд 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд 2 дахь хавтаст хэргийн 228 дахь талд авагдсан эрх бүхий шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтээр гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Увс аймгийн .............. сумын нутаг дэвсгэрт даага 300.000 төгрөг, шүдлэн 500.000 төгрөгийн, хязаалан 700.000 төгрөгийн, соёолон 800.000 төгрөгийн, нас гүйцсэн морь 1.000.000 төгрөгийн үнэ цэнэтэй болох нь тогтоогджээ.

(Хохирогч Н.Б-ын нас гүйцсэн морь 2х1.000.000 =2.000.000 төгрөг, хязаалан 4х700.000=2.800.000 төгрөг, даага 300.000 төгрөг, нийт 5.100.000 төгрөг)

Хохирогч Н.Б- нь хулгайд алдсан 7 тооны адуунаас 1 тооны буурал зүсмийн хязаалан насны азарга үрээг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны үед Ховд аймгийн Буянт сумаас очиж, зүсээр нь буцаан авсан байх бөгөөд бусад 6 тооны адуугаа биет байдлаар олж аваагүй болох нь тогтоогдож байна.

Хохирогч Н.Б- мөрдөн байцаалтын шатанд хулгайд алдсан 6 адууны үнэ 4.400.000 төгрөг, алдсан адуугаа эрж, хайсан зардал болон 1 тооны адуугаа Ховд аймгийн Буянт сумаас очиж тээвэрлэж ирсэн зардал зэрэгт 3.000.000 төгрөг, нийт 7.400.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Паас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хохирогч Н.Б- нь хулгайд алдсан адуугаа эрж хайсан, мөн өөр аймгаас тээвэрлэж ирсэн зардалд нийтдээ 3.000.000 төгрөг нэхэмжилсэн байх боловч мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд эрлийн зардлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй тул уг хохирлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Паас гэмт хэргийн хор уршигт 4.400.000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Б-т олгож, хохирогчоос эрлийн зардалд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Паас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заажээ.

Мөрдөн байцаалтын шатанд Ц.П нарт холбогдох хэрэгт Ч.Ц-, Н.Б-, А.Д-, Ц.З-, Н.Ц, Б.Д, Д.Б-, Б.П  нар нь шүүгдэгч Ц.Паас хулгайн мал худалдан авч, эд хөрөнгөөрөө хохирсон нь тогтоогдсон тул тэдгээрийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг авсан байна.

Тодруулбал: 1. Иргэний нэхэмжлэгч Ч.Ц- нь 2019 оны 08 дугаар сарын сүүлээр шүүгдэгч Ц.Паас 1 тооны хонгор зүсмийн, зөв талын гуян дээрээ бөөрөнхий дүрс дотор гурвалжин дүрсэн тамгатай даагыг бэлэн 500.000 төгрөгөөр худалдан авсан байх бөгөөд уг даагыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймаг дахь Цагдаагийн газрын ........... сум дахь сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.А- нь Ч.Ц-ий эзэмшлээс хураан авч, хохирогч Т.Э-ад хүлээлгэн өгсөн нь нотлогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 155-159 дэх тал),

Иймд иргэний нэхэмжлэгч Ч.Ц- нь шүүгдэгч Ц.Паас 500.000 төгрөгөөр даага худалдан авч, эд хөрөнгөөрөө хохирсон байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Паас 500.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.Ц-д олгож шийдвэрлэв.

2. Шүүгдэгч Ц.П нь 2019 оны 05 дугаар сард иргэн Н.Б-гаас бугын ясан эврээр хийсэн, битүү тоногтой эмээлийг 3.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авч, улмаар 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Н.Б-гийн эмээлийн өртөгт хулгайн мал болох хул зүсмийн, хүрээтэй дормон тамгатай, нас гүйцсэн жороо морь,  хүрэн зүсмийн, хас тамгатай нас гүйцсэн морь зэрэг 2 тооны морийг 2.000.000 төгрөгт тооцон өгч, Н.Б-д өгөх 3.000.000 төгрөгийн өр зээлээсээ 2.000.000 төгрөгийг төлсөн байна.

Иргэний нэхэмжлэгч Н.Б- нь шүүгдэгч Ц.Паас өрөндөө авсан хүрэн зүсмийн морийг 4 машин өвсөөр худалдан борлуулж, харин хул зүсмийн морийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагаар дамжуулан, хохирогч Т.Э-ад хүлээлгэн өгсөн байна. (1 дэх хавтаст хэргийн 145,149,157 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Н.Б- мөрдөн байцаалтын шатанд “шүүгдэгч Ц.Пд 3.000.000 төгрөгөөр зээлээр худалдсан эмээлийн өртөгт 2 тооны морийг 2.000.000 төгрөгт тооцож авсан боловч  1 морийг эзэнд нь буцааж өгсөн. Үлдэх 1 тооны морийг 1.000.000 төгрөгөөр үнэлж, авсан тул Ц.Паас эмээлийн өртөг 2.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү“ гэх мэдүүлгийг гаргажээ.

Гэвч иргэний нэхэмжлэгч Н.Б-, шүүгдэгч Ц.П нарын хооронд үүссэн 3.000.000 төгрөгөөр эмээл зээлээр худалдах, худалдан авах аман хэлцэл нь эрүүгийн гэмт хэрэгт хамааралгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Паас гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Б-д олгох хохирол, төлбөргүй гэж шүүх үзэв. (3 дахь хавтаст хэргийн 56 дахь тал)

3. Шүүгдэгч Ц.П нь 2018 онд иргэний нэхэмжлэгч Ц.З-гаас 2 удаа 6 ширхэг гэрийн ханыг  тус бүрийг нь 600.000 төгрөгөөр, нийт 1.200.000 төгрөгөөр зээлээр худалдан авсан нь Ц.З-, Ц.П нарын мэдүүлгээр тогтоогдож байна.(1 дэх хавтаст хэргийн 175-176, 3 дахь хавтаст хэргийн 35-37 дахь тал),

Улмаар шүүгдэгч Ц.П нь Ц.З-гаас авсан гэрийн модны үнэ 1.200.000 төгрөгийг төлөхөөр түүнд  хүрэн зүсмийн нас гүйцсэн 1 тооны морь, хээр зүсмийн үрээ зэрэг 2 тооны адуу өгсөн нь нотлогдож байх бөгөөд Завхан аймаг дахь цагдаагийн газрын ........... сум дахь сум дундын цагдаагийн тасгийн, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.А- нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Ц.З-гийн эзэмшлээс хээр зүсмийн, хүрэн зүсмийн  2 тооны морь хураан авч, хохирогч Т.Э-ад хүлээлгэн өгсөн  байна.(1 дэх хавтаст хэргийн 145-149),

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ц.З- нь шүүгдэгч Ц.Паас 1.200.000 төгрөгийн өрөнд авсан 2 тооны морийг цагдаагийн байгууллагад хураалгаж, эзэнд нь буцаан өгсөн тул Ц.Паас 12 ширхэг, гэрийн мод (хана)-ны  үнэ 1.200.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлгийг өгчээ.

Гэвч иргэний нэхэмжлэгч Ц.З-, шүүгдэгч Ц.П нарын хооронд 2018 онд амаар хийсэн зээлийн гэрээний харилцаа нь эрүүгийн гэмт хэрэгт хамааралгүй, Ц.Пын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ц.З-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Паас гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ц.З-д олгох хохирол төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Ц.З-, Н.Б- нар нь Ц.Пд зээлээр эд зүйл худалдсан талаарх маргаанаа иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардах эрхтэйг дурдах нь зүйтэй.

4. Шүүгдэгч Ц.П нь 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Увс аймгийн ........... сумын Нарийны гол гэх газарт намаржиж байсан иргэн Н.Цд хүрэн зээрд зүсмийн, дугуй дүрсэн дотор гурвалжин дүрс бүхий тамгатай 1 тооны адууг 5 ширхэг Монгол гутлаар худалдаж, Н.Цгоос 4 ширхэг Монгол гутал авч, 1 ширхэг гутлыг дараа нь  авахаар тохиролцсон нь  тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгч Н.Ц (Н Ш гэх) нь Ц.Паас худалдан авсан 1 тооны адууг нядалж, зарснаар түүнд эд хөрөнгийн хохирол учраагүй нь тогтоогдож байх бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэгтээ “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байна. (3 дахь хавтаст хэргийн 40 дэх тал),

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Паас гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Цд олгох хохирол, хор уршиггүй гэж үзэв.

5. Шүүгдэгч Ц.П нь 2019 оны 09 дүгээр сарын эхээр Увс аймгийн ........... сумын төвд иргэн Б.Дт хулгайн мал болох хонгор зүсмийн, зөв талын гуян дээрээ хас тамгатай, зоон дээрээ монгол бичгэн хэлбэртэй тамгатай эр даагыг 500.000 төгрөгөөр худалдан борлуулж, Б.Дт 500.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ. (3 дахь хавтаст хэргийн 47 дахь тал),

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Д нь шүүгдэгч Ц.Паас 500.000 төгрөгөөр худалдан авсан хонгор зүсмийн даагыг хохирогч У.Б-д хүлээлгэн өгсөн нь түүний мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Паас 500.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Дт олгох нь зүйтэй гэж үзлээ.

6.Шүүгдэгч Ц.П нь 2019 оны 08 дугаар сарын сүүлээр иргэн Д.Б-д хул зүсмийн хязаалан /4 настай/ адууг 650.000 төгрөгөөр худалдан борлуулж, Д.Б-гаас 100.000 төгрөг бэлэн авч, үлдэх 550.000 төгрөгийг дараа нь авахаар тохиролцсон байна.

Улмаар иргэний нэхэмжлэгч Д.Б- нь Ц.Паас худалдан авсан хул зүсмийн, зөв талын гуян дээрээ сэнс шиг тамгатай, 1 тооны адууг Дэлчээ буюу Баттулгад өгсний дараа Завхан аймгийн ........... сумын цагдаагийн газраас уг 1 тооны адууг н.Баттулгын  эзэмшлээс хураан авч, хохирогч У.Б-д хүлээлгэн өгсөн нь  тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал),

Шүүгдэгч Ц.Пын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Д.Б-д 100.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд “..Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн нь 3 дахь хавтаст хэргийн 50 дахь талд авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Паас гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Б-д олгох хохирол, хор уршиггүй гэж үзэв.

7. Иргэний нэхэмжлэгч Б.П нь 2019 оны 09 дүгээр сарын эхээр Увс аймгийн ........... сумын төвд шүүгдэгч Ц.Паас хээр зүсмийн шүдлэн үрээг 500.000 төгрөгөөр худалдан авч, адууны өртөгт 500.000 төгрөгийн үнэ бүхий суран бугуйл өгсөн, мөн хүрэн халзан зүсмийн охин даагыг суран бугуйлаар худалдан авахаар тохирсон, хар зүсмийн нас гүйцсэн морийг шүүгдэгч Ц.П нь иргэний нэхэмжлэгч Б.Пд өгсөн үйл баримт тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал,3 дахь хавтаст хэргийн 53 дахь тал),

Мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний нэхэмжлэгч Б.Пын эзэмшлээс хар зүсмийн зөв талын ташаанд дэгрээ, монгол бичгээр “БА” гэж бичсэн үсгэн тамгатай, зөв талын гуян дээрээ мухар олом тамга дарсан, нас гүйцсэн морийг, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний нэхэмжлэгч Б.Пын эзэмшлээс хээр зүсмийн зөв талын гуян дээрээ хүрээтэй дором тамгатай, 1 тооны хязаалан үрээ, сартай хүрэн зүсмийн, зөв талын гуян дээрээ хас тамгатай, ташаан дээрээ монгол бичгэн “БА” тамгатай, 1 тооны охин даага, нийт 3 тооны адууг хураан авч, хохирогч У.Б-д хүлээлгэн өгсөн байна.( 1 дэх хавтаст хэргийн 51-52,61-62 дахь тал),

Шүүгдэгч Ц.Пын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.П нь 500.000 төгрөгийн үнэ бүхий, 1 ширхэг суран бугуйлыг Ц.Пд өгч, эд хөрөнгөөрөө хохирсон тогтоогдсон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.П нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Паас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. (3 дахь хавтаст хэргийн 52-53 дахь тал),

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Паас гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Пд олгох хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

8. Шүүгдэгч Ц.П нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны шөнө Увс аймгийн .............. сумын нутаг дэвсгэрээс хохирогч Н.Б-ын 7 тооны адуу хулгайлж, 2020 оны 09 дүгээр сарын 06-07-ны үед 2 тооны адууг Ховд аймгийн ........... сумын Цагаан эрэг багт оршин суух А.Д-д 1.200.000 төгрөгөөр худалдан борлуулж, үнийг нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны үед А.Д-аас авсан нь тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгч А.Д- нь Ц.Паас 1.200.000 төгрөгөөр худалдан авсан 2 тооны адуунаас хүрэн зүсмийн 1 тооны адууг Б.М гэх хүнд 800.000 төгрөгөөр худалдан борлуулж, 1 тооны буурал зүсмийн хязаалан үрээг цагдаагийн байгууллагаар дамжуулан хохирогч Н.Б-т хүлээлгэн өгсөн байна.(2 дахь хавтаст хэргийн 210-213, 216-218 дахь тал),

Тодруулбал: Иргэний нэхэмжлэгч А.Д- нь шүүгдэгч Ц.Паас 2 тооны адууг 1.200.000 төгрөгөөр худалдан авч, 1 тооны адууг 800.000 төгрөгөөр худалдан борлуулсан байх тул шүүгдэгч Ц.Пын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч А.Д-д 400.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Паас 400.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч А.Д-д олгож шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.Пыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нарын тус бүрт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт нь 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамрагдаж байгаа учраас шүүгдэгч Д.Б, Р.Х, Б.У нарын тус бүрт оногдуулсан 4 жилийн хорих ялыг, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих саналтай байна. Харин шүүгдэгч Ц.П нь 2 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулаагүй тул түүнд Өршөөлийн хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.П нь энэ хэрэгт нийт 532 цаг цагдан хоригдсон, шүүгдэгч Р.Х нь 124 хоног тус тус цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Р.Х, Б.У нарын өмгөөлөгч Б.Батгэрэл эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Б.Уын хувьд хохиролоо бүрэн төлж барагдуулсан. Харин Р.Хү-гийн хувьд тодорхой хэмжээний хохирлыг нь төлсөн, цаашид үлдэгдэл хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн. Хувийн байдлын хувьд Б.У нь эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг. Р.Х нь өндөр настай эцгийнхээ хамт амьдардаг. Р.Х нь олон удаагийн ял шийтгэлтэй байгаа боловч Өршөөл үзүүлэх хуульд хамрагдах боломжтой гэж харж байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа хамаарч байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамруулахгүй гэсэн хориглолтод хамаарахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж  өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн  эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Яагаад тохиолдлын шинжтэй гэж үзсэн гэвэл анх Ц.Пын гэрт очихдоо хулгай хийх санаа зорилготой очоогүй, Ц.Т-ын малын өртөг авахаар очсон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Ц.Пынхаас гарахдаа хулгай хийх гэж байгааг мэдээгүй, гэтэл элсний хаяад очоод Ц.П хэлсэн байдаг. Мөн дараагийн хөнгөрүүлэх нөхцөл байдал бол учруулсан хохирлоо буюу 1.000.000 төгрөг төлсөн. Д.Б нь анхнаасаа мэдүүлгээ өгөхдөө тогтвортой үнэн зөв өгч ирсэн, өөрөөр хэлбэл хэргийг илрүүлэхэд тус дөхөм болохуйц байдлаар өгсөн. Урьд ял шийтгүүлж байгаагүй. Өндөр настай ээжийнхээ хамт хөдөө мал маллаж амьдардаг. Зорчих эрхийг хязгаарлах ялыг урт хугацаагаар оногдуулах нь малчдад нүүдэл суудал хийхэд төвөгтэй нөхцөл байдал үүсгэдэг. Дээрх нөхцөл байдлуулыг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгч Д.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү” гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Б.Лхагважав эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “...Миний үйлчлүүлэгч Ц.П нь 2019 оноос энэ хэрэгт хойш 2 жилийн хугацаанд цагдан хоригдсон. Энэ хугацаанд гэм буруугаа ойлгож ухамсарлаж, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Өөрийн өмчийн хөрөнгөөр хохирол төлбөрөө барагдуулахад зарцуулсан. Ц.П нь гэм буруугийн талаар маргаагүй. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож 5 жилийн ял авч, тэнсэн суллагдаж байсан. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Ц.П нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой гэж үзэж байгаа. 2021 оны Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаагүй. Тийм учраас хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлсэн. Хувийн байдлын хувьд 6-13 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, Ц.П нь барилгын ажилд орсон боловч тухайн компанийн зүгээс цалин мөнгөө өгөөгүй. Шүүгдэгчийн нэр дээр байсан халтар манан хөөрөг, Мустанг-5 маркийн хөрөнгийг нь битүүмжилсэн. Тэр хохирлоо төлж барагдуулах гэж их хичээсэн боловч шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулах ямар ч нөхцөл байхгүй байна. 2021 оны Өршөөлийн тухай хуульд хохирол төлсөн байхыг, эсхүл төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг. Шүүгдэгч Ц.П хохирлоо төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа. ...Ийм учраас Ц.Пын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн, 532 хоног цагдан хоригдож байсан, хохирогчид учирсан хохиролд адуу мал өгч байсан байдал зэргийг харгалзан үзэж, хорих ялын доод хэмжээ оногдуулж,  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

6. Шүүгдэгч Ц.П эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний бие нь бусдын малыг хулгайлж, хохирогч нарт сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учруулсандаа гэмшиж, харамсаж байна. Би хохирол барагдуулах асуудлыг бүтээж болгоё гэж хичээсэн боловч чадсангүй. Хохирогч Н.Б-ын алга болгосон адууг  адуу малаар нь төлөхөөр тохиролцсон. Хувийн байдлын хувьд надад ах дүү хамаатан гэж байхгүй. Айлын өргөмөл залуу, ганц эгч маань Сэлэнгэ аймагт оршин сууж байгаа. Би өөрөө 7-13 насны сургуулийн хүүхдүүдтэй, эхнэр маань ажилгүй байгаа. Би барилга дээр ажилладаг. Мөн гар урлал, дээл, гутал оёдог, зуны улиралд худаг, нойл ухах гэх мэт таарсан ажлаа хийж амьжиргаагаа залгуулдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ийм учраас надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

7. Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ээжийнхээ хамт мал маллан амьдардаг. Дахин ийм алдаа гаргахгүй” гэв.

8. Шүүгдэгч Б.У эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Саяхан нэг шинэ ажилд орж, эхнэртэйгээ хамт амьдарч байгаа” гэв.

9. Шүүгдэгч Р.Х нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд мэдүүлэг гаргаагүй болно.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээс гадна тэдний хувийн байдлыг харгалзан үзэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заажээ.

-Шүүгдэгч Ц.П нь хувийн байдлын хувьд .......... онд төрсөн, 35 настай, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ................. сумын 5 дугаар багт оршин суудаг,

-Шүүгдэгч Р.Х нь хувийн байдлын хувьд ....... онд төрсөн, 26 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт мал маллаж амьдардаг, Увс аймгийн ........... сумын 11-р багт оршин суудаг, 

-Шүүгдэгч Б.У нь ......... онд төрсөн, 31 настай, боловсролгүй, мэргэжилгүй, Увс аймаг дахь Гаалийн газрын ...........ийн боомтод ээлжийн галч хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ........... сумын 11 дүгээр багт оршин суудаг,

-Шүүгдэгч Д.Б нь ........ онд төрсөн, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт мал маллаж амьдардаг, Увс аймгийн ........... сумын 4 дүгээр багт  оршин суудаг гэх хувийн байдлууд тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.П нь урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ц.Пт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 50.000 төгрөг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж дуусгавар болсон, (1 дэх хавтаст хэргийн 229 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 147, 150-153 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 72 дахь тал),

- Шүүгдэгч Р.Х нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоосон,

Мөн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жил, 10 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 1 сар, 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, мөн шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаартай шүүгчийн захирамжаар 2 жил, 9 сар, 14 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 5 сар, 2 хоног хорих ялыг өршөөж, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, уг ялыг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эдэлж дуусгавар болсон,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай шүүгчийн захирамжаар Р.Хд урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсэн  (1 дэх хавтаст хэргийн 230-242 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 73 дахь тал),

-Шүүгдэгч Б.У нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусгавар болсон нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 01/1052 дугаартай албан бичгээр тогтоогдож байх бөгөөд (4 дэх хавтаст хэргийн 38 дахь, 95-104 дэх тал) тэдгээр нь  урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.П, Р.Х, Б.У нарыг урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй, харин тэдгээрийн хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Д.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогджээ. (1 дэх хавтаст хэргийн 243 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 187 дахь тал);

Мөн шүүгдэгч Ц.Пын хувийн зан байдлын талаар 3 дахь хавтаст хэргийн 66,79 дэх талд авагдсан гэрч Ч.С, М.Мө нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг, шүүгдэгч Б.У, Р.Х нарын хувийн зан байдлын талаар 3 дахь хавтаст хэргийн 68-69, 71 дэх талд авагдсан гэрч Ж.Б, Ц.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг, шүүгдэгч Д.Бийн хувийн зан байдлын талаар 3 дахь хавтаст хэргийн 73 талд авагдсан гэрч Ш.Д нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг тус тус тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нар нь гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлснийг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нар нь бүлэглэж, гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ц.П нь 2 удаагийн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, шүүгдэгч тус бүрийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, нөхцөл байдалгүй, шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нарын хувьд гэмт хэргийн хор уршгийг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Пд 5 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нарын тус бүрт 3 жил хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээс гадна шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Тодруулбал: 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-д “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, мөн зүйлийн 4.2-т Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан  Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нарын үйлдсэн “Мал хулгайлах гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт  хамаарахгүй байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д  заасан “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” гэмт хэрэгт хамаарч байна.

Иймд шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нар нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2019 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэж, гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, шүүгдэгч Р.Х нь үлдэх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүхээс тэдгээрт  Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг хэрэглэх урьдач нөхцлийг хангаж байна.

 Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.У, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 3 жил хорих ялыг өршөөн, мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Х нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 45 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар  түүнд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил, 9 сар, 14 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 5 сар, 2 хоног хорих ялыг өршөөн хэлтрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэж байсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Х нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арвандолоодугаар бүлэгт заасан “Өмчлөх эрх”-ийн эсрэг гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, 2021 оны 07  дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон нөхцөл байдал тогтоогдож байна.

2021 оны 07  дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд уг хуулийг хэрэглэх журмыг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж заажээ.

Дээрх хуулийн заалтыг судлан үзэхэд шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг, тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэхээр байна.

Шүүгдэгч Р.Хгийн хувьд урьд шүүхээр хорих ял шийтгүүлж, өршөөлд хамрагдаж, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа нь түүнд шүүхээс дахин Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй, түүнчлэн Р.Хгийн холбогдсон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “Өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-д тусгагдаагүй байна.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд Р.Х нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх бөгөөд тэрээр гэмт хэргийн хор уршгийн зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн зэрэг нь түүнд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл болж байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх журам, нийтлэг үндэслэлийн хувьд Р.Хгийн холбогдсон гэмт хэргийн зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг хэрэглэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Р.Хд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялаас түүний цагдан хоригдсон 154 хоног буюу 5 (тав) сар, 2 (хоёр) хоногийг хасаж тооцон, түүний эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 7 (долоо) сар, 29 (хорин ес) хоногоор тогтоон, уг хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нарыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч Ц.П нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2019 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө, мөн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус тус 2 удаагийн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь цаг хугацааны хувьд “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаарч байгаа хэдий ч тэрээр гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө бодитой илэрхийлээгүй, хохирогч У.Б-, Т.Э-, Н.Б- нар болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан урьдач нөхцлийг хангахгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.П нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, төлөхөө бодитой илэрхийлээгүй тул түүнийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, 5 жил хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлгүй гэж шүүх үзсэн тул Ц.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан  5 (тав) жил хорих ялыг  биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.П, Б.У, Р.Х, Д.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлууд зэргийг харгалзан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг  гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

3. Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нар нь бүлэглэн, 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн ........... сумын Дооно багийн нутаг Цагаан усны ам гэх газраас хохирогч У.Б-гийн 14 тооны, хохирогч Т.Э-ын 18 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ гэрч Ц.Т-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн хүрэн өнгийн улсын дугааргүй мотоцикль, шүүгдэгч Р.Хгийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг үйлдлээ хөнгөтгөх, түргэвчлэх зорилгоор ашигласан нь нотлогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг хурааж улсын орлогод оруулахаар заасан байна.

Иймд шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар нь бүлэглэн 32 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Р.Хгийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг шууд хурааж улсын орлогод оруулж,  “Мустанг-5” маркийн хүрэн өнгийн улсын дугааргүй мотоцикль нь гэрч Ц.Т-ын эзэмшлийн болох нь тогтоогдсон тул уг мотоциклийг хууль ёсны өмчлөгч Ц.Т-д олгож, эрх бүхий шинжээч, “.........ҮНЭЛГЭЭ” ХХК-ийн шинжээч Х.Сольхүүгийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай дүгнэлтэд үндэслэн, Ц.Т-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн хүрэн өнгийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 2.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.Пын хувьд ногдох эд хөрөнгөөс 700.000 төгрөг, шүүгдэгч Д.Бийн хувьд ногдох эд хөрөнгөөс 700.000 төгрөг, шүүгдэгч Б.Уын хувьд  ногдох эд хөрөнгөөс 700.000 төгрөг, шүүгдэгч Р.Хгийн хувьд ногдох эд хөрөнгөөс 700.000 төгрөг тус тус албадан гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

4. Нэг дэх хавтаст хэргийн 202-203,208-209 дэх талд авагдсан Мустанг-5 маркийн хүрэн өнгийн улсын дугааргүй мотоцикль, Мустанг-5 маркийн шар өнгийн улсын дугааргүй мотоциклийн үнэ цэнийг тогтоосон мөрдөгчийн магадлагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

5. Түүнчлэн шүүгдэгч Ц.П нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны шөнө Увс аймгийн .............. сумын нутаг дэвсгэрээс хохирогч Н.Б-ын 7 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн, нас гүйцсэн, 60 тоо тамгатай морийг уналга болгон ашигласан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.П нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, өөрийн эзэмшлийн 60 тоо тамгатай, нас гүйцсэн морийг хулгайд алдсан гэж мэдүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Ц.Пын эзэмшлийн, 60 тоо тамгатай, нас гүйцсэн адууг гэмт хэрэг үйлдэхэд уналга гэж үзэж, түүний үнийг 2 дахь хавтаст хэргийн 228 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд үндэслэн 1.000.000 (нэг сая) төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ц.Пын хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

6. Шүүгдэгч Ц.П нь хохирогч У.Б-гийн 14 тооны адуу, хохирогч Т.Э-ын 18 тооны адуу, хохирогч Н.Б-ын 7 тооны адуу тус тус хулгайлж, бусдад худалдан борлуулж, нийтдээ 8.400.000 төгрөгийн ашиг хууль бусаар олсон нь тогтоогдож байх тул түүний хувьд ногдох эд хөрөнгөөс 8.400.000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Тодруулбал: 6.1. Шүүгдэгч Ц.П нь хохирогч Т.Э-, У.Б- нарын 32 тооны адуунаас 4-5 насны хул морь, шар хээр үрээ, 4 настай хүрэн морь зэрэг 3 тооны адууг гэрч Ц.Т-д 2.500.000 төгрөгийн өрөнд тооцон өгч, өөртөө ашигтай нөхцөл байдал бий болгосон нь тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж, 2.500.000 төгрөгийн ашиг олсон гэж үзэж, түүний хувьд ногдох хөрөнгөөс 2.500.000 төгрөг албадан гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.

6.2. Шүүгдэгч Ц.П нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Н.Ц (Норчоон Шараа)-д 2019 оны 08 дугаар сарын сүүлээр хүрэн зээрд зүсмийн 1 тооны адууг 5 ширхэг Монгол гутлаар худалдаж, 800.000 төгрөгийн ашиг олсон нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул Ц.Паас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 800.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

6.3. Шүүгдэгч Ц.П нь 2019 оны 08 дугаар сарын сүүлээр иргэн Д.Б-д 1 тооны, хул зүсмийн хязаалан /4 настай/ адууг 650.000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, Д.Б-гаас урьдчилж 100.000 төгрөг бэлэн авч, үлдэх мөнгийг нь дараа авахаар тохиролцсон нь тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Пыг гэмт хэрэг үйлдэж, 100.000 төгрөгийн ашиг олсон гэж үзэж, түүний хувьд ногдох эд хөрөнгөөс 100.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

6.4. Шүүгдэгч Ц.П нь Увс аймгийн ........... сумын иргэн Б.Пд 2019 оны 09 дүгээр сард хээр зүсмийн шүдлэн үрээг 500.000 төгрөгөөр худалдан борлуулж, түүнээс 500.000 төгрөгт тооцон, 1 ширхэг суран бугуйл авсан нь тогтоогдсон тул түүнийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 500.000 төгрөгийн ашиг олсон гэж үзнэ. Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Ц.Пын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох суран бугуйлыг биет байдлаар хурааж ирүүлээгүй тул түүний үнэ 500.000 төгрөгийг Ц.Пын хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

6.5. Шүүгдэгч Ц.П нь 2019 оны 09 дүгээр сарын эхээр Увс аймгийн ........... сумын төвд иргэн Б.Дт хонгор зүсмийн, эр даагыг 500.000 төгрөгөөр худалдан борлуулж, Б.Даас 500.000 төгрөгийг авсан нь тогтоогдсон тул уг 500.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон ашиг гэж үзэж, шүүгдэгч Ц.Пын хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.

6.6. Шүүгдэгч Ц.П нь иргэний нэхэмжлэгч Н.Б-д бугын ясан эврээр хийсэн, битүү тоногтой эмээлийн өртөг 3.000.000 төгрөгийг төлөх зорилгоор түүнд 2019 оны 08 дугаар сарын сүүлээр хул зүсмийн, нас гүйцсэн жороо морь,  хүрэн зүсмийн, нас гүйцсэн морь зэрэг 2 тооны морийг 2.000.000 төгрөгт тооцон өгсөн байна. Иргэний нэхэмжлэгч Н.Б- нь Ц.Паас авсан 1 тооны адууг 1.000.000 төгрөгөөр  авч, Ц.Паас авах  3.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг суутгаж тооцсон, харин Ц.Паас авсан 1 тооны адууг цагдаагийн байгууллагад хураалгасан нь тогтоогдсон тул Ц.Пыг хулгайн малыг өрөндөө тооцон өгч, 3.000.000 төгрөгийн өр зээлээсээ 1.000.000 төгрөгийг төлж, өөртөө эдийн засгийн ашигтай байдал бий болгосон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Пын хувьд эд хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1.000.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

6.7. Шүүгдэгч Ц.П нь иргэний нэхэмжлэгч Ч.Ц-д 2019 оны 08 дугаар сарын сүүлээр гэмт хэрэг үйлдэж олсон 1 тооны хонгор зүсмийн, даагыг  500.000 төгрөгөөр худалдан борлуулж,  Ч.Ц-ээс бэлнээр 500.000 төгрөг авсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Пыг хууль бусаар 500.000 төгрөгийн ашиг олсон гэж үзэж, түүний хувьд ногдох эд хөрөнгөөс 500.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

6.8. Шүүгдэгч Ц.П нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны шөнө Увс аймгийн .............. сумын нутаг дэвсгэрээс хохирогч Н.Б-ын 7 тооны адууг хулгайлж, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны үед Ховд аймгийн Дөргөн сумын иргэн О.Ганбаатарт 1 тооны,  халиун зүсмийн адууг 800.000 төгрөгөөр, мөн сумын иргэн А.Д-д 2 тооны, хүрэн, буурал зүсмийн адууг 1.200.000 төгрөгөөр, Увс аймгийн ............................ сумын Арбулаг багт оршин суух Э.М-ид 1 тооны бор хээр зүсмийн адууг 500.000 төгрөгөөр тус тус худалдан борлуулж, нийт 2.500.000 төгрөгийн ашиг олсон нь тогтоогдож байх тул түүний хувьд ногдох эд хөрөнгөөс 2.500.000 төгрөг хурааж, улсын орлогод оруулах үндэслэлтэй байна. (2 дахь хавтаст хэргийн 204-207, 216-217, 219 дэх тал),

Ийнхүү шүүгдэгч Ц.П нь гэмт хэргийн замаар олсон 12 тооны адууг бусдад худалдан борлуулж, хууль бусаар нийтдээ 8.400.000 төгрөгийн ашиг олсон нь тогтоогдсон тул түүний хувьд ногдох эд хөрөнгөөс 8.400.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Битүүмилжилсэн эд хөрөнгийн шийдвэрлэлт:

Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокуророос гэмт хэргийн хохирол хор, уршгийг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч нарын зарим эд хөрөнгийг, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл, уналга зэргийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор тус тус битүүмжилж, шүүхэд хэргийг шилжүүлэн ирүүлсэн байна.

Тодруулбал: 1.Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 4/21 дугаартай тогтоолоор шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хохирогч У.Б-гийн 14  тооны адуу, хохирогч Т.Э-ын 18 тооны адуу, нийт 32 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл болох Ц.Т-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн, хүрэн өнгийн улсын дугааргүй мотоцикль, шүүгдэгч Р.Хгийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн шар өнгийн, улсын дугааргүй мотоциклийг тус тус Увс аймгийн ........... суманд битүүмжилж, шүүгдэгч Р.Хгийн эзэмшлийн мотоциклийг түүний авга ах П.Лхамаад, Ц.Т-ын эзэмшлийн мотоциклийг Увс аймгийн ........... сумын цагдаа, дэд ахлагч С.Жимбэдагвад тус тус хариуцуулж, холбогдох хуулийг сануулсан байна. (1 дэх хавтаст хэргийн 199 дэх тал),

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” маркийн хүрэн өнгийн, улсын дугааргүй мотоцикль нь иргэн Ц.Т-ын эзэмшлийнх болох нь тогтоогдсон тул шүүхээс тухайн мотоциклийг хууль ёсны эзэмшигч Ц.Т-д буцаан олгож, түүний үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Иймд  Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 4/21 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын Ц.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Хгийн эзэмшлийн, “Мустанг-5” маркийн, шар өнгийн  улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн хэсгийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч Ц.Пын эзэмшлийн SHINREY Мустанг-5 маркийн, улбар шар өнгийн, улсын дугааргүй мотоциклийг,

Мөн прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор шүүгдэгч Ц.Пын эзэмшлийн дунд гарын, даваа толгойтой, халтар манан хөөргийг тус тус  битүүмжилсэн байна. (3 дахь хавтаст хэргийн 92-93, 102-103 дахь тал),

Шүүгдэгч Ц.Паас гэмт хэргийн хор уршигт  1.929.357 төгрөг гаргуулж хохирогч У.Б-д, 499.722 төгрөг гаргуулж хохирогч Т.Э-ад, 4.400.000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Б-т, 500.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ч.Ц-д, 500.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Дт, 400.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч А.Д-д тус тус олгохоор шийдвэрлэсэн, мөн шүүгдэгч Ц.Паас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 8.400.000 төгрөг хурааж, улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Ц.П нь бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй тул хохирол нөхөн төлөгдөх, хөрөнгө орлогын албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор гэмт хэргийн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Д.Бийн эзэмшлээс 4 тооны адуу битүүмжилж, битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалж, хамгаалах үүргийг шүүгдэгч Б.Бэд хариуцуулсан байна. (3 дахь хавтаст хэргийн 98-99 дэх тал),

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл болох Ц.Т-ын эзэмшлийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ 2.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Бээс 700.000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч тус бүрээс нийт 150.000 төгрөг гаргуулж, бусдад төлүүлэхээр шийдвэрлэсэн тул дээрх хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.Бийн эзэмшлээс 4 тооны адуу битүүмжилсэн прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

4. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор шүүгдэгч Д.Бийн эзэмшлээс 1 тооны адуу, шүүгдэгч Б.Уын эзэмшлээс 1 тооны адуу, шүүгдэгч Р.Хгийн эзэмшлээс 1 тооны адууг тус тус битүүмжилж, шүүгдэгч нарт хариуцуулсан байх тул гэмт хэргийн хохирол, хор уршиг, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. (4 дэх хавтаст хэргийн 105-106 дахь тал),

Бусад асуудлаар:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ” гэж, мөн зүйлийн 1.1 дэх хэсэгт “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд шинжээчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байх бөгөөд уг зардлыг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулахаар хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.П, Д.Б, Д.У, Р.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоолгохоор удаа дараа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байх бөгөөд үүнээс “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээч нь уг хэргийн хохирол, хор уршгийг тогтоох шинжээчээр томилогдож, 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 642 дугаартай дүгнэлт гаргаж, шинжээчийн зардалд 300.000 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг хавсарган ирүүлжээ. (5 дахь хавтаст хэргийн 57-77 дахь тал),

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас шинжээчийн зардалд нэхэмжилсэн 300.000 төгрөгийг шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон этгээдүүдээс хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.Паас 75.000 төгрөг, шүүгдэгч Д.Бээс 75.000 төгрөг, шүүгдэгч Р.Хгээс 75.000 төгрөг, шүүгдэгч Б.Уаас 75.000 төгрөг, нийт 300.000 төгрөгийг тус тус гаргуулж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Түүнчлэн шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Ашид билгүүн” ХХК-нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг тогтоох шинжээчээр томилогдон, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ТХҮ-423-6101 дугаартай дүгнэлт гаргаж, шинжээчийн зардалд 300.000 төгрөг нэхэмжилж, холбогдох баримтыг хавсарган ирүүлжээ. (5 дахь хавтаст хэргийн 144-158 дахь тал),

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Ашид билгүүн” ХХК-иас шинжээчийн зардалд нэхэмжилсэн 300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.Паас 75.000 төгрөг, шүүгдэгч Д.Бээс 75.000 төгрөг, шүүгдэгч Р.Хгээс 75.000 төгрөг, шүүгдэгч Б.Уаас 75.000 төгрөг, нийт 300.000 төгрөгийг тус тус гаргуулж, “Ашид билгүүн” ХХК-д олгож шийдвэрлэв.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан цагдан хоригдсон нэг хоногийг ....хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасна” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Б, Б.У нар нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шүүгдэгч Ц.Пын энэ гэмт хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл баривчлагдсан, цагдан хоригдсон 532 (таван зуун гучин хоёр) хоногийг Ц.Пын эдлэх ялд оруулан тооцох, (3 дахь хавтаст хэргийн 116-117,124-125, 128-129,132-133,136-137, 186, 203, 215-217, 4 дэх хавтаст хэргийн 17-22, 146-148, 149-152, 154-170, 181-183,204-205, 241-243, 5 дахь хавтаст хэргийн 23-31, 87-91 дэх тал),

Шүүгдэгч Р.Хгийн энэ гэмт хэрэгт 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 30 хоног, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 124 хоног, нийт 154 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ. (1 дэх хавтаст хэргийн 226-228 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 170-172 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 211-212, 241-243, 5 дахь хавтаст хэргийн 23-31, 87-91),

Шүүгдэгч Р.Х нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын  23-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд ял эдэлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 222-223 дахь тал),

Улмаар Монгол Улсын ерөнхий прокурорын 2020 оны 165 дугаартай зөвшөөрлөөр шүүгдэгч Р.Хг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрнаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд шилжүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаагаар энэ хэрэгт холбогдуулан, яллагдагчаар цагдан хорьсон нь тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 224-228 дахь тал),

Үүний дараа Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дугаартай захирамжаар “яллагдагч Ц.П мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлснаар Ц.П, Р.Х нарт холбогдох хэргийг түдгэлзүүлсэн тул цаашид Р.Хг цагдан хорих шаардлагагүй” гэх үндэслэлээр шүүгдэгч Р.Хд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байрнаас Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд шилжүүлсэн нь тогтоогджээ. (3 дахь хавтаст хэргийн 170-173 дахь тал),

Дээрхээс үзэхэд шүүгдэгч Р.Х нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал 30 хоногийн хугацаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд энэ хэрэгт яллагдагчаар цагдан хоригдож байсан нь тогтоогдож байх тул Р.Хгийн цагдан хоригдсон дээрх хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүйг дурдаж, шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нарт хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийг хэрэглэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон тул шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Пд 5 жилийн хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч Р.Х нь Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд өөр гэмт хэрэгт яллагдагчаар цагдан хоригдож байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц овогт Ц-ийн Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ц овогт Ц-ийн Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Д-гийн Б, Б овогт Р-гийн Х, Б овогт Б-ийн У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Пд 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Б, Р.Х, Б.У нарын тус бүрт 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.У, Д.Б нар энэ гэмт хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пын энэ гэмт хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон 532 (таван зуун гучин хоёр) хоног, шүүгдэгч Р.Хгийн энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон 154 (нэг зуун тавин дөрөв) хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч У.Б-гаас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 14.995.797 төгрөгөөс шатахууны зардалд 3.429.357 төгрөг, 2 тооны адууны хохиролд 1200.000 төгрөг, нийт 4.629.357 (дөрвөн сая зургаан зуун хорин есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан шүүгдэгч Ц.Паас эрлийн зардлын оногдох хэсэг 1.429.357 төгрөг, 2 тооны адууны хохирлын оногдох хэсэг 500.000 төгрөг, нийт 1.929.357 (нэг сая есөн зуун хорин есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг,

Шүүгдэгч Д.Бээс эрлийн зардлын оногдох хэсэг 666.700 төгрөг, 2 тооны адууны хохирлын оногдох хэсэг 233.350 төгрөг, нийт төгрөг, 900.050 (есөн зуун мянга тавь) төгрөг,

Шүүгдэгч Р.Хгээс эрлийн зардлын оногдох хэсэг 666.700 төгрөг, 2 тооны адууны хохирлын оногдох хэсэг 233.350 төгрөг, нийт төгрөг, 900.050 (есөн зуун мянга тавь) төгрөг,

Шүүгдэгч Б.Уаас эрлийн зардлын оногдох хэсэг 666.700 төгрөг, 2 тооны адууны хохирлын оногдох хэсэг 233.350 төгрөг, нийт төгрөг, 900.050 (есөн зуун мянга тавь) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч У.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 10.366.440 (арван сая гурван зуун жаран зургаан мянга дөрвөн зуун дөч) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Д.Б нь хохирогч Ц.Б-д 901.000 (есөн зуун нэг мянга) төгрөг, шүүгдэгч Б.У нь хохирогч У.Б-д 901.000 (есөн зуун нэг мянга)  төгрөг, шүүгдэгч Р.Х нь хохирогч У.Б-д 318.000 (гурван зуун арван найм) төгрөгийг тус тус төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Паас 1.929.357 (нэг сая есөн зуун хорин есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг, шүүгдэгч Р.Хгээс 582.050 (таван зуун наян хоёр мянга тавь) төгрөг тус тус гаргуулж, хохирогч У.Б-д тус тус олгож,

-Хохирогч Т.Э-аас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 14.725.122 (арван дөрвөн сая долоон зуун хорин таван мянга нэг зуун хорин хоёр) төгрөгөөс эрлийн зардалд 1.195.584 төгрөг, 1 тооны нас гүйцсэн адууны хохирол 1.000.000 төгрөг, нийт 2.195.584 (Хоёр сая нэг зуун ерэн таван мянга таван зуун наян дөрөв) төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан шүүгдэгч Ц.Паас эрлийн зардлын оногдох хэсэг 500.000 төгрөг, 1 тооны нас гүйцсэн адууны хохирлын оногдох хэсэг 500.000 төгрөг, нийт 1.000.000 (нэг сая) төгрөг,

Шүүгдэгч Д.Бээс эрлийн зардлын оногдох хэсэг 231.862 төгрөг, 1 тооны нас гүйцсэн адууны хохирлын оногдох хэсэг 500.000 төгрөг, нийт 731.862 (долоон зуун гучин нэгэн мянга найман зуун жаран хоёр )төгрөг,

Шүүгдэгч Б.Уаас эрлийн зардлын оногдох хэсэг 231.862(хоёр зуун гучин нэгэн мянга найман зуун жаран хоёр) төгрөг,

Шүүгдэгч Р.Хгээс эрлийн зардлын оногдох хэсэг 231.682 (хоёр зуун гучин нэгэн мянга найман зуун жаран хоёр) төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Т.Э-ад олгож, үлдэх 12.529.538 (арван хоёр сая таван зуун хорин есөн мянга таван зуун гучин найм) төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Д.Б нь 2021 оны 11 сарын 18-ны өдөр хохирогч Т.Э-ад тооны адууны үнэ 1.000.000 (нэг сая) төгрөгийг урьдчилж төлсөн баримтыг гаргаж өгсөн тул Т.Э-ын 1 тооны адууны хохирол төлөгдсөнийг, 

Шүүгдэгч Р.Х нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Т.Э-ад 231.862 төгрөг, шүүгдэгч Б.У нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Т.Э-ад  232.000 төгрөг, шүүгдэгч Д.Б нь  гэмт хэргийн хор уршигт хохирогч Т.Э-ад   232.000 төгрөг, нийт 695.862 (зургаан зуун ерөн таван мянга найман зуун жаран хоёр) төгрөгийг тус тус эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө төлснийг  дурдаж, шүүгдэгч Ц.Паас эрлийн зардалд 499.722 (дөрвөн зуун ерэн есөн мянга долоон зуун хорин хоёр) төгрөг  гаргуулан хохирогч Т.Э-ад олгож,

Шүүгдэгч Ц.Паас гэмт хэргийн хор уршигт 4.400.000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч Н.Б-т олгож, хохирогч Н.Б-оос малаа эрж хайсан шатахууны зардалд нэхэмжилсэн 3.000.000 (гурван сая) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч Ц.Паас гэмт хэргийн хор уршигт иргэний нэхэмжлэгч Б.Дт 500.000 (таван зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Ц-д 500.000 (таван зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Д-д 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөг тус тус гаргуулан олгож, энэ шийтгэх тогтоолоор Ц.Паас иргэний нэхэмжлэгч Н.Б-, Ц.З-, Н.Ц нарт  гаргуулж олгох хор уршиггүй, иргэний нэхэмжлэгч Д.Б-, Б.П нар нь Ц.Паас нэхэмжлэх хохиролгүй гэдгээ илэрхийлснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Паас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 8.400.000 (найман сая дөрвөн зуун мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс хурааж, улсын орлогод оруулж,

-Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Р.Хгийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг шууд хурааж улсын орлогод оруулж,  “Мустанг-5” маркийн хүрэн өнгийн улсын дугааргүй мотоциклийг хууль ёсны өмчлөгч Ц.Т-д олгож, уг мотоциклийн үнэ 2.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.Пын хувьд ногдох эд хөрөнгөөс 700.000 төгрөг, шүүгдэгч Д.Бийн хувьд ногдох эд хөрөнгөөс 700.000 төгрөг, шүүгдэгч Б.Уын хувьд  ногдох эд хөрөнгөөс 700.000 төгрөг, шүүгдэгч Р.Хгийн хувьд ногдох эд хөрөнгөөс 700.000 төгрөг тус тус албадан гаргуулж, улсын орлогод оруулж, шүүгдэгч Ц.Пын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, түүний өөрийнх нь эзэмшлийн, 60 тоо тамгатай, нас гүйцсэн адууны үнэ 1.000.000 (нэг сая) төгрөгийг Ц.Пын хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж,

-Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техник хэрэгсэл болох 2 тооны мотоциклийг битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 4/21 дугаартай тогтоолын Ц.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Хгийн эзэмшлийн, “Мустанг-5” маркийн, шар өнгийн  улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн хэсгийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,

Гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч Ц.Пын эзэмшлийн SHINREY Мустанг-5 маркийн, улбар шар өнгийн, улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,

Шүүгдэгч Ц.Пын эзэмшлийн дунд гарын, даваа толгойтой, халтар манан хөөргийг битүүмжилсэн мөн прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай тогтоол,

Шүүгдэгч Д.Бийн эзэмшлээс 4 тооны адуу битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,

Шүүгдэгч Д.Бийн эзэмшлээс 1 тооны адуу, шүүгдэгч Б.Уын эзэмшлээс 1 тооны адуу, шүүгдэгч Р.Хгийн эзэмшлээс 1 тооны адууг тус тус битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол зэргийг хохирол нөхөн төлөх, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аас шинжээчийн зардалд нэхэмжилсэн  300.000 (гурван зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нарын тус бүрээс 75.000 (далан таван мянга) төгрөг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д,

“Ашид билгүүн” ХХК-аас шинжээчийн зардалд нэхэмжилсэн  300.000 (гурван зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нарын тус бүрээс 75.000 (далан таван мянга) төгрөг гаргуулан “Ашид билгүүн” ХХК-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлаас  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт,  4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 12.4 дүгээр зүйлд тус тус  зааснаар шүүгдэгч Д.Б, Б.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Р.Хд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 154 хоног буюу 5 (тав) сар, 2 (хоёр) хоногийг хасаж тооцон, Р.Хгийн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 7 (долоо) сар, 29 (хорин ес) хоногоор тогтоон, уг хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нарыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ........... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нар нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

12. Шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нарт зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Пд хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

13. Шүүгдэгч Р.Х нь шийтгэх тогтоол гарах үед Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд өөр гэмт хэрэгт яллагдагчаар цагдан хоригдож байгаа нь тогтоогдсон тул түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний өөр гэмт хэрэгт яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн үеэс эхлэн эдлүүлэхээр тогтоосугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.БОЛОРМАА