Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баттулга,  

Улсын яллагч: ........аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч ................. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ........аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт ...............ийн ...............ад холбогдох эрүүгийн 2335001660255 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .........................-ны өдөр Ховд аймгийн .................. суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс захчин, дээд боловсролтой, хилийн албаны офицер мэргэжилтэй, Хилийн цэргийн ............... дүгээр ангийн хилийн цэргийн ........ дугаар салбарын сэтгэлзүйн хангалтын орлогчоор ажиллаж байсан, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт .............................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ........ овогт ...............ийн ...............а, регистрийн дугаар: .................................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ................. нь ........аймгийн ........ суманд байрлах Хилийн цэргийн ............... дүгээр ангийн хилийн цэргийн ........ дугаар салбарын сэтгэлзүйн хангалтын орлогчоор буюу офицероор ажиллаж байгаад 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны оны 6 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа эдлэхдээ цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа эргэж ирээгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ................. нь ........аймгийн ........ сумд байрлах хилийн цэргийн ...............-р ангийн хилийн цэргийн ........ дугаар салбарын сэтгэлзүйн хангалтын орлогчоор буюу офицероор ажиллаж байгаад 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны оны 6 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа эдлэхдээ цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа эргэж ирээгүй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул М................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгч ................. шүүхийн хэлэлцүүлэгт: “Би ........аймгийн ........ суманд байрлах Хилийн цэргийн ............... дүгээр ангид хуваарилагдаж очсоныхоо дараа миний дадлага туршлага дутмаг байсан болохоор ажлаа цалгардуулах, сэтгэл санаагаар унах асуудал гарсан. Мөн ажлын ачаалал их байсан болохоор ажлаа солих бодол төрж байсан. Ээлжийн амралтаараа гэртээ очиж ээж аавдаа ажлаа солих талаар хэлсэн боловч зөвшөөрөөгүй учраас би ажлаа орхиж өөр ажил хийж эхэлсэн. Үүнээс хойш 3 сарын дараа ээжээрээ дамжуулан Хил хамгаалах ерөнхий газарт өргөдөл өгүүлэхэд чамайг цагдаад өгсөн байна гэсэн. Миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2335001660255 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ............... дугаартай ...............ийн ...............ыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хилийн ............... дүгээр ангид салбарын орлогчоор шилжүүлсэн томилсон тушаалын хуулбар,

Хилийн цэргийн ............... дүгээр ангийн захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ............ дугаартай ...............ийн ...............ыг хилийн цэргийн ........ дугаар салбарын сэтгэлзүйн хангалтын орлогчоор 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн томилсон тушаалын хуулбар,

...............ийн ...............ад ээлжийн амралтын талаарх мэдээлэл, ээлжийн амралтын хуудас, (хавтаст хэргийн 7-12 дахь тал);

2. Гэрч ...............ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хилийн цэргийн ............... дүгээр ангийн хэсэг хариуцсан Хил хамгаалалтын албаны дарга албан тушаалд ажилладаг бөгөөд ................. нь миний хариуцсан салбарын алба хаагч учраас ээлжийн амралт, чөлөө авахдаа надаас эхэлж зөвшөөрөл авах ёстой. Ээлжийн амралтаа эдлэх талаар надад хэлсэн. Түүний дараа би дараа тухайн алба хаагчийн ээлжийн амралтыг олгуулахаар ангийн захирагчаас асууж зөвшөөрснөөр тухайн алба хаагч 2023 оны 06-р сарын 02-ны өдрөөс мөн сарын 28-ны өдөр хүртэл дэслэгч ...............ийн ...............ад амралтын хуудас гаргуулснаар тухайн алба хаагч заставаас явсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан, Цэргийн сахилгын дүрмийн 4 дүгээр бүлгийн 8-р зүйлийн 8.17 дахь хэсэгт Цэргийн албан хаагчийн цэргийн сахилгын талаар заасан байдаг. Энэ нь Цэргийн сахилгын дүрмийн 4 дүгээр бүлгийн 8 дугаар зүйлийн 8.17 дахь хэсэгт зааснаар “Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүч, ангийн байрлалыг дур мэдэн орхин явсан, эсхүл амралт, чөлөөгөөр яваад 72 цагийн дотор анги, байрлалд эргэж ирээгүй нь ажпын дараалсан 3 хоногоос хэтэрсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ гэсэн байдаг бөгөөд Цэргийн алба хаагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан тушаалаас нь түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Тухайн хууль дүрмийн дагуу ангийн захирагчаас албан бичгээр Цагдаагийн байгууллагад хандсан талаар сонссон. Үүний өмнө ангиас надад харилцаа, холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд тухайн алба хаагчтай холбоо барих зорилгоор тухайн алба хаагчийн барьж байсан ............... гэсэн дугаартай утас руу хэд хэдэн удаа залгасан боловч дуудаад авахгүй байсан сүүлд залгахад холбогдох боломжгүй болсон мөн өөрийн ашиглаж байсан facebook хаягруу хандалт хийсэн боловч сүлжээнд идэвхгүй байсан болохоор холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал);

3. Гэрч ...............ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хилийн цэргийн ............... дүгээр ангийн Хүний нөөцийн тасгийн даргын албан тушаалд ажилладаг бөгөөд ................. нь хэсэг хариуцсан даргадаа танилцуулж, хэсгийн дарга нь ангийн захирагчид танилцуулж, захирагч зөвшөөрснөөр албан бичиг дээр даргын цохолт хийж надруу албан бичиг ирүүлдэг юм. 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дэслэгч .................д ээлжийн амралт олгох ангийн захирагчийн албан бичгийг хүлээж аваад 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс мөн сарын 27-ны өдрийг дуустал амрахаар хуудас бичиж өгсөн. Тухайн алба хаагч 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ээлжийн амралт дуусгавар болж ангийн байрлалд ирсэн байх ёстой боловч одоог хүртэл ирээгүй мөн ангитай нэг ч удаа холбоо бариагүй байна...ангийн захирагчаас хугацаатай үүрэгч өгч тухайн алба хаагч ямар шалтгааны улмаас ажилдаа ирэхгүй байгаа талаар тодруулж хариу мэдэгдэх талаар амаар үүрэг өгсөн бөгөөд би дэслэгч .................тай харилцаа, холбооны хэрэгслээр холбогдох гээд чадаагүй учир нь утас болон facebook хаяг нь хаалттай байсан. Түүний дараа мөн оны 8 дугаар сарын эхээр ................. гэсэн дугаараар М................ын аав ...............той холбогдсон. Дэслэгч ................. хаана байгаа вэ?, амралтын хугацаа дууссан ангийн байрлалд яаралтай ирэх шаардлагатай байгаа талаар хэлэхэд аав нь би өөрөө мэдэхгүй байна, олж чадахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал);

4. Гэрч ...............гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хилийн цэргийн ............... дүгээр ангийн ........ дугаар салбарын сургалт, цэргийн албаны офицер албан тушаалд ажилладаг дэслэгч ...............ийн ...............а гэх алба хаагчийг нэг их танихгүй, тухайн алба хаагч нь 2022 оны 01 дүгээр сард манай байгууллагад томилогдсон бөгөөд зөвлөлийн хуралд суухад нь харж байсан. Мөн оны хавар 06 сард би ................. дэслэгчийн ажиллаж байгаа застав руу албан ажил, тооллогоор очиж ажилласан. Би өөрөө тус ангид Санхүүгийн тасгийн дарга албан тушаалд ажилладаг. 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дэслэгч .................д ээлжийн амралт олгогдсон бөгөөд ангийн захирагчийн албан бичгийн дагуу тухайн алба хаагчийн амралтын мөнгийг бодож олгосон. Энэ нь санхүүгийн баримтаар тодорхой байгаа. Дэслэгч .................д 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс мөн сарын 27-ны өдрийг дуустал амрахаар хуудас бичиж өгсөн байсан алба хаагч нар ажилласан жилээс хамаарч өөр өөр дүнтэй цалинждаг. Тухайн алба хаагч 2023 оны 06-р сарын 28-ны өдөр ажилдаа орсон байх ёстой боловч одоог хүртэл ирээгүй дэслэгч .................д цалин бодогдохгүй, ажил тасалснаар явж байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал);

5. Гэрч Ц................ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хилийн цэргийн ............... дүгээр ангийн ........ дугаар салбарын сургалт, цэргийн албаны офицер албан тушаалд ажилладаг дэслэгч ...............ийн ...............а гэх алба хаагчийг харж байгаагүй. 2023 оны 01 дүгээр сард би тус байгууллагад томилогдсон бөгөөд тухайн алба хаагч заставын байрлалд үүрэг гүйцэтгэдэг, харин би ангийн төвд байдаг болохоор уулзалдаад байдаггүй. Албаны шугамаар нэг тасагт байдаг болохоор тодорхой хэмжээгээр мэднэ. Тухайн алба хаагч сургалт, цэргийн албаны офицер албан тушаалд ажилладаг гэдгийг мэдэх боловч нэрнээс цаашгүй уулзаж байгаагүй юм. Намайг энэ албанд ирж ажилласнаас хойш 5 сар орчим хугацаанд хамтран ажиллахад тухайн алба хаагч ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, хэвийн хэмжээнд ажилладаг алба хаагч юм. 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дэслэгч М................ыг ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хот руу явсан талаар алба хаагч нараас сонссон. Дэслэгч ................. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал амрахаар хуудас бичиж өгсөн байсан. Тухайн алба хаагч 2023 оны 06-р сарын 28-ны өдөр ажилдаа орсон байх байсан боловч одоог хүртэл ирээгүй байгаа бөгөөд ангийн захирагчаас энэ алба хаагчтай холбоо тогтоож шалтгааныг тодруулж өгөх үүргийг надад 2-3 удаа амаар өгсөн. Би дэслэгч .................тай холбоо тогтоож чадахгүй байсан бөгөөд тухайн алба хаагчийн шууд захирах дарга болох заставын дарга ахлах дэслэгч Т.Оргилд би үүрэг өгч холбоо тогтоох талаар мэдэгдсэн боловч хэн ч холбогдож чадахгүй байна гэдэг мэдээлэл надад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал);

6. М................ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...би тухайн үед ээж аавдаа хэлээд хүсэлтээ өгөөд ажлаасаа гарах гэсэн боловч манай гэр бүлийн хүмүүс зөвшөөрөөгүй тул хэнд ч хэлээгүй ажлаасаа гарч, ангидаа эргэж очоогүй юм. Миний буруу, гэм буруугаа зөвшөөрнө” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ................. нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул .................д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, үйл баримт:

-Шүүгдэгч ................. нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн .......дугаартай тушаалаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Хилийн цэргийн ............... дүгээр ангид салбарын орлогчоор шилжин томилогдож,

Хилийн цэргийн ............... дүгээр ангийн захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ..... дугаартай тушаалаар хилийн цэргийн ........ дугаар салбарын сэтгэлзүйн хангалтын орлогчоор / офицероор/ 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны оны 6 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа эдлэхээр амралтын хуудас бичигдэж, тэрээр 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ээлжийн амралтын хугацаа дуусгавар болж, ангийн байрлалдаа ирэх ёстой байсан боловч тэрээр ирээгүй буюу цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа эргэж ирээгүй гэх үйл баримт нь:

- ........аймгийн Цагдаагийн газарт Хилийн цэргийн ............... дүгээр ангийн захирагчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1/138 дугаартай “Асуудал шийдвэрлүүлэх тухай” албан бичиг (хавтаст хэргийн 3 дахь тал);

-Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ...... дугаартай тушаалын хуулбар болон Хилийн цэргийн ............... дүгээр ангийн захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ....... дугаартай ...............ийн ...............ыг хилийн цэргийн ........ дугаар салбарын сэтгэлзүйн хангалтын орлогчоор 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн томилсон тушаалын хуулбар (хавтаст хэргийн 9-10 дахь тал);

- ...............ийн ...............ад ээлжийн амралтын талаарх мэдээлэл, ээлжийн амралтын хуудас, (хавтаст хэргийн 11-12 дахь тал);

-Гэрч ..............., ..............., ..............., Ц................ нарын мэдүүлэг (хавтаст хэргийн 20-29 дэх тал);

-Шүүгдэгч М................ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

Ангийн захирагчийн өгсөн үүрэг даалгавын дагуу Хилийн цэргийн ............... дүгээр ангийн хүний нөөцийн тасгийн дарга ..............., хэсэг хариуцсан Хил хамгаалалтын албаны дарга ..............., Сургалт, цэргийн албаны тасгийн сургалтын албаны сургалтын ахлах офицер Ц................, нар нь дэслэгч .................тай холбоо барих зорилгоор түүний ............... дугаарын утас уруу залгахад тэрээр утсаа аваагүй, холбогдох боломжгүй болсон, facebook хаяг нь хаалттай, сүлжээнд байхгүй байсан нь тогтоогдсон бөгөөд дэслэгч М................ын эцэг н.Мөрдоржтой холбогдоход тэрээр "хүүгээ хаана байгааг мэдэхгүй, холбоо бариагүй” гэх хариуг өгсөн болох нь тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн 28.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт ”Цэргийн албаны гэмт хэрэг” гэж Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн дайчилгаа, сургууль, цугларалтад байгаа цэргийн үүрэгтэн энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг ойлгоно” гэж,

Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар цэргийн алба нь цэргийн жинхэнэ алба болон бэлтгэл албанаас бүрдэх бөгөөд мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар цэргийн жинхэнэ алба нь “хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэхээр тус тус заасан байна.

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.6-д "офицерын алба" гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад офицерын албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 25.3.1 –д “офицер нь "дэслэгч", ... цолтой байх” цэргийн цолны талаар заасан бөгөөд шүүгдэгч ................. нь дэслэгч цолтой, хилийн цэргийн ............... дүгээр ангийн ........ дугаар салбарын сэтгэлзүйн хангалтын орлогчоор буюу офицерын албан тушаалд ажилладаг цэргийн жинхэнэ албан хаагч болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн .... дугаартай тушаал, Хилийн цэргийн ............... дүгээр ангийн захирагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ..... дугаартай тушаал, гэрч ..............., ..............., ..............., Ц................ нарын мэдүүлгээр тогтоогджээ.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заалтад “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа эргэж ирээгүй” гэж үндсэн шинжийг, хүндрүүлэх шинжийг офицер, ахлагч үйлдсэн бол” гэж тодорхойлжээ.

Хууль зүйн ойлголтоор тус гэмт хэргийн обьектив тал нь Цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа офицер цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа ангидаа эргэж ирээгүй идэвхтэй үйлдэл байх ба, цэргийн албанаас оргон зайлах гэдэгт хохирол учирсан байхыг шаардахгүй,  офицер цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа ангидаа эргэж ирээгүйгээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг.

Шүүгдэгч ................. нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Офицер  цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа ангидаа эргэж ирээгүй” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ................. нь ........аймгийн ........ суманд байрлах Хилийн цэргийн ............... дүгээр ангийн хилийн цэргийн ........ дугаар салбарын сэтгэлзүйн хангалтын орлогчоор буюу офицероор ажиллаж байгаад 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны оны 6 дугаар сарын 27-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа эдлэхдээ цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа эргэж ирээгүй гэх үйл баримт хэрэгт хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч М................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Офицер  цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа ангидаа эргэж ирээгүй, цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ................. нь гэм буруугийн асуудлаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч М................ын үйлдсэн гэмт хэргийн улмаас Хилийн цэргийн ............... дүгээр ангид ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар баримт ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ................. нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

  1. Шүүгдэгч М................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Офицер  цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа ангидаа эргэж ирээгүй, цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч .................д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч ................. шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч М................ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

- Шүүгдэгч ................. нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал)-аар нотлогдож байна.

 Хувийн байдлын хувьд тэрээр ........ онд төрсөн, ........ настай, дээд боловсролтой, хилийн албаны офицер мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт ................... амьдардаг, гэмт хэрэгт холбогдох үедээ Хилийн цэргийн ............... дүгээр ангийн хилийн цэргийн ........ дугаар салбарын сэтгэлзүйн хангалтын орлогчоор ажиллаж байсан, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй,  анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал хэрэгт тогтоогдсон байна.

Түүнчлэн М................ын зан төлөвийн талаар гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтын шатанд: “.................... нь зан байдлын хувьд цайлган сэтгэлтэй, бүх зүйлд авъяастай, хүнд их тусархаг, сэргэлэн, цовоо хүүхэд байгаа юм, хүнд итгэмтгий зангаасаа болоод их алдаж онох гээд байдаг...”гэж мэдүүлснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй. (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

4. Шүүгдэгч .................д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзлээ.

5. Иймд шүүгдэгч М................ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч .................д  хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч .................д тэнссэн 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ................. нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг”-ийн биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ................. нь шүүхээс  хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргуулах, хохирол хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ................. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ........ овогт ...............ийн ...............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Офицер  цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа ангидаа эргэж ирээгүй буюу цэргийн албанаас оргон зайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч .................д  хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч .................д тэнссэн 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ................. нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг”-ийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ................. нь шүүхээс  хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй,  баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч .................д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар ........аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА