Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 123/ШШ2019/0022

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Гомдол гаргагч “А С” ХХК-ийн

Хариуцагч: Төв аймгийн Т.Х Тулсын байцаагч Г.Хт холбогдох,

 

Гомдлын шаардлага: “Төв аймгийн Т.Х Тулсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1402201706 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч “А С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа, өмгөөлөгч Л.Энхтунгалаг, хариуцагч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр нар оролцов.

 

Гомдол гаргагч “А С” ХХК шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Төв аймгийн Т Х-ийн улсын байцаагч нар 2017 оны 12 сарын 14-ний өдөр манай компанийн 2013-2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж нөхөн төлбөрт 7,844,377,3 төгрөг, торгууль, алдангид 2.071.476 төгрөг нийт 11,822,814,4 төгрөгийн шийтгэл оногдуулсан гэх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1402201706 тоот шийтгэх хуудсаар шийтгэл оногдуулахдаа татварын улсын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-р зүйлд заасан “зөрчил үйлдсэн гэж буруудаж буй хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” мөн хуулийн 3.5-р зүйлийн 2-т зааснаар “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль ёсны төлөөлөгч” гэж заасан байхад компанийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр компанийг төлөөлөх эрхгүй хөндлөнгийн этгээдийг байлцуулан зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан шийтгэл оногдуулсан нь буруу байгаа ба тухайн шийтгэл оногдуулах хяналт шалгалтыг хийхдээ компанийн захирал намайг оролцсон мэтээр акт тэмдэглэлээ бичсэн боловч тус ажиллагаанд миний бие оролцоогүй болох нь шийтгэлийн хуудас, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, “компанийн нэмэгдсэн өртөгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан тооцоо зэрэг баримт бичигг гарын үсэг зурагдаагүй байгаагаар нотлогдож байна. Мөн хяналт шалгалт хийхдээ тус компанид хамааралгүй хүмүүсийг оролцуулан хийсэн зарим баримт, материалыг буруу, дутуу гаргуулан хийснээр тус компанид хохирол учрах болоод байна. Тус компанид уг шийтгэлийн талаар албан ёсоор мэдэгдээгүй ба 2018 оны 2 сарын 15-ны өдөр аймгийн татварын хэлтсээс торгууль, нөхөн төлбөрөө хугацаандаа хийхгүй байна гэж шаардсанаар шийтгэх хуудасны талаар мэдэх болсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5- р зүйлийн 2, 4.13-р зүйлийн 2 дахь заалтуудыг ноцтой зөрчин шийтгэлийн хуудас гаргасан байх тул Төв аймгийн Т Х-ийн улсын байцаагч нарын гаргасан 2017 оны 12-р сарын 14-ны өдрийн 1402201706 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа, түүний өмгөөлөгч Л.Энхтунгалаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төв аймгийн Т Х-ийн хяналт шалгалтын байцаагч нар тус компанийн хууль ёсны төлөөлөгч болох Ө.Наранхүүг оролцуулахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэсэн. Шийтгэврийн хуудсанд Д.Жаргалмааг гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн байсан. Жаргалмаагийн хувьд хүлээн авах эрх бүхий итгэмжлэл өөр бусад зүйл байгаагүй. Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 2, 4.13 дугаар зүйлийн 2 зэрэг заалтуудыг зөрчсөн...

... Шүүхэд хэрэг шалгах явцад анхан шатны баримтуудаа гаргаж өгөөд хариуцагчтай тооцоо нийлж үзсэн. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг үндэслэн 20,826,090 төгрөгийн зардлыг гаргаж ирсэн байдаг. Тэгээд энэ зардлаа буцаагаад яаж гарсныг нь үзэх гэхээр кассын баримт нь байгаагүй учраас акт тавигдсан юм байна. Уг маргааны гол асуудал нь баримтаа гаргаж өгөөгүй байхад акт гаргасан гэж маргаад одоо болохоор шүүхэд кассынхаа баримтыг гаргаж өгч байгаа юм. Манай компани үйл ажиллагаагаа явуулах зорилгоор 2012 оны 12 сарын 01-ний өдөр Түшээт булагХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлийн хүүгийн төлбөрийг 2013-2016 онуудад төлснөөс гадна нүүрс, цахилгааны үнэ, тоолуур, засварын материал, тээврийн зардал зэрэгт нийт 18,718,590 төгрөгийн зардал гаргасан Жишээлбэл: 2013 оны 4-6 сарын бэлэн мөнгөний тайлан, тухайлбал 2013 оны 4 дүгээр сарын 8 өдөр зээлийн хүү 895,000 төгрөг, түгээгүүрийн үнэ гэхэд 2700000 төгрөг гэх зэргээр баримтуудаа гаргаж ирээл хариуцагчтайгаа тулгаж шалгаад, ёомкос худалдаж авсан нь удирдлага борлуулалтын зардалд орохгүй, харин үндсэн хөрөнгийн зардалдаа орох ёстой байсан юм байна. Баримт, нотолгоо байхгүй учраас 2,107,500 төгрөгийн зөрчилтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Баримтуудаа тухайн үед нь гаргаж ирээгүй учир нь тухайн үед нягтлан байсан хүн нь өөр газарт байгаад ирэхгүй байсаар саяхан ирээд энэ баримтуудаа гаргаж ирж байгаа. ... 2014-2016 онд хүнсний материал худалдан авсан баримт, падаанаар НӨАТ-ын татвар бууруулсан нь компаний үйл ажиллагаанд ямар ч холбогдолгүй гэж үзсэн байдаг. “А С’’ ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээ авахдаа худалдаа үйлчилгээ эрхлэх эрхтэй гэсэн заалт байгаа учир үйл ажиллагааны бус гэж үзэх үндэсгүй юм. Хүнсний дэлгүүр Улаанбаатар хотод түрээслэдэг байх үеийн НӨАТ-ын падаануудыг үүнд оруулаад тайлагнасан...

...Манай компани мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэггүй, компаний захирал Д.Наранхүүгийн нэр дээрх малын махыг компанидаа худалдан авч төсөвт байгууллагад борлуулснаа НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 заалтад хамаарна гэж ойлгож байсан, тайландаа буруу тусгаснаа хүлээн зөвшөөрч байгаа...

..Шийтгэлийн хуудасны 2016 онд борлуулалтын орлогоо дутуу тусгаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан гэсэнтэй маргахгүй...

... Үл хөдлөх хөрөнгийн хувьд “А С” ХХК-ийн нэр дээр байсан бол 8 сая төгрөгөөр тооцох ёстой байсан. Гэтэл хувь хүний нэр дээр байгаа. Тайланд үл хөдлөх хөрөнгө 3 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа, элэгдэл хорогдлоос болоод өөр өөр үнэлгээ гаргасан. Бид өөрсдөө дураараа гаргасан үнэлгээ байхгүй, тухайн үед сумынхаа татварын байцаагчийн хэлснээр татвар төлдөг байсан учир зөвшөөрөхгүй...гэжээ.

Хариуцагч Г.Х, Н.Нарантуяа нар шүүхэд ирүүлсэн тайлбарт, Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд “А С ХХК” нь татварын хяналт шалгалтанд орох төлөвлөгөө нь батлагдаж, тухайн үед дуудсан боловч ирж чадаагүй. 2017 онд сумын татварын байцаагч Түмэн-Өлзийгээр дамжуулан удаа дараа дуудаж мэдэгдэх хуудас, шалгуулах хуудаснууд өгсөн боловч мөн ирээгүй, жил гаруй хугацаагаар хойшилсны эцэст хяналт шалгалт хийсэн. Тухайн үед компанийн захирал Ө.Наранхүү гэдэг хүнтэй нь удаа дараа утсаар ярьсан. ...би хөдөө ажилтай хүн, миний хувьд санхүүгийн материалыг огт мэдэхгүй харин манай нягтлан болох эхнэртэй ярь гэсэн хариулт ирүүлсэн. Зөрчлийг шалгасныхаа дараа шийтгэлийн хуудас гарахаас өмнө Ө.Наранхүүгээс мэдүүлэг авъя хүрээд ирээчээ зөрчил илэрсэн байна, үүнтэй ирж танилцаад мэдүүлэг өгөх хэрэгтэй байна гэхэд Ө.Наранхүү “би Дундговь аймагт явж байна. адуугаа алдчихсан, татвар тайлан тооцоог би мэдэх ч үгүй, би очих боломжгүй” гэсэн. Дараа нь дахин мэдүүлэг авахдаа асуултуудаа эхнэр Д.Жаргалмаагийнх нь хаяг руу явуулаад энэ асуултанд танай нөхөр чинь хариулаад гарын үсэг зуруулаад буцаагаад илгээгээрэй гээд хэлсэн. Мэдүүлэг хэргийн материал дотор байгаа. Мөн Д.Жаргалмаагаас хэлтэс дээр ирэхэд нь мэдүүлэг авсан. ...2017 онд зайлшгүй шалгалтаа хийхээс өөр аргагүй байсан. Дараа нь заавал гарын үсэг зуруулж авах ёстой байсан болохоор дуудахад Д.Жаргалмаа ирж шийтгэлийн хуудас авсан...Шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан...

Тайланд болон хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн шалгалт хийсэн. Шалгалтаар тухайн компанид нийтдээ 5 төрлийн зөрчил илэрсэн.

2014-2016 онд НӨАТ-ын тайланд үйл ажиллагааны чиглэлд холбогдолгүй 19,186,662 төгрөгийн хүнсний материал худалдаж авсан падааныг хасалт хийж НӨАТ- ыг бууруулсан. Тухайн компани нь шатахуун түгээх станцын үйлчилгээ үзүүлдэг энэ үйлчилгээтэй холбоотой зөвхөн шатахууны падааныг НӨАТ-ын хасалт хийх байсан боловч хүнсний материал худалдаж авсан нь НӨАТ-ын баримтыг хасалт хийж татвараа бууруулах гэсэн арга гэж үзсэн. Тухайн онуудад хүнсны чиглэлээр худалдаа явуулсан байдлын талаар баримт байгаагүй юм. Хүнсний материал ямар компаниас хэдэн төгрөгөөр худалдан авсан он сар, падааны дугаараар цахим бүртгэлээс гарч ирдэг. Тухайлбал 2015 онд “Номун” гэдэг хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг бөөний цэг, “Анунгоо” гэж гоо сайхны бараа борлуулдаг бөөний төв, “Грийн Сити”, “Талх Чихэр” гэх зэрэг компаниудаас хүнсний материал, бараа авсан падаанууд байгаа. Тухайн бараануудын нэрийг цахимаар шивсэн нь байгаа харин үнэт цаасаар буюу гараар бичсэн падаануудыг надад эх хувиар нь өгөөгүй байна.

2015-2016 онд шатахуун түгээх үйл ажиллагаа явуулдаг байтал үйлдвэрлэгчээс 16,289,100 төгрөгийн мах худалдан авсан гэж НӨАТ-ын тайландаа тусгаж НӨАТ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад хамруулан НӨАТ-аас хасалт хийсэн. Уг заалтыг ямар ч үндэслэлгүйгээр ашигласан. Мөн кассын баримт өгөөгүй, банкны дансны хуулгаар компанийн хувьд бэлнээр орлого олдоггүй, зөвхөн харилцахаар орлого олдог гэж үзсэн.

2016 онд НӨАТ-ын тайландаа 20,293,251.1 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тусгасан энэ нь Хаан банкны харилцах дансны хуулгаар илэрч байгаа мөн 2016 онд 9 сая төгрөгийн борлуулалттай гэсэн тайлан гаргасан боловч дансаар нь 33 сая төгрөгийн борлуулалт хийсэн гэж гарч ирсэн үүнээс НӨАТ-аа хасч тооцвол 20 сая төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тусгаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан, эдгээр зөрчлүүд дансны хуулга болон тайлангаар нотлогдож байгаа.

2013-2016 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 20,826,090 төгрөгийн баримтаар нотлогдохгүй удирдлага борлуулалтын болон үндсэн бус үйл ажиллагааны зардал бичиж татварыг бууруулсан. Тухайн компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн анхан шатны баримтыг тулгалт хийх гэхэд анхан шатны баримт гэж өгөөгүй. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг болохоор НӨАТ-ын тайланд падаанаараа нотлогдож байгаа, удирдлага борлуулалтын зардлаас тухайн компанийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, үл хөдлөх хөрөнгийн татвар зэрэг зардлуудыг хасаж тооцоод нийт 4 жилийн удирдлага борлуулалтын нотлогдохгүй зардал нь 20,826,090 төгрөг болж байгаа юм. А С ХХК нь анхан шатныхаа баримтыг гаргаж өгсөн бол энэ зөрчил байхгүй байх үндэслэлтэй байлаа. Баримт удаа дараа шаардаад бүтэн 1 жил гаруй болж байхад ирж шалгуулахгүй, 2016 онд гэхэд миний хувьд 100 гаруй компани шалгасан, А С ХХК-ийг шалгаагүйгээс болоод үр дүнгийн гэрээ, миний үнэлгээ 10%-иар буурсан.

2012 онд Улсын бүртгэлийн хэлтэст анх шатахуун түгээх станцын барилгаа 8 сая төгрөгийн үнэлгээтэй гэж үнэлүүлэн бүртгүүлсэн. Тухайн компани нь үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг жил болгон төлж явж байсан. Төлөхдөө үл хөдлөх хөрөнгөд ногдуулах үнэлгээг 240000 мянган төгрөг гэж өөрсдөө үнэлэн 2400000 мянган төгрөгийн 6% гэхээр жилдээ 24000 мянган төгрөг төлж байсан. 2014 онд 24000 мянга, 2015 онд сая гэж үнэлээд 20000 төгрөг, 2013 онд огт төлөөгүй. Гэтэл үл хөдлөхөд бүртгүүлсэн үнэлгээ нь 8 сая төгрөг байсан үүний зөрүүгээр үл хөдлөх хөрөнгийн татварыг нөхөж ногдуулсан. А С” ХХК нь санхүүгийн тайландаа тухайн компанийн үндсэн хөрөнгө гээд 3 сая төгрөгөөр бүртгэн тайландаа оруулсан. Тэгэхээр энэ нь иргэний нэр дээр ч, аж ахуйн нэгжийн нэр дээр ч байсан адилхан 0.6%-иар төлөх ёстой. Бүртгэлийн хувьд иргэн дээр байгаа хэдий ч тухайн үл хөдлөх хөрөнгөө өөрсдөө компанийн хасагдах зардалдаа тусгаад уг эд хөрөнгийг ашиглаад явж байгаа. Иймээс нөхөн татвар, торгууль, алданги төлөх ёстой гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажпын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” гэж зааснаар хариуцагч нь 1402201706 дугаартай шийтгэлийн хуудсыг “А С” ХХК-ийн захирал Ө.Наранхүүд гардуулж өгөөгүй, хүргүүлээгуй нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн “...гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Төв аймгийн Т.Х Тулсын байцаагч Г.Х, Н.Нарантуяа нар “А С” ХХК-ийн 2013-2016 онуудын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1402201706 дугаар шийтгэлийн хуудсаар Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.2, 74.3-т заасныг үндэслэн 96,195,103.1 төгрөгийн зөрчилд 7,844,377.3 төгрөгийн нөхөн татвар, 3,978,437.1 төгрөгийн торгууль, алданги, нийт 11,822,814.4 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

 

1402201706 дугаар шийтгэлийн хуудасны 1.1. дэх заалтаар “2013-2016 онд аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос анхан шатны баримтгүй удирдлага борлуулалтын болон үндсэн бус үйл ажиллагааны зардал оруулан хасч, татвар ногдуулах орлогыг нийт 20,826,090 төгрөгөөр бууруулсан зөрчилд 2,071,476 төгрөгийн нөхөн татвар, 621,442.8 төгрөгийн торгууль, 673,632,6 төгрөгийн алданги төлөх шийтгэл оногдуулсан байна.

 

Тус компани нь үйл ажиллагаагаа явуулах зорилгоор 2012 оны 12 сарын 01-ний өдөр Түшээт булаг ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийн зээл авч, тухайн зээлийн хүүгийн төлбөрийг 2013-2016 онуудад төлснөөс гадна нүүрс, цахилгааны үнэ, тоолуур, засварын материал, тээврийн зардал зэрэгт нийт 18,718,590 төгрөгийн зардал гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчаас шүүхэд ирүүлсэн аж ахуй нэгжийн мөнгөн гүйлгээний тайлан, кассын зарлагын ордер зэрэг анхан шатны баримтуудаар тогтоогдож байна. Тухайн компани эдгээр зардлаа албан татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: 12.1.1. түүхий эд, үндсэн болон туслах материал...эрчим хүч, түлш, сэлбэг хэрэгсэл ...зэрэг бүх төрлийн материалын зардал, 12.1.21. тээврийн зардал” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1-д “...үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно” тус тус заасантай нийцсэн байх тул 18,718,590 төгрөгийн зөрчилд холбогдох нөхөн татвар, торгууль, алдангийг гомдол гаргагч төлөх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Харин “А С” ХХК 2015 онд 1,507,800 төгрөгийн, 2016 онд 599,700 төгрөгийн, нийт 2,107,500 төгрөгийн зардлыг анхан шатны баримтгүйгээр албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцсон нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг үндэслэн Төв аймгийн Т.Х Тулсын байцаагч нарын 1402201706 дугаар шийтгэлийн хуудасны 1.1 дэх заалтаар оногдуулсан 20,826,090 төгрөгийн зөрчил, түүнд холбогдох нөхөн татвар, алдангиас 2,107,500 төгрөгийн зөрчилд холбогдох 210,750 төгрөгийн нөхөн татвар, 42,150 төгрөгийн алдангийн төлбөрийг А С ХХК төлөх үндэслэлтэй байна.

 

шийтгэлийн хуудасны 1.2 дахь заалтаар “2014-2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нийт 55,769,013.1 төгрөгийн зөрчилд 5,576,901.3 төгрөгийн нөхөн татвар, 1,375,803.2 төгрөгийн торгууль, 1,160,197.7 төгрөгийн алданги төлөх шийтгэл оногдуулсан. Үүнээс:

 

-2014-2016 онд үндсэн үйл ажиллагааны чиглэлд ямарч холбогдолгүй 19,186,662 төгрөгийн хүнсний материал худалдан авсан НӨАТ-ын падааныг НӨАТ-ын тайланд оруулан хасалт хийж татвар ногдуулах орлогыг бууруулсан хэмээн тус компанийг буруутгажээ.

 

“А С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг “гадаад худалдаа” хэмээн бүртгэсэн байх боловч тус компани 2014-2016 онуудад дотоодын аж ахуй нэгжүүдээс түлш, шатахуун худалдан авч, жижиглэнгээр борлуулах үйл ажиллагаа эрхэлснээс гадна албан татвар төлөгч “Номун” “Грийн Сити”, “Талх Чихэр” гэх зэрэг дотоодын аж ахуй нэгжүүдээс 19,186,662 төгрөгийн хүнс, гоо сайхны бараа худалдан авч, борлуулалт хийн, НӨАТ-ын падааныг НӨАТ-ын тайландаа оруулан хасалт хийсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч тус компанийн дотоодод шатахуун худалдан борлуулж, НӨАТ-ын падааныг НӨАТ-ын тайландаа оруулан хасалт хийснийг буруутгаагүй, зөвхөн хүнс, гоо сайхны бараа худалдан борлуулж, НӨАТ-ын падааныг НӨАТ-ын тайландаа оруулан хасалт хийснийг буруутгасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Апбан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ” гэж заасантай нийцээгүй байна. Иймд “А С” ХХК-ийг 19,186,662 төгрөгийн зөрчилд холбогдох нөхөн татвар, торгууль, алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзлээ.

 

-2015-2016 онд түлш, шатахуун жижиглэнгээр борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг атал үйлдвэрлэгчээс 16,289,100 төгрөгийн мах, сүү, өндөг гэх мэт түүхий эд худалдан авсан гэжтайлагнан НӨАТ-ын хуулийн 14дүгээр зүйлийн 14.1.4дэх заалтад хамруулан НӨАТ ногдох орлогоос хасалт хийж төсөвт төлөх татварыг санаатайгаар бууруулсан гэж буруутгажээ.

 

“А С” ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч “манай компани мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэггүй, компаний захирал Ө.Наранхүүгийн өмчлөлийн малын махыг компанидаа худалдан авч борлуулсан...” хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан, тус компани мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч биш тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн т “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7,8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно: 14.1.4.мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн ... мах, сүү, өндөг, ... гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг уг хувиар” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Иймд 16,289,100 төгрөгийн зөрчилд холбогдох 1,628,910 төгрөгийн нөхөн татвар, 325,782 төгрөгийн алдангийг гомдол гаргагч төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

 

-2016 онд НӨАТ-ын тайланд 20,293,251.1 төгрөгийн борлуулалтын орлогыг жилийн дүнгээр дутуу тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж буруутгасныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байх тул тухайн зөрчилд холбогдох 2,029,325 төгрөгийн нөхөн татвар, 405,865 төгрөгийн алдангийг А С ХХК төлөх үндэслэлтэй байна.

 

шийтгэлийн хуудасны 1.3 дахь заалтаар “2013-2014 онд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний дүнгээ бууруулан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дутуу ногдуулсан зэрэг нийт 19,600,000 төгрөгийн зөрчилд 196,000 төгрөгийн нөхөн татвар, 58,800 төгрөгийн торгууль, 88,560.8 төгрөгийн алдангийн шийтгэл оногдуулжээ.

 

“А С” ХХК нь ү1413000015 дугаар бүхий, Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2- р багт байршилтай, 24 мкв талбай бүхий иргэн Ө.Наранхүү, Д.Жаргалмаа нарын өмчлөлийн, шатахуун түгээх станцын зориулалттай, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд компанийн өмчлөлд тухайн эд хөрөнгө бүртгэгдээгүй болох нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 787 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, гомдол гаргагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Тус компани 2013 онд үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулж, төлөөгүй байх ба 2014 онд албан татвар ногдуулах эд хөрөнгийг 2,400,000 төгрөгөөр үнэлж, албан татварт 24,000 төгрөг төлсөн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна: 4.1.1. өмчийн бүх төрөлд хамаарагдах компани...” гэж зааснаас үзвэл “А С” ХХК-ийг ү1413000015 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүнийг 19,600,000 төгрөгийн зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй байна.

 

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслэн 1402201706 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрөөс 57,505,252 төгрөгийн зөрчилд ногдох 3,975,392.3 төгрөгийн нөхөн татвар, 3,204,640.1 төгрөгийн торгууль, алданги, нийт 7,180,032.4 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 38,689,851.1 төгрөгийн зөрчилд ногдох 3,868,985 төгрөгийн нөхөн татвар, 773,797 төгрөгийн алданги, нийт 4,642,782 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эдийн засгийн ил тод байдлын тухай 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд ... нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, ...үйлчилгээгээ ил тод болгон ...татварын ...тайланд тусгаж, шинээр тайлагнасан, ...улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн ...тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.’’, 2 дугаар зүйлийн 2.2-т энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон ...тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй”, 3 дугаар зүйлийн 3.1-т ...тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна”, 4 дүгээр зүйлийн т “...2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд ...татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү ... тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад ...шинээр бүртп/үлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, ...энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол ...албан татвар...төлөөгүй, ...нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж тус тус заасан, “А С” ХХК энэ хуулиар тогтоосон хугацаанд шинээр албан татварын тайлангаа гаргаж өгөөгүй байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлүүлэх тухай тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Зөрчил шалган шийдвэрлэх явцад татварын улсын байцаагч нар “А С” ХХК-ийн захирал Ө.Наранхүүг удаа дараа дуудсан байх бөгөөд Ө.Наранхүү нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан эрх бүхий албан тушаалтны дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, үүний улмаас татварын улсын байцаагч тус компаний анхан шатны баримтуудад шалгалт хийх боломжгүй, мөн шийтгэлийн хуудсыг танилцуулах боломжгүй байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд гомдол гаргагчийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 2, 4.13 дугаар зүйлийн 2-т заасныг ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлгүйг дурьдаж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, 4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, 12.1.21, 14 дүгээр зүйлийн 14.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.1.4, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Т.Х Тулсын байцаагч нарын 2017 оны 12-р сарын 14-ний өдрийн 1402201706 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрөөс 57,505,252 төгрөгийн зөрчилд ногдох 3,975,392.3 төгрөгийн нөхөн татвар, 3,204,640.1 төгрөгийн торгууль, алданги, нийт 7,180,032.4 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 38,689,851.1 төгрөгийн зөрчилд ногдох 3,868,985 төгрөгийн нөхөн татвар, 773,797 төгрөгийн алданги, нийт 4,642,782 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж, “А С” ХХК-ийн гомдлын энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн

51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

Даргалагч шүүгч Ч.Одсүрэн