Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.*******д холбогдох эрүүгийн 2315000940114 дугаартай, 163/2023/0093/Э индекстэй хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогтой Эрхийбаатарын *******, Орхон аймгийн ******* суманд 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, Орхон аймгийн ******* сумын Говил баг, Чулуутын 24 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 36 настай, эрэгтэй, РД:ФД87112013.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Ц.Батнасан, П.Саруулзул, Х.Олзмөнх нарын тээврийн хэрэгслийн хучлагыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлж нийт 468,000 (дөрвөн зуун жаран найман мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000940114 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 2023 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Ц.Батнасан, П.Саруулзул, Х.Олзмөнх нарын тээврийн хэрэгслийн хучлагыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлж нийт 468,000 (дөрвөн зуун жаран найман мянга) төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хавтаст хэргийн 04-06 дахь тал, хохирогч Ц.Батнасангийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 84 дэх тал, хохирогч П.Саруулзулын өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 89 дэх тал, хохирогч Х.Олзмөнхийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 94 дэх тал, гэрч З.Ариунцэцэгийн өгсөн мэдүүлэг 117 дахь тал, “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №1323/0009 дугаартай шинжээчийн “Приус-20 загварын тээврийн хэрэгслийн хучлаганы үнэлгээ 171.000 төгрөг” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 125-127 дахь тал, “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №1323/0003 дугаартай шинжээчийн “Аquа загварын тээврийн хэрэгслийн хучлаганы үнэлгээ 162.000 төгрөг” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 136-138 дахь тал, “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №1323/0015 дугаартай шинжээчийн “Аxio загварын тээврийн хэрэгслийн хучлаганы үнэлгээ 135.000 төгрөг” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 136-138 дахь тал зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Э.Мөнх-Эрдэнийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Э.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч хохирогч Ц.Батнасан, П.Саруулзул, Х.Олзмөнх нарт мөрдөн шалгах ажиллагааны шатанд 468.000 төгрөгийн хохирол учирсан 468.000 төгрөгийг хохирлыг шүүгдэгч Э.******* нь төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Э.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой Эрхийбаатарын Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 62-78 ОРБ улсын дугаартай Хюндай соната-6 загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч Орхон аймгийн ******* сумын Говил баг, Чулуутын 24 тоотод оршин суух, ******* овогтой Эрхийбаатарын ******* /РД:ФД87112013/-д буцаан олгосугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулахыг шүүгдэгч Э.*******д сануулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ