Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0100

 


                                             
                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     Хэргийн индекс: 171/2015/0104/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж шүүгч Я.Туул, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй   
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Иргэдийн төлөөлөгч ***
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цуурай, Г.Батбаяр, О.Батболд
Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар, шүүгдэгч ***д эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000407 дугаартай хэргийг 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын                 13 дугаар баг, 25 дугаар байрны 03 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, ***, 

Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, Хөтөл хорооллын 14 дүгээр гудамжны 17 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, *** 

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын      11-ний өдөр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар ***аар “***” банк бус санхүүгийн байгууллагаас 8 000 000 төгрөгний зээл авахуулан түүнийгээ хугацаанд нь төлөлгүй дахин 2 өрөө байрыг барьцаалан иргэн ***ээс 13 000 000 төгрөгний зээл авахуулж бусдад үлэмж хэмжээний хохирол буюу 21 200 000 төгрөгний хохирол учруулсан
-мөн яллагдагч *** нь 2013 оны 09 дүгээр сарын 18-ны иргэн ***ын байр зарсан мөнгө болох 20 988 100 төгрөгийг би хадгалж байя гэж хуурч мэхлэх аргаар дансандаа авч түүнийг ашиглан, залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдсэн, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/,

                                               ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ***тай уулзаж зээл авах талаар ярилцсан. Тухайн үед би *** банкинд цалингийн зээлтэй байсан учир ***тай ярилцсан юм. Зээлээ авсаны дараа дэлгүүрээ түрээслэж ажиллуулах гэсэн боловч түрээсийн төлбөрөө өндөр үнээр хэлээд бүтээгүй. Тухайн үедээ *** бид хоёр найз нөхдийн холбоотой, төрсөн эгч дүү шиг хоорондоо харьцаж, бие биендээ тусалдаг байсан. Би ***ын өмчлөлийн 2 өрөө байрыг *** ББСБ-д 8 000 000 төгрөгний зээлийн барьцаанд тавиад зээлийн эргэн төлөлтийг төлөхөөр тохиролцсон юм. Зээлийн эргэн төлөлтийг төлж байтал /4 сая гаруй төгрөг төлсөн/  2013 оны 4 дүгээр сард би ажилгүй болж 1-2 сарын төлөлтийг төлж чадаагүй. ***тай ярилцан тохирч ***ын зээлийг чөлөөлүүлж банкнаас хүү багатай зээл авахаар ярилцаж 2013 оны 6 дугаар сард зээл чөлөөлдөг *** гэж хүнээс 7 500 000 сая төгрөгийн зээл авч 4 600 000 төгрөгөөр *** ББСБ-ын зээлийг хаасан. Үлдсэн     2 900 000 төгрөгөөр нь би дэлгүүр түрээсэлж ажиллуулсан юм. Мөн 2013 оны 7 дугаар сард ***тай дахин ярилцаад хүүхэддээ машин авч өгөх гэж ***ээс 5 500 000 төгрөг нэмж зээлж авсан. ***ээс нийт 13 000 000 төгрөг зээлж түүний хүү алданги нь 21 200 000 төгрөг болсон юм. Тэгээд *** байраа зарж ***ээс авч надад өгсөн мөнгийг төлөөд үлдсэн мөнгөөр нь нэг өрөө байр авахаар ярилцаж 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр *** байраа 57 000 000 төгрөгөөр зарсан. Зарагдсан байрны дулаан, цахилгааны төлбөрт 5 000 000 төгрөгийг төлсөн. 800 000 төгрөгийг өөрөө авсан. Үлдсэн       30 000 000 төгрөгийг *** банкин дахь миний дансанд хийсэн. Энэ мөнгөнөөсөө 9 011 900 төгрөгийг *** өөрөө авч зарцуулсан. Миний дансанд 20 988 100 төгрөг үлдсэн. Тухайн үедээ би ***т лизингээр байр авах талаар хэлэхэд зөвшөөрөөгүй юм. Удалгүй *** надад “мөнгөө над шиг өсгөөд ашиг ол, би чамд зээлэх хүн олж өгье” гэж хэлээд *** гэх хүнтэй уулзуулсан юм. *** эхлээд 10 000 000 төгрөг зээлээд 11 000 000 төгрөг болгож өгсөн. Дараа нь *** дахин 634 га талбайтай газрын гэрчилгээ барьцаалаад зээл авъя гэж ирсэн юм. Би ***ээс утсаар асуухад 634 га талбайтай газар 100 сая төгрөг болно гэж надад хэлсэн юм. Би ***ыг залилна гэж бодоогүй. *** надаас мөнгөө нэхэх үед Би ***т мөнгөө алдсан байсан. ***ээс би удаа дараа нэхэх үед байнга удахгүй өгнөө гэж хэлдэг. Харин сүүлд би *** ***ээс 20 000 000 төгрөгийн авлагатай байсан тул *** надаас зээл аваад ***д өгсөн, тэр газрын гэрчилгээ нь хүчингүй байсан гэдгийг мэдсэн. Манай хүүхдийн эцэг нь Солонгосоос сургалтын төлбөр гэж 4 000 000 явуулах үед нь ах ***таа зээлүүлсэн юм. Одоо ***т 32 908 100 төгрөгийг өгөх ёстой. Мөн цагдаад өргөдөл гаргахаас нь өмнө 9 011 900 төгрөг өгсөн байсан” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2012 оны 9 дүгээр сард *** надаас зээл авах гэсэн юм та туслаач гэж гуйсан. Би *** гэх найзтайгаа уулзаж туслаач гэж хэлсэн. Эрдэнбаярын эрхэлдэг үйл ажиллагаан дээр *** хөрөнгө оруулагчаар орж ***аас зээл авсан юм. Намайг Хөтөлд явж байх үед *** машинаа авах гээд намайг дуудсан юм. Би Хөтөлөөс ирээд машины түлхүүрийг нь өгөх гээд микрийн 9 давхар руу орох үед *** гэх хүнтэй зээл авах талаар ***, ***, *** нар ярилцаж байсан. Би хэдэн төгрөгний зээл авсан талаар тухайн үед мэдээгүй юм. Тухайн үед Хөтөлд байшин барьж байсан тул материал татах гэж 2012 оны 7 дугаар сард ***гээс 4 000 000 төгрөг зээлж авсан. Би ямар хэрэгт холбогдоод явж байгаагаа сайн ойлгохгүй байна. ***ыг гуйж өгсөн.” гэх мэдүүлэг,

Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ***оор дамжуулж ***тэй танилцаж байсан. *** гэх хүн “зээл авах гэсэн юм. Байраа барьцаалаад өгөөч 500 000 төгрөг өгье” гэж хэлээд *** банкнаас 2 жилийн хугацаатай зээл авсан юм. *** *** банкны зээлээ 1 жилийн дараа төлж дуусгасан гэдгийг би сүүлд мэдсэн. Надад миний байрны гэрчилгээг өгөөгүй. Дараа нь *** 8 сая төгрөгний зээл авах талаар ярилцаж *** ББСБ-аас зээл авсан. Би ***гээс зээлийн төлөлтөө хийж байгаа талаар асууж байсан. *** зээл чөлөөлөх мөнгө олсон гэж хэлсэн. *** нь өмнө зээл аваад төлж байсан болохоор миний итгэлийг олсон байсан юм. ***ээс 7 500 000, 5 500 000 төгрөгийн зээл авсан. Эхэлж *** бид 3 очиж      7 500 000 төгрөг ***ээс зээлж авсан. 7-р сарын 5-ны өдөр ***, *** нар ***тэй уулзаж дахин 5 500 000 төгрөгний зээл авсан. ***ээс 5 500 000 төгрөгийн зээл авахдаа дэлгүүрээ ажлуулах бараа хэрэгтэй байна гэж гуйхад нь би зөвшөөрсөн. Гэтэл нэг сарын дараа *** над руу утасдаж зээлийн хүү чинь төлөгдөхгүй өсөөд 21 000 000 төгрөг болж байна, байрыг чинь шүүхэд өгнө гэж хэлсэн. Би байраа хураалгаж байснаас зарсан нь дээр гэж бодоод зарж зээлээ төлсөн. *** байр зарсан мөнгөнөөс үлдсэн 30 000 000 төгрөгийг “чи үрнэ, би чамд 1 өрөө байр авч өгнө” гэж хэлээд цүнхнээсээ *** банкны дэвтэр гаргасан юм. Үлдсэн 30 000 000 төгрөгөөс би 9 000 000 төгрөгийг зарцуулсан нь үнэн. Би байраа зарсан тул ах, эгчдээ 2 000 000 төгрөг өгсөн. Харин ажил явдалын зардал хэдэн төгрөг болсон гэдгийг сайн мэдэхгүй байна. ***гээс цувуулж мөнгө авсаар байгаад 9 011 000 төгрөг болсон. *** мөрдөн байцаалтанд байх үедээ          8 788 000 төгрөг, 500,000 төгрөгийг өгсөн. Одоо 32 908 100 төгрөг ***гээс авах ёстой. Би тухайн үед ***д итгэл хүлээлгэж байсан. Гэтэл ***ээс авсан зээлнээсээ төлөлт хийгээгүй. Би зээлээ төл гэж хэлэхэд тоохгүй байсан. Би тухайн үедээ байраа зээлд алдахаас айгаад зарсан” гэх мэдүүлэг,                                                                                                                                                                                                        

Хохирогч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “*** банк бус санхүүгийн байгууллагад 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байраа 8 сая төгрөгний барьцаанд тавьсан. Тэгээд би  2012 оны 10 дугаар сард хувийн ажлаар ОХУ-ын Улаан-Үдэ хот руу явчихаад 2013 оны 02 дугаар сард ирэхэд *** зээлээ төлж дуусгаагүй байхаар нь байр чөлөөлж өг гэж удаа дараа шаардсан боловч төлж байгаа гэж хэлж байсан. Ингээд 2013 оны 6 дугаар сард зээлийн үлдэгдэл 4 500 000 төгрөг байхад *** зээлээ төлж чадахгүй болчихлоо, дахин зээл авах хэрэгтэй байна, нарийн боовны цехдээ мөнгө хэрэгтэй гэж ***, *** хоёр хоёул гуйгаад дахин байрыг чинь барьцаанд тавья гэхлээр нь зөвшөөрч *** гэх хүнд 13.7 сая төгрөгний барьцаанд тавьсан. Ингээд ***, *** нар нь зээлээ огт төлөхгүй байсаар зээлийн хүүтэйгээ 21.2 сая төгрөг болоод *** надруу утсаар яриад зээлээ төл, эсвэл байрыг чинь хураалгаж авна гэхлээр нь ***, *** нарт удаа дараа хэлсэн боловч огт тоогоогүй. Би байраа алдахаас айж 57 сая төгрөгөөр зарж зээлийн 21.2 сая төгрөгийг төлж барагдуулсан. Миний байрыг авсан хүн *** банкны лизингээр авсан бөгөөд *** намайг дагаж явж байгаад байрны үлдэгдэл мөнгө болох 30 сая төгрөгийг би *** банкины данстай, миний дансанд хийчих би хадгалж байя гэхлээр нь би зөвшөөрсөн. Уг 30 сая төгрөг болон урьд зээлийн хүү дарсан 21.2 сая төгрөгийг одоо болтол өгөхгүй байна...
... ***, *** 2-т би итгэж байсан болохоор зээлийн гэрээ байгуулсан, зур гээд гарын үсэг зурах хэсгийг зааж өгөхөөр гэрээн дээр гарын үсэг зурж байсан.
... Намайг ***, *** 2 ***ээс мөнгө авахад цугтаа явж зээл авсан. Тухайн үед *** зээл авсан мөнгөнөөс нарийн боовны цехээ ажиллуулна гэж ярьсан” гэх мэдүүлэг /хэргийн 13-14, 151 дүгээр хуудас/,

Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “ ...Зээлийн хувьд 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр *** өөрийн нэр дээрх Дархан сумын 11-р баг 6-р хороооллын 6-30 тоот 2 өрөө байрыг барьцаалж 8,0 сая төгрөгний зээл хаасан. Хамтран зээлдэгч *** Дархан сум 9-р сургуулийн Үдийн цай хөтөлбөр хэрэжүүлдэг түүнийхээ бараа материалыг татна гэж зээл авсан байна. Эргэн төлөлтийг түүнийхээ орлогоос төлөхөөр хүсэлт ирүүлсэн байна... ”гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,
Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “***тэй 2013 оны зун байхаа *** гэх хүний зээлийн асуудлаар танилцсан. Тухайн үед *** нэг   танихгүй залуутай хоёул ирээд *** гэж манай дүүгийн байр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа түүний зээлийг чөлөөлж банкинд барьцаанд тавиад зээлийг ахиулж авах гэсэн юмаа гэхлээр нь би зээлдэгч өөрөө ирвэл зээлийг чөлөөлж өгч болно гэж хэлсэн. Ингээд 2, 3 хоногийн дараа *** нөгөө залуутайгаа *** гэх хүнийг дагуулаад гурвуул ирсэн...
... *** ***ыг дагуулчихсан бас нэг залуу дагуулсан түүнийгээ ***ын төрсөн ах гээд 3-лаа зээлээ чөлөөлье гээд ирэхээр нь ***тай уулзаж ярилцаад *** банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ чөлөөлье гэсэн. Ингээд 2013.06.20-ны өдөр ***тай зээлийн гэрээ байгуулж бэлэн 7,5 сая төгрөгийг ***ын гар дээр тоолж өгсөн, дараа нь 2013.07.05-ны өдөр ***, *** хоёр ирээд зээл хөөцөлдөж байгаа арай авах болоогүй бүтээгүй байна, мөнгө хэрэгтэй байна, зээл гарахаар нийлүүлээд өгчихмөөр байна гээд 5.5  сая төгрөг нэмж 13.0 сая төгрөгний зээлийн гэрээ байгуулсан. *** нь намайг анх түүнтэй холбогдож ярихад *** байраа зарахаар болсон, байр нь зарагдахгүй хүн үзэх гээд очихоор тайлж өгөхгүй байна, зарчихвал мөнгийг чинь өгнө гэсэн утгатай юм ярьсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 17, 154-155 дугаар хуудас/,

Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Миний найз *** гэх залуу надад туслаач, би *** банк бус санхүүгийн байгууллагаас дүүгийнхээ байрыг барьцаалж зээл авах гэсэн юм, эргэн төлөх чадваргүй учраас танай компаний бичиг баримтаар эргэн төлөх чадвартай гэж авъя гэхлээр нь би зөвшөөрсөн. Ингээд би өөрийнхөө Дархан Стейк ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээг өгөөд *** болон танихгүй *** гэх залуутай хамт *** банк бус санхүүгийн байгууллага дээр очиж 8.0 сая төгрөгний зээл авсан, уг мөнгийг *** аваад салсан, дараа нь 3 сарын дараа байх *** банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагч над руу залгаад зээлээ төл, хүмүүс чинь зээлээ төлөхгүй байна шүү гэж хэлсэн. Би *** руу залгаад зээлээ төлж барагдуул гэдэг талаар хэлж ярьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 159 дүгээр хуудас/,

Гэрч ***, хохирогч ***ыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл: “...” гэх мэдүүлэг /хэргийн 61-62 дугаар хуудас/

Гэрч Т.***, хохирогч ***ыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл: “...” гэх мэдүүлэг /хэргийн 167 дугаар хуудас/ 

77 /14 шинжээчийн дүгнэлт /хэргийн 169 дугаар хуудас/ 

76 /14 шинжээчийн дүгнэлт /хэргийн 170 дугаар хуудас/ 
Шинжэчийн 75 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 173-178 дугаар хуудас/ 
Шинжээчийн 02 дүгнэлт /хэргийн 292 дугаар хуудас/ 
Банкны дансны хуулга /хэргийн 57, 61 дүгээр хуудас /
***банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн бармимтууд /хэргийн 63-64, 97-108 дугаар хуудас/ зэрэг болно. 

           Аймгийн Прокурорын газраас ***ыг төрсөн дүү ***тэй бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар ***аар *** банк бус санхүүгийн байгууллагаас 8 000 000 төгрөгний зээл авахуулж түүнийгээ хугацаанд нь төлөлгүй дахин түүний 2 өрөө байрыг барьцаалан иргэн ***ээс 13 000 000 төгрөгний зээл авахуулж 21 200 000 төгрөг буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар  
Шүүгдэгч ***г төрсөн ах ***тай бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар ***аар “***” банк бус санхүүгийн байгууллагаас 8 000 000 төгрөгний зээл авахуулж түүнийгээ хугацаанд нь төлөлгүй дахин түүний 2 өрөө байрыг барьцаалан иргэн ***ээс 13 000 000 төгрөгний зээл авахуулж бусдад үлэмж хэмжээний хохирол буюу 21 200 000 төгрөгний хохирол учруулсан. Мөн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн ***ын байр зарсан мөнгө болох 20 988 100 төгрөгийг би хадгалж байя гэж хуурч мэхлэх аргаар дансандаа авч түүнийг ашиглан, залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдсэн, бусдад онц их хэмжээний буюу 42 188 100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэж болон ***г дангаараа хохирогч ***ын мөнгийг  /эд хөрөнгийг/  хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар  залилан мэхлэж  авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах  боломжгүй  байна. 
Учир нь Шүүгдэгч *** хохирогч *** нар нь урьд нь найз нөхөд эгч дүүгийн дотно харилцаатай бие биендээ тусалдаг байхдаа харилцан ярилцаж *** нь  байраа барьцаалан  өөрийн нэр дээр ***д зээл  авч өгөхөөр тохиролцож гэрээний дагуу /тогтмол үйл ажиллагаа явуулдаг орлого цалинтай/ зээлийн батлан даагч шаардлагатай болоход *** төрсөн ах ***т туслах талаар хэлэхэд *** нь найз ***т хэлж тэр зөвшөөрснөөр *** банк бус санхүүгийн байгууллагаас *** 8 000 000 төгрөгний зээлийг нэр дээрээ өөрийн байрыг барьцаалан зээлийн батлан даагчаар ***ыг оролцуулан авч ***д өгсөн 
-  *** зээлийг төлж байгаад ажлаасаа гарсан учир зээл төлөх  боломжгүй болсноос *** *** нар нь хоорондоо ярилцан зээл чөлөөлдөг иргэн ***ээс 7.500.000 төгрөгийн зээл авч *** банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл 4.600.000 төрөгийг хааж *** нь дахин ***ээс байраа барьцаалан 5.500.000 төгрөг зээлж мөнгийг /13 000 000 төгрөгийн зээлэнд/ *** авсан,
- ***ээс авсан 13.000.000 төрөг хүүгийн хамт 21 200 000 төгрөг болсон тул *** нь байраа хураалгахаас өмнө байраа зарж ***ийн мөнгийг төлөөд үлдсэн мөнгөөрөө 1 өрөө байр авах, ***д өгсөн мөнгөө тооцоогоор эргүүлэн авах, *** авсан мөнгөө тооцон өгөхөөр ярилцаж *** нь байраа 57.000.000 төгрөгөөр зарж 21.200.000 төгрөгөөр ***ээс авсан зээлийг хааж 5.000.0000 төгрөгөөр зарсан байрны төлөгдөөгүй байсан дулаан цахилгааны төлбөр төлж 800.000 төгрөгийг *** авч үлдэх 30.000.000 төгрөгийг ***гийн дансанд хийлгэн хадгалуулсан ба энэ мөнгөнөөс *** 9.011.900 төгрөгийг авч хэрэглэсэн бөгөөд дансанд үлдсэн 20.988.100 төгрөгийг *** бусдад зээлүүлэн үрэгдүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн шүүгдэгч ***гийн /хэргийн 303 дугаар хуудас/, шүүгдэгч ***ын мэдүүлэг /хэргийн 306 дугаар хуудас/ хохирогч ***ын /хэргийн 13-14, 151 дүгээр хуудас/, гэрч ***ийн /хэргийн 22 дугаар хуудас/, гэрч Т.***ийн /хэргийн 17, 154-155 дугаар хуудас/, гэрч Б.***ын /хэргийн 159 дүгээр хуудас/, гэрч ***, хохирогч ***ыг нүүрэлдүүлэн байцаасан /хэргийн 61-62 дугаар хуудас/, гэрч Т.***, хохирогч ***ыг нүүрэлдүүлэн байцаасан /хэргийн 167 дугаар хуудас/, 77/14 шинжээчийн дүгнэлт /хэргийн 169 дүгээр хуудас/, 76/14 шинжээчийн дүгнэлт /хэргийн 170 дугаар хуудас/, шинжээчийн 75 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 173-178 дугаар хуудас/, шинжээчийн 02 дүгнэлт /хэргийн 292 дугаар хуудас/, банкны дансны хуулга /хэргийн 57, 61 дүгээр хуудас/ “***” банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож  байна.
Шүүхийн хэлэлцүүлэг судлагдсан нотлох баримтуудадыг дүгнэхэд  ***, *** нар нь найз нөхөд ах дүүгийн дотно харьцаатай байхдаа ***гийн зээл авахаар гаргасан саналыг *** хүлээн зөвшөөрч *** 2 удаа  зээл авахуулсан, байр зарсан мөнгөнөөс зээлийг төлүүлсэн, байрны мөнгөнөөс 20.988.100 төгрөгийг дансандаа хийж үрэгдүүлсэн ***ыг анх зээл авахад шүүгдэгч *** танил ***ыг зээлийн батлан даагчаар  оролцуулсан зэрэг үйлдлүүдийг хийсэн нь тогтоогдож байна гэж шүүх үзэв. 
Гэвч ***ыг бүлэглэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж  бусдад үлэмж хэмжээний буюу 21 200 000 төгрөгийн, ***г бүлэглэн болон дангаараа бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад онц их хэмжээний 42.188.100  төгрөгний хохирол учруулсан  гэх үйлдлүүдэд гэм буруугийн  субьектив санаа зорилго, хэргийн сэдэлт тогтоогдоогүй байх тул прокуророос ***т Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс бүлэглэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхэлж үлэмж хэмжээний буюу 21.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ***г хохирогч ***ын байр зарсан мөнгө болох 20.988.100 төгрөгийг хадгална гэж хуурч мэхлэх аргаар дансандаа хийлгэж залилан мэхлэж авсан гэх үйлдлийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 болгон өөрчлөн зүйлчлэв.
 Шүүгдэгч ***г хохирогч ***ын хадгалуулахаар дансанд нь хийлгэсэн /байр зарсан мөнгө/ 20.988.100 төгрөгийг үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  
***д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
 Шүүгдэгч *** 18 хоног, *** 28 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн ***ын Самсунг маркын jt-s3600i гар утас, ***гийн Галакси хоппин маркын гар утас, LG маркын хөргөгчийг тус тус битүүмжилснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож ***гийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр байлгаж шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч *** хохиролд 32.908.100 төгрөг нэхэмжилж байгааг шүүгдэгч ***гээс гаргуулах үндэслэлтэй байна. 
 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 .Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1-т заасныг баримтлан Дархан-Уул айигийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ***т холбогдох хэргийг, шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс бүлэглэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхэлж  21.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг  тус тус  хэрэгсэхгүй болгож  ***ыг цагаатгасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Прокурорын газраас ***д Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнээс хохирогч ***ын байр зарсан мөнгө болох 20.988.100 төгрөгийг хадгалж байя гэж хуурч мэхлэх аргаар дансандаа хийлгэж залилан мэхэлж авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
 
3. Шүүгдэгч ***г бусдын хадгалуулсан /эд хөрөнгө/ мөнгийг үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар  ***г  3  сар /гурван сар/ баривчлах  ял  шийтгэсүгэй. 
           
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д заасныг баримтлан *** нь 28 хоног цагдан хоригдсон тул  цагдан хоригдсон нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн эдлэх ялд нь оруулан тооцож, *** нь 18  хоног  цагдан хоригдсон  болохыг дурьдсугай

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар  ***гээс 32.908.100 төгрөг гаргуулан ***т олгосугай.

7. Шүүгдэгч ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн  цагдан хорьж , эдлэх ялыг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгосугай

8. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурьдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ын Самсунг маркын jt-s3600i маркын гар утас битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, ***гээс битүүмжилсэн Галакси хоппин маркын гар утас, LG маркын хөргөгч зэргийг төлбөрийн баталгаанд шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.МӨНХТУЯА

                                   ШҮҮГЧИД                                      Т.ЭНХЖАРГАЛ

                                                                   Я.ТУУЛ