| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0119/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0103 |
| Огноо | 2015-04-21 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0119/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***эд холбогдох 201509000002 дугаартай хэргийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** 1990 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эр, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:
-2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум Мангиртын 8 дугаар хэсгийн 1/б-86 тоотод оршин суух иргэн ***ын ажиллуулдаг Хийморь-2 хүнсний дэлгүүрийн барилгын цонхыг хагалж нэвтрэн орж хүнсний эд зүйлс болон куртик, өмд пүүз, Dell маркын компьютер дагалдах хэрэгсэлийн хамт зэрэг зүйлсийг шунхайн сэдэлтээр хулгайлан авч иргэнд 1 047 100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 1-р сарын 3-ны өдөр хоёр найзтайгаа архи ууж байгаад Хийморь дэлгүүрээс бичиг баримтаа авах гэж очоод хаалгыг нь цохиход хүн гарч ирэхгүй байсан. Дэлгүүрээс гар утас, бичиг баримт, хүнсний зүйл, комьпютер зэргийг шуудайн дотор хийгээд хагалсан цонхоор нь гарсан юм. Дэлгүүрээс авсан эд зүйлээ гэртээ үлдээж *** гэх найзындаа пиво уучихаад гэртээ ирэх үед цагдаа нар ирсэн байсан. Би хохирогчид дэлгүүрээс авсан эд зүйлээ буцааж өгч мөн 650 000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015.01.03-ны өдөр 21 цагийн орчимд би ганцаараа Хийморь-2 дэлгүүр дээр бичиг баримт гар утасаа авахаар очсон юм. Очиход цоожтой байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь өшиглөж байтал хүн гарч ирэхгүй байсан юм. Тэгэхээр нь хаалганых нь хажуу талын цонхыг нь түлхээд дотогш орсон юм. Дэлгүүр нь харанхуй байсан. Би дэлгүүр ороод өөрийнхээ гар утас, ***гийн иргэний үнэмлэхийг авсан юм. Ингээд гарч явах гэснээ болиод дэлгүүрээс dell маркын хар өнгийн монитор, 2 ширхэг дипузер, процессор, цагаан өнгийн гар, хар өнгийн мауз, холбогч зэргийг нь авсан. Урд талын лангуунаас хүнсний зүйлүүд авсан. Дэлгүүр дотор модтой шуудай байхаар нь модыг нь асгаад шуудайнд нь эд зүйлээ хийж авсан юм. Авсан юм гэвэл будаа, гоймон, хиам, пичень, соруултай ундаа, скоч, крем давс, молоко, 3 уут боорцог, рулет, хуурай сүү, асаагуурууд зэргийг хулгайлсан юм. Эдгээр зүйлсээ шуудайлаад гэрлүүгээ авч явсан. 3 шуудай зүйлийг даахгүй болохоор нь нэгийг нь хашааны буланд орхиод явсан. Ингээд дэлгэц, процессор 2-оо аваад найз ***ийн гэрт очоод таньдаг дэлгүүр байвал 1 дэх өдөр хүртэл 20 000 төгрөгөнд тавьчихъя гэж хэлсэн юм. Ингээд миний хэрэглээ дэлгүүр ороход авахгүй гэсэн. Ингээд эргээд ***ийн гэрт эд зүйлээ аваад очсон. Гэрт нь 1.5 литрийн 2 сав пиво уусан юм. ***ийн 2 найз нь Түнхэлээс ирсэн байсан юм. Тэгээд 4-лээ пиво уусан. Ингээд гэртээ ирэхэд цагдаа нар манайд ирсэн байсан. Би ганцаараа хулгай хийсэн. Эрүүл байсан” гэх мэдүүлэг /хэргийн 96-99 дүгээр хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2015.01.03-ны өглөө 08:00 цагт би Улаанбаатар луу бараагаа татахаар ганцаараа явсан юм. Манай нөхөр хамт гараад ажилдаа явсан юм. Ингээд бид 2 орой 21 цагт гэртээ ирээд ороход дэлгүүрийн эд зүйл ундуй сундуй дэлгүүрийн хажуугийн цонх хагарсан байдалтай онгорхой байсан. Ингээд цагдаа ирээд үзлэг хийсний дараа ихэнх бараа байхгүй байсан. Мөн гэрээс dell маркын монитор, процессор, цагаан өнгийн гар, хар өнгийн мауз, хар өнгийн спикер, холбогч утасны хамт алга болсон. Мөн нөхрийн хар өнгийн Хятад аляска куртик, биеийн тамирын хослол, улаан өнгийн жордан пүүз, түлхүүрнүүд алга болсон байсан. Мөн нөхрийн албаны хувцас болох саан унжлага, малгайн тэмдэг зэрэг зүйлүүд алга болсон байсан. Манай дэлгүүрт *** нь 2014.12.27-ны өдөр *** гэх хүүхдийн иргэний үнэмлэх, нокиа маркын гар утас тавиад 7600 төгрөний эд зүйл авсан юм. Таван мянган төгрөгийг нь 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн юм. Өөр хүний эд зүйл барьцаанд байхгүй ээ, мөн дэлгүүрээс *** гэх хүүхдийн иргэний үнэмлэх гар утас нь байхгүй болсон байна лээ” гэх мэдүүлэг / хэргийн 42-44 дүгээр хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015.01.03-ны өдөр оройхон 10 цаг өнгөрч байхад *** манайд ганцаараа эрүүл орж ирсэн юм. Ээж надад 1 500 000 төгрөг өгөөд би түүгээр нь 800 000 төгрөгөөр нь комьпютер, 300-д нь пүүз авсан гээд нэг улаан пүүз өмсөөд явж байсан юм. Мөн хар өнгийн аляскан куртикыг жаран мянгаар комисс дээрээс авсан гээд явж байсан. Мөн манай хүүхдийн ёолкын бэлэг гээд 1ширхэг сок, рулет өгсөн. Надад нэг ууттай пичень зэргийг авч ирж өгсөн. Ингээд манай нөхрийг хүлээгээд суусан. 30 минутын дараа манай нөхөр ирсэн. Нөхөр найзуудаараа зургаа даруулахаар явсан байсан юм. Дарсан зургууд нь утсан дээр нь байгаа. Ингээд *** манайд сууж байтал гаднаас Алтангэрэл, Эрдэнэбат, *** нар орж ирсэн. Энэ үед *** эхлээд манай нөхрийг авч гараад уулзсан. Юу ярьсан талаар мэдэхгүй ээ, эргэж орж ирээд манайх руу компютер аваад ирье гэж хэлсэн. Танайд тавиад өглөө авчихая гэж хэлсэн. Манай гэр хүйтэн, гал түлээгүй гэж яриад байсан. Тэгээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн юм. Ингээд нөхөр Эрдэнэбат нар гарч яваад 20 минутын дараа эргэн орж ирсэн. Орж ирэхдээ хар өнгийн dell брэндийн комюьтер авч ирсэн. Нөхрийн найз 2 сав пиво барьчихсан байсныг тэр 4 хувааж уучихаад *** ганцаараа гэрлүүгээ явсан юм. Манай нөхөр найзуудынхаа хамт унтсан юм.” гэх мэдүүлэг / хэргийн 50-51 дүгээр хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** эгч бид 2 14 цаг болж байхад лам руу яваад 16 цагийн орчим гэртээ ирсэн. Би унтаж байгаад сэрэхэд ирж байсан юм. 20 цагийн орчимд *** гэх залуу ганцаараа ахын гэрт ирсэн. Тэгээд эхнэртэй нь юм яриад байсан. Би сонсоод хэвтэж байсан. Тэр залуу ярихдаа ээжээс 1 500 000 төгрөг ирсэн. *** эрүүл согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Ингээд *** эгчтэй юм яриад сууж байхад нь *** ах 2 найзтайгаа орж ирсэн. Ингээд барьж ирсэн пивоо тавьчихаад *** нь Эрдэнэбат *** ах нарын хамт гараад явсан юм. Ингээд удалгүй орж ирэхдээ 1 ширхэг хар өнгийн хавтгай монитор, хар өнгийн процессор 2 бариад орж ирсэн. Ингээд пивоо тэр 4 хувааж уучихаад *** харьлаа гээд гараад явсан. *** ах түүний найзууд амарсан” гэх мэдүүлэг /хэргийн 52-53 дугаар хуудас/
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би иргэний үнэмлэхээ өөрийн найз ***од түр хадгалуулсан юм. Би ***эд бол өгөөгүй юм. *** нь ахтайгаа тэр үед хамт амьдарч байсан юм. Гэтэл *** ах нь дураараа миний үнэмлэхийг дэлгүүрт тавиад эд зүйл авчихсан байна лээ. Би нэхээд *** дээр очиход алга болчихсон байна гэж хэлээд байсан юм.” гэх мэдүүлэг / хэргийн 54 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 13 ширхэг /хэргийн 3-6 дугаар хуудас/
Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэг 8 дугаар гудамжны 10-19 тоотод буюу сэжигтэн ***ийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 16 ширхэг /хэргийн 7-12 дугаар хуудас/
Дархан сумын 15 дугаар баг 17 дугаар гудамж 103 тоот хашаанд оршин суух иргэн ***ийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд /хэргийн 12-14 дүгээр хуудас/
2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүний биед үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд /хэргийн 20-24 дүгээр хуудас/
Эд зүйлд үнэлгээ тогтоосон баримтууд /хэргийн 105-110 дугаар хуудас/,
Сэжигтний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зургууд /хэргийн 27-30 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 113 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч *** нь согтуугаар 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум Мангиртын 8 дугаар хэсгийн 1/б-86 тоотод байрлах иргэн ***ын ажиллуулдаг Хийморь-2 хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж нэвтрэн орж хүнсний эд зүйлс болон куртик, өмд пүүз, Dell маркын компьютер дагалдах хэрэгсэлийн хамт нийт 1.047.100 төгрөгийн эд зүйлсийг шунхайн сэдэлтээр хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан шүүгдэгч ***ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч ***ын /хх 42-44 хуудас/, гэрч ***гийн /хх 50-51 хуудас/, гэрч ***ын /хх 52-53 хуудас/, гэрч ***гийн /хх 54 хуудас/ мэдүүлэгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 13 ширхэг /хх 3-6 хуудас/, Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэг 8 дугаар гудамжны 10-19 тоотод буюу сэжигтэн ***ийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд 16 ширхэг /хх 7-12 хуудас/, Дархан сумын 15 дугаар баг 17 дугаар гудамж 103 тоот хашаанд оршин суух иргэн ***ийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн фото зургууд /хх 12-14 хуудас/, 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүний биед үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэлүүд /хх 20-24 хуудас/, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримтууд /хх 105-110 хуудас/, сэжигтний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зургууд / хх 27-30 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ***эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой бүх асуудлыг шинжлэн судалсан болно.
Иймд шүүхээс шүүгдэгч ***ийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин шүүгдэгчийн хөрөнгийн байдал хувьд оногдох эд хөрөнгө байхгүй зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй болно.
Шүүгдэгч *** урьд нь 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлиийн 98.1-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан боловч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.2.1-т зааснаар *** ялгүй болсон бөгөөд тэнсэж хянан харгалзсан хугацаа дууссан байхад гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч ***эд ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ***ээс хохирогч хохирлоо бүрэн авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь бичгийн баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас 40 хоног цагдан хоригдсон, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Шүүгдэгч ***ийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт *** нь 40 хоног цагдан хоригдсон, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан ***эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***эд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***эд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА