Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0105

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                      Хэргийн индекс: 171/2015/0125/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***т холбогдох 201509000080 дугаартай хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын ***тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, у*** мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Урьд: 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын 7 дугаар шүүхийн 93 тоот шийтгэх тогтоолор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан ***   

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн   78.2.3-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлж, ял эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцож болох тухай заасан хугацаа дуусаагүй байхад 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух иргэн ***гийн гэрээс куртикных нь  халаасанд байсан 215 000 төгрөгийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч иргэнд бага бус хэмжэний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд:

            Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний хүү зуурдаар нас барснаас хойш манай бэр охин бид хоёрыг үздэггүй. Намайг 2014 оны 09 дүгээр сарын   16-ны өдөр гарч ирэхэд миний хүүгийн бүх зүйлийг зарсан байсан. Тэрнээс хойш миний сэтгэл маш их өвддөг болсон. Би тэтгэврийн мөнгөө авахаараа сайхан ааштай үедээ бэрдээ өгдөг. Хааяа бэрээсээ ээждээ жаахан хоолны мах өгөөч гэж гуйхад манай бэр “балаа авгай минь чамд мах өгөхгүй” гэж хэлдэг. Тэгээд би уурандаа гарч яваад нүүрс түлээ, хоол унд авахын тулд аргагүй эрхэнд *** эгчийн мөнгийг авсан. Ер нь ганц бие үр хүүхэдгүй хүн хэцүү юм байна. Сая баривчилгаанд байхдаа маш их зүйл бодсон” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “гарч яваад хучин Дарханы *** банкны гадна урьд зүс таньдаг хэн гэдгийг нь мэдэхгүй эгчтэй таараад банкруу ороод эгч тэтгэврээ аваад намайг 2 лаа манайд очиж цай ууя гэхээр нь гэр рүү нь хамт очоод цай уусан. Тэр эгчийнх нэг өрөө байранд байсан. Тэгсэн нөгөө эгч гал тогооруугаа талх зүсэх гээд орсон хойгуур нь диван дээр тайлаад тавьсан байсан куркткнийх нь халаасанд байсан мөнгийг нь авсан юм. Тэгээд цай талх идэж уучихаад гараад явсан. Би тэр хүнийг танихгүй, урьд харж байгаагүй, худлаа ярьсан юм. Яг 200 000 төгрөг байсан. Дан 10 000-тийн дэвсгэртүүд байсан. Нүүрс түлээ хоол ундны юм аваад дууссан ” гэх мэдүүлэг /хэргийн 41-44 дүгээр хуудас/,

            Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2015.01.24-ний өдөр би 13 цагийн орчимд тэтгэврээ авах гээд Ок баарны хажуугийн *** банк руу явсан юм. *** банкны хажуу талд очих үед нэг эмэгтэй хүрч ирээд сайн байна уу та намайг таньж байна уу гэж асуухад нь би танихгүй байна гэж хэлсэн. Тэр үед нөгөө эмэгтэй өөрийгөө ***гийн хүүхэд байна, манайх энд байсан гэж хэлсэн. Тэгээд өөрийгөө хөдөө зулзагаас ирлээ сүү зарж байна та сүү авах уу, би хямдхан зарж байна гэхэд би хүүхдүүдээсээ асууж байгаад сүү авахаа шийднэ гэсэн. Тэгээд нөгөө эмэгтэй намайг дагаад *** банк руу орсон. Тэгээд би мөнгөө авчихаад банкнаас гарахад нөгөө эмэгтэй хүрч ирээд намайг сугадаж барьж аваад ээжийнхээ тухай ярьсаар байгаад манай гэрийн гадаа ирсэн юм. Тэгээд гэррүүгээ оруулж цай унд өгөөд гал тогооны өрөөрүү орж таваг идээ засаад том өрөөнд орж ирэхэд нөгөө эмэгтэй явах болчихлоо хүүхэд вокзал дээр байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэйг гарч явсаны дараа тэтгэвэрийнхээ мөнгийг авч цааш хийх санаатай куртикнийхээ кармааг ухахад 1 сарын тэтэгэврийн мөнгө болох 215 000 төгрөг алга болчихсон байсан юм. Тэгээд би тэр эмэгтэйг хулгайлж авсан байна гэж бодоод охинруугаа  утасдаж хэлсэн. Тэр шардуу царайтай 50 орчим насны эмэгтэй байсан. Сард би 207 000 төгрөгний тэтэгэвэр авдаг, тухайн өдөр 2 сарын тэтгэвэр авсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,

            Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэгээд нөгөө эмэгтэй гарсаны дараа тэтгэврийнхээ мөнгийг далд хийх гэхэд нэг талын кармаанд байсан 215 000 төгрөг алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би *** банк руу орж камер шүүгээд өгөөч гэж хэлэхэд камер шүүх боломжгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,

            Хохирогч ***гийн *** банкнаас 2015 оны 1 дүгээр сарын тэтгэвэр болон 2-р сарын тэтгэврийн зээл авсан тухай баримтууд  /хэргийн 96-98 дугаар хуудас/ 

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 58 дугаар хуудас/ 

    Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 93 тоот тогтоол /хэргийн 59-62 дугаар хуудас/ зэрэг болно.     

            Шүүгдэгч *** нь 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 15 дугаар байрны 63 тоотод оршин суух иргэн ***гийн гэрээс куртикных нь халаасанд байсан 215 000 төгрөгийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч иргэнд бага бус хэмжэний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***гийн /хэргийн 26 дугаар хуудас/, гэрч ***гийн /хэргийн 27 дугаар хуудас/ өгсөн мэдүүлэгүүд, Хохирогч  ***гийн *** банкнаас 2015 оны 1 дүгээр сарын тэтгэвэр болон 2-р сарын  тэтгэврийн зээл авсан тухай баримтууд /хэргийн 96-98 дугаар хуудас/ зэрэг бичгийн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч *** нь урьд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд бичигдсэн тэмдэглэл /хх 58 хуудас/, 93 дугаартай шийтгэх тогтоол /хх 59-62 дугаар хуудас/ зэрэг бичгийн  нотлох  баримтаар тогтоогдож байна. 

            Иймд шүүгдэгч *** нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.3-т зааснаар ялгүйд тооцох хугацаа дуусаагүй буюу ялтай байхдаа нэг төрлийн   гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлд зааснаар  бусдын  эд  хөрөнгө  хулгайлах  гэмт хэрэг давтан  үйлдсэн гэж үзэх  үндэслэлтэй  байна.  
 
            Шүүгдэгч ***т  холбогдох   хэргийн  зүйлчлэл  зөв,  шүүхээс  түүнийг давтан,   бусдын эд  хөрөнгийг  бага  бус  хэмжээтэй  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож хөрөнгийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хуульд заасан баривчлах  ял оногдуулах үндэслэлтэй  гэж  дүгнэв.   

            Шүүгдэгч ***т ял оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар  зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөөгүй тул ***аас хохиролд 215 000  төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн Дархан сум Өргөө баг төмөр замын 15 дугаар байрны 63 тоотод оршин суух ***д олгох нь зүйтэй.
     
             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурьдаж, 2015 оны 3 сарын  28-ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор ***ийн 5 ханатай гэр 1, модон  авдар 2 ширхэг зэрэг хөрөнгийг хамгаалуулахаар бэр Б.Ариунтөгсгөлд хариуцуулсан тул  ***ийг ял эдэлж суллагдах хүртэл дээрхи эд хөрөнгийг Б.Ариунтөгсгөлийн  хамгаалалтанд байлгах шаардлагатай байна. 

 *** 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын     22-ны өдрийг хүртэл 76 хоног цагдан хоригдсон тул Эүүгийн хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний  эдлэх  ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв. 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

      1. Шүүгдэгч ***гийг  давтан, бусдын эд хөрөнгө  бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 
      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч  ***т эд хөрөнгө хураахгүйгээр 5  /тав / сар баривчлах ял шийтгэсүгэй.  
              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1. 59.2-т зааснаар *** энэ хэрэгт 76 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн  түүний эдлэх ял оруулан тооцож,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, эдлэх ялыг 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

             4. Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө  байхгүй  болохыг дурьдаж, 2015 оны 3 сарын 28-ны өдөр  ***ийн   хөрөнгө  хамгаалсан тогтоолыг түүнийг ял эдлэж дуустал хэвээр байлгаж хамгаалсан хөрөнгийг бүрэн  байлгахыг Б.Ариунтөгсгөлд  даалгасугай

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар ***аас 215 000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөг гаргуулан Дархан-Уул аймгийн ***/-д олгосугай.

             6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

      7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   


                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.МӨНХТУЯА