Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2020/02346

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Б.Х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Б.С,

 

Хариуцагч: С.Г,

 

Хариуцагч:П.М нарт холбогдох,

 

 Өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3, 4 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд  тооцуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагч буюу хариуцагч Б.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч Б.С, С.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нарын өмгөөлөгч Д.Б, хариуцагч П.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Т-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Б.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Х нь З.Б-ын анхны охин болж 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мэндэлсэн, эцэг З.Б нь эх Ц.Т-тай нь 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 9 гаруй жил амьдарсан, 1999 оноос эцэг З.Б нь Улаанбаатар хотод, эх Ц.Т нь Налайх тосгонд тусдаа амьдрах болсон, З.Бнь охин Б.Х-тайгаа Чингэлтэй дүүрэгт өөрийн том эгчийндээ нэг жил гаруй амьдарч, байнгын холбоотой байсан. З.Бнь сүүлд С.Гтай хамтран амьдрах болсон ба тэдний дундаас Б.С төрснийг мэднэ. З.Бнь тусдаа амьдрах болсон ч охин Б.Хдаа байнга туслаж дэмждэг байсан ба их сургуулийн төлбөрийг төлсөн байдаг. З.Бнь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зуурдаар насан өөд болсон, Б.Х нь талийгчийн анхны охин бөгөөд хууль ёсны өвлөгч ба Налайх дүүрэгт 2 хүүхдийн хамт амьдардаг. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 532 дугаар зүйлийн 532.1-т зааснаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотод байрлах, Y-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 8 дугаар байрны 18 тоотод байрлах, Ү-2205.....55дугаарт бүртгэлтэй орон сууц, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Аржанчивлан суурин овоо зүүн хэсэг 2-А гудамжны 1-А тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1423005079 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 9 дүгээр байрны зоорийн давхарын 656 тоотод байрлах, Ү-2205.....98 дугаарт бүртгэлтэй авто зогсоол зэрэг хөрөнгөөс хууль ёсны өвлөгч Б.Хд оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Б.Х нь өвлүүлэгч З.Баттулгын анхны охин болж 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мэндэлсэн. З.Б2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нас барсан. Үүнээс хойш Б.Х миний бие болон ээж Ц.Тгийн хамт 2018 оны 11 дүгээр сарын 12-нд эцэг З.Баттулгын өвийг хүлээн авах хүсэлтийг өв нээгдсэн газрын тойргийн нотариатад гаргасан. Өв хүлээн авах хүсэлт гаргаснаас хойш Баянгол дүүргийн тойргийн нотариатч П.Х 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, УТБ, Энгельс гудамж, 8 дугаар байрны 18 тоот хаягт байрлах 105.69 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Б.С-д, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 4 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 18а байрны 28 тоот хаягт байрлах 58 м2 орон сууцыг С.Гд тус тус өвлүүлсэн байна. Нотариат өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүсэн лавлагааг хавсаргасан боловч Б.Х, Ц.Т нар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус дүүргийн тойргийн нотариатчид өв хүлээн авах хүсэлт гаргасан, мөн Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх зааварт зааснаар өвлүүлэгчийн төрөл садангийн лавлагаа зэрэг бусад материалыг өв нээхэд авалгүйгээр өв залгамжлалын гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн байна. Иймд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний 3, 4 дугаарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Б.Х шүүхэд хууль ёсны өвлөгч Баттулгын өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3, 4 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Б.Х нь З.Баттулгын анхны охин болж мэндэлсэн, эх Ц.Ттай нь гэрлэлтээ батлуулсан, 1999 оноос тусдаа амьдрах болсон. Б.Х ээжтэйгээ амьдарч байсан, З.Бзуурдаар нас барсан бөгөөд тухайн үед Ц.Т болон Б.Х нар Налайх дүүрэгт амьдарч байсан, түүнийг нас барснаас хойш 1 жилийн дараа Баянгол дүүргийн тойргийн нотариатч С-Э-д өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлтээ гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өвлүүлэгчийн хөрөнгийг үнэлүүлсэн. Хөрөнгүүд Баянгол дүүрэгт байрлалтай 105.69 мкв орон сууцыг 236 100 000 төгрөг, 12.15 мкв талбай бүхий гараашийг 12 200 000 төгрөг, 18а 22 тоотод байрлалтай 58 мкв орон сууцыг 57 000 000 төгрөг, Төв аймагт байрлах 2000 м.кв газрыг 2 000 000 төгрөг, нийт 307 300 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Иргэний хуулийн 520.1-т дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх; гэж заасан. З.Баттулгын хууль ёсны 3 өвлөгч байгаа. Эхнэр С.Г, охин Б.С, Б.Х нар байгаа учраас 3/1 хэсэг нь буюу 102 433 433 төгрөгийг өөрт ногдох юм байна гэж үзээд шаардлага гаргасан, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан. З.Б2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нас барсан, 4 дүгээр сарын 10-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Б.Х хүсэлт гаргасан байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, төрөл садангийн лавлагаа авах ёстой байхад нотариатч авалгүй өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өөр нотариатад хүсэлт гаргасан байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь  хууль бус гэж үзэж шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.С, Б.С.Г нар шүүхэд гаргасан тайлбартаа:Миний нөхөр /эцэг/ З.Бнь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зуурдаар насан өөд болсон, түүнийг нас барах үед хууль ёсны өв залгамжлагч нь зөвхөн бид хоёр гэж ойлгож байсан. Гэтэл Б.Х гэдэг хүүхэд байдаг бөгөөд өв залгамжлалын асуудлаар маргаж байна. Миний нөхөр /эцэг/-ийг нас барах үед манай гэр бүлийн дундын өмчлөлд нэхэмжлэлд заасан хөрөнгүүдээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотод байрлах байрнаас бусад нь байсан ч эдгээр өмч хөрөнгө нь бидний хамтын амьдралын явцад бий болгосон дундын өмч юм. Нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүд нь манай гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө учир хуульд зааснаар эдгээрээс зөвхөн манай нөхөр /эцэг/ З.Бд оногдох хэсэг буюу нийт хөрөнгийн 3/1 нь өвлөгдөх эд хөрөнгө юм. Уг өвлөгдөх эд хөрөнгөөс нэхэмжлэгч болон манай охин бид гурав тэнцүү хэмжээгээр хуулийн дагуу өвлөх ёстой. Түүнчлэн манай нөхөр /эцэг/ З.Баттулгын нас барахад түүний нэр дээр авсан банкны зээлийн үлдэгдэл 97 355 000 төгрөгийг би төлж барагдуулсан ба бид энэхүү үүргийн хувьд ижил хувь тэнцүүлж хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд өвлөгдөх эд хөрөнгөөс Б.Хд оногдох хэсгээс энэхүү зээлийг төлсөн төлбөрийг тооцон хасах ёстой гэж үзэж байна. Бид нэхэмжлэлийн хүрээнд хүлээн зөвшөөрөхгүй ба гэр бүлийн дундын хөрөнгөөс талийгчид оногдох хэсгийг тогтоолгож, эд хөрөнгийн үнэлгээ, төлбөр тооцоо тодорхой болсон тохиолдолд бид түүнд оногдох хэсгийн талаар ярилцаж шийдвэрлэх боломжтой. Б.Хын нэхэмжлэлд дурдсан зааснаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотод байрлах байрыг 2016 онд манай нөхөр /эцэг/-ийн төрсөн эгч З.Уртнасангийн хүү Алдарт худалдсан ба өв залгамжлах эрхийн гэрчилгээ гарч, төлбөрөө бүрэн төлсөн тул уг орон сууцыг түүний эхнэрийн өмчлөлд шилжүүлсэн тул уг орон сууц нь манай нөхөр /эцэг/-ийн өвлөгдөх эд хөрөнгөд хамаарахгүй болно гэжээ.

 

Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний нөхөр З.Бзуурдаар нас барсан. Энэ үед хууль ёсны өв залгамжлагч нь би болон манай охин гэж бодож байсан. Өөр хүүхэд байсан талаар мэдээгүй байсан, шүүхээс нэхэмжлэл гардаж авахдаа мэдсэн. Нэхэмжлэлд дурдсан 18а байрны 28 тоот орон сууцыг талийгаачийг нас барахаас жил гарангийн өмнө зарагдаад том эгчийнх нь хүү Алдар гэдэг залуу худалдаж авсан. Худалдаж авахдаа бэлэн мөнгөөр худалдаж аваагүй хэсэгчлэн төлж байсан учраас нэрийг нь шилжүүлээгүй байсан. Нас барснаас нь хойш хууль ёсны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэж тус орон сууцны нэрийг нь шилжүүлж өгсөн. Үүнийг өвлөгдөх хөрөнгөөс хасуулах хүсэлтэй байна. Бусад хөрөнгүүдийн хувь би болон манай нөхөр, охин бид нар хамтын амьдралынхаа явцад өөрсдийн цалингаар бий болгосон хамтын өмч хөрөнгө байгаа. Тийм учраас бид 3-ын хамтын хөрөнгийн 3/1 хэсэг буюу манай нөхөрт оногдох хэсгийг өвлөгдөх эд хөрөнгө гэж тооцох байх. Бид 3 дундын өмчийн эд хөрөнгөө тэнцүү хэмжээгээр хувааж авах ёстой гэж үзэж байна. Тиймээс бидний гэр бүлийн дундын хөрөнгөөс талийгаачид оногдох хэсгийн 3/1-ийг тодорхой болгосны дараа өмчөө хуваахад татгалзах зүйлгүй гэв.

 

Хариуцагч П.Х шүүхэд гаргасан тайлбартаа:С.Г 2019 оны 3 дугаар сарын эхээр ирж  нөхөр З.Бнь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нас барсан гэж өв хүлээн авах талаар зөвлөгөө авсан. З.Бтай хамт амьдарч байсан байрандаа одоо амьдарч байгаа бол Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар татгалзах хүсэлт гараагүй бол өвийг хүлээн авсанд тооцоно гэсэн заалтыг тайлбарлаж, 1 жилийн хугацаа өнгөрөөгөөд өв хүлээн авах хүсэлтээ гаргаж болно гэж зөвлөсөн. С.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо  18-А байрны 28 тоот хаягт байрлах 58 мкв талбайтай, 2 өрөө бүхий Ү-2205....07 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өвлүүлэгч З.Баттулгын оногдох хэсэг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо  /16020/, Энгельсийн гудамж 1 дүгээр байрны 18 тоот хаягт байрлах 105.69 мкв талбайтай, 3 өрөө бүхий Ү-2205055155 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өвлүүлэгч З.Баттулгын оногдох хэсгийг өвлөж авах хүсэлт гаргасан. Би  С.Ггийн хүсэлтийг үндэслэн Монголын нотариатын нэгдсэн сангаас лавлагаа авахаар цахим шуудан явуулсан боловч надад 2019 оны 4 дүгээр сарын 22-нд ирсэн хариунд ямар нэгэн өөр хүсэлт гаргасан мэдээлэл байхгүй байна гэсэн хариу ирсэн. Иймд нотариатч  би 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр С.Г, охин Б.С нарын өв хүлээн авах хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо  /16020/ Энгельсийн гудамжны 8 дугаар байрны 18 тоот хаягт байрлах 105.69 м.кв талбайтай, 3 өрөө бүхий Ү-2205055155 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өвлүүлэгчийн оногдох хэсгийг охин Б.С С.Г нарт хамт өвлүүлэхээр 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3 тоот Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон. Баянгол дүүргийн 18 дугаар хороо 18-А байрны 28 тоот хаягт байрлах 58 м.кв талбайтай, 2 өрөө бүхий Ү-2205....07 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өвлүүлэгч З.Баттулгын оногдох хэсгийг талийгаачийн төрсөн эгч Уртнасангийн хүү Алдарт бид хоёр худалдсан, тиймээс Алдарт өвлүүлэх хүсэлт гаргах тухай ярихад нь би Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч эхнэр, хүүхдэд нь өвлүүлж болно. Тиймээс чи хууль ёсны өвлөгчийн хувьд өвлөж аваад дараа нь Алдарт шилжүүлж өгч болно гэж тайлбарлаж өгсөн. Иймд би Б.С С.Г нарын хүсэлтийг үндэслэн өвлүүлэгчийн оногдох хэсгийг С.Гд өвлүүлж 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 4 тоот өвлөх Өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгосон. Эдгээр 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3,4 тоот Өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 520.1.1, 528.1, 531.1, 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2.1, 43.2.5, 43.4-д заасан заалтуудыг баримтлан хууль ёсны дагуу олгосон гэж үзэж байна. Баянгол дүүргийн 3 дугаар хороо /16020/, Энгельсийн гудамж, 8 дугаар байрны 18 тоот хаягт албан ёсны бүртгэлтэйгээр өвлүүлэгч З.Бнь нас барах хүртлээ С.Г, Б.С нартай хамт амьдарч байсан тухай Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, З.БС.Г нарын 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрлэсний бүртгэлийн 1107000500 тоот гэрлэлтийн гэрчилгээ, охин Баттулгын Сугармаагийн /УИ 98032020/ төрсний гэрчилгээ, З.БС.Г нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо  /16020/, Энгельсийн гудамж 8 дугаар байрны 18 тоот хаягт байршилтай, 105.69 м.кв талбайтай, 3 өрөө бүхий Ү-2205055155 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг, З.Б, С.Г нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 18-A байрны 28 тоот 58 м.кв талбайтай 2 өрөө Ү-2205....07 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг үндэслэн өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгосон. Эдгээр өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгохдоо би хууль ёсны дагуу олгосон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Х түүний ээж Ц.Т нь З.Бнарын гэрлэлтийн баталгаа гарч ирсэн боловч Ц.Т, Б.Х нарын тус шүүх болон Баянгол дүүргийн нотариатч Сувд-Эрдэнэд гаргаж буй хүсэлтүүдэд З.Б, Ц.Т нарын гэрлэлтийг өөр өөр он сараар бичиж байгаа нь мөн З.Бнь С.Г нар нь анх гэрлэлтээ бүртгүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримтын архивын 117/031102 тоот лавлагаанаас харахад З.Б, С.Г нар нь өмнө нь гэрлэлт бүртгэлгүй гэсэн лавлагаа байх тул З.БЦ.Т нарын гэрлэлт эргэлзээ төрүүлж байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.Хын төрсний гэрчилгээ авахад бүрдүүлж өгсөн материалын архивын лавлагааг гаргуулж авах нь зүйтэй байна. Миний өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгосон баримтуудаас харахад өвлөж авсан дээрх хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Энгельсийн гудамжны 8 дугаар байрны 18 тоот 105.69 м.кв талбайтай, 3 өрөө бүхий Ү-2205055155 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны үл хөдлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ нь З.Б, С.Г нарын өмчлөгчтэй Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 18-А байрны 28 тоот хаягт байршилтай, 58 м.кв талбайтай, 2 өрөө бүхий Ү-205023907 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ нь З.Б, С.Г нарын өмчлөгчтэй байгаа баримтуудаас харахад З.БС.Г нарын хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгө байх тул Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.2-т зааснаар З.Б, С.Г, Б.С нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь харагдаж байна. Иймд Ц.Т нь өвлөгч болох эсэх нь эргэлзээтэй байх тул Ц.Т, Б.Х нар нь шүүхээр хууль ёсны өвлөгч мөн эсэхээ тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хууль ёсны өвлөгч болох нь шүүхээр тогтоогдоогүй байхад миний олгосон 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3, 4 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай Б.Хын нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч П.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Тухайн өвлөх эрхийн гэрчилгээг олгохоос өмнө С.Г надтай ирж уулзсан. Иргэний хуулийн 520-1-т заасны дагуу 1 жилийн дараа өвлөж авах эрхтэй гэж хэлсэн. Би хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасны дараа нотариатын танхим руу өвлөх хүсэлт илгээж өөр хүн байгаа эсэх талаарх лавлагааг авахад хүсэлт гаргаагүй гэж хэлсэн учраас хуульд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Гэрчилгээг олгоход 105.69 м.кв байр нь З.Б, С.Г нарын өмч байсан учраас зөвхөн З.Бд оногдох 50 хувийг С.Г, Б.С нарт өвлүүлсэн. Танхимын лавлагаагаар өвлөх хүсэлт гаргасан гэж ирүүлээгүй учраас миний үйлдлийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна. Шүүхэд Б.Х нэхэмжлэл гаргасан, өвлөх хүсэлт гаргасныг ойлгож байна. Хууль ёсны дагуу эгч, ах, дүүд нь өвлүүлэх эрх надад байхгүй. Хууль ёсны өвлөгчид л өвлөх ёстойг тайлбарлаж 520.1-т зааснаар гэрчилгээ олгосон гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.С.Г, Б.С, П.Х нарт холбогдуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотод байрлах, Y-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 8 дугаар байрны 18 тоотод байрлах, Ү-2205.....55дугаарт бүртгэлтэй орон сууц, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Аржанчивлан суурин овоо зүүн хэсэг 2-А гудамжны 1-А тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1423005079 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 9 дүгээр байрны зоорйин давхарын 656 тоотод байрлах, Ү-2205.....98дугаарт бүртгэлтэй авто зогсоол зэрэг эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах, П.М-ийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3, 4 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд  тооцуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

 

Б.Х нь З.Б, Ц.Т нарын дундаас төрсөн болох нь 0235834 Г-846 дугаартай төрсний гэрчилгээ, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний цахим үнэмлэх зэрэг баримтаар нотлогдож байна.

 

З.Бнь Сундуйн С.Гтай 1995 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлсэн болох нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 101/003594 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаануудаар нотлогдож байна.

 

З.Бнь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 103/023649 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Б.Х нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар хууль ёсны өвлөгч байх бөгөөд эцгийнхээ өмчлөлийн хөрөнгөөс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

 

2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотод байрлах, Y-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууц болон Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 8 дугаар байрны 18 тоотод байрлах, Ү-2205.....55дугаарт бүртгэлтэй орон сууц нь З.Б, С.Г нарын өмчлөлд, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Аржанчивлан суурин овоо зүүн хэсэг 2-А гудамжны 1-А тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1423005079 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар болон Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 9 дүгээр байрны зоорийн давхарын 656 тоотод байрлах, Ү-2205.....98дугаарт бүртгэлтэй авто зогсоол нь З.Б-ын өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 7/10057 дугаартай баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заажээ.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заажээ.

 

Иймээс Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотод байрлах, Y-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууц, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 8 дугаар байрны 18 тоотод байрлах, Ү-2205.....55дугаарт бүртгэлтэй орон сууц, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Аржанчивлан суурин овоо зүүн хэсэг 2-А гудамжны 1-А тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1423005079 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 9 дүгээр байрны зоорийн давхарын 656 тоотод байрлах, Ү-2205.....98дугаарт бүртгэлтэй авто зогсоол зэрэг хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхээр байна.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 8 дугаар байрны 18 тоотод байрлах орон сууцыг 206 100 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотод байрлах орон сууцыг 87 000 000 төгрөгөөр, Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Аржанчивлан суурин овоо зүүн хэсэг 2-А гудамжны 1-А тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-1423005079 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2 000 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 9 дүгээр байрны зоорийн давхарын 656 тоотод байрлах, Ү-2205.....98дугаарт бүртгэлтэй авто зогсоолыг 12 200 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасны дагуу дээрх 4 ширхэг үл хөдлөх хөрөнгийн үнэ 307 300 000 төгрөгийг З.Б, С.Г, Б.С нарт адил хэмжээгээр ногдох юм.

 

Үүнээс талийгч З.Бд ногдох хэсэг болох 102 433 333 төгрөгийг хууль ёсны өвлөгч С.Г, Б.С, Б.Х нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна гэж үзэж, С.Г, Б.С нараас 34 144 444 төгрөгийг гаргуулан Б.Хд олгож шийдвэрлэв.

 

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотод байрлах, Y-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууц нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өв залгамжлалаар С.Ггийн өмчлөлд, 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Г.Гийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байх бөгөөд энэхүү орон сууцыг хариуцагч тал өвлөгдөх эд хөрөнгөнд хамаарахгүй гэж маргаж байна.

 

З.Бнь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоотод байрлах, Y-2205023907 дугаарт бүртгэлтэй орон сууцыг өөрийн төрсөн эгч З.Уртнасангийн хүү Алдарт худалдсан болох нь баримтаар нотлогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх талаар зохицуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ.

 

Гэтэл хариуцагч С.Г, Б.С нарын татгалзал нь дээрх хуульд заасан үндэслэлээр нотлогдохгүй байна.

 

Нөгөө талаар  эзэмшлийн Голомт банкин дахь 4009252818 тоот болон Хаан банкны 5601102244 тоот данснуудаас 2017 оны 9 дүгээр сарын 12, 2017 оны 10 дугаар сарын 27, 2017 оны 11 дүгээр сарын 24, 2017 оны 12 дугаар сарын 22, 2018 оны 1 дүгээр сарын 26, 2018 оны 02 дугаар сарын 26, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрүүдэд зарлагын гүйлгээ хийгдсэн баримтуудаар З.Б, У.А нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байна гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн У.Аын данснаас гарч байгаа мөнгөн гүйлгээ нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоот байрны үнэ мөн эсэх нь тодорхой бус байх бөгөөд З.Баттулгыг нас барснаас хойш түүнд байрны үлдэгдэл төлбөр гэж шилжүүлсэн үйлдэл нь эргэлзээтэй байна.

 

Нотариатч П.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 3 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Б.Сд олгосон байх бөгөөд уг өвлөх эрхийн гэрчилгээнд З.Б-ын төрсөн охин Б.Сд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16020/, Энгельс гудамж 8 дугаар байрны 18 тоот орон сууцны З.Бд оногдох хэсгийг өвлүүлсэн байна.

 

Мөн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 4 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг С.Гд олгосон байх бөгөөд уг өвлөх эрхийн гэрчилгээнд З.Баттулгын эхнэр С.Гд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 18-А байрны 28 тоот орон сууцны /өвлүүлэгчийн/ 50 хувийг өвлүүлсэн байна.

 

Нотариатч П.Мөнх-Эрдэнийн Б.С, С.Г нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

 

 Нөгөө талаар Баянгол дүүргийн тойргийн нотариатч Сувд-Эрдэнэ гэгч нь Ц.Т, Б.Х нарын хүсэлтийг Нотариатын танхимд хүргүүлсэн эсэх, Нотариатын танхим нь дээрх хүсэлтийг хүлээн авч бүртгэсэн үйлдэл нь тодорхойгүй байхад П.М-ийн, Б.С, С.Г нарт олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.6-д заасныг баримтлан С С.Г, Б.С нараас 34 144 444 /гучин дөрвөн сая нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулан Б.Хд олгосугай.

 

2.Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг баримтлан нотариатч П.Мөнх-Эрдэнийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр С.Г, Б.С нарт 3, 4 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай Б.Хын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид Б.Хаас 398 872 /гурван зуун ерэн найман мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Б.С, С.Г нараас 328 672 /гурван зуун хорин найман мянга зургаан зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан Б.Хд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН