Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0120

 

    


                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Хэргийн индекс 171/2015/0137/Э/

    Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл
Хохирогч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт ***, ***нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000034 дугаартай хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин, операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суудаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ***, /

2. Монгол Улсын иргэн,  -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ШУТИС-ийн уул уурхайн ашиглалтын 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ***тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** /

           Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2015 оны 01 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг                                                                                                                                                дэвсгэрт байрлах “***” караоке бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмйин хэв журам ноцтой зөрчин иргэн Б.***ийг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/                                                

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

                   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын өгсөн: “2015 оны 1 сарын 04-ны өдөр 
                                                                                                                                                      2015 он/ Шийтгэх тогтоол/ *** нар/ 181.2.1, 181.2.5/doc
*** баар, караокед ***тай цуг орсон. Ороод нэг нэг пиво захиалах гээд текэн дээр                                                              
очтол ***ийн найз зүс таних хүн мэдлээд өнгөрсөн тэгээд пивоо захиалаад сууж байтал ***ийн найз нь гараад ир гээд дуудахаар нь гараад очсон чинь нэг шил архи авсан хувааж уухуу гэхээр нь ***ыг дуудаад урд талын шар байшингийн орц руу ороод 0.5 граммын Улаанбаатар гэх архи гаргаж ирэхээр нь тэрнээс нь нэг нэг татчихаад буцаад баар луу цувж орсон тэгээд би ороод 00-ын өрөөрүү орчихоод гарч ирсэн чинь *** урдаас гарч ирж байсан тэгээд бид хоёр мөрлөлцөөд хэл амаа ололцохгүй хэрүүл болж байтал *** орж ирээд салгасан тэгэхээр нь би ***ын мөрний дээгүүр нь давуулаад ***ийг цохиход эрүүн тус газар нь цохьсон удалгүй караокены бармен охин орж ирж салгасан тэгээд бүгд гараад явж байтал цагдаа орж ирсэн тэр цагдаа нь *** бид хоёрыг аваад явсан. Тэгээд эрүүлжүүлэхэд хоноод өглөө 15 дугаар сургуулийн цагдаа дээр очиж байцаалт өгсөн. Өөр хэлэх зүйл алга” гэх мэдүүлэг,

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын өгсөн: “2015 оны 1 сарын 04-ны өдөр гэртээ 15:30 цагийн үед байж байхад манай найз *** залгаад гараад ир хоёулаа уулзья гэхээр нь найз нь гарч чадахгүй таксиний мөнгө байхгүй гэсэн чинь тэр хамаагүй найз нь таксиний мөнгийг чинь даая гэсэн. Тэгээд бид 2 хуучин захын хажууд уулзаад *** гэх бааранд орсон тэнд бид 2 нэг нэг шил пиво захиалаад байж байтал текны урд *** байсан би тухайн үедээ сайн таньдаггүй байсан. Тэгээд ***, *** 2 уулзаад хэсэг хугацааны дараа гараад ир урд талын байранд нэг юм ууя гэхээр нь за тэгье гээд гараад тэр орцонд орж уучихаад ***, *** нарыг гарсны дараа би гараад баарлуу ороод ширээн дээрээ сууж байхад ***, *** 2 байгаагүй тэгээд би    00-ын өрөөнд бие засах гээд орсон чинь ***, *** 2 барьцалдаад авчихсан их ширүүн хэрэлдээд байж байхаар нь салгах гээд дундуур нь орсон тэгсэн чинь *** намайг цохисон гэхдээ яг юугаар цохисныг анзаараагүй ямар ч байсан нэг юмаар цохисон. Тэгээд би ***гийг 2 гарнаас нь бариад байж байтал намайг татаад 00-ын өрөөний хаалтруу унасан тэгээд унаад байж байтал баарны бармен, зөөгч нар орж ирж салгасан гэхдээ *** бид хоёрт ***ийг бүлэглээд зодчихое гэсэн санаа, сэдэл байгаагүй тухайн үед гэнэтийн тийм юм болсон. Энэ хоёрыг яагаад маргалдсныг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

             Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***ийн өгсөн: “2015 оны 1 сарын 04-ний өдөр 18:00 цагт *** караоке бааранд ороод нэг пиво аваад сууж байсан чинь ***, *** нар гаднаас орж ирсэн тэр үед би текны ард сууж байсан юм. Тэгээд пиво уугаад сууж байсан чинь цэрэгт цуг байсан нэг найз гаднаас орж ирсэн юм. Тэгээд би тэр найздаа нэг пиво авч өгөөд байж байсан чинь *** нь ирж пиво захиалаад манай тэр найзыг таньдаг юм шиг байсан гар бариад байсан. Тэгээд хэсэг сууж байснаа манай цэргийн найз гаръя гээд гараад хажуу талын дэлгүүрээс нэг шил 500 граммын Улаанбаатар гэх архи аваад гараад ирсэн юм. Бид хоёр уух юм байна даа гэж бодоод байж байсан чинь ***, *** хоёр гараад ирсэн тэгээд хаана уух юм бэ гэж цэргийн найзаасаа асуусан чинь урд талын байрны орцонд орж ууна гэсэн. Тэгээд орцонд ороод жижиг 50 граммын хуванцар аягаар дөрөвүүлээ хийж уугаад архи нь доороосоо 4 хурууны хэмжээтэй үлдсэн байсан. Тэгээд би орхиод гарч яваад бааранд орж ирээд текны урд сууж байтал гаднаас *** нь түрүүлж орж ирээд 00-ын өрөөний тэндээс намайг гараараа дуудсан юм. Тэгээд би араас нь яваад орсон чинь цонхны хажууд зогсож байгаад чи яагаад гараад явж байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь би юу гэсэн үг юм бэ гарч явахгүй яах юм гэж хэлэхэд чи яасан овоо юм бэ гээд цохиод авсан юм. Тэгээд чи яагаад гараад явчихаж байгаа юм бэ гээд ямар овоо юм бэ гээд миний нүүрлүү цохисон тэгээд бид 2 барьцалдаад намайг цохиод л байсан нэг харахад араас *** ороод ирчихсэн байсан. Тэгээд *** орж ирээд хоёулаа бариад авахаар нь би ***ыг цохисон нь үнэн. Тэгээд намайг дарж аваад      00-ын өрөөрүү чирсэн нэг харахад 00-ын суултууртай жижиг өрөөнд аваад орчихсон нүдэж байсан. Тэгэхэд би тэрхэн үед ухаан алдсан байсан юм. Тэгээд бармен, текных нь ард байсан хүмүүс нь орж ирээд салгасан байсан. Тэгээд 00-ын үүдэн дээр гарч ирээд босоход *** нь гараад явчихсан *** нь ганцаараа байж байсан. *** намайг олон хүмүүсийн дунд байж байхад гүйж ирээд миний эрүүрүү цохиод эрүү хугалсан тэгсэн чинь бармен нь намайг хойд талын өрөөндөө оруулаад 10 минут ч болоогүй байхад цагдаа нар орж ирээд *** бид хоёрыг аваад явсан. Тэгээд би цагдаа дээрээс орой нь эмнэлэг рүү явсан ийм л юм болсон” гэх мэдүүлэг, 
             Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ийн өгсөн: “2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би 16 цагийн орчим Дарханд ирээд хүргэн ах ***ийн гэрт нь толгойтод машинаа тавьсан юм. Ингээд би хүргэн ахындаа машинаа үлдээгээд явган яваад 18-н буудлын хажуугийн халуун усанд орох гэж яваад “***” нэртэй нийтийн караокенд ороод текний урд талын сандал дээр суугаад 1 шил пиво захиалж уугаад сууж байхад цэрэгт хамт алба хааж байсан он жав *** гэх залуу гаднаас орж ирсэн. *** он жавдаа нэг шил архи аваад өгчих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэгье тэгье гээд архи авч өгөх гээд *** баарнаас гарахад ***тэй хамт явсан 2 танихгүй залуу гарч ирсэн. Ингээд би дэлгүүрээс 0.5 граммын шилтэй Улаанбаатар архи аваад *** баарны хажуугийн ягаан байрны орцонд *** болон танихгүй 2 залуу бид 4 ороод 2 танихгүй залуу надтай танилцсан. Нэрийг нь ***, *** гэж байсан. Би дэлгүүрээс авсан архиа ***д өгсөн бөгөөд *** надад уг архинаасаа өгөхөд би уухгүй гээд сэржим өргөсөн юм. Би тэр орцонд удаан зогсоогүй буцаж гараад “***” караокед дахин ороод сууж байхад орцонд танилцсан *** гэж залуу намайг үүдэн дээр нь гараад ир гээд намайг гараараа даллаад дуудсан. Би *** дээр очоод яасан гэж асуухад *** чи яагаад түрүүлээд гараад явж байгаа юм бэ гээд намайг баарны нойлын өрөө рүү оруулаад намайг газар унгаагаад дээрээс цохиж эхэлсэн. Тухайн үед би ухаан алдсан байсан бөгөөд сэрэхэд баарны бармен болон *** нар салгаж байсан. Тэгэхэд *** ***ын дээрээс нь гараа давуулаад миний баруун шанаа руу 1 удаа гараараа цохисон. Тэгэхэд миний эрүү сонин болоод хугарсан юм. Миний баруун талын 6, 7 дугаар хавирга хугарсан, мөн эрүү хугарсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

             Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч ***ийн өгсөн: “...манай байгууллагад 211 500 төгрөгний хохирол учирсан  үүнийгээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,

             Мөрдөн байцаалтын шатанд гэрч ***ийн өгсөн: “Би *** трейдын нийтийн караокед  бармен ажилтай. 2015 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр би ажил дээр байж байхад орой 17 цагийн орчим хөдөөний царайтай залуу орж ирээд текны урд хэсэгт суусан бөгөөд тэр залуу өөрийгөө Мөөгий гэдэг гэж надад хэлсэн юм. Удалгүй гаднаас цагаан куртиктэй, хар куртиктэй 2 залуу *** гэж эмэгтэйтэй хамт орж ирээд 3-р ширээн дээр суусан юм. Би ажлаа хийж байгаад нэг харахад текэн дээр сууж байсан залуу болон 3-р ширээн дээр сууж байсан 1 залуу алга болсон байсан юм. Тэд нар тооцоогоо хийсэн байсан болохоор би нэг их тоогоогүй юм. Тэгээд 20-30 минутын дараа хөдөөний царайтай Мөөгий гэх залуу гаднаас орж ирээд текний урд ирээд суусан бөгөөд араас нь 3 дугаар ширээн дээр сууж байсан цагаан куртиктэй бор царайтай залуу нь Мөөгий гэх залууг текний урд сууж байхад нь хүзүүнээс нь бариад гарч байсан юм. Тэгээд нэг мэдэхэд 00-н өрөөнд зодоон болох чимээ гарахаар нь би ороод харахад 00-н өрөөний шалан дээр 3-р ширээн дээр сууж байсан хар куртиктэй өтгөн хар хөмсөгтэй шар залуу Мөөгий гэх залуугийн дээр нь гараад дээрээс нь 2-3 удаа цохисон юм. Тэгэхээр нь би хүүе гээд юу болоод байгаа юм бэ болиоч ээ гээд салгахад цагаан куртиктэй залуу нь хамт салгасан юм. Тэгсэнээ цагаан куртиктэй бор царайтай залуу нь эргэж хараад Мөөгий гэх залууг өшиглөөд унагаасан арай гэж салгаад цагдаа дуудсан. Цагаан куртиктэй, хар куртиктэй залуу 2-лаа Мөөгий гэх залууг зодсон. Би хэн нь Мөөгий гэх залууг зодсон. Хэн нь тэр залуугийн эрүүг хугалсаныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,

             Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 11-15 дугаар хуудас/,

             Шүүх эмнэлгийн шинжээчийн 122 дугаартай дүгнэлт: “Б.***ийн биед эрүүний ясны хугарал, хавирганы хугарал, дух, зовхи, цээж, эгэм нуруунд зулгаралт,  мөр бугалаганд цус хуралт, хамарт хавдартай гэмтэл тогтооглоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ийн 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хэргийн 26 дугаар хуудас/ 
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын өгсөн: “...2015.01.04-ны өдөр би гэртээ байж байхад *** намагй уулзъя, хуучин зах дээр хүрээд ир би таксины  чинь мөнгийг өгье гэсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад таксинд суугаад хуучин зах дээр буугаад ***тай уулзаад *** бид 2 “***” нэртэй нийтийн караокед ороод 1, 1 пиво аваад ширээнд суусан. Пивоо уугаад сууж байхад *** урд нь үерэхдэг байсан охиноо дуудсан. Тэр охины нэрийг мэдэхгүй танихгүй охин ирсэн. Ингээд би ширээн дээр сууж байсан ба *** текны урд сууж байсан танихгүй 2 залуутай юм яриад байсан. Би юу ярьсаныг нь мэдэхгүй байна. Тэгээд *** буцаад ширээн дээр сууж байхад текний уд сууж байсан 2 залуугийн нэг нь ***ыг дуудаад гарсан. Гараад буцаж орж ирээд *** намайг дуудсан. Ингээд би ***ыг дагаад гарахад текний ард сууж байсан 2 залуу зогсож байсан. *** мөн танихгүй 2 залуу бид *** баарны хажуугийн байрны орцонд орж 1 шил 0,5 граммын шилтэй Улаанбаатар архи хувааж уугаад *** түрүүлээд гараад явсан. Араас нь Энгх-Амар нөгөө танихгүй залуу бид 3 гарсан. *** нөгөө танихгүй залуутай хамт *** рүү орсон. Би гадаа таньдаг 2 явж байхаар нь дайралдаад мэндлээд *** баар руу араас нь ороход *** байхгүй байсан. Бие засах гээд 00-н өрөөрүү ороход *** *** 2 хоорондоо маргалдаад 00-н өрөөнд зогсож байсан. Би бие засаад гарах гэхэд ***, *** 2-ын маргаан ширүүсээд эхлэхээр нь дундуур нь ороод салгах гэхэд *** миний араас миний дээгүүр даваад ***ийн нүүр рүү нь 1 удаа цохиод авсан. Тэгэхэд *** намайг заамдаж аваад миний толгой руу цохих шиг болсон. Тэгэхээр нь би ***ийн гарнаас нь бариад авахад *** намайг татаад 00-ын өрөөний хааолтруу унасан. Би ***гийн дээр дараад унасанг тэр үед гаднаас баарны бармен орж ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 51-52 дугаар хуудас/ 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ***ын өгсөн: “...2015 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн орчим...хуучин Дархан руу таксинд суугаад замдаа *** луу залгаад Арбатын гудамжинд хүрээд ир гэж дуудсан юм. Ингээд би Арбатын гудамжинд такминаас буугаад ***ыг хүлээж байгаад ***ыг ирэхээр нт цуг ***ийн караокед орсон юм. Караокенд ороод урдл хана дагуу үүднээсээ 2 дахь ширээнд суугаад 1, 1 пиво захиалаад *** бид 2 уугаад дуулаад суусан юм. Би караокенд сууж байхдаа хуучин үерэхдэг байсан *** гэх охиныг дуудсан бөгөөд *** удалгүй ирсэн юм.  ***, *** бид 3 дахин 1, 1 шил пиво захиалж уусан юм. ***, *** бид 3-ыг ширээн дээр сууж байхад текний урд нэг танихгүй залуу, тэр танихгүй залуугийн хажууд гэр ньтосгонд байдаг зүс таних залуу 2 сууж байсан. Би ширээн дээр сууж байгаад тек рүү очиж юм захиалах гээд очиход зүс таних залу унадтай мэндэлсэн, би ч мөн мэндэлээд юм захиалаад буцаад  буцаад ширээн дээрээ ирж суусан юм. Намайг ширээн дээрээ сууж байхад текний урд байсан зүс таних залуу намайг гараад ир гээд дуудсан. Тэгэхээр нь би гараад очиход тэр залуу надаас мөнгө байна уу 1 шил арх мөнгө нийлүүлээд авч ууя гэж хэлсэн тэгэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлээд буцаад орсон юм. Ороод сууж байхад нөгөө залуу дахиад намайг дуудсан. Тэгэхээр нь би гараад очиход тэр залуу 1 шил архи авчихлаа хуваагаад ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би ***ыг дуудаад зүс таних залуу болон тэрэнтэй хамт текний хажууд сууж байсан залуу бид 4 ***ийн хажуугийн байрны орцонд ороод зогсоход зүс таних залуу өвөрөөсөө 0,5 граммын Улаанбаатар архи гаргаж ирсэн бөгөөд тэр архийг нь бид 4 хувааж уугаад орцноос гарсан юм. Ингээд буцаад *** караокед ороод *** бид 2 ширээндээ суугаад нөгөө 2 текний урд очоод суусан юм. Би ширээн дээрээ сууж байгаад 00-ын өрөө орох гээд явж байхад 00-ын өрөөний үүдэн дээр текний урд сууж байсан танихгүй залуу намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би чи яаж яваад байгаа юм бэ гэж асуухад тэр залуу цээж рүү нэг удаа цохисон юм. Яг тэр үед ***ирээд юу болоод байгаа юм бэ гээд дундуур ороод ирсэн. Тэгэхээр нь би ***ын дээгүүр мөрийг давуулаад ***ийн эрүүрүү нь 1 удаа цохисон юм. Тэгэхэд *** салгах гээд ***ыг 00-ын өрөөрүү түлхээд тэр 2 давхаралдаад газар унасан бөгөөд босож ирээд *** гартаа лаазан үнсний сав бариад ***ын толгойруу нэг удаа цохисон юм. Би салгах гээпд дундуур нь ороход бармен эмэгтэй ирээд салгаад би түрүүлээд 00-ын өрөөнөөс гарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 51-52 дугаар хуудас

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг болно. 

            Шүүгдэгч ***, *** нар нь согтуугаар  бүлэглэн  2015 оны 01 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***” караоке бааранд шүүгдэгч *** нь эхлэж  иргэн Б.***ийг архи ууж байхад орхиж явлаа гэж  бие засах газарлуу оруулж муудалцан  цохиж байхад нь шүүгдэгч *** очиж ***тай цуг Б.***ийг 00-ын өрөөрүү түлхэж *** унах үед бүлэглэн цохицгоосон /өшиглөсөн/ ба ***   Б.***ий эрүүрүү нь гараараа цохиж түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмйин хэв журам ноцтой зөрчин  догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.*** /хэргийн 17-18 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч *** /хэргийн 20 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 21 дүгээр хуудас/ нарын өгсөн мэдүүлэгүүд, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хэргийн    11-15 дугаар хуудас/, шүүх эмнэлгийн шинжээчийн 122 дугаартай дүгнэлт /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 Шүүгдэгч *** би хохирогч ***ийг зодоогүй энэ гэмт хэрэгт  оролцоогүй гэж байгаа боловч  ***тай бүлэглэн ***ийг зодсон болох нь хохирогчийн мэдүүлэг болон дээр судалсан нотлох баримтаар нотлогдсон гэж шүүх үзэв. 

Шүүх  хуралдааны хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно. 

            Прокурорын газраас шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл  зөв, шүүхээс   шүүгдэгч  *** *** нарыг бүлэглэн  бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн бусдыг бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан  догшин авирлаж, нийгмийн хэв журам ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
           
           Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг биелэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзэн тэнсэж, хянан харгалах нь зүйтэй байна.         

           Хохирогч *** мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүх хурлаас өмнө эмчилгээний төлбөрт 870.000 төгрөг авсан одоо цаашид эмчлүүлэх болон өвчтэй байх хугацаанд гарсан зардлаа нэхэмжилнэ гэснээс нотлох баримтаар тогтоогдсон 870.000 төгрөгийн /эмчилгээ хийлгэхэд болон, унааны зардалд/  зардал гарснийг  шүүгдэгч нар төлсөн гэж үзэв. 

Харин хохирогч .*** нь цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.        

           Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294,295,296, 297, 298  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн  бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан  догшин авирлаж, нийгмийн хэв журам ноцтой зөрчин танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар шүүгдэгч ***т 3 / гурав /  жил 6 / зураа / сар / хорих ял,  ***т 3  жил 10. хоног  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 6 сар  хорих ял, шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 10. хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 3. Жил 6 сар хорих ял, шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 10. хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, ***т 1 жилийн хугацаагаар, ***т 1  жилийн хугацаагаар тус бүр хянан харгалзсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***, *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг ***, *** нарт мэдэгдсүгэй.

6.  Шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 
304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
 
            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

                           


                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ж.МӨНХТУЯА