Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 49

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Мөнхцэцэг,

шүүгдэгч: Б.Наранбаатар,

шүүгдэгч: Г.Гантулга,

шүүгдэгч: А.Монхоодой,

шүүгдэгч: О.Серикболот,

шүүгдэгч: Г.Амартөр,

шүүгдэгч: Б.Октябрь, тэдгээрийн өмгөөлөгч Н.Одонтуяа /0165/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бямбын Наранбаатар, Боржигон овогт Ганхуягийн Гантулга, Боржигон овогт Амаржаргалын Монхоодой, Ботакара овогт Орозбекийн Серикболот, Гэлэн овогт Гантөмөрийн Амартөр, Хөхөндөр овогт Базарын Октябрь нарт холбогдох эрүүгийн 2015 2602 1835 тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
“Өнөр” СӨХ-д сантехникч ажилтай, ам бүл 4, эхнэр, 8-16 насны 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамж, 350 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЖЯ 76022271, Боржигон овогт Бямбын Наранбаатар,

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 11 сартай хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 4 дүгээр гудамж, 28 тоотод оршин суух, урьд 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар ЖЮ 85122116, Боржигон овогт Ганхуягийн Гантулга,

Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 67 дугаар гудамж, 2 тоотод оршин суух, Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багт бүртгэлтэй, ял
шийтгэлгүй, регистрийн дугаар НИ 89112013, Боржигон овогт Амаржаргалын Монхоодой,

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 17-1а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УД 93012212, Ботакара овогт Орозбекийн Серикболот,

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Нарангийн гол, Орбит-76-25а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЙН 88121111, Гэлэн овогт Гантөмөрийн Амартөр,

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 сарын 08-ны өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Ар бадрах” ХХК-д операторчин, гагнуурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 3-7 насны 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Тарвагатайн 10-35 тоотод оршин суух, 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэн, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар ПН 86110817, Хөхөндөр овогт Базарын Октябрь.

 

Шүүгдэгч А.Монхоодой нь 2016 оны 10 дугаар сарын 12-28-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас тайж” ХХК-ий
хашаанд хураасан байсан хуш модны цайруулсан самраас Г.Гантулга, Б.Наранбаатар нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан 3 удаагийн давтан үйлдлээр 1121 кг самар,

2015 оны 10 дугаар сарын 12-ны орчим ганцаараа 1 удаагийн үйлдлээр 139 кг самар буюу нийт 1260 кг хуш модны цайруулсан самар хулгайлан, бусдад 9 324 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            шүүгдэгч Г.Гантулга нь 2016 оны 10 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хас тайж” ХХК-ий хашаанд
хураасан байсан хуш модны цайруулсан самраас А.Монхоодой, Б.Наранбаатар
нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан 3 удаагийн давтан үйлдлээр нийт 1121 кг хуш модны цайруулсан самар хулгайлан, бусдад 8 295 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            шүүгдэгч Б.Наранбаатар нь 2016 оны 10 дугаар 23-28-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас тайж” ХХК-ий хашаанд хураасан байсан хуш модны цайруулсан самраас Г.Гантулга, А.Монхоодой нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан 3 удаагийн давтан үйлдлээр 1121 кг хуш модны цайруулсан самар хулгайлан, бусдад 8 295 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

           шүүгдэгч Г.Амартөр нь 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас тайж” ХХК-ий хашаанд хураасан байсан хуш модны цайруулсан самраас Б.Октябрь, О.Серикболот нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан 2 удаагийн давтан үйлдлээр нийт 257 кг хуш модны цайруулсан самар хулгайлан, бусдад 1 901 800 төгрөгийн хохирол учруулсан,

 

           шүүгдэгч О.Серикболот нь 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас тайж” ХХК-ий хашаанд хураасан байсан хуш модны цайруулсан самраас Б.Октябрь, Г.Амартөр нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан 2 удаагийн давтан үйлдлээр нийт 257 кг хуш модны цайруулсан самар хулгайлан, бусдад 1 901 800 төгрөгийн хохирол учруулсан,

 

           шүүгдэгч Б.Октябрь нь 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас тайж” ХХК-ий
хашаанд хураасан байсан хуш модны цайруулсан самраас О.Серикболот,
Г.Амартөр нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан 2 удаагийн давтан үйлдлээр нийт 257 кг хуш модны цайруулсан самар хулгайлан бусдад 1 901 800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Наранбаатар мэдүүлэхдээ:

Би Г.Гантулга, А.Монхоодой нартай хамт 2 удаагийн үйлдлээр хулгай хийсэн. Тэд самраа зарж, надад 2 удаа 600 000 төгрөг авчирч өгсөн ба би 1 200 000 төгрөг авсан. Самар зарахад нь би хамт яваагүй. Хулгай хийсэн самраа Г.Гантулгын машинаар зөөсөн. Би үйлдсэн хэрэгтээ их гэмшиж, харамсаж байна. Хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Хойшдоо дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Буруу юм хийсэн болохоор захирлаасаа уучлалт гуйсан. Би тус компанид 9 жил ажилласан байсан. Г.Гантулгын машиныг үнэлсэн үнэлгээтэй маргах зүйлгүй, түүний үнийг хуваан төлөхөд татгалзахгүй. Хохирлыг төлж барагдуулсан. Манай эхнэрийн 2 уушиг нь устаад эмчилгээ хийлгэж, саяхан хагалгаа хийлгэсэн. Иймд энэ байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Гантулга мэдүүлэхдээ:

Би Б.Наранбаатар, А.Монхоодой нартай хамтран хулгай хийсэн нь үнэн. Хохирлыг бүрэн төлсөн. 31-34 УБВ улсын дугаартай, “Приус 20” маркийн машин нь миний эзэмшилд байдаг юм. Хулгай хийсэн самраа уг машинаар зөөсөн. Энэ машин Монгол улсад орж ирээд 2 жил болсон, 143 000 км орчим гүйлттэй, хуучин юм. Монгол улсад дөнгөж орж ирсэн, шинэ машин нь 10 000 000 төгрөгийн үнэтэй байгаа. Миний эзэмшлийн машины үнэлгээг зах зээлийн үнээс өндөр үнэлсэн байна. Ийм машин 6 000 000-7 000 000 төгрөгийн үнэтэй байгаа. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахиж хулгай хийхгүй. Машинаа хураалгамааргүй байна. Шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй байхыг хүсэж байна гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Монхоодой мэдүүлэхдээ:

Би ганцаараа болон Г.Гантулга, Б.Наранбаатар нартай хамт хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтэд үйлдсэн хэргийг маань үнэн зөв бичсэн тул хүлээн зөвшөөрч байна. Г.Гантулгын машин одоо зах зээл дээр 7 000 000-8 000 000 төгрөгийн үнэтэй байгаа. Түүний машины үнийг хувааж төлөөд, машиныг өөрт нь буцаан олгоход татгалзах зүйлгүй. Миний гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан найз М.Энхтүвшингийн машиныг 6 200 000 төгрөгөөр буюу хэт өндөр үнээр үнэлсэн байсан. Тэр машинаа 1 200 000 төгрөгөөр зарсан, одоо түүнд байхгүй гэсэн. Ийм машин одоо 2 000 000-3 000 000 төгрөгийн үнэтэй байдаг. Би үйлдсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж, гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл хэзээ ч хийхгүй. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.Серикболот мэдүүлэхдээ:

Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирлоо нөхөн төлсөн. Дахиж хэрэгт орооцолдохгүй гэдгээ амлая. Хулгай хийсэн самраа Б.Октябрийн машинаар зөөсөн нь үнэн. Энэ машины үнийг хуваан төлж, машиныг түүнд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Амартөр мэдүүлэхдээ:

Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би одоо үсчингээр ажиллаж байгаа. Цаашдаа энэ ажлаа хийнэ. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Цаашдаа дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Б.Октябрийн машины үнийг улсын орлогод төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Октябрь мэдүүлэхдээ:

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машиныг би компанийхаа нягтлангаас цалингаасаа төлөхөөр тохирч, 2 жилийн өмнө лизингээр 5 500 000 төгрөгөөр авсан. Мөнгийг нь бүрэн төлж чадаагүй тул машин Эрдэнэлхамын нэр дээр байдаг. Энэ машины үнэлгээг хэт өндрөөр үнэлсэн байна. Зах зээлд ийм хуучин машин 3 000 000-4 000 000 төгрөгийн үнэтэй байгаа. Миний машинаар Г.Амартөр, О.Серикболот нар нь хулгай хийсэн самраа зөөсөн нь үнэн. Энэ машины үнийг хуваан төлж, улсын орлого болгоход татгалзах зүйл байхгүй. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна. Шүүхээс ял шийтгэлийг минь хөнгөрүүлж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Мөнхсайхан мэдүүлэхдээ:

...2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумаас 13 582 кг самар бэлтгэн авчирч, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хас тайж” ХХК-ий хашаанд хураасан. Түүнээс хойш 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сингапур улс руу ажлын шугамаар яваад 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсад ирсэн. Тэгээд ажил дээрээ ирэхэд манай хашааны голд гадаа хураасан байсан задгай самраас хулгайд алдагдсан байсан. Тэгээд компаний хашаанд байсан хяналтын камерыг шалгаж үзэхэд манай ажилчид хулгай хийж байгаа бичлэгүүд байсан. Камерын бичлэгийг шүүж үзэхэд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи бичлэг байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 44, 45 дугаар хуудас),

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Баярчимэг мэдүүлэхдээ:

...2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ц.Энхтуяа над руу залгаад таны картнаас 900 000 төгрөг авч, мөнгөөр нь самар худалдаж авсан. 1 кг-ыг 6 500 төгрөгөөр авсан гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа Ц.Энхтуяа над руу залгаад “нөгөө самар зарсан хүн ярьж байна, самар авах уу гэж байна, та кг-лаад авчих, би танай гэрийг заагаад явууллаа” гэж хэлсний дараа 3 эрэгтэй манай гэрт ирсэн. Би тэр залуучуудын авчирсан самрыг кг-лаж үзэхэд 345 кг самар байсан. Нийт 2 240 000 төгрөг болсон. Тэр өдрөөс хэд хоногийн дараа миний утас руу залгаад “нөгөө самрын хүн байна, та дахиад самар худалдаж авах уу” гэж асуусан. Би тэр залуугаас 3 050 000 төгрөгөөр 469 кг самар авсан. Ц.Энхтуяа бид 2 тэдгээр залуучуудаас нийт 3 удаа, 952 кг самар худалдан авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 46 дугаар хуудас),

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Энхтуяа мэдүүлэхдээ:

...2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нөхрийн дүү Ананд утсаар яриад “энд нэг хүн самар зарах гээд явж байна, та самар авч байгаа юм уу, энэ хүн самраа 6 500 төгрөгөөр зарах гэж байна” гэсэн. Тэгээд самрыг кг-лаж үзэхэд 139 кг болж байсан. Би М.Баярчимэг эгчийн картнаас 900 000 төгрөг авч тэр залуучуудад өгсөн. Тэр залуучууд миний утасны дугаарыг аваад “дахиад самар зарна” гээд яваад өгсөн. Дараа нь тэр залуучууд миний утас руу залгаад “дахиад самар зарна” гээд ярьсан. Би тэр залуучуудыг “М.Баярчимэгтэй уулзаад самраа өгчих” гээд утасны дугаарыг өгсөн. М.Баярчимэг эгч над руу залгаад “самар авсан” гэж байсан. М.Баярчимэг эгч бид 2 тэр залуучуудаас 3 удаа самар худалдаж авсан. Хэдэн төгрөгөөр, хэдэн кг самар авсныг Баярчимэг эгч тодорхой мэдэж байгаа гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 47 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Энхтүвшин мэдүүлэхдээ:

...он сарыг сайн санахгүй байна, би Б.Ганбаттай Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн зааланд тоглоод явж байх замд А.Монхоодой залгаад 10 дугаар хороололд байна, хүрээд ир гэсэн. Б.Ганбат бид 2 гэр лүүгээ харих замдаа А.Монхоодойг аваад харьж явахад А.Монхоодой “манай ажил руу явчихаад ирье, юм авах хэрэгтэй боллоо” гэхээр нь Гурвалжингийн гүүр даваад ажил руу нь явсан. Тэгээд ажлынх нь гадна зогсож байхад 30-40 минутын дараа А.Монхоодой ажлаасаа 3 билүү 4 шуудайтай зүйл авч гарч ирээд, миний машины хойд талын тээш руу өөрөө хийсэн. Тэндээсээ яваад Цэргийн хотхон дээр Б.Ганбатыг буулгаад, 21 дүгээр хороолол руу явах замд А.Монхоодой машинд ачсан зүйлээ аваад буусан. Дараа нь миний машины багаажинд самар асгарсан байсан. Тэр өдрөөс нэлээн удсаны дараа А.Монхоодой залгаад “цагдаагийн газар дуудагдах боллоо, чиний машинд ачсан зүйлийг би ажлаасаа хулгайлсан байсан” юм гэж хэлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 50 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ганбат мэдүүлэхдээ:

...М.Энхтүвшин руу А.Монхоодой залгаад 10 дугаар хорооллоос түүнийг  аваад гэр лүүгээ явж байхад А.Монхоодой “ажлаас юм аваадахъя” гээд дагуулж явсан. Ажил дээр нь очсон чинь А.Монхоодой шуудайтай юм гаргаж ирээд М.Энхтүвшингийн машины арын багажинд хийсэн. Тэндээсээ гэр лүүгээ яваад би Цэргийн хотхоны гадна буусан. М.Энхтүвшин, А.Монхоодой нар Толгойт руу явсан  гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 51 дүгээр хуудас)

 

2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

...2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг 40 минут гэх ба 12 секундэд “Хээр Адуу” ХХК-д хольц найруулагч ажилтай Г.Амартөр үүд хэсэг рүү очиж захирлын гэрэлтэй байгаа өрөөний цонхоор харж ажиглалт хийж байгаад 26 секундэд харуулын төв хаалгаар гарч яваад 19 цаг 36 минутад самар хураасан хэсгээс үйлдвэр лүү орох үед тус компанид туслах ажилтан О.Серекболот цайвар өнгийн хувцастай гарч байгаа бичлэг хийгдсэн байв. Самар хураасан талбайн урд гадна хяналтын камерыг шүүхэд ажилтан О.Серикболот хашаа дагаж явж байгаад үйлдвэр лүү орж байгаа хүнийг хараад “уг бичлэгт байгаа хүн би байна, би үйлдвэрийн бохир соруулахаар яваад буцаж үйлдвэрийн байр руу орсон юм. Бохир соруулахад гадаа их уддаг тул гадуур хувцас авч явсан нь бичлэгт харагдаж байна” гэлээ.

2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг 45 минутаас 21 цаг 50 минутын үед үзэгдэх орчин хязгаарлагдмал бүрэнхий байх бөгөөд самар хураасан талбайн урд булангийн камерт самар хулгай хийж байгаа бүдэг бичлэг хийгдсэн байв.

2015 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 01 цаг 05 минутад “Хээр Адуу” ХХК-ий гадна хяналтын камерт ачааны жижиг цагаан машины дэргэд саравчтай малгай өмссөн залуу ирж зогсоход самар хураасан гэх газраас цайвар хувцас өмссөн хүн гарч ирээд уг саравчтай малгайтай хүнтэй уулзаж байгаад 2 тийш салж нэг нь үйлдвэрийн байр луу нөгөө нь хураасан самар луу явж дахин хоёул хоёр талаас уулзаад ярилцаж байгаад харуулын байр луу хамт явж байгаа дүрс бичигдсэн байхыг О.Серикболот хараад “энэ бичлэгт харуул Баасандорж болон би харагдаж байна. Намайг самар хашаа давуулахаар бэлдэж байхад харуул Баасандорж ирсэн. Тэгээд би контейнер, хураасан шилний завсраар явж харуул дээр очиж байна. Энэ үед Баасандорж “наанаа юу хийж байгаа юм” гэж асуухаар нь “тамхи татаж байна” гэж хэлээд ойр зуурын зүйл ярьж байгаад би үйлдвэр лүү явсан. Тэгээд удаагүй буцаад иртэл Баасандорж самар хураасан газрыг шалгасан байсан. Баасандорж “чи яагаад самар хулгай хийж байгаа юм” гэхээр нь би учраа хэлээд “давуулсан самраа буцааж тавилаа” гээд давуулах гэж байсан 2 шуудай самрыг буцаан тавиад Баасандоржоос “цагдаа, үйлдвэрийн захиргаанд битгий хэлээч” гэж гуйгаад харуулын байр луу явж байгаа бичлэг байна гэлээ.

2015 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 07 цаг 45 минутын үед үйлдвэрийн байрнаас цайвар хувцас өмссөн хүн гараад үйлдвэрийн хойд хэсэгт очоод камераас нуугдан контейнер болон хураалгаатай хайрцагтай зүйлийн цаагуур ороод харагдахгүй болох үед удалгүй камер зоосон хашаа чичирч, камер доргиж байгаад зүгээр болох үед цайвар өнгийн хувцас өмссөн ажилтан хүн үйлдвэрийн арын хэсэг рүү орж байгаа бичлэгийг хараад О.Серикболот би өглөө үйлдвэрийн
байрнаас гарч урьд шөнө хулгай хийсэн газраа шалгаад, асгарсан самрыг түүж
цэвэрлэн, буцаад үйлдвэрийн байр луу орж байгаа бичлэг байна гэлээ.

2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 14 цаг 01 минутад гадаа бороотой байх үед үйлдвэрийн хойно байрлах арын улаан өнгийн том хаалганаас нэг хүн гарч хураалгаатай самрын хажууд зогсож байсан цагаан өнгийн амьжиргаа цагаан
машиныг асааж ухрааж хайрцагтай барааны араар шахаж харагдахааргүй тавиад үйлдвэр лүү орж байв. 14 цаг 31 минутын үед үйлдвэрийн самар үзэхээр шаргал өнгийн куртик, хөх биеийн тамирын өмд өмссөн, нөгөө нь бараан өнгийн хувцас өмссөн хоёр эрэгтэй хүн ирж, самрын бүтээлгийг эргэж тойрч шалгаж үзээд явсны дараа үйлдвэрийн байрнаас саарал өнгийн малгайтай ноосон цамц өмссөн 2 эрэгтэй хүн гарч ирэх ба нэг нь хаалга нь дээр үлдэж, хүн хараад зогсох үед нөгөө нь камераас нуугдан хашаа дагаж контейнерын араар орж харагдахгүй болоод удалгүй ачааны амьжиргаа цагаан машин ард ирж байгаа нь харагдах ба уг машины арын бүхээгийг сөхөж дээшлүүлж, самар хулгай хийхэд бэлдэж байх үөд цаана үлдсэн хүн ажиглаж хүн ирэхийг харж зогсож байв. Удалгүй самар бүтээсэн байсан хөх өнгийн бүтээлэг хөдөлж, самар хулгай хийх ба хайрцагнуудын араар явж машины ачих ба самар ачсаны хэрээр машин доош болж намсаж байгаа нь харагдаж байх ба ачиж дуусаад ачааны бүхээгийг буулгах үед хүн харж байсан залуу үйлдвэрийн хойно очих үед машинд самар ачсан саарал өнгийн ноосон малгайтай залуу, цэнхэр өнгийн ханцуйгүй куртик, саарал өнгийн саравчтай малгай өмссөн залуугийн хамт өөдөөс нь очиж уулзаад үйлдвэр лүү орж байв. 14 цаг 46 минутад үйлдвэрийн урд хэсгээс саарал өнгийн саравчтай малгайтай, ханцуйгүй цамц өмссөн хүн ирж ачааны машиныг асааж суугаад гарч байв. Гараад самраа буулгаад буцаж үйлдвэрийн хашаанд орж ирээд машиныг байрлуулаад үйлдвэр лүү орж байгаа бичлэг байхыг Г.Амартөр хараад үйлдвэрийн байрны гадаа хүн хараад зогсож байгаа хүн бол Г.Гантулга байна. Харин машин байрлуулж байгаа хүн Б.Наранбаатар байна, контейнерийн араас гарч ирсэн 2 хүн
бол эхний хүн А.Монхоодой, араас нь Б.Наранбаатар нар явж байна. Г.Гантулга,
Б.Наранбаатар, А.Монхоодой гурав хольцын байр луу хамт орж байна. Ачааны жижиг машиныг унаад, буцааж байранд тавьж байгаа хүн Б.Наранбаатар байна гэлээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 38, 39 дүгээр хуудас)

 

2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр сэжигтний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд:

...Г.Гантулга нь 5 шараас Саппоро чиглэлийн төв замаар ертөнцийн зүгээр зүүн тийш явж байгаад ертөнцийн зүгээр замын хойд талд “Хүн-Од” гэсэн хаягтай 4 давхар байрны зүүн талаар хойд зүгт эргэн шороон замаар 200 орчим метр газар яван дахин зүүн гар тийш эргэн ертөнцийн зүгээр баруун тийш 50 метр явахад чанх урд талд саарал өнгийн нимгэн төмөр гүйдэг хаалгатай, хаалганы хойд хэсэгт цагаан өнгийн фасад бүхий манаачийн шавар байртай, саарал бетон хашаа бүхий барилга, байгууламж байх ба сэжигтэн Г.Гантулга уг хашааны гадаа зогсоод “энэ миний ажиллаж байсан “Хээр адуу” ХХК-ийн хашаа би хашаан дотор задгай хураасан байсан самраас байгууллагын амьжиргаа цагаан машинд ачин, энэ хаалгаар авч гарсан” гэж заасан.

            Улмаар сэжигтэн Г.Гантулга нь энэ газраас авсан самрыг би 21 дүгээр хороололд байх самар авдаг айлд зарсан, одоо тэр айлыг зааж өгье гэснээр дээр дурдсан замаар буцаж яван 5 шарын уулзвараас ертөнцийн зүгээр чанх хойд зүгт явж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар луу орох замаар ертөнцийн зүгээр баруун тийш эргэн явсаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны чанх зүүн талаар ертөнцийн зүгээр зүүн тийш эргэн шороон замаар 10 орчим метр явахад улаан өнгийн тоосгон худгийн урд талд Баянгол 20 гэсэн гудамжны урд талаар орж, 20 орчим метр явж, дахин ертөнцийн зүгээр хойд зүгт эргэн 10 орчим метр явж зогсоод ертөнцийн зүгээр зүүн тийш харсан, цагаан цэнхэр өнгийн нимгэн төмөр гүйдэг хаалгатай, саарал өнгийн блокон хашаатай хаалганы дээд хэсэгт 24 гэсэн дугаар бүхий хашааг зааж “би энэ айлд ирж 6 шуудай самар зарсан” гэж заасан тул уг айлын хашааны хаалгыг тогшиход гэрт хүнгүй байсан тул уг самар зарсан гэх газрыг сэжигтэн Г.Гантулгаар заалгав.

Үүний дараа сэжигтэн Г.Гантулга би үүний дараа дахин 6 шуудай самар авсан тэр самрыг “Эмээлт” түүхий эдийн зах дээр зарсан. Одоо тэр газрыг зааж өгье гэсний дагуу дээрх айлд ирсэн замаар буцаж төв замтай нийлээд баруун аймгууд явах чиглэлийн замаар ертөнцийн зүгээр баруун тийш явж 22-ын товчоо өнгөрч явсаар “Эмээлт” түүхий эд авах цэгт ирлээ улмаар замын урд талд байх “Сод Монгол” шатахуун түгээх станцаас баруун тийш 200 орчим метр зайд төв замын урд хэсэгт зам дагуу байх саарал өнгийн бетон хашаатай, хашааны голын хэсэгт усан цэнхэр өнгийн шавар фасад бүхий байшинтай, байшингийн дээд хэсэгт “арьс, шир, ноолуур авна” гэсэн хаяг бүхий, ягаан өнгийн бүргэд хаалгатай байшингийн гадаа ирээд “энэ газар орой болсон хойно ирж, 6 шуудай самар зарж байсан” гэсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 199, 200 дугаар хуудас)

 

2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр сэжигтний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд:

...Г.Амартөр нь 5 шараас “Саппоро” чиглэлийн төв замаар ертөнцийн зүгээр зүүн тийш явж явж “Саппоро” худалдааны төвөөс урагш эргэн Гурвалжингийн гүүр даваад 300 орчим метр явж гэрэл дохиотой 4 замын уулзвараар ертөнцийн зүгээр баруун тийш эргэн ТЭЦ-4 цахилгаан станц чиглэлд хатуу хучилттай замаар явж байгаад ертөнцийн зүгээр замын хойд талд “Хүн-Од” гэсэн хаягтай 4 давхар байрны зүүн талаар хойд зүгт эргэн шороон замаар 200 орчим метр газар яван дахин зүүн гар тийш эргэн ертөнцийн зүгээр баруун тийш 50 метр явахад чанх урд талд саарал өнгийн нимгэн төмөр гүйдэг хаалгатай, хаалганы хойд хэсэгт цагаан өнгийн фасад бүхий манаачийн шавар байртай, саарал бетон хашаа бүхий барилга, байгууламж байх ба сэжигтэн Г.Амартөр уг хашааны гадаа зогсоод “энэ миний ажиллаж байсан “Хээр адуу” ХХК-ий хашаа би хашаан дотор задгай хураасан байсан самраас хулгай хийж, хашааны урд талаар давуулан гаргасан гэх тул уг самар байсан газрыг заалгахаар байгууллагын хашаагаар ороход хашааны урд хэсэгт П хэлбэрийн догол зайд цементээр хучсан талбай зассан байх ба уг талбай дээр самар хураасан байсан гэж заасан уг самар байсан газрыг сэжигтэн Г.Амартөрөөр заалгав.

Улмаар уг газар байсан самрыг хашааны урд талаар улаан өнгийн контейнер дагуулан хашаа давуулсан гэх тул уг хашаа давуулсан гэх газрыг сэжигтэн Г.Амартөрөөр заалгав.

Г.Амартөр нь “би хулгайлсан самраа ах Б.Октябрийн машинд ачин
“Хархорин” зах орж зарсан, одоо уг газрыг зааж өгье” гэсний дагуу дээрх ирсэн
замаар буцаж Хархорин худалдааны төвийн гадаа ирэхэд уг захын баруун
талын орох хаалганы ертөнцийн зүгээр баруун талд хойд зүгт харсан хаалгатай, хойд хэсэгт “алт, мөнгө, монет авна” гэсэн хаяг бүхий цэнхэр өнгийн чингэлэгийг гадаа ирээд би энэ дотор худалдаа хийж байсан хүнээс самар авдаг хүнийг асуухад энд байх хүн самар авдаг хүнийг дуудаад би тэр хүнд самраа зарсан гэв.

Г.Амартөр би үүний дараа дахин 5 шуудай самар авсан тэр самрыг “Эмээлт” түүхий эдийн зах дээр зарсан одоо тэр газрыг зааж өгье гэсний дагуу төв замаар баруун аймгууд явах чиглэлийн замаар ертөнцийн зүгээр баруун тийш явж 22-ын товчоо өнгөрч явсаар “Эмээлт” түүхий эд авах төвлөрсөн цэгт ирлээ улмаар замын урд талд байх “Сод Монгол” шатахуун түгээх станцаас баруун тийш 200 орчим метр зайд төв замын урд хэсэгт зам дагуу байх саарал өнгийн бетон хашаатай, хашааны гол хэсэгт усан цэнхэр өнгийн шавар фасад бүхий байшинтай, байшингийн дээд хэсэгт “арьс, шир, ноолуур авна” гэсэн хаяг бүхий, ягаан
өнгийн бүргэд хаалгатай байшингийн гадаа ирээд гадаа ирээд “энэ газар орой болсон хойно ирж зарсан гэв. (хэргийн 1 дүгээр хавтас, 202, 203 дугаар хуудас)

 

Гэрэл зургаар сэжигтэн этгээдийг танин олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд:

1. Г.Гантулга, 2. А.Монхоодой, 3. О. Серикболот, 4. Г. Амартөр, 5. Б.Наранбаатар, 6. Т.Баасандорж нарын гэрэл зургийг 1-6 дугаарлан дээр дурдсан дарааллын дагуу цаасан дээр нааж байрлуулан, гэрч М.Баярчимэгт үзүүлэхэд дээрх зургийг сайтар харж байгаад 1 дугаартай Г.Гантулгын зургийг зааж энэ 1 дугаарт байгаа хүн манай гэрт 2 удаа ирж самар зарсан хүн байна, энэ залуу тухайн үед 88030462 дугаарын утастай байсан шиг санаж байна. Мөн 2 дугаарт байгаа залуу хамт ирж байсан хүн шиг харагдаад байна, би 1 дугаарт байгаа залуу намайг дагаж яван АТМ дээр очин мөнгө авч байсан. Би харахдаа надтай хамт наймаа хийдэг залуутай адилхан харагдаж байсан. Харин бусад хүнийг хараад би танихгүй байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 206 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Наранбаатар ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 119 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Гантулга 2008 оны 6 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 134 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

А.Монхоодой ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 117 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

О.Серикболот ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 141 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Амартөр ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 131 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Октябрь Ховд аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 231 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

             Шүүгдэгч Б.Наранбаатар нь 2015 оны 10 дугаар 23-28-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас тайж” ХХК-ий
хашаанд хураасан байсан хуш модны цайруулсан самраас Г.Гантулга,
А.Монхоодой нартай урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан 3 удаагийн давтан үйлдлээр 1121 кг хуш модны цайруулсан самар хулгайлан, бусдад 8 295 000 төгрөгийн хохирол учруулсан,

            

              А.Монхоодой нь  2015 оны 10 дугаар сарын 12-28-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас тайж” ХХК-ий
хашаанд хураасан байсан хуш модны цайруулсан самраас Г.Гантулга, Б.Наранбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан 3 удаагийн давтан үйлдлээр 1121 кг самар,

 2015 оны 10 дугаар сарын 12-ны орчим ганцаараа 1 удаагийн үйлдлээр 139 кг самар буюу нийт 1260 кг хуш модны цайруулсан самар хулгайлж, бусдад 9  324 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            Г.Гантулга нь 2015 оны 10 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хас тайж” ХХК-ий хашаанд
хураасан байсан хуш модны цайруулсан самраас А.Монхоодой, Б.Наранбаатар
нартай урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан 3 удаагийн давтан үйлдлээр нийт 1121 кг хуш модны цайруулсан самар хулгайлан, бусдад 8 295 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

           Г.Амартөр нь 2015 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас тайж” ХХК-ий хашаанд хураасан байсан хуш модны цайруулсан самраас Б.Октябрь, О.Серикболот нартай урьдчилан үгсэн тохиролцож,  тээврийн хэрэгсэл ашиглан 2 удаагийн давтан
үйлдлээр нийт 257 кг хуш модны цайруулсан самар хулгайлан, бусдад 1 901 800
төгрөгийн хохирол учруулсан,

 

           О.Серикболот нь 2015 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас тайж” ХХК-ий хашаанд хураасан байсан хуш модны цайруулсан самраас Б.Октябрь, Г.Амартөр нартай урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан 2 удаагийн давтан
үйлдлээр нийт 257 кг хуш модны цайруулсан самар хулгайлан, бусдад 1 901 800
төгрөгийн хохирол учруулсан,

 

  Б.Октябрь нь  2015 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас тайж” ХХК-ий хашаанд хураасан байсан хуш модны цайруулсан самраас О.Серикболот, Г.Амартөр нартай урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан 2 удаагийн давтан үйлдлээр нийт 257 кг хуш модны цайруулсан самар хулгайлан бусдад 1 901 800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын  үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Мөнхсайхан, гэрч Ц.Энхтуяа, М.Баярчимэг, М.Энхтүшин, Б.Ганбат нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, 2016 оны 8 дугаар сарын 17, 18-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь бүрэн шалгажээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь шүүгдэгч нарын үйлдэлд байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлах шаардлага байхгүй болно.

Иймд шүүгдэгч Б.Наранбаатар, Г.Гантулга, А.Монхоодой, О.Серикболот, Г.Амартөр, Б.Октябрь нарыг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэстэй байна.

 

Г.Гантулгын Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 6 сарын 03-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Б.Октябрийн Ховд аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жил хорих ялаар оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар “тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

 Шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч гомдолгүй байгаа зэрэг байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур  заавал хураана” гэж заажээ.

31-34 УБВ улсын дугаартай, “Приус 20” маркийн автомашин 2006 онд Монгол Улсад орж ирсэн, 143 841 км-ийн заалттай,

52-84 УНО улсын дугаартай, “Хонда фит” маркийн машин нь 2003 онд үйлдвэрлэгдсэн. 2011 онд Монгол улсад орж ирсэн, 142 297 км-ийн заалттай,

71-29 УНЛ улсын дугаартай, “Ниссан венгрөүд” маркийн автомашин 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монгол улсад орж ирсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, автомашины гэрэл зургууд зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

Гэтэл 31-34 УБВ улсын дугаартай, “Приус 20” маркийн автомашиныг 9 000 000 төгрөгөөр,

71-29 УНЛ улсын дугаартай, “Ниссан венгрөүд” маркийн автомашиныг  6 200 000 төгрөгөөр,

52-84 УНО улсын дугаартай, “Хонда фит” маркийн автомашиныг 6 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь одоогийн зах зээлд зарагдаж байгаа дээрх машинуудын үнээс өндөр тогтоогдсон байна.

“Приус 20” маркийн автомашин нь 6 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зарын сайтын үнийн лавлагаагаар,

“Хонда фит” маркийн автомашин нь 3 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зарын сайтын үнийн лавлагаагаар,

“Ниссан венгрөүд” маркийн машиныг эзэмшигч С.Наранбаатар бусдад 1 200 000 төгрөгөөр зарсан нь худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна.

Иймд Б.Наранбаатар, А.Монхоодой, Г.Гантулга нар нь хулгай хийхдээ ашигласан 31-34 УБВ улсын дугаартай, “Приус 20” маркийн автомашиныг хурааж, улсын орлого болгох үндэслэлтэй боловч уг машины үнэ 6 000 000 төгрөгийг дээрх шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлого болгож, харин машиныг эзэмшигч Г.Гантулгад,

мөн Г.Амартөр, О.Серикболот, Б.Октябрь нар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн  “Хонда фит” маркийн, 52-84 УНО улсын дугаартай машины үнэ 3 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлого болгон, уг машиныг эзэмшигч С.Эрдэнэлхамын эзэмшилд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

71-29 УНЛ улсын дугаартай, “Ниссан венгрөүд” маркийн автомашиныг эзэмшигч С.Наранбаатар нь бусдад 1 200 000 төгрөгөөр зарсан тул түүний худалдсан үнийг А.Монхоодойгоос гаргуулсан улсын орлого болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлын хэмжээг харгалзан тэдэнд ялгамжтай ял оногдуулсан,

шүүгдэгч нарын 2015 оны 10 дугаар сарын 12-28-ны өдрүүдэд хулгай хийсэн үйлдэлд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байхад яллах дүгнэлтэд тэднийг 2016 оны 10 дугаар сарын 12-28, 23-28, 23, 24-ний өдрүүдэд хулгай хийсэн гэж хэрэг үйлдсэн хугацааг буруу бичсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.