| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0150/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0132А |
| Огноо | 2015-09-04 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0132А
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0150/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, П.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
иргэдийн төлөөлөгч ***,
улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
шүүгдэгч ***ын өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт ***ийн ***, Зоригтбаатарын *** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000021 дугаартай хэргийг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***/.
Монгол Улсын иргэн, ы өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сум *** тоотод оршин суух, /Дарханд оршин суух хаяггүй/ улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***/.
Шүүгдэгч ***, *** нар нь давтан үйлдлээр бүлэглэж 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 23-24 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг Смайл баарны гадаа иргэн ***ыг дээрэмдэх зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж биед нь явсан самсунг ноте 1 маркийн гар утас, цүнхтэй эд зүйлс, куртик зэргийг дээрэмдэн авч 444 000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 15 дугаар сургуулийн хашаан дотор иргэн ***г дээрэмдэх зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж биед нь явсан нокиа маркийн гар утас, цүнхтэй эд зүйлсийг дээрэмдэн авч 335 000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2015 оны 02 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчимд шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг *** баарны гадаа иргэн ***ыг дээрэмдэх зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж биед нь явсан түрийвчтэй 120 000 төгрөг бичиг баримтыг дээрэмдсэн гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "...Ихэр могойгоос гараад тамхинд явж байхад ***тай 18-н буудал дээр тааралдсан юм. Тэгтэл *** нь хоёулаа энэ согтуу хоёр хүнийг дээрмэдье гэсэн. *** нь түрийвчтэй мөнгийг нь аваад зугтсан. Маргааш нь би тамхинд явж байхдаа цагдаад баригдаад нөгөө цагдаа зодож байгаад хэрэг хүлээлгэсэн. Би *** *** нарыг дээрэмдээгүй” гэх мэдүүлэг
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Намайг зах дээр явж байхад манай 2 найз ажилд явах уу? гэхээр нь би хамт 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2 найзтайгаа самранд явсан юм. Энэ хэрэг болж байхад би самранд явж байсан. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2 цагдаа ирж намайг машин дотроо дарамталж байгаад хэрэг хүлээлгэсэн. Харин ***ын түрийвчийг булаасан нь үнэн. Тэр үед би ганцаараа байсан. *** байгаагүй” гэх мэдүүлэг
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн ”... Би 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дархан сумын 5-р баг Арбатын гудамжинд Титаник баарны урд найз *** болон танил *** нартай уулзсан. Тэгээд *** *** бид хоёрыг согтуу хүн сэгсэрье гээд байсан. Тэгээд бид 3 Арбатын гудамжаар дэмий тамхи татаад алхсан. Тэгээд байж байтал Арбатын гудамжинд байрлах Смайл баарнаас нэг согтуу эмэгтэй гарч ирээд бид 3-ын өөдөөс ирж байсан. Тэгэхэд *** тэр эмэгтэй дээр очоод араас нь хөөе гэж дуудсанаа эргээд харахад нь нүүр лүү нь цохиод ухаан алдуулаад би тэр эмэгтэйгийн цүнхийг нь аваад зугтсан юм. Тэгээд би *** баарны зүгрүү зугтсан ба *** миний араас гүйж ирээд нөгөө гар цүнхийг авсан. Тэгээд тэр дээрэмдсэн цүнхээ онгойлгоод үзэхэд самсунг маркийн том гар утас болон түрийвч байсан ба түрийвч нь дотор задгай 10 000 төгрөг байсан би тэр мөнгөнөөс нь 5000 төгрөгийг нь авсан тэгээд тэр цүнхийг нь удалгүй *** баарны ойролцоо хаясан. Тэр үед *** байгаагүй, яг тэр эмэгтэйгийн цүнхийг авах үед алга болчихсон. ... Манай найз *** бид 2 одоогоос 5-6 хоногийн өмнө хуучин Дарханд 18-н буудал дээр орой 21 цаг өнгөрч байхад 1 согтуу 40 орчим насны эрэгтэй бараг тасарчихсан хэвтэж байсан тэгэхээр нь *** бид хоёр тэр эрэгтэйг дээрэмдэхээр тохиролцоод тэр эрэгтэйгийн хүрэмний дотор талын халааснаас шар өнгийн арьсан түрийвчийг нь *** аваад 15-р сургуулийн зүгрүү зугтсан ба би Төмөр замын вокзалын зүг рүү зугтсан. Тэр түрийвчинд нь 5000 төгрөг иргэний үнэмлэх виза карт байсан ба 5000 төгрөгийг нь *** авсан. Мөн 2015 оны 01 дүгээр сарын дундуур *** бид хоёр Дархан сумын 5-р баг 15-р сургуулийн хашаан дотор 23 цагийн үед 50 гаран насны хар өнгийн хувцастай эмэгтэй ганцаараа явж байхаар нь би очоод тэр эмэгтэйгийн гарнаас нь гар цүнхийг нь шүүрээд зугтаасан. Тэгэхэд *** араас дагаад гүйж байсан. Тэгээд *** бид 2 гүйгээд *** баарны хойд талд цүнхийг нь онгойлгоод үзэхэд 80 000 төгрөг, хар өнгийн түрийвч нокиа маркийн гар утас зэрэг эд зүйлс байсан ба цүнхийг нь хаяад мөнгийг нь *** бид 2 тэнцүү хувааж авсан” /хэргийн 57 дугаар хуудас/,
....2015.02.01-ний орой 21 цаг өнгөрч байхад 18-н буудлын хажуугаас ширхэгээр тамхи авчихаад явж байсан чинь 15-р сургуулийн хажууд ***тай тааралдсан чинь надад хоёулаа ийшээ явья *** баарны урд 2 согтуу хүн явж байна тэр 2 хүний юмыг сэгсэрье гэж хэлээд намайг дагуулаад явсан юм. Ингээд *** баарны урагшаа явж байсан чинь урд 2 согтуу хүн байсан ба нэг нь тасраад нилээн согтчихсан байсан ба нөгөөх нь босгох гээд байж байсан. Тэгтэл *** тэр хоёр дээр гүйж очоод газар уначихсан байсан хүний куртикны энгэрийн халааснаас нь түрийвчийг нь аваад Турк сургууль чиглээд зугтаасан. Харин нөгөө ах нь намайг барьж авах гэхлээр нь би 18-н буудал тал руу зугтаасан юм. Ингээд зугтааж байгаад би ***тай МАХ-ын 60 айлын хажууд тааралдаад түрийвчинд нь хэдэн тегрөг байна вэ гэж асуухад 5000 төгрөг байна би үүнийг нь авлаа гэж надад хэлэхээр нь тэг тэг гэж хэлээд 2 тийшээ салаад явсан. Ингээд маргааш өглөө нь цагдаад баригдаж цуг явсан хүнээ дагуулж ир гэж хэлэхээр нь *** дээр очиж түрийвчийг нь яасан юм бэ гэж асуухад би траншейны нүх рүү шидчихсэн гэж хэлээд надад 18-н буудлын цаана байх траншенаас нөгөө түрийвчийг авч надад өгөхөөр нь би цагдаа дээр авч ирж өгсөн юм..., Би хажууд нь байсан хүнтэй би найзыг чинь таксинд суулгаад өгье энэ хүн хөлдөөд үхчихэж магадгүй шүү дээ гэж ярилцаж байх үед *** тэр ахын түрийвчийг нь авсан юм.... *** худлаа ярьж байна надад нэг ч мөнгө өгөөгүй *** надад хэлэхдээ түрийвчинд нь 5000 төгрөг л байна гэж хэлсэн... гэх мэдүүлгүүд /хэргийн 74-75 дугаар хуудас/
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн "...2014 оны 12 дугаар сарын 28-ны шөнө *** бид хоёр Арбатын гудамжаар явж байхад Буян зах дээр тэрэг түрдэг, ачигч хийдэг *** явж таарсан. *** Смайл баарнаас согтуу эмэгтэй хүн гараад ирсэн чинь энэ эмэгтэйг дээрэмдье гэж хэлээд нөгөө эмэгтэй дээр явж очоод нүд рүү нь цохиод цүнхтэй зүйлийг аваад зугтаасан. Тэгээд цүнхийг *** бид 3 үзэхэд ногоон өнгийн эмэгтэй хүний цүнх байсан, дотроос нь Самсунг маркийн том гар утас гарсан, түрийвч байсан, өөр ямар зүйл байсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 95-96 дугаар хуудас/,
... Он сар өдрийг нь санахгүй байна тухайн орой би тамхи олж татахаар Арбатын гудамжинд явж байгаад ***тай тааралдсан юм. Тэгээд ***тай юм ярьж байхад *** хажуугаар нэг хөгшин эгч өнгөрсөн чинь *** энэ эгчийг сэгсэрье гэж хэлсэн. Тэгэхээр нь би явахгүй гэж хэлсэн тэр үед *** нөгөө эгчийн хойноос нь яваад 15-р сургуулийн хойд хашаан дотор цүнхийг булааж аваад зугтаасан...” гэх мэдүүлэг/хэргийн 145 дугаар хуудас/
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “2015 оны 02 дугаар сарын 01-ний орой гэрээсээ гараад 18-н буудал руу тамхи татахаар явсан юм. Ингээд Арбатын гудамжинд явж байсан чинь Улаанаа буюу ***тэй тааралдаад хоёулаа цуг 18-н буудал дээр байх нэрийг мэдэхгүй хүнсний дэлгүүр орж тамхи аваад гарсан юм. Дэлгүүрээс гарсан чинь замын эсрэг талд буюу *** баарнаас доош уруудаад 18-н буудлын ойролцоо 2 ах согтуу явж байсан юм. Тэр хоёр ахын нэг нь тасраад газар уначихсан байсан ба согтолт нь арай гайгүй байсан ах тасраад уначихсан байсан ахын халааснаас түрийвчийг нь авч байхад Улаанаа гүйж очоод тэр ахаас нөгөө түрийвчийг нь аваад надад өгөхөөр нь би аваад вокзал руу зугтаасан юм. Намайг зугтаахад Улаанаа миний араас дагаад гүйсэн юм. Улаанаа бид хоёр зугтааж гүйж байгаад вокзалын ар талын цэцэрлэгийн хашаанд орж түрийвчийг нь үзэхэд дотор нь 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт буюу нийт 100.000 төгрөг байхаар нь тэрийг бид нар хувааж авсан. Харин түрийвчийг нь Улаанаа авсан. Хувааж авсан мөнгөө аваад Улаанаа бид 2 гэр гэрлүүгээ явцгаасан. Намайг гэртээ харихад ээж ***, аав *** нар байсан ба би тэр 50.000 төгрөгийг самранд явж олсон мөнгө байгаа юм гэж хэлээд өгсөн юм. ...Тэр хүнийг түлхэж газар унагаасан асуудал байхгүй гартаа барьчихсан байхад нь түүний гарнаас *** буюу Улаанаа булааж аваад надад өгсөн юм. Тэгээд тэр түрийвчинд 120.000 төгрөг байгаагүй харин 100.000 төгрөг байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 71-72 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн "... 2014 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн үед Арбатын гудамжаар *** /Улаанаа/ бирж дээр ачигч хийдэг ахын хамт явж байгаад Смайл баарнаас намхан залуухан эмэгтэй согтуу гараад явж байхад нь тэр эмэгтэйгийн нүд рүү нь зах дээр ачигч хийдэг ах гараар цохиод газар унахад нь *** цүнхийг аваад зугтаахдаа бас куртикийг нь аваад ирсэн. Тэр эмэгтэйг Смайл баарны арагшаа чирээд орсон. *** баарны хажуугийн байрны орцонд ороод цүнхэн дотор нь нокиа маркийн гар утас харагдсан бас 50.000 төгрөг байсан мөнгийг бид 3 хувааж авсан. Тэгээд тэр байрны хог дээр цүнхийг хаясан. Куртикыг *** авсан, тэгээд бид 3 салсан. Самсунг Нөт 1 маркийн гар утсыг би хараагүй, *** надад цүнхэн дотроос нь нокиа маркийн гар утсыг харуулсан, бээлий ороолт малгай л лав би мэдэхгүй, би үнэхээр хараагүй куртикийг *** өмссөн байж байсан.
... 2015 оны 01 дүгээр сарын дундуур 15 дугаар сургуулийн хашаанд нэг эгч явж байхаар нь *** бид хоёр очиход *** тэр эгчийг түлхэж унагаагаад цүнхийг нь аваад зугтаасан. Тэгээд цүнхэнээс нь 70.000 төгрөг. нокиа маркын гар утас гарч ирсэн. *** Ихэр могой орж утсыг 30.000 төгрөгөөр зарсан. Харин 70.000 төгрөгийг 35 000 төгрөгөөр бид 2 хувааж авсан" гэх мэдүүлэг /хэргийн 100-101 хуудас/
2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч ***ыг яллагдагчаар өгсөн: “***, *** гэх 2 хүнийг дээрэмдсэнээ хүлээн зөвшөөрч байна. *** гэх хүнийг би дээрэмдээгүй, хэрэг болох үед нь байгаагүй юм. ***, *** гэж хүн огт байхгүй худлаа зүйл ярьсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 212-213 дугаар хуудас/
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Смайл караокенаас гараад Арвиндалай баарны нийтийн караоке руу орж 3 дуу дуулчихаад гараад буцаад Смайл караоке руу орсон. Тэгээд би тэндээ нийтийн караоке руу ороод 3 дуу дуулчихаад байж байтал тэр баарны эзэн эмэгтэй манайх хаах гэж байна миний дүү гараарай гэхэд нь би хувцасаа өмсөөд гарсан. Тэгэхэд 23 цаг 40 минут болж байсан. Тэгээд би Смайл баарны хажууд тамхи татаад зогсож байтал араас нэг залуу хөөе гээд дуудахаар нь эргээд харах гэтэл шууд нүд рүү цохисон. Тэгээд миний нүд маш их өвдөөд нүдээ дараад доошоо тонгойгоод ухаан алдчихсан. Тэгээд сэрэхэд миний куртик гар цүнхтэй эд зүйл алга болчихсон байсан ба намайг смайл баарны ард талын РС тоглоомын хажууд газар хэвтүүлчихсэн нэг залуу миний дээрээс өвдөглөөд суучихсан миний хоолойг гараараа боогоод “чамайг үхчихлээ гэж бодсон чинь чи үхээгүй байсан юм уу гээд" намайг хүнд хэлэх юм бол байгаа газарт чинь очиж ална шүү гээд байсан. Тэгсэнээ босоод гүйгээд явчихсан, Тэр залууг хаашаа гүйснийг нь анзаараагүй,
“Смайл” баарны хажуу талд байх РС тоглоомын газрын хажууд модны дэргэд миний дээр туранхай өндөр, жижиг толгойтой, цайвар царайтай, томдсон куртик өмссөн, куртик нь гадна талдаа ил дөрвөлжин халаастай байсан. Намайг дээрээс өвдөглөөд суусан байхад хөлийнх нь өвдөг нухаж байсан би туранхай хүн байна гэж бодож байсан. Мөн доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 33-35 дугаар хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би баарнаас гарахад нилээн согтчихсон байсан болохоор хэдэн цаг болж байсныг анзаарч хараагүй, ямар ч байсан харанхуй болоод нилээн орой болчихсон байсан. Ингээд *** бид 2 баарнаас гараад явж байсан чинь араас 2 залуу гүйж ирээд намайг хавсарч газар унагаагаад куртикны энгэрийн халаасанд байсан бор өнгийн түрийвчтэй мөнгийг аваад зам хөндлөн гараад вокзал чиглэл рүү зугтаачихсан юм. 120.000 төгрөг, Уранбилэг эгчийн виза карт, миний өөрийн иргэний үнэмлэх зэрэг эд зүйлүүд байсан. Тухайн түрийвчийг 2014 оны намар 10.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. ...Тэр хоёр залуугийн арай туранхай эцэнхий царайтай залууг нь харвал танина. Тухайн үед тэр хоёр залуугийн яг хэн нь миний түрийвчийг аваад зугтаасан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан хоёулаа хүрч ирээд нэг нь миний түрийвчийг халааснаас аваад зугтаасан. Хоёр залуу гүйж ирээд нэг нь намайг хавсарч газар унагаагаад газар унасан байхад куртикны халааснаас миний түрийвчийг авсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 68-69 дүгээр хуудас/,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2015.01.16-ны орой 20 цагийн орчим охиныхоо гэрээс гараад явж байхад “Соронз” дэлгүүрийн урд талд өндөр нам 2 залуу хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгээд би юм бодолгүй цаашаа алхаад 15-р сургуулийн хашааны хаалгаар гарах гэж байтал хойноос 2 залуу гүйж ирээд өндөр нуруутай залуу нь намайг түлхэж газар унагасан. Тухайн үед би өөрийнхөө цүнхтэй эд зүйлийг гаран доороо дарж унахад өндөр нуруутай залуу нь миний гарыг татаж байгаад миний цүнхийг сугалж аваад зугтаасан юм. Тэгээд би хэсэг хугацаанд хэвтэж байгаад босоход гудамжаар явж байсан хүн хүрч ирээд юу болсон бэ гэж асуухад цүнхээ булаалгачихлаа гэж хэлэхэд цагдаад мэдэгд гэж хэлсэн юм. Тэгээд би цагдаагийн газарт ирж дуудлага өгсөн юм. 170 орчим см өндөр нуруутай, туранхай, харахад мангар дуу юм шиг залуу байсан. Нөгөөдөх нь намхан, хөх ногоон өнгийн куртик өмссөн залуу байсан. Тэр хоёр 20 орчим насны залуучууд шиг харагдсан. Өндөр нуруутай туранхай залууг нь харвал танина. Харин намхан залууг нь санахгүй байна, гэхдээ харвал таньж магадгүй. Өндөр нуруутай залуу нь туранхай шөвийсөн царай муутай харахад нэг сонин мангардуу юм шиг харагдаж байсан” гэх мэдүүлэг/хэргийн 135 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Тухайн үед нилээн муудсан байсан. Тэгтэл “***” баарны орчим гэнэт бид хоёрын дээр хүн дараад юм аваад явж байгаа харагдсан. Тэгээд би Турк сургуулийн зүгрүү нэг гүйсэн. *** түрийвч гэхээр нь би ардаас нь түрийвч өгөөч гээд орилсон, бид хоёрыг яаж унагаасныг мэдэхгүй байна. Түрийвч гээд *** орилохоор нь ардаас нь харахад туранхай эцэнхий нэг нүд нь солирдуу хүн зугтаасан юм. Тэгээд маргааш нь *** бид хоёр хайгаад Ихэр могойгийн наад талаар уруудаад ягаан байрны орчим явж байхад түрийвч аваад зугтаасан хүн явж байхаар нь таниад барьж авсан. Тэгээд түрийвчээ асуухад манай найз авсан гэж надад хэлсэн. Тэгээд би 15-р сургуулийн цагдаад нөгөө хүнээ өгөөд *** өргөдлөө бичиж өгөөд бид 2 хамт явцгаасан...” гэх мэдүүлэг / хэргийн 70 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015.01.16-ны орой ажил дээрээ байж байхад манай эхнэр *** надруу утсаар би цүнхээ дээрэмдүүлчихлээ гэрийн түлхүүр байхгүй айлд хонож байна гэж хэлсэн тэгээд би маргааш нь ажпаасаа буучихаад эхнэртэйгээ уулзаад юу болсон талаар асуухад 15-р сургуулийн хашаан дотор гэрлүүгээ харих гээд алахаад явж байхад хоёр залуу хойноос ирээд нэг залуу хойноос түлхэж унагаж гарт байсан цүнхийг маань аваад явчихсан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 138-р хуудас/
2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хохирогч ***аар Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд "...миний хоолойг боогоод дээрээс өвдөглөхөд их туранхай царайтай хүн харагдаж байснаас гадна өвдөг нь нухаж байсан. Мөн хөмсөг их тод хар, куртикны малгай нь томдоод чих харагдахад дэлдэн чихтэй харагдаж байсан. Куртикных нь халаасанд гадна талдаа дөрвөлжин том гаднаа коноптой байсан. Би энэ хүнийг биеийн ерөнхий байдал, царайны төрх, чихний хэлбэр, хөмсөг, хувцаслалт болон куртикнийх нь халаас өмдний өнгө куртикнийхаа малгайг өмссөн үедээ толгой нь жижигхэн дэлдэн чих харагдаж байсан шинж тэмдэгүүдээр нь таньж байна. Намайг дээрэмдсэн хүн энэ хүн мөн байна...” гэх тэмдэглэл /хэргийн 24-26 дугаар хуудас/,
Яллагдагч ***ын хохирогч ***ыг дээрэмдсэн гэх газар болон дээрэмдсэн цүнхийг хаясан гэх байрны орц, цүнхийг хаясан гэх хогийн цэг зэрэг газрыг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 29-30 дугаар хуудас/
Хохирогч ***ын бор өнгийн түрийвч, иргэний үнэмлэх, *** банкны карт зэрэг эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 65-66 дугаар хуудас/,
2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хохирогч ***гээр Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “3 гэсэн дугаар барьсан хүн /***/ тухайн үед өндөр нуруутай залуутай хамт явж байсан залуу мөн. Тухайн үед би дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө царайг нь харж байсан юм. Царайны ерөнхий төрх биеийн өндөр нам болон тухайн үед намайг сургуулийн хашааруу орохын наана явж байхад түүний түрүүний өндөр залуутай юм яриад зогсож байсан. Би царайгаар нь таньж байна. /хэргийн 128-130 дугаар хуудас/,
2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хохирогч ***гээр Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “2 гэсэн дугаартай хүн /***/ намайг түлхэж унаган цүнхтэй эд зүйлийг авсан залуу мөн. Зөв таньж байна. Миний гарнаас цүнх булааж байхад нь би царайг нь сайн харж авсан. Тухайн үед энэ залуу малгайтай цамц өмссөн байсан. /хэргийн 131-133 дугаар хуудас/,
Шинжээчийн №129 дугаартай "... ***ын биед нүдний алимны битүү гэмтэл, нүдний салст, зовхи хацар, хамар цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 43 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлэгийн магадлагаа №18/15 дүгнэлт,” /хэргийн 48 дугаар хуудас/, №17/15 дүгнэлт /хэргийн 50 дугаар хуудас/, эд зүйл үнэлсэн комиссын шийдвэр /хэргийн 8, 124 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 114-115 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн амьдрал, зан байдлын талаар өгсөн гэрчүүдийн мэдүүлэг /хэргийн 37-39 дүгээр хуудас/, ***, *** гэх хүмүүс байдаг талаар асууж тодруулсан мэдүүлэг /хэргийн 272-273, 275 дугаар хуудас/, бусад бичгийн баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэж 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 23-24 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг Смайл баарны гадаа иргэн ***ын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж нүдрүү нь цохиж унаган бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан цүнтэй эд зүйлс /гар утас, бусад эд зүйл/, куртик зэргийг дээрэмдэн авч 444.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
Мөн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд шүүгдэгч нар нь бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 15 дугаар сургуулийн хашаан дотор иргэн ***гээс эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн шүүгдэгч *** түлхэж унаган цүнхтэй эд зүйлсийг нь дээрэмдэн авч 335.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2015 оны 02 дугаар сарын 01-ний орой 20 цагийн орчимд шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг *** баарны гадаа иргэн ***ын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж хавсарч унаган биед нь явсан түрийвчтэй 120.000 төгрөг бичиг баримтыг дээрэмдэн авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн ”...2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *** *** бид хоёрыг согтуу хүн сэгсэрье гээд байсан. ... Смайл баарнаас нэг согтуу эмэгтэй гарч ирээд бид 3-ын өөдөөс ирж байсан. Тэгэхэд *** тэр эмэгтэй дээр очоод араас нь хөөе гэж дуудсанаа эргээд харахад нь нүүр лүү нь цохиод ухаан алдуулаад би тэр эмэгтэйгийн цүнхийг нь аваад зугтсан юм. ...Цүнхийг онгойлгож үзэхэд самсунг маркийн том гар утас болон түрийвч байсан ба түрийвч нь дотор задгай 10 000 төгрөг байсан би тэр мөнгөнөөс нь 5000 төгрөгийг нь авсан тэгээд тэр цүнхийг нь удалгүй *** баарны ойролцоо хаясан.
... хуучин Дарханд 18-н буудал дээр орой 21 цаг өнгөрч байхад ... 40 орчим насны эрэгтэй бараг тасарчихсан хэвтэж байсан тэгэхээр нь *** бид хоёр тэр эрэгтэйг дээрэмдэхээр тохиролцоод тэр эрэгтэйгийн хүрэмний дотор талын халааснаас шар өнгийн арьсан түрийвчийг нь *** аваад 15-р сургуулийн зүгрүү зугтсан би Төмөр замын вокзалын зүг рүү зугтсан. Тэр түрийвчинд нь 5000 төгрөг иргэний үнэмлэх виза карт байсан ба 5000 төгрөгийг нь *** авсан.
... Мөн 2015 оны 01 дүгээр сарын дундуур *** бид хоёр Дархан сумын 5-р баг 15-р сургуулийн хашаан дотор 23 цагийн үед 50 гаран насны хар өнгийн хувцастай эмэгтэй ганцаараа явж байхаар нь би очоод тэр эмэгтэйгийн гарнаас нь гар цүнхийг нь шүүрээд зугтаасан. *** баарны хойд талд цүнхийг үзэхэд 80 000 төгрөг, хар өнгийн түрийвч нокиа маркийн гар утас зэрэг эд зүйлс байсан ба цүнхийг нь хаяад мөнгийг нь *** бид тэнцүү хувааж авсан”... мэдүүлэг /хэргийн 57 дугаар хуудас/,
.... цагдаад баригдаж цуг явсан хүнээ дагуулж ир гэж хэлэхээр нь *** дээр очиж түрийвчийг нь яасан юм бэ гэж асуухад би траншейны нүх рүү шидчихсэн гэж хэлээд надад 18-н буудлын цаана байх траншенаас нөгөө түрийвчийг авч надад өгөхөөр нь би цагдаа дээр авчирч өгсөн юм.../хэргийн 74-75 дугаар хуудас/
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн "...2014 оны 12 дугаар сарын 28-ны шөнө *** бид хоёр Арбатын гудамжаар явж байхад Буян зах дээр тэрэг түрдэг, ачигч хийдэг *** явж таарсан. *** Смайл баарнаас согтуу эмэгтэй хүн гараад ирсэн чинь энэ эмэгтэйг дээрэмдье гэж хэлээд нөгөө эмэгтэй дээр явж очоод нүд рүү нь цохиод цүнхтэй зүйлийг аваад зугтаасан. Цүнхийг үзэхэд ногоон өнгийн эмэгтэй хүний цүнх байсан, дотроос нь Самсунг маркийн том гар утас гарсан, түрийвч байсан, өөр ямар зүйл байсныг би мэдэхгүй...” мэдүүлэг /хэргийн 95-96 дугаар хуудас/,
... Он сар өдрийг нь санахгүй байна ...хажуугаар нэг хөгшин эгч өнгөрсөн чинь *** энэ эгчийг сэгсэрье гэж хэлсэн. Тэгэхээр нь би явахгүй гэж хэлсэн тэр үед *** нөгөө эгчийн хойноос нь яваад 15-р сургуулийн хойд хашаан дотор цүнхийг булааж аваад зугтаасан...” мэдүүлэг /хэргийн 145 дугаар хуудас/
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “2015 оны 02 дугаар сарын 01-ний орой гэрээсээ гараад 18-н буудал руу тамхи татахаар явсан юм. ***тэй тааралдаад... дэлгүүрээс гарсан. Тэр хоёр ахын нэг нь тасраад газар уначихсан байсан ба согтолт нь арай гайгүй байсан ах тасраад уначихсан байсан ахын халааснаас түрийвчийг нь авч байхад *** гүйж очоод тэр ахаас нөгөө түрийвчийг нь аваад надад өгөхөөр нь би аваад вокзал руу зугтаасан юм... зугтааж гүйж байгаад вокзалын ар талын цэцэрлэгийн хашаанд орж түрийвчийг нь үзэхэд дотор нь 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт буюу нийт 100.000 төгрөг байхаар нь тэрийг бид нар хувааж авсан... мэдүүлэг /хэргийн 71-72 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн "...2014 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн үед Арбатын гудамжаар *** /Улаанаа/ бирж дээр ачигч хийдэг ахын хамт явж байгаад Смайл баарнаас намхан залуухан эмэгтэй согтуу гараад явж байхад нь тэр эмэгтэйгийн нүд рүү нь зах дээр ачигч хийдэг ах гараар цохиод газар унахад нь *** цүнхийг аваад зугтаахдаа бас куртикыг нь аваад ирсэн. Тэр эмэгтэйг Смайл баарны арагшаа чирээд орсон. *** баарны хажуугийн байрны орцонд ороод цүнхнийг үзэхэд нокиа маркийн гар утас харагдсан бас 50.000 төгрөг байсан мөнгийг бид 3 хувааж авсан. Тэгээд тэр байрны хог дээр цүнхийг хаясан. .... куртикыг *** өмссөн байж байсан...
... 2015 оны 01 дүгээр сарын дундуур 15 дугаар сургуулийн хашаанд нэг эгч явж байхаар нь *** бид хоёр очиход *** тэр эгчийг түлхэж унагаагаад цүнхийг нь аваад зугтаасан. Тэгээд цүнхэнээс нь 70.000 төгрөг, нокиа маркын гар утас гарч ирсэн. *** Ихэр могой орж утсыг 30.000 төгрөгөөр зарсан. Харин 70.000 төгрөгийг 35 000 төгрөгөөр бид 2 хувааж авсан"... гэх мэдүүлэг / хэргийн 100-101 хуудас/
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Смайл баарны хажууд тамхи татаад зогсож байтал араас нэг залуу хөөе гээд дуудахаар нь эргээд харах гэтэл шууд нүд рүү цохисон. Тэгээд миний нүд маш их өвдөөд нүдээ дараад доошоо тонгойгоод ухаан алдчихсан. Тэгээд сэрэхэд миний куртик гар цүнхтэй эд зүйл алга болчихсон байсан ба намайг смайл баарны ард талын РС тоглоомын хажууд газар хэвтүүлчихсэн нэг залуу миний дээрээс өвдөглөөд суучихсан миний хоолойг гараараа боогоод “чамайг үхчихлээ гэж бодсон чинь чи үхээгүй байсан юм уу гээд" намайг хүнд хэлэх юм бол байгаа газарт чинь очиж ална шүү гээд байсан.
“... миний дээр туранхай өндөр, жижиг толгойтой, цайвар царайтай, томдсон куртик өмссөн, куртик нь гадна талдаа ил дөрвөлжин халаастай байсан. Намайг дээрээс өвдөглөөд суусан байхад хөлийнх нь өвдөг нухаж байсан би туранхай хүн байна гэж бодож байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 33-35 дугаар хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...*** бид 2 баарнаас гараад явж байсан чинь араас 2 залуу гүйж ирээд намайг хавсарч газар унагаагаад куртикны энгэрийн халаасанд байсан бор өнгийн түрийвчтэй мөнгийг аваад зам хөндлөн гараад вокзал чиглэл рүү зугтаачихсан юм. 120.000 төгрөг, Уранбилэг эгчийн виза карт, миний өөрийн иргэний үнэмлэх зэрэг эд зүйлүүд байсан. ...Тэр хоёр залуугийн арай туранхай эцэнхий царайтай залууг нь харвал танина...” гэх мэдүүлэг /хэргийн 68-69 дүгээр хуудас/,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2015.01.16-ны орой 20 цагийн орчим “Соронз” дэлгүүрийн урд талд өндөр нам 2 залуу хоорондоо юм яриад зогсож байсан. ... цаашаа алхаад 15-р сургуулийн хашааны хаалгаар гарах гэж байтал хойноос хоёр залуу гүйж ирээд өндөр нуруутай залуу нь намайг түлхэж газар унагасан. ...цүнхтэй эд зүйлийг гаран доороо дарж унахад өндөр нуруутай залуу нь миний гарыг татаж байгаад миний цүнхийг сугалж аваад зугтаасан юм. ... 170 орчим см өндөр нуруутай, туранхай, харахад мангар дуу юм шиг залуу байсан. Нөгөөдөх нь намхан, хөх ногоон өнгийн куртик өмссөн залуу байсан. Тэр хоёр 20 орчим насны залуучууд шиг харагдсан. Өндөр нуруутай туранхай залууг нь харвал танина. Харин намхан залууг нь санахгүй байна, гэхдээ харвал таньж магадгүй” гэх мэдүүлэг/хэргийн 135 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "....*** түрийвч гэхээр нь би араас нь түрийвч өгөөч гээд орилсон, бид хоёрыг яаж унагаасныг мэдэхгүй байна. Түрийвч гээд *** орилохоор нь ардаас нь харахад туранхай эцэнхий нэг нүд нь солирдуу хүн зугтаасан юм. Тэгээд маргааш нь *** бид хоёр хайгаад Ихэр могойгийн наад талаар уруудаад ягаан байрны орчим явж байхад түрийвч аваад зугтаасан хүн явж байхаар нь таниад барьж авсан. Тэгээд түрийвчээ асуухад манай найз авсан гэж надад хэлсэн. Тэгээд би 15-р сургуулийн цагдаад нөгөө хүнээ өгөөд *** өргөдлөө бичиж өгөөд бид 2 хамт явцгаасан...” гэх мэдүүлэг / хэргийн 70 дугаар хуудас/,
Гэрч Я.Чоймполын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015.01.16-ны орой ажил дээрээ байж байхад манай эхнэр *** надруу утсаар би цүнхээ дээрэмдүүлчихлээ гэрийн түлхүүр байхгүй айлд хонож байна гэж хэлсэн... юу болсон талаар асуухад 15-р сургуулийн хашаан дотор гэрлүүгээ харих гээд алахаад явж байхад хоёр залуу хойноос ирээд нэг залуу хойноос түлхэж унагаж гарт байсан цүнхийг маань аваад явчихсан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 138-р хуудас/
2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хохирогч ***аар Таньж олуулах ажиллагаа хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, тэмдэглэлд "...миний хоолойг боогоод дээрээс өвдөглөхөд их туранхай царайтай хүн харагдаж байснаас гадна өвдөг нь нухаж байсан. Мөн хөмсөг их тод хар, куртикны малгай нь томдоод чих нь харагдахад дэлдэн чихтэй харагдаж байсан. Куртикных нь халаас гадна талдаа дөрвөлжин том гаднаа коноптой байсан. Би энэ хүнийг биеийн ерөнхий байдал, царайны төрх, чихний хэлбэр, хөмсөг, хувцаслалт болон куртикнийх нь халаас, өмдний өнгө, куртикныхаа малгайг өмссөн үедээ толгой нь жижигхэн дэлдэн чих харагдаж байсан шинж тэмдэгүүдээр нь таньж байна. Намайг дээрэмдсэн хүн 2 номерын дугаар барьсан хүн /***/ мөн байна...” гэх тэмдэглэл /хэргийн 24-26 дугаар хуудас/,
Яллагдагч ***ын хохирогч ***ыг дээрэмдсэн гэх газар болон дээрэмдсэн цүнхийг ухаж үзсэн гэх байрны орц, давхар, цүнхийг хаясан гэх хогийн цэг зэрэг газрыг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 29-30 дугаар хуудас/
Хохирогч ***ын бор өнгийн түрийвч, иргэний үнэмлэх, Б.Уранбилэгийн банкны карт зэрэг эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 65-66 дугаар хуудас/,
2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “3 гэсэн дугаар барьсан хүн /***/ тухайн үед өндөр нуруутай залуутай хамт явж байсан залуу мөн. Тухайн үед би дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө царайг нь харж байсан юм. Царайны ерөнхий төрх биеийн өндөр нам болон тухайн үед намайг сургуулийн хашааруу орохын наана явж байхад түүний түрүүний өндөр залуутай юм яриад зогсож байсан. Би царайгаар нь таньж байна. /хэргийн 128-130 дугаар хуудас/,
2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: Таньж олуулах ажиллагаа хийх үеэр хохирогч ***гийн өгсөн: “2 гэсэн дугаартай хүн /***/ намайг түлхэж унаган цүнхтэй эд зүйлийг авсан залуу мөн. ...Би зөв таньж байна. Миний гарнаас цүнх булааж байхад нь би царайг нь сайн харж авсан. Тухайн үед энэ залуу малгайтай цамц өмссөн байсан. /хэргийн 131-133 дугаар хуудас/,
Шинжээчийн №129 дугаартай "...***ын биед нүдний алимны битүү гэмтэл, нүдний салст, зовхи хацар, хамар цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хэргийн 43 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлэгийн магадлагаа №18/15, №17/15, дугаартай дүгнэлтүүд /хэргийн 48, 50 дугаар хуудас/, эд зүйл үнэлсэн комиссын шийдвэр /хэргийн 8, 124 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс шүүгдэгч ***, *** нарыг давтан үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: “...би ***, *** нарыг дээрэмдээгүй, гэмт хэрэг үйлдээгүй...” гэж мэдүүлснийг, шүүгдэгч ***ын “...***, *** нарыг дээрэмдэхэд оролцоогүй, хохирогч ***ын түрийвчийг булаасан...” гэж мэдүүлж байгааг, шүүгдэгч ***ын өмгөөлөгч Д.Пүрэвдоржийн “...шүүгдэгч *** хохирогч ***ыг дээрэмдэхэд оролцоогүй, хохирогч ***ын түрийвчийг, ***гийн цүнхийг хүч хэрэглэн довтолж дээрэмдээгүй булаасан гэж үзэж байгаа тул хэргийн зүйлчлэлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 болгон өөрчлүүлэх...” санал гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч ***, *** нар нь давтан үйлдлээр бүлэглэж хохирогч нарын эд зүйлийг биед нь хүч хэрэглэж авсан нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан, шүүгдэгч нарын хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тус тус тотоогдсон болно.
Шүүгдэгч ***, *** нар нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүддээ хохирогч ***ыг дээрэмдэх үйлдэлд *** гэх хүн оролцсон гэж мэдүүлж байснаа *** гэх хүн байхгүй *** гэх хүнтэй хамт хийсэн гэж мэдүүлснээр мөрдөн байцаалтын шатанд ***, *** гэх хүмүүс байдаг эсэх талаар ажиллагаа хийхэд ийм хүмүүс байгаагүй бөгөөд шүүгдэгч *** яллагдагчаар 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн ***, *** гэх хүмүүс байхгүй худлаа хэлсэн талаар мэдүүлсэн /хэргийн 271-272 дугаар хуудас/ мэдүүлэг, хохирогч *** амь биед нь халдаж эд зүйлийн дээрэмдсэн хүнийг *** гэж төрх байдлаар нь мөн өмсөж явсан хувцас зэргээр нь таньж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд энэ гэмт хэргийг ***, *** нар үйлдсэн бөгөөд, шүүгдэгч нар ***, *** гэж хийсвэр нэр гарган мэдүүлж байсан нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлэгийн магадлагаа /хэргийн 48, 50 дугаар хуудас/- аар шүүгдэгч ***, *** нар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, эрүүл гэсэн байх тул тус тус хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 114-115 дугаар хуудас/-аар тогтоогдсон болно. Түүнчлэн шүүгдэгч *** нь хохирогч ***ын хохирол төлбөрт 100.000 төгрөг шүүхийн шатанд өгсөн бөгөөд хохирогч *** нь "... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Шүүгдэгч нарт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *** *** нараас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч *** 444 000 төгрөг, *** 335 000 төрөг нэхэмжилж байгааг хуульд зааснаар шүүгдэгч нараас тэнцүү гаргуулан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг өөрсдийн боломжоор төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ар гэр, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж оногдуулах ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297 , 298, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийн *** нарыг давтан үйлдлээр, бүлэглэж бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр Зоригтбаатарын ***д 5 жил 01 сар /таван жил нэг сар/, шүүгдэгч ***ийн ***т 5 жил 01 сар /таван жил нэг сар/ хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***, *** нарт тус бүр оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 235 хоног /хоёр зуун гучин тав хоног/-ийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ***гээс нийт 389 500 төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тус тус олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***, *** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***, *** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ: Ж.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД: Г.ГЭРЭЛТ-ОД
П.БАТТУЛГА