Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0133

 


                                           

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


              Хэргийн индекс: 171/2015/0153/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Төмөрчөдөр 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ***, *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000213 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1 -нд Говь-Алтай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** /

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 19-нд Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** /

Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн  2015 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 1-р 60 айлын гадаа  автомашины зогсоол дээр байсан иргэн ***ийн *** улсын дугаартай Верна маркын автомашины 60 ампертай аккумлятор, севчений утас, ухрахын камер, бүрээтэй сигнал зэрэг 232 000 төгрөгний,
- Дархан сумын 9 дүгээр баг 4/4 дүгээр байрны орцны урд байсан иргэн ***ы эзэмшилийн  *** улсын дугаартай Портер маркын автомашинаас 100 000 төгрөгний үнэ бүхий Atlux нэртэй 90 ампертай аккумлятор хулгайлсан, 


              2015 он /Шийтгэх тогтоол/ ***, *** нар /145.2/
        - Дархан сумын 12 дугаар баг 1, 2 дугаар байрны голд байсан иргэн ***ы эзэмшилийн *** улсын дугаартай Кантер маркын автомашинаас 100 000 төгрөгний үнэ бүхий Solite нэртэй 100 ампертэй аккумляторыг тус тус хулгайлж нийт 432 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгтт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ 2015.03.20-ны орой 24 цаг өнгөрч байхад ***ыг дуудаад бид хоёр нэгдүгээр жаран айлаас аккумлятор, севчены утас, ухрахын камер, бүрээтэй сигнал олон улсын хойд талаас портер маркын машинаас аккумлятор авсан. Буцаагаад яг тэр хэвээр нь хүмүүсд нь өгсөн. Ухрахын камер, бүрээтэй сигналийн төлбөр болох 100.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2015.03.20-ны орой *** над дээр ирээд бид хоёр Олон улсын ард талаас цагаан өнгийн портер машинаас аккумлятор авсан. Тэгээд явж байгаад нэгдүгээр жаран айлаас аккумлятор, севчены утас, бүрээтэй сигнал авсан. Тэгээд 4.4 дүгээр байрны гаднаас аккумлятор авсан. Буцаагаад ухрахын камер, бүрээтэй сигналийн төлбөр болох 100.000 төгрөг, аккумлятор, севчены утасыг биет байдлаар нь өгсөн” гэх мэдүүлэг 
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015.03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө ***тай хамт Олон Улсын худалдааны төвийн ард баригдсан хоёр шинэ байрны гадаа байсан кантер маркын машин зогсож байхад аккумляторыг нь аваад Буян захын зогсоол дээр очсон. ....*** бид 2 Хээтэй хорооллын 4/4 дүгээр байрны гадаа байсан портер маркийн машины аккумлятор, 1/60 айлын гадаа верна аксент маркын машинаас аккумлятор, севчены утас бүрээтэй сигналь.. бид хоёр авсан” гэх мэдүүлэг / хэргийн 42 дугаар хуудас/,

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид хоёр Олон Улсын худалдааны төвийн ард баригдсан хоёр шинэ байрны гадаа кантер маркын машин зогсож байхаар нь аккумляторыг нь аваад Буян захын зогсоол дээр очсон. ....бид 2 Хээтэй хорооллын 4/4 дүгээр байрны гадаа байсан портер маркийн машины аккумлятор, 1/60 айлын гадаа верна аксент маркын машинаас аккумлятор, севчены утас бүрээтэй сигналийн бүрээ зэргийг аваад байж байхад хажуугаар машин явахаар нь хүн байна гээд бид хоёр өөр зүйл аваагүй яваад, мөн уг байрны гадаа зогсож байсан цонх нь онгорхой сонота-5 маркын машин байсан чинь *** машиныг онгойлгойд аккумлятор, запас дугуйг нь авсан” гэх мэдүүлэг / хэргийн 46 дугаар хуудас/,

            Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015.03.20-ны өдрийн орой 22 цагийн орчим аавынхаа гадаа ирээд өөрийн *** улсын дугаартай Верна маркын автомашинаа байрны гадаа байх зогсоол дээр тавьчихаад орж унтсан юм. Ингээд маргааш өглөө 09 өнгөрч байхад босож юманд явах гээд машинаа асаах гэтэл тоггүй болчихсон байхаар нь клем хөндийрсөн юм болов уу гэж бодоод машинаас буугаад харсан чинь кобудны урд нүүрийг эвдэлээд кобуд онгойлгоод дотор нь 60 ампертэй Делкор маркын аккумлятор, 4 ширхэг севечний утас, бүрээтэй сигналь, арын багажны дотор байх ухрахын камер зэрэг эд зүйл хулгайд хулгайд алдагдсан болохыг мэдээд цагдаагийн газарт дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би *** улсын дугаартай Кантер амркын авчааны автомашинтай юм. 2015.03.20-ны өдөр өөрийнхөө автомашиныг ОУХТөвийн ард байрлах шинээр баригдсан байсан 2 ширхэг шар өнгийн 5 давхар байрны гадаа автомашины зогсоол дээр 18 цагийн орчим байрлуулж тавьчихаад найз ***д харж байгаарай гэж хэлчихээд би өөрөө Сэлэнгэ аймгийн Ерөө сумруу ажлаар явсан юм. Би тэгээд 2015.03.23-ны өдөр Сэлэнгээс ирээд машинаа авах гээд очсон чинь *** надад хэлэхдээ 2015.03.21-ны өглөө босоод ирсэн чинь машины машины чинь аккумлятор алга болчихсон байна лээ гэж хэлж байсан юм“ гэх мэдүүлэг / хэргийн 21-22 дугаар хуудас/,

     Иргэний нэхэмжлэгч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015.03.20-ны өдөр Сэлэнгэ аймагаас өөрийнхөө *** улсын дугаартай Портер маркын автомашинтай Дархан-Уул аймагт ирж Дархан сумын 9 дүгээр баг 4/4 дүгээр байрны 16 дугаар орцны гадаа машинаа тавиад гэртээ орсон юм.  Ингээд маргааш өглөө нь 08 цаг 30 минутын орчим гэрээсээ гарч ирээд машинаа засах гэсэн чинь автомашины аккумляторыг тайлж  хулгайлж аваад явсан байсан“ гэх мэдүүлэг / хэргийн 24 дүгээр хуудас/,

            Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015.03.21-ний өглөө 11 цагийн үед *** надруу яриад тосгоныхоо гэрт хүрээд ир хашаанд чинь байна гэхээр нь би яваад очсон чинь ***, ***тай байж байсан *** хэдэн юм үлдээчихье гэхээр нь би ***аас ямар учиртай юм бэ гэж асуусан чинь *** миний юмнууд байгаа юм гэсэн тэгэхээр нь би юу ч бодолгүй хашаандаа үлдээчихсэн” гэх мэдүүлэг / хэргийн 27 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 35 дугаар хуудас/

             Эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хэргийн 6-11 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 53, 59 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ***, *** нар  бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 1-р 60 айлын гадаа автомашины зогсоол дээр байсан иргэн ***ийн *** улсын дугаартай Верна маркын автомашины 60 ампертай аккумлятор, севчений утас, ухрахын камер, бүрээтэй сигнал зэрэг 232 000 төгрөгийн эд зүйл ,
- Дархан сумын 9 дүгээр баг 4/4 дүгээр байрны орцны урд байсан иргэн ***ы эзэмшилийн  *** улсын дугаартай Портер маркын автомашинаас 100 000 төгрөгийн Atlux нэртэй 90 ампертай аккумлятор  
- Дархан сумын 12 дугаар баг 1, 2 дугаар байрны голд байсан иргэн ***ы эзэмшилийн *** улсын дугаартай Кантер маркын автомашинаас 100 000 төгрөгийн Solite нэртэй 100 ампертэй аккумлятор зэрэг эд хөрөнгө хулгайлж  бусдад нийт 432 000 төгрөгийн буюу  бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч  *** /хэргийн 20 дугаар хуудас, /иргэний нэхэмжлэгч *** /хэргийн 21-22 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч *** /хэргийн 24 дүгээр хуудас/, гэрч *** нарын өгсөн мэдүүлэгүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 35 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 6-11 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож  байна. 
 
              ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг  бүлэглэн, давтан  үйлдлээр  будын  эд  хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан  хурлгайлах гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч ***, *** нар нь хохирогчид болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон  тул  хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэв.      
             Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3 , 55.1.9-т зааснаар ял оногдуулахдаа  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

   Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв. 
 
     Шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,  хэрэгт ***гийн 20 000 төгрөгний үнэ бүхий Нокиа 6030 маркийн гар утас, ***ын 20 000 төгрөгний үнэ бүхий Нокиа1113 маркийн гар утасыг 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 812, 813 дугаартай тогтоолуудаар битүүмжилсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ***, ***  нараас эд  хөрөнгө  хураахгүйгээр  шүүгдэгч  ***д  2 /хоёр/ жил хорих ял, шүүгдэгч ***д 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***д оногдуулсан 2 жилийн хорих ял, ***д оногдуулсан 2 жилийн   хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид  эдлүүлсүгэй. 
      
           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар              ***д оногдуулсан 2 жил, ***д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, ***г 1 /нэг/ жилийн хугацаагаар, ***ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

  5. Шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
    
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 812, 813 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

           7. ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    
           9. Эрүүгийн байц
аан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА