Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2015 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0096

 


   

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0094/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах
Хохирогчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Хохирогч ***
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Уянга 
Шүүгдэгч ***, ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт ***, ***  нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000924 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 03 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1. Монгол Улсын харьяат, ***-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж дүү нарын хамт *** гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх *** /РД: ***/,

    2. Монгол Улсын харьяат, ***-ний өдөр Увс аймагийн Малчин суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж  ах, дүү нарын хамт *** гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх *** /РД: ***/,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ***, ***нар нь бүлэглэж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод очиж үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн ***г зодож эрүүний ясыг нь хугалж, биед нь гэмтэл учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар /

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө энэ хэрэг болсон. Би найзындаа өдөр 14 цагийн үед очсон. Тэгээд орой 19 цагийн үед ***ирсэн. Тэгтэл ***гээс ***гар утсанд 2 пиво аваад хүрээд ир гэх мессеж ирсэн. ***бид хоёр 1 пиво аваад ууж байгаад орой 24 цагийн үед ***, түүний найз ***нар орж ирсэн. Тэр пивог би, ***, ***, *** бид 4 ***гийн өрөөнд уусан. Тэр пивоо ууж дуусаад бид 4 дахин уухаар болж ***гийнхээс гарсан. Тэгэхэд ***, ***бид гурав 5 дугаар байранд очиж, *** вокзал орж нэг 0.5 граммын архи, 1 пиво авчирахаар нь бид дөрөв тэр архи, пиво тэнд ууж дууссан. Тэгтэл ***, *** тэр 5 дугаар байранд дүүдээ агсан тавиад байхаар нь ***бид хоёр ***, *** нарыг авч гарсан. Тэгэхэд гадаа би ***тай тухайн үед барилдаж байсан. Тэгтэл ***гарч ирээд “та хоёр яаж байгаа юм бэ” гэхээр нь би “холд гэхэд” ***газар унасан. Тухайн үед ***, *** нар ***ынд буюу 7 дугаар байранд очсон. Араас нь ***бид хоёр ***ынд очиход ***ын эхнэр нь хаалга онгойлгож өгсөн. Бид хоёр үүдэнд орж зогсоход ***“Та хоёр яагаад орхиод явчихав” гэж хэлсэн. Тэгэхэд *** ***ын гэрт сууж байсан, тэгээд босч ирээд ***хажуугаар зөрөөд шууд над руу ирсэн. Тэр үед би ***гийн гарт ямар нэг зүйл байгааг мэдээгүй. Эхний далайлтаар миний хацрыг зүссэн. Дахиад далайхад нь би хойшоо болж, ***г зөрүүлэн нүүрэн тус газар нь цохиж унагаасан. ***г газар унахад би дээр нь гарч суугаад хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл цаад өрөөнөөс эмээ гарч ирээд “та нар юу болоод байгаа юм бэ” гэж хэлээд “Цагдаа дуудаарай” гэж орилж байсан. Тэгэхэд Цагдаа дуудаагүй. Тэгээд ******г өшиглөж, ***бид хоёр заазуурыг авч гарсан ийм зүйл болсон...” гэв.

Шүүгдэгч  ***шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.. 2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 21-нд  шилжих шөнө би 19 цагийн үед гэртээ ирсэн. Намайг очиход *** манайд байсан. *** “2 пиво аваад ирээч” гэж миний утас руу мессеж бичсэн. Тэгээд би гэртээ пиво аваад тавьсан байсан. Тэгтэл *** найз ***тай хамт оройн 24 цагийн үед ирсэн. Бид дөрөв байрнаас гараад дахин уумаар байна гэж хэлсэн. Тэгээд *** вокзал руу архи, пивонд явсан. ***, ***бид гурав 5 дугаар байранд очсон. Тэр байранд пиво архиа хувааж уугаад гарсан. Тухайн үед *** гэж дүүдээ ***, ***нар нь агсан тавиад байсан. Тэгэхээр нь *** бид хоёр авч гарсан ба гараад *** бид хоёр ноцолдож байсан чинь ***хүрч ирээд “та хоёр яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн *** ***ыг нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаасан. Тэр үед ***, ***хоёр 7 дугаар байр руу явсан. Тэгээд бид хоёр араас очиж хаалгыг тогшиход ***ын эхнэр нь онгойлгосон. Зөрөөд гэрт нь ороод “та хоёр яагаад орхиод явав” гэж хэлсэн. Тэгсэн чинь *** миний хажуугаар зөрөөд ***ыг цохисон. Араас нь ***над руу хутга авч дайрсан. Тэгтэл ***аас хутгыг эхнэр нь салгаж авсан. Тэгээд ***, *** хоёр зодолдож байсан, тэр үед ***, ***ийг дороо оруулаад, өөрөө дээрээ гарсан байсан. Очоод харахад ***ын шанаа нь зүсэгдсэн байхаар нь би ***ийг “яаж байгаа юм бэ” гэж хэлээд өшиглөсөн. Тэгтэл цаанаас эмээ гарч ирээд “та нар яагаад байга юм бэ гэж хэлээд цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд ***ын нүүрийг зүссэн заазуурыг бид хоёр авч гарсан ...” гэв.

Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би орой 12 цаг болж байхад өрөөндөө очсон. Очиход хамаг хувцас норсон байсан ба маргааш хичээлтэй учраас солих хувцсаа очиж авъя гээд ***т “манай байранд ус алдсан байна, би танайд хоноё” гэж гуйхад ***”тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд би ***тай цуг өрөөнөөсөө хувцасаа авахаар очиж хувцасаа авахад ***ганцаараа миний норсон хувцасан дээр сууж байсан. Тэгээд гэр рүү нь ороход ***ах нь эхнэртэйгээ, *** нар задлаагүй нэг бүтэн пиво дундаа тавиад сууж байсан. Би ***ахтай нь “сайн байна уу” гэж мэндлээд өрөөндөө ороход араас *** пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд бид нар пиво ууж дуусаад дахин ууя гэж ярилцаад би надад ямар ч мөнгө байхгүй гэхэд *** би өгье гэж хэлсэн. ***нь ***ахаас 25 000 төгрөг авчихлаа гэж манай өрөөнд орж ирсэн. Тэгтэл архинд хэн явах юм бэ гэхээр нь би явъя гэж хэлсэн. Бид нар 5 дугаар байранд уулзая гэж хэлээд би вокзал руу явж “0.5 граммын архи 1 шил, нэг том пивотой” авчирсан. Намайг очиход ***гийнд ***, ***, *** нар ороод сууж байсан. Бид нар авчирсан архи, пивоо ууж дуусаад юм яриад сууж байсан. 
Тэр үед *** эхнэртэй хамт гал тогоонд унтаж байсан. Тэгтэл ***гийн эхнэр “*** ахаа бид нар унтаж амармаар байна” гэж хэлсэн. ***ах “за” одоо гарлаа гэж хэлсэн. *** ах ***гийн эхнэртэй хэрэлдэж сүүлдээ зодоон болох шахсан. Тэгэхээр нь бид нар ***гийн гэрээс гарсан. Би орцоор гарахад ***, *** нар хоорондоо нэгийгээ боосон байсан. Тухайн үед *** эхнэртэйгээ муудалцаад “эхнэр хувцсаа өмсөөд явлаа” гэхээр нь би очоод “та хоёр юу хийж байгаа юм бэ гэртээ ор” гэж хэлсэн. Тэгээд би ***, *** хоёр дээр ирэхэд барьцалдсан байсан тэгтэл хажуу талаас ***хүрч ирээд “явъя” гэж хэлсэн. Бид хоёр байрны араар тойроод ***ынд очихоор явсан ба гэрт нь ороод 20-30 минут болсоны дараа ***ын хаалгыг нилээн чанга нүдсэн ба ***ын эхнэр нь хаалгаа тайлтал ***, ***хоёр зогсож байсан. *** “*** гараад ир хоёулаа учраа ольё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад “юу яриад байгаа юм бэ” гэхэд *** орж ирээд намайг ***ын үүдэнд “бөмбөг шиг цохиж эхэлсэн. Тэр хавийн байрны хүмүүс болиочээ та нар чинь хүн аллаа” гэж хэлж байсан. ***ын хүүхэд нь уйлаад байхаар нь жижиг өрөөнд хүүхдээ аваад ороход эхнэр бас араас нь орсон. Намайг *** зодох гэж байхаар нь би бас ***ын өрөө рүү гүйж орсон. Тэгтэл хаалга хүчтэй өшиглөж орж ирсэн. Яг тэр үед ***хоёр гартаа хутга, заазуур барьсан байсан. Тэгээд “та нар яг одоо гэрээс гар” гэж хэлэх хооронд эхнэр нь нэг гараас хутгыг булаан авч, нөгөө гараас нь би заазуурыг булааж аваад заазуурыг нь тавьж амьжаагүй байхад *** намайг үсдэж чирээд үүд рүү авчирч дахин зодож эхэлсэн. Тэгээд *** миний дээр гараад миний заазууртай гараас давхар бариад “та нар чаддаг юм бол одоо цагдаа дууд” гэж хэлсэн. Ухаан мэдрэлгүй намайг зодож, би ухаан алдаж, өглөө үүрээр сэрсэн. Сэрээд харсан чинь амнаас цус гарсан байсан...” гэв. 
 

Хохирогч  *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 11 дүгээр сарын 20-ны орой хуучин хорооллын 5 дугаар байранд найз ***болон ***, түүний найз охин Баачка нарын хамт байж байхад миний амьдардаг байрны эзэн ах над руу утсаар яриад танай өрөөнд чинь ус алдчихлаа, чи наагуураа найз нөхдийнхөөрөө аргалаад хоноодох, ах нь энэ асуудлыг шийдье гэж хэлсэн. Тэгээд орой 23 цагийн орчимд ***ын хамт байрандаа очиход ус алдаад миний хувцас хунарыг овоолчихсон сууж байсан. Би өрөөнд ороход ***ах ганцаараа сууж байсан ба би өөрийнхөө хувцасыг үзэхэд бүх хувцас норсон байсан. Тэгээд ***ын хамт ***өрөө руу ороход ах нь эхнэрийнхээ хамт унтаж байсан ба хажуу талд нь *** том савтай пиво барьчихсан сууж байсан. Тэр үед *** надтай мэндэлсэн. Тэгээд бид хоёр манай өрөө руу орж пиво ууцгаасан. Пиво ууж дуусаад бид дөрөв гэрээс гарахад ***, ***хоёр дахин уумаар байна гээд надад 25 000 төгрөг өгөөд 5 дугаар байр руу ***гийн гэр рүү явж, би архи авахаар явсан юм. Архи аваад ***гийн гэрт очиход *** найз охинтойгоо унтаж байсан ба бид 4 авчирсан архиа хувааж ууж дуусгасан. Тэгээд ***гийн гэрээс гарахад ***, ***ыг барьж аваад иймхэн байсан юмуу гээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэр үед ***нь ***ыг барьж хорьсон. Ингээд ***бид хоёр тэр хоёрыг орхиод зугтаагаад ***ын гэр рүү орж амарсан юм. Унтаж байхад ***ын гэрийн хаалгыг хэн нэгэн өшиглөж балбаж байсан. Тэгээд би ***ын эхнэрийн хамт хаалга онгойлгоход ***, ***нар орж ирээд *** үгийн зөрүүгүй пизда минь гэж хэлээд миний үснээс зулгааж газар унагаад нүүр ам руу гараараа цохисон. Тэгээд би болиоч ээ гэж орилоход цаанаас ***гарч ирээд надаас салгасан. Тэгээд ***ын өрөө рүү ороход хойноос ***эхнэрийнхээ хамт орж ирээд өрөөнийхөө хаалгыг дотроос нь цоожилсон. Тэр үед ***хаалга цөм өшиглөж орж ирээд *** нь намайг дахин чирж коридорт гаргаж ирээд унагаад миний дээр гарч суусан. Тэр үед ***миний толгой руу хөлөөрөө дэвссэн. Тэгээд цааш юу болсоныг мэдэхгүй, нэг мэдэхэд ***ын өрөөнд хэвтэж байсан. Миний зүүн талын эрүүний яс хугарсан ...” гэх мэдүүлэг\хэргийн 26-27 дугаар хуудас\,

Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд ***гийн байрны гадаа гарахад ***, *** нар барьцалдчихсан зогсож байсан. Тэгээд би очиход тэр хоёр нэг нэгнийгээ тавьсан. Тэр үед *** намайг барьж аваад манай дүү нар намайг гэрээсээ хөөлөө гэсэн. Тэрэхээр нь би юу яриад байгаа юм бэ, одоо явья гэхэд *** миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Тэр үед ***салгасан. *** араас ирээд бид хоёр манай гэрт орж унтсан. Удалгүй гэрийн хаалгыг балбахад эхнэр ***онгойлгоход ***, ***нар манай өрөөнд шууд орж ирээд *** ***д хандан пизда минь босоод ир гэхэд эхнэр чи босож гарч учраа ол гэсэн. Тэгээд *** үүд рүү очиход *** түүнтэй барьцалдаад авсан. Тэр үед би хүүхдээ тэврээд байж байхад ***над руу дайрч гараад ир гэсэн. Тэгээд би хүүхдээ тавиад цаасан хайрцаг дотроос нэг гартаа хутга, нөгөө гартаа заазуур бариад одоо зайлцгаа гэж айлгахад эхнэр хутгыг булааж авсан. Тэр үед *** над руу ирээд миний гараас заазуур булааж авахад нь би охиноо газраас авч тэвэрсэн. Тэр үед *** ***гийн цамцнаас татаж өрөөнөөс гарахад эхнэр хаалгаа түгжсэн. Гэтэл ***өрөөний хаалга өшиглөж, цоож эвдэн орж ирээд намайг гараад ир гэхэд би охиноо тэврээд коридорт гарахад ***над руу дайрахад би хойшоо ухарч эмээгийн өрөөний үүдэнд очиход эмээ цагдаа дууд гээд орилсон. Тэр үед *** ***г коридорт унагаасан дээр нь мордоод суучихсан байхад хажуу талаас ******гийн шанаа хэсэг рүү нь хөлөөрөө 1-2 удаа дэвсэж өшиглөчихөөд над руу ойртож гараараа нэг удаа миний мөр хэсэг рүү цохьсон. Тэр үед *** ***г газар унагаачихсан дээр нь мордоод суучихсан одоо цагдаа дууд гэж хэлсэн. Тэр үед эхнэр болиочээ гэхэд тэр 2 гараад явсан. Заазуурыг тэр хоёр аваад гарсан..” гэх мэдүүлэг \хэргийн 32-33 дугаар хуудас\,

 Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд *** заазуур барьсан чигээрээ нөгөө хоёр залуу руу дайраад өрөөнөөс коридорт гарахад би өөрийнхөө өрөөний хаалгыг хаасан. Тэр үед намхан нуруутай залуу хаалга өшиглөж орж ирээд манай нөхөр рүү дайрахад нөхөр хүүхдээ тэврээд хажуу эмээгийнхээ өрөө рүү явсан. Тэр үед би коридорт зогсож байхад өндөр нуруутай залуу нь ***барьж аваад газар унагаачихсан дээр нь суугаад цохиж харагдсан. Тэр үед манай нөхрийг мөн цохьсон. Тэгэхэд эмээ намхан нуруутайд нь хандаж чи болиочээ, наадах чинь хүүхэд тэвэрчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд намхан нуруутай залуу коридорт унасан байсан ***гийн толгой руу дэвсэж өшиглөөд байсан. Байрны эзэн эмээ цагдаа дуудлаа шүү гэхэд өндөр нуруутай залуу ***д заазуураа бариулчихаад намайг гэрч шүү гээд байсан. Тэгээд нөгөө хоёр залуу гэрээс гарч явсан. ***ын нүүр хэсгийг *** хутгаар зүссэн байх. Тэр л заазуур аваад дайрч байсан. Тухайн үед ***гийн амнаас нь цус гараад байсан. Тэр хоёр залуу ***тэй зодолдох гэж ирсэн юм шиг байсан. Юунаас болж хэрэлдэж маргалдсаныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг \хэргийн 34 дүгээр  хуудас\,


-    Шүүгдэгч нарын иргэний бүртгэл мэдээллийн баримтууд, урьд ял шийтгэгдсэн 
эсэхийг шалгах хуудас /хэргийн 62-63  дахь талууд/
-    Хохирогчийн ***гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27/, 
-    Гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, 
-    Гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
-     Гэрч ***мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал, 
-    ***ын бие махбодид шинжилгээ хийлгэсэн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1396 дугаартай дүгнэлт \хавтаст хэргийн 8 дахь тал, 
-    Заазууранд шинжилгээ хийсэн 2015 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 456 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 17 дахь тал/, 
-    Гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/, 
-    Хохирогч ***г нэхэмжилж байгаа баримтууд \хавтаст хэргийн 63-64, 91-105, 106 дэх талууд\
-    Гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, 
-    Гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/, 
-    Гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, 
-    ***, ***нарын ял шалгах хуудас /хавтаст хэргйн 61-62 дахь тал/ 
зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***, ***нар нь согтуугаар 2014 оны 11 дүгээр сарын 20-ноос 2014 оны 11 дүгээр сарын 21-нд шилжих шөнө  Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн *** тоотод үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн ***г зодож эрүүний ясыг нь хугалж, түүний бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байх тул 
түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ***, ***нар нь  хохирогч ***д  эмчилгээний зардал 1 408 000 төгрөг төлсөн байх бөгөөд байрны хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлын талаар нотлох баримт бүрдүүлж, жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж, өмгөөлөгчид төлсөн зардал 500 000 төгрөгийг  шүүгдэгч ***, ***нараас хувь тэнцүү гаргуулж хохирогч ***д  олгох нь  зүйтэй байна..

Шүүгдэгч ***, ***нар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 342, 398, 416, 450 дүгээр хуудас / байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч  ***, ***нар нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо барагдуулахад санаачлага гаргасан зэрэг нөхцөл байдлууд нь оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэж,  шүүгдэгч ***, ***нар нь урьдчилан  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
 1. Шүүгдэгч  ***, *** нарыг бүлэглэн бусдыг үл хүндэтгэн, нийгмийн  хэв  журмыг   зөрчиж , догшин авирлан танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч ***ыг 3 жил 1 сар \ гурван жил нэг сар\, Харнууд овогт Батсайханы Эрхэмбаярыг 3  жил 3  сар \ гурван жил гурван сар\ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***, ***нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар шүүгдэгч ***, ***нараас өмгөөлөгчид төлсөн зардал 500 000 төгрөгийг хувь тэнцүү гаргуулж, хохирогч ***д олгосугай.   
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн заазуур нэг ширхэгийг  устгасугай.
6. Хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шүүгдэгч ***, ***нар урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан ***д оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг, ялтан ***т оногдуулсан  3 жил 3 сар хорих ялыг тус тус тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***, ***нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, ***нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ЭНХЖАРГАЛ