| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/00800/И |
| Дугаар | 01598 |
| Огноо | 2020-05-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 01598
| 2020 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2020/01598 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З О ХХК/РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:ГТХЗНТөв УТҮГ
Хариуцагч: МУДЗ ТБАГ /РД:0000/,
Хариуцагч: ЗТХЯам нарт холбогдох,
Гэрээний үүрэгт 51,267,571 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, хариуцагч ГТХЗНТөв УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золзаяа, түүний өмгөөлөгч Д.Түмэнжаргал, хариуцагч МУДЗ ТБАГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З О ХХК-ийн төлөөлөгч Б.Сэрэглэнбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 07 сарын 25-ны өдрийн "ГТХЗНТ" 2018/03 дугаартай барилга агуулах талбай цэвэрлэх, хашаалах ажлын гэрээгээр захиалагч "ГТХЗНТ"-ын эзэмшлийн газар дээрх хуучин барилгыг буулгах, талбай цэвэрлэх, хашаалах ажлыг 51,267, 572.00 төгрөгөөр гүйцэтгэхээр тендерт ялсан бөгөөд гүйцэтгэгчийн тендерийг "ГТХЗНТ" нь хүлээн зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч манай компани нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын "А" байрны зүүн талд байршилтай 432 м.кв суурьтай 1 давхар барилга буулгах, талбай цэвэрлэх, хашаалах ажлыг гэрээний үрэгт зааснаар 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлаа өөрсдийн хөрөнгөөр 100 хувь санхүүжүүлэн ажлын гүйцэтгэлийг 100 хувь хийж 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №01 тот акт үйлдэж хүлээлгэн өгсөн. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны сайдын 2017 оны 161 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар Монгол улсын далайн захиргааны 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсвийн хөрөнгөөр хуучин барилга буулгах, талбай цэвэрлэх, хашаалах ажилд зарцуулах төсөв батлагдаж ГТХЗНТөв УТҮГЗам тээврийн яам болон Монгол улсын далайн захиргааны хооронд 2017 оны 09 сарын 11-ний өдөр 197/40/04 дугаартай Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах тухай хамтран ажиллах гэрээ байгуулж ГТХЗНТ нь гэрээнд заасны дагуу тендерийн үйл ажиллагааг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж манай компанитай 2018 оны 07 сарын 25-ны өдөр "ГТХЗНТ" 2018/03 дугаартай гэрээний үүрэг 51,267,572. 00 төгрөг ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Иймээс эдгээр 3 байгууллага энэхүү ажилтай харилцан тохиролцож оролцсон болохыг дээрх хамтран ажиллах гэрээ болон гүйцэтгэсэн тендерийн үйл ажиллагаанаас харагдаж байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу болон дээр дурьдсан үндэслэлээр гэрээний төлбөр болох 51,267,572.00 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар ГТХЗНТөв УТҮГ ЗТХ Яам, МУДЗбайгууллагуудыг хариуцагчаар татаж төлбөрөө гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Түүнчлэн "ГТХЗНТ" 2018/03 дугаартай гэрээний үүрэг 51,267,572.00 төгрөгийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүйгээс болоод манай байгууллага санхүүгийн хүнд байдал ороод байна. Та бүгд бидний хүсэлтийг хүлээн авч эдгээр 3 байгууллагуудаас 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр 51,267,572.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ГТХЗНтөв УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагад холбогдуулан З О ХХК2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд хандан Барилга буулгах, талбай цэвэрлэх, хашаалах ажлын гэрээний үүрэгт нийт 51,267,571 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. ГТХЗНтөв УТҮГ нь З О ХХК-д51,267,571 төгрөгийг төлөх үүрэг хүлээгээгүй болох тухайд 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.2 дэх Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам-ны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 294 тоот тушаалыг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яам, ГТХЗНтөв УТҮГ болон МУ-ын Далайн захиргааны албан хаагчдыг орон сууцаар хангах ажлыг зохион байгуулсан. 2017 оны 09 дүгээр 11-ны өдөр А тал буюу Зам, тээврийн хөгжлийн яам, Б тал буюу ГТХЗНтөв УТҮГ В тал буюу МУ-ын ДЗ захиргааны байгууллагуудТөрийн албан хаагчдыг орон сууцаар хангах тухай хамтран ажиллах 197/40/04 тоот гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээгээр тохиролцоонд Барилга буулгах ажлын зардал 52,000,000 төгрөг, Барилгын зураг холболтын төсөв 40,000,000 төгрөг нийт 92,000,000 төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргааны 2017 оны үйл ажиллагааны орлого, зарлагын төлөвлөгөөнд тодотгол оруулж санхүүжилтийг шийдвэрлэх үүргийг хүлээсэн. Харин бид өөрийн эзэмшлийн газар дээрх актлагдсан барилгыг буулгах, хашаа талбайг цэвэрлэх ажлыг зохион байгуулж барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болгосон байх үүргийг хүлээсэн. Манай байгууллага Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах тухай хамтран ажиллах 197/40/04 тоот гэрээний хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Гэрээний 3.1-д зааснаар ГТХЗНтөв-ийн 3ахирлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/39 дугаар тушаалаар Хуучин барилгыг буулгах, талбай цэвэрлэх, хашаалах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын ажлын хэсгийг байгуулж сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан. Тендерт оролцохоор Ноёнхан Цэцээ ХХК, Сондорстрой констракшн ХХК, Түмэн Номин трейд ХХК, З О ХХКгэсэн 4 ААН үнийн санал ирүүлж З О ХХКшалгарснаар 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ГТХЗНТ 2018/03 дугаартай 51.267.571 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулсан. З О ХХК-иарБарилга буулгах, талбай цэвэрлэх, хашаалах ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Гурвалсан гэрээнд заасны дагуу ДЗ-ны байгууллагань 92,000,000 төгрөгийг манай байгууллагын 100900028418 тоот дансанд шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн бөгөөд бид ажил гүйцэтгэлийн 51,267,571 төгрөгийг төлөхөөр байгууллагын 100900028418 тоот данснаас мөнгө зарцуулах эрхийг хүссэн албан бичгийг 2018 оны 08 сарын 31-ний өдөр Монгол Улсын Сангийн яаманд хүргүүлсэн. Монгол Улсын Сангийн яамнаас ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн албан бичигт Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар танай төвийн нэмэлт дансан дахь мөнгийг зарцуулах эрхийг нээх боломжгүй гэх хариуг өгсөн. Улмаар бид Далайн захиргааны байгууллагын дансанд тус төлбөрийг буцаан шилжүүлсэн тул З О ХХК-ийн нэхэмжилсэн 51,267,571 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч МУДЗТБАГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, энэхүү худалдан авах ажиллагааг зохион байгуулсан үнэлгээний хорооны шийдвэрээр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулсан Захиалагч байгууллага болох ГТХЗНТ нь гүйцэтгэгч буюу З Окомпанитай гэрээгээ дүгнэж төлбөрөө тухайн компанийн дансанд шилжүүлэх үүрэгтэй. Энэхүү иргэний хэргийн нэхэмжлэгч бөгөөд дээр дурдсан ажлыг гүйцэтгэсэн компани буюу З Окомпанитай Далайн захиргаа нь Иргэний хуулийн 42,43 дугаар зүйлд заасны дагуу ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй. Далайн захиргаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээг мөн энэ компанитай байгуулаагүй, мөн ажлын гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэх талаар нэхэмжлэгч З ОХХК-ийн өмнө манай байгууллага ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Иймд Далайн захиргаа энэхүү иргэний хэргийн хариуцагч нь биш тул З ОХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Зөвшөөрөл олгох тухай 2017 оны 09 дүгээр сарын 294 дүгээр тушаалын дагуу Зам, тээврийн хөгжлийн яам /А тал/, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв /Б тал/, Далайн захиргаа /В тал/-ны хооронд Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах тухай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Эдгээр талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 197/40/04 тоот гэрээний 4.3-д заасны дагуу В тал буюу Далайн захиргаа нь актлагдсан барилгыг буулгах, хашаа талбайг цэвэрлэхэд шаардагдах хөрөнгийг Б тал буюу Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 161 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Далайн захиргааны 2017 оны хөрөнгө оруулалтын жагсаалтад хуучин байсан барилгыг буулгах, талбай цэвэрлэх, хашаалах ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төсвийн санхүүжилтийг тусгасан. Дээр дурдсан хамтран ажиллах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 01/5678 тоот албан бичиг, ГТХЗНТ /Б тал/-ийн нэхэмжлэл болон 2017 оны 12 сарын 28-ны 11391 тоот албан хүсэлтийн дагуу Далайн захиргаа нь Хамтран ажиллах гэрээний 4.1 болон 4.3 дахь заалтад заасан үүргээ хэрэгжүүлж төсөвт тусгасан 92,000,000 төгрөгийг Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн нэмэлт санхүүжилтийн дансанд 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Гэтэл ГТХЗНТ нь тодорхойгүй шалтгааны улмаас уг мөнгийг нэг жилийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай Далайн захиргааны дансанд буцаагаад шилжүүлсэн байдаг. Далайн захиргаа нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажилтнуудыг орон сууцаар хангах асуудлыг дэмжиж энэхүү гэрээг байгуулж байсан бөгөөд 197/40/04 тоот хамтран ажиллах тухай гэрээнд зарим заалтуудыг тодорхой болгох тухайлбал, талуудад орон сууцыг ямар харьцаагаар хуваарилах, цаашид санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулан Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний төслийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/290 тоотоор ЗТХЯ болон ГТХЗНТ-д хүргүүлсэн боловч өнөөг хүртэл ямар ч хариу ирүүлээгүй. Энэхүү гэрээг байгуулснаас хойш бараг 3 жил өнгөрч байгаа бөгөөд цаашид гэрээ хэрэгжих эсэх нь тодорхойгүй, уг барилгыг барих газрын зөвшөөрлийн асуудал маргаантай, гэрээ байгуулагч А болон Б тал нь В тал буюу Далайн захиргаанд гэрээний үүргийн биелэлтийн явцын талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, гэрээнд нэмэлт оруулах эсэх нь эргэлзээтэй байгаа тул хамтран ажиллах гэрээний биелэлтийг дүгнэж гэрээний зарим заалтыг тодорхой болгосны дараа В тал нь А болон Б талуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэгэнт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2018 онд Тендер шалгаруулалтыг зохион байгуулж З О ХХК-тайАжил гүйцэтгэх гэрээ байгуулсан Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийн өмнөөс уг тендерт шалгарсан гэх З О-тай ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулж, эрх, үүрэг хүлээгээгүй тул Далайн захиргаа дээрх Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажлын төлбөрийг З О ХХК-дшилжүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй болно гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З О ХХКнь хариуцагч ГТХЗНТөв УТҮГМУДЗтөрийн байгууллага, албан газар, ЗТХ яам нарт холбогдуулан 51,267,571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
ЗТХ яам, ГТХЗНТөв УТҮГМУДЗ төрийн байгууллага, албан газар 2017 оны 09 сарын 11-ний өдөр албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор ГТХЗНтөв УТҮГ-ын эзэмшлийн газар дээрх актлагдсан барилыг нураан шинээр орон сууц барихаар хамтран ажиллахаар тохиролцож 197/40/04 дугаар бүхий хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.
Уг гэрээний 2 болон 4 дэх хэсэгт Зам, тээврийн хөгжлийн яам нь МУДЗтөрийн байгууллага, албан газартай хамтран барилга барих газар дээрх актлагдсан барилгыг буулгах, хашаа талбайг цэвэрлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, гэрээний 3 дахь хэсэгт зааснаар ГТХЗНтөв УТҮГ нь өөрийн эзэмшлийн газар дээрх актлагдсан барилгыг буулгах, хашаа талбайг цэвэрлэх ажлыг зохион байгуулж бэлэн болгохоор тохиролцсон байна.
ГТХЗНтөв УТҮГ нь өөрийн эзэмшлийн газар дээрх актлагдсан барилгыг буулгах, хашаа талбайг цэвэрлэх ажлыг зохион байгуулж бэлэн болгохоор З О ХХК-тай2018 оны 07 сарын 25-ны өдөр Барилга буулгах, талбай цэвэрлэх, хашаалах ажлын гэрээ-г байгуулан гэрээгээр З О ХХКнь Барилга буулгах, талбай цэвэрлэх, хашаалах ажлыг хийж гүйцэтгэх, ГТХЗНтөв УТҮГ нь ажлын хөлс 51,267,571 төгрөг төлөхөөр тохиролцжээ.
Нэхэмжлэгч З О ХХК, хариуцагч ГТХЗНтөв УТҮГ-ын хооронд 2018 оны 07 сарын 25-ны өдөр байгуулагдсан Барилга буулгах, талбай цэвэрлэх, хашаалах ажлын гэрээ-г талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгад хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв. /хх-ийн 6-7/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Зохигчид гэрээний дагуу З О ХХКнь барилга буулгах, талбай цэвэрлэх, хашаалах ажлыг хийж гүйцэтгэсэн, ажлын хөлс 51,267,571 төгрөг болсон талаар маргаагүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу нэхэмжлэгч З О ХХКнь хариуцагч ГТХЗНтөв УТҮГ-тай байгуулсан Барилга буулгах, талбай цэвэрлэх, хашаалах ажлын гэрээ-ний дагуу ажлын хөлсөө ГТХЗНтөв УТҮГ-аас шаардах эрхтэй. Харин Зам, тээврийн хөгжлийн яам, ГТХЗНТөв УТҮГМУДЗтөрийн байгууллага, албан газрын 2017 оны 09 сарын 11-ний өдөр байгуулсан гэрээнд З О ХХК-нь гэрээний оролцогч этгээд биш тул Зам, тээврийн хөгжлийн яам, МУДЗтөрийн байгууллага, албан газраас 51,267,571 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч ГТХЗНтөв УТҮГ-аас 51,267,571 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З О ХХК-долгож, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам, МУДЗтөрийн байгууллага, албан газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч ГТХЗНтөв УТҮГ-аас 51,267,571 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З О ХХК-долгож, хариуцагч ЗТХ яам, МУДЗтөрийн байгууллага, албан газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч З О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414,288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГТХЗНтөв УТҮГ-аас 414,288 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР