Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 123/ШШ2019/0018

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2019 оны 07 сарын 08 өдөр                        Дугаар                                                       Зуунмод сум

123/ШШ2019/0018

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Заамар сумын иргэн Д.Б нэхэмжпэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн З сумын Засаг дарга,

Хариуцагч: Төв аймаг дахь Т а з салбар зөвлөлд тус тус холбогдох,

Нэхэмжпэлийн шаардлага: “Төв аймгийн З сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймаг дахь Т а зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, Төв аймгийн З сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч З сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.И, Төв аймаг дахь Т а з салбар зөвлөлийн даргын итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжпэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Б би 2012-2016 онд Төв аймгийн З сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Аптангэрэлийг "албан тушаалын зөрчил, дутагдал гаргасан" гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу төрийн албанаас халж шийдвэрлэсэн. Ж.Аптангэрэл нь дээрх захирамжийг зөвшөөрсөн тул Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2-т заасан журмын дагуу Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан. Би сумын Засаг даргын хувиар Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т заасныг баримтлан төрийн албаны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг явуулах хүсэлтийг Төв аймаг дахь Т

 

 

 

албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016 оны 11 дүгээр сард албан бичиг хүргүүлсэн юм. Үүний дараа миний бүрэн эрхийн хугацаа дуусч, ажилгүй болсон, нөгөө талаас төрийн албан хаагчаар ажиллах дадлага, туршлагатай, төрийн албаны мэргэшлийн түвшингийн шаардлага хангасан хүний хувьд уг сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зарлахыг хүлээсэн боловч сонгон шалгаруулалтыг зарлаагүй, шинээр томилогдсон Засаг даргад 2018 оны 07 дугаар сард хандахад тэрээр өмнөх захирамжийг хүчингүй болгож, Ж.Алтангэрэлийг ажилд буцаан томилсон захирамж гаргасан тухай мэдэгдсэн. Би уг сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/29 дугаар захирамжийг шийдвэрийг эс зөвшөөрч аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Төв аймгийн Засаг даргаас ... хуульд заасан журмын дагуу дахин сонгон шалгаруулалт явуулахыг үүрэг болгосон. Энэхүү шийдвэр биелэгдэхгүй байсан тул би мөн Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандан гомдол гаргасан. Гэтэл тус Салбар зөвлөлөөс Д.Болормаа миний гомдлыг үндэслэлгүй гэж үзэн сонгон шалгаруулалтыг явуулахаас татгалзсан шийдвэрийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор гаргасан байгаа нь илтэд хууль бус. ...Иймд Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/29 дүгээр захирамж, Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Э: Миний бие иргэн

Д.Б итгэмжпэлээр төлөөлж ХХША-нд оролцож байгаа. Иргэн Д.Болормаа нь 2012-2016 онуудад Төв аймгийн З сумын Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б24 дүгээр захирамжаар ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэлийг Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д зааснаар төрийн албанаас халж шийдвэрлэсэн. Д.Болормаа нь Ж.Аптангэрэлийг дээрхи захирамжийг эс зөвшөөрч 30 хоногийн дотор гомдол гаргаагүй гэж үзээд сумын Засаг даргын хувиар сул орон тоо гарсан гэж үзээд Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах хүсэлтээ гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдээр татагдсан Ж.Алтангэрэлийг өөрийн гаргасан шийдвэрийг зөвшөөрсөн гэж үзээд хүсэлтээ гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.4-т заасны дагуу явуулсан ажиллагаа буюу хуульд зааснаар сул орон тоо гарсан бол сонгон шалгаруулалт зарлана гэсэн хуулийн заалтыг барьж сонгон шалгаруулалт зарлахаар хүсэлтээ гаргасан байгаа юм. Ингээд Д.Бгийн бүрэн эрхийн хугацаа 2016 онд дуусаад шинэ сонгуулийн үр дүнд Засаг дарга томилогдсон. Энэ хугацаанд Д.Болормаа сонгон шалгаруулалт явуулахыг хүлээж байсан юм. Д.Б нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байгаа. Д.Б нь сонгон шалгаруулалт явагдахын бол сонгон шалгаруулалтанд орохоор бэлдэж байсан бөгөөд түүний хууль ёсны ашиг сонирхол үүссэн гэж үзэн шүүхэд нэхэмжпэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэжээ.

  • Хариуцагч Төв аймгийн З сумын Засаг дарга Б.Самбуу шүүхэд ирүүлсэн

тайлбар, Заамар сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын 2016 оны 12 сарын 05-ны өдрийн Б29 дүгээр

 

захирамжийг хүчингүй болгуулах талаар нэхэмжилсэн байна. Нэгт, Заамар сумын ЗДТГ- ын дарга Ж.Алтангэрэлийг ажлаас халсан Б24 захирамжийн үндэслэх болон захирамжпах хэсэгт заасан хуулийн зүйл, заалт бусад шалтгаан нөхцөлийг тухайн үед сайтар судалж үзсэн ба Ж.Алтангэрэл нь урьд авагдсан зөрчлүүддээ тухай бүр хариуцлага хүлээж байсан. 2016 оны 06 сарын 08-ны өдрөөс ажиллаж байхад нь ажпаас халсан нь төрийн захиргааны албан хаагч сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.7 дахь заалтыг зөрчсөн. Энэ талаар ч Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 41 дүгээр тогтоолд бичигдсэн. Хоёрт, Ж.Алтангэрэлийг дээрхи захирамжийг зөвшөөрсөн тул Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2-т заасан журмын дагуу 30 хоногийн дотор захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй учраас дээрхи захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа ч тухайн асуудлаар гомдлууд гаргаж байсан. Үүнийг Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны гомдол, мэдээллийг бүртгэх дэвтрээс шалгаж өгнө үү. Гуравдугаарт, ЗДТГ-ын даргаар ажиллах тухай Засаг дарга Самбуутай 2018 оны 07 сард гэрээ хийн өмнөх захирамжийг хүчингүй болгож, Ж.Алтангэрэлийг ажилд буцаан томилсон захирамжийг гаргасан тухай мэдэгдэж, тухайн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн Б05 тоот дүнг үзүүлэн ЗДТГ-ын дарга Ж.Аптангэрэлийг уг албан тушаалд томилогдсоныг мэдсэн гэх боловч уг хугацаанаас өмнө мэдэх боломжууд байсан. Харин сумын ИТХ-ын 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 9 дүгээр хурлын тэмдэглэл ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл болон ИТХ-ын төлөөлөгч, нэхэмжпэгч Д.Болормаа нь үг хэлсэн байгаа. Д.Болормаа ЗДТГ-ын даргаар Ж.Алтангэрэлийг томилогдон ажиллаж байгааг мэдэх бүрэн боломжтой байсан байна. Иймд нэхэмжпэгч Д.Болормаагийн нэхэмжпэл нь Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан байгаагаас харахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тиймээс хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Т а з Төв аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Цэрэндаваа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Б нь аймгийн Засаг даргад болон Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хоёр удаа гомдол гаргасан байдаг. Энэ гомдлын агуулгыг ярьсан. ЗДТГ-ын дарга Ж.Аптангэрэл нь сахилгын арга хэмжээ авагдсан, сахилгын зөрчил гаргасан учраас 2016 оны 10 сарын 03-ны өдрийн захирамжаар би ажпаас халсан. Гэтэл энэ хүнийг Самбуу дарга Засаг дарга болоод хууль бусаар захирамж гарган буцааж ажилд авсан. Миний ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн бэ гэхээр би сонгон шалгаруулалтанд орох байсан гэсэн асуудал яригддаг. Д.Б 2018 онд аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан байдаг. Д.Бгийн гаргасан өргөдөл дээр нь аймгийн Засаг дарга хариу өгсөн байсан.

Ж.Алтангэрэл нь төрийн жинхэнэ албан хаагч тул ажпаас халсан тухай хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөл байдаг. Энэ асуудлыг Засаг дарга биш, харин Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөл хариуцахаар хуульд нарийвчлан заасан байгаа. Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлд 2018 оны 10 сард дахин гомдол гаргасан байдаг. Энэ асуудлыг манай салбар зөвлөл харъяаллын дагуу хүлээн авч,

 

з

 

ажлын хэсэг томилж шалгасан байгаа. Ажлын хэсэг тухайн гаргасан гомдолд дурдагдсан зөрчлийг очиж нэг бүрчлэн шалгаж үзсэн. Энэ талаар гомдлыг хянан шийдвэрлэсэн материал дээр байгаа. Тэрийг шинэ нотлох баримтаар ирүүлсэн байгаа. Шалгаж үзээд 2018 оны 12 сарын 21-ны өдрийн хуралдааны дүгнэлтээр тухайн үеийн гаргасан зөрчлүүд нь нотлогдохгүй байна. Ажпаас халах хэмжээний зөрчил байхгүй байна. Гэхдээ нэг сахилгын зөрчил байсан нь сахилгын арга хэмжээ авагдахаар санал ирүүлсэн байж байгаа. Энэ дүгнэлтээр Ж.Алтангэрэлийг халсан шийдвэрийг сэргээсэн Самбуу даргын захирамж үндэслэлтэй юм. ЗДТГ-ын дарга Ж.Аптангэрэл нь Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлд 2016 оны 11 сард бичгээр гомдол гаргасан байдаг. Ийнхүү гаргасан учраас л сумаас ЗДТГ-ын даргын сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулах захиалга ирсэн. Сонгон шалгаруулалт нь гомдол гарсанаар түр түдгэлздэг журамтай. Гомдлыг газар дээр нь очиж шалгаад 2016 оны 11 сард Заамар суманд ажиллах ажпын хэсэгт тухайн үед Ж.Алтангэрэлийн гаргасан гомдлын дагуу очиж шалга гэсэн үүрэг өгсөн байгаа юм. Тэгээд очоод Самбуу даргатай тохиролцоод Самбуу дарга сэргээсэн захирамж гаргаж, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байгаа юм. Иймд нэхэмжпэгч Д.Бгийн гаргасан нэхэмжпэл нь үндэслэлгүй байна.

Харин Самбуу даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөл гаргасан. Иймд иргэн Д.Болормаагийн гаргасан Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг Төв аймаг дахь Т а з салбар зөвлөлд даалгах нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ж.А шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжпэгч Д.Б 4 жил нэг баг болж ажилласан. Тэр хооронд аймгийн Засаг даргатай байгуулсан батламж гэрээ, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн үндсэн чиглэл, жил жилийн хурлаар хангалттай гэсэн үнэлгээ авч явж байсан. Захирамжийн үндэслэх хэсэгт байгаа удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, үндсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулдаггүй гэсэн байгаа боловч түүнийгээ тайлбарлаж чаддаггүй. Ж.А гэдэг иргэний эзэмшдэг зүйлийг, эхнэр нь Энхжаргал гээд манай эхнэрийн нэртэй адилхан тэр хүмүүстэй андуурч янз бүрийн юм над дээр унагаж байгаа юм. Тийм учраас би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй аймгийн Засаг даргатай өөрийн биеэр ирж уулзсан. Тэр үед Сарангэрэл дарга ЗДТГ-ын дарга байсан тэнд өргөдлөө өгсөн, 30 хоногийн дотор холбогдох газар өргөдлөө гаргасан байгаа. Аймгийн ХХААГ-ын дарга Жамбалдорж 2016 оны 12 сард даргаар ахлуулсан ажпын хэсэг манай сумд очсон бөгөөд ажил шалгаад танд хууль зөрчсөн юм байхгүй байна гэж надад хэлсэн. Энэ хүнийг ажилд нь эргүүлэн ав гэсэн тэгээд 12 сарын 05-нд Самбуу даргын захирамжаар намайг ажилд буцаан авсан юм. Тэр халсан шийдвэр ямар ч үндэслэл байхгүй байгаа юм. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4

 

»

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  • Нэхэмжпэгч Д.Б нь 2012-2016 онуудад Төв аймгийн Заамар сумын Засаг

даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б/24 дүгээр захирамжаар Т а тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэлийг "албан тушаалын зөрчил, дутагдал гаргасан" гэх үндэслэлээр төрийн албанаас халж шийдвэрлэсэн1, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/266 тоот албан бичгээр тус сумын ЗДТГ-ын даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг ажлын байранд тавигдах шаардлагын хамт Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн2.

Тус сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг Ж.А эс зөвшөөрч, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймаг дахь Т а з салбар зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд тус салбар зөвлөлөөс гомдлын дагуу шалгалт хийхдээ түүнийг зөрчил гаргаагүй болохыг тогтоож, ажилд нь буцаан томилохыг сумын Засаг даргад үүрэг болгосноор Заамар сумын Засаг дарга нь Ж.Алтангэрэлийг ажпаас халсан Б/24 дүгээр захирамжийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/29 дүгээр захирамжаар хүчингүй болгож, Ж.А Заамар сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 94 дүгээр зүйлийн 94.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй, захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу гуравдагч этгээд Ж.А нь ажпаас халсан тус сумын Засаг даргын шийдвэртэй холбогдуулан эрх бүхий байгууллагад хандан хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн байх тул нэхэмжпэгчийн “Ж.Аптангэрэл нь ажпаас халсан Б/24 дүгээр захирамжийг зөвшөөрсөн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Төв аймаг дахь Т а з салбар зөвлөлийн ажпын хэсгийн үүрэг болгосны дагуу Төв аймгийн З сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 05- ны өдрийн Б/29 дүгээр захирамжаар Ж.Алтангэрэлийг ажилд нь буцаан томилсон нь Т а тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдох гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй, 39.6-д Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэж тус тус

заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн Төв аймгийн Заамар сумын Засаг даргын

 

 

 

 

 

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн

  • жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаас ...орон тоог нөхнө, 17.2-д энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага...болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй, 17.15-д Төрийн албаны төв байгууллага нь төрийн жинхэнэ албаны сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна гэж заасан. Ж.Алтангэрэл нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.2-д заасан шаардлагыг хангаж, тухайн албан тушаалд 2009 оны 11 сарын 09-ны өдөр томилогдсон. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдсан төрийн жинхэнэ албан хаагч байна.

Дээр дурьдсанаар Төв аймгийн З сумын Засаг даргаас тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах хүсэлтээ Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2016 оны 11 дүгээр сард албан бичгээр хүргүүлсэн байх боловч уг албан тушаалын ажпын байр сулраагүй, өөрөөр хэлбэл, тухайн албан тушаалаас Ж.Алтангэрэлийг халсан шийдвэрийг хүчингүй болгон, түүнийг ажилд нь буцаан томилсон байх тул ажил олгогчоос Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т зааснаар тухайн албан тушаалын орон тоог нөхөх, тус салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.15-д заасан журмаар уг албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах, орон тоог нөхөх үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагагүй болсон байна.

Үүнээс үзэхэд Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаас татгалзсан Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр тогтоол нэхэмжлэгчийн тухайн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, түүнийг хууль бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тухайн орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ф даалгах нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

6

 

 

-4Р

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хувиарлах асуудлыг энг хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна, 47 дугаар зүйлийн 47.1-д 0 ...нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.15, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжпэгч Д.Бн “Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид
  • урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛСАН, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР