| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/01105/И |
| Дугаар | 01668 |
| Огноо | 2020-05-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 01668
| 2020 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2020/01668 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б С ХХК ,
Хариуцагч: Д.О нарт холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Б С ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ншүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Пүрэвсүрэн гэх хүнээс мөнгө авах ёстой байсан. Удаа дараа мөнгөө шаардсан боловч өгөөгүй тул биечлэн очиж уулзахад төлбөртөө байр өгье, урьдчилгаа мөнгө тохирсон, үлдэгдэл төлбөрийг өөрөө өгнө гэсэн. Тохиролцоог нэг талаас би, нөгөө талаас С.Пүрэвсүрэн, Д.Онарыг байлцуулан баталгаа болгож нотариатаар батлуулсан. Иргэн Т.Нминий бие Б С ХХК-ийн захирал Д.Одбаяртай 2019 оны 07 сарын 05-ны өдөр захиалгаар орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Байрны үнийг 1 м.кв нь 1,580,000 төгрөгөөр тооцож Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Хайлааст орон сууцны хотхоны 208 дугаар байрны 4 давхрын 37,7 м.кв орон сууцыг 59,566,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Орон сууцны урьдчилгаа болох 25,000,000 төгрөгийг баримт үйлдэж хүлээлгэж өгсөн. Үлдэгдэл 34,566,000 төгрөгийг С.Пүрэвсүрэн төлөхөөр харилцан тохиролцож батламж бичиг хийлгэж авсан. Тухайн үед би Д.О-тби чамаас төлбөртөө байр авахаар боллоо, С.Пүрэвсүрэн бид хоёрын асуудал дууссан гэхэд Д.ОТийм ээ гэж хүлээн зөвшөөрсөн. Б С ХХКболон захирал Д.Онь гэрээний дагуу шилжүүлэх 37,7 м.кв талбайтай орон сууцаа ашиглалтад оруулсан хэдий ч шилжүүлэхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Хайлааст орон сууцны хотхоны 208 дугаар байрны 4 давхрын 37,7 м.кв орон сууцыг гаргуулж өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б С ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Д.Ошүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би С.Пүрэвсүрэн гэх эгчтэй 2019 оны 04 дүгээр сард анх танилцаж, манай орон сууцны хороололд хөрөнгө оруулалт оруулахаар тохирсон. Тухайн үед С.Пүрэвсүрэн надад ..эгч нь хүнд 25,000,000 төгрөгийн өртэй юм, хүн нь мөнгөө нэхээд байгаа учраас байрны захиалгын гэрээ байгуулаад өгөөч, байр ашиглалтад ороход байрны мөнгийг төлж барагдуулна гэж гуйсан. Би ...өр, авлагын асуудал болж байгаа юм уу гэхэд С.Пүрэвсүрэн асуудалгүй гэхээр нь би хамтарч ажиллахаар зөвшөөрсөн. Т.Нэгч барилга дээр ажил дуусаж байна уу гэж олон удаа очиж байсан. Би С.Пүрэвсүрэн эгчид ...Т.Нгэх хүн байр авна гэж ирээд байна. Мөнгө төлөөгүй учраас байр өгч чадахгүй, энэ хүнтэйгээ учраа олоорой гэж хэлсэн. С.Пүрэвсүрэн эгч миний зээлийн асуудал, чамтай зөвхөн гэрээ байгуулсан, танай компанид асуудал гэж хэлж явсаар өдий хүрсэн. Т.Нэгч байрны мөнгө төлсөн бол байр өгөх байсан. Би С.Пүрэвсүрэн эгчид Т.Нэгчийн асуудлыг зохицуулаарай, мөнгөө өгөхгүй бол захиалагч багш, ажилчдад өгнө гэдгээ хэлж байсан. Т.Ннадад нэг ч төгрөг өгөөгүй учраас байр өгч чадахгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ннь хариуцагч Б С ХХК, Д.Онарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Хайлааст орон сууцны хотхоны 208 дугаар байрны 4 давхрын 37,7 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төлбөр төлөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Ннь хариуцагч Б С ХХК-тай 2019 оны 07 сарын 05-ны өдөр Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ-г бичгээр байгуулж, гэрээгээр Б С ХХК-ийн барьж буй Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Хайлааст орон сууцны хотхоны 208 дугаар байрны 4 давхрын 37,7 м.кв орон сууцны төблөр 59,566,000 төгрөгийг Т.Нтөлснөөр Б С ХХКнь орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон байна /хх-ийн 7-9/.
Нэхэмжлэгч Т.Ннь хариуцагч Б С ХХКнь орон сууц худалдах-худалдан авах зорилгоор хүсэл зоригоо илэрхийлэн дээрх гэрээг байгуулсан байх тул Нэхэмжлэгч Т.Нарантуяа, хариуцагч Б С ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Орон сууц худалдах-худалдан авах гэрээний харилцаа нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Б С ХХК-ийн хооронд үүссэн, уг гэрээний харилцаанд хариуцагч Д.Окомпанийн төлөөлөгчийн хувьд оролцосн байх тул тусдаа бие даасан оролцогч этгээд болохгүй.
Орон сууцны төлбөрийн талаар Т.Н, С.Пүрэвсүрэн, Б С ХХК-ийг төлөөлж Д.Онарын 3 тал 2019 оны 07 сарын 05-ны өдөр Б С ХХК-иас орон сууц худалдан авсныг нотлох бичиг-ийг үйлдсэн байна. Уг баримтад Т.Нарантуяа, Б С ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөр 59,566,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг С.Пүрэвсүрэн төлсөн, үлдэх 34,566,000 төгрөгийг мөн С.Пүрэвсүрэн төлөхөөр зөвшөөрснийг баталгаажуулжээ. /хх-ийн 10/
Хариуцагч Б С ХХКнь орон сууцны төлбөрт С.Пүрэвсүрэнгээс 2019 оны 07 сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөгийг төлсөн талаар компанийн кассын орлогын ордерыг үйлдэж, уг баримтын ард Д.О25,000,000 төгрөгийг авсан талаар тодорхойлж, санхүүгийн тэмдэг дарж, гарын үсэг зуран нэхэмжлэгчид өгсөн байна. /хх-ийн 11/
Шүүхэд гэрч С.Пүрэвсүрэн /РД:000000/ өгсөн ...Би Т.Н-тайхамтран ажиллах гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг авсан. Тэгээд 25,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 25,000,000 төгрөгийг төлж чадаагүй..., Т.Нарантуяагийн дансаар шилжүүлж 25,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэх 25,000,000 төгрөгийг төлж чадахгүй байсан учир Б С ХХК-ийн захирал Д.Одбаяртай тохиролцож 1 жилийн хугацаанд төлж өгье гэж хэлсэн. ...Надад туслаач гэж гуйсны үндсэн дээр Д.Озөвшөөрсөн, Би 25,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг өгөхөөр тохирсон, Би 25,000,000 төгрөгийн өртэй. 34,000,000 төлөхгүй. Хэрэв 34,566,000 төгрөг нь 25,000,000 төгрөгийн хүү гэж тооцож байвал их байна гэх мэдүүлэг, С.Пүрэвсүрэнгээс Б С ХХК-ийн захирал Д.О-т2019 оны 06 сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтэд Т.Нарантуяагийн худалдан авахаар тохиролцсон орон сууцны төлбөрийн урьдчилгаа 25,000,000 төгрөгийг С.Пүрэвсүрэнгээс авснаар хэлцэл хийхийг хүссэн хүсэлт зэрэг нотлох баримт авагдсан. Нэхэмжлэгч Т.Ннь С.Пүрэвсүрэнгээс 25,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарласныг гэрч мэдүүлэгтээ мөн гэрчилсэн байна.
Дээрх нотлох баримт, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Т.Ннь С.Пүрэвсүрэнгээс 25,000,000 төгрөгийг авсан, С.Пүрэвсүрэн нь хариуцагч Б С ХХК-ийн захирал Д.Одбаяртай тохиролцсоны дагуу орон сууцны төлбөрийн урьдчилгаа төлбөр 25,000,000 төгрөгийг өөрөө төлөхөөр болж Д.Онь Т.Нарантуяад 25,000,000 төгрөг орон сууцны урьдчилгаанд төлөгдсөн талаар баталгааг гаргаж өгсөн байна. Харин үлдэх 34,566,000 төгрөгийг С.Пүрэвсүрэн төлөхийг баталсан батламж баримтыг талууд үйлдсэн ч үлдэгдэл төлбөр болох 34,566,000 төгрөгийг төлөх үүрэг нэхэмжлэгч Т.Нарантуяа, С.Пүрэвсүрэн нарын хооронд үүсэн мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой байх тул нэхэмжлэгч орон сууцны үнээс үлдэх 34,566,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч орон сууцны үнэ 59,566,000 төгрөгөөс 34,566,000 төгрөгийг төлсөн нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Б С ХХКнь худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээс татгалзах эрхтэй.
Иймд хариуцагч Б С ХХК, Д.Онарт холбогдох Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Хайлааст орон сууцны хотхоны 208 дугаар байрны 4 давхрын 37,7 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Т.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Б С ХХК, Д.Онарт холбогдох Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Хайлааст орон сууцны хотхоны 208 дугаар байрны 4 давхрын 37,7 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Т.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР