Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0144

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                          Хэргийн индекс: 171/2015/0112/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Энхжаргал, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй,  
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа
иргэдийн төлөөлөгч Ц.Цэндсүрэн,
улсын яллагч Аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй  хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000141 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 5 дугаар сарын    21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1 ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхэд, эх, 3 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** 

Шүүгдэгч *** нь 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчим Дархан сумын *** тоотод архидан согтуурсан үедээ ***тай маргалдан цээжин тус газар нь хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлт бичигдсэнээр/,

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 02 дугаар сарын   24-ний өдрийн өглөө *** ах манайд ирсэн. Манайд ирж юм өгчихөөд явахдаа ах нь ганц шил юм уумаар байна чи хань болоод өг гээд байсан. Тэгээд бид 2 бааранд орсон би 1 шил архи авч өгсөн. Тэрийг уучихаад ахиад 1 шил архи өөрөө авсан. Намайг ганц хоёр татчих гээд байсан би архи ууж чаддаггүй болохоор хэд татаад ахиж уухгүй гэсэн.
 Баарнаас гараад явж байтал хоёулаа манайд очъё гээд *** ахын гэр лүү таксинд суугаад явсан. Гэрийнх нь гадаа очоод гэрлүү нь орох гэтэл миний хэтэвчийг авчихаад өгөхгүй байсан. Гэр лүү нь ороход *** эгч байсан би хэтэвчээ авна гээд *** ахтай маргалдаад зогсож байхад *** эгч та хоёр юундаа маргалдаад байгаа юм би хоол хийлээ гээд том өрөөндөө орсон. Тэгээд хэтэвчээ авъя гэхэд намайг түлхээд унагачихсан юм. Би унахдаа хоолны шүүгээ рүү уначихсан юм. Тэгээд би босоод *** ахтай ноцолдоод байж байхад *** эгч гарч ирээд юу болоод байна гэхээр нь харсан чинь цээжнээс нь цус гарч байсан. Би унахдаа хоолны шүүгээн дээр байсан хутгыг дараад уначихсан байна лээ. Тэгээд ноцолдож байхад цээж рүү нь хутга орчихсон байсан. Би өөрөө ч мэдээгүй *** эгч юу болоод байна гээд ороод ирэхээр нь харсан чинь цус гарч байсан. Би уг нь анхнаасаа маргалдана, муудалцана гэсэн санаа зорилго байгаагүй би багаасаа *** ахынд өссөн юм”  гэх мэдүүлэг 
 
         Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 24-ний 15-16 цагийн үед байх хүргэн ах ***, *** нарын хамт “Ариг” бааранд 500 граммын 2 шил Улаанбаатар архи уугаад байж байхад хажуугийн ширээнд сууж байсан *** ахыг таньдаг хүн ирж сууж байгаад явсан. Бид 3 архиа ууж дуусгаад шууд гэррүүгээ явцгаасан. Тэгээд *** ахын гэрт очоод *** ах миний түрийвч авсан байсан болохоор түрийвчээ авъя гэтэл *** ах чи архи уучихсан түрийвчээ гээчихнэ надад үлдээ гээд өгөхгүй байсан би яагаад хүний түрийвч өгдөггүй юм гээд ууралсан, тэгээд бид 2 муудалцаад барилцаж аваад бид 2 нэг нэгнээ түлхээд нэг, нэг цохисон тэгээд би уурлаад гал тогооны шүүгээн дээр байсан хутгыг аваад айлгах санаатай авсан юм, тэгээд хутгатай гартайгаа ноцолдож байгаад хатгачихсан юм“ гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/
      
         Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015.02.24-ны өдрийн 16 цагийн орчим Ариг бааранд эхнэрийн эгчийн хүүхэд болох *** түүний найз *** нартай 2 шил 0.5 грамм шилтэй Улаанбаатар архи хувааж ууцгаасан. Архи ууж байхад миний таньдаг 2 хүн ирээд архинаас 2, 2 татсан. ...Би хашаанд байхдаа ***оос түрийвчтэй мөнгөө хаячихна гээд аваад гэррүү орсон юм. *** надаас түрийвчээ нэхэж орж ирээд би түрийвчээ авъя би мэдэж байна гээд уурлаад надруу агсараад хүрээд ирэхээр нь би ***ийг цаашаа түлхээд нэг гараараа мөррүү цохисон юм тэгсэн *** уурлаад эргүүлээд миний баруун мөррүү хальт цохиод цаашаа уурлаад эргэсэн тэгээд дахиж уурлаад намайг бариад авахад *** орж ирж таараад бид хоёрыг салгасан, тэгсэн намайг *** хутгалчихсан миний цээжнээс цус гарсан. Тэгээд би уурлаад ***иийг нэг цохиж авсан хаашаа нь цохисон гэдэгээ мэдэхгүй байна” гэх мэдүүлэг        / хэргийн 11 дүгээр хуудас/,

Гэрч Д.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015.02.24-ний өдөр 16 цагийн үед байх ***, *** бид гурав Ариг бааранд 2 шил 0,5 грамм Улаанбаатар архи хувааж ууцгаасан.Тэгээд баарнаас гараад ***ын гэррүү яваад ***ын гэрт ирэхэд *** *** 2 байшин руу орсон би бие засчихаад орсон чинь тэр 2 хоорондоо барилцаж аваад маргалдаад ноцолдоод байхаар нь салгатал ***ын эхнэр том өрөөнөөс хүн хутгалчихлаа гээд орилсон. Тэгээд би хартал ***ын цээжнээс цус гоожоод *** хутга барьчихсан зогсож байсан. Би одоо аль гарандаа хутга барьсан байсаныг санахгүй байна” гэх мэдүүлэг / хэргийн 13 дугаар хуудас/,

Гэрч С.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015.02.24-ний өдөр 17 цагийн үед нөхөр ***, дүү ***, *** 3 манай гэрт согтуу ирсэн. Тэгээд *** *** 2 намайг том өрөөнд байхад хоорондоо түрийвч нэхээд хэрэлдээд байсан, тэгээд хоорондоо барилцаж аваад байсан. Тэгээд би босоод том өрөөнөөс гал тогооруу ороход ***, *** хоорондоо барилцаж аваад байж байхад *** дундуур нь ороод салгахад ***ын цээж орчмоос цус гархаар нь би хүн алчихлаа гээд орилсон чинь ***ийн гарт хутга байсан ба шалан дээр шидчихсэн. Тэгээд би эмнэлэг, цагдаа дуудсан” гэх мэдүүлэг / хэргийн 14 дүгээр хуудас/

Шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны 327, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 435  дугаартай шинжээчийн “...” дүгнэлтүүд /хэргийн 18, 75 дугаар хуудас/

Шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 550 дугаартай:                             “***ын биед цээжний хөндийд нэвтэрч баруун уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчилэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгэдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заагдсанаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт   /хэргийн 80-81 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах тухай хуудас /хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг болно. 
Шүүгдэгч ***  нь согтуугаар  2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн орчим Дархан сумын 7 дугаар баг, *** тоотод ***ийн гэрт   ***аас өөрийн түрийвчээ авахаар маргалдан цээжин тус газар нь хутгалж  түүний бие махбодид “цээжний хөндийд нэвтэрч баруун уушиг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийд шингэн хуралдалт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  судлагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
     Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч    ***ийн  өгсөн: ...Тэдний гадаа очоод гэрлүү нь орох гэтэл *** миний хэтэвчийг авчихаад өгөхгүй байсан. ...хэтэвчээ авна гээд *** ахтай маргалдаад зогсож байхад *** эгч та хоёр юундаа маргалдаад байгаа юм би хоол хийлээ гээд том өрөөндөө орсон. Тэгээд хэтэвчээ авъя гэхэд намайг түлхээд унагачихсан юм. Би унахдаа хоолны шүүгээ рүү уначихсан юм. Тэгээд би босоод *** ахтай ноцолдоод байж байхад *** эгч гарч ирээд юу болоод байна гэхээр нь харсан чинь цээжнээс нь цус гарч байсан. Би унахдаа хоолны шүүгээ нь дээр байсан хутгыг дараад уначихсан байна лээ. Тэгээд ноцолдож байхад цээж рүү нь хутга орчихсон байсан. Би өөрөө ч мэдээгүй гэх ”  гэх мэдүүлэг
 Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... *** ах миний түрийвч авсан болохоор түрийвчээ авъя гэтэл *** ах чи архи уучихсан түрийвчээ гээчихнэ надад үлдээ гээд өгөхгүй байсан би яагаад хүний түрийвч өгдөггүй юм гээд ууралсан, тэгээд бид 2 муудалцаад барилцаж аваад бид 2 нэг нэгнээ түлэхээд нэг, нэг цохисон тэгээд би уурлаад гал тогооны шүүгээн дээр байсан хутгыг аваад айлгах санаатай авсан юм, тэгээд хутгатай гартайгаа ноцолдож байгаад хатгачихсан юм“ гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... *** надаас түрийвчээ нэхэж орж ирээд би түрийвчээ авъя би мэдэж байна гээд уурлаад надруу агсараад хүрээд ирэхээр нь би ***ийг цаашаа түлхээд нэг гараараа мөррүү цохисон юм. Тэгтэл *** уурлаад эргүүлээд миний баруун мөррүү хальт цохиод цаашаа уурлаад эргэсэн тэгээд дахиж уурлаад намайг бариад авахад *** орж ирж таараад бид хоёрыг салгасан, тэгсэн намайг *** хутгалчихсан миний цээжнээс цус гарсан гэх мэдүүлэг / хэргийн 11 дүгээр хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...*** *** 2 байшин руу орсон би бие засчихаад орсон чинь тэр 2 хоорондоо барилцаж аваад маргалдаад ноцолдоод байхаар нь салгатал ***ын эхнэр том өрөөнөөс хүн хутгалчихлаа гээд орилсон. Тэгээд би хартал ***ын цээжнээс цус гоожоод *** хутга барьчихсан зогсож байсан гэх мэдүүлэг / хэргийн 13 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** *** 2 намайг том өрөөнд байхад хоорондоо түрийвч нэхээд хэрэлдээд байсан. ...Тэгээд би босоод том өрөөнөөс гал тогооруу ороход ***, *** 2 хоорондоо барилцаж аваад байж байхад *** дундуур нь ороод салгахад ***ын цээж орчмоос цус гархаар нь би хүн алчихлаа гээд орилсон чинь ***ийн гарт хутга байсан ба шалан дээр шидчихсэн” гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/, хохирогч ***ын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг  тогтоосон  шүүх эмнэлгийн  шинжээчийн 435, 550 тоот дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шинжлэн судалсан байдал зэрэг болно. 
      Хэрэгт  авагдсан нотлох баримтыг судлахад шүүх эмнэлгийн 327 тоот шинжээчийн дүгнэлтэд хохирогч ***ын биед цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх гэмтэл  тогтоогдлоо. Энэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсаныг бүрэлдэхүүнтэй шинжээчийн хоёр удаагийн гаргасан ***ын биед учирсан гэмтэл хүнд зэргийн гэмтэлд хамаарна гэсэн 435, 550 тоот дүгнэлтээр үгүйсгэгдсэн тул шүүх 435, 550 тоот шинжээчийн   дүгнэлтийг үндэстэй дүгнэлт гэж үзэв.  
           ***т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  
          Хохирогч *** нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг   төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** хохирогч ***ыг санаатай хутгалаагүй. Би унахдаа хоолны шүүгээн дээр байсан хутгыг дараад уначихсан байна лээ. Тэгээд ноцолдож байхад цээж рүү нь хутга орчихсон байсан. Би өөрөө ч мэдээгүй  хохиогчийг болгоомжгүй байдлаас хутгалсан гэж мэдүүлж байгаа боловч тухайн үед болсон үйл явдлын талаар хуульд заасан журмын дагуу мэдүүлэг өгсөн гэрч  ***, ***, хохирогч *** нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн  болно.   

Шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж  байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.9 дахь  хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.                                                                                                                              

            Шүүгдэгч  ***  хорих  ял  оногдуулах гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй, хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн шинжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн   96.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.  

            *** нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. 
   
 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 , 284, 286, 297, 298 дугаар   зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
 
1.***ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  
2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч ***ийг 3 жил 4 сар 10 /гурван жил дөрвөн сар арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***т оногдуулсан 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар *** нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
 
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх  ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
 
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.МӨНХТУЯА

                ШҮҮГЧИД                                              Т.ЭНХЖАРГАЛ

                                                                               Я.ТУУЛ