Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0150

 

     


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/163/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Хохирогч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Булган,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай *** овогт *** холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн 201509000175 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ. 
    
    Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
 Монгол Улсын иргэн,*** төрсөн, 38 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх *** /РД:***/,

Шүүгдэгч *** нь 2015 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр багт байрлах Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулдаг Иргэний бүртгэлийн нэг цонхны үйлчилгээний цонхоор нэвтрэн орж шинэчилсэн бүртгэлийн өрөөнөөс Асус маркийн зөөврийн компьютер хулгайлж бусдад нийт 2 685 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 


ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд: 
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 06-ны орой 21.00 цагийн үед гэрээсээ гараад эгчийндээ очиж усанд ороод, 22.00 цаг өнгөрч байх үед тэднийхээс гараад аймгийн Засаг даргын Тамгын газрын сахиул ажилтай *** ахтай уулзах гээд явж байтал нэг цонхны үйлчилгээний төвийн цонх онгорхой байхаар нь дотор нь орж нөөтбүүк хулгайлж авсан. Би урьд нь тэнд ажилладаг байсан. Тэгээд гэртээ ирж хоноод маргааш өглөө нь зах явж кодыг нь тайлуулаад ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан. 3 хоногийн дараа ***гэдэг хүнд 250.000 төгрөгөөр зарсан ” гэх мэдүүлэг,

Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.Тэр өдөр баасан гариг байсан. Манай хамт олон эмэгтэйчүүдийн баяраа тэмдэглэнгээ зугаалахаар гарсан байсан. Ажлын газрын *** зугаалгаар явахгүй, арын ажлаа хариуцаж үлдсэн. *** 17:40 цагт ажлаасаа гарахдаа бүх зүйлээ хааж, түгжсэн гэсэн. 2015 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 08:15 цагт эхний үйлчлүүлэгч ирж, шинэчилсэн бүртгэл хийх гээд нөөтбүүкээ авах гэтэл байхгүй байсан. Тэгээд даргадаа мэдэгдэж, Цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 06-ний орой 21 цагийн орчим гэрээсээ гараад шинэ хороололын 24 дүгээр байранд төрсөн эгч ***ийн гэрт очоод тэндээсээ 22 цагийн орчим гараад аймгийн захиргааны сахиул *** ахтай очиж уулзая гээд бодоод явж байтал үйлчилгээний төвийн орчим нутгийн найз Балжмаатай\ гэрийн хаяг болон утасны дугаарыг мэдэхгүй\  тааралдаад мэндлээд өнгөрсөн. Ингээд би алхаж яваад аймгийн захиргааны зүүн талын хашаагаар ороод нэг цонхны хажуугаар гараад явж байхад нэг цонхны үйлчилгээний нэг цонх нь онгорхой байсан. Тэгэхээр нь би *** ахын гэр рүү орохоо болиод тэр хавиар эргэлдэж байгаад уг онгорхой байсан цонхоор ороод өрөөний баруун хойд хэсэгт байх өрөөний хаалгыг татахад онгорхой байсан бөгөөд өрөө рүү ороод шар өнгийн ширээний дунд шүүгээг татахад дотор нь хар саарал өнгийн Асус гэсэн бичигтэй зөөврийн компьютер байсан юм. Би уг зөөврийн компьютерийг аваад орж ирсэн цонхоор гараад орж ирсэн салхивчийг буцааж хаагаад  гэр рүүгээ явсан юм. Би гэр рүүгээ орохдоо зөөврийн компьютерээ аваад орсон бөгөөд манай эхнэр надаас юун зөөврийн компьютер юм бэ гэж асуухаар нь би хүний зөөврийн компьютер гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2015 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн орчим гэрээсээ гараад биржийн замын эсрэг талын нэрийг нь мэдэхгүй байна, ломбарданд зөөврийн компьютероо 100 000 төгрөгний барьцаанд тавиад мөнгөөр нь гэртээ нүүрс түлээ авсан юм. Ингээд 2 хоногийн дараа 2015 оны 03 дугар сарын 10-ны өглөө би найз ***тай уулзаад надад нэг зөөврийн компьютер байна, зармаар байна гэж хэлсэн. Тэгэхэд *** хуучин захын нүүрс зардаг цэг рүү очоод нэг танихгүй залуутай уулзаад зөөврийн компьютерийг үзэхээр болоод ломбард руу очиж зөөврийн компьютероо үзүүлээд 250 000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө гэртээ идэж уух юм аваад дуусгасан. Би ганцаараа хулгайлсан, өөр ямар нэгэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг / хэргийн 139-141 дугаар хуудас/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын нэг цонхны үйлчилгээний Иргэний бүртгэл мэдээллийн албанд ажилладаг юм. Манай ажлын байр Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын 1 дүгээр давхарт байх нэг цонхны үйлчилгээний 7, 9 номерын цонхон доор байдаг юм. 2015 оны 03 дугаар сарын 06-ний өдөр ажил дээрээ байж байгаад 16 цаг 30 минутын үед Асус маркийн зөөврийн компьютерийг нэг цонхны үйлчилгээний баруун хойд буланд байх өрөөнийхөө ширээний шүүгээнд хийж цоожлоод тавьсан байсан. Ингээд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өглөө ажил дээрээ ирээд 10 цагийн орчим шинэчилсэн бүртгэл хийхээр шүүгээг онгойлгосон чинь Асус маркийн зөөврийн компьютер хулгайд алдагдсан байхыг мэдээд дарга нартаа хэлээд Цагдаагийн газарт дуудлага өгсөн. .. Хулгайд алдсан компьютероо буцааж авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 92-93 дугаар хуудас/,

Гэрч ***  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 07-ний өдөр ажил дээрээ байж байхад үдээс хойш нэг залуу орж ирээд хар саарал өнгийн Асус гэсэн бичигтэй зөөврийн компьютер 100 000 төгрөгний барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан. Тэгээд 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зөөврийн компьютер барьцаанд тавьсан залуу хэдэн хүмүүстэй ирээд хамт явсан хүмүүстээ барьцаанд тавьсан зөөврийн компьютерийг үзүүлээд барьцааны мөнгийг төлөөд хамт ирсэн хүмүүсдээ зарж байх шиг байсан. Тухайн үед зөөврийн компьютер барьцаанд тавьсан хүн Дархан сумын *** гэсэн бичиг баримттай байсан. Компьютерийг тухайн үед асааж үзэхэд хэвийн ажиллагаатай байсан, доторхи функц полдер руу нь орж үзээгүй... ” гэх мэдүүлэг /хэргийн 99 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Буян захын урд талын нүүрс зардаг хэсэгт ажлаа хийж байхад хоёр залуу хүрч ирээд хямдхан зөөврийн компьютер зарах гэсэн юм, ломбарданд тавьсан хоног нь гүйгээд алдчих гээд байна, би хямдхан авахгүй юу гэж асуухаар нь хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуухад би 2014 оны 06 дугаар сард эхнэртээ 1 230 000 төгрөгөөр авсан юм. Одоо бол 250 000 төгрөгөөр зарчихмаар байна гэж хэлсэн. Тэгээд би эхнэр рүүгээ утсаар яриад нэг хүн зөөврийн компьютер хямдхан зарна гэнэ, авах уу гэж асуухад тэгье гэсэн. Би эхнэр *** *** нарын хамт нөгөө хоёр залууг дагуулаад захын урд талд байрлах “Сайн Орших” ломбардын дотор талд байрлах “Сэлэнгэ кредит” автомашины ломбарднаас очиж зөөврийн компьютерийг худалдаж авсан. .. 250 000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 97, 100 дугаар хуудас/,

Гэрч ***  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... найз С.***зөөврийн компьютер худалдаж авах гэсэн юм гэхээр нь хамт явж “Сайн Орших” ломбард дотор байх “Сэлэнгэ кредит” ломбарданд очиж үзсэн чинь хар саарал өнгийн Асус гэсэн бичигтэй нөөтбүүк байсан ба асаахад асаж байхаар нь С.***250 000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 102 дугаар хуудас/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2015 оны 03 дугаар сарын дундуур “Буян” зах дээр явж байгаад найз ***тай тааралдсан. Тэр надад ломбарданд тавьсан зөөврийн компьютер байгааг зарчихмаар байна, сонирхох хүн байна уу гэсэн. Би “Буян” захын хажууд түлээ нүүрс зардаг зүс таних залуу дээр ***ын хамт очиж уулзаад зөөврийн компьютер авах уу гэхэд үзье гэсэн. Тэгээд *** тэр хоёр үнээ тохиролцоод 250 000 төгрөгөөр зарахаар болсон. 20.4 дүгээр байрны нэг давхарт байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна ломбард руу орж барьцаанд тавьсан хар саарал өнгийн гадаргуутай зөөврийн компьютерийг үзүүлэхэд нөгөө залуу авахаар болж тэр хоёр зөөврийн компьютерийг авч, нүүрс зардаг залуу ***т мөнгийг нь өгч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 103 дугаар хуудас/,
 
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Нэг цонхны үйлчилгээний хяналтын камер 3 байдаг юм. Камерийн бичигч төхөөрөмж 2014 оны 09 дүгээр сард шатчихсан ба хөрөнгө мөнгөний боломжгүй учраас шинэ тоног төхөөрөмж авч чадахгүй байсан юм. Шинэчилсэн бүртгэлийн программыг Д дискэн дээр байсан тэр программ эвдрээгүй бүрэн бүтнээрээ байсан. Алдагдсан нөөтбүүкнээс программыг хувьдаа ашиглах ямар ч боломж байхгүй, манай төв байгууллагад байх толгой компьютерт тайлж уншдаг программ нь байдаг юм. Алдагдсан нөөтбүүк ажиллагаа, эд анги хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 108 дугаар хуудас/,
 Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд \хэргийн 7-9 дүгээр хуудсууд\,
2015 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн “Сэлэнгэ Кредит”ХХК-ний барьцаат зээлийн гэрээ \ хэргийн 98 дугаар хуудас\,
Гэрч ***ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургууд \ хэргийн 72-73 дугаар хуудсууд\, 
Эд зүйл хураан авсан тэмдэглэл \хэргийн 75 дугаар хуудас\, 
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл \хэргийн 76 дугаар хуудас, 
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл \ хэргийн 78 дугаар хуудас\,
Хүн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл \ хэргийн 79-81 дүгээр хуудас\,
Сэжигтэн ***ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургууд \ хэргийн 85-90 дүгээр хуудсууд\, 
Эд зүйлд үнэлгээ хийсэн тогтоол \ хэргийн 95 дугаар хуудас\, 
Ял шийтгэлийг шалгах хуудас \ хэргийн 148 дүгээр хуудас\ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд  шүүгдэгч *** нь 2015 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр багт байрлах Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулдаг Иргэний бүртгэлийн нэг цонхны үйлчилгээний цонхоор нэвтрэн орж шинэчилсэн бүртгэлийн өрөөнөөс Асус маркийн зөөврийн компьютер хулгайлж  2 685 000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***ыг орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”  гэж мэдүүлсэн, бага насны хүүхэдтэй, эхнэр нь нялх биетэй  зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамааруулах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас 14 хоног урьдчилан цагдан хоригдсон, хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн байдлыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ын эзэмшлийн 400 000 төгрөгийн үнэ бүхий БСБ маркийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 801 дугаартай тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв. 
        
    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298  дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

    1. Шүүгдэгч ***ыг орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2  /хоёр/ жилийн   хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар  ***т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор ***т оногдуулсан 2 \хоёр\ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 \нэг\ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***т мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар *** нь энэ хэрэгт 14 хоног цагдан хоригдсон, хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ын эзэмшлийн 400 000 төгрөгийн үнэ бүхий БСБ маркийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 801 дугаартай тогтоолыг  хүчингүй болгосугай.
 
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЭНХЖАРГАЛ

 
     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2015/0169/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг
Хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000215 дугаартай хэргийг 2015 оны  06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шарын голын уурхайд галч ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, *** 

Шүүгдэгч *** нь 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын, Хайрхан багт үйл ажиллагаа явуулдаг Шар сувд нэртэй бааранд архидан согтуурсан үедээ ***тай маргалдан хувийн таарамжгүй харьцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 
 Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2013 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай ажлын хамт олон ажил оройн 22 цаг 30 минут болж байхад Шарын голын “Шар сувд” бааранд цэргийн баярыг тэмдэглэсэн. Тухайн үед мартын 8-ны өдрийг тэмдэглээгүй байсан учраас тэр өдөр эмэгтэйчүүдийн баярыг хамт тэмдэглэсэн. Тэгтэл *** манай эгчийг янз бүрээр хэлээд байсан учраас би уурлаж эгчийгээ хамгаалах үүднээс ***тай маргалдсан. Гэхдээ би ***г цохиж гэмтээх санаа байгаагүй, бид хоёр нэг нэгийгээ барилцаж аваад хоёулаа шатан дээрээс унасан. Эхлээд *** намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд заамдаж авсан. Тэгээд *** надад гэмтснээсээ хойш 3 хоногийн дараа надад хэлсэн. Тэгэхээр нь би “чи тухайн үедээ надад хэлэхгүй яасан юм бэ” гэж хэлэхэд хохирогч би өөрөө халтираад унасан гэж хэлсэн.
                                                                                                                                                                                                      Шийтгэх тогтоол/2015/ ***.doc
 Маргааш нь хохирогч бид нар эмнэлэг орсон. Дараа нь ажилчдаас ямар нэг зүйл сонссон юм шиг байсан. *** намайг “2 сая төгрөг өгчих” тэгвэл би “шүүх, цагдаагаар явахгүй” гэж хэлсэн. Тэгэхэд нь би чадахгүй гэж хэлсэн. Тухайн үед хохирогчийн хөл нь шагайгаараа гипстэй, дээрээс нь хөлний битүү хугаралттай гэж байсан” гэх мэдүүлэг, 

 Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай ажлын газар цэргийн баяр тэмдэглэхээр Шарын гол суманд байрлах Шар сувд нэртэй бааранд орсон. ....22 цагийн орчим тарахаар болоод өөрийн төрсөн эгч ***ийн авч явах гэхэд хамт ажилладаг *** надад хандаж чи яах гэж байгаа юм бэ гээд над руу ширээ түлхсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд ***г заамдаж барьж авахад тэр намайг зөрүүлээд заамдаж барихаар нь хөл рүү нь хавсарч өшиглөхөд бид 2 хамтдаа бүжгийн тайлбай руу шатнаас доош унсан юм. ...буцаж очиход эмнэлгийн машин ирчихсэн ***г аваад явсан. Тэгээд маргааш нь эхнэрийн хамт ***гийн гэр очиход эхнэр нь 2 сая төгрөг өгчих тэгвэл ямар нэг асуудалгүй байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй эхнэр бид 2 хоёулаа зээлтэй, хүүхэд оюутан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,

 Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015.03.13-ны орой манай ажилчид цэргийн баярыг Шарын гол сумын Шар сувд нэртэй бааранд тэмдэглэсэн. ...тэгээд нэг мэдэхэд манай ажлын *** гэх залуу намайг барьж аваад хавсарч газар унагаасан. Би газраас босох гээд босож чадахгүй, эмнэлэг дуудаж үзүүлээд эмнэлэгт 1 хоноод маргааш нь Дархан руу явж үзүүлэхэд баруун хөлний яс хугарсан байна гэсэн. Тэгээд буцаж Шарын голд ирээд ***ыг ирж уулзах байх гэж бодооп гэртээ 2 хоноход ирж уулзаагүй, тэгээд цагдаагийн газарт хандсан” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015.03.13-ны орой манай хэсгийн ажилчид цэргийн баяраа Шарын гол сумын Сувд бааранд хийсэн. ...*** *** 2 давхарлаад газар унаж харагдсан. Тэгэхээр нь ширээн дээрээсээ босоод очоод та нар яачихваа гэх хэлэхэд манай ажилчид зүгээрэ зүгээр гэж хэлсэн. Манай ажилчид ***г сандал дээр суулгаж байгаа харагдсан.Тарах гээд баарны гадаа байж байхад манай ажилчид ***г түшээд гаргаж ирсэн. Би юу болсон талаар асуухад явж болохгүй байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хэргийн 24 дүгээр хуудас/ 

Гэрч Ө.Баршагүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015.03.13-ны орой манай нөхөр 17:30 цагийн орчим ажилчдынхаа хамт цэргийн баяр тэмдэглэнэ гээд гараад явсан, орой 22 цаг 30 минутын орчим надруу эмнэлэгээс утсаар яриад танай нөхөр чинь хальтарч унаад хөлөө гэмтээгээд эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр явж очиход жижүүр эмч Оюунчимэг, асрагч Отгонжаргал /***ын эхнэр/ нар байсан” гэх мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/ 

Шүүх эмнэлгийн үзлэгийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 407 тоот Шинжээчийн дүгнэлт: ***гийн биед баруун шагайн үений битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ГЗТЖ-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хэргийн 30 дугаар хуудас/,

Ял шийтгэгэдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно.
 
Шүүгдэгч *** нь 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын, Хайрхан багт үйл ажиллагаа явуулдаг Шар сувд нэртэй баарандархидан согтуурсан үедээ ***тай маргалдан хувийн таарамжгүй харьцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шинжээчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 407 тоот дүгнэлт /хэргийн 32 дугаар хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэв. 
   
            Шүүгдэгч ***ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт ач холбогдолтой байж болох бүх асуудлыг шинжлэн судалсан болно. 

Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид санаатай хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн    56.1.10-т зааснаар ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг рентген зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид ***д буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв. 
 
            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
        
            1. Шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч ***ад 1 жил 2 сар /нэг жил хоёр сар/ хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентген зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид ***д буцаан олгосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар              ***ад 1 жил 2 сарын хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.    
            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***ад урьд авсан бусдын даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.МӨНХТУЯА