| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0164/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0151 |
| Огноо | 2015-06-15 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0164/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ***, ***, *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000197 дугаартай хэргийг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1 -нд Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн ***, оршин суух, Урьд:
-2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 70 000 төгрөгөөр торгох ялаар,
-2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүлийн 123.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж уг ялыг 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан өршөөгдсөн,
-2003 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлий 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хорих ял оногдуулж 2000 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан өршөөгдсөн,
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сар хорих ял шийтгүүлж 2005 оны 10 дугаар сарын 25-нд хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
-2007 онд эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жил 3 сар хорих ял шийтгүүлж 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хугацаа дуусч суллагдсан ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** /
2. Монгол Улсын иргэн, нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, урьд:
-1996 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жил хянан харгалзаж байсан гэх,
-2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял, эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.3-т зааснаар 6 сарын баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил хорих ял оногдуулж, 2003 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** /
3. Монгол Улсын иргэн, 1 -нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1 дүгээр баг Атарын 1-1 тоотод оршин суух, урьд
-1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар 3 жил 6 сар хорих ял,
-1996 оны 08 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 8 сар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 2 сар хорих ялаар шийтгүүлсэн,
-1998 оны 10 дугаар сарын 05-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т, 123 дугаар зүйлийн 123.2, 138 дугаар зүйлд зааснаар 6 сар хорих ял тус тус оногдуулж өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил хорих ялаар шийтгүүлж 2000 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан.
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** /
Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сум 1 дүгээр баг, Атарын 5-43 тоотод оршин суух ***гийн хашаанд нэвтрэн орж 1 тооны бярууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 450 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 03 дугаар сарын 22-ны орой би *** гэдэг хүнээс аксент маркийн автомашин худалдаж авна, би ээж аавдаа үзүүлчихээд ирье гээд машиныг нь унаад явсан. Тэр үед машинд ***, *** нар хамт явж байсан. Хонгор суманд байдаг айлын хашаанаас нэг бяруу хулгайлан машиныхаа арын тээшинд хийж яваад Дархан 2 өртөөний ойролцоо эргүүлийн цагдаад баригдсан” гэх мэдүүлэг
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 03 дугаар сарын 22-ны орой *** би машин авах гэж байна гэж над руу ярьсан. Тэр үед манай гэрт *** ирсэн байсан. *** бид 2 *** дээр очоод машиныг нь унаж шалгаж үзсэн юм. Тэгээд ***гийн ээж аав хоёрт нь машиныг нь үзүүлэх гэж явсан. *** үнэмлэх байхгүй гээд хамт Хонгор явцгаасан. Хонгор сумын айлын хашаанаас үхэр хулгай хийцгээе гэж ярилцаад хулгай хийсэн. Хулгай хийсэн бяруугаа зарж борлуулаад машинд нь жаахан юм хийнэ гэж ярилцсан юм. Ингээд Дархан 2 өртөөний ойролцоо эргүүлийн цагдаад баригдсан” гэх мэдүүлэг
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би ***ынд очсон юм. Тэгтэл *** машин аваад ирж байна гэсэн. Тэгээд *** ирээд ээж аавдаа машинаа үзүүлнэ гэхээр нь би одоо гэрлүүгээ явна замдаа бууна гээд суугаад явсан. Тэгээд машинд явж байгаад машиндаа жаахан юм хийе гээд айлын хашаанаас бяруу хулгай хийсэн юм. Тэр машин нь жаахан муу машин байсан. Тэгээд Хонгор суманд очоод *** гэдэг айлын хашаанаас ***, *** 2 бяруу хөтлөөд ирсэн юм. Намайг машинаа жаахан зайтай тавьчих гэсэн. Би машиныг холдуулж тавиад байж байтал 30 минутын дараа ***, *** нар бяруу хөтлөөд ирсэн. Түүнийг нь өргөж машины арын тээшэнд хийгээд явж байтал Дархан 2 өртөөний ойролцоо эргүүлийн цагдаа зогсоож баригдсан” гэх мэдүүлэг
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Хонгор сумын төвд 00 цагийн орчим ***ыг хүргэж өгөхөөр явж байтал машины гэрэлд айлын хашаанд үхэр хараад тэр айлын хашаанаас багаажинд багтахаар нэг бяруу хулгайлж авъя гэж бид 3 ярилцаад *** бид 2 машинаас буусан. Тэр айл нь Төмөрөө гэгчийнх байсан. ***ыг машинаа зайтай байрлуулаад байж бай гэж хэлсэн. ....хашааны модон хаалгаар ороод хашаан дотор байсан 10 орчим тооны үхрээс хар зүсмийн сартай эр бярууг мяндсан хүзүүвчнээс нь хөтлөөд гарсан. ...хамжиж машины багаажинд хийгээд Хонгорт очсон замаараа Дархан луу явж байгаад Дархан-2 өртөөний орчим замын цагдаагийн алба хаагчид саатуулагдсан” гэх мэдүүлэг / хэргийн 69-70, 80 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ машины цаб нь дугараад байна замаасаа Хонгороос бяруу хулгайж Дархан авч ирж мөнгө болгоод машинаа засуулаад Салхит ороё гэхээр нь бид 2 дэмжсэн. ...*** бид 2 Төмөрөө ахын хашааны хойд талаар ороход өвөлжөөний хашаанаас тусд нь хашсан байсан 4 бяруунаас хар сартай бярууг мяндсан хүзүүвчнээс хөтөлж гаргаад ***ын машинаа зогсоосон газар очиход *** машинаас бууж ирээд бид 3 хамжиж бярууг өргөөд машины багаажинд хийгээд Дархан луу ирсэн замаараа буцаж байгаад Дархан-2 өртөөний харалдаа замын цагдаагийн эргүүл зогсоогоод шалгуулсан” гэх мэдүүлэг /хэргийн 72, 76 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...00 цагийн орчим Хонгор суманд Төмөрөө ахын хашааны гадна ***, *** нар машинаас бууж би машинаа цааш жолоодож 200 орчим метр яваад Под станцны хажууд очсон. 20-30 минутын дараа ***, *** нар хар зүсмийн бяруу хөтөлж ирсэн. ...*** цагдаагийн алба хаагчид Шийрийн бригадаас бух тавих гэж байгаа бяруу гэж худлаа ярьсан. Биднийг шалгасан цагдаа нар төв цагдаагийн газар хүргэж ирсэн.” гэх мэдүүлэг / хэргийн 74, 78 дугаар хуудас/
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 22-ны өдр 20 цагт үхрээ хотлуулсан. 22 цагт 4 бяруугаа үхрийн хашаанд үлдээсэн байсан. 2015 оны 03 дугаар сарын 23-ны өглөө 06 цаг 30 минутын үед үхэртээ өвс тавьж өгөхөөр гарахад үхрийн хашааны хаалга нь онгойчихсон хар зүсний сартай бяруу алга болсон байсан. Үхрээ алдсаныг мэдэдэ байж байтал сумын цагдаа ирж танай үхрийг хулгайлсан хүмүүсийг барьсан гэж мэдэгдсэн. ...би бяруугаа 450 000 төгрөгөөр үнэлж байна. ... алдсан бяруугаа амьдаар нь хүлээж авсан. Бярууны үнэлгээ хийлгэхэд өгсөн 20 000 төгрөг, бяруугаа буцааж аваачихын тулд машин хөлсөлсөн 25 000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 36 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан сум, Малчин багийн нутагт Дархан-2 уулзвар дээр үзлэг шалгалт хийж байсан. Шөнө 03 цагийн орчим Улаанбаатар чиглэлээс 50-25 СЭҮ улсын дугаартай Аксент маркын машин ирж явсныг зогсоон шалгахад жолоочоос гадна 2 зорчигч машинд зорчиж явсан. ...багаажинд үзлэг хийхэд хар зүсмийн бяруу байсан бөгөөд жолооч Шийрийн бригадаас авч ирж байгаа бух тавих гэж байгаа гэж хэлсэн бөгөөд уг бяруу нь гарал үүслийн бичиггүй сэжигтэй байсан тул жижүүрийн бүрэлдэхүүнд шалгуулахаар хүргүүлсэн.“ гэх мэдүүлэг / хэргийн 39 дүгээр хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зүс таних *** гэх залуутай тааралдаж машин зарах гэж байгаа талаар хэлэхэд тэр үзэж сонирхоё гэсэн. Тэгээд ***ын хамт уг машиныг ирж үзээд авахаар болж аав, ээждээ үзүүлнэ гэж унаад явсан. Үнийг нь 600 000 гэж тохирсон. Маргааш нь буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр *** над руу залгаад үхэр хулгайлж байгаад цагдаад баригдсан машинаа таниас авсан гэж үнэнээ хэлсэн гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг / хэргийн 40 дүгээр хуудас/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 6-8 дугаар хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 4 дүгээр хуудас/
Шүүгдэгч нарын мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 9-13, 14-18, 19-21 дүгээр хуудас/
Малд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 22 дугаар хуудас/
Эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл /хэргийн 45 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 107, 110, 151 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь бүлэглэн 2015 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сум 1 дүгээр баг, Атарын 5-43 тоотод оршин суух ***гийн хашаанд нэвтрэн орж 1 тооны бярууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 450 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч *** /хэргийн 36 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 39 дүгээр хуудас/, гэрч *** /хэргийн 40 дүгээр хуудас/ нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 6-8 дугаар хуудас/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 4 дүгээр хуудас/, шүүгдэгч нарын мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 9-13, 14-18, 19-21 дүгээр хуудас/, малд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 22 дугаар хуудас/, эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл /хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
***, ***, *** нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч, ***г давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь хохирогчид учруулсан хохирол болох 1 бярууг буцаан өгч бусад гарсан зардал гэх 45000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэв.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг, ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9, 55.1.1-д зааснаар ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
***н унаж явсан *** улсын дугаартай аксент маркын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Хүрэлхүү гэх хүн бөгөөд **д засаж заруулахаар өгснийг *** худалдан авахаар ярилцан машиныг шалгаж үзэхээр явж байхдаа гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн бөгөөд ***н эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш болох нь судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг тээврийн хэрэгслийг хураах үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч ***, ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, эд хөрөнгө битүүмжилсэн 762, 763, 764, 765 дугаартай тогтоолуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***, ***, *** нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэн, агуулах саванд нэвтэрч, *** давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө бага бус хэмжээтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч ***д 6 сар /зургаан сар/ баривчлах ял, шүүгдэгч ***д 3 сар 10 /гурван сар арав/ хоног баривчлах ял, шүүгдэгч ***т 3 сар 10 /гурван сар арав/ хоног баривчлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар ***, ***, *** нарт тус бүр оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ***, ***, *** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар энэ хэрэгт 2015 оны 03 дугаар сарын 24-ний, 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдийн эд хөрөнгө битүүмжилсэн 762, 763, 764, 765 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. ***, ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА