| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2015/0130/Э/ |
| Дугаар | 2015/ШЦТ/0158 |
| Огноо | 2015-06-25 |
| Зүйл хэсэг | 148.2., 148.3., 148.4., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0130/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Я.Туул, Ж.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч ***,
Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Бадам,
Шүүгдэгч *** өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар
Шүүгдэгч ***, ***, *** нарын өмгөөлөгч Барсүрэн, Г.Алтанчимэг,
хохирогч нарын өмгөөлөгч Ч.Булган, Д.Цагаандарь
хохирогч ***, ***, ***, ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000848 дугаартай хэргийг 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, у*** мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***,
2. Монгол Улсын иргэн, 7-ны өдөр Завхан аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэрэглээний математикч мэргэжилтэй, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд багш ажилтай, ам бүл 2, хүүгийнхээ хамт Дархан-Уул аймаг Дархан сумын *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, у*** мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***
3. Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Завхан аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан Уул аймаг Дархан сумын *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, у*** мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***
4. Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Увс аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бульдозорчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, у*** мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***,
Шүүгдэгч *** нь 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 19 нэр бүхий иргэнийг залилан мэхэлж 92 172 270 төгрөгийн, мөн яллагдагч *** нь ***тай бүлэглэн 2013 оны 11 сараас 12 сар хүртэл хугацаанд 4 иргэнийг залилан мэхэлж 20 000 000 төгрөгийн, мөн яллагдагч *** нь ***, *** нартай бүлэглэн 2011.09.01-ний өдөр иргэн ***агийн 21 200 000 төгрөгийг залилан мэхэлж нийт 133 372 270 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол,
Шүүгдэгч *** нь ***, *** нартай 2011.09.01-ний өдөр иргэн ***агийн 21 200 000 төгрөгийг залилан мэхэлж их хэмжээний хохирол /2011 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 400 байхад/,
Шүүгдэгч *** нь ***, *** нартай бүлэглэн 2011.09.01-ний өдөр иргэн ***агийн 21 200 000 төгрөгийг залиалан мэхэлж их хэмжээний хохирол /2011 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 400 байхад/,
Шүүгдэгч *** нь ***тай бүлэглэн 2013 оны 11 сараас 12 сар хүртэлх хугацаанд ***, ***, ***, *** нарын 4 иргэнийг залилан мэхэлж 20 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Намайг дангаараа болон бүлэглэн бусдыг хуурч мэхэлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. *** намайг газар зарж өгөөч гэж хэлсэний дагуу ***үгэнд хууртаж, өөрийгөө хамгаалах зорилгоор энэ хүмүүстэй зээлийн гэрээ байгуулан газар зарахаар мөнгө авсан нь үнэн. Тухайн үед хүмүүсээс газар зарахаар авсан мөнгийг ***д өгдөг байсан. Багахан хэмжээний мөнгийг би авдаг байсан нь үнэн. Би иргэн ***, ***2-оос иргэний хувьд мөнгө хүүтэй зээлж авч, хүүг нь тооцож өгдөг байсан. ***д 10 300 000 төгрөг өгнө, ***д 5 200 000 төгрөг өгнө. *** үнэт эдлэлээ ломбарданд миний нэр дээр тавьсан. Ингээд хугцаа болсон учир аваад өөр Олуулаа ломбарданд тавьсан. Дараа нь ломбардны хугацаа дуусч ***ы юмыг авч чадахгүй алдсан. Газар худалдахаар иргэн ***, *** нараас 12 сая төгрөгийг, ***, *** нараас 8 000 000 төгрөг, ***гаас 5 000 000, Энхцэцэгээс 4 000 000 төгрөг, ***гаас 8.000.000 төгөрг, ***гээс 4.000.000 төгрөг, ***аас 4.000.000 төгрөг, ***ээс 4.000.000 төгрөг, ***гаас 6.000.000 төгрөг, ***гээс 4.000.000 төгрөг, ***гаас 1.000.000 төгрөг, 2012 оны 12 сард ***эс 1.500.000 төгрөг авсан үнэн. *** гэдэг хүнээс 5.200.000 төгрөг огт аваагүй. *** нь чи манай *** эгчээс мөнгө авсан байсан, *** эгч худлаа ярих хүн биш хэлсэн. Гэтэл өнөөдөр гэрчээр шүүх хуралдаанд оролцож байгаад гайхаж байна.
***гаас 3 сая төгрөгийг 2012 оны 02 дугаар сард зээлж авсан. Тухайн үед сарын 6 хувийн хүүг төлж явдаг байсан. Нийт 1.933.000 төгрөгийн хүү төлсөн. Мөн үндсэн зээлээс 1 сая төгрөгийг буцааж төлсөн.
Хохирогч ***эс 1 сая төгрөг зээлсэн. Одоо 230.000 төгрөг төлөөгүй үлдсэн байх ёстой. Зарим хохирогч нар худал мэдүүлэг өгсөн байна.
***аас 2.500.000 төгрөгийг зээлж аваад буцааж өгсөн. Энэ 4 сая төгрөгийг огт аваагүй. Энэ асуудал газартай ямар ч холбоогүй. Одоо ***д эгчид ямарч өр төлбөр байхгүй. 2011 онд манай аав *** ***аг танилцуулж байсан. ***агаас 20 000 000 төгрөг зээлж аваад хүүг нь төлж байсан. 800 000 төгрөг нэмж зээлж авсан түүнийгээ төлсөн. Би ***агаас иргэний журмаар зээлж авсан юм. Хэрэг дутуу шалгагдсан гэж үзэж байна. Иймд хэргийг дахин шалгуулах хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын сэжигтнээр болон яллагдагч татагдан өгсөн мэдүүлэг /хэргийн 195, 197, 198-201, 582-584, 1003-1006, 1007-1009 дүгээр хуудас/
Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Намайг ***тай нийлж 4 хүн залилсан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан зүйл ангиар ял шийтгэл оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. *** надад газар зарна, надад газрын албанд таньдаг хүн байгаа, миний дүү олон хүнтэй газар ажилладаг юм чинь газар авах хүн байвал сураглаж байгаарай гэж хэлсэн. Тэгээд эхлээд *** гээд манай сургуулийн багшдаа “ийм нэг А зэрэглэлийн газар байна, та авах юм уу” гэж хэлэхэд *** эгч надад авахгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш газрын талаар хэн нэгэнд яриагүй. Гэтэл 10 гаран хоногийн дараа *** дүү ***тэйгээ хамт миний өрөөнд орж ирээд “чиний нөгөө хэлээд байсан газар чинь байна уу, хэлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би *** эгчийн хажууд ***тай яриад газрын талаар асуухад “газар байгаа” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би *** эгчид ***ын гар утасны дугаарыг өгсөн. Тэгтэл хэд хоногийн дараа *** эгч надад “миний дүү тэр газар зарж байгаа хүнтэйгээ эхлээд уулзуулаад өгөөч” гэж хэлэхэд нь би ***тай уулзуулан тэрнээс хойш хэд хэдэн удаа ***, *** нар мөнгө өгч, авсан байдаг. Тэр асуудалд би оролцоогүй. *** 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: Намайг энэ хэрэгт хамааралгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл дараа нь өгсөн мэдүүлэгтээ надад гомдолтой гэж бичсэн байсан. 2014 оны 12 дугаар сарын сүүлээр *** над руу залгаад “газар өгнө гэж хэлсэн нь худлаа байна, одоо газраа ч аваагүй, мөнгөө ч авч чадахгүй байна” гэж хэлэхээр нь би ээжийг дагуулаад ***ын гэрт нь удаа дараа олон удаа очсон. Тэгээд 5 сая төгрөг ***т өгөхөөр болж, дараа нь утсаар асуухад *** эгчид 5 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан. Одоо *** эгчид үлдэгдэл 5 сая төгрөг өгөөгүй байгаа гэдгийг *** өөрөө мэдэж байгаа.
2013 онд ***тай танилцаж бид хоёр газар авахаар болж дундаасаа нийлээд 5 сая төгрөг өгсөн байгаа.
***ын мэдүүлэгт надад ямар нэг байдлаар гомдолтой гэж мэдүүлсэн зүйл байхгүй. *** 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Анх газар зарна гэсэн зарыг интернэтээс хараад ***тай утсаар холбогдож эхлээд 2 сая төгрөг өгөөд дараа нь 2 сая төгрөг өгсөн байсан. *** нь надад газрын гэрчилгээгээ үзүүлсэн. Тухайн үед би ***ын гэрт нь очиж уулзахад “надад нөөтбүүкнээсээ газрын гэрчилгээний зургийг үзүүлэхээр нь би газар зарж байгаа нь үнэн юм байна” гэж бодоод *** руу утсаар яриад “чи газар авах мөнгөө аваад ирээ” гэж хэлээд бид хоёр 5 сая төгрөгийг ***д өгсөн. Тухайн үед *** газар авах гэж байгаа талаараа надтай яриад тэр талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн байсан.
Хохирогч *** нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Би *** гэж хүнийг танихгүй, царайг нь ч харж байгаагүй. *** надад хамаагүй, би ***д мөнгө өгсөн гэж мэдүүлсэн байсан. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ***ын над руу бичсэн мессежүүд мөн *** эгч намайг маш ихээр дарамталдаг байсныг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа. ***ыг хүртэл миний эсрэг мэдүүлэг өг гэж *** эгч хэлсэн байсан. *** эгч өөрөө 3 удаа 4 сая төгрөг өгч нийт 12 сая төгрөг өгсөн байсан. Тэгсэн хэрнээ надад итгэж энэ мөнгийг өгсөн гэж яриад байгаа. Гэтэл ***тай гэрээ байгуулж, нотариатаар батлуулан өөр хүний дансанд мөнгөө хийчихээд, тэгээд газар авах гэж байгаа талаараа надад юу ч хэлээгүй, сүүлд надад *** эгч хэлэхэд нь мэдсэн. *** эгчийн мөнгийг ***аас авч өгөхийн тулд олон удаа гэрт очсон байгаа. Энэ хүмүүст 20 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яриад байгаа. Гэтэл миний дансанд 20 сая төгрөг орсон зүйл байхгүй. Би өөртөө нэг ч төгрөг аваагүй. Би 4 жилийн өмнө хүүтэйгээ нэг өрөө байр авсан, өөрөө байрны зээлээ төлөөд явдаг. Миний дансанд орж гарч байгаа мөнгийг шүүсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***сэжигтнээр болон яллагдагч татагдан өгсөн мэдүүлэг /хэргийн 585-587 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Мөнх-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ***ыг хүмүүсээс мөнгө авсан гэдгийг огт мэдээгүй сүүлд гэрт хүмүүс ирээд доромжлоод байх үеэс нь мэдэж эхэлсэн. ***ыг у***гүй эмнэлэгт байхад нь утсаар нь олон хүн залгаад мөнгө нэхээд байхаар нь мөнгөний асуудлаа дараа бол гэдэг байсан. С.***а эгчтэй Хадам аав ***аар дамжуулан танилцсан. ***агаас мөнгө авсаныг сүүлд мэдсэн. Үүний дараа цагдаагийн газраас камер тавь гэсэн шаардлага ирсэний дагуу камер тавихаар болоод *** *** эгчээс 800 000 төгрөг аваад ир гэсний дагуу очиж авч байсан. Би энэ хэрэгт Светланагийн өгсөн мэдүүлгийг дагуу сэжигтнээр татагдсан. Тухайн үед би сэжигтнээр татагдснаа хүлээн зөвшөөрөхгүй гэхэд байцаагч нь энэ хэргийг шалгахад хэн буруутай гэдэг нь тогтоогдоно. Тиймээс гарын үсгээ зурж болно гэж хэлэхээр нь би гарын үсэг зурсан. Дараа нь удалгүй намайг яллагдагчаар татсан. Би ***агаас залилж мөнгө төгрөг аваагүй ээ.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ий сэжигтнээр болон яллагдагч татагдан өгсөн мэдүүлэг /хэргийн 900, 994, 995, 1001-1009 дүгээр хуудас/
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Светлана бид 2 хамт цэргийн ангид ажилладаг байсан. Тухайн үед намайг *** эгчээс мөнгө зээлээд өг гэж хэлдэг байсан бөгөөд ***агаас байрныхаа ордерийг өгөөч гэхэд нөхөр нь зөвшөөрөхгүй байсан. Тэгээд бүтэхгүй юм байна гэж бодоод дахин болобоо бариагүй. ...Үүнээс хойш манай охин *** эгч бид 2 танил болсон гэж хэлж байсан. Ингээд 2014 оны 06 дугаар сард над руу утсаар ***а яриад танай охинд мөнгө зээлчихсэн надад уул нь мөнгөний хүү төлж байсан юм сүүлдээ өгөхөө болилоо гэж хэлэхээр нь чи наад асуудлаа наанаа зохицуул гэж хэлсэн. ... Чи өрийг минь төлж өг би танай охинд 21 300 000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Би өнөөдрийн хуралд С.*** гэдэг хүний гүтгэлгээр өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчээр сууж байна. Би 21 сая төгрөг аваагүй, энэ хэрэгт ямар ч хамааралгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ын сэжигтнээр болон яллагдагч татагдан өгсөн мэдүүлэг /хэргийн 996-998, 999-1000/
Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.12.23-ны өдөр 15 цаг 30 минутын орчим над руу утсаар яриад Сондор кафед хүрээд ир уулзъя таныг нэг хүнтэй танлцуулах гэсэн юм гэж хэлэхээр нь 15.40 цагийн үед Сондор кафед очиход *** нэг эмэгтэйтэй цуг сууж байсан юм.
...*** надад би өнөөдөр зээл чөлөөлөх гэсэн чинь надад ахин 1.2 сая төгрөг дутаад байна. Энэ мөнгийг чинь 10 хоногийн дараа хүүтэй нь өгнө, харин 4,0 сая төгөгийг 7 хоногийн дараа өгнө, нийт 5,2 сая төгрөгийг чинь хүүтэйгээр нь буцааж өгнө гэж хэлэхээр нь ***д би итгэдэг болохоор дагуулж явж байгаа хүн нь найдвартай хүн юм байх гэж бодоод мөнгө зээлүүлэхээр болсон юм. Тэр үед *** ажпын шугамаар төрийн банк руу яваад орчихсон юм. Банк руу ороод *** банкны viр өрөөнд байх теллерээс өөрийнхөө 055055675 дугаарын данснаас бэлэн 5,2 сая төгрөгийг 2014.12.23-ны өдрийн 16 цаг 23 минутанд авч тэр өрөөндөө авсан мөнгөө ***д өгөх гэсэн чинь надаас уут байна уу гэж асуусан чинь *** тэр теллерээс цаасан уут авч мөнгийг уутандаа хийгээд авсан юм. ...” гэх мэдүүлэг,
Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эгч ***ын хүү *** гэдэг хүн рүү анх ***ын дүү гэх танил залуу нь газар зарна шүү гэж хэлснийг нь манай охин Ундрахбаяр дуулаад надад хэлсэн. Ингээд ***ын утасны дугаарыг *** гэж манай охин Ундрахбаяр надад өгсөн. Тэгээд би утсаар нь ярьж ***тай уулзаад ***а газар зарах, хэдэд өгөх талаар асуусан чинь Дархан зочид буудлын хойд талд 0,7 га газрыг 8 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Уг зарах гэж байгаа газрыг нь манай охин Ундрахбаяр очиж үзсэн гэсэн. Тэгээд ***тай газрыг авахаар болсон бөгөөд урьдчилгаа болгож 3,5 сая төгрөг өгөхөөр болоод 2013 оны 11 сарын 25 нд барьцаагүй зээлийн гэрээ байгуулж ***ын *** банкны данс руу 3,5 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед *** газрын гэрчилгээ ажлын 10 хоногт бэлэн болно гэж хэлсэн бөгөөд 10 хоног нь дуусаад түүнээс газраа авъя гээд байнга холбогдож байхад *** нь янз бүрийн шалтаг шалтгаан хэлж хойшлуулж явсаар сүүлд 2014 оны 02 сарын 05-ны өдөр газрыг чинь өгөхөөр болсон гэж хэлээд сураггүй алга болсон. *** 8 айлын газар зарж байгаа юм. Газрын албанд таньдаг хүн байгаа, энэ газруудыг зараад өгчих юм бол надад бас газар өгнө гэсэн юм гэж хэлсэн. ***д өгсөн 3,5 сая төгрөгөө буцаан авмаар байна” гэх мэдүүлэг /хэргийн 1/122-123 дугаар хуудас/
Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** надаар дээл хувцас оёулж байгаад танилцсан. Өөрийгөө Ертөнц гээд ПАБ-ыг ажиллуулж байгаа тэр газартаа засвар үйлчилгээ хийж байгаа та орж үзэхгүй юу гээд надад үзүүлсэн. Тэгээд *** амьдралын төлөө их гоё гоё зүйл яриад байхаар нь би итгэж залуу хүн байж ямар их хөдөлмөрч юм бэ гэж бодсон. Тэгээд хэд хоногийн дараа надаас 4 сая төгрөг зээлээч гэж гуйсан. Тухайн үед би түүнийг маш их үнэлж байсан учир 4 сая төгрөг өгсөн. Тэгээд нэг өдөр та газар сонирхох уу 4 сая төгрөгний чинь оронд би таньд Дархан буудлын буудлын ард инженерийн шугамтай газар олж өгье гэхээр нь би үнэхээр чадах юм байх гээд зөвшөөрсөн. Ингээд дараа нь уулзтал *** таны гэрчилгээ гарсан байгаа. Би очиж авч чадахгүй бие өвдөөд байгаагаа хэлсэн. Тэгэхээр нь эрүүл болохоороо авч өгөх байлгүй гэж бодсон. Тэгтэл ***тай холбоотой хэргүүд яригдаж эхэлсэн. Тэгээд миний мөнгийг удахгүй өгнө, газрын гэрчилгээ чинь гарчихсан байгаа аваад өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл байхгүй байгаа юм. Надад Дархан буудлын ард DBS телевизийн ард байх цэнхэр хашааны хажууд газар зарна гэж хэлсэн. Би гомдолтой, 4 сая төгрөгөө гаргуулж авмаар байна....” гэх мэдүүлэг / хэргийн 1/126-127 дугаар хуудас/
Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....*** газар зарах гэж байна та аваач гээд манайхаар эргэлдээд байхаар нь үнэн юм байх гэж бодож 1 айлын газрыг 4 сая төгрөгөөр авахаар болсон. Тэгэхэд *** 11 айлын газар байгаа та хэдийг ч хамаагүй ав гээд байсан болохоор эгч ***д хэлэхэд *** мөн газар авахаар болсон. Ингээд би өөрийнхөө 1 сая төгрөг болон *** эгчийн 3 сая төгрөгийг ***ын *** банкны *** дугаарын данс руу хийж өгсөн. ...***аас анх би эм худалдаж авсан. Тэгж анх таньдаг болсон. Тэгтэл түүнээс 3 хоногийн дараа *** манайд ахин өөрөө ирээд газар зарна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед мөнгө төгрөгний боломж муутай байхад нэг айлын газрыг 8 сая төгрөгөөр зарна гэж байснаа нөгөө газрын албаны хүн байранд ороод мөнгөний хэрэг гарсан болохоор газраа 4 сая төгрөг болгож хямдруулсан та аваач гээд яваад байхаар нь итгээд авахаар болсон...” гэх мэдүүлэг
Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2011 онд цуг цэрэгт байсан *** гэж миний таньдаг хүнтэй *** манай гэрт ирсэн. Маргааш өглөө нь *** өөрийн төрсөн охин ***ыг надтай танилцуулсан. ***тай танилцах үед нөхөр *** хамтаар Дархан сум 4 дүгээр багийн нутаг Россия байранд байдаг хоолны газрыг түрээслэн ажиллуулж байсан. Ингээд уулзаж байхад манай охин Ертөнц нэртэй кафег худалдан авах гэтэл мөнгө дутаад байна, та байрныхаа ордерийг өгөөч гэж *** надаас гуйхад манай нөхөр зөвшөөрөөгүй. Түүнээс хойш *** болон түүний охин *** нар 1 сар шахам өдөр шөнөгүй над руу утсаар яриад залгасан. Ингэхдээ ордер чинь байхгүй юм бол 40 сая төгрөг зээлээч гээд байхаар нь Дархан-Уул аймгийн ОХУ-ын консулын газар ажилладаг Димитревна гэдэг эмэгтэйгээс 20.0 сая төгрөг байна уу гэж асуухаад байна гээд надад өгөхөөр нь би тэр мөнгийг 2011.09.01-ний өдөр ***д өгсөн. ... Үүнээс хэд хоногийн дараа буюу 2, 3 хоногийн дараа ***ын нөхөр *** над дээр ирээд Ертөнц кафед камер тавиулах гээд байна, та нөгөө 20.0 сая төгрөг дээрээ нэмж 800000 төгрөг өгөөч, таны мөнгийг бөөнөөр нь маргааш өгнө гэж хэлэхээр нь би итгээд 800000 төгрөг нэмээд өгчихсөн юм. ...би ***ыг хайгаад 2014 оны 10 сард уулзсан чинь Гонконг улсаас 200000 долларын зээл орж ирж байгаа. Өнөөдөр орж ирэх гэж байна, маргааш орж ирэх гэж байна гэх зэргээр хойшлуулаад байсан. Тэгээд 2014.11.20-ны өдөр миний дансанд мөнгө байхгүй болохоор гадаадаас орж ирэх мөнгө ирэхгүй байна гэж хэлээд надаас 500000 төгрөг авч Худалдаа хөгжлийн банкны данс руугаа хийлгэсэн” гэх мэдүүлэг /хэргийн 1/152 дугаар хуудас/,
Хохирогч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгэхэд *** зээл чөлөөлдөг ашигтай өдрийн 1 хувиар зээл чөлөөлдөг гэж ярьсан бөгөөд *** бид 2-г хамтраад зээл чөлөөлвөл зүгээр гэсэн. Тэгж байгаад сүүлд уулзалдахад чи надтай хамтарч зээл чөлөөлөхгүй юм уу. Найдвартай өдрийн 1 хувиар олгодог гэсэн. ...Тэгэхээр чамд хэлье гэж хэлсэн. Надаас мөнгийг олон удаагийн үйлдлээр авсан. Надаас нийт 27,910,000 төгрөг авсан. Үүнээс гадна 2013 оны 06 сарын үед барилгын ажилчдынхаа мөнгийг өгөх гэсэн чинь мөнгөгүй болчлоо гээд надаар дамжуулж манай эгч ***ы ажлын газрын хүнээс 1 сая төгрөг авахуулсан. Мөн манай эгчийн бараанаас 570,000 төгрөгийн бараа аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй. 2013 оны 05 сард би урагшаа бараандаа явахаар болоод ***аас мөнгөө нэхтэл Баянголын АТМ-ээс карт уншуулж 100,000 төгрөг өгсөн өөр мөнгө байхгүй гэхээр нь тэгвэл би ломбарданд өөрийнхөө үнэт зүйлсийг тавиад мөнгө аваад явахаас гэж хэлтэл *** найзынхаа нэр дээр тавьчих найз нь мөнгө ороод ирэхээр маргааш юмыг чинь аваад байж байя гэхээр нь ***ын нэр дээр ломбарданд өөрийнхөө үнэт зүйлсийг тавьж 1 950 000 төгрөг аваад бичгээ ***д өгсөн. *** миний эд зүйлийг ломборднаас аваагүй байгаа. Бичгээ алга хийсэн гээд байсан ба би мөнгөтэй болоод юмаа авах гэтэл тэрийг чинь өөр ломборданд тавчихсан гэж хэлээд өгөхгүй зугатаагаад байгаа юм. Нийт тооцоо уг хүнээс би 32,630,000 төгрөг болсон үүнээс 10,180,000 төгрөг буцааж төлсөн. Үлдэгдэл нийт 22,450,000 төгрөг төлөх ёстой. Энэ бол үндсэн мөнгө...миний үнэт эдлэл хуучин хэрэглэж байсан 17 ширхэг эд зүйл байсан. Тухайн үед дээрх эд зүйлийг тус бүрээр нь граммлаж аваагүй бөгж, ээмэг зэргээр нь хэсэгчилэн ангилж байгаад граммлаж байсан. Тухайн үеийн Алтрах ломбардны бичиг дээр нарийн тодорхой байгаа....” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 1124-р хуудас/
Хохирогч ***ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** надаас 4 сая төгрөгийг 15 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэйгээр зээл чөлөөлнө гэж хэлж авсан. Ингээд 5 сарын 2-ны өдөр хугацаа дуусахад *** нь надаас авсан мөнгө болон хүүнд өгөх ёстой 600 000 төгрөгөө өгөөгүй. Тэгээд хүүг нь нэмээд 4,600,000 төгрөг болгож дахин 2013 оны 06 сарын 05 ны өдөр хүртэл 1 хувийн хүүтэйгээр тооцож гэрээ байгуулсан юм. Энэ гэрээг нөхөж 5 сарын 31-ний өдөр хийж ноториатаар батлуулсан юм. Уг гэрээ нь дээр 4,600,000 төгрөгний хүү болох 1518000 төгрөг нэмж нийт 6118000 төгрөг болгож өгөхөөр болсон. Мөн үүний өмнө 2013 оны 05 сарын 14- ны өдөр шиг санаж байна. Надаас ахин 2,410,000 төгрөгийг /2 сая төгрөгийг ***д хэрэг болоод, 410,0 төгрөгийг нь найзад нь мөнгөний хэрэг гарлаа/ гэж хэлж авсан. Энэ мөнгийг би ***ыг Техас нэртэй газар сууж байхад нь өөрөө бэлнээр аваачиж өгсөн. Энэ үед мөн надад Дархан буудлын ард хаусны 3 айлын газар байгаа нэг айлынх нь газрыг 5 сая төгрөгөөр тооцоод зарна би чамд аваад өгье урьдчилгаа болгоод 4 сая төгрөг өгчих. Би газрын албаны дарга ***тай найз нөхдийн холбоотой байдаг гэж хэлж 4 сая төгрөг бэлнээр авсан. Бас 2013 оны 7 сарын 29-нд манай дүүгээс 732,0 төгрөгний хувцас зээлээр авсан юм. Мөнгөө нэхэхээр одоохон, удахгүй мөнгөтэй боллоо гэж хэлж явсаар өдийг хүрсэн. Энэ хугацаанд газрын 4 сая төгрөгийг 2013 оны 07 сарын 17-ны өдөр өгөөд, 800,0 төг мөн 6 сард өгснөөс өөр мөнгө өгөөгүй. Нэхэхээр өгнө удахгүй өгнө гээд утсаар залгахаар утсаа авахгүй өнөөдрийг хүрсэн байгаа юм...” гэх мэдүүлэг /хэргийн 1/120-121 дүгээр хуудас/
Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 сард өдрийг нь санахгүй байна. Манай найз *** надад ***ыг газар зарах гэж байгаа талаар хэлсэн. Ингээд***тай уулзахаар болоод DBS телевизийн байрны тэнд байж бай гэж хэлээд тэр өөрөө ирсэн юм. Ингээд DBS телевизийн ар талд байх ил газрыг зарна гэж хэлсэн. Тэгэхдээ бүүр энэ газрыг зарна гэж хэлээд зааж өгсөн юм. Тэгэхээр нь өөрийн нөхөр *** болон найз *** нарын хамтаар очсон. Тэгээд 2 айлын газар буюу 150 мквадрат талбай газрыг 8 сая төгрөгөөр зарна, урьдчилгаа 50 хувь буюу 4 сая төгрөгөө өгнө. Тэгээд гэрээ хийнэ. 14 хоногийн дараа газрын гэрчилгээ гарахаар үлдэгдэл мөнгөө өгөөд гэрчилгээгээ аваарай гэж хэлсэн.
Ингээд нөхрийнхөө хамтаар ***тай уулзаж газрыг нь авахаар Эрдэнэс плаза төвд байрлах ноториатч дээр орж би *** гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд газрын урьдчилгаа мөнгөө үйлчилгээний төвд байрлах *** банкин дахь ***ын өөрийнх нь данс руу 4 сая төгрөгөө бэлнээр хийсэн. ...Тэгээд шинэ оны өмнө над руу *** утсаар яриад та нарын газрын гэрчилгээ чинь гарсан, үлдэгдэл 4,0 сая төгрөгөө миний данс руу хийчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэрчилгээгээ гарсаны дараа харж байгаад мөнгөө шилжүүлнэ гэж хэлэхэд *** яръя гэж хэлсэн. Түүнээс хойш янз бүрийн шалтгаан хэлээд олдоогүй. Сүүлдээ утас нь холбогдохоо больсон....
... Надад захирамж гэсэн тамга тэмдэг дарагдаад ард талдаа хүмүүсийн нэр бичигдсэн хүснэгттэй зүйл үзүүлсэн бөгөөд тэрэн дээр манай нөхөр *** бид 2-ийн нэрийг оруулсан байсан бөгөөд тэр бичиг нь хуулбар хувь байсан. Эх нь байгаагүй. Тэр бичигээ харуулаад тэгээд буцаагаад авчихсан. Тэгэхдээ ганцхан хувь байгаа, би та нарт үзүүлэх гээд хуулбарлаад аваад ирсэн юм. Хамаагүй хүнд үзүүлж болохгүй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хэргийн 1/124-125 дугаар хуудас/
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2013 оны 11 сарын 16-ны өдөр ажлынхаа газрын хүнээр дамжуулан МСҮТ-д багш ажилтай *** гэдэг хүний таньдаг хүн Дархан зочид буудлын ард байрлах DBS телевизийн байрны ард талд 2 айлын газар зарах гэж байгаа талаар дуулаад ***тай утсаар ярьж байгаад дүү ***ын хамтаар уулзахад ***, *** гэх 2 хүн байсан бөгөөд газрыг *** зарна гэж хэлсэн. Тэгээд ***тай ярилцахад DBS телевизийн байрны арагшаа бид нарыг дагуулж очоод нэг цэнхэр өнгийн хашаанаас цаашаа 8-н айлын амины орон сууцны зориулалт бүхий газар байгаа, бүгдийг нь зарах гэж байгаа юм гэж үзүүлсэн. Тэгээд 1 айлын газрыг 10 сая төгрөгөөр зарна. Тэгэхээр урьдчилгаа 50 хувь өг гэхээр нь би эхлээд урьдчилгаа 40 хувийг өгнө. Гэрчилгээ гарсан хойно үлдэгдэл 60 хувийг өгөх болно гэж тохирсон. Ингээд өөрийн төрсөн дүү ***ын хамтаар газар авна гэж тохирч өөрийнхөө урьдчилгаа болох 4 сая төгрөгийг дүү ***ын газар авах урьдчилгаа 4 сая нийлүүлж 8 сая төгрөгийг өгсөн. Ингэхдээ *** банкаар ***ын дансанд 8 сая төгрөгийг би өөрийнхөө нэр дээрээс шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаар 2013 оны 11 сарын 18-ны өдөр гэрээ хийсэн. Тэгтэл гэрээг зээлийн гэрээ гэдгээр хийсэн байсан. Газрын гэрчилгээг ажлын 10 хоногт багтаан гаргаж өгнө гэж *** хэлсэн. Би ажлын 10 хоног өнгөрөнгүүт гэрчилгээ юу болсон талаар ***аас асууж, эсхүл мөнгөө авъя гэж нэхэж эхэлсэн. Тэгэхэд эхний үед арай болоогүй байна түр хүлээж бай, хөөцөлдөж байгаа ажил нь болохгүй байна гэж тайлбар хэлж явж байгаад би нэхээд байсан чинь 2013 оны 12 сарын 06-ны өдрийн орчим газар олгох талаар Засаг даргын захирамж гарсан шүү гэж утсаар хэлсэн. Тэгэхээр нь би “чи худал ярьж яваад байгаа юм биш үү, захирамжийнхаа хуулбарыг үзүүл” гэж хэлсэн. Тэгтэл надад Дархан-Уул аймгийн засаг даргын захирамж дугаар 506, 2013.12.02-ны өдөр гэсэн хуулбар бичиг баримт үзүүлсэн. Тэгээд *** ахиад газар авах хүн байна уу гэхээр нь би засаг даргын газар олгох захирамж нь гарчихсан юм чинь найдвартай юм байна гэж итгээд надад газар захиад байсан хүний өмнөөс дахиад нэг айлын орон сууцны газар авахаар болж 4 сая төгрөгийг мөн *** банкаар ***ын данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 1/128-129 дүгээр хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 дүгээр сарын эхээр төрсөн эгч *** нэг хүн газар зарна гэж байна хоёулаа очоод үзье гэсэн. Тэгээд би яваад очтол *** *** гэсэн 2 эмэгтэй байсан бөгөөд тэр 2 Дархан зочид буудлын баруун талд DBS телевизийн барилгын хойд талд залгаа байх цэнхэр хашааны хажуугийн газрыг зааж энд хааш хаашаа 30 метрийн хэмжээтэй газрыг 10 сая төгрөгөнд зарна гэж хэлж байсан. Би тэр 2 хүнээс ямар учиртай хэрхэн газрыг олгох гэж байгаа юм бэ найдвартай юм уу гэхэд шийдвэр гаргах хүмүүсийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй найдвартай гаргаж өгнө гэж тэр 2 хүн хэлж байсан. *** эгч *** гэдэг хүнийг таньдаг гээд наад хүмүүс чинь гайгүй найдвартай байх гэж хэлсэн. *** эгч газар авах гэж тэр хүмүүст мөнгө төгрөг өгсөн гэсэн. Би газар худалдаж авахын тулд ***тай ноториатаар орж зээлийн гэрээ байгуулж түүнд 4 сая төгрөг өгсөн. Энэ хугацаанд газар олгох талаар миний нэр дээр аймгийн засаг даргын захирамж гарсан гээд надад захирамж гэсэн гарчигтай канондсан цаас өгсөн. Удалгүй гэрчилгээ чинь гарна гэж хэлж байсан. Би *** эгчийг хөөцөлдөж байгаа гэж бодоод хэсэг хугацаанд хөөцөлдөлгүй байж байгаад сүүлдээ тэр хүмүүсийг худлаа ярьсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Би зээлийн гэрээнд заасан 4 сая төгрөг болон гэрээнд заасан хүү алдангаар хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1/130-131 дүгээр хуудас/
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***ын утас нь *** гэж хэлсэн. Тэгээд ***тай би өөрөө уулзахад Дархан зочид буудлын ард байх 5-н хаусны эсрэг талд цэнхэр төмөр хашааны арын задгай талбай дээр 8-н айлын хаусны газар зарах гэж байгаа юм. 5-н хүн газраа авчихсан. Одоо 3 айлын газар дутуу байгаа гэж хэлээд яг энэ газар гэж зааж өгсөн. Тэгээд байж байтал тэнд мөн машинтай хүмүүс ирэхэд *** энэ хүмүүс мөн газар авах гэж байгаа гээд манай машинаас буугаад тэр ирсэн машинд ороод суусан. Тэгээд би тухайн үед орхиод явсан. 3 хоногийн дараа *** өөрөө утсаар яриад газрынхаа асуудлыг шийдэх үү. Оны омнө мөнгө төгрөгөө шийдвэл сайн байна гээд ярьсан. Тэгэхээр нь би уулзая гээд уулзахад *** газрын албаны дарга нь манай ээжийн төрлийн хамаатан, мөн аймгийн засаг дарга, газрын албаны дарга 2 багын найз нөхөд бөгөөд намайг энэ 2 дуудаад энэ газрыг аятайхан зараад өг тэгээд дараа нь надад газар авч өгнө гэж хэлж заруулж байгаа юм. Та хүнд битгий хэлээрэй гэж хэлэхээр нь би гайхаад асуутал надаар заруулж байгаа юм гэсэн. 2013.12.27 ны өдөр ***тай гэрээ хийе гээд уулзаад ингээд гэрээгээ үйлчилгээний төвийн ноториатч *** гэж хүн дээр очиж хийсэн юм. Ингэхдээ газар худалдах, худалдан авах гэрээ хийе гэхэд *** нь мөнгө зээлдүүлсэн, зээлсэн гэрээ хийе, тэгэхгүй бол цагдаа сэргийлэхийнхэн ноториатч нарыг шалгадаг гэж хэлсэн. Энэ хүн надад худал ярьж баахан явуулаад миний итгэлийг ингэж их алдагдуулж намайг залилсанд гомдолтой. ***д өгсөн 4 сая төгрөгөө нэхэмжилмээр байна....” гэх мэдүүлэг /хэргийн 1/132-133 дугаар хуудас/
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 сарын сүүлээр манай найз Эрка манай эхнэрийн ажлын газрын хүн Дархан зочид буудлын хажууд 7 сая төгрөгөөр газар зарна гэж ярьсан гэхээр нь асуугаад *** дугаар өгөхөөр нь залгаж ярихад *** гэх хүүхэн байсан. Надад утсаар хэлэхдээ Дархан зочид буудлын хажууд DBS телевизийн хашаанаас 50 метр цааш газарт газар зарна гэж хэлэхээр нь маргааш нь уулзахад зарах газраа зааж өгье гээд дагуулж яваад Дархан зочид буудлын цаана байх цэнхэр өнгийн хашааны цаана байрлах задгай талбайтай газрыг харуулж энэ газрыг зарна гэж хэлсэн. Тэр газар дээрээ 8-н айл бил үү хэдэн айлын газар байгаа бусдыг нь зарсан гэж хэлсэн. Үнийн талаар асуухад 15 сая төгрөг гэхээр нь авч чадахгүй юм байна 7 сая гэсэн биз дээ гэхэд за яахав чамд 8 саяар зарая гэж хэлсэн. 7 орчим хоногийн дотор урьдчилгаа болгож 4 сая төгрөг өгч гэрээ хийсэн. Энэ гэрээг 2013 оны 12 сарын 02 ны өдөр хийсэн бөгөөд зээлийн гэрээ хийсэн. Уг гэрээ хийснээс хойш 10 хоногийн дотор гэрчилгээ гарна гэж хэлсэн болохоор уг хугацаагаа дуусахад нь ярьхад арай гараагүй байна. Түр хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд дахин дахин шаардаад байсан чинь удахгүй гэрчилгээ гарах гэж байна, одоо гарлаа гэх зэргээр хэлж явж байгаад нэг удаа ярьхад *** би аймгийн захиргаан дээр явж байна, чиний гэрчилгээ бэлэн болж байна гэж хэлээд уулзахаар болсон. Тэгээд ***тай уулзахад газрын гэрчилгээ хуулбарласан цаас гаргаж ирээд гэрчилгээ чинь гарсан одоо гарын үсэг тэмдэг дарагдаад болно. Би хуулбаруудыг нь авч яваад хүмүүст үзүүлж үлдэгдэл мөнгөө цуглуулж аваад бачкинд тушааж байгаа юм. Чи үлдэгдэл 4 сая төгрөгөө өг гээд хуулбар хувиа е-сөн. Тэр хувийг авч яваад эхнэртээ үзүүлж 4 сая төгрөг аваад эхнэрийнхээ Э'/таар ***тай уулзсан. *** би газрын албаны хүнтэй явж байна одоо ороод худалдаа хөгжилд дансруу нь мөнгийг чинь хийгээд орхиё. Тэгээд газрын алба орж гэрчилгээг аваад ирье та 2 наанаа ойрхон хүлээж бай гэхээр нь хүлээсэн. Тэгтэл *** залгаад газрын албаны хүн шинэ жилийн баяртай болчлоо маргааш болъё гэж хэлсэн. Үүнээс хойш үнэн худал ярьж олдохгүй байсан. Манай эхнэр Мөнхжаргал хөөцөлдөж явж уулзаад ахиад 4 төгрөг өгсөн гэж зээлийн гэрээг хийсэн. Үүнээс хойш нэг ч төгрөг бидэнд өгөөгүй. Гомдолтой 8 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1/134-135 дугаар хуудас/,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013.12.26 нд манай дүүгийн нөхөр *** интернетээс газар зарна гэсэн зарын дагуу залгатал ***ын дугаарыг өгсөн. Түүнтэй яриад газрыг үзье гээд ***тай уулзахад Дархан зочид буудлын баруун талын цэнхэр хашааны хойд талын хоосон газрыг зааж өгсөн. Яагаад зарж байгаа талаар асуухад газрын албанд ажилладаг хүнтэй зуучилж байгаа юм. Хэдэн төгрөг унагааж авдаг гэсэн. Тэгээд газраа ямар үнэтэй өгөх талаар асуухад 12 саяд өгнө гэхээр нь би гэрийнхэнтэйгээ яриад эргээд хариу хэлье гээд харьсан. Тэгээд 2013.12.27-ны өдөр ***тай уулзаж Соёмбо кино театрын хажууд байрлах ноториат орж гэрээгээ байгуулсан. Тэндээс гарахад *** надад *** банкны 5046280294 гэсэн дансны дугаарыг өгөн урьдчилгаа 4 сая төгрөг шилжүүлчих гэсэн. Манай дүү Тамир бас ***аас газар авахаар тохиролцсон байсан ба миний дансанд бэлэн 8 сая төгрөг байсан учир дүүгийнхээ урьдчилгаа болох 4 сая төгрөгийн хамт нийт 8 сая төгрөгийг уг данс руу цагийн дотор шилжүүлсэн. Миний ***тай байгуулсан гэрээ 2014.01.11-ний өдөр дуусаж байсан тул 2014.01.13 болгож 2 хоног сунгасан. Тэгээд би *** руу залгаж юу болж байгаа талаар асуухад тэр би хүнтэйгээ уулзах гээд явж байна. Би уулзчихаад өөрөө яръя гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш дахин холбоо бариагүй ...” гэх мэдүүлэг /хэргийн 1/136-138 дугаар хуудас/,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2013 оны 12 сарын 24-25 ны орчим манай нөхөр *** үнэгүй.мн сайтаас Дарханд төвийн шугамд холбогдохоор газар зарна гэсэн зар байхыг нь харсан. Тэр дугаар луу залгахад манай эгч зарах гэж байгаа утсаар нь холбогд гээд дугаар өгсөн. Тэгээд манай нөхөр тэр дугаараар ярьж *** гэх эмэгтэйтэй холбогдоод зарах газрыг очиж үзэхдээ уулзахаар болсон бөгөөд DBS телевизийн байрны ард очиж уулзсан. Манай нөхөр *** , миний төрсөн эгч Хэрлэн нар хамт явсан. Тэгэхэд *** ганцаараа ирж уулзсан бөгөөд зарах газар энэ гэж хоосон газар үзүүлсэн. Гурван айлын газар байгаа 13,0 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд үнийг буулгаж 12,5 болгож урьдчилгаа 40-50 хувь төлбөрийг төл гэсэн. Хэр найдвартай талаар асуухад урьдчилгаа өгөхөд чинь ноториат ороод гэрээ хийчихнэ санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь эгч Хэрлэн бид 2 тус тусдаа газар авахаар болоод урьдчилгаа тус тусдаа 4 сая төгрөг өгөхөөр болж тохиролцсон...
...мөнгийг миний төрсөн эгч Хэрлэн өөрийнхөө данснаас өөрийн 4.0 сая болон миний 4.0 сая нийт 8,0 сая төгрөгийг ***ын данс руу шилжүүлсэн. Тэгэхэд *** газрын гэрчилгээ 7 хоногт гаргана цаад хугацаа 2014.01.13 гэж хэлсэн. Манай эгч миний өмнөөс өөрийнхөө данснаас миний мөнгийг шилжүүлсэн бөгөөд би эгчдээ буцаагаад 4,0 сая төгрөгийг нь өгсөн. ...захирамж гарсан гэж хэлснээс биш үзье гэхэд үзүүлж болохгүй гээд үзүүлээгүй. Би мөнгөө олж авмаар байна. Гомдолтой...” гэх мэдүүлэг /хэргийн 1/139-140 дүгээр хуудас/,
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014.01.06 ны өдөр *** миний 99373652 дугаар луу өөрийнхөө *** дугаараас залгаж нөгөө газрыг чинь хүн авах гээд байна авахгүй бол би хүнд зарлаа гэж ярьсан. Тэгэхээр нь би газрыг чинь үзэж гэрийнхэнтэйгээ ярьж шийдье гэж хэлсэн. Тэгтэл 01 сарын 07 ны өдөр *** над руу дахин яриад яахаар болсон талаар асуусан. Би ажилтай байсан болохоор 2 цагийн дараа яръя гээд би эргэж залгаж газраа үзье гэж хэлсэн. Тэгтэл хотоос миний хүү *** ирж таарсан учир хүүгийнхээ хамтаар ***ын зааж өгсөн газар болох Дархан буудлын хажууд DBS телевизийн байрны ард очоод байтал *** ганцаараа ирж газраа үзүүлээд Улаанбаатарын хүн авах байснаа мөнгөгүй болчихоод авч чадахаа больсон учраас зарж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөгөөр зарах, урьдчилгаанд хэдэн төгрөг авч байгаа, ямар юмаар баталж нотлох юм гэхэд та 15-р сургуульд багшилдаг уу. Уртнасан багшаас намайг асуугаарай гэсэн, би эхний хүний материалыг гаргаж өгсөн учраас найдвартай гэж бодож энэ газрын албаны хүний газрыг зарж өгч байгаа юм. Нэг газрыг 12-13 сая төгрөгөөр , харин танд 12 сая төгрөгөөр зарая. Та харин 30 хувь буюу 4,0 сая төгрөгийг эхлээд өгчих гэж хэлсэн...
... Би өөрийн хүү ***ын нэрээр ***ын *** банк 5046280294 гэсэн дугаарын дансанд тушаалгасан... Би гомдолтой ***д шилжүүлсэн 4.0 сая төгрөгөө нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хэргийн 1/141-143 дугаар хуудас/,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2013 оны 12 сараас эхлэн DBS-ийн гүйдэг зараар газар зарна гэсэн зар байсан бөгөөд уг зарын *** дугаараар залгаад ярьтал эрэгтэй хүн байсан. Манай дүүтэй холбоо бариад уулзчих гэж хэлээд ***дугаар өгсөн. Тэгээд тэр дугаар луу холбогдоход хэд хэдэн газар зарна .Хамгийн ойрхон боломжийн газар нь ОВЗ-ийн телевизийн орчим ойрхон байгаа гэж хэлэхээр нь нөхрийн хамт нөгөө яриад байсан хүнтэйгээ холбогдоход өөрийгөө *** гэж хэлсэн. Зарах газраа телевизийн байрны арагшаа хашаагүй газрыг зааж энэ газрыг зарна гэж хэлсэн. Газрынхаа хэмжээг 25x30 харьцаатай 12.0 сая төгрөг гэж хэлсэн. Тэгээд доошоо яриад 12.0 сая төгрөгөнд та нарт заръя. Авахаар бол утасдаарай , өшөө зөндөө хүмүүс сонирхоод байгаа шүү гэж хэлсэн. Би нөхрийнхөө хамтаар ярилцаж байгаад газрыг нь авахаар болсон ба манай нөхөр цалингынхаа зээлийг 13 сая төгрөгөөр банкнаас гаргуулан аваад ***тай очиж уулзахад газрын гэрчилгээ 14 хоногийн дараа гарна. Авахаар бол урьдчилгаа 6,0 сая төгрөгөө одоо өг гэж хэлсэн...
... 6 сая төгрөгийг ***ын өөрийнх нь *** дансаар 2014.01.10 ны өдөр тушаасан. Мөнгөө нэхэмжилж байна. Гомдолтой...” гэх мэдүүлэг,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2013.12.05 нд амь орон сууцны газар нэг хүн зарах гэж байна гэж манай найз *** хэлсэн. Тэгээд *** бид хоёр 2013 оны 12 сарын 05-нд *** гэдэг эмэгтэйтэй уулзахад Дархан буудлын хажууд байдаг хэсэг газрыг харуулсан. Тэгээд газрын гэрээ хийнэ гээд гурвуулаа гэрээ хийхээр явсан. 2013.12.15 ны өдөр *** бид 2 ***тай уулзсан чинь захирамж гарсан одоо 2,0 сая төгрөг өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд бид 2 дахин ноториат дээр очиж зээлийн гэрээ хийж миний бичиг баримт байхгүй байсан болохоор ***ын нэр дээр 4,0 сая төгрөг өгч гэрээ хийсэн. *** 2,0 сая, би 2,0 сая нийлээд *** 4,0 сая төгрөг болгож өгсөн. Манай найз *** бид 2 ноториатаар гэрээ хийсэн юм чинь найдвартай гэж бодсон чинь намайг болон манай найз *** бид 2-г залилсан байна тэр эмэггэй. Одоо надад 4,0 сая манай найз ***т мөн 4,0 сая төгрөгийн хохирол учирсан мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1/146-147 дугаар хуудас/
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 12 дугаар сарын 05-нд *** гэдэг хүнд газар авахаар 2 000 000 сая төгрөг өгсөн. Мөн миний танил *** гэдэг хүнээс бас 2 000 000 сая төгрөг авсан байсан. Дараа нь 2013.12.12 нд надаас 2,0 сая, манай найзаас 2,0 сая төгрөг авсан. Би 2-оос нийлээд 8,0 сая төгрөг авсан. Надад 4,0 сая төгрөгийн хохирол учирсан нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1/148-151 дүгээр хуудас/,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 11 сарын үед би газар авах гээд яриад явж байгаад дүү Бүзмаатай уулзсан юм. Бүзмаа хүн А зэрэглэлийн газар 10 саяас яриад 6 сая төгрөгөөр зарах гэж байна авахгүй юу гэсэн. Тэгээд би яаж авах вэ гэхэд газрын үнийн дүнгийн 50 хувийг урьдчилгаа болгон хийх ёстой гэсэн. Тэгээд 7 хоногийн дараа газрын гэрчилгээ нь гарчихна гэж хэлж байсан.Тухайн үед би бэлэн мөнгөтэй явж байсан учир Бүзмаад “за чи тэр хүнээ сайн таних юм чинь чи өөрөө харьц би чамд мөнгөө бэлнээр өгье, чи цаад хүнээсээ мөнгөний баталгаатай баримт заавал аваарай” гэж хэлээд 3 сая төгрөг бэлэн тоолж үлдээгээд явсан. 7 хоногийн дараа юу болсон талаар асуухал Бүзмээ надад 3 сая төгрөг банкинд тушаасан баримт үзүүлсэн.Тэгээд түүнээс хойш бараг 20 орчим хоногийн дараа Бүзмаа надад газрын гэрчилгээ гэсэн зүгээр канондсон цаас авч ирж үзүүлсэн. Түүн дээр миний овог нэрийг тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 3/520-521 дүгээр хуудас/
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***тай 2013 оны 9 сард танилцсан. Тэгээд ярилцаад сууж байхдаа надаас 3 сая төгрөг зээлээр өгөөч манай нөхөр баар ажиллуулдаг гээд тэгээд газар зарах тухай яриа бий болгосон. Тэгээд би зээл өгөхгүй гэж хэлж байсан бөгөөд түүнээс хойш байнга над дээр ирдэг байсан. Ирэх болгондоо газар авахгүй юм уу гэж ярих болсон. 2013 оны 11 сарын 12-ны өдөр ирээд 1 сая төгрөг өгчих би танд газар авч өгье. Одоо гэрчилгээ нь удахгүй гарах гэж байгаа гэж хэлсэн. Ингээд 2013.11.13-ны өдөр би ***ын *** банкны данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 3/524-525 дугаар хуудас/
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** гэх хүн Дархан буудлын урд байрлах DBS телевизийн байрны арагшаа байх газарт 0,7 газрыг 10 сая төгрөгөөр зарна. Хэрэв чи хурдхан авах юм бол 5 сая төгрөгөөр гаргаж өгч болно. Газар зарах гэж байгаа жинхэнэ хүнд нь одоо яаралтай мөнгөний хэрэг гарсан гэсэн. Тэгээд яаралтай газраа зарна гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би газрыг авъя гэхэд тэгвэл чи одоо бэлнээр 2,5 сая төгрөг өг тэгээд газрын гэрчилгээ ажлын хэд хоног гэлээ дээ нэг хоног хэлээд гарахад үлдэгдэд 2,5 сая төгрөгийг нь өг гэж хэлсэн. Тухайн үед би ажлын хэд хоног гэж хэлсэнг санахгүй байна, ямарч байсан он гарахаас өмнө газрын гэрчилгээ гарчих юм байна да гэж бодсон. Тэгээд би урьдчилгаа болох 2,5 сая төгрөгийг тэр дор нь Дархан их дэлгүүрийн *** банкны АТМ-ээр өөрийн *** данснаас ***ын *** дансруу 900,0 төгрөгөөр 2 удаа, 700,0 төгрөгөөр нэг удаа нийт 3 удаагийн гүйлгээгээр 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхэд *** миний иргэний үнэмлэхний хуулбарыг авсан. Тэгээд ***тай холбогдохоор удахгүй гэрчилгээ чинь гарчихна, удахгүй гарах гэж байна гэж явж байгаад гэрчилгээ чинь гарчихлаа үлдэгдэл 2,5 сая төгрөгийг яаралтай тушаа гэж хэлсэн. Тэгэхээр нь үнэхээр гэрчилгээ гарчихсан юм байх гэж бодоод би үлдэгдэл 2,5 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 5,0 сая төгрөгийг ***ын данс руу хийсэн. Үүнээс хойш би ***тай утсаар яриад юу болов гэж асуухаар өөдөөс "газрын хууль гарсан, одоо гарна, удахгүй болно гэх мэтээр хэлдэг байсан. Ингээд би өөрөө ажил ихтэй болохоор араас нь хөөцөлдөж явж чадаагүй. *** гэрчилгээ чинь гарсан үлдэгдэл мөнгөө тушаачих тэгээд дуудахаар чи газрын албан дээр хүрээд ирээрэй. Гарын үсэг зуруулаад болоо гэж хэлэхээр нь би итгээд үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн. Намайг залилсан 5 сая төгрөгийг авмаар байна. Гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /хэргийн 3/685-686 дугаар хуудас/,
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Дархан сумын 9-р баг 4.1-р байранд үйл ажиллагаа явуулдаг Сиси нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. 2013.09.26-ны өдөр би ажил дээрээ байсан чинь *** гэх мөнө нь таньдаг байсан эмэгтэй над дээр хүрч ирээд 20-60 ДАР улсын дугаартай автомашиныг барьцаанд тавиад итгэлцлээр надад 3,0 сая төгрөгний зээл гаргаж өгөөч, машинаа бид нар өөрсдөө бараа таваараа зөөх учраас машинаа барьж байя гэж хэлэхээр нь зөвшөөрөөд 3618270 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй зээлийг зээлийн гэрээ хийж авсан юм. *** гэх эмэгтэй өмнө нь надаас 200.000, 500.000 төгрөг зэргийг таньдаг байсан учир барьцаагүй зээл авдаг байсан юм. Тэдгээр зээлийг авчихаад цаг хугацаанд нь буцаагаад өгчихдөг байсан учир би сүүлийн 3618270 төгрөгийг ***д итгээд зээл өгчихсөн юм. Мөн тухайн зээлийг авах гэж байхдаа УБ хотоос 60,0 сая төгрөгийн зээлийг төслөөр авах гэж байгаа гээд надад бичиг баримт үзүүлээд байсан болохоор би түүнд нь итгээд автомашныг нь барьцаанд авч үлдэлгүйгээр зээл олгочихсон юм. ...” гэх мэдүүлэг /хэргийн 4/886-887 дугаар хуудас/,
Хохирогч ***ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... *** гэдэг эмэгтэй манай гар утас зардаг лангуун дээр хүрч ирээд Ертөнц кафед ажилладаг бармен эмэгтэйд гар утас авч өгөх гэж байна гээд гар утас авсан. Тухайн үед гар утас авахдаа 17-р сургуулийн урд 3,0 сая төгрөгөөр хувийн орон сууцны газар авах боломж байгаа шүү одоо газар олголт явагдаж байгаа шүү, хэрэв газар авахаар бол найз нь аваад өгч чадна, урьдчилгаа 1,5 сая төгрөг өгөөд гэрчилгээг нь гарахаар үлдсэн 1,5 сая төгрөг өгнө гэж хэлэхээр нь би нөхөр ***дээ тэр тухай ***ын найз нь газрын албанд байдаг гэж байна, 3,0 сая төгрөгөөр газар олж өгнө гэж хэлсэн чинь манай нөхөр зөвшөөрөөд эргэж ***ыг газар утас зардаг лангуун дээр ирэхээр нь газар авъя гэж хэлсэн чинь би бэлэн мөнгө авахгүй, баримттай нь дээр миний данс руу мөнгөө хийчих гэж хэлэхээр нь манай нөхөр ***ын *** банкны дансанд 1,5 сая төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хэргийн 5/1212-1213 дугаар хуудас/,
Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2011 онд хербалайфын коктейль, цай, алое гэх мэтийн бараа бүтээгдэхүүнүүдийг бага сагаар зээлж авсаар байгаад 632000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан байсан. Тэгээд мөнгө өгөхгүй явж байгаад 2012.08.01-ний өдөр надаас 600000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Ингэхдээ танаас өмнө авсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг хамт өгнө, удахгүй уурхайгаас мөнгө орж ирнэ машин авах гэсэн мөнгө дутаад байна гэж хэлж байгаад аваад явсан. Тэгснээ ахин 2012.08.30-ны өдөр ирээд 2,5 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлчих гэсэн, тэгэхэд мөнгө алга гэхэд олоод өг, удахгүй мөнгө орж ирэхээр бүх мөнгийг өгнө гээд элдвийн юм яриад хууран мэхэлж байгаад хүнээс 2,5 сая төгрөг зээлээр авахуулсан юм....” гэх мэдүүлэг /хэргийн 5/1046-1047 дугаар хуудас/,
Гэрч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Урд нь би ***ыг таньдаггүй байсан. Одоо бол танина *** эгч бид хоёр хамт ажиллдаг юм. Манай хоёр хүүхэдтэй Түвшинжаргалын хүүхэд нэг ангид орж таарсан. Тэгээд эцэг эхийн зөвлөлийн даргаар би ажиллаж байхдаа манай эцэг эхийн зөвлөлд орж ирсэн. Тэгээд хоорондоо танилцсан. Нэг өдөр ***ийн 4.000.000 төгрөгийг 6.000.000 төгрөг болгож өгсөн гэж хэлж байсан. Тухайн үед би яасан сайн юм гэж хэлсэн байсан юм. Дараа нь манай ажил дээр ирээд 4.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай авсан чинь 7 хонож байхад нэхээд байна. Чамд мөнгө байна уу гэхлээр нь би *** эгчид хэлсэн чинь мөнгө байна гэхлээр нь ***ыг чи өөрөө уулз гээд уулзуулсан. Тэгээд дараа нь Хаан банкинд очоод ***д 14 хоногийн хугацаатай 5.200.000 төгрөг өгөөд гарч ирсэн” гэх мэдүүлэг
Гэрч Булганжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “манай хуучин найз охины эгч болох Алтанчимэг надад зар дээр газар зарна гэж тавиад өг гэж хэлэхээр нь зар тавьсан. Тэгээд хүн залгаад асуувал миний дугаарыг өгчих гэж хэлсэн. 2013-11 сарын орчим манай эгч Алтанчимэг ирээд манай найз *** Дарханд хямдхан газар зарна гэж хэлсэн авах хүн байна уу? гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хүмүүсээс асууж өгье гэсэн. Тэгээд 2013 оны 12 сарын орчим интернетийн үнэгүй.мн гэсэн сайт дээр Дарханд газар зарна гэж бичээд өөрийнхөө утасны дугаарыг тавьсан. Тэгээд над руу нилээн хэдэн хүн /10 гаран/ залгаад газрыг асууж эхлэхээр нь би “манай эгч зарна, эгчтэй холбогдоод сонирх гэж хэлээд ***” гээд дугаарыг өгч байсан. Тэгээд олон хүн утсаар яриад асуугаад байхаар нь арай болохгүй юм байна гээд сайт дээр байгаа зараа устгасан. Уг сайт дээр эхлээд тавихдаа 1 хонуулаад устгасан. Дараа дахин нэг удаа тавиад өдөрт нь устгасан. Би нийт 2 удаа уг сайтад зар тавьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1/172-173 дугаар хуудас/
Гэрч Ж.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Булагаа нь найдвартай манай эгч газрын албанд таньдаг хүнтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл эгчийнхээ дугаарыг өгчих эгчтэй чинь ярья гэсэн. Тэгээд ***ын *** дугаар өгч тэр утас руу нь яриад газар зарах хүн үү яаж авах талаар асуусан чинь “болно уулзаж болно” гэж хэлсэн. Ингээд ***ыг ДИДИ дээр явж байна гэхээр нь очиж аваад хамтдаа DBS телевизийн ард очсон. Тэнд хоосон газар заагаад ердөө 3-4 айлын газар үлдсэн. Авна гэвэл энэ газрын урд хэсгээр газар өгч болж байна гэж хэлсэн. Тухайн үед дөнгөж 2013 оны 11 сар гарч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1/152 дугаар хуудас/,
Гэрч Т.Булганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013.12 сард Дархан уул аймагг Хаусны газар зарна гээд *** дугаарыг харсан. Тухайн үед би говьд ажилладаг ажил дээрээ байсан. Тэгээд тэр дугаар луу залгахад эрэгтэй хүн аваад би хотод завгүй байна. *** гэж хүний *** дугаарын утас руу холбогд гэж хэлсэн. Тэгээд холбогдоход *** гэж хүн аваад уулзалдахаар болоод DBS телевизийн байрны тэнд уулзалдсан. Тэгэхэд *** миний зарах гэж байгаа газар энэ байна гэж хэлээд DBS-ийн хойшоо байх ил талыг зааж үзүүлсэн. ...ингээд гэрээ хийж худалдаа хөгжлийн банкин дахь ***ын өөрийнх нь данс руу 6 сая төгрөгийг шилжүүлсэн. Газрын гэрчилгээг 14 хоногийн дараа бэлэн болно гэж хэлсэн бөгөөд 14 хоног нь болоод юу болсон талаар асуухад *** болж байгаа бүтэж байгаа удахгүй гарна гэх зэргээр хойшлуулаад яриад байсан. Тэгээд сүүлдээ холбогдохоо больсон. Уг хэрэгт манай эхнэр Шишгэдмаа хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож оролцож байгаа. ...” гэх мэдүүлэг /хэргийн 1/453 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 04 сарын сүүлээр би өдрийг нь санахгүй байна. Миний төрсөн дүү *** над руу яриад 3 сая төгрөг хэрэг болоод байна. Та ***ыг очихоор өгчихөөч гэхээр нь би за гэж хэлээд ***ыг ирэхээр нь бэлэн 3 сая төгрөг тоолж хүлээлгэж өгсөн. Дараа нь 2013-06-10 ны орчим бас манай дүү *** над руу яриад 1 сая төгрөгний хэрэг байна гэхээр нь тухайн үед би мөнгөгүй байсан болохоор хамт ажилладаг эмч *** руу утсаар яриад 1 сая төгрөг зээлүүлээч гэхэд *** мөнгө байгаа гэрт ирээд ав гэж хэлсэн. Тэгээд манай дүү *** *** нар *** эмчийн гэрээс очиж мөнгө авсан байсан. Одоо *** эмчид тооцоогүй. Манай дүү надаас 4 сая төгрөг зээлсэн гэсэн үг...” гэх мэдүүлэг /хэргийн 1/159 дүгээр хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2013 оны 10-11-р сараас эхлэн *** үйлчлүүлэх болсон. Үүнээс хойш манайхаар байнга үйлчлүүлж байсан бөгөөд 2014 оны 01 сар гартал үйлчлүүлж байгаад сүүлийн үед манайхаар үйлчлүүлэхгүй харагдахгүй байгаа. *** нь дандаа зээлийн гэрээ батлуулах үйлчилгээ хийлгэдэг байсан. Хааяа нэг бичиг баримтын хуулбар батлуулж байсан юм. Ихэнхдээ л зээлийн гэрээ хийж байсан. *** өөрийгөө Ертөнц баарны эзэн барилгаа засварлах гээд зээл авч байгаа гэж хэлээд зээлийн гэрээ хийлгэдэг байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 1/160-161 дүгээр хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...одоогоос 2-3 жилийн өмнө нь би жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв дээр гараар гутал хийдэг байсан. Тэгж байхад *** гэх хүүхэн гутал хийлгэж байсан. Тэгээд 2013.10 сарын эхээр микрийн орчим явж байгаад ***тай тааралдсан. Ойр зуурын юм ярьж байгаад газар олдвол гутлын цех барих талаар ярьсан чинь *** газар байгаа гэж хэлэхээр нь би тодруулж асуухад Дархан зочид буудлын урд 8-н айлын газар байгаа хүн амьтанд битгий хэлээрэй, таньдаг хүндээ зарж байгаа гэж хэлсэн. Тэгээд газрыг нь үзье гэтэл Дархан зочид буудлын хажууд DBS телевизийн байрны хажууд байгаа хоосон газрыг үзүүлсэн....” гэх мэдүүлэг /хэргийн 1/162 дугаар хуудас/,
Гэрч Б.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2013 оны 12 сарын 25-ны өдөр би үнэгүй.мн үзэхэд газар зарна гэсэн байсан. Уг зар луу орж харахад Дарханд газар зарна гэсэн зар байсан. ...2013 оны 12 сарын 27 нд Хэрлэн *** нартай хамт *** руу утсаар ярьж уулзсан. Тэгээд бид 3 манай эхнэр ***т уг газрыг харуулахаар дахин очсон. Очиж үзээд бичиг баримтаа яаж хийх үү гэж асуутал гэрээ байгуулж ноториатаар батлуулна гэж хэлсэн. ...эхнэрийн эгч *** гэрээ байгуулсан өдрөө ***ын данс руу манай газрын урьдчилгааны хамт 8 сая төгрөг шилжүүлсэн. 2014 оны 02 сарын 05-нд ***тай уулзая гээд ярьтал тэнд явж байна, энд явж байна, одоо очлоо, 30 минутын дараа уулзая гэж ярьсаар утсаа авахгүй мессеж бичиж байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 1/164-165 дугаа хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2013 оны 05 сарын сүүлээр шиг санаж байна. Манай дүү Австрали улсад байдаг бөгөөд тэндээсээ заруулахаар бэлэн хувцас өгч явуулсан юм. Ингээд би уг хувцаснуудыг зараад байж байхад *** ирж плать, цүнх өсгийтэй гутал /туфль/, чийшгэн гутал зэрэг нийт 540 000 төгрөгийн бараа аваад 7 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж хэлж авч яваад одоо хүртэл тооцоо хийгээгүй. Би энэ мөнгөө нэхэмжилнэ. Гэхдээ ***аар нэхэмжлүүлэх болно....” гэх мэдүүлэг /хэргийн 1/166 дугаар хуудас/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** гэх хүн миний нэрийг бариад гадуур хүмүүст газар зарна гэж хэлээд яваад байгаа талаар би өмнө нь сонссон. Би тэр засаг даргын захирамж, газрын гэрчилгээ зэргийг нь харсан. Тэд нар бол дандаа хуурамчаар хийсэн зүйл байсан. Яагаад хуурамчаар хийгдсэн гэхээр доторх бичилт, даргын овог нэрний эхний үсэг, засаг даргын гарын үсэг, захирамж дээрх сүлд зэрэг бүх зүйл өөрөөр бичигдсэн байсан. 2013 онд Дархан сумын 12-р баг 25-р хорооллын нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар газар огт олгоогүй....” гэх мэдүүлэг /хэргийн 1/168 дугаар хуудас/,
Гэрч ***н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** гэх хүнийг найз ***ийн хамтаар явж байхдаа таарч харж байсан. Тэгэхэд *** тэр хүүхэнд мөнгөө өгчихсөн тэгээд газрын гэрчилгээ нь гарахгүй байна гэж ярьж байсан бөгөөд хамт явж байгаад ***тай таарч байсан. ***ыг газар зарах талаар *** гэх хүн ярьсан гэж манай эгч *** надад хэлсэн. *** эгч хэлэхдээ манай ажлын газрын хүн болох *** газар зарна гэж хэллээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажлын газрынхаа *** гэх хүүхэн газар авмаар байна гэж ярьж байсаныг санаж ***т хэлсэн. Тэгээд би Аюурзаны утасны дугаарыг ***т өгсөн. Тэгээд тэд нар өөрсдөө холбогдож ярьсан байх. Тухайн үед би ***тай утсаар ярьж ***а ямар газар байгаа талаар асуухад *** манай эгчийн газар байгаа юм гэж хэлж байсан. *** надад тэр эгч гээд яриад байгаа хүнээ аавын талын хамаатны хүн байгаа гэж хэлж байсан. *** манай эгчийн газар байгаа юм. Манай эгч газрын албанд таньдаг хүнтэй гэж ярьсан. Тэгээд газраа DBS телевизийн тэнд л гэж хэлж байсан. Газрыг 10 сая төгрөгөөр зарна гэж хэлж байсан. Тэгээд ***ээс урьдчилгаа авахаар болсон талаар сонсоод дахин ***тай утсаар ярьж “ямар учраас урьдчилгаа мөнгө авах гээд байгаа юм бэ” гэж асуухад *** “хүн байр авахдаа урьдчилгаа төлдөг биз дээ, тэрэн шиг л урьдчилгаа авч байгаа юм. Манай хамаатны эгч байгаа найдвартай” гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 1/170 дугаар хуудас/,
Гэрч ***ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай охин АНУ руу 2010 онд гараад өнгөрсөн жил 2013 оны 07 сарын 14-нд Монголд ирсэн. Ирэхдээ АНУ-аас зарахаар бэлэн хувцас авч ирсэн. Тэгээд тэр хувцаснаас ***нын найз *** гэх хүүхэн ирж 732,000 төгрөгийн бэлэн хувцас зээлээр авсан. Би энэ мөнгийг нэхэмжлэхгүй. Учир нь *** уг хувцасны үнийг ***аас нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг /хэргийн 1/171 дүгээр хуудас/,
2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа 48/14 *** нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл болно. *** нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна. /хэргийн 3/717 дугаар хуудас/
2014 оны 11 сарын 20-ны өдрийн эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр иргэн ***ы 17 нэр төрлийн монетан бөгж, ээмэг, гинж, бугуйвч, кулон зэргийг 2,920,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хэргийн 5/1112 дугаар хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 204, 589, 531, 1010 дугаар хуудас/,
Бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч *** нь иргэн ***д өөрийгөө өдрийн 1 хувийн хүүтэй зээл чөлөөлдөг их ашигтай ажилладаг гэж ойлгуулан хуурч, худал хэлэн 2013 оны 4 сараас 6 сарын хооронд олон удаагийн үйлдлээр ***аас 27 910 000 төгрөг, хувцасны 570 000 төгрөг, мөн барьцаалан зээлдүүлэх газар түүний 17 ширхэг үнэт эдлэлийг нь тавиулан авч өгнө гэж худал хэлж бичгийг нь өгөлгүй өөр газар тавьж үнэт эдлэлийг нь заруулж 2 215 000 төгрөгийн нийт 30 965 000 төгрөгийг залилан авсан,
2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 7 сарын 29-ний өдөр хүртэл нийт 4 удаагийн үйлдлээр иргэн ***ас өдрийн 1 хувийн хүүтэй зээл чөлөөлнө, мөнгөний хэрэг болоод байна, газар зарна гэж хэлэн 10 410 000 төгрөг, 732 000 төгрөгийн хувцас зээлээр авч зээлсэн мөнгө, барааны үнийг төлнө гэж худал хэлэн итгэлийг нь эвдэн залилан авсан,
2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 1 сарын 6-ны өдөр хүртэл олон удаагийн үйлдлээр газар зарна гэж нэр бүхий иргэдийг нотариатын газар дагуулан очиж зээлийн гэрээ гэж хуурамч гэрээ хийлгэн хуурч мэхлэн иргэн ***аас 3.500.000 төгрөг, Э.Уянгаас 4.000.000 төгрөг, ***оос 4.000.000 төгрөг, ***ээс 8.000.000 төгрөг, ***аас 4.000.000 төгрөг, ***ээс 4.000.000 төгрөг, ***гаас 8.000.000 төгөрг, ***гээс 4.000.000 төгрөг, ***аас 4.000.000 төгрөг, ***ээс 4.000.000 төгрөг, ***гаас 6.000.000 төгрөг, ***гаас 4.000.000 төгрөг, ***аас 4.000.000 төгрөг, Ц.***гаас 3.000.000 төгрөг, ***гээс 1.000.000 төгрөг, ***гаас 1.000.000 төгрөг, ***гаас 5.000.000 төгрөг, 2012 оны 12 сард ***эс 1.500.000 төгрөг нийт 18 иргэнээс 73.000.000 төгрөгийг залилан авсан,
2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Н.***гаас Улаанбаатар хотоос 60 000 000 төгрөгийн зээлийг төслөөр авах гэж байгаа гэж бичиг баримт үзүүлэн итгүүлэн хуурч 3 618 000 төгрөгийг зээл нэрээр залилан авсан,
Холбогдох хэрэг нь цагдаагийн газар шалгагдаж байхад 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэн ***гаас зээл чөлөөлөх гэсэн чинь мөнгө дутаад байна 10 хоногийн дотор хүүтэй буцааж өгнө гэж худал хэлэн хуурч 5.200.000 төгрөгийг залилан авсан,
2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр иргэн ***агаас Ертөнц нэртэй кафе худалдаж авах гэсэн мөнгө дутаад байна гэж хэлээд 20.000.000 төгөргийг сарын 3 хувийн хүүтэй өгнө гэж хэлэн авч 2-3 хоногийн дараа кафед камер тавиулах гэж байна өмнөх авсан мөнгөтэй хамт өгнө гэж 800.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Гонконг улсаас 200.000 долларын зээл өнөөдөр орж ирнэ маргааш орж ирнэ гэж хүлээлгэж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дансанд мөнгө байхгүй болохоор гадаадаас орж ирэх мөнгө ирэхгүй байна гэж худал хэлэн хуурч 500.000 төгрөгийг нийт 21.300.000 төгрөг залилан авсан,
Иргэн ***аас 2011 онд хербалайфын бүтээгэдхүүн хэрэглэн 632.000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр машин авах гэсэн мөнгө дутаад байна уурхайгаас мөнгө орж ирнэ гэж хэлэн 600.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээл нэрээр, 2012 оны 8 дугаар сарын 30-нд удахгүй мөнгө орж ирэхээр өмнө авсан мөнгөний хамт өгнө гэж 2.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй өгнө гэж хуурч худал хэлэн нийт 3.732.000 төгрөгийг залилан авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг, хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн хохирогч ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, шүүгдэгч ***, ***, *** *** нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** нарын өгсөн мэдүүлэгүүд, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч ***ыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***, *** нарыг ***тай бүлэглэн 2011.09.01-ний өдөр иргэн ***гийн 21 200 000 төгрөгийг залилан мэхэлж авснаас их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар, П.Аюурзаныг ***тай бүлэглэн 2013 оны 11 сараас 12 сар хүртлэх хугацаанд ***, ***, ***, *** нарын 4 иргэнийг залилан мэхэлж 20 000 000 төгрөгийг авч, үлэмж хэмжээний хохирол учруулан бусдыг залилан мэхэлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр *** *** нар нь ***тай бүлэглэн 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн ***гийн 21 200 000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авсан гэх, ***ыг ***тай бүлэглэн 2013 оны 11 дүгээр сараас 12 сар хүртэлх хугацаанд ***, ***, ***, *** нарын 4 иргэнийг залилан мэхэлж 20 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан бусдыг залилан мэхэлсэн гэх үйлдлүүд тогтоогдоогүй байна гэж шүүх үзэв. Учир нь:
Хохирогч *** *** өөрийн охин ***ыг анх танилцуулсан талаар, 21.300.000 төгрөгийг *** авахаар ярилцан 800.000 төгрөгийг *** ***ын хэлснээр авсан, 20.000.000 төгрөг, 500.000 төгрөгийг *** авсан талаар хэлж мэдүүлдэг бөгөөд энэ үйл явдал нь мөнгө өгсөн баримтаар, яллагдагч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгээр тогтоогдсон бөгөөд судалсан нотлох баримтуудаар *** *** нар нь ***тай бүлэглэн хохирогч ***аг залилан мэхэлж 21.200.000 төгрөгийг авсан гэх гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Хохирогч ***, *** нар нь газар зарах талаар анх *** гэх хүнээс сонсож ***ас тодруулан асууснаар тэдний хүсэлтээр *** ***ыг ***, *** нартай уулзуулсан үүнээс хойш ***, *** нар нь ***тай уулзаж гэрээ хийн газар худалдан авахаар түүний дансанд 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь мөнгө шилжүүлсэн баримт, шүүгдэгч *** болон хохирогч ***, *** нарын өгсөн мэдүүлэг зэргээр мөн ***, *** нар нь газар зарах талаар анх Энхтүвшин гэх хүнээс сонсож ***тай холбогдон газар худалдан авах талаар ярилцан гэрээ хийн түүний дансанд 4.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн, дахин 4.000.000 төгрөгийг ***д өгсөн, энэ үйлдэлд *** оролцоогүй талаар хохирогч ***ын өгсөн мэдүүлэг, хохирогч *** ***ныг танхигүй талаар өгсөн мэдүүлэг, энэ хүмүүстэй ямар байдлаар харьцаж байсан талаар ***яллагдагчаар өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон судалсан нотлох баримтуудаас *** иргэн ***, ***, ***, *** нарыг залилсан гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд Прокурорын газраас *** *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар, ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт би яллах дүгнэлтэнд бичсэн бусдыг залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. *** анх газар зарах талаар надад хэлж заруулсан. Би газар зарахаар хүмүүсээс авсан мөнгийг ***д өгч, багахан мөнгө өөртөө авдаг байсан. ***, ***, *** нараас иргэний журмаар мөнгө зээлж авч байсан хүү төлдөг байсан тиймээс энэ хүмүүсээс залилж мөнгө аваагүй, ***, ***, *** нараас мөнгө аваагүй хэргийг дахин шалгуулах саналтай гэсэн боловч ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дээрхи үйлдэл холбогдлууд нь шүүхийн хэлэлцүүлэгт судалсан хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаагаар үгүйсгэгдэж байгаа тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч *** хохирогч ***д 10180000 төгрөг, ***д 4.800.000 төгрөг, ***д 1.000.000 төгрөг, ***т 2.500.000 төгрөг, ***т 2.500.000 төгрөгийн хохирол барагдуудсан болох нь хохирогч нарын хохирол авсан талаар өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 128 067 270 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулан хохирогч ***д 20 785 000 төгрөг, ***д 6 342 000 төгрөг, ***т 3 500 000 төгрөг, ***д 8 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг, ***д 3 000 000 төгрөг, ***т 4 000 000 төгрөг, ***д 4 000 000 төгрөг, ***т 4 000 000 төгрөг, ***д 4 000 000 төгөрг, ***д 6 000 000 төгрөг, Ц.***д 3 000 000 төгрөг, ***д 1 000 000 төгрөг, ***д 1 000 000 төгрөг, ***д 5 000 000 төгрөг, Н.***д 3 618 270 төгрөг, .***д 5 200 000 төгрөг, ***д 1 500 000 төгрөг, Д.***д 3 732 000 төгрөг, ***ад 21 300 000 төгрөг, ***т 3 500 000 төгрөг, ***т 3 500 000 төгрөг, ***д 4 000 000 төгрөг, ***д 4 000 000 төгрөг олгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** бага насны хүүхэдтэй, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.8-д зааснаар ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолох, ***, ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор,
-хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ***ий эд хөрөнгө битүүмжилсэн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 267 тоот тогтоол, ***ын эд хөрөнгө битүүмжилсэн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 266 тоот тогтоол, ***эд хөрөнгө битүүмжилсэн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор,
- хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, хэрэгт ***ын өмчлөлийн LCD дэлгэцтэй Sharp загварын 32 инчийн зурагт, Samsung маркын 2 хаалгатай хөргөгч, Beko маркийн шарх шүүгээ, КҮ маркийн караокены машин өсгөгч, Serena маркийн хөлдөөгч, 4 хаалгатай хувцасны шүүгээ зэрэг хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хэвээр байлгаж хохирогч нарын төлбөрт тооцуулахаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар ***, *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ***ын ***ыг давтан үйлдлээр бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар ***ын ***ыг хувьд оногдох хөрөнгөнөөс 1 000 000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 01 сар /арван жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д заасныг баримтлан ***ын цагдан хоригдсон 29 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ***аас хохирогч ***д 20 785 000 төгрөг, ***д 6 342 000 төгрөг, ***т 3 500 000 төгрөг, ***д 8 000 000 төгрөг, 4 000 000 төгрөг, ***д 3 000 000 төгрөг, ***т 4 000 000, ***д 4 000 000, ***т 4 000 000, ***д 4 000 000, ***д 6 000 000, .***д 3 000 000, ***д 1 000 000, ***д 1 000 000 төгрөг, ***д 5 000 000 төгрөг, Н.***д 3 618 270, .***д 5 200 000, ***д 1 500 000, .***д 373 2000, ***ад 21 300 000 төгрөг, ***т 3 500 000, ***т 3 500 000 төгрөг, ***д 4 000 000 төгрөг, ***д 4 000 000 төгрөг гаргуулж тус тус олгосугай.
7. ***д урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж, ***, ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ***эд хөрөнгө битүүмжилсэн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 267 тоот тогтоол, ***ийн эд хөрөнгө битүүмжилсэн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 266 тоот тогтоол, ***эд хөрөнгө битүүмжилсэн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.
9. Мөрдөн байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эд хөрнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн ***ын өмчлөлийн LCD дэлгэцтэй Sharp загварын 32 инчийн зурагт, Samsung маркын 2 хаалгатай хөргөгч, Beko маркын шарх шүүгээ, КҮ маркын караокены машин өсгөгч, Serena маркын хөлдөөгч, 4 хаалгатай хувцасны шүүгээ зэрэг нийт 4 610 000 төгрөгийн хөдлөх эд хөрөнгө зэргийг зохих журмын дагуу хохирогч нарын төлбөрт тооцохыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Ж.МӨНХТУЯА