| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2020/01346/И |
| Дугаар | 2031 |
| Огноо | 2020-06-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2031
| 2020 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2020/02031 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л И ХХК /РД:00000/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амархүү, хариуцагчийн төлөөлөгч Т.Чимэддулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б -ийншүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амархүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б атцэцэг нь Ласти интернэшнл ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А блок, 2 дугаар орц, 7 дугаар давхар, 63 тоот 71,46 м.кв, 3 өрөө орон сууцыг захиалсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн хооронд орон сууцны үнэ 71,460,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголттой баримт авсан. Л И ХХК-ийнзүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тус байрны 1 дүгээр орцны 6 тоот орон сууцыг Д.Б -ийнөмчлөлд шилжүүлнэ гэсэн боловч 6 тоот орон сууц нь улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 00446 шийдвэрээр Д.Б ололрмаа гэх хүний өмч болохыг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэх сонирхолгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хойшлуулсаар байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Л И ХХК нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу тогтоосон газарт, тогтоосон хугацаанд зохих ёсоор шударгаар үүрэг гүйцэтгэнэ. Д.Б атцэцэг нь орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу 3 өрөө орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн байх тул Дархан-Уул аймгийн, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А блок, 1 дугаар орц, 7 дугаар давхар, 63 тоот 71,46 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны өмчлөгч Д.Б атцэцэг болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л И ХХК-ийнтөлөөлөгч Т.Чимэддулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Б атцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дархан-Уул аймгийн, Дархан сум, Ласт таун хотхон 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А блок, 2 дугаар орц, 7 дугаар давхар, 63 тоот 71,46 м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.Ласти интернэшнл ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Д.Б атцэцэг нь 71,460,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон Л И ХХК-ийнХудалдаа хөгжлийн банк ХХК-ийн тоот дансны хуулгаар батлагдаж байна. 10А блок, 2 дугаар орц, 7 дугаар давхар, 63 тоот 3 өрөө, 71.46 м.кв талбай бүхий орон сууцыг өнөөдрийг хүртэл Д.Б -ийнөмчлөлд шилжүүлж өгөөгүй шалтгаан нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Д.Б атцэцэгийг Ласти интернэшнл ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан гэдгийг мэдсэн. Ласти интернэшнл ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр би авсан. Үүнээс өмнө хувьцаа эзэмшигч н.Лхагвасүрэн гэдэг хүн Ласти интернэшнл ХХК-ийг төлөөлж захиалагч нартай гэрээ байгуулсан. Миний хувьд Л И ХХК-ийнхувьцаа эзэмшигч байсан. Өр төлбөрөө авах зорилгоор уг компанийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Ласти интернэшнл ХХК-ийг шилжүүлж авсны дараа орон сууцнууд дээр давхар гэрээ байгуулж худалдсан талаар мэдсэн. н.Лхагвасүрэн Л И ХХК-ийнгүйцэтгэх удирдлагын эрхийг шилжүүлэх гэсэн боловч н.Лхагвсүрэн шилжүүлж аваагүй. Иймээс уг компанийн гүйцэтгэх удирдлагаар би ажиллаж байна. Захиалагч нартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах үед гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан н.Лхагвасүрэнг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байна. Ласти интернэшнл ХХК-тай холбоотой гэрээ хэлэлцээр, санхүүгийн болон бусад холбогдох бичиг баримтуудыг надад хүлээлгэж өгөөгүй. 1 орон сууцны тоотыг олон хүнд давхардуулж орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан учир өмчлөлтэй холбоотой асуудлаар иргэд шүүх, цагдаагийн байгууллагад хандсаар байна. Эдгээр маргааны ихэнх нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Маргаан бүхий орон сууцанд өнөөдрийн байдлаар н.Бадарч гэх хүн 2016 оноос хойш амьдарч байгаа. н.Бадарч нь 144 айлын орон сууцны цахилгаан шатны ажлыг хийж гүйцэтгэсэн Замхаг ХХК-ийн ажилтан бөгөөд Ласти интернэшнл ХХК-иас тус орон сууцыг төлбөртөө авсан гэж тайлбарладаг боловч албан ёсны нотлох баримт бичиг өгөөгүй. Санхүүгийн бичиг баримт байхгүй учир маргаан бүхий орон сууцны өмчлөгч хэн болох, одоо амьдарч байгаа н.Бадарч гэрээ хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Л И ХХК-ийнөмчлөлд байгаа 26 ширхэг орон сууцны 1 нь тус 63 тоот маргаан бүхий орон сууц байна. Маргаантай асуудал шийдэгдэх хүртэл хэн нэгэнд шилжих боломжгүйгээр түдгэлзсэн байдалтай байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэн орон сууцны өмчлөгч болохыг хуулийн дагуу шүүхийн байгууллага шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Б атцэцэг нь Л И ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг даалгах шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагаа дэмжиж, гэрээний үүргээ биелүүлсэн болохыг тогтоолгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж тайлбарласан тул нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнд бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л И ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, Ласти таун хотхоны А блокын 2 дугаар орцны 63 тоот 71.46 м.кв 3 өрөө орон сууцыг 71,460,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, Орон сууц захиалгаар барих гэрээг бичгээр байгуулсан байна.
Талуудын гэрээ байгуулах болсон хүсэл зориг, гэрээний агуулга зэргээс дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л И ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээ-ний дагуу Л И ХХК-д Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, Ласти таун хотхоны А блокын 2 дугаар орцны 63 тоот 71.46 м.кв 3 өрөө орон сууцыг үнэ 71,460,000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Худалдаа хөгжлийн банкны Дотоод шилжүүлгийн маягт, Орлогын ордер, Л И ХХК-ийн Бэлэн мөнгөний орлогын баримт болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Л И ХХК нь Дархан-Уул аймгийн аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 10А байрны 63 тоот орон сууцыг барьж, ашиглалтад оруулж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн 000674797 дугаар гэрчилгээ авсан байх боловч Д.Б атцэцэгт гэрээний дагуу орон сууц, түүний өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр бүртгүүлж, шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, 9.4-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална, 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж тус тус заасны дагуу Нэхэмжлэгч нь орон сууцны гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргаж өгөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн нь бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх, биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгч Д.Б-ийг Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 10А байрны 63 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд Д.Б атцэцэгийг бүртгүүлэхийг хариуцагч Л И ХХК-д даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийг Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 10 А байрны 63 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд Д.Б-ийг бүртгүүлэхийг хариуцагч Л.И-ХХКд даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б атцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515,250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 515,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР