Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 123/ШШ2019/0010

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: иргэн Б.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн З сумын Х 3 дугаар багийн И Н Х, Х 3 дугаар багийн И Н Хын даргад холбогдох

Гуравдагч этгээд: “Э А З” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн З сумын Х 3 дугаар багийн И Н Хын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан, хариуцагч Төв аймгийн З сумын Х багийн И Н Хын дарга Ч.Батцэцэг, Төв аймгийн З сумын Х багийн И Н Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хулан, гуравдагч этгээдийн итгэмжпэгдсэн төлөөлөгч П.Оюун, С.Эрдэнэжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, Б.Эрдэнэбаяр, гэрч Б.Алтанцэцэг, Д.Баянмөнх, Ц.Мөнхцэцэг, А.Ганцэцэг, Г.Дариймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан хийв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн З сумын Х 3-р багт Тохойрол нэртэй газарт “Э А З” ХХК нь М\/-007712, М\//007713 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Уг компани нь 2018 оны 05 сараас хөрс хуулалтын ажил эхлэхэд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Иргэдийн хүсэлтийн дагуу Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас удаа дараа шалгалт хийж М\/-007712, МХ//007713 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээгүй байгаа зөрчлийг тогтоож уурхайн үйл ажиллагаанд акт тавьж зогсоосон. “Э А З” ХХК нь зөрчлөө арилгахаар Багийн И Н Хд хүсэлт тавьж, 2018.07.18-ний өдөр хурлаар тухайн үнэлгээг хэлэлцсэн боловч Х багийн иргэдийн 99.5% уг төслийг дэмжихгүй гэсэн тогтоол гаргаж буцаасан. Мөн “Э А З” ХХК нь М\/-007712, М\//007713 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр ажиллаж байх үедээ нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй, усан сан бохирдуулж байсан ноцтой зөрчлийг илрүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8 дахь заалтыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам цуцлах дүгнэлт гаргасан байдаг. “Э А З” ХХК нь өмнө гаргасан энэ хууль бус үйлдлүүдээ засаж, байгаль орчныг бохирдлыг арилгах, хор хохирлыг арилгах, усан санг цэвэрлэх талаар ямар нэгэн үйл ажиллагаа хэрэгжүүлэхээс зайлсхийж хууль бусаар асуудлыг шийдэх бүхий л арга хэрэглэн 2018.10.01 -ний өдөр багийн И Н Хаар хурлын дарга Д.Баянмөнхтэй үгсэж тухайн компанийн төслийг батлах тухай И Н Хын тогтоолыг гаргуулсан.

 

Тус уурхай нь 07 дугаар сарын 18-нд багийн хурлаар ороод 99.5%-иар дэмжээгүй тогтоол гаргаад 5 лиценз буцсан байдаг. Үүний дараа 10 дугаар сарын 01-ний өдөр “Э А З” ХХК нь дахин хурлаар оруулж ирэхдээ хууль зөрчсөн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д зааснаар “...Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно...” гэж заасан байхад Байгаль орчны яамнаас гаргасан шийдвэр хэвээр байхад үүнийг дахин хэлэлцсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2- д “...хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон...” бол дахин хэлэлцэнэ гэснийг харалгүй иргэдийн хэрэгцээнд гэж цэцэрлэг ярьж орж ирсэн. Хурлын зааланд цэцэрлэгийн багш нар байсан. Бичлэг дээр бүх юм тодорхой байгаа.

 

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэлийн шаардлага нь багийн И Н Хын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах. Гуравдагч этгээд “Э А З” ХХК-ийн 7712, 7713 тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус компани 2018 оны 05 дугаар сараас эхлэн хөрс хуулалтын ажил эхлэхэд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгүй үйл ажиллагаа явуулж, энэ зөрчлийг нь тогтоож зохих байгууллагаас акт, дүгнэлт гарч үйл ажиллагааг зогсоосон. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн багийн И Н Хаар тухайн асуудлыг хэлэлцээд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг нийт багийн иргэдийн 99.5% нь тухайн төслийг дэмжихгүй гэсэн тогтоол гарсан. Уг тогтоол гарсан нөхцөл шалтгаан нь тухайн багийн Засаг дарга Ганцэцэг уг төслийг дэмжихгүй, төслийг цуцлуулъя, иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна гэсэн албан бичгийг шат шатны байгууллагуудад явуулж, Байгаль орчны яамнаас ажпын хэсгийн дүгнэлт гарч тухайн төсөл хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарсан. Өмнөх хурлын тогтоол хүчин төгөлдөр байхад 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр багийн иргэдийн ээлжит хурал дээр “Э А З” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны нарийвчилсан үнэлгээний тайлан тодотголыг хийхээр оруулж ирсэн. Оруулж ирсэн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэж энэ нэхэмжлэлийг гаргасан. Энэ хуралдаан нь хуралдааны процессын хувьд хууль бус явагдсан. Шүүхийн үзлэгээр авсан Сй-нд хийж авсан 3 цагийн бичлэг байгаа. Тэрхүү Сй бичлэгт нутгийн иргэд эсэргүүцсэн байтал уг хуралдааныг Д.Баянмөнх, багийн Засаг дарга Ганцэцэг удирдан зохион байгуулсан байдаг. Энэ хуралдааны тэмдэглэлийг А.Хулан хөтөлж байсан. 10 дугаар сарын 03-ны өдөр багийн болон сумын И Н Хд хурлын тэмдэглэлийг өгөхөөс өмнө Д.Баянмөнх хуурамчаар хууль бус тогтоолыг өөрөө бичээд Байгаль орчны яаманд хүргүүлээд 10 дугаар сарын 03-ны өдрийн өглөө Байгаль орчны яамны мэргэжлийн зөвлөл хуралдаад “Эко Аптан З” ХХК-ийн үнэлгээг баталсан. Хуралдааны явцад “Э А З” ХХК-ийн орон нутгийн төлөөлж байгаа захирал та бүхэнд баяртай мэдээ сонсгоё бид нар 1.5 тэрбумаар танай суманд цэцэрлэг барьж өгөхөөр боллоо. Танай сургуулийг иж бүрэн камержуулж өгөхөөр боллоо гэсэн асуудал ярьсан. Нутгийн иргэд хуульд зааснаар үйл ажиллагаагаа явуул гэж шаардлага тавьж байгаа. “Эко Аптан З” ХХК-ийн тухайд 2016 оноос хойш олборлолт явуулаад 1 тонн орчим алт олборлосон. 2017 онд алт олборлохдоо тухайн багийн “ИХ тохойрол” гэдэг газар дээр үйл ажиллагаа явуулахдаа төрийн захиргааны байгууллагын хяналтаар хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдоод дүгнэлт гаргаад энэ асуудлууд нь төрийн захиргааны байгууллагуудаар яваад хууль зөрчсөн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл асуудал яригдаад тухайн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлыг мэргэжпийн байгууллагаар Байгаль орчны яамны сайд батлуулаад 938.000.000 төгрөгийг хууль бусаар экологид учруулсан хохирол гэж гаргаж ирсэн. “Э А З” ХХК-тай холбоотой 07 дугаар сарын 18-ны өдрийн 14, 15 дугаар тогтоол нь багийн И Н Хаар ороод дэмжигдээгүй байдаг. Хууль нийцсэн үйл ажиллагаа явуул. Хууль зөрчөөд байна. Ямар ч бичиг баримт үйл ажиллагааг хийхгүйгээр хууль зөрчөөд байна гэдгийг төрийн захиргааны байгууллага тогтоосон. Гэтэл энэ хүмүүсийн эрх ашгийн эсрэг ийм үйл ажиллагаа явуулаад байгаа учраас энэ асуудлыг ярьж байгаа. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.3-д багийн И Н Х асуудлаа тавих эрх байна. Мөн хуулийн 17.8-д зааснаар аж ахуй нэгжийн тавьсан хүсэлтийг 17.10-д зааснаар шийдэх ёстой. Шийдэхдээ хуульд нийцсэн байх ёстой. Хуульд нийцээп/й учраас энэ хүний эрх ашиг хөндөгдсөн. Нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлэх гэхээр тогтоолоор гаргасан шийдвэрүүд, хуралдааны тооллогын комиссын тогтоол, хуралдааны тэмдэглэл гэхэд 3 өөр байгаа. Гэтэл тогтоол тэмдэглэлийг дээд шатны байгууллагад танилцуулах байтал компанид өгсөн. Хууль ёсны захиргааны акт биш учраас хүчингүй болгох үндэслэл хангалттай байна. Энэ акт нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн нь хохирол тооцсоноор харагдаж байгаа. Тооллогын комисс, гэрчүүдийг асуухад гаргасан. “Э А З” ХХК хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулаад орон нутагт өгдөг зүйлээ өгөөд нөхөн сэргээлтээ хийгээд хууль ёсны байвал орон нутгийн иргэд үүнийг “Улзгол” шиг хүлээн авна. Захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжпэгчийн эрх хэрхэн яаж хөндөгдөөд байгаа гэдэг дээр ач холбогдол өгч байна. Нийтээр эсвэл тухайн иргэний эрхийн талаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болсон байгаа. Заавал иргэний нийгмийн байгууллага эсвэл тухайн төвд малаа бэлчээдэг, уурхайн лиценз дээр хиллэж амьдардаг хүмүүсийн эрх ашиг нь хөндөгдөөд нэхэмжлэл гаргана гэсэн зүйл байхгүй. Нөлөөллийн бүсэд байгаа иргэдийн саналыг авна Цаана нь Бүрэг хангай, наад талд нь З сумын Х багийн иргэд байгаа. Х багийн иргэд эрх ашиг нь хөндөгдсөн ганц эрүүл тохойрол үлдсэн. Энэ тохойрлыг аваад үлдчих эсвэл үйл ажиллагаа явуулбал хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардах эрх хэмжээ иргэнд хуулиар олгогдсон. 10 дугаар сарын 01-ний 17 дугаар тогтоолыг гаргасан процесс ажиллагаа олон зөрчилтэй байгаа. Захиргааны актад тавигдах шаардлагыг харахад тов хүргэхээс эхлээд ажиллагаанууд алдагдсан байна. Хурлыг харахад хэрүүл, маргаан, хэн юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй. Хурлын индэр дээрээс багийн И Н Хыг Засаг дарга Ганцэцэг хурал дуустал буугаагүй, удирдсан. Энэ өөрөө удирдах ёсны байгууллагад хөндлөнгөөс нөлөөлсөн. Засаг дарга бол Иргэдийн Хурлаас гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх байгууллага. Гэтэл багийн И Н Хыг удирдсан асуудал харагдаж байна. Цэцэрлэгийн барилга, сургуулийн камерыг дэмжих юм бол бид нар хийнэ гэдэг өгөө, аваатай барьцаатай ажил биш. Яаж сөрөг нөлөөлөл гарах вэ, яаж сөрөг нөлөөллөөс гарах вэ, энэ үйл ажиллагааг яаж экологийн тэнцэл алдагдалгүй, эрүүл аюулгүй орчныг тэнцвэртэй байлгах энэ төслөө танилцуулах байсан. Орон нутгийн иргэдийг хооронд нь талцуулаад хуваагаад, хүсэл зоригоо биелүүлээд хууль бусаар шийдвэр гаргаад түүнийгээ хууль ёсны гэж байгаа нь хууль бус юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тухайн 17 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингуй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь хууль бус шийдвэр гаргасан тул хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулгатай. Нотлох баримтыг гаргуулахад бичиг баримтын шаардлага, хуульд заасан шаардлагуудыг хангаагүй, гаргаж өгсөн нотлох баримт нь эх хувь болсон баримттай нийццэггүй. Түүнийг баталгаажуулах эрх бүхий этгээдээр уламжпуулан баталгаажуулаагүй мөн хууль бус ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус үйл ажиллагаа явуулж шийдвэр гарсан нь нотлогдон тогтоогдсон байхад үүнийг хянаж үзээгүйгээр өөрөө хэлбэл эрх бүхий байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад асуудлыг дээд шатны байгууллага руу оруулж шийдвэр гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гарсан тул хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, орон нутгийн иргэдийн нийтийн эрх ашгийг хуульд заасан хэм хэмжээгээр хангаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн багийн И Н Хын тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах. “Э А З” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах талаар яриагүй. Тогтоол гаргахдаа Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлээгүй тогтоол тул үүнийг хүчингүй болгоно уу. Захиргааны акт мөн, биш гээд яриад байна. Тодорхой асуудлыг зохицуулж, гадагш чиглээд, нийтийн эрх ашгийг хөндөөд гарч байгаа шийдвэр, гадагш чиглээд гарч байгаа шийдвэр, зөвхөн багийн ард түмэнд чиглэсэн шийдвэр биш. Суманд чиглэнэ, аймагт чиглэнэ, улсад чиглэнэ. Нийтийн эрх ашгийг хөндөж байгаа тул хөндсөн тогтоол гарсныг багийн иргэд эсэргүүцээд байгаа. Захиргааны актыг гомдол гаргах эрх, тухайн нутаг дэвсгэрийн харьяанд хамаарагдаж байгаа хэн ч гэсэн гомдол гаргах эрхтэй. Хурал болохоос өмнө нийтийн хэлэлцүүлгийг хийгээд нийтэд танилцуулаад дараа нь хурал руу оруулна. Хурлаар асуудлыг шийдэхээс өмнө хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчид нэг хоногийн өмнө өгч ямар асуудлыг хэлэлцэх вэ, нөхцөл байдлыг бүрэн тогтооно. Нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй асуудлыг хэлэлцэж болдоггүй. Нөхцөл байдлыг бүрэн тогтоох гэдэг нь энэ асуудлыг хэлэлцэх үндэслэл нь юу юм, цуглуулах, үнэлэх нотлох баримт хаана байна, энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө шийдвэрлэх асуудал байна уу, үгүй юу гэдгийг тогтоож байж хуралдана. Ингээд нөхцөл байдлаа тогтоогоод хуралдсан. Яагаад захиргааны ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзаж гарахгүй үйлдлүүд хийгээд байна вэ гэхээр бичлэг дээр бүгд харагдаж байгаа. Оролцож болохгүй гэсэн байхад шууд оролцоод өөрийн бүрэн эрхээр эдлэх ёсгүй асуудлаар хуралд оролцсон. Ингэснээр өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг багийн Засаг дарга шууд зохион байгуулаад удирдсан. Ийм учраас зарчмын хувьд үүнийг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д сөрөг акт гэж багийн Нийтийн хурлын тогтоол бол тухайн иргэд болон тухайн сум орон нутгийн сөрөг акт байна. Яагаад сөрөг болсон бэ гэхээр өмнө нь Тэргүүлэгчийн хуралд сумын дарга зөвшөөрөхгүй, эсэргүүцсэн байхад багийн хурлаар зөвшөөрч байгаа. Зарчмын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “удирдах шатны байгууллагынхаа гаргасан шийдвэрийг эсрэг шийдвэр гаргахгүй байх” нэгжийн удирдлага нь өөрөө ороод ирж байна. Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцэж байна уу гэдгийг заавал хянах ёстой. Тусгайлан заасан эрх хэмжээний хүрээнд нийцэж байна уу? Багийн тогтоол нь уламжпагдан сумын Тэргүүлэгчдийн хурлаар орж ёсчлогдон батлагддаг. Хуульд заасан тусгайлан заасан эрх бүхий байгууллагаас батлагддаг болохоос тэрийг батлуулаагүй шууд өгч байгаа нь буруу байгаа. Батлуулж байж хэлэлцүүлнэ. Гэтэл тэгээгүй. Сум нь Тэргүүлэгчдээрээ хэлэлцээд Засаг дарга нь тэмдэглэлээ бичээд тийшээ явуулсан. Үүнийг хуульд нийцэхгүй байна гэж хэлж байна. Тухайн багийн Нийтийн хурал хуульд нийцэж үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг хурал болсны дараа мэдсэн. Иргэн өөрийнхөө эрхийн дагуу шүүхэд шаардлага гаргасан. Хангагдах ёстой. Нийтийн оролцоог хангах эрхийг бүрэн төлөөлөөгүй. Төлөөллийн бүрэн эрх хэмжээ хэрэгжиж чадаагүй. Хувь хүний тойрог дээр баг дээр төлөөлж байгаа орон нутаг дээр хуулийг дагаж мөрдөхгүй хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын дагуу асуудлыг шийдсэн. Орон нутгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн тогтоол гаргаад “Э А З” ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж шийдвэр гаргасан байхад баг нь тэр шийдвэрийн эсрэгээр зөвшөөрсөн. Энэ бүрэн эрх багт олгогдоогүй. Багийн Засаг дарга, Нийтийн хурлын дарга тогтоол гаргахдаа Үндсэн хууль болон бусад хуультай нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Хурал нь эхлэхээсээ дуусах хүртэл хуульд захирагдаагүй. Хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд хөтлөгдсөн. Б.О яагаад нэхэмжпэл гаргасан гэхээр нийтийн эрх, ашиг сонирхол, өөрийнх нь төлөөлөх газрын төр захиргааны байгууллага хуульд захирагдахгүй үйл ажиллагаа явуулсан тул гомдол гаргах эрх үүсэж байгаа. “Э А З” ХХК өөрөө орон нутгийн иргэдийн зөвшөөрөхгүй байгаа зүйлийг эсрэгээр нь хийдэг. Иймээс гомдол гаргаж байгаа. 2 компанийг ялгаварлаж хандсан зүйл байхгүй. Хуулиар тусгайлан заасан эрх хэмжээний хүрээнд хийгдсэн байх ёстой. Хуулийн хүрээнд хийгээгүй албан ёсоор баталгаажуулаагүй зүйлээр шийдвэр гаргасан.. Хууль бус болсон тул тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргасан.

Хариуцагч Ч.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн багийн И Н Хд хэлэлцэх асуудал батлагдах гэж байхад сумын хуулийн зөвлөх очсон, тайлбар хийгээд “...багийн И Н Х аливаа санал хүсэлтийг уламжлан авах ёстой. Оруулах, оруулахгүйг иргэдийн саналаар шийднэ гэж хэлээд тухайн компанийн асуудлыг оруулах уу гэдэг асуудлаар санал хураасан. Би “Эко Аптан З” ХХК, “Улзгол” ХХК-ийн асуудлыг энэ хуралдаанд оруулахаас татгалзаж байна гээд горимын санал гаргахад, иргэд “оруулна” гэж шийдсэн. Хурлын тогтоолыг хүчингүй болгох тал дээр бид нар хоорондоо ярилцсан. Эвлэрэх тал дээр ярилцаж үзэхэд эвлэрэх боломж байхгүй. Тухайн 17 дугаарт тогтоолыг хүчингүй болгох нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Ирцийн хувьд маргаан үүсээд байна. Манай багт байгаа өрхөө 4 хуваагаад % -ийг 100% гэж үздэг. 177 хүнийг 100% гэж үзээд 50+1 гэдэг зарчмаар санал хураана гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэмдэглэлийг 10 дугаар сарын 03-нд би өөрийн гараар бичсэн тэмдэглэлийг Д.Баянмөнх даргад өөрт нь хүлээлгэн өгсөн байдаг. Тэмдэглэлийг авч зугтсан зүйл байхгүй. Д.Баянмөнхийн бичсэн хурлын тэмдэглэл нь миний бичсэн тэмдэглэлээс санаа, хүний тооны хувьд зөрүүтэй байгаа. 10 дугаар сарын 02-ны өдөр болон 10 дугаар сарын 03-нд “Э А З" ХХК-ийн С.Эрдэнэжаргал гэдэг хүн хурлын даргатай хамт өөрөө хурлын тэмдэглэл хөтөлсөн, танилцсан гэдэг дээр гарын үсэг зурчих гээд гэрийн гадаа ирж байсан. Тэрийг өгснөөс хойно хурын тэмдэглэлээ шивээд цэгцэлсэн хурлын даргаа та үүн дээр гарын үсэг зурах уу гэхэд “...ах нь хотод эмнэлэгт хэвтэж байна...” гэх тайлбар хэлсэн. Тэгвэл би танд битүүмжлээд явуулъя. Та үүнтэй танилцаад гарын үсэг зураарай. Сумаас хурлын тэмдэглэл нэхээд байна гээд өгөөд явуулъя гэхэд зурна гэж хэлсэн. Өгөөд явуултал “...үүнийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн. Тэгээд сум дээр Д.Баямөнх даргын гарын үсэггүй ч гэсэн аваачаад өгье гэтэл Д.Баянмөнх дарга өөрөө шивсэн С.Эрдэнэжаргалын шивж авчирсан хурлын тэмдэглэлтэй яг адилхан өөрөө гарын үсэг зурчихсан тэмдэглэлийг сум дээр авч очсон. Түүн дээр миний гарын үсэг байхгүй. 2 тэмдэглэлийг шивсэн хувиар нь болон миний бичсэн гар, Ганчимэг гээд Тэргүүлэгчтэй хамт хөтөлсөн гар тэмдэглэлийг сумд хүлээлгэн өгсөн. Тухайн хурлыг хууль бус болсон гэдэгтэй санал нэг байна. “Э А З” ХХК-ийн 7712, 7713 газруудын талаар 06 дугаар сарын 15-нд “Их тохойрол” гэх газар нөлөөллийн бүсийн малчдыг цуглуулж хурал хийсэн байдаг. Б.О болон бусад хэд хэдэн хүмүүсийг бидний дуу хоолой болоод өгөөч гээд ганц үлдсэн тохойгоо аваад үлдье гэсэн. Тийм учраас энэ дээр хэн ч байсан ашиг сонирхолтой талаас хараад байгаа зүйл биш. Ард иргэдийнхээ хүсэл сонирхлын үндсэн дээр хууль ёсны зүйлийг бий болгоё гэж явж байгаа гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эко Аптан З” ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Төв аймгийн З сумын нутагт ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны А/03 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журамд тухайн төсөл хэрэгжүүлэгч нь нарийвчилсан үнэлгээг сумын болон орон нутгийн И Н Хаар хэлэлцүүлэх тухай тогтоолд заасны дагуу 2018 оны 05 дугаар сараас эхлэн багийн И Н Хаар тухайн асуудлыг “Э А З” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл болоод байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тодотголыг багийн И Н Хаар хэлэлцүүлье гэх хүсэлтийг удаа дараа тавьсны үндсэн дээр 2018 оны 07 дугаар сард эхний хурал товлогдож хуралдсан байдаг. Тус хурлаар “Э А З” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжихгүй гэсэн хурлын тогтоол гарсан. Тухайн хуралд оролцсон иргэдийн хувьд компанийн үйл ажиллагааг дэмжээгүй шалтгаан нь тухайн орон нутаг дээр эрх бүхий байгууллагаас өгсөн тусгай зөвшөөрөл болоод эргээд хуулийн өмнө хүлээх үүрэг хариуцлагатай байх, нөхөн сэргээлт хийх, орон нутагтай гэрээ байгуулах, хуулийн этгээд гэхээсээ илүүтэйгээр хувийн ашиг сонирхлын үүднээс гар аргаар алт олборлох сонирхол бүхий этгээдүүдийн хувийн эрх ашиг хөндөгдөж байсан учраас орон нутгийн иргэдэд энэ талаар сөрөг ухуулга хийсний үр дүнд 07 дугаар сард болсон хурлаар компанийн үйл ажиллагааг дэмжээгүй нөхцөл байдал үүссэн. “Э А З” ХХК-ийн зүгээс хуулийн дагуу нарийвчилсан үнэлгээг батлуулж холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх шаардлага байсан тул орон нутгийн иргэдэд компанийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, нийгмийн хариуцлагын хүрээнд ямар бүтээн байгуулалтын ажпуудыг хийх, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн эрх ашигт хэрхэн эерэгээр нөлөөлөх талаар танилцуулж, орон нутгийн иргэдээс тулгамдаж байгаа асуудлууд юу байгаа талаар санал, хүсэлтийг аваад цэцэрлэг бариулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээр болсон. 10 дугаар сарын 01- ний өдрийн багийн И Н Хын хэлэлцүүлгийн асуудлыг хэлэлцэх 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанд А.Хулан, хурлын дарга Д.Баянмөнх, Ганчимэг нар оролцоод 100%-ийн саналаар 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын товлон зарласан байдаг. Компани тодорхой хэмжээнд зөрчил дутагдлаа арилгаад орон нутгийн иргэдтэй харилцан ойлголцоод хурлаар дахин энэ асуудлыг хэлэлцүүлэх эрх хэмжээ нь байгаа учраас хуралд хүсэлтээ тавиад хурал өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд Тэргүүлэгчид хуралдаад хуралдааны товыг зарлаад олонхын саналаар энэ асуудлыг хэлэлцээд шийдсэн байдаг. Хэрэгг авагдсан нотлох баримтаар Х баг буюу З сумын 3 дугаар баг нь 713 өрхтэй гэсэн багийн Засаг дарга тодорхойлолт ирүүлсэн байдаг. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар 4 өрх тутмын нэг нь хуралд оролцсон байх шаардлагатай өөрөөр хэлбэл 178 иргэн тухайн хуралд оролцсоноор энэ хурал хүчин төгөлдөр байх хуулийн зохицуулалттай. Тухайн хуралд санал хураалтын тооллогын комисс гэсэн ажпын хэсэг тусдаа гарч ажилласан. Тооллогын комиссын тогтоолд дурдагдсанаар хуралд 203 иргэн оролцсоноос 158 хүний саналаар буюу 70%-ийн саналаар дэмжигдсэн гэсэн асуудал яригддаг. Хурлаар дан ганц “Эко Аптан З” ХХК-ийн асуудлыг хэлэлцээгүй. Манай компаниас гадна “Улзгол” ХХК-ийн нарийвчилсан үнэлгээг хэлэлцсэн. Мөн “Мон дулаан” ХХК-ийн нөхөн сэргээлтийн ажлын тайланг хэлэлцсэн. Тухайн хурал хууль бус бол хурлын процессын хувьд, ирцийн хувьд “Э А З” ХХК-д холбогдох асуудал хууль бус болоод бусад компанид холбогдох хэсэг яагаад хуулийн дагуу байгаа юм бэ? Эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хуулиар хүлээсэн үүрэг байдаг. Тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд биологийн болоод техникийн нөхөн сэргээлтийг тодорхой хугацааны дараа, үйл ажиллагаа хэрэгжиж дууссаны дараа хөндөгдсөн газар хөрс, шороог нөхнө сэргээх хэвийн байдалд оруулах нь үүрэг байдаг. Энэ үүргийн биелэлтийг шалгадаг эрх бүхий байгууллага байдаг. “Эко Аптан З” ХХК үйл ажиллагаа явуулаад биологийн нөхөн сэргээлтээ хийнэ, улс оронд буцаагаад хүлээлгэн өгнө. “Эко Аптан З” ХХК үйл ажиллагаа явуулахтай холбоотой Б.Оын эрх ашиг хөндөгдөж байгаа гэсэн хангалттай нотлох баримт байхгүй байна.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.О нь багийн И Н Хын даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хүчинп/й болгуулахаар нэхэмжпэл гаргасан байдаг. Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 387 тоот нэхэмжпэлийн бүрдүүлбэр хангуулах захирамж гарсан байдаг. Энэ бүрдүүлбэр хангуулах захирамж гарсны дагуу ямар эрх зөрчигдөж байгаа вэ? гэдгийг тайлбарлаж ирүүлсэн. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах гэсэн. Аливаа компани уул уурхайн үйл ажиллагаа явуулах болгонд тодорхой нэг иргэний эрх ашиг зөрчигдөөд байна уу гэвэл үгүй. Б.О гэдэг хүний эрх зөрчигдөөд байгаа бол бусдынх нь эрх ашиг яаж байгаа юм бэ? усан хангамж, эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байгаа бол энэ нь ганц Б.О гэж хүний эрх зөрчигдсөн асуудал биш нийтийн эрх ашиг сонирхлын асуудал яригдаж байгаа. Нийтийн эрх ашиг сонирхлын асуудал яригдаж байна гэвэл Б.О нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д “...нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй...” гэж зааснаар маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн гэх шаардлагыг хангаж байгаа зүйл байна уу гэвэл байхгүй. Тэнд амьдардаггүй, бүртгэлтэй иргэн ийм зүйл яриад байгаа. Нийтээр шийдсэн асуудлыг нэг иргэн миний эрх ашиг хөндөгдөөд байна гэдэг нь Монгол улсын Үндсэн хуульд заасан ардчилсан ёсны зарчимд хэр нийцэж байна вэ? Хэргийг хэрэгсэхгүй болгох хэд хэдэн үндэслэл байна. Б.Оын ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа нь тодорхой биш байна. Маргаад байгаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцсэн хурлын тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээний аль нь ч биш. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг И Н Хаар хэлэлцсэн асуудал нь захиргааны акт биш гэх бас нэг үндэслэл нь Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т 9 үндэслэл заасан байгаа. Мөн зүйлийн 8.4.8-д “...төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн И Н Хын санал, тэмдэглэл...” байна гэж заасан. Энэ нь байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний бүрдүүлбэр хэсэг байсан. Үүний бүрдүүлбэр хэсэг захиргааны акт болж чадахгүй. Талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож байгаа эрх зүйн акт биш. Нэхэмжпэлдээ Д.Баянмөнх нь дур мэдэн хурал дээр хэлэлцэх жагсаалт оруулж шийдвэрлэсэн. Үүнийг Д.Баянмөнх дураараа шийдээгүй. И Н Хаар хэлэлцээд “Э А З” ХХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хэлэлцээд санал нь дэмжигдсэн. Б.О нь сумын И Н Хын Тэргүүлэгч. Сумын И Н Хаар ямар асуудлыг хэлэлцэх гээд өмнө нь хэлэлцэж чадаагүй вэ гэхээр “Эко Аптан З” ХХК-д олгосон лицензийн газрыг сумын бичил уурхайн хэрэгцээний нөөцөд авахыг хэлэлцэх гээд өмнө нь хэлэлцэж чадаагүй. Цаашдын зорилго нь “Э А З” ХХК-ийн лицензтэй байгаа газрыг сумын хэрэгцээнд аваад өөрсдөө ухах зорилготой. Түүнээс байгаль орчинд хайртай болоод ингэж байгаа асуудал биш. Нэхэмжлэлдээ зөрчигдөж байгаа эрхээ тодорхой бичих ёстой. Хурлын үйл ажиллагаа хууль бус болсон гэж үзэж байгаа бол ямар үндэслэлээр хууль бус гээд байгаагаа тодорхой хэлсэнгүй. Ирцийн талаар хангалттай Сй бичлэг, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар байна. 178 хүнээс дээш хүн оролцсон бол хурал хүчин төгөлдөр байна. Хурлын тов дээр байхгүй асуудлыг хэлэлцсэн гээд байна. “Э А З” ХХК-ийн асуудлыг хэлэлцэнэ гэж товын зар дээр байсан. Энэ талаар А.Хулан төлөөлөгч тайлбарлаж байна. “Эко Аптан З” ХХК хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэж байна. Манай компани зохих журмын дагуу эрхээ аваад үйл ажиллагаагаа явуулдаг. Захиргааны хэргийн шүүхэд энэ бүх хамааралгүй маргаантай холбоотой асуудлыг нэгтгээд нэхэмжпэл гаргаад өөрөө нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагаа тодорхойлж чадахгүй болчихоод байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэж байна.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн нарийвчилсан үнэлгээг 10 дугаар сарын 01-ний хурлаар хуралдаад дэмжигдсэн. Хурлын дарга, нарийн бичгийн даргыг бичиг баримт хөтлөлтийн талаар чадваргүй хүмүүс гэж харж байна. 10 дугаар сарын 01-ний хурлаар 310 хүн энэ компанийн нарийвчилсан үнэлгээг 07 дугаар сарын 18-ны өдөр татгалзсан байхад дахин хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гараад өмнөх хурлаа хүчингуй болгоод дахин хэлэлцэх эсэх санал явсан. Тэр хурлаар өмнөх дэмжигдээгүй саналаа хүчингүй болгоод ахин хэлэлцье гэсэн шийдвэр гарсан. Үүнийг нарийн бичгийн дарга А.Хулан бичиг баримтын хөтлөлтийн асуудлаас болсон уу? үүнийг нарийн тусгасан бол маргаан гарахааргүй зүйл байсан. Тэр хурал дээр нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж өгье гэдэг саналыг манай компани хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар нарийвчилсан үнэлгээнд багийн иргэдийн саналыг тусгана гэсний дагуу бид нар үүргээ биелүүллээ гэж үзэж хурлын тэмдэглэлийг авах гээд 3 хоног хүлээсэн. 3 хоноод гаргаж өгөөгүй. Сүүлдээ сумаас бичлэгийг авчирахад цуг явсан. Ингээд хагас дутуу тэмдэглэл бичүүлээд авсан. Ийм учраас та холбогдох бичиг баримт, бичлэг зэргээ шалгаад тогтоол тэмдэглэлээ гаргаж өг. Яагаад гэвэл 10 дугаар сарын 02-ны өдөр Байгаль орчны яамнаас нарийвчилсан үнэлгээг хэлэлцэнэ гэсний дагуу Д.Баянмөнх дарга гаргаж өгсөн байгаа. Б.Оын эрх ашгийг яаж зөрчигдөөд байгаа юм бэ? манай төсөл Х багтай хамгийн ойр зай нь 4 км, хамгийн хол нь 16 км газар байдаг. Туул голын урсгалаараа урсгалын доогуур байдаг. Х багийн эрх ашгийг хөндөөд байгаа “Улзгол” ХХК нь багийн төвөөс нь 200 м газарт байдаг. Энэ компанийг 100%-ийн саналаар дэмжээд 16 км-ын цаана байгаа компанийн асуудлыг нутгийн хүүхдийнхээ ирээдүйг гэж бодсон, энэ компанид холбогдох зөвшөөрлүүд нь байгаа нэгэнт ухах байх, нутаг орондоо юм хийлгээд авъя гэсэн ард иргэдийн олонхын саналаар дэмжигдээд явсан. Үүнийг тухайн нутаг орондоо амьдардаггүй хүн нэхэмжлэл гаргаж байгаа нь компанийн эрх ашигт нөлөөлж байна. Цаг хугацаанаас гадна банкны зээл, хүү, түрээсийн техникийн сул зогсолт хэмжихэд өндөр хэмжээний хохирлыг учруулж байна. Хурлын үйл явц, бодит үнэн бичлэгээр байгаа. Тухайн нэхэмжпэгч хариуцагчид хурлын тал бичлэг байгаа. Хурлыг дэмжихгүй гэсэн төлөвлөгөөтэй бичлэг хийгээгүй. Сумын захиргаанаас бичлэг хийсэн. Тухайн багийн иргэн биш учраас талаас нь хойш гарч явсан. Бид цаашид дахин ийм маргаан үүсэх вий гэдэг үүднээс өөрсдийн гар утсаар бичлэг хийсэн. Тухайн гар утасны бичлэгт Д.Баянмөнх даргын гаргаж өгсөн тэмдэглэл дэх тоо, хүмүүсийн зүс царай, ярьсан хэлсэн байгаа. Сум нь Иргэдийн хурлын даргын баг руу эдний асуудлыг хэлэлцээд шийд гээд өгсөн бичиг байгаа. Онгорхой нүх үлдээсэн үү, үлдээгээгүй юу тухайн жилдээ хэдийг нөхөн сэргээх ёстой гэдгийг мэргэжлийн байгууллагууд хийдэг.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжпэлийнхээ үндэслэлийг Д.Баянмөнх бие дааж хэлэлцэх асуудлыг оруулж хуралдсан гэдэг асуудал яриад байна. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4-т хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг “...эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах...” гэж хуульчилсан байгаа. Энэ эрхийнхээ хүрээнд хийгдсэн асуудал. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Процесс зөрчигдсөн асуудал яриад байна. Процесс зөрчигдсөн гэдгийг хурлын дарга хурлаа удирдаагүй Засаг даргаар удирдуулсан гэж яриад байгааг ойлгосонгүй. Хурлын дарга хурлаа удирдсан. Хурлаас гарсан шийдвэрийг баталгаажуулж тогтоол дээр гарын үсэг зурсан. Хурлын тэмдэглэлийг 2 өөр байна гэсэн асуудал яригдаж байна. Нэг нь нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан, нөгөөх нь хурлын дарга гарын үсэг зурсан тэмдэглэл өгсөн. Хуульд зааснаар хурлын нарийн бичгийн дарга гарын үсэг зураад, хурлын дарга баталгаажуулж гарын үсэг зурна гэсэн зохицуулалт байхгүй. Орон нутагт нийгэмд тустай зүйл хийе гэхээр нөлөөлөөд байна хууль бус гэдэг. Нөлөөлөхгүй болохоор нь ямар ч хэрэггүй сүйтгээд хаячихдаг гэдэг. И Н Хын дарга нь сууж байна. Тэргүүлэгчдийн нэг гишүүн нь сууж байна. Гэтэл шийдсэн асуудал гэж хэлээд сууж байна. Монгол улсын Үндсэн хуульд тогтоол гаргана гэж заасан. Тогтоол гаргасан нь санал өгсөн учраас захиргааны шийдвэр биш. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлыг тусгана гээд 8.4.8-д “...төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн И Н Хын санал, тэмдэглэл..” гэж заасан. Санал, тэмдэглэл дэмжсэн, дэмжээгүй ямар ч байж магадгүй. Үүнийг тусгана гэж байгаа. Энэ хууль Ашигт малтмалын тухай хуулиас үүсэлтэй. Нөлөөллийн үнэлгээг Байгаль орчны яамаар батлуулах гэж байгаа саналын бүрэлдэхүүн хэсэгт иргэдийн хурлын санал байх ёстой. Тэр санал үгүй ч гэсэн байж болно. Үгүй гэсэн байвал Байгаль орчны яам өөрөө шийднэ. Б.О багийн хурал зарлагдаад болж байхад Улаанбаатар луу гараад явж байна гэдэг бол энэ хуралд оролцох эрхээсээ татгалзсан байна. Тухайн хуралд саналаа тусгах боломж байсан. Өнөөдөр эрх ашиг зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна. Б.О гэж хүн нэхэмжлэл гаргахдаа иргэний хувиар гаргасан. Хуулийн этгээдийн хувиар гаргаагүй. Нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байна гэж гаргасан бол өөр байж. Нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Хэрэгсэхгүй болгох шаардлагатай гэж үзэж байна. Өмнө Байгаль орчны яамны дүгнэлт гарсан байгаа. 938.000.000 төгрөгийн хохирол байгаа гэдэг асуудал ярьж байгаа боловч багийн шийдэж байгаа асуудалтай ямар холбоотой гэдэг талаар баримт байхгүй. Тооллогын комиссын хуралд дээр 158 хүний саналаар үнэлгээг дэмжиж байна гэсэн. Энэ бол тухайн хуралд оролцож дэмжсэн хүний санал болохоос тухайн хурлын ирцийг бүрдүүлж оролцож байгаа хүмүүсийн тоо биш. Ирцийг бүрдүүлж байгаа хүний тоо 310 гэж гэрчүүд ч ярьсан. Үүнээс зарим нь гарсан. Үлдсэн хүмүүсийн саналаар асуудлыг шийдсэн байна. Тооллогын комиссын 3 хүн дундаас тооллогын комиссын даргыг сонгоогүй гэдэг үндэслэлээр тооллогын комиссын тогтоол үндэслэлгүй гэж үзэхгүй байна. Ашиг сонирхол нэгтэй этгээд шүүх хуралдаан дээр нэг өмгөөлөгчтэй байхыг зөвшөөрдөг. Захиргааны актыг хүчингүй болгох талаар ярьж байгаа тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий акт гаргасан этгээдэд сөргөөр нөлөөлнө. Тийм учраас хариуцагч, гуравдагч этгээдийг ашиг сонирхол нэгтэй байна гэж харсан тул оролцож болно гэж харсан. Олонхын саналыг цөөнх хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ даган биелүүлэх хүндлэх үүрэгтэй. Захиргааны актыг хүчингүй болгох асуудал дээр хуурч мэхлэх асуудал ярьж байна. Гэрч нараас асуусан цэцэрлэгийн барилга баригдаж байгаа гэж нотлох баримтаа гаргаж өгсөн байгаа. Авилга өгсөн гэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Үндсэн хуулийн 63 дугаар зүйл дээр аймаг нийслэл, баг хороо, сум дүүргийн хурлын эрх хэмжээгээр тогтоол гаргана. Хурлын тогтоол хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө. Энэ тогтоол захирамжилсан шинжтэй биш тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн санал өгч байгаа асуудал. Захирамжпаагүй тул гадагш чиглээп/й байна. Нэхэмжпэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчээс “Төв аймгийн З сумын Х 3 дугаар багийн И Н Хын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Маргаан бүхий акт болох Төв аймгийн З сумын Х багийн И Н Хын 2018 оны 10 сарын 01-ний өдрийн “Төсөл дэмжих тухай” 17 дугаар тогтоолыг гаргахдаа Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг үндэслэн тогтоох нь гээд, нэг дэх хэсэгтээ “Эко алт” ХХК”-ийн МУ-007712, МУ-007713, МУ-020479, МҮ-018995, МХ/-020115 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Баянгол, их тохойрол, Говь металл” нэртэй талбайн байгаль орчин нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны шинжилгээний хөтөлбөрийг дэмжсүгэй” гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд нэхэмжпэл гаргахдаа “...Д.Баянмөнх нь дур мэдэн хурлын хэлэлцэх асуудлыг жагсааж хуралд оруулсан, ... дур мэдэн тогтоол гаргасан, ... тусгай зөвшөөрлүүдийг тоггоолдоо дур мэдэн нэмж оруулсан, санал хураахад 110 хүн дэмжиж, дийлэнх олонх нь буюу 200 хүн дэмжээгүй, гэтэл хурлын дарга Д.Баянмөнх нь хууль зөрчин тухайн компанийг дэмжин хууль бус шийдвэр гаргасан, ... тэргүүлэгчдийн гарын үсэггүй тогтоол гаргасан” 2 гэж дурьдан багийн И Н Хын даргын үйлдэлд холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар тухайн багийн И Н Хын даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжпэгчээс нэхэмжпэлийн шаардлагад холбогдуулан “...багийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага байгаа учир хурлыг хариуцагчаар татан оролцуулах шаардлагатай байна” гэж нэхэмжпэлийн шаардлага, хариуцагчийг тодруулсан, мөн багийн И Н Хын 17 дугаар тогтоолыг хүчингүй болгох гэсэн шаардлагын үндэслэлээ “...тухайн хурлын хуралдаанд хэлэлцсэн асуудал нь хууль бус, өмнө нь шийдвэрлэгдсэн асуудлаар хурлаас шийдвэр гаргасан нь хуралдаан хууль бусаар явагдсан” 3 гэж тайлбарласанд холбогдуулан шүүхээс багийн И Н Хыг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжпэгч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нараас хариуцагч багийн И Н Хын болон хурлын даргын үйлдэлд холбогдуулан “... нэхэмжлэгч нь багийн иргэнээс гадна сумын Иргэдийн Төлөөлөгчөөр ажилладаг. Тухайн багийн иргэний төлөөллийн багт тусгай зөвшөөрөлд холбоотой захиргааны акт гарсанд эрх ашиг хөндөгдөж байгаа. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, байгаль орчноо хамгаалах үндсэн эрх үүргээс гадна Байгаль орчны тухай хууль, Байгаль орчны үнэлгээний тухай хуулиар

1        Хавтаст хэрэг 1-ийн 156 дахь тал

2        Хавтаст хэрэг 1-ийн 30-32 дахь тал

3        Хавтаст хэрэг 1-ийн 214-216 дахь тал тухайн багийн И Н Хаас гарсан захиргааны акт өөрөө тухайн нөлөөллийн бүсэд байгаа иргэдээс санал авахаар хуульчилсан. Энэ захиргааны акт санал авсан эсэхээс хамаарч иргэдийн эрх ашиг хөндөгдсөн. Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагын үндсэн зарчим байдаг. Аливаа захиргааны байгууллага үйл ажиллагаандаа Үндсэн хууль болон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлын эрхийг хөндсөн захиргааны шийдвэр гаргах бол тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гарах боломжийг хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах гэх үндсэн зарчмууд байна. Захиргааны акт бичгээр гарахад тавигдах шаардлага байгаа. Яагаад гэвэл хуралдааны хэлэлцэх асуудлаар товд байхгүй, төслийг дэмжих агуулгаар гарч ирсэн тогтоол. Хуралдаанд Засаг даргын ажпын гүйцэтгэл, нөхөн сэргээлтийн үйл явц гэх мэт 4-5 асуудал хэлэлцсэн. Гэтэл тогтоол нь хуралдааны дэгд байхгүй. Мөн хуралдаанаар хэлэлцэгдээгүй тусгай зөвшөөрлийн дугаараар тогтоол гарсан эдгээр үйл ажиллагаа хууль бус, хууль зөрчсөн байна. Лиценз авсан газар бол туул гол дотор хүртэл олгогдсон. Цаана нь Бүрэг хангай, наад талд нь З сумын Х багийн иргэд байгаа. Х багийн иргэд эрх ашиг нь хөндөгдсөн ганц эрүүл тохойрол үлдсэн. Энэ тохойрлыг аваад үлдчих эсвэл үйл ажиллагаа явуулбал хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардах эрх хэмжээ иргэнд хуулиар олгогдсон. Олгогдсон эрхээрээ шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар тогтоолгож байгаа. 10 дугаар сарын 01-ний 17 дугаар тогтоолыг гаргасан процесс ажиллагаа олон зөрчилтэй байгаа. Хувь хүний тойрог, баг дээр төлөөлж байгаа орон нутаг дээр хуулийг дагаж мөрдөхгүй хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын дагуу асуудлыг шийдсэн. Орон нутгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн тогтоол гаргаад “Э А З" ХХК-тай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж шийдвэр гаргасан байхад баг нь тэр шийдвэрийн эсрэгээр зөвшөөрсөн. Энэ бүрэн эрх багт олгогдоогүй. Багийн Засаг дарга, Нийтийн хурлын дарга тогтоол гаргахдаа Үндсэн хууль болон бусад хуультай нийцсэн үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Хурал нь эхлэхээсээ дуусах хүртэл хуульд захирагдаагүй. Нийтийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Багийн И Н Х хуулийн дагуу явагдахгүй байна. Үйл ажиллагаа, гарч байгаа шийдвэр нь буруу болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйл дээр байгууллага, иргэн шүүхэд нэхэмжпэл гаргах эрхтэй гэж заасан. Иргэн хүн өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа бол захиргааны хэргийн шүүхэд оролцоно. Б.О яагаад нэхэмжпэл гаргасан гэхээр нийтийн эрх, ашиг сонирхол, өөрийнх нь төлөөлөх газрын төр захиргааны байгууллага хуульд захирагдахгүй үйл ажиллагаа явуулсан тул гомдол гаргах эрх үүсэж байгаа. ...” гэж тайлбарлан, улмаар энэ үндэслэлээрээ маргаан бүхий тогтоолыг хууль бус гэж маргасан. Хариуцагчийн зүгээс “... иргэдийн дунд асуудлыг хурлаар оруулна, оруулахгүй гэсэн маргаан болоод, оруулах, оруулахгүйг иргэдийн саналаар шийдэж, тухайн компанийн асуудлыг оруулах уу гэдэг асуудлаар санал хураасан. “Э А З” ХХК, “Улзгол” ХХК-ийн асуудлыг энэ хуралдаанд оруулахаас татгалзаж байна гээд горимын санал гаргаад багийн иргэд “оруулна” гэж шийдсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тус компанийн асуудлыг багийн Нийтийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх тухай бичиг ирсэн байсан” гэж, гуравдагч этгээдийн зүгээс “...10 дугаар сарын 01-ний өдрийн багийн И Н Хын хэлэлцүүлгийн асуудлыг тэргүүлэгчид хэлэлцэх 09 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанд А.Хулан, хурлын дарга Д.Баянмөнх, Ганчимэг нар оролцоод 100%-ийн саналаар 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлын товлон зарласан байдаг. Тухайн хуралд санал хураалтын тооллогын комисс гэсэн ажлын хэсэг тусдаа гарч ажилласан. Тооллогын комиссын тогтоолд дурдагдсанаар хуралд 203 иргэн оролцсоноос 158 хүний саналаар буюу 70%-ийн саналаар дэмжигдсэн. Хурлаар дан ганц “Эко Аптан З” ХХК-ийн асуудлыг хэлэлцээгүй. Манай компаниас гадна “Улзгол” ХХК-ийн нарийвчилсан үнэлгээг хэлэлцсэн. Мөн “Мон дулаан" ХХК-ийн нөхөн сэргээлтийн ажпын тайланг хэлэлцсэн. Тухайн хурал хууль бус бол хурлын процессын хувьд, ирцийн хувьд “Эко Аптан З” ХХК-д холбогдох асуудал хууль бус болоод бусад компанид холбогдох хэсэг яагаад хуулийн дагуу байгаа юм бэ?. Б.Оын эрх ашиг хөндөгдөж байгаа гэсэн нотлох баримт байхп/й байна” гэж маргажээ.

 

Үүнээс үзэхэд нэхэмжпэгч иргэний нэхэмжлэлд дурьдснаар багийн И Н Хын даргын хурал зохион байгуулсан үйлдэл, тухайн хурлаас хурлыг хууль бусаар явуулж тогтоол гаргасан гэсэн үндэслэлээр уг хурлын тогтоолыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах гэсэн байна.

 

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “баг, хорооны И Н Х” гэж нутгийн өөрөө удирдах байгууллагыг, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх ...”, 8.2-т “Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн” гэж, удирдлагын үндсэн зарчмыг, 17 дугаар зүйлийн 17.1.8-д “иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум, дүүргийн Хуралд уламжлах” гэж, 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж багийн И Н Хын эрх хэмжээг тус тус тодорхойлсон байх тул нэхэмжпэгч иргэний нэхэмжлэлийн шаардлагын дээрх үндэслэлээр тухайн 17 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, тус багийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн багийн И Н Хд нэхэмжпэгч иргэн оролцоогүй байх боловч багийн И Н Хын Тэргүүлэгчдээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр багийн И Н Хыг товлон зарлаж, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, ... тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж зааснаар тухайн багт байгаа өрхийн 4 өрх тутмаас 1 төлөөлөл буюу 177 хүн ирсэн тохиолдолд ирц бүрдсэн гэж үзэхээр байх ба шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гэрч Ц.Мөнхцэцэг, Г.Даариймаа, Б.Алтанцэцэг нарын “... хуралд багийн 203 иргэн оролцсон” гэсэн мэдүүлгээр ирц хангасан хуралдаан болсон нь тогтоогдож байх тул нэхэмжпэгч иргэн оролцоогүй хурлыг нэхэмжлэгчийн оролцох эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн Хурал нь хуулиар олгогдсон хэлэлцэх асуудлын эрхийн хүрээнд тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж, хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргахдаа, хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус баталсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “хурлын дүрс бичлэгийн баримт, хурлын санал хураалтын комисст ажилласан гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байх тул нэхэмжпэгч тус хуралд оролцсон эсэхээс үл хамаарч, оролцсон бол нэг саналын эрхтэйгээр оролцох боломж бүхий нэхэмжлэгч нэг иргэний нэхэмжлэлд дурьдсан дээрх үндэслэлүүдэд холбогдуулан шүүхийн зүгээс маргаан бүхий актыг хянахдаа нэхэмжпэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолыг хөндсөн гэж тухайн И Н Хын тогтоолыг хууль бус гэж дүгнэх эрх зүйн үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, багийн И Н Х нь нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд тус хурал нь олонхийн саналаар шийдвэр гаргадаг онцгой эрхтэй байх учир тухайн хуралд нэг саналын эрхтэйгээр оролцох нэхэмжлэгч дангаар бусад адил тэгш эрхтэй оролцогчдийн олонхийн саналаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй буюу Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан тул шүүхээс тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын олонхоор гаргасан тогтоолыг нэг саналын эрх бүхий иргэний саналын эрхийн үндсэн дээр гаргасан нэхэмжпэлээр хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, ... гарын үсэг зурна” гэж зааснаар Х багийн И Н Хын 2018 оны 10 сарын 01-ний өдрийн “Төсөл дэмжих тухай” 17 дугаар тогтоолд багийн И Н Хын дарга гарын үсэг зурсан нь энэ заалтад нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжпэлд дурьдснаар “Д.Баянмөнх нь дур мэдэн хурлын хэлэлцэх асуудлыг жагсааж хуралд оруулсан, ... дур мэдэн тогтоол гаргасан, ... тусгай зөвшөөрлүүдийг тогтоолдоо дур мэдэн нэмж оруулсан, санал хураахад 110 хүн дэмжиж, дийлэнх олонх нь буюу 200 хүн дэмжээгүй, гэтэл хурлын дарга Д.Баянмөнх нь хууль зөрчин тухайн компанийг дэмжин хууль бус шийдвэр гаргасан” гэсэн Хурлын дарга этгээдэд холбогдох нэхэмжпэлийн үндэслэлд холбогдуулан дүгнэвэл, хэрэгт авагдсан тухайн хуралдааны дүрс бичлэгийн баримт, хурлын тооллогын комисст ажилласан гэрчүүдийн дээрх мэдүүлэг зэргээр гуравдагч этгээд болох аж ахуйн нэгжийн “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”-г хэлэлцэхдээ хуралдаан даргалагч дур мэдэн хэлэлцэх асуудалд оруулсан бус, хуралд оролцогчидийн санал хурааж, олонхийн саналаар хэлэлцэх асуудалд оруулж хэлэлцсэн болох нь, тогтоолд дурьдагдсан тусгай зөвшөөрлүүдийг нэг бүрчлэн хэлэлцээгүй, аж ахуйн нэгжийн танилцуулга хийснээр нийтэд хэлэлцэж, дэмжиж, дэмжихгүй эсэх асуудлаар санал хурааж, хэлэлцэгдсэн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус нийтэд нь дэмжих эсэх санал хураасан болох нь, тус хуралдаан оролцсон оролцогчдийн олонхийн саналаар төслийг дэмжсэн талаар шийдвэрлэж, хэлэлцүүлэгч орсон аж ахуйн нэгжүүдээс талархал илэрхийлж байгаа зэрэг нь тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгчээс багийн И Н Хын даргад холбогдуулан гаргасан нэхэмжпэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан үйл баримт үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

 

Дээрхээс нэхэмжлэгч иргэн Б.Оаас Төв аймгийн З сумын Х 3 дугаар багийн И Н Хын дарга, Төв аймгийн З сумын Х 3 дугаар багийн И Н Хд холбогдуулан гаргасан дээрх шаарлага ® бүхий нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулан үзвэл, хариуцагч багийн И Н Хын дарга, багийн И Н Хаас гаргасан маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байх тул багийн И Н Хд холбогдох үндэслэлээр нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байх хэдий ч нэхэмжпэлийн шаардлагын бусад үндэслэлд дурьдагдсан багийн И Н Хын даргад холбогдох үйлдэл, бусад эрхийн асуудлаар маргаан бүхий актад холбогдуулан дүгнэлт хийснээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.8, 23 дугаар зүйлийн 23.10, 23.14, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Б.Оын Төв аймгийн З сумын Х 3 дугаар багийн И Н Хын дарга, Төв аймгийн З сумын Х 3 дугаар багийн И Н Хд холбогдуулан гаргасан “Төв аймгийн З сумын Х 3 дугаар багийн И Н Хын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж зааЛдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЗОРИГТБААТАР