Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0159

 


                                           
                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                 Хэргийн индекс: 171/2015/0153/Э

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Энхжаргал, Ж.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Отгончимэг
Иргэдийн төлөөлөгч Ж.Сарантунгалаг 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа 
Хохирогч ***, 
Орчуулагч Д.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ***, ***, ***, *** нар, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт ***, *** нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000106 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1. Монгол Улсын иргэн, 1 -ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн 26 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгуй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** 

2. Монгол Улсын иргэн, 1 -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дархан-Ууп аймгийн сум дундын шүүхийн 2008.12.25-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тоггоолоор ЭХТА-ийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн уг ялыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** 

3. Монгол Улсын иргэн, 1 ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Хос Монгол” ХХК-нд цагаан тоосго өрөгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял                 шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***. 
4. Монгол Улсын иргэн, 1 ны өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2007.03.29-ны өдөр БЗДШ-р шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***. 

5. Монгол Улсын иргэн, 19 1-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нарны итгэл” ХХК-нд түгээгч, жолооч ажилтай, ам бүл 4, аав, ээж дуүгийн хамт Улаанбаатар хот *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***. 
Яллагдагч ***, ***, ***, *** нар нь бүлэглэн *** улсын дугаартай Шевролет Круз маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны орой Дархан сум 15 дугаар баг Мангиртын 10-р хэсэг 2-р гудамж 26 тоотод оршин суух иргэн *** гэрт хууль бусаар нэвтрэн орж “Shагр” маркийн 32 инчийн зурагт, гуулин бурхан зэргийг хулгайлан авч 1 560 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Яллагдагч ***, ***, ***, *** нар нь бүгэглэн *** улсын дугаартай Шевролет Круз маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20-21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 4-р хэсэг 48 тоотод оршин суух иргэн ***ын гэрт хууль бусаар нэвтрэн орж TSL маркийн 32 инчийн зурагт, хөөрөг, гар утас зэрэг эд зүйлийг хулгайлан 870.000 төгрөгийн хохирол учруулсан.
Ялпагдагч ***, *** нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4-р хороолол *** ХХК-ны шинээр ашиглалтанд оруулсан 10 давхар орон сууцны 40 тоотод оршин суух БНСУ-ын иргэн ***ы эд хөрөнгийг авах зорилгоор гэрт нь дайран орж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж гар утас, алтан бөгж, бичиг бармт зэрэг зүйлсийг дээрэмдэн авч 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
 
                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
    Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 02 сарын 10-ны өдөр намайг Дархан-Уул аймагт байж байхад найз *** Улаанбаатар хотоос ирж надтай уулзсан юм. Тэгээд *** миний байрлаж байсан ЭМА нэртэй /биржийн хажуу талд байрлах/ буудалд ирээд надтай хамт нэг хоноод маргааш өглөө нь ахынхаа гэрлүү явлаа гээд явсан юм. ... Тэгээд *** бид хоёр орцоор ороод шатаар өгсөж /хэдэн давхарт гарснаа санахгүй байна ямар ч гэсэн нилээн дээшээ апхаж гарсан/ хүрэн өнгийн бүргэд хаалганы дэргэд очиж зогсоод намайг хаалга тогшчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалгын тогшиход нэг Солонгос залуу хаалга онгойлгосон. Тэр үед *** түрүүлж хаалгаар дотогш ороод нөгөө Солонгос залууг барьж аваад газар унагаж доошоо харуулж газар хэвтүүлээд нөгөө Солонгос залууд хандаж чи Монголын охидуудыг оролдоод байна уу гэж хэлээд цээж болон нүүр хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөхөд би боль гээд болиулсан юм. Тэгээд *** нөгөө Солонгос залууг гарынхаа хуруунд байгаа бөгжийг тайл гэж хэлэхэд нөгөө Солонгос залуу гарынхаа хуруунаас бөгжөө тайлаад ***од өгсөн. Тэгээд *** надад хандаж чи энэ Солонгосыг хүлж уях олс аваад ир гэж хэлэхээр нь би гэр дотор олс хайгаад олоогүй. Тэгээд би олс олдохгүй болохоор нь цахилгааны уртасгагч залгуур авч өгөөд хамтдаа нөгөө Сопонгос залууг доошоо харуулан гар хөлийг нь хамтад нь уяаж хүлсэн юм. Тухайн үед нөгөө Солонгосын гар утас нь дугараад байхаар нь би гар утасыг нь аваад ***од өгсөн юм. Тэгээд *** бид хоёр нөгөө Солонгосын гэрээс гараад буудалдаа ирсэн. Тэгээд *** нөгөө Солонгосын гарнаас авсан бегжийг алт мөнгөний дархан руу орж хайлуулчихаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө бөгжийн аваад Хилэнц нэртэй кафены хажуу талд байрлах алт мөнгөний Дарханы газарлуу орж нөгөө бөгжийг алт мөнгөний дарханд өгч хайлуулан хоёр хэсэг болгон аваад алт мөнгөний дарханы өрөөнөөс гарсан юм. . /хэргийн 151 дүгээр хуудас/

    Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** надруу утсаар яриад "Би Дарханы цагдаа дээр асуудалтай болсон, цагдан хоригдож байгаад 2 хоногийн өмнө гарсан, одоо Дарханд байна, би буудлын мөнгө төгрөггүй байна, Дарханд хүрээд ир гэж хэлээд дуудсан юм. .... Сөүл Хаус Солонгос хоолны газрын тогооч Солонгос залуу шинэ баригдсан байрруу орж явахыг нь харсан юм. Солонгос залууг л мөнгөтэй гэж бодсон. Тэгээд ***т Солонгос залуу дээрэмдэх талаар хэлсэн чинь *** дэмжсэн юм. ... Тэгэж байтал Солонгос залуу цаанаас буюу ажлынхаа газрын тэндээс ганцаараа ирж байсан юм. Тэгээд Сопонгос залуу байрлуугаа яваад орохоор нь араас нь дагаад орсон. Тэгээд тэр Солонгос залуу 8 давхарт гараад 40 тоот хаалгыг түлхүүрээрээ онгойлгоод орсон юм. Тэгээд *** бид 2 орох гэснээ дотор өөр хүн байгаа болов уу? үгүй болов уу гээд эргэлзээд орж чадахгүй 20-30 орчим минут болсон юм. Тэгэж байгаад шууд хаалгыг нүдээд орохоор шийдсэн бөгөөд би хаалгыг нь нүдсэн бөгөөд удаагүй хаалгаа Солонгос залуу шууд онгойлгосон. Тэгж орохдоо *** бид 2 хар өнгийн ноосон малгай дарж өмсөөд, нүүрээ цамцныхаа хоолой, ороолт зэргээр татаж хаасан байсан юм. ... *** "бөгжөө тайл" гэж хэлсэн чинь тайлахгүй байсан бөгөөд *** гарнаас нь бөгжийг нь салгаж авсан. Би тэгэхэд гарыг нь барьж байсан юм. Тэгээд гарыг нь хүлье гээд намайг гарыг нь барьж байхад *** цахилгааны уртасгагч залгуур авч ирсэн бөгөөд гарыг ард нь хүлсэн. ... *** цаагуур явж хувцас хунар зэргийг нь ухаж мөнгө хайсан юм. .. Тэгэхэд *** түрийвчинд нь 60 билүү 70 мянган төгрөг байна гэж хэлсэн, тэгээд бөгжийг нь харахад алтан бөгж байсан бөгөөд хээг нь би сайн хараагүй. Мөн гар утсыг нь авсан гэж хэлээд гаргаж ирэхээр нь утсыг нь "би авъя" гэж хэлээд авахад “Bаlск bеггу” маркийн хар өнгийн корпустай гар утас байсан. ... *** ганцаараа буцаад нөгөө алт мөнгөнийхөө Дархан дээр орсон. Тэгээд гарч ирэхдээ хайлуулчихлаа гэж хэлээд 2 хэсэг жижигхэн зүйл болгоод аваад гарч ирсэн. Тэгээд *** алт мөнгө авдаг хүмүүст өгье гэж хэлээд ганцаараа Буян захын үүдрүү явсан. Би болохоор ихэр могой зоогийн газрын тэнд үлдээд хүлээж байсан юм. Ингээд *** буцаад ирэхдээ 430.000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлж ирсэн. ” гэх мэдүүлэг /хэргийн 156- 158 дугаар хуудас/

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай авто машинтай Улаанбаатар хотод таксинд явж байхад миний баз хүргэн *** миний гар утас руу 16 цагийн орчим залгаад 21-н автобусны буудал дээр хүрээд ир гэсэн юм. Тэгэхээр нь би 21-н автобусны буудал дээр яваад очиход ***, *** хоёр зогсож байсан бөгөөд тэр хэд миний машинд орж суугаад *** машинд чинь бензин хийгээд өгье Дархан руу яваад буцаад орой ирье гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Дархан явж яах гэж байгаа юм бэ гэж асуухад Дарханы дүүжин гүүр болон “ДД” баарыг нь үзээд буцаад шөнөдөө Улаанбаатарт хүрээд ирье гэж надад хэлсэн. Ингээд би за за тэгье гээд Дархан явахаар болоход *** *** руу залгаад хамт Дархан яваад ирье гэж хэлсэн юм. *** Эх нялхасын автобусны буудал дээр ирээд намайг авчих гээд авхуулсан юм Ингээд ***, ***, *** бид дөрөв Дархан руу явсан бөгөөд замаараа баруун хараагийн дэлгүүрээс *** пиво аваад ***, ***, *** гурав уугаад явсан юм. Дархан орж ирээд *** зам заагаад DD баарны урд ирсэн юм. DD баар руу ***, *** хоёр ороод удалгүй буцаад гараад ирсэн юм. Ингээд ***, ***, *** бид дөрөв миний машинтай зочид буудал хайж явж байгаад хаана гэдгийг нь мэдэхгүй байна нэг буудал руу *** ороод үнийг нь асуугаад буцаж гарч ирээд буудалд хонох юм бол буцах бензиний мөнгөгүй болох юм байна яах уу гэсэн тэгээд ***. ***, *** бид дөрөв ярьж байгаад гэр хорооллын гэрэлгүй харанхуй айлруу ороод зурагтыг нь хулгайлья гэж ярилцаад гэр хорооллын айлууд руу явсан юм. Ингээд явж байгаад гэр хорооллын дундуур ороод /ямар гэр хороолол гэдгийг нь мэдэхгүй байна/ улаан худгийн яг хажуугийн дундаа хол нүхтэй блокон хашаатай айл байсан юм. Тэр айлын гэрэл нь унтраастай байсан бөгөөд тэр айл руу ***, *** хоёр ороод удалгүй хар өнгийн 32 инчийн зурагт авч гарч ирээд миний машины багажинд хийсэн юм. Тэгээд цаашаа гэр хорооллын айлууд дундуур явж байгаад хаягыг нь мэдэхгүй нэг айлын гадаа ирж зогсоод ***, *** хоёр машинаас буугаад айлын хашааны хаалгыг онгойлгоод дотогшоо орсон юм. Удалгүй тэр хоёр 32 инчийн хар өнгийн зурагт, хөөрөг, гар утас зэрэг зүйл аваад гараад ирсэн юм. Ингээд ***, ***, *** бид 4 буцаж яваад анх очсон буудалдаа хоноод маргааш өглөө нь буюу 2015.01.21-ний өглөө 10 цагийн орчим Дарханаас гараад Орхон аймаг руу явсан юм. Орхон аймгийн Баян-Өндөр суманд 13 цагийн орчим очоод ***, *** хоёр Дарханаас хулгайлсан нэг зурагтаа ломбарданд тавьсан би Эрдэнэтийг мэдэхгуй учраас хаана ямар ломбарданд тавьсаныг нь мэдэхгуй байна. Дараа нь *** бид хоёр өөр нэг ломбарданд нөгөө зурагтыг нь тавих гэж байгаад цагдаад баригдсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 275 дугаар хуудас/

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын өгсөн: “...2015.01.19-ний орой ***, *** гэдэг 2 найз болон *** гэх базынхаа хамт ***ын машинтай 4-үүлээ Улаанбаатараас Эрдэнэтрүү явсан *** *** 2 Дарханд ирж үзээгүй гээд Дарханд 20 цаг өнгөрч орж ирсэн. Тэгээд *** бид 3-т "хулгай хийе" гэж хэлсэн. Тэгээд бид нар зөвшөөрөөд шинэ Дарханаас хойшоо яваад байдаг гэр хороололд очоод худгийн хажууд байдаг байшинтай айлруу ороод гэрт нь байсан ЛСД зурагтыг хулгайлж авсан. Тэгээд нилээн хэдэн гудмаар явж байгаад дахиад нэг айлд орсон. Тэр айлруу ***, *** 2 ороод 32 инчийн LED зурагт, цагаан өнгөтэй хөөрөг, Нокиа гар утас зэргийг авч гарч ирсэн. Тэгээд бид 4 шинэ Дарханы байрнууд дунд байдаг буудалд орж хоносон. Тэгээд 2015.01.21-ний өглөө нь 4-үүлээ буудлаас гараад Эрдэнэтрүү явсан 13 цаг өнгөрөөд Эрдэнэт орж ирсэн. 2 дахь айлаас авсан 32 инчийн LED зурагтаа Эрдэнэтийн ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд дахиад нэг зурагтыг нь өөр ломбарданд тавих гэж байгаад цагдаа нарт баригдсан. Нэг зурагт хөөрөг, гар утас зэрэг нь одоо байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 264 дүгээр хуудас/

Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015.01.20-ны өдөр Улаанбаатар хотоос 17 цагийн орчим найз ***, *** болон Пурэвбатын баз *** нарын хамт ***ын *** улсын дугаартай шевролет маркийн машинтай Дархан, Орхоныг үзэх зорилгоор гарсан ***, ***, *** бид гурав 2, 2 лааз пиво уусан. Дарханд 20 цагийн орчим ирээд 2 литрийн пивоноос 2 ширхэгийг дахин аваад гэр хорооллын гудамжин дунд зогсож байгаад хувааж уусан /би Дарханыг мэдэхгүй болохоор хаана машинаа зогсоож пиво уусзнаа мэдэхгүй байна/ Орхон аймаг руу явах бензин мөнгөгүй болчихсон байсан болохоор эзэнгүй айл олоод ямар нэгэн үнэд хүрчих эд зүйлийг нь авья гэж ярилцаад зогсож байсан газрынхаа ойр орчимоор эзэнгүй айл хайж байгаад улаан өнгийн тоосгон худгийн хажууд байх блокон хашаатай айлын хашааг нь *** бид хоёр давж ороход нэг давхар улаан өнгийн тоосгон байшин байсан байшингийн вакум цонхыг дугуйн торцовоор хөшиж онгойлгосон *** байшин руу орсон би гадаа нь зогсож байсан *** хавтгай дэлгэцтэй зурагт цонхны салхивчаар гаргаж ирэхэд нь би тосож авсан тэр айлаас ойролцоогоор 5 орчим км явж байгаад банзан хашаатай айл байсан тэр айлын явган хаалга нь онгорхой байсан *** бид хоёр хашааруу ороход 1 давхар байшин байсан вакум цонхын салхивчийг ***ын машинд байсан дугуйн торцовоор хөшиж онгойлгоод *** байшин руу орж хавтгай дэлгэцтэй зурагт авч гарч ирсэн *** машинд суусныхаа дараа халааснаасаа цагаан өнгийн хөөрөг, нокиа маркийн утсыг тэр айлаас авсан гэж гаргаж ирж байсан бид нар нэг зочид буудалд хоносон /хаана гэдгийг нь хэлж мэдэхгүй байна /маргааш өглөө нь буюу 2015 оны 01 сарын 21-ний өглөө 10 цагт Орхон аймаг руу очиж ТСL маркийн зурагтаа нэг ломбарданд 250.000 төгрөгөөр барьцаалсан дараагийн зурагтаа өөр нэг гомбарданд барьцаалах гэж байгаад баригдсан...” гэх мэдүүлэг /хэргийн 268 дугаар хуудас/

            Хохирогч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...айгаад хаалганы ручикээс татахад тэр хоёрын нэг нь цаанаас нь татаж онгойлгоод гэрт хоёулаа ороод ирсэн. Нэг залуу нь миний цээж рүү түлхсэн би газар унасан нөгөө залуу нь хаалга хласан би тэр хоёр залууд менгө байхгүй гэж хэлэхэд тэр хоёрын нэг нь бөгжөө өг гэж Монголоор хэлсэн. Би хэлсэнийг нь ойлгосонгүй гэж хэлэхэд нэг залуу нь гарынхаа сарвуугаар хоолой боогоод чимээгүй бай гээд байсан. Би амьсгалж чадахгүй болсон. Энэ үед нөгөө залуу миний хэвлий орчим руу дэвсээд нүүр лүү нэг удаа толгойн баруун хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Би айгаад хуруунаасаа бөгжөө тайлаад шалан дээр хаячихсан гэтэл миний хоолойг боосон залуу чимээгүй байгаарай гээд миний хоолойг боосон хэвээр байсан. Би тэр хоёрт надад мөнгө байхгүй, нөгөө өрөөнд миний түрүүвч байгаа гэж хэлсэн гэхэд миний хоолойг боосон залуу боохоо болиход нь би шалан дээр шүлсээ хаяахад миний амнаас цус гарч байсан, миний хоолойг боосон залуу намайг үсдээд нөгөө өрөөрүү дагуулж ороод газар зассан байсан орон дзэрх хөнжил рүү миний нүүрийг дарсан энэ үед нөгөө залуу нь гал тогооны өрөөнд байсан уртасгагч залгууруудыг авчирсан би тэр хоёр хүнд больё би цагдаа дуудахгүй гэхэд миний гарыг ард нь хүлж мөн хөлтэй нь нийлүүлж хүлсэн. Намайг үсдсэн залуу энэ үед намайг барьж байсан, тэр хүн намайг хүлж байгаа залууд уяарай гэж хэлж байсан. Би тэдэн рүү харахад битгий биднийг хараад бай доошоо хар гээд намайг үсдэж дараад *** чимээгуй /миний Монгол нэрийг *** гэдэг юм/ гэж хэлээд миний толгойг хөнжил руү улам дарсан, тэгэхэд миний гарыг хүлсэн залуу өрөөнд байсан чемдонуудыг уухаад байсан, би тэдэнд надад мөнгө байхгүй миний түрүүвчинд 40-60 мянган төгрөг байгаа аваад яв гэж хэлсэн, мөнгө хайж байсан залуу нь чи мөнгөө банкинд хийсэн үү гэж хэлэхэд нь үгүй надад байгаа мөнгө нь наадах чинь гэж хэлсэн. Миний толгойны араас дарчихсан байсан болохоор амьсгалахад хэцүү байсан, би амьсгалах гээд толгойгоо баруун тийш харуулахад чемодан ухаж байсан залуу малгайгаа тайлчихсан байсан. /тэр залуу халзан /үсгүй/, дугуй царайтай, миний бодлоор 19-25 орчим насны нүүрэн дээр нь батга гарчихсан залуу байсан/ тэр залуу битгий намайг хараад бай цаашаа хар гэхээр нь нөгөө тийшээ харсан. Намайг үсдсэн байсан залуу чи чимээгуй байгаарай бид нар одоо явах гэж байна, чи олон эмэгтэйтэй шүү аятайхан байгаарай наанаа нэг цаг хөдөлгөөнгүй хэвтээрэй гэж хэлээд нөгөө өрөөрүү ороод зурагтны дуу чангалсан. Надад крант онгойлгож ус дуугарах чимээ сонсогдсон. Би зурагтнаас энэ чимээ гарсан эсхүл тэднийг крант онгойлгосон эсэхийг мэдэхгүй байна Тэгтэл хаалга хаагдах чимээ сонсогдсон би тэднийг намайг босоод цагдаа дуудах гэж байгаа эсэхийг шалгаад нөгөө өрөөнд байгаа байх гэж бодоод 6-10 минут хөдөлгөөнгүй хэвтсэн. Тэгээд ямар нэгэн дуу чимээ гарахгүй болохоор нь хүлээсээ тайлаад босоод хартал тэд явсан байсан би ус уугаад, тамхи татаад байж байтал найз эмэгтэй Батжаргал гэрт орж ирсэн би хаалгаа түгжээгүй байсан болохоор рүчик дараад ороод ирсэн. 2 залуу намайг хүлчихсэн байхдаа гэрийн чинь түлхүүр хаана байгаа вэ гэхэд нь би байсан газруудыг нь зааж өгч байсан. Тэд явахдаа Сөүл хаусны рестораны хаалганы түлхүүр болон гэрийн хаалганы түлхүүрүүдийг авч явсан байсан. ...цэвэр алтан бөгж 9,2 гр жинтэй, дээрээ талсттай хэвтэй бирж дээр алт мөнгөний дархан дээр хэв харж хийлгэсэн. Бөгжин дээр ямар нэгэн сорьц байхгүй, бөгж эдэлгээний явцад дарагдал үүсч хэлбэрээ бага зэрэг алдсан, Blаск bеггу 9900” маркийн хар өнгийн гадаргуутай, дэлгэц нь зүүн доод булан хэсэг хагарсан дэлгэцний наалт нь баруун дээд хэсэгтээ бага зэрэг хагарсан утасны голд байх товчлуур элэгдэж цайрсан, арын таг нь мөн элэгдэж цайрсан байгаа энэ гар утсанд *** гэсэн дугаар байгаа. Хар өнгийн нугларч хаагддаг Монголоос худалдаж авсан хуучирсан түрийвч байгаа, уг түрийвчний тасалгаа хэсгийн оёдлууд сэмэрсэн дотор нь Солонгос улсын “Напа” банкны ногоон цэнхэр өнгийн туяатай виза карт, Капитал банкны алтан шар өнгийн карт 5000-6000 төгрөгтэй байсан. Миний Монгол Улсад оршин суух гадаад иргэний үнэмлэх, бэлэн 40000-60000 төгрөг, дугуй хэлбэрийн бор шар өнгийн гэртэй 1 ширхэг бүргэд хаалганы түлхүүр, сурагч ягаан өнгийн үсний боолтоор оосор хийсэн 1 ширхэг түлхүүр, бүргэд хаалганы мөн дан 2 ширхэг түлхүүр зэргийг алдсан... Хохирлоо бүрэн авсан. Одоо гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас/

              Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг гэрээсээ гараад ажилдаа явсан юм. Манай гэрт манай эхнэр Оюунаа үлдсэн юм. Ингээд би орой 21 цагийн орчим гэртээ ирээд хаалгаа онгойлгоод гэртээ ороход манай гэр их хүйтэн байсан юм. Тэгэхээр нь би гал тогооны өреөнийхөө цонхыг үзэхэд онгорхой байсан юм. Ингээд би хулгай орсон юм болов уу гэж бодоод том өрөөндөө ороод үзэхэд манай том өрөөний тавиур цээр байсан хар өнгийн ТCL гэсэн бичигтэй 32 инчийн зурапг алга болсон бөгөөд мөлхөө тавиур доор байсан хаш хөөрөг алга болсон байсан юм. ТСL гэсэн бичигтэй 32 инчийн зурагт 540.000 төгрөгийн үнэтэй, хаш хөөрөг 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг /хэргийн 203-204 дүгээр хуудас/

              Хохирогч ***ын мөрдөн байцаалтанд өгсөн: Манайхан гэр бүлээрээ 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн орчим гэр бүлээрээ Улаанбаатар хот Налайх дуүрэгт байх манай аавынхруу яваад 2015 оны 01 дүгээр сарын 22-ны орой 19 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн. Гэрлүүгээ орохдоо хаалганыхаа цоожийг түлхүүрээр нь онгойлгоод ороход гэр жоохон хүйт орсон байсан. Уул нь манайх цахилгаанаар халдаг юм. Ингээд гэрийнхээ жижиг өрөөрүү ортол жижиг өрөөний вакум цонх дотогш онгойсон байдалтай байсан. Ингээд гэрт хулгай орсон гэж ойлгоод гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж үзсэн бөгөөд жижиг өрөөний үүдний буланд хийсэн зурагтны тавиур дээр байсан Shагр маркийн LCD дэлгэцтэй 32 инчийн зурагт байсан нь алга байсан, үргэлжлүүлэн үзэхэд бурханы өрөөний авдар дээр байсан авгайлдай /гуулин баг/ алга болсон байсан. Тэгээд гэрийн эд зүйлсийг сайн үзэхэд өөр эд зүйлс алга болоогүй, гэр оронг маань ухаж тонхичсон зүйл байгаагүй. Мөн авгалдай байсан тавиур дээрх мөнгөн аяганууд алга болоогүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Shагр маркийн LCD дэлгэцтэй 32 инчийн зурагт байгаа. Уг зурагтыг аваад 2 жил болж байгаа бөгөөд хар өнгөтэй. Уг зурагтанд ямар нэгэн эвдрэл гэмтэл гэх зүйл байхгүй байгаа. Авгалдай болохоор ердөөсөө хүний дүрстэй бөгөөд 2 чихэндээ сүүжин ээмэгтэй, нэг ээмэг нь мөнгөн, нөгөө ээмэг нь монет байгаа. Уг авгалдайг зэсээр хийлгэсэн байсан бөгөөд манай нөхрийн бөө мөргөлийн эд хэрэгсэл нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хэргийн 342-343 дугаар хуудас/

    Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн“ ... тэгээд 8 давхарт гарч ***гийн 40 тоот хаалган дээр очиж хаалганы бариулыг таттал шууд онгойсон. Тэгэхээр нь дотогш ортол *** том өрөөндөө шалан дээр хуйлаад тавьчихсан байсан гудсан дээр тамхи татаад сууж байсан. Зүүн нүд орчим нь хөхөрсөн улайж хавдсан байдалтай духных нь баруун талд цус хурсан юм уу гэлтэй улайчихсан, амнаас нь цус гарчихсан, уруул нь цус болчихсон, хөл нүцгэн хөлөн дээр нь бага зэрэг цус болчихсон байдалтай фудволкоо дээш сөхөөд гараараа баруун хавиргаа дараад сууж байсан. Тэгэхээр нь би яасан юу болсон юм бэ хэн ингэсэн юм бэ гэж асуусан. Гэхдээ би тэр үед ***г урд өдөр нь архи уучихсан юм болов уу гэж бодсон. Тухайн үед гэр орных нь хамаг юм ундуй сундуй болчихсон байдалтай байсан юм. *** надад сая 15 минутын өмнө хар хувцас хар багтай 2 залуу орж ирээд бөгж утас Монгол паспорт зэргийг аваад явчихсан, хэн юм бэ гэж дахин дахин асуухад мэдэхгүй, хар баг хар хувцастай жинсэн өмдтэй 2 залуу гэж хэлсэн. Тэр үед залууг хаалга нүдэхээр нь онгойлготол танихгүй хүн байхаар нь цааш түлхэтэл, нэг нь шууд багалзуурдаад түлхэж орж ирэхээр нь ноцолдсон гэж надад ойлгуулсан. *** Монгол хэлээр муу ярьдаг. Би ярьсан яриаг нь ойлгодог юм. Тэгээд тэр хоёр залуу жижиг өрөөнд нь оруулж ***г хөл гарыг нь хүлээд мөнгө хаана байгаа гээд асуугаад байсан гэсэн. Тэгж байгаад цонхон дээрээс нь Монгол паспорт гарт нь байсан алтан бөгж Blаск bеггу гар утас, түрийвчинд нь байсан 50.000-60.000 орчим төгрөгийг нь авсан гэсэн. Мөн гэрийнх нь түлхүүр Сөүл хаусных нь түлхүүрүүдийг нь авсан гэсэн. Тэгээд тэр хоёр залуу ***гийн хөл гарыг утасгагчны утсаар хүлчихээд гарч явсаных нь дараа *** өөрөө хүлээсээ тайлсан гэж надад хэлсэн. Тэгээд *** миний утсыг аваад өөрийнхөө Солонгос хэл сайн мэддэг өөрийнхөө Мөнхөө гэдэг найз ах руу гаа залгаж Солонгосоор ярьж байснаа одоо цагдаа ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сөүл хауст тогооч хийдэг *** руу залгаж болсон асуудлын талаар хэлсэн. Удалгүй *** гүйгээд ороод ирсэн, араас нь цагдаа нар ороод ирсэн..” гэх мэдүүлэг /хэргийн 63-66 дугаар хуудас/

    Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...16 цаг 20 минутын орчим 20-25 орчим насны 2 залуу ар араасаа *** байрны орцруу орсон юм. Би урд нь явж байсан залууг сайн ажиглаагүй, тэр залуу дээгүүрээ шар өнгийн нэхийтэй байсан байх, ард нь явж байсан залуу хар өнгийн ноосон малгайтай, улаан нүүртэй нүүрэн дээр нь улаан өнгийн юм туурсан гүйлгэнэсэн харцтай дээгүүрээ хүрэн өнгийн хувцастай куртиктай байсан уу нэхийтэй байсан уу би санахгүй байна, доогуураа цэнхэр өнгийн нэхийтэй залуу байсан юм. Тэр ард нь явж байсан залуу нь орц руу орохдоо над руу эргэж хараад санаа нь зовсон байдалтай нүүр нь сонин хувьс хийх шиг надад санагдсан. Тэр хоёр залуу 160-170 см орчим өндөр нуруутай тарган ч биш туранхай ч биш дундаж махтай 2 залуу байсан юм... Эхний залууг нь бол би харахдаа шар өнгийн нэхийтэй юм уу гэж хальт харсан. Гэхдээ яг тогтоож бол хараагүй. Харин ард нь явсан залууг харахад хар өнгийн ноосон малгайтай /малгайгаа доод эмжээрийг нь эргүүлж нугалаад малгайгаа доош нь дарж өмсөөгүй сул тавьсан байдалтай, улаандуу нүүртэй, нүүрэн дээр нь улаан өнгийн юм туурсан аль эсвэл батга юм уу гэмээр барзгар царайтай, гуйлгэсэн харцтай, надтай харц тулгарах үедээ сандарсан байдалтай байсан. Би тэр үед эмэгтэй хүн хараад ичиж байгаа юм болов уу гэж ямар сонин юм бэ, хүний нүүр харж байгаагүй юм шиг гэж дотроо хальт бодоод өнгөрсөн. Дээгүүрээ уртавтар бөгсөө дарсан юм уу гэмээр одоо бодоход хар хөх өнгийн куртиктэй байсан шиг санагдаж байна. Доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу байсан. Би одоо тэр хоёр залууг харвал надтай харц тулгарсан залуу буюу сүүлд нь орцруу орсон залуугийн нүүр царайг нь шууд хараад танина. Яагаад гэвэл тэр залуу надтай харц тулгарч харц тулгарсандаа сандарсан байдалтай байсан юм. Мөн би тэр залууг манай байранд байдаг юм болов уу гэж бодсон гэтэл тэр хоёр залуу өмссөн хувцасаар нь ажихад танхайдуу юм уу гэмээр залуучууд байсан. Өмссөн хувцас нь өнгө зүс муутай харагдсан. Би энэ бүх байдлаар нь харвал танина. гэх мэдүүлэг /хэргийн 68-71 дүгээр хуудас/

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байхаа би өдрийг нь санахгүй байна *** манай нөхөр *** руу утсаар залгаж ярьсан юм. Би нөхрөөсөө *** юу гэж байна гэж асуухад. *** Оросын хил дээр байна гэнээ намайг хэдэн төгрөг олоод хүрээд ирээч гэж байна цагаан сарын үеээр хэдэн чихэр пичень оруулж ирж зараад мөнгөтэй болоё гэж байна гэж надад хэлсэн юм. Тэгээд би шууд найз Мөнхнасан руугаа залгаад гар утсыг нь аваад ломбарданд 90,000 төгрөгний барьцаанд тавиад Дархан руу явсан юм. Дарханд ирээд *** авто вокзал дээр бууж үлдээд Сэлэнгэ рүү явлаа гэж хэлсэн, би хүүгээ аваад өөрийн төрсөн ах Батнайрамдалынд ирсэн юм. Ингээд би орой ***ын *** руу залгаад ярихад Оросын хил дээр байна гэж ярьсан юм. Ингээд ***ын гар утас нь холбогдохгуй байж байгаад 2-3 хонгийн дараа ***ын гар утас нь холбогдоод ярихад *** би Дархан руу орж ирж байна гэж ярьсан бөгөөд *** цагдаа дээр байна гэж байна би ***тэй уулзаад яваад очье гэж хэлсэн юм. .... *** ирэхдээ надад 180,000 төгрөг, мөн "Вlаск bеггу" маркийн гар утас өгсөн юм. Би ямар учиртай гар утас юм бэ гэж асуухад манай найз надад үлдээгээд явсан юм гэж хэлсэн, би тухайн үед гар утасгүй байсан болхоор уг "Вlаск bеггу" гар утсыг барьж байсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 115-116 дугаар хуудас/

Гэрч Б.Мөнхдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 02 сарын 12, 13-ны үед байхаа би яг өдрийн сайн санахгүй байна. Тухайн үед ажлынхаа байран дээр ажлаа хийгээд байж байхад гаднаас цайвар өнгийн богино куртик өмссөн. Хар өнгийн саравчтай малгайтай, 20-25 орчим насны залуу орж ирээд талст хэлбэртэй эрэгтэй хүний алтан бөгж гаргаж ирээд энэ бөгжийг граммлаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би алтан бөгжийн граммлаж өгсөн. Тэгтэл нөгөө залуу надаас бөгж хэдээр хийхүү гэж асууж байгаад гараад явсан. Тэгээд удаагүй нөгөө залуу дахин орж ирээд нөгөө алтан бөгжийг хоёр хэсэг болгон хуваалгаж аваад нэг хэсгийн хайлуулж нэг цул болгож авчихаад гараад явсан. Тухайн үед бөгжөө хоёр хэсэг болгон хуваалгаж авахдаа нэгийг нь эхнэрлүүгээ явуулах гэсэн юм гэж хэлж байсан юм...би сайн санахгүй байна, ойролцоогоор 20-25 орчим насны 170-175 орчим см өндөр нуруутай хэвийн биетэй залуу байсан. Би царай зүсийг нь сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хэргийн 117 дугаар хуудас/

           Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015.01.16-ний өглөө гэр бүлээрээ Улаанбаатар хот Налайх дүүрэгт байх хадмынхруугаа явсан юм. Тэгээд 2015.01.22-ны орой 19 цаг 30 минутын орчим ирсэн. Тэгээд манай эхнэр, хүүхдүүд гэрлүү түрүүлж ороод би машинаас хөнжил, пүүгээгээ аваад орох гэж байтал эхнэр маань гарч ирээд жижиг өрөөний цонх онгорхой зурагт алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би ороод бурханыхаа өрөөрөө орж үзэхэд Авгалдай алга болсон байсан. Тэгээд гэрийнхээ эд зүйлсийг бүртгээд үзэхэд өөр зүйл алга болоогүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ..Бид нар бол Буриадын онго тэнгэр, толгой сахиус гэж явдаг бөгөөд нүүрэндээ баг болгон зүүж бөөлдөг юм...” гэх мэдүүлэг /хэргийн 344  дүгээр хуудас/

            Гэрч Я.Наранбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдөр 2015.01.21-ний өдөр байсан, 12 цагийн орчим *** гэгч 1 өндөр залуу орж ирсэн, тэгээд ТGL маркийн 32 мнчийн LCD зурагт авч ирж тавьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 211-212 дугаар хуудас/

     Шинжээчийн    дүгнэлт №281 дугаартай “...К.Кёнгоны биед нүдний зовхинд гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. ГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” дүгнэлт /хэргийн 134 дүгээр хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-8 дугаар хуудас/

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 18-21 дүгээр хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 22-24 дүгээр хуудас/

Сэжигтэн ***ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 41-44 дүгээр хуудас/

Сэжигтэн ***ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 45-47, 48-49 дүгээр хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 51-54 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 161, 280, 286, 304, 317 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ***, ***, ***, *** нар нь бүлэглэн давтан үйлдлээр  85- 44 УНЗ улсын дугаартай Шевролет Круз маркийн тээврийн хэрэгслийг ашиглан  бусдын  орон  байранд   нэвтэрч  2015 оны 01 дүгээр сарын 20-ны орой Дархан сум 15 дугаар баг Мангиртын 10-р хэсэг 2-р гудамж 26 тоотод оршин суух иргэн *** гэрээс “Shагр” маркийн 32 инчийн зурагт, гуулин бурхан зэргийг хулгайлан авч 1.560.000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны орой 20-21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 4-р хэсэг 48 тоотод оршин суух иргэн ***ын гэрээс ТСЛ маркийн 32 инчийн зурагт, хөөрөг, гар утас зэрэг эд хөрөнгө хулгайлан 870.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4-р хороолол *** ХХК-ны шинээр ашиглалтанд оруулсан 10 давхар орон сууцны 40 тоотод оршин суух БНСУ-ын иргэн ***ы эд хөрөнгийг авах зорилгоор гэрт нь дайран орж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж гар утас, алтан бөгж, бичиг баримт зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч 1.280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч  *** /хэргийн 56-58 дугаар хуудас, хохирогч, *** /хэргийн 203-204 дүгээр хуудас/, хохирогч *** /хэргийн 342-343 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 344 дүгээр хуудас/, гэрч Я.Наранбаяр /хэргийн 211-212 дугаар хуудас/ гэрч *** /хэргийн 63-66 дугаар хуудас/, гэрч *** /хэргийн 68-71 дүгээр хуудас/, гэрч *** /хэргийн 115-116 дугаар хуудас/, гэрч Б.Мөнхдэлгэр /хэргийн 117 дугаар хуудас/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 35 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ, /хэргийн 215 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 340 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-8 дугаар хуудас/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 18-21 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 22-24 дүгээр хуудас/, сэжигтэн ***ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 41-44 дүгээр хуудас/, сэжигтэн ***ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 45-47, 48-49 дүгээр хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 51-54 дүгээр хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож  байна. 
 
              ***, *** нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж 1 280 000 /нэг сая хоёр зуун наяан мянга/ төгрөгийн эд зүйл дээрэмдсэн, мөн ***, ***, ***, *** нарыг бүлэглэн давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан орон байранд нэвтэрч эд  хөрөнгө хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 2 430 000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн   хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч *** урьд  нь насанд хүрээгүй байхдаа 2008 оны 12 дугаар сарын  24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан болох нь 04 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 185-186 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтаар  тогтоогдож байна. 
             Гэвч шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2, 78.2.1-т зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд  гэмт  хэрэг шинээр үйлдээгүй тул ялтай байдал дууссан байна гэж үзэв.

Шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон  тул  хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэв.      
            Шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ***, ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9, 55.1.1-т зааснаар ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

   Шүүгдэгч ***, ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж  хянан  харгалах нь зүйтэй гэж шүүх үзэв. 
 
  Шүүгдэгч ***, ***, ***, ***, *** нар нь хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт ***, ***, ***, *** нарын гар утас битүүмжилсэн 2015 оны 04 дүгээр сарын 12-ны 732, 733, 734, 735 дугаартай тогтоолуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт 736 дугаартай тогтоолоор битүүмжилсэн     ***ын өмчлөлийн 4 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн *** улсын дугаартай Шевролет круз маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр  зүйлийн  49.2-т зааснаар хурааж улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

  Шүүгдэгч *** нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс нийт 123 хоног, шүүгдэгч  *** нь 87 хоног цагдан хоригдсон тул Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлд зааснаар цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх  ялд нь оруулан тооцохоор  ***, ***, *** нар нь 14 хоног тус бүр цагдан хоригдсон тул дурдаж  шийдвэрлэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

           1. Шүүгдэгч ***, ***, ***, *** нарыг бүлэглэн, давтан үйлдлээр, тээврийн хэрэгсэл ашиглан, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө  хулгайлах  гэмт  хэрэг,  шүүгдэгч   ***, *** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр ***ийг 2 жил /хоёр жил/ хорих, ***ыг 2 жил /хоёр жил/ хорих, Н. ***ыг 2 жил /хоёр жил/ хорих, ***ыг 2 жил / хоёр жил/ хорих ял тус тус шийтгэсүгэй. 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар ***ийг 3 жил 4 сар 10 /гурван жил дөрвөн сар арав/ хоног хорих, ***ыг 3 жил 4 сар 10 /гурван жил дөрвөн сар арав/ хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар оногдуулсан 3 жил 4 сар 10 хоног хорих ял дээр нэмж нэгтгэн ***ийн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сар 10 /гурван жил долоон сар арав/ хоног хорих ялаар тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***, ***, *** нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан ***д оногдуулсан 3 жил 7 сар 10 хоног хорих ял, ***од оногдуулсан 3 жил 4 сар 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ***, ***, *** нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, шүүгдэгч ***ыг 1 жил /нэг жил/, ***ыг 1 жил /нэг жил/, ***ыг 1 жил /нэг/-ийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***, ***, *** нарт хяналт тавихыг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баян зүрх дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг ***, ***, *** нарт мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт  заасныг баримтлан ***ийн цагдан хоригдсон 123 хоног, ***ын цагдан хоригдсон 87 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцож, ***, ***, *** нар тус бүр 14 хоног  цагдан  хоригдсон болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар ***өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, ***од урьд асван бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх өөрчилж цагдан хорьж, ***, ***, *** нарт  урьд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ***, *** нарын  эдлэх  ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2,  зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 736 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн ***ын өмчлөлийн *** улсын дугаартай  4 500 000 төгрөгний үнэтэй Шевролет круз авто машиныг хурааж улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт ***, ***, ***, ***, *** нарын гар утас битүүмжилсэн 2015 оны 04 дүгээр сарын 12-ны 732, 733, 734, 735 дугаартай тогтоолуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй бологосугай. 
 12.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дугаар зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***, *** нарт авсан цагдан хорих, ***, ***, *** нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ
    
                    ШҮҮГЧИД                                   Т.ЭНХЖАРГАЛ

                                         Ж.МӨНХТУЯА