Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 02090

 

 

 

 

 

 

 

 

 

     2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2020/02090

            Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М Х С ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б Т В ХМХ /РД:00000/д холбогдох,

 

9,615,808.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М Х С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгссайхан, хариуцагчийн Б Т В ХМХөмгөөлөгч Д.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

М Х С ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төгссайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ти Ви телевиз” нь 2011 оны 04 сарын 22-ны өдөр LLC-11-03 дугаартай “Улаанбаатар хот дотор шилэн кабелын шөрмөс түрээслэх гэрээ”, 2012 оны 10 сарын 01-ний өдөр LD12-26 дугаартай “Би Ти Ви телевизэд кабелын сувагчлал түрээслэх гэрээ”-г тус тус байгуулсан. Би Ти Ви телевиз нь түрээсийн гэрээний төлбөрт нийт 11,723,808 төгрөг өгөхөөс 2,116,000 төгрөг төлсөн байдаг. Үүнээс хойш төлсөн төлөлт байхгүй. Би Ти Ви ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар тухайн үед шүүхэд хандсан боловч шүүхээс хаяг нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Ингээд манайх Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гарч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ‘’Би ТИ Ви телевизийн төлөөлөгчийг эрэн сурвалжилж, захирал н.Ганцэцэг нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт оршин суух хаягийг тогтоосон. Иймд гэрээний дагуу Би Ти Ви’’ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 9,615,808.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б Т В ХМХөмгөөлөгч Д.Давааням шүүхэд болон шүүх хурадлаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд хоёр өөр гэрээний талаар тусгасан байх бөгөөд энэ 2 гэрээ нь тус тусдаа эрх зүйн харилцаа үүсгэж байх тул салгаж авч үзэх нь зүйн хэрэг юм. Талуудын хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ‘’Улаанбаатар хот дотор шилэн кабелын шөрмөс түрээслэх LLC11/03 тоот гэрээний үүрэгт нэхэмжилж буй 7,949,571,19 төгрөгт холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Уг гэрээний хугацаа 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл байгаа юм.  Гэтэл нэхэмжлэлд хавсаргаж өгсөн материалд 2013 оны 07 дугаар сарыг дуустал тооцсон байна. Гэрээний хугацаа дууссан байтал үндэслэлгүйгээр төлбөр үргэлжлүүлэн тооцсоор байсан нь гэрээ болон баримтаас тодорхой харагдаж байна. Түүнчлэн 2012 оны 10 дугаар сарын төлбөр 2 удаа тооцсон байна. Тодруулбал BTV 10 дугаар сарын түрээс 517,000 төгрөг, ‘’BTV сувагчлалын LD 12-26 гэрээний 10 дугаар сар 194,571,19 гэж 2 удаа нэг сарын төлбөрийг давхардуулж тооцсон байна. Тиймээс гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш үүссэн 15 сар, давхардуулж бодсон нэг сарын төлбөр нийт 7,949,571,19 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсанчлан уг гэрээний хугацаа 2012 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр дууссан бөгөөд үүнээс хойш нэхэмжлэл гаргах хугацаа буюу 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл даруй 8 жил өнгөрсөн байна. Энэ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан ‘’Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна’’ гэж заасны дагуу уг гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна.

Талуудын хооронд байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ‘’Б Т В’’ телевизэд кабелын сувагчлал түрээслэх LD12/86 тоот гэрээний үүрэгт нэхэмжилж буй 1,766,237 төгрөгт холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Б Т В ХМХ нь телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх 095/B/TV21, 352/TV/106 тоот тусгай зөвшөөрлүүдийг 2009 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооноос авч ажиллаж байгаад Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 56 тоот тогтоолоор дээрх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож цаашид ажиллах боломжгүй болсон. Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ талаарх мэдэгдлээ Харилцаа холбооны бүхий л салбаруудад хүргүүлсэн байдаг. Бидний итгэж байгаагаар төрийн өмчит компани болох Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-д ч гэсэн хүргүүлсэн гэж итгэж байна. Учир нь телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг кабелын сувагчлал таталгүйгээр хэрэглэгчдэд хүргэх боломжгүй бөгөөд хэрэв өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл цуцлагдсан бол Б Т В ХМХ-нд кабелийн суваг түрээслэх ямар ч ач холбогдолгүй болж байгаа юм. Харилцаа холбооны зохицуулах хороо, ‘’Мэдээлэл холбооны сүлжээ’’ ХХК нар нь харилцаа холбооны салбарын шуурхай хурлын бүрэлдэхүүнд хамаардаг бөгөөд нягт уялдаа холбоотой ажилладаг аж ахуй нэгжүүд юм.

Тусгай зөвшөөрөлгүй болсон учраас 2012 оны 12 сараас уг кабелын сувгийг ашиглаагүй бөгөөд ‘’Мэдээлэл холбооны сүлжээ’’ ХХК нь 2013 оны 10 дугаар сард хамгийн сүүлд төлбөр тооцсон байна. Үүнээс харвал талуудын хооронд байгуулсан гэрээ 2013 оны 10 сард дуусгавар болсон гэж үзэх бүрэн боломжтой бөгөөд үүнээс хойш 2017 оны 12 сард шүүхэд хандах хүртэл 5 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан ‘’Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна’’ гэж заасны дагуу уг гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 82.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Дээрх үндэслэлүүдээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М Х С ХХК нь хариуцагч Б Т В ХМХ-дхолбогдуулан 2011 оны 04 сарын 22-ны өдрийн LLC-11-03 дугаартай “Улаанбаатар хот дотор шилэн кабелын шөрмөс түрээслэх гэрээ”-ний дагуу 2012 оны 01 сараас 2013 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрт 7,755,000 төгрөг, 2012 оны 10 сарын 01-ний өдрийн LD12-26 дугаартай “Би Ти Ви телевизэд кабелын сувагчлал түрээслэх гэрээ”-ний дагуу 2012 оны 10 сараас 2013 оны 10 сарын төлбөрт 1,960,808.19 төгрөг нийт 9,715,808.19 төгрөг, үүнээс 2020 оны 03 сарын 04-ний өдөр төлсөн 100,000 төгрөгийг хасч, үлдэх 9,615,808.19 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Хариуцагч Б Т В ХМХ нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй, Б Т В ХМХтусгай зөвшөөрөл хүчингүй болсонтой холбоотой 2012 оны 12 сараас кабелын сувгийг ашиглаагүй, гэрээний болон хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М Х С ХХК болон хариуцагч Б Т В ХМХ нь 2011 оны 04 сарын 22-ны өдөр LLC-11-03 дугаартай “Улаанбаатар хот дотор шилэн кабелын шөрмөс түрээслэх гэрээ”-г байгуулж, үйлчилгээний сарын хураамжийг АТС 32-ВТҮ байр, ВТҮ байр-Улаанбаатар банк хүртэл 2 шөрмөсийг тус тус сарын 150,000 төгрөг, УКВ-МНТҮ байр хүртэл 2 шөрмөс сарын 320,000 төгрөг төлөхөөр /НӨАТ ороогүй дүн/, 2012 оны 10 сарын 01-ний өдөр LD12-26 дугаартай “Би Ти Ви телевизэд кабелын сувагчлал түрээслэх гэрээ”-г байгуулж, сарын төлбөр 145,970 төгрөг /НӨАТ ороогүй дүн/ төлөхөөр харилцан тохиролцсон болох нь гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч М Х С ХХК нь шилэн кабелын шөрмөс, телевизийн кабелын сувагчлалийг хариуцагч Б Т В ХМХ-дүйл ажиллагаа явуулахад нь төлбөртэйгөөр ашиглуулах, хариуцагч үйл ажиллагаа явуулахаар ашигласны төлбөр төлөхөөр гэрээгээр тохирсон гэрээний агуулга, талуудын хүсэл зориг зэргээр талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

            Зохигч шүүхэд дээрх хоёр гэрээг байгуулж, 2011 оны 04 сарын 22-ны өдөр LLC-11-03 дугаартай “Улаанбаатар хот дотор шилэн кабелын шөрмөс түрээслэх гэрээ”-ний АТС 32-ВТҮ байр, ВТҮ байр-Улаанбаатар банк хүртэл 2 шөрмөсний 1 шөрмөсийг түрээслэхээс татгалзаж, нэг шөрмөс сарын 150,000 төгрөг, УКВ-МНТҮ байр хүртэл 2 шөрмөс сарын 320,000 төгрөг, сард төлөх түрээсийн төлбөр 470,000 төгрөг, НӨАТ 47,000 төгрөг, 2012 оны 10 сарын 01-ний өдөр байгуулсан “Би Ти Ви телевизэд кабелын сувагчлал түрээслэх гэрээ”-ний дагуу кабелын сувагчлал түрээсийн төлбөр 145,970 төгрөг, НӨАТ 14,597 төгрөг төлөхөөр тохиролцсон талаар маргаагүй.

 

            Талуудын 2011 оны 04 сарын 22-ны өдөр байгуулсан LLC-11-03 дугаартай “Улаанбаатар хот дотор шилэн кабелын шөрмөс түрээслэх гэрээ”-ний 1.2-т “2011 оны 04 сарын 27-ны өдрөөс 2012 оны 04 сарын 27-ны өдөр дуустал” гэж, гэрээний 1.3-т “гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас гэрээг цуцлах буюу дуусгавар болгох санал гаргаагүй тохиолдолд гэрээ нь ижил нөхцөлөөр цаашид дахин нэг жилээр сунгагдсанд тооцно” гэж, 2012 оны 10 сарын 01-ний өдөр байгуулсан “Би Ти Ви телевизэд кабелын сувагчлал түрээслэх гэрээ”-ний 1.2-т “2012 оны 10 сарын 11-ээс 2015 оны 12 сарын 31-ийг дуустал” гэж, гэрээний 1.3-т “гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас гэрээг цуцлах буюу дуусгавар болгох санал гаргаагүй тохиолдолд гэрээ нь ижил нөхцөлөөр цаашид дахин нэг жилээр сунгагдсанд тооцно” гэж тус тус тусгасан байна. Мөн дээрх хоёр гэрээний 7.1-т төлбөрийг сар бүрийн 10-ны өдрийн дотор төлөхөөр заажээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д заасны дагуу түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, 292 дугаар зүйлийн 292.4-т заасны дагуу хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 03 сарын 03-ны өдрийн 14/003 дугаартай албан бичгээр 2012 оны 10 сарын 01-ний өдөр LD12-26 дугаартай “Б Т В телевизэд кабелын сувагчлал түрээслэх гэрээ”-г дуусгавар болгох хүсэлтийг өгсөн байна. 2014 оны 03 сарын 03-ны өдрөөс өмнө гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусахад гэрээг цуцлах санал гаргаагүй байх тул өмнөх хугацааны гэрээний төлбөрийг төлөхөөс чөлөөлөгдөхгүй.

 

            Мөн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид 2019 оны 07 сарын 02-ны өдөр 19/02 дугаар албан бичгээр түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрт 4,651,705.19 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 04 сарын 03-ны өдөр 100,000 төгрөгийг төлсөн байна.

 

Иргэний хуулийн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг мэдэлгүйгээр үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. Хуулийн дээрх зохицуулалт, талуудын гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу нэхэмжлэлд дурдсан хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч төлөхөөс татгалзах үндэслэлгүй байна.

 

Зохигч түрээсийн гэрээний дагуу хариуцагчаас төлсөн төлбөрийн талаар маргаагүй. Нэхэмжилэлийн шаардлагад сард төлөх төлбөрийг давхардуулсан нь тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Б Т В ХМХ-ээстүрээсийн төлбөрт 9,615,808.19 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Х С ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б Т В ХМХ-ээстүрээсийн төлбөрт 9,615,808.19 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Х С ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М Х С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,803 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б Т В ХМХ-ээс168,803 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР