| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 171/2015/0184/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/0164 |
| Огноо | 2015-06-30 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2015/ШЦТ/0164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0184/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа \01238\,
Гэрч ***,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000225 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 06 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, *** өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан сум *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2011 оны 02 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11 сар, 27 хоногийн өмнө буюу хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ***/.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ***нь 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дархан сум 4 дүгээр баг Сум дундын 7 дугаар шүүхийн баруун талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ***ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 03 дугаар сарын 19-ний орой 17 цагийн орчим миний багийн найз ***, *** бид гурав манай гэрт суусан бөгөөд юм ярьж сууж байхдаа би 2 лааз 0.5 граммын пиво уусан юм. Ингээд 00 цагийн орчим ***гийн дүү нь гэртээ ганцаараа байгаа гээд ***г гэрт нь хүргэж өгөх гээд ***, *** бид гурав манай гэрээс гараад явсан бөгөөд “Шүтээн” баарны зам хөндлөн гараад ирэхэд танихгүй 2 залуу нэг эмэгтэй замын хажууд зогсож байсан бөгөөд тэр гурав ***, *** бид гурав руу хараад байхаар нь би юугаа хараад байгаа юм бэ гэж асуухад эмэгтэй нь та нарыг харахаар яадаг юм бэ гэсэн ингээд би тэр маргалдсан бөгөөд ***, *** хоёр явья гээд намайг салгаад цаашаа аваад ингээд “Блүскай” караокены урд явж байхад араас нэг өндөр залуу нь ирж мөрнөөс татсан юм. Тэгэхээр нь би эргэж хараад хоёр хөлнөөс татаад түрж /Давхар хамаад/ газар унагаагаад босоод ирэхэд уг өндөр залуугийн амнаас цус гарсан байсан юм. Тэгэхэд араас нь надтай маргалдаад байсан эмэгтэй нь гартаа тэлээ барьж ирээд ороолгоод байхаар нь би зугтаасан юм...” гэх мэдүүлэг,
... 2015.03.19-ны орой гэрээсээ гарч явж байгаад 2 согтуу эрэгтэй 1 эмэгтэйтэй замдаа таараад хоорондоо маргалдаад манай дүү, найз хоёр аваад явж байхад намайг ирж салгаад аваад явж байхад намайг араас дагаж ирээд цохих гэхээр нь би давхар хамж унагаагаад тэгээд босоод ирсэн чинь амнаас нь цус гарсан байсан. Тэгээд би юун цус вэ гээд гайхаад байж байтал цуг явж байсан нэг эмэгтэй нь тэлээгээр ороолгосон тэгэхээр би хаяад явсан гэх мэдүүлэг \ шүүх хуралдааны тэмдэглэл\
Гэрч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..цуг А.***, ***нарын хамт явж байсан ***согтуу байсан. Хохирогч нартай шүтээн баарны үүдэнд таараад ***юугаа хараад байгаа юм бэ? гэсэн чинь цуг явж байсан нэг эмэгтэй нь эр, эм гичийнүүдээ аваад зайлцгаа гэсэн, тэгээд маргалдахаар нь би найзыгаа аваад явлаа гээд аваад явсан чинь араас дагаж явсаар байгаад монтогийн 3 дугаар байрны хажууд ирээд *** гэдэг хүн нь ***ийн мөрөн дээр нь гараа тавьсан би наана нь нөгөө хүнтэй нь яриад байж байсан чинь унахаар нь эргээд харсан чинь газар унасан тэгэхээр нь цуг явж байсан эмэгтэй дүүгээ цагдаа дуудчих гэсэн чинь тэлээгээ тайлаад барьсан эмэгтэй нь *** бид хоёрыг нүүр нүдгүй цохисон. ***хэл амаараа хэрэлдсэн боловч дайрч давшилсан зүйл байхгүй. ***г цохисон зүйл байхгүй харин цуг явж байсан эмэгтэй нь тэлээгээрээ ороолгоод араас төмөр замд та нар амжихгүй шүү гээд хэрэлдээд араас дагаад яваад байсан. Тэр хүмүүс нилээн согтуу байсан. Золбаяр хөл дээрээ бараг тогтож чадахгүй согтуу байсан. Нөгөө эмэгтэй нь бас нилээн согтуу байсан тэрнээс биш танхайрсайн зүйл байхгүй зүгээр хэл амаараа хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг\шүүх хуралдааны тэмдэглэл\,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын 19-ний орой би гэрээсээ ганцаараа 20 цагийн орчим гэрээсээ гараад “Крев” нэртэй ресторанд очсон. Тэнд сууж байсан 2 найз болох ***, ***нар намайг дуудсан. Очиж уулзаад дундаа нэг шил Улаанбаатар нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан. Мөн хүн тус бүр нэг нэг грушик пиво ууж дуусгаад 23 цаг өнгөрч байхад гарсан. Кревт ажилладаг найз эмэгтэйг 14-р байранд хүргэж өгчихөөд Голд буудлын үүдэнд такси барих гээд зогсож байгаад 2 найзтайгаа таарсан. Тэр 2 найзтайгаа Голд буудлын 2 давхарт нэг шил 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архийг 5-лаа хувааж ууж дуусгасан. Ууж дуусгаад орой 02 цагийн орчим буудлаас гарсан. Ингээд такси барих гээд зогсож байтал 1-р 60-н булангаас 2 залуу нэг эмэгтэйн хамт 3-лаа гарч ирсэн. Бид гурав юм яриад инээлдээд зогсож байтал юу хараад байгаа п....нууд вэ гэж нэг согтуу залуу хэлсэн. Энэ үед 2 найз нь согтуу залууг аваад явсан. ***таксинд суух гэж байгаад болиод 2-лаа эхлээд ***ийг хүргээд өгчихье, дараа нь би таксинд суугаад шинэ рүү явчихна гэж хэлсэн. ***ийг хүргэж өгөхөөр төмөр замын 5-р байр руу алхаж явтал “Даймонд” гэдэг нэртэй рестораны үүдэнд нөгөө 3 согтуутай дахин таарсан. Ахин нөгөө согтуу нь хэрүүл хийгээд эхэлсэн. Яах гээд байгаа юм бэ гэхээр нь би чи ер нь юу гээд байгаа юм бэ гээд очиход согтуу залуу нь миний амруу шууд цохьсон. Гартаа эд зүйл барьсан байх гэж бодоод байна. Юу байсныг хараагүй. Цохиулаад л би нүүрээ дараад доошоо суусан. Уруул сэтэрч 2 шүд унасан. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа ирэхгүй байж байхад нөгөө хүмүүс зугтаад яваад өгсөн. Ингээд эмнэлэг дээр очиж оёдол тавиулаад цагдаа дээр очиж гомдол гаргасан юмаа...” гэх мэдүүлэг \хэргийн 12-13 дугаар хуудас\,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... энэ үед согтуу залуу бид гурав руу хандан юугаа хараад байгаа пизда нар вэ, лаларууд чинь гэж орилсон. Тэгэхээр нь би тэр залууд хандан чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд маргасан юм. /Яваан дундаа маргаад байсан./ Энэ үед тэр согтуу залуутай хамт явсан эрэгтэй эмэгтэй хоёр согтуу залуугаа дуугүй бай гээд байсан. Тэр согтуу залуу нь тэр хоёр руугаа мөн орилоод байсан юм. Тэр гурав урд талд ороод явж байсан бид гурав ард талаас нь дагаж явсан. *** түрүүлээд урд талд явж байсан. Араас ***явж байсан юм. Ингээд “Блю скай”-ийн урдуур гараад ***надад ажлынхаа куртикийг тайлж өгсөн юм. Нөгөө согтуу залуу мөн куртикээ тайлах гээд байсан юм. Хамт явсан хоёр нь өмсүүлэх гээд байсан. Бид хоорондоо 2-3 метрийн зайтай хэрэлдээд яваад байсан. Ингээд *** араас явж байгаад түрүүлээд тэр согтуу залуу дээр очсон юм. Очоод юу гэж хэлснийг мэдэхгүй гэтэл жижиг согтуу залуу ***ыг цохиод унагасан ба би юугаар цохисныг нь хараагүй тэр залуу өөрөө хэлэхдээ мөргөчихсөн гэж яриад байсан юм. *** босож ирэхдээ миний шүд уначихлаа гээд амнаас нь цус гараад босч ирсэн юм. Тэгэхээр нь би яахаараа манай найзыг цустай нь хольж байгаа юм гэж хэлээд харааж загнаад хоорондоо хэрэлдсэн юм. Мөн ***ыг тэр согтуу залуу буюу ***нэг алгадаж байгаа харагдсан юм. Тэгэхээр нь би өмднийхөө тэлээг аваад тэр хүмүүсийг ороолгож эхэлсэн юм. Мөн цагдаа дуудсан юм. Дуудлагатай гээд цагдаа хэсэг удаж байгаад ирсэн юм. Цагдаа ирэхээс өмнө тэр хүмүүс зугтаасан юм.” гэх мэдүүлэг/хэргийн 14-16 дугаар хуудас/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... энэ үед согтуу залуу нь бидэнд хандан п.... нар минь та нарыг алаад хаяна шүү гэж хэлэхэд *** юу гэнээ гэж хэлээд очсон. Араас нь би 20 гаруй метрийн зайтай дагаад очиход тэр залуу ***ын нүүр рүү цохиод үүдэн 2 шүдийг нь унагасан байсан. Уруул нь сэтэрчихсэн байсан. Яаж байгаа юм бэ намайг хэлэхэд яасан ч яадаг юм бэ гээд согтуу залуу над руу урдаас дайраад байсан. Намайг тэгж хэлээд 2 гараараа толгойг хавсаргаад цохьсон. Би зүгээр бай гэж хэлээд цагдаа дуудсан. Өөрийнхөө дугаарын утсаар ярьсан. Цагдаа ирэхгүй нилээд удсан. Нөгөө хүмүүстэй яаж байгаа юм бэ гээд ярилцаж байтал яваад өгсөн. Явсны дараа цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэр гурвыг ***хараад юугаа харсан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд тэр гурвын нэг эрэгтэй нь эр , эм гичийгээ аваад зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь ***мөн хэл амаар доромжилж хэрэлдсэн юм. Ингээд тэр гурван хүн бид гурав дээр хүрээд ирсэн юм, тэгэхээр нь би яах гээд байгаа юм бэ, би найзыгаа аваад явлаа гэж хэлээд ***ийг аваад урагш монто 3-р байр луу алхсан юм. Бид гурав алхаж байтал тэр гурав араас дагаад ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч А.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би ***, *** нараар хүргүүлэхээр уг айлаас гурвуулаа гарсан юм. Ингээд бид гурав бракан байшингаас монтогийн 3-р байр руу явж байсан юм. Бид гурав засмал замыг зүүнээс нь баруун тийшээ “Голд” буудлын урд талаар зам хөндлөн гарсан юм. Тэр хүмүүс мөн зүүн талаас алхаж ирээд “Голд”-ын үүдэнд зогсож байсан юм. Энэ үед ***тэр 3 хүнд юугаа хараад байгаа юм бэ гэж огцом ууртай хэлсэн юм. Ингээд араас нь тэр гурав хэрэлдсэн юм. ***ахыг бид 2 сугадаад “Даймонд”-ын зүгрүү алхсан юм. Гэтэл бүдүүн эмэгтэй нь эр эм гичийнүүд минь зогсож бай гэж хэлээд байсан. Ингээд араас өндөр шар эрэгтэй *** гэх залуу ирээд ***тэй барьцалдаад авсан. Энгэрээсээ заамдалцсан байдалтай байсан. Тэгээд би нөгөө эмэгтэйд нь хандан та гурав ч гэсэн согтуу байна шүү дээ, та бид нарын ээж шиг хүн шүү дээ, эд нарыгаа аваад явчихаач гэж хэлсэн. Гэтэл тэр эмэгтэй ойлгохгүй эсэргүүцээд байсан юм. Ингээд би айсандаа цагдаад дуудлага өгсөн юм. Тэр эгч тэлээ гаргаж ирээд бид нарыг шавхуурдсан юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,
- Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 58 дугаар хуудас /,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 419 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. ***ын биед 2 шүд булгарч хугарсан, уруул нь шархтай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр нэг болон хэд хэдэн удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байж болно.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. 2 шүдний хугарал нь цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд 10 хувь нөлөөлнө гэжээ /хэргийн 30 дугаар хуудас/,
- Хохирогч ***ын хохирлын баримт \хэргийн 90-94 дүгээр хуудас\ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь ялтай байхдаа 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дархан сум 4 дүгээр баг Сум дундын 7 дугаар шүүхийн баруун талд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, ***ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч ***, ***, ***, А.*** нарын мэдүүлэгүүд \хэргийн 17-20, 27 дугаар хуудас\ болон “***ын биед 2 шүд булгарч хугарсан, уруул нь шархтай гэмтэл тогтоогдож, түүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 419 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ***ийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж. *** нь урьд 2011 оны 02 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 11 сар, 27 хоногийн өмнө буюу хугацааны өмнө тэнсэн суллагдсан боловч оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдсэн нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ***нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нь хохирогчийн мэдүүлэгээр тогтоогдсон тул хохирол бүрэн төлөгдсөн гэж үзнэ.
Шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн болон хураасан, битүүмжилсэн зүйлгүй, хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлын талаар нотлох баримт бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг бусдыг үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж , догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч ***ийг 3 жил 10 хоног \ гурван жил арван хоног\ хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 10 хоног \гурван жил арван хоног\ хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг буюу 1 сар \ нэг сар\-ын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 1 сар 10 хоног \гурван жил нэг сар арван хоног\-ийн хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан тус зүйлийн 52.5-д зааснаар ***т оногдуулсан 3 жил 1 сар 10 хоног \гурван жил нэг сар арван хоног\-ийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар ***нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ