Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2175

 

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2020/02175

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: ХХБ Ххк-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М Т ХХК-д холбогдох, 

2,304,373,266.51 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов. 

Нэхэмжлэгч ХХБ ХХК-ийншүүхэд гаргасан нэхэмжлэл болон  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХариуцагчМ Т ХХК нь ХХБ ХХК-тай2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр № ЗГ/114 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/114 тоот зээлийн барьцааны гэрээг, мөн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр №ЗБ/114-1 тоот барьцааны нэмэлт гэрээ болон 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №ЗБ/СС171016029-2-8 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 18,000,000,000 төгрөгийн зээлийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэртэй зээлийн хувьд жилийн 9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ХХБ ХХК-ийнэх үүсвэртэй зээл төлөгдсөн тохиолдолд жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатай, хүүхдийн нэмэлт хоолны үйлдвэрийн төслийг санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан.М Т ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр № ЗГ/СС171016029-2 тоот Зээлийн гэрээг, №ЗБ/СС171016029-2-8 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон № ЗБ/СС171016029-2-10 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг, № БГ/СС171016029-2-1, 2 тоот Баталгааны гэрээг тус тус байгуулан 1,800,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, барилгын засварын ажил санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан. Дээрх 2 зээлийн барьцаандМ Т ХХК нь № ЗГ/114 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-2205017126 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ажилчны гудамж-131 тоот хаягт байрлах 2,076 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 4 давхар барилгын Б корпус, үл хөдлөх хөрөнгө газар эзэмших эрхийн 000314204 дугаартай, нэгж талбарын 168031/0010 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах 13,733 м.кв газрын хамт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.М Т ХХК нь № ЗГ/СС171016029-2 тоот Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-2205017126 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ажилчны гудамж- 131 тоот хаягт байрлах 2076 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 4 давхар барилгын Б корпус, газар эзэмших эрхийн 000314204 дугаартай, нэгж талбарын 168031/0010 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах 13,733 м.кв газрын хамт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Худалдаа хөгжлийн банк ХХК-иас авсан зээлийн хугацаа дуусгавар болсон. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар М Т ХХК-ийнХудалдаа хөгжлийн банк ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр авсан  № ЗГ/114 тоот Зээлийн гэрээ-ний үндсэн зээлийн төлбөрт 47,300,000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 10,357,216.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,915,844.38 төгрөг, нийт 59,573,060.82 төгрөг, мөн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр № ЗГ/СС171016029-2 тоот Зээлийн гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 1,800,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 404,163,041.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,596,164.38 төгрөг, нийт 2,244,759,205.68 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 41,000 төгрөг, нийт М Т ХХК-иасүндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 2,304,373,266.51 төгрөгийг зээлдэгч М Т ХХК-иасгаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож өгнө үү. Зээлийн гэрээний үүргийг хуульд заасны дагуу төлж барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205017126 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ажилчны гудамж-131 тоот хаягт байрлах 2076 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 4 давхар барилгын Б корпус, газар эзэмших эрхийн 000314204 дугаартай, нэгж талбарын 168031/0010 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах 13733 м.кв газрын хамт албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ХХБ ХХКнь хариуцагч М Т ХХК-дхолбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн № ЗГ/114 тоот Зээлийн гэрээ-ний дагуу зээл 47,300,000 төгрөг, зээлийн хүү 10,357,216.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,915,844.38 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №ЗГ/СС171016029-2 тоот Зээлийн гэрээ-ний дагуу зээл 1,800,000,000 төгрөг, зээлийн хүү 404,163,041.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,596,164.38 төгрөг, нэмэлт зардал 41,000,000 төгрөг нийт 2,304,373,266.51 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205017126 дугаарт бүртгэгтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ажилчны гудамж-131 тоот хаягт байрлах 2076 м.кв талбайтай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 4 давхар барилгын Б корпус, Газар эзэмших эрхийн 000314204 дугаартай, нэгж талбарын 168031/0010 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах 13733 м.кв талбай газраар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

М Т ХХК нь ХХБ ХХК-тай2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр № ЗГ/114 тоот Зээлийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №ЗБ/СС171016029-2-8 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 1,800,000,000 төгрөгийн зээлийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэртэй зээлийн хувьд жилийн 9 хувийн хүүтэй, 2017 оны 11 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд, ХХБ ХХК-ийнэх үүсвэртэй зээл төлөгдсөн тохиолдолд жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатай, хүүхдийн нэмэлт хоолны үйлдвэрийн төслийг санхүүжүүлэх зориулалтаар /хх-ийн 37-40, 60-66/, 

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр №ЗГ/СС171016029-2 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/СС171016029-2-8 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулан, 1,800,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаа, барилгын засварын ажил санхүүжүүлэх зориулалтай зээлж авсан байна. Дээрх хоёр гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээнд заасны дагуу хуваарийн дагуу зээлийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, Худалдаа хөгжлийн банкин дахь М Т ХХК-ийнзээлийн дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 30-36, 37-40, 81-99 дүгээр тал/ 

Дээрх хоёр зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний зохицуулалтад хамаарч байх тул хэлцэл хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.

  Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. 

Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан № ЗГ/114 тоот Зээлийн гэрээ-ний 3.2, 3.2.1, 3.2.2, 3.3-д зээлийн гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, банкны эх үүсвэрээр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэртэй зээл төлөгдсөн тохиолдолд төлөх хүүгийн хэмжээг тохиролцсон байна.

 Уг гэрээний дагуу хариуцагч зээл, зээлийн хүүг хугацаанд бүрэн нь төлөөгүй, банкны эх үүсвэрээр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэртэй зээл төлөгдсөн байх тул зээлийн хүүг жилийн 19.2 хувиар тооцож, хариуцагчаас зээл 47,300,000 төгрөг, зээлийн хүү 10,357,216.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,915,844.38 төгрөг нийт  59,573,060.82 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 Мөн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №ЗГ/СС171016029-2 тоот Зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй, гэрээний 3.2, 3.3, 3.4-т зээлийн гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байх тул үндсэн зээл 1,800,000,000 төгрөг, зээлийн хүү 404,163,041.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,596,164.38 төгрөг, нийт 2,244,759,205.68 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 Талууд дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт хариуцагч М Т ХХК-ийнөөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205017126 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ажилчны гудамж-131 тоот хаягт байрлах 2,076 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 4 давхар барилгын Б корпус болон Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000314204 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 168031/0010 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах 13,733 м.кв газрыг барьцаалсан байна. /хх-ийн  37-40, 41, 51 дүгээр тал/

Барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна. 

ХариуцагчМ Т ХХК нь нэхэмжлэгч ХХБ ХХК-тайбайгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №ЗГ/114 тоот зээлийн гэрээний дагуу 59,573,060.82 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №ЗГ/СС171016029-2 тоот зээлийн гэрээний дагуу 2,244,759,205.68 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. 

Хариуцагч сайн дураараа үүргээ эс биелүүлбэл Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч барьцааны гэрээнд тусгагдсан хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийг хангуулахаар шаардсан шаардлага үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал 41,000 төгрөг гарсан болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкинд гаргасан нэхэмжлэх, Монголын нотариатчдын танхимын Мөнгөний тасалбараар нотлогдож байна. Хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчээс 41 төгрөгийн зардал гарсан гэж үзэх үндэслэлтэй бах тул хариуцагч нь нэхэмжлэгчид 41,000 төгрөг төлөх үүрэг хүлээнэ. /хх-ийн 100 дугаар тал/ 

Иймд хариуцагч М Т ХХК-иас2,304,373,266.51 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу 2,304,332,266.50 төгрөгийг төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй бол М Т ХХК-ийнөмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205017126 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ажилчны гудамж-131 тоот хаягт байрлах 2,076 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 4 давхар барилгын Б корпус, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000314204 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 168031/0010 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах 13,733 м.кв газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийг хангуулахаар шийдвэрлэв.

 

 

Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасны дагуу хариуцагч М Т ХХК-иас2,304,373,266.51 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХ Б ХХК-д олгосугай.

            2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагчМ Т ХХК нь нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д 2,304,332,266.50 төгрөг төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй бол Улсын бүртгэлийн Ү-2205017126 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ажилчны гудамж-131 тоот хаягт байрлах 2,076 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 4 давхар барилгын Б корпус, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000314204 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 168031/0010 дугаар бүхий, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах 13,733 м.кв газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч "ХХБ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,750,017 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М Т ХХК-иас11,750,017 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР