Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:171/2015/0187/Э
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт,
Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Төгсбаяр,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллагдагчаар татах тогтоол їйлдэж ирїїлсэн 201509000362 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:
***

Шүүгдэгч ***нь 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 2015 оны 05 дугаар сарын 02-нд шилжих шөнө Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ***ийг хувийн маргаанаас болж цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч ***өөс шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” ... Тэгээд би уурлаад мессеж бичээд хариу ирэхгүй болохоор нь 02 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад машинаа асаагаад гадуур явж хайсан юмаа. Тэгээд буцаад харьж байсан чинь бракууд дундаас жолооны багшийнх нь  машин гарч ирээд зам дээр зогсхоор нь урд нь очиж зогсоод бууж очоод хартал багш нь ганцаараа байсан тэгээд уурлаад яах гэж хүний эхнэр авч яваад архидаад байгаа юм гээд нүүрлүү нь цохьсон юм. Тэгээд машиныхан түлхүүрийг булаагаад автал *** бууж ирээд бид хоёр маргалдаж байсан чинь ард цагдаа нар ирчихсэн байсан тэгээд цагдаа дээр очсон юмаа...” гэх мэдүүлэг \хэргийн 25 дугаар хуудас\,
“... 2015 оны 05 дугаар сарыйн 05-ны өдөр бракууд дундаас жолооны багшийнх нь  машин гарч ирээд зам дээр зогсхоор нь урд нь очиж зогсоод бууж очоод хартал *** багш нь ганцаараа байсан тэгээд уурлаад яах гэж хүний эхнэр авч яваад архидаад байгаа юм гээд нүүрлүү нь цохьсон юм ” гэх мэдүүлэг,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэр рүүгээ орж чадахгүй байна гэсэн, тэгээд ***жоохон байж байгаад орчьё гээд жолооны сургуулийн урд зогсож байгаад юм ярьж байгаад 3 цаг өнгөртөл зогсоод тэгээд би ***минь одоо гэр лүүгээ ор, нөхөр чинь чамайг зодчихгүй байлгүйдээ хурдан ор гээд буулгаад бракаар тойроод хүнсний уулзвараар тойроод гарч ирээд төв замаар явж байтал урдуур нэг машин зам хаагаад зогсоод би яаж байна гээд цонхоо онгойлгосон чинь ***ийн нөхөр байсан юмаа. Тэгээд тэр намайг пиздаа минь чи хүний авгайг шөнөжин авч архиддаж банзалддаг гээд шууд миний нүүр рүү цохиод авсан тэгсэн миний үүдэн нэг шүд унасан юмаа. Тэгээд бас тэр намайг нэг удаа хаалга онгойлгоод өшиглөсөн юмаа. Тэгээд миний машины түлхүүрийг аваад намайг машинаас чирж буулгаад гэрт очиж хоёуланг чинь ална гээд барьцаалаад зогсож байтал ард цагдаагийн машин ирээд зогссон байсан, тэгээд цагдаа дээр очсон юмаа..  ” гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Тэгээд би ***д нөхөр залгаад байна, би явлаа гэсэн чинь *** байж бай би хүргэж өгнө гээд байсан. Тэгээд би жолооны багш руу залгаад *** ахаас хүргээд өгөөч гэж гуйгаад тэгээд хэсэг хугацааны дараа *** ирчихлээ гээд залгаад тэгээд *** нөхөртэйгээ хамт намайг гаргаж өгөөд машинд суулгаад буцсан юмаа, тэгээд би *** ахаас гуйгаад манай нөхөр ууртай байна машинд чинь жоохон суугадхая гайгүй болж байгаад орьё гээд машинд нь хэсэг суугаад бөөлжөөд тэгээд байж байгаад *** ах одоо ор гэхээр нь би гэр рүүгээ орсон юмаа. Тэгсэн гэрт манай хүү сэрүүн байж байсан нөхөр маань байхгүй байсан хүү маань аав цагдаа дээр байна танай багшийг чинь зодсон байна гэж хэлсэн, тэгэхээр нь би нөхрөөсөө айгаад буцаж гараад нийтийн 00-н өрөөнд ороод унтсан юмаа... ” гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/,

1.     “....***ийн биед 1 шүд хугарсан, баруун, зүүн бугалганд цус хурсан гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.    Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
1 шүдний булгарал гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 692 дугаартай дүгнэлт /хэргийн 17 дугаар хуудас/, Ял шийтгэлийг шалгах хуудас \ хэргийн 31 дүгээр хуудас\ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох  баримтууд болно. 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд ***нь 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 2015 оны 05 дугаар сарын 02-нд шилжих шөнө Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт иргэн ***ийг эхнэр авч явж архидлаа гэж уурлан түүний нүүрэн тус газар цохиж  бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан  болох нь шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй хэдий ч шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 2 000 000 төгрөг төлсөн, хохирогч *** нь шүүгдэгчтэй эвлэрсэн байх тул ***т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй  гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч ***урьд нь Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар, Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар тус тус хорих ял шийтгүүлж, тус тус тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн байна. 

Шүүгдэгч ***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
                                                                                                                                                                                                                                            
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.3, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. ***т  холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг үндэслэн ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
 
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар  шүүгдэгч ***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
    
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ШҮҮГЧ                  Т.ЭНХЖАРГАЛ