Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2015/ШЦТ/0167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2015/0167/Э

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат,
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000656  тоот эрүүгийн хэргийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын харьяат, *** өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн,  38 настай, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл 5, аав ээж болон 2 хүүхдийн хамт, *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял  шийтгэлгүй гэх ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***. \РД:***\  
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ***нь Дархан-Уул аймгийн *** төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд өөрийн албан тушаалаа урвуулан “Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авсан иргэдийн зээл нөхөн төлсөн төлбөр болох 11 239 001 төгрөгийг бэлнээр өөртөө авч завшсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь: 
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: 
Шүүгдэгч ***нь Дархан-Уул аймгийн *** төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд өөрийн албан тушаалаа урвуулан “Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авсан иргэдийн зээл нөхөн төлсөн төлбөр болох 11 239 001 \ арван нэгэн сая хоёр зуун гучин есөн мянга нэг төгрөг\-ийг бэлнээр өөртөө авч завшин үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь: 
1.    Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”... Би  Дархан-Уул аймгийн Дархан сумын Сум хөгжүүлэх сангийн бүртгэлийн мэргэжилтэн хийдэг байсан. Тухайн үед сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд болох *** нь 2012 оны 07 дугаар сард 1 834 778 төгрөгийг зээлээ төлнө гээд төлөөд явсан. *** нь 2012 оны 2 дугаар сар билүү 6 дугаар сард билүү 264 040 төгрөгийг төлсөн, *** 132 200 төгрөгийг би хөдөө явах гэж байна би амжихгүй нь, чи тушаачих гээд надад үлдээгээд явсан. *** 132 000 өгөөд намайг тушаачих гээд явсан, *** 925 000 төгрөг зээлээ төлнө гэж өгсөн***150 000 төгрөг, *** 1 000 000 төгрөг, *** 1 100 000 төгрөг, *** 4 200 000 төгрөгийг тус тус зээлээ төлнө гэж өгсөн. ***1 500 000 төгрөгийн аав нь гэх хүн ирээд үлдээгээд явсан. *** 150 300 төгрөг зээлээ төлнө гэж өгсөн. *** 2 030 000, *** 200 000, *** 160 000, төгрөгийг зээлээ төлнө чи дансанд тушаачих гэж надад өгсөн. Эдгээр хүмүүсийн мөнгийг цувуулсаар байгаад үрчихсэн юм. Уг нь анхнаасаа энэ мөнгийг авах санаа зорилго байгаагүй. Нийт эдгээр хүмүүсээс 11 293 000 төгрөгийг зээлийн эргэн төлөлт гэж авсан юм ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

2.    Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “.. Би 2014 оны 4 дүгээр сард сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогчоор ажилд орсон юм. Тэгээд сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдсан өр авлагыг тулган шалгахад 16 иргэн зээлийн төлөлтийг хийж дуусгасан барьцаанд байсан хөрөнгөө бид нар чөлөөлөөд авчихсан гэж хэлсэн. Тэрний дагуу шалгахад урьд сум хөгжүүлэх сангийн зээлийг хариуцаж байсан мэргэжилтэн ***нь дээрх хүмүүсээс бэлнээр авч банкинд тушаана гэж худлаа хэлэн авч зарцуулсан болох нь тогтоогдсон юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/, 
.... Би сум хөгжүүлэх сангийн бүртгэлийн мэргэжилтэн хийдэг байсан. Би ***ажлыг хүлээж авахдаа 4 дүгээр улирлын тайлан тооцоог дууссаны дараа ажлыг чинь авна гэж байсан. Тэгээд цагаан сар өнгөрөөгөөд ороод ирэхэд ***өвчтэй гээд явсан байсан. Гэтэл дарга чи энэ ажлыг шууд хүлээж ав гэхэд  нь би комисс гаргаад хүлээж авна гэж хэлсэн. Ажлаа авахад ажлыг хүлээлцэх 9 хүний бүрэлдэхүүнтэй комисс гарсан. Тэгээд зээл төлөх хүмүүсийг дуудаж уулзахад танайд төлчихсөн гэсэн гэсэн асуудал гарсан. Манай талаас манайх бэлэн мөнгө авдаггүй тан нар хувь хүнд мөнгөө өгсөн тэр хүнтэйгээ очиж уулз гэсэн. Тэгээд бид нар нэгэнт гарсан өр юм чинь гээд өрийг бичээд цагдаад шилжүүлсэн. Шилжүүлэхдээ 16 704 000 төгрөгийг жилжүүлсэн. Шинжээчийн дүгнэлт гарч ирэхдээ 18 980 343 төгрөг гэж гарсан. Мөнгө төлсөн гээд байгаа хүмүүс бид нар мөнгөө төлчихье харин бид нарт барьцааны баримт хэрэгтэй гээд баримт аваад мөнгөө төлсөн. Одоогийн байдлаар *** 132 230 төгрөг, ***ийн 200 000 төгрөг, ***ийн 135 000 төгрөгийг тус тус төлж зээл нь хаагдсан. Одоо нийт төгрөгөөс 11 293 000 төгрөгөөс  467 230 төгрөг манайд төлөгдсөн байгаа... гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 
 
3.    Иргэний нэхэмжлэгч Х.***ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “... 2013 оны 05 дугаар сард Дархан сумын сум хөгжүүлэх сангаас мэргэжлийн гэрэл зургийн студи байгуулах зорилгоор 5 000 000 төгрөгийн зээл авсан юм. Ингээд хувиарын дагуу сар бүр 150 000 төгрөгийг зээл төлөлт гэж хийдэг юм. Тэгээд явж байтал 2014 оны 04 дүгээр сард сум хөгжүүлэх сангаас яриад зээл төлөлтийнхөө тулгалтыг хий гэж хэлсэн. Ингээд би тулгалт хийгээд очиход 2013 оны 07 дугаар сарын 150 000 төгрөг төлөгдөөгүй байна гэж хэлсэн. Би уг мөнгийг 2013 оны 07 дугаар сард мэргэжилтэн ***гэх хүнд бэлнээр өгсөн байсныг тушаагаагүй байсныг мэдсэн. Ингээд намайг уг мөнгөө гэхээр нь би өөрөөсөө дахин 150 000 төгрөгийг төлсөн юм. Би тухайн үед сумын захиргаан дээр хуралтай байсан болохоор банк явж амжаагүй байгаад хариуцсан мэргэжилтэн болох *** таараад та мөнгөө тушаачихаач гэж хэлээд бэлнээр өгсөн юм. Миний сууж байсан хуралд ***эгч өөрөө хамт сууж байсан юм. Тэрнээс биш ***надаас зээл төлөлтөө бэлэн мөнгөөр төл гэж бол хэлээгүй би л өөрөө амжихгүй байсан учраас та миний өмнөөс банкинд  тушаачихаач гэж хэлээд  өгсөн юм. Би ***гоос 150 000 төгрөгөө сая хүлээн авсан..гэх мэдүүлэг /хэргийн 30-31, 38 дугаар хуудас /,

4.     Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “... Би 2011 оны 09 дүгээр  сард цагаан идээ боловсруулах төсөл бичиж 3 000 000 төгрөгийн зээл авсан юм. Ингээд сардаа 130 000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн дансанд тушаадаг юмаа. Ингээд би зээлээ төлөөд явж байтал 2014 оны 04 сард сум хөгжүүлэх сангаас над руу хүн утсаар ярьж тулгалт хий гэж хэлсэн. Ингээд ирээд тулгалт хийтэл 2012 оны 11 дүгээр сарын зээл төлөлтөө хийгээгүй гэж гарч ирсэн, тэгэхэд нь би уг мөнгийг 2012 оны 11 дүгээр сард сум хөгжүүлэх сангийн төсөл хариуцсан мэргэжилтэн ***гэж хүнд тушаачих гэж хэлээд 130 000 төгрөг төлсөн гэж хэлсэн. Тэгтэл та төлөөгүй болохоор энэ бичилт хийгдээгүй байна гэж хэлсэн. Тэгээд намайг энэ мөнгөө төл гээд байхаар нь би дахин 130 000 төгрөгийг ахин өөрөөсөө гаргаж төлсөн юм. Тэр хүмүүс намайг худлаа яриад байна, та энэ мөнгөө төлөхгүй бол таны төлөх мөнгөний хүү өснө болохгүй бол бид нар цагдаагийн байгууллагад хандана гээд байхаар нь би 130 000 мянган төгрөг төлсөн юм. Би өөрт учирсан 130 000 төгрөгөө өнөөдөр буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нөхөн төлүүлж авсан. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 32-33 дугаар хуудас/,
5.    Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн“... Би өөрийнхөө төрсөн дүү ***гийн нэр дээр “тахиа үржүүлэг” нэртэй төсөл бичиж 3 500 000 төгрөгийн зээл хүссэн юм. Тэгээд миний зээл батлагдахад 5 000 000 төгрөгийн зээлээр батлагдсан байсан. ***миний материалыг үзчихээд тийм байна гээд миний материалыг аваад орлогч дарга Батбаяр гэдэг хүн дээр орчихоод буцаж гарч ирэхдээ та 5 000 000 төгрөгийнхөө 1 500 000 төгрөгийг мөнгө авсны дараа *** дугаарын хаан банкны дансанд хийгээрэй гэж хэлсэн. Тухайн үед би за гэж хэлчихээд явсан юм. Тэгээд миний зээл 2013 оны 10 дугаар сарын дундуур гаргаад би 5 000 000 төгрөгийг банкнаас аваад зогсож байтал ***гүйж ирээд 1 5 000 000 төгрөгийг бэлнээр авсан.Тэгээд би эхний сарын төлөлт хийх үед ***руу утасдахад утсаа авахгүй болохоор нь ***утас руу би зээлийнхээ эргэн төлөлтийг хийх гэсэн юм, ямар дансанд хийх юм бэ гэж мессеж бичихэд ***надруу *** дугаартай хаан банкны дансруу хийчих гэсэн хариу ирсэн юм. Би 2013 оны 11,12 сард 2014 оны 1,2 дугаар сарын төлөлтийг өөрийнхөө гар утсаар мобайль банкаар хийсэн. Тэгээд 2014 оны 03 сарын зээлийн төлөлтийг өөрийн биеэр хийх гээд банкин дээр очоод *** дансанд хийх гэсэн юм гэж теллерт хэлэхэд ***гэдэг хүний данс байна мөн үү гэж хэлэхэд үгүй сум хөгжүүлэх сангийн дансны дугаар гэж хэлэхэд үгүй ээ ***гэдэг иргэний дансны дугаар байна гэж хэлсэн. Тэгээд би *** миний төлөлтийг өөрийн дансанд хийлгэж байсныг мэдсэн юм. Тэгээд би ***руу утасдахад утсаа авахгүй байсан. Тэгээд сумын захиргаа ороход ***гадуур ажилтай байгаа гээд ажил дээрээ байхгүй байсан юм. Тэгээд түүнээс хойш ***той уулзаагүй юм. Тэгээд удаагүй 4 сард сум хөгжүүлэх сангаас дуудаж төлөлт хийгээгүй байна гэж хэлэхэд нь би ***миний зээлийн төлөлтийг өөрийнхөө дансанд хийлгэж байсан байна гэдгийг хэлсэн юм. Тэгээд надад ***3 500 000 төгрөгийн эргэн төлөлт сардаа 106 000 төгрөгийн төлөлт хий гээд  *** гэсэн дугаарын дансруу хий гэхээр нь 2013 оны 11,12,2014 оны 1,2,3 дугаар сар гээд нийт 5 сарын мөнгийг энэ дансанд хийсэн юм. Гэтэл энэ данс ***гийн өөрийнх нь данс байсан. Тэгээд тэрнээс хойш огт төлөлт хийгдээгүй яваа. Би өөрийнхөө авсан 3 500 000 төгрөгийн зээлнээс эргэн төлөлт хийсэн мөнгө болох 530 000 төгрөгийг хасаад үлдсэн 2 957 000 төгрөгийг төлнө... ***надаас бэлнээл авсан 1 500 000 төгрөг болон сар бүрийн надаар хийлгэсэн 530 000 төгрөг зэргээ хүүтэй нь өөрөө төлөх байх... магадгүй би 4 удаа шилжүүлсэнээ 5 удаа шилжүүлсэн гэсэн байж магадгүй...” гэх мэдүүлгүүд /хэргийн 35,37,221-р хуудас/,
6.    Гэрч Д.***ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн“... ***бид хоёр Дархан суманд хамт мэргэжилтэн хийдэг юм. 2012 оны 11 дүгээр сард төлөлт хийх гэж байгаад ажил гараад тухайн үед ***г банк орно гэхээр нь тушаачих гээд 150 000 төгрөгийг өгсөн юм. Тэгээд 2014 оны 04 дүгээр сард зээлийн төлөлт дутуу байна гэхээр нь зээлийн тулгалт хийхэд 2012 оны 11 дүгээр сарын зээлийн төлөлт дутуу байсан юм. Тэгээд би *** тухайн үед миний зээлийг төлөлгүй мөнгйиг маань хувьдаа зарж үрсэн байна гэж бодсон... 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ***өмгөөлөгч гэх ах уулзаж надад 135.000 төгрөгийг бэлнээр надад өгч намайг хохиролгүй болгосон... одоо ямар ч тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 42,225 дугаар хуудас/,

7.    Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2013 оны 11-12 дугаар сарын төлөлтийг хийгээгүй гээд ***намайг дуудаж уулзаад намайг төлөлт хийгээгүй гээд дарга руу оруулж уулзуулна гээд байхаар нь одоо төлөлтөө хийчихье гэж хэлэхэд одоо бэлнээр өг гэж нэхсээр байгаад надаас 150 000 төгрөг авсан... ***надаас төгрөг зээлчих сар болгон 30 000 төгрөгийг төлөлт болгон дээр чинь нэмж төлж барагдуулья гэж хэлэхээр нь заза гээд би 1 сая төгрөг зээлсэн. Гэхдээ ***1 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг \хэргийн 44 дүгээр хуудас\,

8.    Гэрч С.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...тэгээд 2013 оны 06 дугаар сард ***той уулзаж хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байна вэ? гэж асуухад 1 800 000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж хэлсэн. Тэгээд би 2013 оны 7 дугаар сарын сүүлчээр хүнээс  2 000 000 сая төгрөг зээлээд сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ үлдэгдэл бүх мөнгийг нь төлөх гээд ***дээр очиход би одоо амралтаа авах гэж байна тушаах гэж байгаа мөнгөө надад өгчих би банк орохдоо тушаачихья гэж хэлээд миний барьцаанд тавьсан бичиг баримтыг надад өгсөн. Тэгээд би зээлээ дуусгачихлаа гээд явж байтал 2014 оны 03 дугаар сард сум хөгжүүлэх сангаас нэг хүн утсаар ярьж тулгалт хий гэж хэлэхээр нь би явж очиход миний зээлийн төлөлт төлөгдөөгүй байсан. Тухайн үед ***миний зээлэнд өгөх гэж байсан мөнгийг хувьдаа авч зарж үрсэн гэж ойлгосон юм...” гэх мэдүүлэг \хэргийн 46 дугаар хуудас\,

9.    Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2013 оны 8 дугаар сард төлөлтөө хийж дуусгасан гээд барьцаанд тавьсан хөрөнгийнхөө гэрчилгээг авах гээд хэд хэдэн удаа очиход ***байхгүй, гадуур ажилтай, эмнэлэгт хэвтсэн, зээлийн судалгаагаар явсан гэж ажлынх нь хүмүүс хэлсэн. Тэгээд би дахин ***ажил дээр очиход ***сууж байсан юм аа. Тэгээд би ***уулзаад барьцаанд тавьсан хөрөнгөө авья гэхэд ***надад хандаж таны зээлийн төлөлт 1 сар буюу 265 000 төгрөг дутуу байна гэж хэлсэн. Тэр үед би яагаад дутуу байдаг юм гэж хэлэхэд 2013 оны 03 дугаар сарын төлөлт байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би дутуу төлсөн гэх 265 000 төгрөгийг ***бэлэн өгсөн, тухайн үед ***миний төлөлтийн мөнгийг банкинд хийчихнэ гээд миний төлөлтийн мөнгийг аваад үлдсэн юм. Тэгээд би миний барьцаанд тавьсан хөрөнгийн гэрчилгээг авч өгөхөөр болоход гэрчилгээ хийсэн цейфтэй өрөөний түлхүүр нь алга болчихсон байна гэж хэлсэн юм. Тэгээд залхуураад өөр хүнээр авхуулж болох уу гэж хэлэхээр нь мэргэжлийн хяналтын найз ***аар хэд хоногийн дараа авхуулсан юм. Тэгээд түүнээс хойш ***уулзаагүй. 2014 оны 4 дүгээр сарын орчим сум хөгжүүлэх сангаас тулгалт хийж байна хүрч ир гэхээр нь би яваад очиход 1 сарын төлөлт дутуу байна гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /хэргийн 48 дугаар хуудас/,

10.    Гэрч Н.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2011 оны 08 дугаар сард сум хөгжүүлэх сангаас “Эвийн хүч” нэртэй ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр төсөл бичиж 3 500 000 төгрөгийн зээл 3 жилийн хугацаатайгаар авсан. Зээлийн төлөтийг сар бүр 157 000 төгрөгөөр төлж барагдуулдаг байсан. 2013 оны 3-8 дугаар сар хүртэл зээлийн төлөлтийг төлж чадахгүй байж байгаад 2011 оны 08 дугаар сарын сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ бүрэн төлж барагдуулахаар 925 000 төгрөгийг аваад ***дээр очиход ***би банк орох ажилтай таны өмнөөс би мөнгийг чинь дансанд хийчихье гэж хэлээд барьцаанд тавьсан бичиг баримт ордерыг аваад явсан. Тэгээд түүнээс хойш 1 жилийн дараа буюу 2014 оны 7 дугаар сард сум хөгжүүлэх сангаас тулгалт хийх хэрэгтэй байна хүрч ир гэж дуудсан. Тэгээд намайг очиход зээлийн төлөлтийг бүрэн барагдуулаагүй байна гэж хэлэхэд ***би 925 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж хэлсэн. Тэр үед ***банкинд миний зээлэнд төлөлгүй хувьдаа авсан байна гэдгийг мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 50 дугаар хуудас/, 

11.    Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2014 оны 6 дугаар сарын мөнгийг урьдчилан хийх гэж банкин дээр очиход дансыг нь мэдэхгүй болохоор зээл олгосон ***гэх охин дээр очсон юм. Тэгээд би ***уулзахад хамт банк орьё гэхээр нь тэгье гээд хамт суманд байрлах банк руу ороход банк хааж байсан. Тэгээд ***миний мөнгийг аваад банк руу орж хэсэг хугацааны дараа гарч ирээд таны мөнгийг тушаачихлаа сүүлд та баримтаа авчихаарай гэж хэлээд явсан. Тэгээд сүүлд сум хөгжүүлэх сангаас охиныг маань дуудахаар нь явж очиход төлөлт хийгээгүй байна гэж хэлэхэд нь би банкнаас лавлагаа авахад тухайн ***өгч банкинд хийлгэсэн 1 500 000 төгрөг сум хөгжүүлэх сангийн дансанд ороогүй байсан. Тэгээд би ***миний төлөлтийн мөнгийг хувьдаа авсан гэдгийг мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 53  дугаар хуудас/,  
 
12.    Гэрч Д.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2013 оны 6 дугаар сард Дархан сум хөгжүүлэх сангаас “арьсан жолооч” нэртэй төсөл бичээд 5 000 000 төгрөгийн зээл авсан, сар бүр 150 000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн дансанд хийдэг байсан. Тэгээд 2013 оны 11 сарын дундуур 4 300 000 орчим төгрөгийг сум хөгжүүлэх сангийн ажилтан ***өөрийнхөө зээлийг хаах гэж бэлнээр өгсөн юм. Тухайн үед би барьцаанд тавьсан байсан байшингийнхаа авч өөр газар тавих гэж зээлээ чөлөөлсөн. Тухайн үед засаг даргын орлогч ***надад зээл чөлөөлөх тухай албан бичиг хийж өгсөн юм. 2014 оны 4 дүгээр сард сум хөгжүүлэх сангаас над руу утсаар яриад та зээлийн төлөлтөө хийгээчээ гэж утсаар ярьсан. Тэр үед би төлчихсөн надад ямар нэгэн өр байхгүй гэж хэлэхэд хүрч ирээд уулз гэсэн юм. Тэгээд би явж очиж уулзахад ***надаас авсан мөнгийг хийгээгүй байсан. Тэр үед ***миний мөнгийг хувьдаа авсан байна гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /хэргийн 57 дугаар хуудас/,

13.    Гэрч Ж.***гийн “...2012 оны 7 дугаар сард сум хөгжүүлэх сангаас төслөөр 1 жилийн хугацаатайгаар цэвэр банз төсөл бичиж 2 5 000 000 төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатайгаар авсан. Би сар бүр 70 000 гаруй төгрөгийг хугацаанд нь сум хөгжүүлэх сангийн дансанд тушааж төлдөг байсан. Тэгээд сум хөгжүүлэх сангаас 2013 оны 3 дугаар сард дахин зээл авахаар материал бүрдүүлээд тухайн сум хөгжүүлэх санг хариуцан ажиллаж байсан ***очиж уулзахад төслөө бичээд үлдэгдэл мөнгөө төлж барагдуулчихаад дахин зээл авч болно гэж хэлсэн юм. Тэгэхэд би дахин цэвэр банз төсөл бичиж өгөхөд ***очиж миний хийж байгаа ажлыг шалгаад дахин зээл олгож болох юм байна гэж хэлээд намайг урьд өмнө авсан зээлийнхээ үлдэгдлийг төлж дуусчих гэж хэлсэн юм. Тэгээд би үлдэгдэл мөнгө болох 1 130 000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн дансанд тушаах гээд сумын байранд байрлах банкинд очиход банк хаалттай байсан. Тэгээд би ***уулзаж мөнгө тушаах гэсэн чинь хаалттай байна гэж хэлэхэд ***би бас мөнгө тушаана та надад мөнгөө өгчих гэж хэлсэн юм. Тэгээд би 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр сум хөгжүүлэх сангаас дахин 3 000 000 төгрөг зээлээр авсан. Би тэгэхэд өмнөх зээл хаагдчихаад дахин надад зээл олгож байна гэж бодсон. Одоо би сүүлд авсан 3 000 000 төгрөгийнхөө зээлийн сар бүр графикын дагуу төлж барагдуулж байгаа юм. Тэгээд ***ажлаасаа гараад түүний ажлыг нь авсан *** гэх хүн намайг дуудаж уулзахад та сум хөгжүүлэх сангаас 2 5 000 000 төгрөгийн зээл авсан байна. Уг зээлийг төлсөн баримтууд чинь байна уу гэж асуухад наана чинь байх ёстой гэж хэлээд өөрийнхөө төлсөн болон мөнгө тушаасан баримтаа хайгаад олоогүй юм. Тэгээд л миний зээлийг төлөлгүйгээр хувьдаа авч үрэгдүүлсэн байна гэж бодсон юм...” гэх мэдүүлэг/хэргийн 58 дугаар хуудас/,

14.     Гэрч М.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн“... тэгтэл миний 2014 оны 2 дугаар сарын зээлийн төлөлт хийгдээгүй байсан. Тэгтэл 2014 оны 2 дугаар сарын зээлийн төлөлтийг манай аав банкинд тушаах гээд явж байхад нь ***таараад би хийчихье гэж хэлээд авсан мөнгө тушаагдаагүй байсан юм. Тэгээд би тэр үед нь өөрөөсөө 2 дугаар сарын төлөлт болох 160 000 төгрөгийг тухайн үед дахин төлсөн юм. Тэрнээс өөрөөр бол ***бэлэн мөнгө өгөөгүй ээ. ...2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ***өмгөөлөгч нэг ах ирээд надад 135 000 төгрөг өгөөд гомдолгүй гэсэн бичиг авсан тэгэхээр энэ мөнгийг надад буцаан төлсөн гэж ойлгож болно. Тухайн үед ирээд надад 135 000 төгрөг өгнө гэж хэлээд надад өгчихсөн би уул нь 160 000 төгрөг байх ёстой гэж хэлсэн боловч тэр мөнгө өгч байгаа хүн нь 135 000 төгрөг төлөх ёстой гэсэн...” гэх мэдүүлэг/хэргийн 226 дугаар хуудас/, 
  
15.    Гэрч Б.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тэгтэл сум хөгжүүлэх сангаас манай зээлийн үлдэгдэл 200.000 төгрөг байна гэж гарсан энэ 200.000 төгрөг болохоор ***манай нөхрөөс дараа сарын чинь зээлийн төлөлтийг би хийж өгнө гээд авчихсан мөнгө байсан.***манай нөхрөөс авсан мөнгөө кээлийн дансанд тушаагаагүй байсан. Ингээд бид нар өөрсдөө 200.000 төгрөгийг сум хөгжүүлэх санд тушааж ямар нэгэн тооцоогүй болсон бөгөөд ***бид нарт 200.000 төгрөгийг 2015.01.23-ны өдөр бэлнээр авчирч өгч тооцоо дууссан. Одоо бол сум хөгжүүлэх сан болон Соёлоотой ямар нэгэн мөнгөний тооцоо огт байхгүй..” гэх мэдүүлэг /хэргийн 227 дугаар хуудас/,
16.    Гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”... би сар бүр төлөлтийг хийж байсан. Хэрэв хэрэг хийгээгүй байсан бол 2012 оны 07 сард би бүх зээлээ нэг доор хаахдаа би Соёлоогоор бүх дүнг нэгтгэж бодуулсан. Тэгж байгаад бүх тооцоог хийж дуусгаад барьцааны эд зүйлээ чөлөөлүүлж авсан. Тэгэхээр миний хувьд бол 3 сарын төлөлт хийгээгүй орхигдуулсан зүйл байхгүй гэх мэдүүлэг \хэргийн 286 дугаар хуудас\,

17.     Яллагдагч ***хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 218 дугаар хуудас/,

18.     Эдийн засгийн шинжээчийн №020 дугаартай дүгнэлтэн дэх “... Дархан-Уул аймаг дахь шүүх нягтлан бодох бүртгэлийн эдийн засгийн орон тооны бус шинжээч, мэргэшсэн нягтлан бодогч ***2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гаргасан дүгнэлт бүрэн үндэслэлгүй байна. Зээлдэгч нар зээлээ төлөхөөр ***бэлнээр өгсөн боловч С. ***зээлийн дансанд төлөөгүй дүн болон ***өөрийнх нь авсан эргэн төлөлт хийгдээгүй зээл, зээлийн хүү 14 699 671 төгрөг. ***нь зээлдэгч нараас илүү авсан 651 012 төгрөг байна” гэжээ. \ хэргийн 62-67 дугаар хуудас\,

19.    Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын үр дүнгийн тайлан \ хэргийн 70-77 дугаар хуудас\,
20.    ***ХААН банкин дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулга \ хэргийн 180-186 дугаар хуудас\, 
21.    ***Хас банкин дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулга \ хэргийн 189-190 дүгээр хуудас\, 
22.    Хохирогч нарын өргөдөл \ хэргийн 97-131 дүгээр хуудас\,
23.    Хохирогч нарын Сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн байдал \ хэргийн 240-261 дүгээр хуудас\, 
24.    Эд хөрөнгийн үнэлгээний тайлан \ хэргийн 207-209 дугаар хуудас\ 
25.    ... Дархан-Уул аймаг дахь Шүүх нягтлан бодох бүртгэлийн эдийн засгийн орон тооны бус шинжээч, мэргэшсэн нягтлан бодогч ***2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн гаргасан дүгнэлт бүрэн үндэслэлгүй байна. 
- Дархан сумын Засаг даргын Тамгын газрын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж ббайсан *** овогтой ***нь 2011 оны 05 дугаар сарын 23-наас 2014 оны 02 дугаар сарын 17-ний хооронд ажилласан тул 2011 оны 05 дугаар сарын 23-наас 2014 оны 06 дугаар сарын 30-ний хоорондох хугацаагаар тасалбар болгон зөвхөн тухайн хугацаанд хамаарах эргэн төлөгдсөн байх ёстой зээл, зээлийн хүүний төлбөр, түүний эргэн төлөлтийг нэр бүхий 20 хүнээс гаргасан болно. Энэ хугацаанд төлөгдсөн байх ёстой зээл, зээлийн хүүнээс 18 988 344 төгрөгийн зээл, зээлийн хүүний эргэн төлөлт сум хөгжүүлэх сангийн дансанд хийгдээгүй байна. Үүнд: 
-Зээлдэгч нарын хугацаандаа төлөөгүй зээл, зээлийн хүү 3 421 066 төгрөг
-Зээлдэгч нар зээлээ төлөхөөр ***бэлнээр өгсөн боловч ***зээлийн дансанд төлөөөгүй дүн болон ***өөрийнх нь авсан эргэн төлөлт хийгдээгүй зээл, зээлийн хүү 14 699 671 төгрөг
-Нэр бүхий 4 зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй эсэх, эсвэл эдгээр 4 хүний зээлийн эргэн төлөлтийн мөнгийг ***нь бэлнээр аваад дансанд тушаагаагүй эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоолгох 867 607 төгрөг байна. 
-***нь зээлдэгч нараас илүү авсан 651 012 төгрөг байна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт \ хэргийн 283 дугаар хуудас\, 
2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2360 дугаартай эд  хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл \хэргийн 26-27 дугаар хуудас\,

26.    Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн 155 дугаар хуудас/,
 
27.    . Шүүгдэгч ***мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “... Би 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газарт төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр томилогдсон  юм. Ингээд би сумын хэмжээнд улсаас хэрэгжүүлж буй 91 хөтөлбөр төслийг хариуцаж ажиллах болсон юм. Ингээд уг ажлын хүрэээнд сум хөгжүүлэх сангийн төслийн нарийн бичгээр ажиллах болсон. Сум хөгжүүлэх сангаас иргэд төсөл бичиж ирж зээл авдаг байсан бөгөөд иргэд зээлийн эргэн төлөлтийг банкинд хийдэг байсан юм. Тэгж байх хугацаанд зарим нэг хүмүүс орой ажлын цаг тарсны дараагаар ирээд маргааш одоо ажил төрөл ихтэй ахин ирэх боломжгүй байна, банк хаачихсан байна, чи мөнгийг маань тушаачих гэж хэлээд өгсөн мөнгөнүүдийг нь аминдаа сайн хүн болж өмнөөс нь тушаах гэж байна гээд аваад ийм асуудалд орсон юм. 
• С. *** гэх хүний хувьд зээлээ аваад зээлээ төлөхгүй хугацаа хэтрэлттэй явсан бөгөөд би араас нь хөөцөлдөж байгаад зээлийг нь дуустал буюу 1 842 446 төгрөгийг бэлнээр надад авчирч өгөхөд нь би хүлээн авсан. 
• *** гэх хүн Улаанбаатар хотод ажилтай гэл үү амрах гэж байгаа гэл үү явах гэж байна гээд надад бэлнээр 265 000 төгрөг өгсөн.
• Ц.*** гэх болохоор хөдөө явлаа гээд хүүхдээ дагуулж ирээд банкинд тушаачихаарай гэж хэлээд 132.230 төгрөгийг бэлнээр надад өгсөн юм. 
• Д.*** гэх хүн болохоор анх зээл авах үедээ ажилгүй байж байгаад сүүлд нь Тамгын газарт боловсрол соёлыг хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. Тэгээд төлөлтөө хийгээгүй байхаар нь нэг удаа таарч төлөлтөө хий гэж хэлэхэд цайны цагаар 132 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн юм.
• Н.*** гэх хүн болохоор мөн зээлээ төлөхгүй явж байгаад зээлээ бөөнөөр нь төлнө гэж хэлээд 925 000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. 
• *** гэх хүн болохоор мөн зээлээ төлөхгүй яваад байхаар нь би зээлээ төл гэж хэлсэн чинь төрөх гэж байгаа надад байгаа нь энэ үүнийг авч бай гээд 150 000 төгрөгийг бэлнээр өгсөн юм.
• Ж.*** болохоор өөрөө намайг мөнгө аваад тушаачих гэхээр нь би та өөрөө  очоод тушаачих гээд хэлэхэд ах нь ёстой аймаар их ажилтай явж байна, чи тушаачих гээд байхаар нь 1 100 000  төгрөгийг бэлнээр авсан юм.
• *** гэх хүнийг болохоор би маш сайн таньдаг юм. Тэгээд 5 сая төгрөгийн зээл авна гэхээр нь би 6 сая болгоод авчих би 1 сая төгрөгийг нь өөрөө аваад зээл төлөлтийн график дээр нь 30 000 төгрөг нэмж хийгээд байя гэж тохиролцсон юм. Тэгээд би ***аас 1 сая төгрөгийг авчихаад сар бүрийнх нь төлөлт дээр хэлсэн ёсоороо 30.000 төгрөгөө төлөөгүй юм. Тэгээд *** дээр 1 сая төгрөгийн төлөлт дутуу харагдаж байгаа юм.
• *** гэх хүн мөн зээл аваад зээлээ төлөхгүй яваад байхаар нь би зээлийг төл гэж хэлээд мэдэгдэл хүргүүлсэн чинь аав нь гэх хүн ирж 1 500 000 төгрөгийг бэлнээр надад өгөхөөр нь би авчихсан юм.
• Х.*** болохоор Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн бөгөөд өөрийнхөө нэр дээр зээл авчихаад мөнгөө өгөхгүй явж байгаад 150 300 төгрөгийг та банкинд тушаачих гэж хэлээд надад бэлнээр өгсөн юм. Тэр өдөр Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болж байсан юм.
• Д.*** гэх хүн болохоор орой ажил тарсан хойно манай ажил дээр ирсэн юм. Тэгээд би зээлээ хаах гэсэн гэхээр нь та маргааш ажлын цагаар ирээд мөнгөө банкинд тушаачих гэхэд ах нь маргааш ажилтай учраас ирж амжихгүй чи банкинд тушаачих гээд гуйгаад байхаар нь би бэлнээр авсан юм. 
• М.*** гэх хүн болохоор өөрөө зээл аваагүй бөгөөд эгч *** гэх хүн авсан юм. Гэхдээ *** эгч нь өөрөө хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж байсан юм. Тухайн үед уг эгч нь өөрөө хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж байсан юм. Тухайн үед уг эгч нь 3 500 000 төгрөгийн төсөл бичиж оруулсан бөгөөд сумын хурлаар хэлэлцэгдэж байгаад 5 сая төгрөг гээд хурлын шийдвэр гараад батлагдчихсан юм. Тэгэхээр нь би тэр *** эгчид төслийн мөнгийг аваад 1 500 000 төгрөгийг буцаагаад банкинд тушаачих гэж хэлсэн юм. Тэгээд банкин дээр очиж *** эгчтэй уулзаж 1 500 000 төгрөгийг бэлнээр аваад буцаагаад тушаана гэж хэлсэн юм. Тэгээд би 1 500 000 төгрөгийг тушаагаагүй юм. Тэгтэл сар бүр танихгүй данснаас миний дансруу 106 000 төгрөг ороод байсан юм. Тэгээд би гайхаад ах нараас мөнгө шилжүүлж байгаа юм болов уу гээд хэрэглээд байсан юм. Тэгтэл харин сүүлд нь *** гуай миний дансруу хийгээд байсан юм байна лээ. Тэгээд би уг хүнээс нийтдээ 2 030 000 төгрөг авчихаад байгаа юм.
• Б.*** гэх хүнээс 200 000 төгрөгийг бэлнээр авсан.
• Б.*** гэх хүний 160 000 төгрөг болохоор зээлийн мөнгөнөөс би аваагүй юм. Би *** гэх ахаас мөнгөний хэрэг гараад цалин буухаар өгье 160 000 төгрөг зээлээч гэж хэлж авсан юм. Тэгтэл *** ах охин ***ынхаа зээлэнд өгсөн гээд оруулсан байна. Би ийм хүмүүсийн мөнгийг авсан юм. Тэгэхээр уг мөнгийг нэг дор бол авчихсан мөнгө бишээ хүмүүс увж цувж ирээд өгч байсан юм. Тэгээд тухайн үед мөнгийг нь банкинд хийх гэж яваад үрчихдэг байсан бөгөөд нэг мөсөн гүйцээж байгаад хийнэ дээ гэж бодсоор байгаад үрчихдэг байсан юм. Энэ мөнгөнүүдээс ***ын өгсөн 4 200 000 төгрөгийг бол би цүнхэндээ авч яваад алдчихсан юм. Хаана явж байгаад алдсанаа би огт мэдээгүй юм.... гэх мэдүүлэг/ хэргийн 142-144 дүгээр хуудас / гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байх бөгөөд Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. 
Иймд шүүгдэгч ***Дархан-Уул аймгийн Дархан сумын *** төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв. 
Хохирогч *** нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн ажиллагааны явцад шүүгдэгч *** Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-
Шүүгдэгч ***нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 152 дугаар хуудас/-аар тогтоогдлоо. 
Шүүгдэгч ***ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, түүний хувийн байдал /бага насны хүүхэдтэй/ зэрэг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн   55.1.1, 55.1.8, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч ***нь төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа “Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авсан иргэдийн зээл, зээлийн хүүгийн дансанд шилжүүлэхээр бэлнээр өгсөн  нийт 11 239 001 төгрөгийг  хувьдаа завшиж үрэгдүүлсэн ба дээрхи төлбөрийн заримыг буюу нийт 4 880 000 төгрөгийг “Сум хөгжүүлэх сан”-д шилжүүлэлгүйгээр хувь хүнд төлсөн нь хэрэгт авагдсан хохирогч Х.***ын 150 000 төгрөг, Ц.***гийн 130 000 төгрөг, ***/М.***/  2 030 000 төгрөг, *** 150 000 төгрөг, Н.***ийн 925 000 төгрөг, Д.***ийн 135 000 төгрөг, *** 1 000 000 төгрөг  Г.***ийн 200 000 төгрөг, Б.***ын 160 000 төгрөг тус тус буцаан өгсөн гэх мэдүүлэгүүдээр нотлогдож байх ба үлдэгдэл төлбөр болох  6 359 881 төгрөгийг шүүгдэгч ***гаргуулж,  Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-д оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
  Хохирогч нь Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-д учирсан хохирлыг гаргуулахтай холбогдсон асуудлын талаар нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.
   Шүүгдэгч ***энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, ***эзэмшлийн 2 250 000 төгрөгний эд зүйлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Шүүгдэгч *** давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар *** тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 3 /гурван/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ***эдлэх 3 /гурван/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тусгай дэглэм бүхий баривчлах байранд эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ***6 359 881 \ зургаан сая гурван зуун тавин есөн мянган найман зуун наян нэг\ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-д олгосугай.

   5. Хохирогч нь Дархан сумын “Сум хөгжүүлэх сан”-д учирсан бусад хохирлыг гаргуулахтай холбогдсон асуудлын талаар нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн  298.1.2-т зааснаар ***нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***эзэмшлийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 
 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай. 
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ЭНХЖАРГАЛ