| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2012/04/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/6 |
| Огноо | 2012-12-27 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2013/ШЦТ/6
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2012/04/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Г.Яндаг,
Хохирогч Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д-н М-д холбогдох эрүүгийн 201209000579 тоот хэргийг 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, эрэгтэй, *** настай, *** боловсролтой, мэргэжилгүй, *** сурдаг, ам бүл ***, *** нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** дугаар багийн *** дугаар байрны *** тоотод оршин суух, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, А овогт Д-н М /***/
Шүүгдэгч ******* нь 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан сумын *** дугаар баг *** дугаар байрны *** тоотод оршин суух Б.Б-н гэрт нэвтэрч Самсунг маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Б.Б эгчээс уучлал гуйж байна. Ийм учраас мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэрэг гарсан орой манай хүүхэд надаас түрүүлж гэртээ ирчихээд над руу утасдаад нөөтбүүк байхгүй байна гээд асуусан. Энэ хүүхэд манай хүүхдийн найз биш. Манайд манай хүүхэд бид хоёроос өөр гадны хүн орж ирдэггүй. Уг компьютерийг Германаас захиж авахуулж байсан. Үнэлгээгээр 700.000 гэсэн байсан. *******-с 700.000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй” гэв.
Шүүгдэгч ******* нь 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан сумын *** дугаар баг *** дугаар байрны *** тоотод оршин суух Б.Б-н орон байранд нэвтэрч Самсунг маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “…тэгэхээр нь гэртээ байгаа байх гэж бодоод тагтаар нь авчирч гараад харахад хүн байгаагүй. Ширээн дээр нь компьютер нь асаатай байсан. Тэгэхээр нь нөгөө өрөөндөө унтаж байж магадгүй гэж бодоод тортой цонхоор нь торыг нь сөхөж байгаад дотогш орсон. Тэгээд ороход гэрт нь хүн байгаагүй. Тэгэхээр нь би ширээн дээр нь байсан компьютерийг өөрийнхөө үүрч орсон цүнхэндээ хийгээд байж байтал гаднаас цоож дуугараад хүн орж ирж байсан. Тэгэхээр нь би тагтны хаалга онгойлгоод доошоо буусан. Бууж байхад компьютер нь цүнхнээс сугараад уначихсан. Би өөрөө араас нь тавцан дээр үсэрч буугаад компюьтерээ аваад буусан. Тэгэхэд тэнд байсан нэг эрэгтэй хүн харсан гэсэн мэдүүлэг /хэргийн 33 дахь тал/,
Хохирогч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр манай хүүхэд надаас түрүүлж гэртээ ирчихээд над руу утасдаад нөөтбүүк байхгүй байна гээд асуусан. Манайд манай хүүхэд бид хоёроос өөр гадны хүн орж ирдэггүй. Уг компьютерийг Германаас захиж авхуулж байсан. Үнэлгээгээр 700.000 гэсэн байсан. *******-с 700.000 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хэргийн 8-9 дэх тал/ ,
Эд хөрөнгийн зах зээлийн судалгаа /хэргийн 10 дахь тал/,
Эд зүйл хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл /хэргийн 11-12 дахь тал/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчим тамхи авахаар орцноосоо гараад дэлгүүр рүү эргэтэл 1 давхарын хажуугийн тавцан дээр пад гээд юм унах чимээ гарахад цочоод хартал 2 давхраас 1 банди бууж ирж байсан. Хөөе гэтэл амандаа гэр гээд нэг юм бувтнаад тавцан дээр буугаад тайван хувцасаа гөвөөд буугаад цүнхээ үүрээд үйлчилгээний төв чиглээд алхсан…” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,
Гэрч С.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… М манайхаар нилээн ирдэг, цүнхтэй юм хувцасаа тавьдаг байсан. 10 дугаар сарын сүүлээр байх нэг өдөр над руу утасдаад танай шкафны доор нэг ууттай юм байгаа, түүнийг зах дээр аваад хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би том өрөөний шкафны доогуур үзэхэд шар цаасан ууттай зөөврийн компьютер байсан. Тэгэхээр нь би харчихаад сайн дэлгэж үзэлгүй аваад зах дээр ирэхэд намайг тосож авсан. Тэгээд түүнийг өөрт нь өгчихөөд буцаад явсан…” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч А овогт Д-н М нь 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дархан сумын *** дугаар баг *** дугаар байрны *** тоотод оршин суух Б.Б-н орон байранд нэвтэрч Самсунг маркийн зөөврийн компьютерийг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 34 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.
Хохирогч Б.Б-н хулгайд алдсан зөөврийн компьютерийн үнэ болох 700.000 төгрөгийг хохирогчид төлсөн бөгөөд хохирогч нь “******* надад учруулсан хохирол болох зөөврийн компьютерийн үнэ 700.000 төгрөгийг төлж хохирлыг минь барагдуулсан тул цаашид ямар нэгэн гомдол байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл болно.
Иймд шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул энэ хэрэгт эд мєрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг маркийн S/N:BE7593DQ100268E дугаартай зөөврийн компьютерийг шүүгдэгч *******-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй тул шүүгдэгч *******-н өмчлөлийн Хятад улсад үйлдвэрлэсэн LAVA маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Б.З-н 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 692 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдаж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгахаар шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д-н М-г орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар **** эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *******өнхнямд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зїйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *******өнхням нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид тєлєх тєлбєргїй болохыг дурьдсугай.
5. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мєрийн баримтаар хураагдаж ирсэн Самсунг маркийн S/N:BE7593DQ100268E дугаартай зөөврийн компьютерийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******-д олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *******-н өмчлөлийн Хятад улсад үйлдвэрлэсэн LAVA маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 692 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сараар тогтоосугай.
8. Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хїлээвэл цагдаагийн байгууллагын саналыг їндэслэн хорих ялыг биечлэн эдлїїлэхийг *******-д мэдэгдсїгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ